Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1152

 

 

 

 

 

 

 

 

    2020        06          22                                     2020/ШЦТ/1152

                                   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Р, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Э.Г, Б.Н, Б.Б, тэдний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г, Г.Р,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н, Б.Б, Х.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 25012 640 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдэснээр/         

Шүүгдэгч Э.Г нь Монгол улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Цагаан хад гэх газарт бусдаас хууль бусаар худалдан авч хадгалж. тээвэрлэн, Б.Боор дамжуулан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8-р хороо, Тэнүүн хотхоны эсрэг талын хоосон талбайд Г.Р, Ц.Г нарт хууль бусаар дамжуулан өгч, худалдахыг завдсан,

шүүгдэгч Ц.Г нь Г.Ртай урьдчилан үгсэн тохиролцож, Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авч ирсэн химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8-р хороо, Тэнүүн хотхоны эсрэг талын хоосон талбайд хууль бусаар дамжуулан өгснийг авч, тээвэрлэн худалдахыг завдсан,

шүүгдэгч Г.Р нь Ц.Гтой урьдчилан үгсэн тохиролцож, Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8-р хороо, Тэнүүн хотхоны эсрэг талын хоосон талбайд хууль бусаар дамжуулан өгснийг авч, тээвэрлэн бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Б.Н нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Тэнүүн хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд Б.Боор дамжуулан Г.Р, Ц.Г нарыг Э.Гтой уулзуулахаар урьдчилан амалж, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Б.Б нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Тэнүүн хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд Б.Нгаар дамжуулан Г.Р, Ц.Г нарыг Э.Гтой уулзуулахаар урьдчилан амалж, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Х.Н нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кгжинтэй мөнгөн усыг2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Тэнүүн хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нарт хууль бусаар дамжуулан өгч бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд М.Түмэндэмбэрэлийг Г.Р, Ц.Г нартай уулзуулахаар урьдчилан амалж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Э.Г нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахаар бусдад дамжуулсан гэмт хэрэг,  

шүүгдэгч Ц.Г, Г.Р нар нь бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдаж тээвэрлэсэн гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нар нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдан бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон болох нь хэрэгт авагдсан:

 

Шүүгдэгч Г.Рийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:

Анх 3 сарын өмнө Нараа гэдэг залуутай танилцсан юм. Тэр залуутай архи ууцгаасан. Тэгэхдээ хоорондоо ярьж байгаад уул уурхайд мөнгөн ус олдвол өндөр үнэтэй авдаг юм байна лээ гэж ярьсан. Найз хүүхэн Амарзаяагийн дүү Нгаас мөнгөн ус зардаг хүн байна уу гэхэд хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд Нг Бямбаа гэдэг залуу танидаг юм байна лээ. Бямбаа гэдэг залуу Приус машины жолоочийг танидаг юм байна лээ. Тэр Бямбаагаар дамжуулж Нд мөнгөн ус байгаа гэж хэлүүлсэн байсан. Тэр үгийг нь би Нараад дамжуулж хэлсэн. Нараа өөр хүнтэй холбоо бариад мөнгөн ус авах хүн байна гэж надад хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 17-ны орой утсаар Нараа над руу залгаад нөгөө мөнгөн ус авах хүмүүстэйгээ өглөө 08 цагт уулзахаар болсон гэсэн. Тэгсэн кэпкэн малгай цагаан футболктой залуу, шар футболктой өндөр залуу хоёртой өдөр уулзахаар болцгоосон. Тэгээд энэ хоёр залуу мөнгөн ус авах хятадуудтайгаа ирсэн. Нөгөө хятадууд маань энд ойрхон байгаа гэж хэлсэн. Ойролцоогоор 10-20 см өндөртэй, 25 орчим диаметртэй, цилиндр дээгүүрээ 2,5 см орчим төмөр тагтай мөнгөн ус барьсан залуу хүрч ирээд кэпкэн малгайтай өндөр залуу нь жинлэж үзээд явсан. Тэгээд тэр залуу хятадууддаа үзүүлчихээд эргэж холбоо барья гээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Нараа руу яриад “мөнгөн усыг чинь авъя, бид нар мөнгөө бэлдчихээд яръя” гэсэн байсан. 1 килграммыг 750.000 төгрөгөөр авъя гэсэн байсан. Тэрийг нь би Бямбаа гэдэг хүнээр дамжуулж мөнгөн усны эзэнд хэлүүлсэн. Тэгсэн тэр залуу ажилтай байна ажлаа дуусгаад хэлье гэсэн. Тэгээд орой 20 цагийн үед мөнгөн усны эзэн залуу өөрийнхөө Приус-20 маркийн машинтайгаа ирсэн. Тэр үед Нараа, Н, Төгөлдөр, Өгөөмөр бид 5 байсан. Бямбаа мөнгөн усны эзэн гэх залуутай хамт ирж байна гэсэн. Тэгээд Сүнжин грандын хажууд ирцгээсэн. Бид нар ч тэнд байсан. Тэгээд Нарааг мөнгөн ус авах гэсэн залуучууд руу залгуулахад офицероос дээш Цайз явах замд байна, хүрээд ир гэсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

Шүүгдэгч Г.Рийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

... Анх Нараатай танилцаж мөнгөн ус байвал зарж борлуулах боломжтой талаар яриа үүсгэсэн. Мөнгөн ус олж өгвөл шагнал нь өндөр гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр яриаг Нд хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Н надруу залгаад мөнгөн ус хүнд байна, авах юм уу гэж асуухад би эргээд Нараад хэлсэн. Тэгтэл Нараа холбоо барьчихаад эргээд яръя гэсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нөгөө хүмүүстэйгээ яриад өгч авалцахаар ярьж тохиролцоод уулзахаар болсон. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Нгийн гэрийн гадаа уулзахаар тохиролцож мөнгөн усаа хэмжиж граммлаж үзэцгээсэн. Нараа мөнгөн ус худалдаж авах гэж байгаа хүмүүсээ дуудсан. Нараагийн дуудсан гэх хүмүүс бол Г, Гантулга хоёр байсан. Гантулга нь хэмжиж үзчихээд үзүүлнэ гээд аваад явсан. Нараатай яриад тэр хүмүүс нь авахаар боллоо гэж дуудсан. Цайз 72 дугаар хотхоны орчимд уулзцгаасан. Нөгөө хүмүүсдээ өгөхөөр болох үед Нараа намайг Гантулгын ахтай хамт явчих гэсэн. Мөнгөн усны эзэн гэх Э.Гын машинаас мөнгөн усыг нь аваад Өгөөмөрийн машинд хийгээд аваад явсан. Г нь тэр хүмүүстэйгээ утсаар яриад зам зааж өгөөд явсан. Тэнүүн хотхоны гадаа Түмэндэмбэрэл ирж үзчихээд мөнгөө аваад ирье гээд явсан. Тэгээд тэндээ мөнгөн усаа булаалгасан.

Яг хэнд зарж борлуулах гэж байгааг мэдэхгүй явсан. Хятадууд мөнгөн ус худалдаж авна гэж байсан. Би мөнгөн шагнал өгнө гэхээр нь явсан. Нараа мөнгөн шагнал өгнө гэж ярьсан. Гайгүй л мөнгө өгнө гэснээс тодорхой мөнгөний тоо яриагүй. Мөнгөн усыг тээвэрлэж болдог эсэхийг мэдэхгүй. Зарж борлуулах гэж байгаад баригдсан нь үнэн гэх мэдүүлэг /2 хх 126-127/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Намайг аймагтаа байхад 2-оос 3 сарын өмнө гадуур мөнгөн ус их үнэ хүрдэг гэж хүмүүсээс дам яриа сонссон. Тэгээд мөнгөн ус олж зараад хэдэн төгрөг олъё гэж бодсон. Би ойр тойрны хүмүүсээс мөнгөн ус сураглаж байгаад Сайхнаа ахаар дамжуулж Болдоо гэдэг хүнтэй танилцсан. Тэр хүнтэй би 1 сар орчмын өмнө Улаанбаатар хотод уулзаад мөнгөн ус олж өгч чадах талаар асуухад олж чадна гэж байсан. Хаанаас яаж олох талаар бол надад хэлээгүй ээ. Тэгээд дүүгийхээ найз болох Н гэдэг залуутай холбогдоод мөнгөн ус олдох юм шиг байна, чи худалдаж авдаг хүн сураглаад өгөөч гэж хэлсэн чинь манай нэг найз авдаг хүнийг нь таньдаг гэж байна гэсэн. Хэн гэдэг найз нь таньдаг ямар хүмүүс байгаа талаар би мэдээгүй. Харин 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Ард кино театр дээр Болдоотой уулзахад 2 кг мөнгөн ус ундааны хуванцар саванд хийсэн бас улаан алаг даавуун торонд их хүнд том юм хийсэн байсан. Тэр торонд нь тэр гийр гэдэг нь байсан байх, би нээж хараагүй. Тэндээс мөнгөн усаа авчихаад Болдоогоос 1 кг-г 500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би цаашаа 600.000 төгрөгөөр зарахаар төлөвлөж байсан. Би мөнгөн усаа аваад Нтай холбогдоход авах хүмүүс нь ирсэн байна хүрээд ирээ гэхээр нь Цайз 16 дээр яваад очиход Н 4-5 найзтайгаа хамт зогсож байсан бөгөөд надад мөнгөн уснуудыг аваад очиж үзүүлэх хэрэгтэй байна аа 2 хүн ир гэсэн гэж хэлээд Нгийн өндөр махлаг найз нь өөр нэг хальт харсан өндөр махлаг залуутай хамт аваад явсан. Би эд нарт өгч явуулж болж байна уу гэж асуухад Н манай найзууд байгаа юм аа зүгээр гээд аваад явсан. Тэгээд 30-40 минутын дараа нөгөөхийг чинь алдчихлаа хүмүүс ирээд дээрэмдсэн гэж хэлэхээр нь яваад очиход авч явсан хоёр залуугийн 1 нь гавтай, нөгөөх нь гавгүй амруу нь нэг юм цацаад багтай хүмүүс ирээд дээрэмдээд аваад явчихлаа гэж хэлж байсан. Тэнд очоод болсон хэргийг асуугаад удаагүй зогсож байхад дээрэмдэж байхыг нь харсан хүн цагдаа дуудсан юм шиг байсан. Цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/,

... 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би өөрөө Нгийн гэрт ирсэн. Тэгээд би тэр өдөр хөдөөнөөс ирсэн, наадам болж байсан учраас согтуу байсан. Тэр өдөр Нгийн гэрээс гарч яваад маргааш нь утсаа асаасан чинь над руу Н зөндөө залгасан байсан. Би эргээд асуухад “мөнгөн ус авах хүмүүс яриад байна, мөнгөн устай хүнтэйгээ яриад холбоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би Нгийн гэрт ирээд дуудаж уулзуулсан. Түүнд нь оролцоогүй. Г ахыг би Болдоо гэж дууддаг юм. Болдоо ах тэнд надаас өөр хэнийг ч танихгүй. Тийм учраас намайг хамт байгаад өгөөч гэж байсан. Нгийн танил Р болон ах дүү нарыг бол би огт танихгүй. Р, Нараа, Г /Болдоо ах/ бид нар цаана хол зогсож байсан. Тэнд Нараа, Р худалдаж авна гээд байсан ах дүү хоёртой ярьж байгаад Р Өгөөмөрийнхөө машинд хийгээд нөгөө ах дүү хоёрын нэг нь үлдэж Р нэг махлаг өндөр хүний хамтаар машиндаа ачаад явсан. Н манай бага эрэгтэй дүүгийн найз учраас танина. Г /Болдоо/ ах манай хуурай ахын найз. Тэр хоёр намайг Төв аймгийн Борнуурт амьдардаг учраас надаас мөнгөн ус аль аль нь асууж сонирхож байсан. Тийм учраас хооронд нь уулзуулж өгсөн. Н хэлэхдээ мөнгөн усаа зарчихвал тав арван төгрөг олдох байх гэснээс мөнгөний тоо хэлээгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 62-63/, 

 

Шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 03 дугаар сарын дундуур байх Алтны тээрэм дээр мөнгөн ус зарвал болох юм байна гэж хүмүүсээс сонссон. Тэгээд мөнгөн ус олдох арга хайж байгаад хүмүүсээр дамжуулаад Өмнөговь аймгийн “Гашуун сухаат” боомтын Цагаан хад гэх газар амьдардаг нэг ахын дугаарыг олоод утсаар залгаад мөнгөн ус олдох уу гэж асуусан. Тэгсэн утсаар ийм зүйл ярьдаггүй юм гэсэн. Би Өмнөговь аймаг руу ганцаараа явсан. 2016 оны 05 дугаар сард явсан байх. Нөгөө ах намайг нэг Өвөрмонгол залуутай уулзуулж өгье гэсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар capд урагшаа Хятад руу гарч Одонхүү гэх Өвөрмонголтой уулзахад мөнгөн ус олдоно гэсэн. Би буцаж Монголд ирээд үнэ ханш судлаж байгаад буцаад БНХАУ руу очиж Одонхүүтэй уулзаад 1 кг мөнгөн усыг 200.000 төгрөгөөр авахаар тохирч бид нар хил гаргаж чадахгүй ээ та нар өөрсдөө хил гаргаад өгвөл би авъяа гэсэн. Тэгээд би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-руу гараад нийт 20250 юан өгсөн. Маргааш араас хил гаргаад өгнө гэсэн би Монгол руу орж ирээд маргааш нь Цагаан хад гэх газар хээр уулзаад 34.5 кг мөнгөн ус авсан. Би ганцаараа явсан ба хотод орж ирээд Бямбаатай холбоо барьсан. Өмнө Бямбаагаас Мөнгөн ус авах уу гэж асууж байсан. Бямбаа наадам болж байгаа учир болохгүй байх гэсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Бямбаа утсаар яриад сорьцолж үзнэ гэсэн. Би авахдаа лацтай нь авсан ба нээж үзээгүй байсан. Өдөр 12 цагийн орчим ганцаараа Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сүнжин грандын тэнд 2 залуутай уулзаад сорьцолж үзсэн. Тэгээд эргээд хариу хэлье гээд явсан. Оройхон Бямбаа нөгөө залуу чинь авъе гэж байна, цайз дээр хүрээд ир гэсэн. Намайг цайз дээр ирээд Бямбаатай уулзахад 14-86 УБЭ приустэй залуучууд байсан. Би Бямбаагаас бусдыг нь танихгүй. Намайг ирэхэд Бямба нөгөө залуучууд чинь 2 нь хүрээд ир гэнээ таны хэрэг байхгүй гээд цагаан подволктой өндөр Г, нэг залуутай хамт 14-86 УБЭ приустэй явсан. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа байх Г яриад авах гэж байсан хүмүүс аваад зугтаачихлаа гэсэн. Би юу яриад байгаан гээд хөдлөөд офицер уруудахад номергүй Лексус-470 маркийн машин урд нарны зам руу явж байсан. Бид араас нь яваад Халдвартын уулзвараар шороон зам руу оруулаад алдсан гэсэн. Би халдвартын эцсээс буцаад төв замаараа яваад Баянзүрх дүүргийн хажуу талаар гарч ирэх байх гэж бодсон чинь гарч ирээгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/,

Би ХААН банкинд машины зээлтэй, түүнийгээ төлж чадалгүй 7, 8 cap болсон байсан учраас мөнгө төгрөгний хэрэг болоод мөнгөн ус наймаалвал ахиу мөнгө олдог гэхлээр нь би 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр утсаар нэг Өвөрмонгол хүнтэй ярьж битүүмжилсэн савтай, надад хэлэхдээ 34 кг мөнгөн ус гэж хэлээд огт танихгүй хүнээр дамжуулж өгсөн. Тэр үед 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зүс таних Б гэдэг залуу над руу яриад нөгөө яриад байсан мөнгөн усыг чинь авах хүн байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр уулзаж мөнгөн усаа үзүүлсэн. Тэгээд би яваад өгсөн. Орой 18-19 цагийн үед над руу Б залгаж “нөгөө юмыг чинь хүмүүс авья гэж байна, аваад ирээч” гэхээр нь би Цайз захын орчимд өөрийн 47-79 УНИ улсын дугаартай автомашинаар мөнгөн усаа авч очсон. Тэд нар миний яриад байгаа мөнгөн усыг өөр нэг саарал Приус 20 маркийн машинд ачаад аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мөнгөн усыг худалдан авах гэсэн хүмүүс аваад зугтаачихлаа гэж хоорондоо утсаар яриад, бид нар машинтайгаа хөдөлж “Тэнүүн” хотхоны гадаа ирэхэд цагдаа болчихсон байсан. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 149-150/,

 

Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 6 сард Укагийн /Ренцэнмядаг/ найз Нараа мөнгөн ус авна гэсэн зарах хүн байвал мэдэж байгаарай гэж Ука, Төгөлдөр 2 надад хэлж байсан юм. Тэгэхээр нь би Бямбаа ахад мөнгөн ус олвол хэлээрэй гэж хэлж байсан юм. Тэгтэл Бямбаа ах надад 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр над руу утсаар яриад нөгөө юм чинь олдсон шүү авах хүн чинь байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би Ука руу утсаар залгаад “хүнд мөнгөн ус байна гэнээ, авах уу” гэсэн чинь “сорьц нягт нь хэдтэй юм” гэж асуухаар нь би Бямбаа ах руу залгаад нягтыг нь асуусан чинь 15.5-тай гэсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ука, Бямба 2-т хэлээд орой нь би Бямбаатай хороололын Өргөө кино театрын хойд талд уулзаад Модны 2 руу явж Ука болон Укагийн найзуудтай уулзсан чинь цаана нь авах хүмүүс нь Хятад улсын иргэд байгаа юм тэр хятадууд мөнгөө солиулаагүй юаниар байгаа гэж байна гэхээр нь юаниар тооцоо хийхгүй гээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өглөө 08 цагт утсаар ярьж байгаад уулзахаар болоод салсан. Тэгээд би 2016 оны 7 дугаар сарын 18-ны өглөө Бямбаа руу залгасан боловч утас нь холбогдоогүй юм. Бямбаа руу залгасан учир нь Бямбаа мөнгөн ус зарах хүнийг мэдэж байсан юм. Тэгтэл 12 цагийн үед Бямбын утас холбогдоод ярьж Офицероос уруудаад манай гэрийн ойролцоо хүрээд ир гэж хэлсэн юм. Тэр хооронд Нараа, Төгөлдөр, Ука 3 манайд ирсэн. Тэгээд Бямбаа удалгүй манайд ирсэн ба Бямбаа, Болдоо гэдэг хүн рүү залгаж дуудсан. Болдоо нь мөнгөн ус зарах хүн нь юм. Тэгээд Болдоо нь бидэн дээр ирчихээд авах хүмүүс нь найдвартай юм уу гэж асуугаад найдвартай гэсэн чинь буцаж яваад төмөр бондгор савтай мөнгөн ус, жин, шиприз авчирсан ба савтай мөнгөн усаа 36 кг байгаа гэж байсан. Тэгээд бид нар манай гэрт ороод мөнгөн усаа жинэлж үзээд нягтыг нь шалгаж 2 хүнд үзүүлсэн ба тэр 2 хүн зургийг нь авч бичлэг хийчихээд цаашаа өөр хүмүүст үзүүлнэ гээд явсан. Болдоо мөнгөн усаа аваад хариу ирвэл хэлээрэй гээд бас явчихсан юм. Тэгтэл орой 16 цаг өнгөрч байхад хар кепкэн малгайтай залуу Нараатай утсаар яриад мөнгөн усыг авахаар болсон. Ингээд бид Болдоо, Бямба 2-ыг дуудаад манай байрны гадна уулзсан. Биднийг 16 дугаар хороолол руу өгсөж байгаад 72 дугаар хотхон хүрэлгүй баруун гар тийш эргэж ороод Ука нэг танихгүй залуутай 2 савтай мөнгөн усыг аваад зарна гээд явсан. Тэгээд 15 минутын дараа мөнгөн усаа дээрэмдүүлчихлээ гээд утсаар ярьсан. Тэгээд биднийг офицероос уруудаад хүрээд ир, би номергүй хар өнгийн Лексус 470 маркийн авто машин дагаад явж байна гэж хэлсэн. Тэгээд бид араас нь дагаж явж байгаад алдсан ба Ука анх дээрэмдүүлсэн газраа буцаж очоод биднийг дуудсан ба тэр газар нь Улаанхуаран руу явах замд Вьетнам засвар гэсэн хаягаар баруун эргээд тултал яваад зүүн тийш эргээд мухар гудамжинд очсон юм. Тэгээд цагдаа ирсэн. Би Бямбаа, Ука хоёрыг л хооронд нь холбож өгч байсан. Учир нь Бямбаа, Ука 2 бие биенийгээ танидаггүй юм. Би тэр хоёрыг танидаг. Ука мөнгөн ус худалдаж авах талын хүмүүсийг танидаг, харин Бямбаа нь зарах талын хүнийг танидаг байсан юм. Тэрнээс надад ямар нэг хамаа байхгүй. Би мөнгөн ус олох зарах гээд байсан санаа зорилго байгаагүй. Гэхдээ яахав мөнгөн усаа зарчихвал надад бас хэдэн төгрөг олдох болов уу гэж л бодсон юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,

... Р намайг мөнгөн устай хүн байна уу, хүнээс асууж өгөөч гэхээр нь сураг тавьсаар байгаад Бтой холбогдоход Б мөнгөн ус зарах хүн байгаа гэсэн. Тэгэхээр нь би Рт хэлж Боор дамжуулан мөнгөн усны эзэнтэй холбогдож мөнгөн ус зарах авах хүмүүсийг хооронд нь уулзуулж өгсөн. Б манай найзын ах, 3 жилийн өмнөөс танидаг. Р манай эгчийн найз. Сүүлийн 6 сарын өмнөөс танидаг болсон. Бусдыг нь танихгүй. Э.Гын машинд байсан мөнгөн усыг хүнгүй газарт шалгаж үзмээр байна гэхээр нь манай гэр ойрхон байсан болохоор нь би гэртээ оруулж шалгуулсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-163/,

 

Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтад өгсөн:

... өчигдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөнгөн ус авах уу гэсэн. Би Тулгаагаас мөнгөн ус авах уу гэхэд авна шдээ, шалгаад болвол авна гэсэн. Тэгээд би дунд нь утсаар ярьж өгч байсан. ...тэгээд өдөр Нгийн гэрт Сүнжин грандын хойно байхад Тулгаа мөнгөн усыг чинь хэмжиж үзэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд ирж уулзаад зургийг нь аваад нэг граммыг шифризэнд соруулаад хэмжиж үзэхэд 16.1 грамм гэж зааж байсан. Шифризээ дангаар нь хэмжиж үзэхэд 2.1 грамм байсан. Тэгсэн Тулгаа 14 граммтай бол авахгүй гэнээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй 14-тэй юм чинь хямдхан авна гэж байна гэж Тулгаа хэлсэн. Би мөнгөн ус зарах гэж байсан Э.Г ахад хэлэхэд хамаагүй ээ, шууд өгчье гэсэн. Тэгсэн Тулгаа 1 кг-ийг 800.000 төгрөгөөр авна гэсэн байх. Э.Г ахад нийт 36 кг мөнгөн ус байсан. Сүнжин грандын хойд талд байрлах Нгийн гэрт байж байсан Э.Г ах 18 цагаас эхнэрээ хүргэж өгөөд очье гэсэн. Энэ хооронд Тулгаа яасан бэ гээд асуугаад байсан. Э.Г ах оройн 20 цагийн орчим байх Нгийн гэрийн гадаа ирсэн. Бид нар хөдлөөд Офицерүүдийн ордноос зүүн тийш 200 метр орчим зайд очоод замын хажууд Тулгаа зогсож байсан. Бид нар уулзаад олуулаа явахгүй ээ нэг, нэг хүн явна эндээс ойрхон гэж байсан. Тэгээд Ука Тулгаагын ах 2 саарал приус машинтай явсан. Бид нар зам дээр хүлээж байсан. Тэгээд 20 орчим минутын дараа Ука Н руу залгасан байсан. Э.Г ах “хөөе суугаарай нөгөө хүмүүс чинь зугтаж байна” гэсэн. Бид нар машиндаа суугаад Сүнжин гранд руу хөдлөөд явж байхад Нарантуул зах руу чиглээд хар өнгийн 470 маркийн машин явж байсан. Бид нар араас нь дагаад явж байсан. Нөгөө машин Халдвартын гэрэл дохиогоор гэр хороолол руу орсон. Бид нар зүүн 4-н замаараа яваад нөгөө хар машинаа олоогүй. Ука байхгүй ээ, алдчихлаа гэж байсан. Бид нар буцаад Улаанхуарангийн камертай газар хайж байгаад буцаад ирэхэд цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/,

... Мөнгөн ус авах зарах гэж байгаа хүмүүсийн талаар огт мэдэхгүй, танихгүй. Мөнгөн ус гэдгийг нь хараагүй. Ямар юм байдгийг нь мэдэхгүй. Ах дүү хоёрын дүү нь гэх залуу над руу залгаж мөнгөн ус авах хүн байна гэж хэлэхээр нь Ука гэх Р руу залгаж мөнгөн ус хүн асуугаад байна, мөнгөн устай хүн байна уу гэж утсаар л ярьж, холбож өгсөнөөс өөр юм байхгүй. Улаанхуарангийн орчимд баригдаад байсан үед нь би байгаагүй гэх мэдүүлэг /2 хх 153-154/,

 

Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн:

2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дүү Гантулгын машинд сууж явсан. Тэр машинд нь суугаад явж байхад тэд хоорондоо мөнгөн ус авч өгөх тухай ярьж байсан. “Макс молл” дэлгүүрийн гадаа очиход хойд талынх нь талбай дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд тэд нар машинаас буугаад уулзсан. Би тэр хүмүүсийг танихгүй учраас машиных нь хажууд сууж байсан. Тэд нар нөгөө мөнгөн усыг худалдан авах гэж байгаа хүмүүс нь гэсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа ахиад хоёр хүн ирсэн.Тэр хоёр хүн нь мөнгөн ус зарах гэж байгаа бололтой хүмүүс байсан. Маргааш өглөө нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 07 цагийн үед Цамбагарав дээр Сониноотой Гантулга бид хоёр уулзсан. Тэндээс машинд нь сууж 120 мянгат ороод Даваасүрэнг аваад Дүнжингарав худалдааны төв дээр ирсэн. Тэр үед өглөө 08 цаг өнгөрч байсан. Тэгсэн бараа зарах гэж өчигдөр ирсэн хоёр залуу ирсэн. /Нараа, Р/ Гантулга машинаас буугаад Нараатай уулзсан. Нилээн байж байгаад бид нар машиндаа суугаад хөдөлсөн. Бид нар тэндээс хөдлөөд Чулуун-Овооны “Номин” дээр Гантулга, Даваасүрэн бид 3-ыг Сонинцэцэг буулгачихаад гэртээ харина гээд яваад өгсөн. Гантулга, Даваасүрэн хоёр “Номин” дэлгүүр рүү орсон. Нилээн байж байгаад Гантулга намайг дуудсан. Утсаа өгч бай би зураг аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө “Самсунг S-3” маркийн гар утсаа өгсөн. Гантулга хаашаа ч юм яваад гар утсан дээр зургаа аваад ирсэн байсан. Тэгсэн нөгөө худалдаж авах гэж байгаа хоёр залуу нь ирсэн. Тэр үед 14-15 цаг болсон байсан байх. Тэр хоёр залуу зураг үзээд хужаа нартайгаа ярилцаад хариу өгье гээд явсан. Манай дүү Гантулгатай худалдан авна гэсэн хоёр хүнтэй, бас зарах гэж байгаа хоёр хүнтэй нь утсаар яриад яваад байсан. Тэгээд 72 дугаар хотхоны орчимд бараа зарах гэж байгаа хүмүүс нь хоёр машинтай ирсэн. Дүү Гантулга надад “та зарах гэж байгаа хүмүүсийнх нь нэгтэй нь хамт яваад ир гэж хэлэхээр нь би машинд сууж Ртай хамт явсан. Худалдан авах гэж байгаа хүн нь утсаар яриад Тэнүүн хотхонд хүрээд ир гэсэн. “Тэнүүн” хотхонд очиход Вьетнам засварын урд талд худалдан авах гэж байгаа залуу нь ганцаараа тэнд зогсож байсан. Тэгээд машинтайгаа нөгөө худалдаж авах гэж байгаа залуу дээр очиход нөгөө залуу бараагаа үзье гэсэн. Р машинаас бууж бараагаа үзүүлсэн. Тэгсэн нөгөө залуу бараагаа харлаа, одоо мөнгөндөө яваад ирье гэсэн. Р машинаа асааж буланд буцааж эргүүлсэн. Тэр хооронд нь би явган алхаж машинд суусан. Р машинд сууж байхдаа “дахиад жоохон мөнгөн ус байгаа ш дээ” гэсэн. Тэгэхээр нь би үзье гэсэн. Тэгсэн Р багаажаа онгойлгож жижиг цэвэр усны саванд хийсэн бага зэрэг мөнгөн ус үзүүлсэн. Тэгэхээр нь би энэ хэрэггүй байхаа гээд би цаашаа хайрцаг руу хийсэн. Бид хоёр машин дотроо сууж байтал цагаан машин ухраад ороод ирсэн. Тэгээд тэр машинаас жолооч болон жолоочийн ар талын хаалганаас хүн буухыг харсан.Тэгэхээр нь би машины хаалга онгойлгож буух гэтэл “гараа ар талдаа ав, тонгой” гэж орилоод миний гарыг ар талд гавласан. Тэгээд тонгойсон үед нүд боосон. Тэгээд түүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байгаа юм. Айсан сандарсан учраас бас сайн санахгүй байсан. Тэгсэн гэнэт Ртай хамт машинтайгаа явж байсан. Машинд явж байхдаа Р миний нүдний боолтыг авсан. Гар ар талдаа гавлаатай явж байсан. Р хар өнгийн Лехус-470 маркийн номер дугааргүй автомашиныг хөөсөн. Тэр машин Улаанхуарангаас офицеруудын ордны аюулгүйн тойргоос Чулуун-Овооны уулзвараас Нарантуул захын зам руу ороод хурдтай явж байхаар нь Р бид хоёр араас нь хөөсөн. Тэгээд тэр машин Нарантуулын уулзвараас Халдвартын урд талын замаар ороод Нарантуулын арын шороон замаар гараад зугтаачихсан. Шороо манарсан байсан учраас тэр замаар оруулаад нөгөө машиныг алдчихсан. Тэгээд Р бид хоёр хэрэг гарсан газартаа эргэж ирсэн. Тэгсэн тэнд цагдаа нар ирсэн байсан. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153/,

 

Шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалын шатанд яллагдагчаар өгсөн:

2016 оны 7 дугаар сарын 17-ны орой дүү Гантулга утсаар намайг дуудаж хамт юманд яваад ирье гэсэн. Тэгэхээр нь хамт дагаж явж байгаад ирсэн. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өглөө дүү Гантулгынхаа хамтаар мөнгөн ус зарахаар явсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр баригдаж ирсэн. Мөнгөн ус зарах үед нь нөгөө талаас цаашаа худалдах гэж байсан тэр үед нэрийг нь мэдэхгүй танихгүй махлаг өндөр залуутай хамт “Тэнүүн” хотхон рүү явсан. Сүүлд нь тэр залууг Р гэж нэрийг нь мэдсэн. Р бид хоёр мөнгөн ус зарах гэж явсан юм. Тэнд очоод бүтэлгүйтсэн. Дүү Гантулга гэрт зүгээр сууж байхаар надад хань болоод яваад өг гэж намайг дуудсан. Бид нар бүгд л мөнгө төгрөгний зээлтэй байсан учраас тав арван төгрөг илүү олвол өр зээлэндээ өгөх гэж байсан юм. Тэр үедээ мөнгөн ус зарах гэж байна гэж мэдээгүй. Сүүлд нь тэд нарын ярианы өнгөнөөс нь мөнгөн ус зарж байгаа юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133/,

 

Хэрэг учралын газарт хийсэн үзлэгээр ... арын тээшний савыг нээж үзлэг хийхэд цагаан өнгийн хоосон мяндсан шуудай байсан. Ёроолын тусгаарлагчны шалавчийг сөхөн үзэхэд үдээстэй хар өнгийн хос гутал, цагаан өнгийн урт мяндсан уяа байхаас гадна тээшний зүүн талын багжны гурвалжин хайрцаганд хуучин 2 давхар гялгар уутан торонд 0,5 литрийн “zero” шошготой ундааны хуванцар савны дундаас доогуур 3/1 хэмжээтэй өтгөн мөнгөлөг шингэн байх ба өргөж үзэхэд 2 кг орчим жинтэй байсан. Аюулгүй байдлын үүднээс уг сэжигтэй шингэнийг цаасан хайрцагт хийж скочдон битүүмжилж шинжилгээний байгууллагад хүргүүлэхээр тогтов. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-15/,

 

Гэрч Г.Арсланхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 7 дугаар сарын 18-ны 20 цагийн орчим байх Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 12-310 тоот гэртээ байж байхад манай гэрийн хойд талд эргэдэг буланд 14-68 УБЭ улсын дугаартай Приус маркийн машин ирсэн. Машин дотроос 2 өндөр залуу бууж ирээд арын тээшиндээ байгаа хар бүтээлгээр бүтээсэн зүйлийг шалгаад хаагаад байж байтал 2 ширхэг машин ирсэн. Уг 2 машин номергүй, суудлын тэрэг байсан. Уг 2 машинаас 4-5 залуу бууж ирсэн. Тэдгээр залуус нүүрээ халхалж, алчуур боосон гартаа бороохой барьсан байсан. 14-68 УБЭ дугаартай автомашинтай ирсэн 2 залууг газар хэвтүүлээд гарыг нь хүлээд нүдийг нь боогоод машинд нь суулгаад авч явах гэж байхад нь би гэрээсээ гараад уг хүмүүсээс нэгийг нь ч болтугай баръя гэж бодсон боловч бүгд машинд суугаад зугтсан. Нэг залуу нь машинаас хар бүтээлэгтэй зүйлийг авч явсан. Машинд ачигдаж байсан сүүлийн залууг машинд битгий суу, би цагдаа дуудсан байгаа гэж хэлж хохирогчийг гүйж очин салгаж авсан. Нэг залуугийнх нь гарын хүлээсийг тайлж нүдний боолтыг авсан. Нөгөө залуу дээр нь очоод гарыг нь тайлах гэхэд 14-68 УБЭ Приус машин хөдлөөд явсан. Тэгэхээр нь араас нь олох санаатай явж байхад “Тэнүүн” хотхоны үүдэнд нөгөө залуус номергүй машинаа хайгаад явж байхад нь зогсоож цагдаад хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158/,

 

Гэрч П.Сандагсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед хуурай ах Нэргүйтэй очиж уулзсан. Би тэр үед машин худалдаж авах гэж байсан учраас машин үзүүлэх гэж очсон. Тэгээд бид хоёр уулзаад байж байтал Нэргүйгийн найз Түмээ гэх залуу ирсэн. Нэргүй тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Би машин худалдаж авах гэж байсан хүн рүү ярихад тэр хүн Да хүрээ зах явах гэж байна гэхээр нь 16 дугаар хорооллын МТ колонк дээр уулзъя гэсэн. Машин авах гэж байгаа хүнтэй уулзахаар явахад Нэргүй болон түүний найз Түмээ гэдэг нь хамт явж зам заасан. 16 дугаар хорооллоос доош уруудаж нэг газар зогсчих гэсэн. Тэгээд машиныхаа номерыг авчих гэсэн. Тэгээд Нэргүй бууж урд номер тайлж, Түмээ нь ар талынхан номерыг тайлсан. Тэгээд тэр хоёр суугаад 16 дугаар хорооллоос уруудаж Улаанхуарангийн зам руу ороод “Тэнүүн огоо” хотхоны хажуугаар ороод дэлгүүртэй байрны хажуу талд тулж очоод энд ороод зогсчих гэсэн. Тэгэхээр нь би ороод зогссон. Тэгсэн Түмээ гэдэг нь хүнтэй уулзах гэж байгаа бололтой утсаар яриад байсан. Тэгээд утсаар ярьж байгаад утасных нь цэнэг дууссан. Тэгээд намайг супермаркет руу ороод цэнэглэгч асуугаадах гэсэн. Тэр дэлгүүрт нь цэнэглэгч байгаагүй. Буцаж машиндаа суусан. Түмээ нь миний машинаас бууж суусаар байгаад 30 минут болсон. Тэгээд Түмээ нэг хэсэг байхгүй байж байснаа гэнэт машинд орж ирж суугаад хөдөлчих гэсэн. Тэгээд хөдөлсөн. Тэгсэн дээш явж байтал Түмээ баруун эргэчих гэсэн. Тийшээ эргэтэл “Тэнүү огоо” ХХК-ний байгууллагын хашаа тулсан. Тэгсэн Түмээ буцаад ухарчих гэсэн. Тэгээд ухарч гараад хойшоо эргэтэл зүүн эргэчих гэсэн. Тэгээд төв замаараа оруулж буцааж офицер руу эргүүлж, Чулуун-Овоогоор Нарны зам руу оруулсан. Нарантуулын уулзвараас хойш эргүүлж Халдвартын дундуур оруулаад, Баянзүрх дүүргийн хажуугаар гараад ирүүлсэн. 16 дугаар хороолол орчихъе гээд тэндээ Нэргүй, Түмээ хоёр буусан. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/,

 

Гамшиг Судлалын Хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 9/181 дугаартай:

Манай лабораторид бортоготой 20 см өндөртэй, 15 орчим см диаметртэй хар өнгийн төмөр савтай мөнгөлөг өнгийн шингэн зүйл /дээж болгон таслаж авсан 430гр/ ирүүлээгүй болно. Харин шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолтой хамт ирүүлсэн зүйл нь 500 мл-ийн хуванцар савны ёроолд бага зэрэг хольц бүхий мөнгөлөг шингэн агуулсан дээж байв. Ирүүлсэн дээжийг 1 дүгээр зургаар үзүүлэв. Энэхүү дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолтой хамт ирүүлсэн зүйл нь 500 мл-ийн хуванцар савны ёроолд байх мөнгөлөг шингэн агуулсан зүйл нь чанарын болон тоон шинжилгээгээр бага зэргийн хольц агуулсан мөнгөн ус байв. Уг бодисын физик, химийн шинж чанар, нягтыг тогтоож, түүнийг үндэслэн мөнгөн ус мөн болохыг тодорхойллоо. Харин мөнгөн усны дээр хөвөх шингэн хольцыг манай лабораторид шинжлэх боломжгүй. Ирүүлсэн дээжинд агуулагдах мөнгөн ус нь 20 мл-ийн эзэлхүүнтэй, 200.59г/моль нягттай, 0.4кг жинтэй болох нь шинжилгээгээр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 182-183/,

 

Гамшиг Судлалын Хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 9/180 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн Coca Cola гэсэн бичигтэй 500 мл-ийн хуванцар савны ёроол хэсгээс ойролцоогоор 5 см өндөртэй мөнгөлөг өнгийн шингэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан Coca Cola гэсэн бичигтэй 500 мл-ийн хуванцар савны ёроол хэсгээс ойролцоогоор 5 см өндөртэй мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн мөнгөн ус гэх металл бодис гэж үзэж байна. Уг бодис нь мөнгөн ус мөн болно. Ирүүлсэн бодис нь 120 мл-ийн эзэлхүүнтэй, 200.59г/моль нягттай, 2.41 кг жинтэй мөнгөн ус болох нь шинжилгээгээр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 190-191/,

 

Шүүгдэгч Б.Нгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 101/,

Шүүгдэгч Э.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 103/,

Шүүгдэгч Г.Рийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 108-109/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгдөгчийн тогтоол /1 хх 122-123/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 хх 134-135/,  

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3 хх 36/,

Шүүгдэгч Ц.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 37/,

Шүүгдэгч Э.Гын 2016 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа /3 хх 41/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /3 хх 55-56/,

Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаарт хавсралт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт /3 хх 119/,

 

Гэрч Э.Даажамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Одоо cap өдрийг нь мартсан байна. 2016 оны зун тухайн хэрэг болдог өдөр Нэргүй гэдэг танил ах утсаар яриад “манай нэг найзад найдвартай хүн хэрэгтэй байна гэнэ, чи яриад үзэх үү, би чиний утсыг өгчих үү” гэхээр нь би “тэг тэг” гэсэн. Ингээд Түмэндэмбэрэл гэдэг хүн надтай яриад “уулзах боломж байна уу” гэхээр нь Сансарын Баянцээлийн тэнд очоод уулзаад танилцсан. Өөрийгөө тагнуулд ажилладаг гээд “хэдэн хүмүүс хууль бус зүйл зарах гээд байгаа юмаа, тэднийг барьж энэ үйлдлийг нь таслан зогсоох гэсэн юм, хамтарч оролцох боломж байна уу” гэхээр нь “асуудалд орох юм биш биздээ гэхэд ямарч асуудал байхгүй, би өөрөө тагнуулд ажилладаг, харин чамд бие хаа гайгүй найз байгаа юу” гэхээр нь би өөрийн найз Мөнх-Эрдэнэ, Оюун-Очир нарыг утсаар дуудаж уулзаад бид гурав Түмэндэмбэрэл ахтай хамт уулзсан чинь надад өмнө ярьсан зүйлээ бид гуравт хэлсэн. Бид гурав хууль бус үйлдэл хийх гэж байгаа хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох юм байна, тагнуул цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах юм байна гэж бодоод тухайн үедээ гоё санагдаж байсан. Би өөрөө цагдаагийн сургуульд сурч байгаад аавын бие нь өвдөөд би сургуулиасаа гарсан болохоор улс эх орондоо хэрэгтэй зүйл хийвэл эргээд цагдаагийн байгууллагад ороход хэрэг болох байх гэж бодсон. Ингээд би манай найзуудын хийсэн кинонд ашиглагдаж байсан гавыг гэрээсээ аваад буцаж очоод Түмэндэмбэрэлийн зааж өгсөнөөр “Тэнүүн” хотхоны гадаа очиж зогсоод хүлээж байсан. Гэтэл Түмэндэмбэрэл тэр хүмүүстэй уулзчихаад буцаж ирээд “одоо очоод доошоо хэвтээд гараа ардаа ав гээрэй, тэгээд зугтаалгаж болохгүй аюулгүй болгоод машин ард байгаа тортой зүйлийг нь аваарай” гэсэн.  Түүнийх нь дагуу толгойгоо доошоо гараа ардаа ав гэхэд тэр машинд байсан хоёр хүн эсэргүүцээгүй, тэгэхээр нь би жолоочийн эсрэг талд байсан хүний гарыг нь ард нь гавлаад нүдийг нь боосон. Харин Мөнх-Эрдэнэ жолоочийнх нь гарыг хүлсэн. Оюун-Очир машины араас юмыг нь авсан. Тэгээд Түмэндэмбэрэл рүү залгаад аюулгүй болгочихлоо одоо яахуу гэсэн чинь наанаасаа хөдлөөд явж бай би залгана гэсэн. Ингээд тэндээсээ хөдлөөд явж байхад Түмэндэмбэрэл залгаад наад зүйлээ хөдөлгөж онгойлгож сонирхож болохгүй шүү, сэрүүн газар байлгаарай гээд сүртэй л юм яриад байсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнийд очоод хөргөгчинд нь хийсэн, тэр зүйл нь юу байсанг тухайн үед мэдээгүй их хүнд зүйл байсан учир дэлбэрдэг юм болов уу гэж бодсон. Тэгээд дахиж яриад Гандан дээр уулзаад бидэнд жаран мянган төгрөг өгснийг бид 3 хорь, хорин мянган төгрөгөөр нь хувааж авсан. Дараа нь дахин улсаас шагнал өгөх юм яриад байсан гэх мэдүүлэг /6-р хх-ийн 98-99/,

 

Гэрч Ц.Оюун-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

Анх тэр өдөр Даажамбатай уулзахаар очиход Мөнх-Эрдэнэ хамт байсан. тэгээд бид 3-ыг байхад Даажамбын таньдаг Нэргүй гэдэг ах уулзъя гэж байна гэхээр нь очиж уулзахад Түмэндэмбэрэл гэдэг ах байсантай танилцсан. Тэр бид 3-тай гадаа гарч уулзаад өөрийгөө тагнуулд ажилладаг хүн байгаа юмаа гээд улаан үнэмлэх хальт зурвасхан үзүүлчихээд хэсэг хүмүүс хууль бус зүйл наймаалах гээд байгааг таслан зогсоох хэрэгтэй байна, ийм үед ард иргэдээсээ дайчилж оролцуулж болдог юмаа гэхээр нь түүнд нь тусалсан. Түүнээс биш бусдыг дээрэмдсэн хэрэг хийж байна гэж ойлгоогүй, тагнуулын ажиллагаанд оролцож улс эх орондоо туслаж байна л гэж ойлгож байсан. Энэ талаараа урьд нь цагдаагийн газар, шүүхэд удаа дараа мэдүүлэг өгсөн. Анхандаа мөнгөн ус байсныг мэдээгүй, цагдаагийн газарт баригдаад очихдоо мэдсэн. Түмэндэмбэрэлээс хууль бус зүйл гэж юу юм бэ гэж асуухад тэрийг та нар мэдэх шаардлагагүй гээд хэлээгүй. Гав хэрэглэсэн. Гарыг нь хүлэхэд би машины араас юмыг нь авч байсан болохоор хараагүй, кинонд ашиглаж байсан гавыг Даажамба аваачсан байсан. Гарыг нь Мөнх-Эрдэнэ хүлсэн байсан. Маскийг эмийн сангаас Түмэндэмбэрэл авч өгсөн. Дараа нь уулзахдаа Түмэндэмбэрэл бидэнд жаран мянган төгрөг өгснийг бид 3 хорь, хорин мянган төгрөгөөр нь хувааж авсан, дараа нь улсаас нэмж урамшуулна гэж хэлсэн гэх мэдүүлэг /6-р хх-ийн 100/,

 

Гэрч Ё.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний хувьд Түмэндэмбэрэлийг хальт нэг улаан үнэмлэх шиг юм үзүүлэхээр нь тагнуулын ажилтан гэдэгт нь итгээд ийм хэрэгт орсон. Тэр үед үзүүлсэн үнэмлэхийн бичиглэл юмыг нь сайн хараагүй. Бид тэр үнэмлэхийг нь гартаа барьж үзээгүй. Тухайн үед хэрэг хийж байна гэж ойлгоогүй. Хууль бус зүйл байгаа юм түүнийг аваад ир гэсний дагуу л тийм зүйл хийсэн. Би болон надтай хамт байсан Оюун-Очир, Даажамба нар ч дээрмийн хэрэг хийж байна гэж ойлгоогүй. Харин мөнгөн ус байсаныг нь сүүлд мэдсэн. Гав хэрэглэсэн асуудлыг би сүүлд нь мэдсэн. Даажамба сүүлд кинонд ашиглаж байсан гав авч ирсэн гэж байсан. Түмэндэмбэрэл гарыг нь хүлээд нүдийг нь боогоорой гэхээр нь л тэгж үлдээгээд цагдаад өгөх юм байх гэж бодоод нэгийнх нь гарыг өөрийнх нь алчуулаар хүлсэн. Нүүрээ хаах маск Түмэндэмбэрэл авч өгсөн байх гэж бодсон. Дараа нь энд тэнд таархаараа таньж магадгүй гэж бодоод маск зүүсэн. Уг нь эхлээд улсын байгууллагаас тагнуулаас зуу зуун мянган төгрөг өгнө гэж байсан юм. Гэтэл дараа бидэнд жаран мянган төгрөг өгснийг бид 3 хорь, хорин мянган төгрөгөөр нь хуваагаад авсан. Оюун-Очир, Даажамба бид гурав бол гэмт хэрэг хийж байна гэж бодоогүй ийм асуудалд орсон. Мөнгөн усыг хаанаас хэн олж ирсэн болохыг би мэдээгүй. Шүүх хуралдааны шатанд сонсоход Гынх байсныг мэдсэн. Харин хаанаас яаж олж авсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /6-р хх-ийн 102/,      

 

Гэрч М.Өгөөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн үед Зүтгүүрийн депод хамт ажиллаж байсан Р машинаа өгөөч хүнтэй уулзаад ирье гэж миний машиныг авч явсан. Дараа нь хамт явалцаад өгөөч гэхээр нь машинтайгаа явж өгөөд энэ асудалд холбогдсон. Харин яг тэр мөнгөн ус гэдэг зүйлийг авч яваад дээрэмдүүлсэн гэдэг асуудал болоход би байгаагүй. Р, Г хоёр хамт миний приус-20 маркийн 16-84 УБЭ дугаартай машинаар явсан юм. Миний хувьд тэр мөнгөн ус гээд байсан зүйлийг нь хараагүй, хаанаас авсан хэнийх болох, түүнийг яах гэж байсан талаар би мэдээгүй, тэр асуудалд нь оролцоогүй. Тэр мөнгөн усыг хаанаас гаралтай, хэнийх болохыг нь тухайн үед мэдээгүй, харин шүүх хурлын явцад Г өвөрмонгол хүнээс авч байсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /6-р хх-ийн 108/,

 

Гэрч Ц.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны зун манай найз Н надтай яриад ийм мөнгөн ус байна авах хүн байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гээд Сонинцэцэг эгчээс асуухад авах хүн байна гээд Сонинцэцэг эгчийн хамт Өргөө кино театр дээр Даваасүрэн, Түмэндэмбэрэл нартай уулзсан. Тэгээд Түмэндэмбэрэл нь маргааш манай өвөрмонголчууд авая гэж байна гээд салцгаасан. Тэгээд маргааш нь Дүнжингарав дээр уулзая гээд энэ тэнд уулзая гээд л Даваасүрэн эгчээр дамжуулаад Сонинцэцэг эгч надад хэлсэн. Тэгэхээр нь Нт хэлээд утсаар яриад байсан. Мөнгөн усыг Э.Г авч ирсэн бөгөөд тэр мөнгөн ус нь 35 кг орчим гэж ярьж байсан эрээн ууттай бортоготой савтай зүйл байсан. Түүнээс 1 граммын тариурт соруулж авч үзэж байсан. Ингээд сүүлдээ утсаар яриад Өгөөмөрийн машинтай Улаанхуарангийн тэнд уулзахаар болоод Рийг Г ахтай хамт нөгөө мөнгөн усаа явуулсан, Н, Э.Г, Н, Өгөөмөр, Б бид хэд 72 дугаар хотхоны тэнд хүлээгээд үлдсэн. Гэтэл нөгөө мөнгөн усаа дээрэмдүүлчихлээ барьлаа гээд бид хэд 470 машины араас хөөгөөд тэр машинаа алдаад, цагдаад баригдаад бөөн юм болсон гэх мэдүүлэг /6-р хх-ийн 121/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ц.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 172/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 174/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 173/, шүүгдэгч Х.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 176/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 175/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 187/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 182/, шүүгдэгч Э.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 188/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 189/, шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 207/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 195/, шүүгдэгч Г.Рийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 250/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 249/, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэг ХНН-ийн тодорхойлолт /3-р хх-ийн 1/, ажлын үнэмлэх /3-р хх-ийн 2/ зэргийг шинжлэн судлав.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Э.Гын ашиг олох зорилгоор химийн хорт, аюултай бодисыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар олж аван хадгалах, тээвэрлэх, худалдахаар бусдад дамжуулах үйлдэл, шүүгдэгч Ц.Г, Г.Р нарын бүлэглэн ашиг олох зорилгоор химийн хорт, аюултай бодис гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зөвшөөрөлгүйгээр, хууль бусар тээвэрлэх, худалдахыг завдсан үйлдэл, шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарын химийн хорт, аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх, худалдах гэмт хэргийг шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нарыг үйлдэхэд хамжигчаар оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэлд хамаарагдаж байна.

 

Мөнгөн усыг Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглосон хязгаарласан бодисын жагсаалтанд орсон юм. Мөнгөн ус нь хүн, мал, байгаль, ан амьтан, хөрс, ургамал, усанд сөрөг нөлөө үзүүлж хордуулах, их тархсан тохиолдолд үхэл, мөхөлд хүргэх аюултай юм. Мөнгөн ус хэрэглэж, ашиглахын тулд иргэн, байгууллага нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч, тууний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх иь нээгддэг, хэрэв зохих зөвшөөрөлгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан, хэрэглэсэн, хадгалсан, дамжуулсан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдолд үйлдэл бүрт хуулийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.

 

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна.

 

 Шүүгдэгч нарт холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р, Б.Н, Х.Н, Б.Б нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р, Б.Н, Б.Б, Х.Н нар болон тэдний өмгөөлөгч нар гэмт үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно. 

 

Шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарын химийн хорт бодисыг олж авах хүсэлтэй этгээд болон худалдах хүсэлтэй этгээдүүдийг хооронд нь зуучлан уулзуулсан нь гэмт хэрэгт хамтран оролцох хамжигчийн шинжийг бүрэн хангана.

 

Дээрх үйлдэл нь тэдний өөрийн үйлдэлийг хууль бус болохыг мэдсээр байж ашиг олох санаа, зорилготойгоор хүсэж үйлдсэн идэвхитэй үйлдэл байна. Шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нар нь уг гэмт хэрэгт оролцохоос сайн дураараа татгалзах бүрэн боломжтой байсан байх ба тэдний үйлдэл хийгдээгүй бол уг гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байжээ.

 

Иймд шүүгдэгч Э.Гыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авах, хадгалах, тээвэрлэх, худалдахаар бусдад дамжуулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Г, Г.Р нарыг бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдаж тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдан бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ дүгнэлт өгч гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршиг таслан зогсоогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж нэр бүхий шүүгдэгч нарын тэнсэх хугацааг ялгамжтай тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж,

Онцгой байдлын Ерөнхий газарт хадгалагдаж байгаа 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, 2.41 кг жинтэй ундааны савтай мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Онцгой байдлын Ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тус гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Э.Г нь өөрийнхөө өмчлөлийн приүс-20 маркийн 47-79 УНИ улсын дугаартай автомашиныг ашиглаж химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг тээвэрлэсэн болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч... устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу улсын орлого болгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Мөн шүүгдэгч Ц.Г, Г.Р нар нь бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдаж тээвэрлэх гэмт хэрэг үйлдэхдээ иргэн М.Өгөөмөрийн өмчлөлийн приүс-20 маркийн 16-84 УБЭ улсын дугаартай автомашиныг ашигласан нь нотлогдсон учир мөрдөн шалгах ажиллагааны үед уг тээврийн хэрэгслийг үнэлэж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Г.Р нараас тэнцүү хуваан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч... устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу улсын орлого болгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Эгийн Гыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахаар бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Цийн Г, Б овогт Гын Р нарыг бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдаж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт Бйн Н, Х овогт Бын Б, Д овогт Хын Н нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдахыг завдан бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Гыг хоёр жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Г, Г.Р нарыг тус бүр нэг жил зургаан сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч нарт хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн учир шүүгдэгч Б.Н, Б.Б нар тус бүр 102 хоног, шүүгдэгч Х.Н 116 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт,

Онцгой байдлын Ерөнхий газарт хадгалагдаж байгаа 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, 2.41 кг жинтэй ундааны савтай химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Онцгой байдлын Ерөнхий газарт  тус тус шилжүүлсүгэй.

 

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Э.Гын өмчлөлийн приүс-20 маркийн 47-79 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,

Шүүгдэгч Ц.Г, Г.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн М.Өгөөмөрийн өмчлөлийн приүс-20 маркийн 16-84 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Г, Г.Р нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 3.750.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р, Б.Н, Б.Б нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэж, шүүгдэгч Х.Нт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ