Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

  2020             3              10                                          2020/ДШМ/301

 

 

          Э.Г, Ц.Г, Г.Р,

Б.Н, Б.Б, Х.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Н, Б.Б,                       

шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Х.Энхтайван, 

шүүгдэгч Э.Г, Б.Н, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н, шүүгдэгч Э.Г, Б.Н, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Х.Энхтайван нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  Э.Г, Ц.Г, Г.Р, Б.Н, Б.Б, Х.Н нарт холбогдох 201615012640 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. О овгийн Э-ийн Г, 1979 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

2. Б овгийн Ц-ийн Г, 1974 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “...........................” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтнэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

3. Б овгийн Г-ын Р, 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “............................................”-д машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

4. Х овгийн Б-ийн Н, 1988 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

5. Х овгийн Б-ын Б, 1983 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, дүү нарын хамт Төв аймгийн Борнуур сумын Нарт багт орших суух бүртгэлтэй, /РД:............................/,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

6. Д овгийн Х-ын Н, 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “............................” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Э.Г нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Цагаан хад гэх газарт бусдаас хууль бусаар худалдан авч, хадгалж, тээвэрлэн, Б.Боор дамжуулан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Тэнүүн хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нарт хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Ц.Г нь Г.Ртай урьдчилан үгсэн тохиролцож, Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авч ирсэн химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд хууль бусаар дамжуулан өгснийг авч, тээвэрлэн бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Г.Р нь Ц.Гтой урьдчилан үгсэн тохиролцож, Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд хууль бусаар дамжуулан өгснийг авч, тээвэрлэн бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Б.Н нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд Б.Боор дамжуулан Г.Р, Ц.Г нарыг Э.Гтой уулзуулахаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Б.Б нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд Б.Нгаар дамжуулан Г.Р, Ц.Г нарыг Э.Гтой уулзуулахаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Х.Н нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд М.Түмэндэмбэрэлийг Г.Р, Ц.Г нартай уулзуулахаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Г, Г.Р нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Н, Б.Б, Х.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Ц.Г, Г.Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Н, Б.Б, Х.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Э.Г, Ц.Г, Г.Р нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141 .1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Н, Б.Б, Х.Н нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141 .1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,

шүүгдэгч Орги овгийн Энхээгийн Гыг химийн хорт бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалах, тээвэрлэх, худалдах, бусдад дамжуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Цэвээндоржийн Г, Боржигон  овгийн Гандолгорын Р нарыг химийн хорт бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хөвдүүд овгийн Баярбаясгалангийн Н, Харнууд овгийн Батжаргалын Б, Далай овгийн Хүрэлбаатарын Н нарыг химийн хорт бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх, худалдах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141 .1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Г, Г.Р нарыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141 .1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүр хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж,  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, Онцгой байдлын ерөнхий газарт хадгалагдаж байгаа 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, 2.41 кг жинтэй ундааны савтай химийн хорт бодис болох мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Онцгой байдлын ерөнхий газарт тус тус шилжүүлж, хэрэгт Э.Гын өмчлөлийн Тоёота Приус-20 загварын 47-79 УНИ улсын дугаартай автомашин, М.Өгөөмөрийн өмчлөлийн Тоёота Приус-20 загварын 16-84 УБЭ улсын дугаартай автомашиныг тус бүр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Э.Г, Ц.Г, Г.Р нарт тэнсэн харгалзах ял оногдуулж, Б.Н, Б.Б, Х.Н нарт хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь, миний бие энэ хэрэгт холбогдсон цагаас хойш хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Миний энэ хэрэгт оролцсон оролцоо нь Б.Б, Г.Р хоёрыг холбож өгсөн явдал юм. Би шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн хувьд маргаагүй. Миний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхэд гэм буруугийн тал дээр маргахгүй гэсэн байр суурьтай оролцож байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад мөнгөн усыг олж авсан Э.Гын үйлдлийг завдсан гэж үзсэн атлаа Б.Н, Б.Б нарын үйлдлийг завдсан гэж үзээгүй, төгс үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. 2-14 насны гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Миний ар гэрийн байдал болон прокурорын шүүх хуралдаан дээр бид бүгдийг тэнсэх боломжтой гэсэн санал гаргасан зэргийг харгалзан надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд энэ хэрэгт оролцсон оролцооны талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан бөгөөд гэм буруу дээр огт маргаж байгаагүй. Шүүх, шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй боловч өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмгөөлөгч Ч.Бадмайнямбуу нь “хэргийн талаар маргаагүй, харин мөнгөн усыг Э.Г худалдсан үйлдлийг төгс үйлдээгүй. Уг гэмт хэрэгт хамтран оролцсон Б.Б уг гэмт хэргийг төгс үйлдсэн байх боломжгүй. Б.Б худалдахыг завдсаныг хүлээн зөвшөөрч байна. Харин худалдсан гэж зүйлчилсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэлсэн. Надад энэ хэргээс олсон ашиг байхгүй, бусдад төлөх төлбөр байхгүй. Би хоригдсоноос хойш миний тулай өвчин сэдэрч цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэж эмчлүүлсэн боловч эдгэхгүй байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ хэрэгт 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шалгагдаж байгаа бөгөөд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Миний эхнэр 8 сартай жирэмсэн, охин 1 нас 3 сартай, ээж тэтгэвэрт байдаг, аав маань харваж хөдөлгөөнгүй 2 жил орчим болж байна. Би геологич мэргэжлээр тасралтгүй 15 жил ажиллаж, гэр бүлээ асарч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Н, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчдийн гэм буруу дээр маргахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн бөгөөд Э.Гын мөнгөн усыг бусдад худалдахыг завдсан үйлдэлд хамжигчаар оролцож байсан тохиолдолд Б.Н, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар “завдсан” гэж зүйлчлэх ёстой, бусдад худалдсан гэмт хэргийг төгс үйлдээгүй, худалдаагүй байна” гэсэн агуулгаар хэлсэн. Шүүхээс өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж, Б.Н, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгч нараас гадна түүний өмгөөлөгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шаардлагыг тавьж шийтгэх тогтоолдоо дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Б.Н, Б.Б нар нь гэмт хэрэг гарсан цагаас эхлэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугийн хувьд огт маргаж байгаагүй. Энэ хэрэгт холбогдсоноос хойш өөр хэрэгт холбогдоогүй, хувийн байдлын хувьд хэн аль  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна. Б.Н бага насны гурван хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Б.Б нь тулай өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх үндэслэлүүд байна. Б.Н, Б.Б нарт оногдуулсан ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн зааснаар хөнгөрүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж болно гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Н, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Х.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Н нь ам бүл 3, жирэмсэн эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Аав нь 2 удаа цус харвасны улмаас 4 жил хэвтэрт байгаа. Эцэг, эх хоёр нь тэтгэвэрт байдаг бөгөөд Х.Н нь аавынхаа эмчилгээний мөнгийг төлдөг ганц хүн юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой, тэнсэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн байсан. Б.Н, Б.Б, Г.Р нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэж, 4 дүгээр хэсгийн 4.1 дэх заалтад “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана” гэж тус тус заажээ. 

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Гыг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Цагаан хад гэх газраас бусдаас хууль бусаар худалдан авч, хадгалж, тээвэрлэн, Б.Боор дамжуулан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нарт хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Ц.Г нь Г.Ртай урьдчилан үгсэн тохиролцож, Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авч ирсэн химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд хууль бусаар дамжуулан өгснийг авч, тээвэрлэн бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Г.Р нь Ц.Гтой урьдчилан үгсэн тохиролцож, Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд хууль бусаар дамжуулан өгснийг авч, тээвэрлэн бусдад худалдахыг завдсан,

шүүгдэгч Б.Н нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд Б.Боор дамжуулан Г.Р, Ц.Г нарыг Э.Гтой уулзуулахаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Б.Б нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд Б.Нгаар дамжуулан Г.Р, Ц.Г нарыг Э.Гтой уулзуулахаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Х.Н нь Э.Гын хууль бусаар олж тээвэрлэн авчирсан химийн хорт, аюултай бодис болох 32.2 кг жинтэй битүүмжилсэн савтай, мөн Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай 2.41 кг жинтэй мөнгөн усыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Тэнүүн” хотхоны эсрэг талд байрлах хоосон талбайд Г.Р, Ц.Г нартай уулзаж хууль бусаар дамжуулан өгч, бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдэхэд М.Түмэндэмбэрэлийг Г.Р, Ц.Г нартай уулзуулахаар урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт, Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ц.Г, Г.Р нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Н, Б.Б, Х.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ .

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр бүрдэл хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангаж байгаа тохиолдолд төгссөн үйлдлээр хэргийг зүйлчлэхээр байхад уг үйлдлүүдийг завдсан үйлдэлд нь багтаан хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тухайн гэмт хэргийн бүх шинжид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заажээ.

 

Харин анхан шатны шүүх, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчилсэн зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус журамлаж мөн хуулийн тусгай ангийн 2141 .1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тодорхой биш байна.

 

Мөн шүүгдэгч Э.Гыг химийн хорт бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалах, тээвэрлэх, худалдах, бусдад дамжуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус журамлаж хууль хэрэглээний алдаа гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон байна.

 

Харин шүүх, шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ буюу химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэхдээ ашигласан автомашинуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохдоо хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  гэж үзнэ.

 

Мөн шүүгдэгч Ц.Г, Г.Р нар гэмт хэрэг үйлдэхдээ буюу химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэхдээ  иргэн М.Өгөөмөрийн автомашиныг хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч иргэн М.Өгөөмөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 16-84 улсын дугаартай автомашины үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч  Б.Н, Б.Б, Х.Н нараас гаргуулах санал гаргасан нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                                                                                  

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул  шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н, шүүгдэгч Э.Г, Б.Н, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Х.Энхтайван нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Г,  Ц.Г, Г.Р, Б.Н, Б.Б, Х.Н нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт очих хүртэл шүүгдэгч Э.Г, Ц.Г, Г.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Н, Б.Б, Х.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                               ШҮҮГЧ                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧ                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ