Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 11

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      Улсын яллагч                            А.Энхтуяа      Шүүгдэгчийн өмгөөлөгч       А.Отгонбаяр      Хохирогч  В.Дэлгэрзул    Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай      Нарийн бичгийн даргаар          Г.Нандин Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Д.Аод холбогдох 1831002280271 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн Д.А /РД: МУ85050972/, Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 2226 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                           Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд; 1.Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 03-нд яллагдагчаар  өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний жолоодож явсан машины доод тэнхлэгээс илрүүлэн авсан цус мэт зүйл нь талийгаачийн  цустай таарахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн талийгаач нас барсан хугацаанд миний бие гэртээ ирсэн байсан. Мөн мэдүүлгийн дагуу хэргийн газарт хийсэн үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үзэхэд би энэ хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Талийгаач болон Одбүрэн ах бид 3 архи уугаад Одбүрэн ах өдөр гэр рүүгээ яваад өгсөн юм. Ингээд талийгаач бид 2 үлдсэн ба би машиндаа ороод унтсан байсан. Нэг сэрсэн чинь би машины жолоон дээр унтаж байсан ба сэрээд машинаас бууж харахад талийгаач байхгүй байсан. Ингээд би машинаа хөдөлгөж зам руу гараад шууд харьсан юм. Тухайн үед надад ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй. Би

талийгаачийг огт олж хараагүй. Талийгаач бид нарын архи ууж байсан газрын ойролцоо нас барсан байдалтай олдсон. Хэн дайрсныг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75-р ху/, 2.Шүүгдэгч Д.Аын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 22-ны өдрийн оройн 22 цагийн үед  Энхбат, Болд, бид гурав  0,5 хараа архи авч тэрийгээ голын эрэг дээр уусан. Тэгээд тэр орой Энхбатыг машин ирээд аваад явсан. Болд бид хоёр барьж байсан барилгадаа хоносон. 23-ны өглөө босоод шавар зуурах гээд усанд явсан тэгээд нөгөө архины талыг аваад тэрийгээ уусан. Тэгээд усаа буулгаад архи авах гэсэн дэлгүүр хаалттай, хорооллын дэлгүүр ороод пиво аваад Одбүрэн ахын гадаа нэг том пиво уусан. Гурвуулаа уусан. Дараа нь бид хоёр ажил дээр 10 цаг болж байхад ажилдаа очиход Жавхланбаатар ах “гэртээ харь” гэхээр нь дахид дэлгүүр ороод 0,5 граммын “Хараа” архи аваад голын эрэг дээрээ хувааж уусан. Тэгээд Одбүрэн ах “харилаа” гээд яваад өгсөн. Болд бид хоёр үлдсэн. Тэгээд би Болдыг “явъя” гэсэн чинь “нүүрээ угаагаад сэргээдэхье” гээд нүүрээ голын усаар угаагаад сууж байсан. Тэрхэн зуур би зүүрмэглэсэн байсан. Тэгээд гэнт сэрээд хартал Болд байхгүй байхаар нь би ажилруу явсан байх гэж бодоод машинаа асаагаад гэртээ харьсан. Тухайн үед би урагшаа харахад хэн нэгэн байгаагүй. Гэртээ очоод унтаад өгсөн. Маргааш өглөө нь Жавхланбаатар ах Болд хаана байна гэж над руу утсаар ярьсан. Тухайн үед би Болдыг барилга дээрээ хоносон юм байна гэж бодсон. Тэгээд Жавхланбаатар ахыг утсаар ярихаар нь Болдыг Одбүрэн ахынхруу явсан байх гэж бодоод явах замдаа голын эрэг дээр цагдаа нар ирсэн байхыг харсан ч тухайн үед болдыг өнгөрсөн  байна гэж бодоогүй... гэжээ 3.Хохирогч В.Дэлгэрзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...24-ний  өдөр 12 цагийн үед “яаралтай Сэлэнгэд ир, танай дүү автын осолд орсон” гэж эмнэлгээс ярьсан. Тэгээд бид нар Баянхараатад ирсэн. Цагдаа “Сэлэнгэ ор” гээд Сэлэнгэд ирэхэд аль хэдийн задлан хийсэн байсан. Миний дүү багаасаа л  Ариунболдтой хамт явдаг байсан. Тэгээд Ариунболдыг архи ухаараа их агсан хүн гэж хэлдсэг байсан. Хамт сайн найз гэсэн байж яагаад энэ хэргийн талаар үнэн зөвийг нь хэлэхгүй байгаан бэ? Тухайн үед миний дүүг голын эрэг дээр хэвтэж байхыг харсан хүмүүс байдаг. Өдрийн 34 цагийн хооронд нэг хүн голын эрэг дээр хэвтэж байсан. Дархан орчхоод буцаад ирэхэд яг хэвээрээ хөдөлсөн шинжгүй хэвтэж байсан гэж хэлдэг. Машины доороос нь хүний цус олдоод байхад, чамтай явснаас хойш миний дүү амиа алдсан байхад яагаад хэргээ хүлээхгүй байгааг гайхаж байна. Аринболдын ар гэрийнхэн нь 2,000,000 төгрөг өгсөн. Дараа нь ээж эгч хоёр нь ирээд “бид нараас хүсэх юу байна хэлээрэй” гэж хэлсэн. Үнэхээр ямар ч буруугүй юм бол яагаад мөнгө өгсөн юм бэ? хийсэн хэргээ хүлээгээд мөнгө өгч байгаа гэж ойлгож байгаа бид нар. Тэр Жахланбаатар гэх хүн нь мэдүүлэгтээ “Аринболд ирээд унтаж байхад нь аваад гарсан” гэж хэлсэн байсан. Хажуу талын дэлгүүрээс архи аваад явсаныг дэлгүүрийн хүн ч хэлдэг. Бид нар Ариунболдоос гарцаагүй гэж бодож байна. Үнэхээр найз юм бол яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм. Өчнөөн хүмүүс хэлсэн “өдөржингөө тэнд хэвтсэн” гэж хүн болгон хэлдэг. Яагаад багын найздаа тусалж байна гээд 2,000,000 төгрөг өгдөг хүмүүс биш шүү энэ хүмүүс. Ар гэрийн амьдрал нь ямар гэдгийг мэдэж байгаа бид нар. Ариунболдыг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд, энэ хэрэгт холбоотой болоод л өгсөн гэж бодож байна. Бид нар дүүгийнхээ оршуулганы зардал гэж 10,000,000 төгрөг нэхэмжилнэ энэ хүнээс. Үнэхээр гомдолтой байна. Бүх зүйл нь нотлогдоод байхад яагаад хэргээ хүлээхгүй байгааг гайхаж байна гэв. гэжээ, 4.Хохирогч В.Дэлгэрзулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Талийгаачтай холбоотой нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлж байгаа...гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р ху/,

5.Гэрч Г.Батнямын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орох гэж явсан юм. Тэгээд шөнө 2 цагийн үед замдаа Шарын голын гүүр өнгөрөөд замын хажуу руу байрлахаар буусан. ...Бид нарыг Шарын голын гүүрний хажууд байрлах үед бид нараас өөр хүн байрлаж харагдаагүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-р ху/, 6.Гэрч Х.Тэлмэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24ний өдөр өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гэр бүл, найз нөхөдтэйгөө 6 хүүхэд, 8 том хүн явсан. ...Бид нарын ойр орчимд хүмүүс амарч харагдаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р ху/, 7.Гэрч С.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд 22-26 СЭА улсын дугаартай цэнхэр ачааны машин манай гэрийн  хашааны гадаа ирсэн байсан. Тэгээд манай аав тэр хоёр хүнтэй цуг яваад 13 цагийн орчимд буцаад ганцаараа ирсэн байсан. ...22-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн манай гаднаас өглөө 10 цагийн орчимд хөдлөөд өнөөдөр өглөө дахиад манай гадаа ирсэн байсан. Энэ машиныг хэн жолоодож ирснийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 71-р ху/, 8.Гэрч Ц.Одбүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24ний өдөр өгсөн: ...Бид 3 Шарын голын гүүрний урд талын тохойд ирж машинаас бууж нөгөө авсан архиа уусан. Ингэж байгаад би 13 цагийн үед гэр рүүгээ явсан. Харин тэр 2 үлдсэн. Ингээд би дахин энэ хоёртой уулзаагүй. Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 24-ний өглөө тракторт юм хийж байхад Ариунболд орж ирээд “манай найз нас барсан байна” гэж хэлсэн. Энэ үед Ариунболд мөн л өөрийнхөө машинтай явж байсан. Тэгээд манай хашааны гадна машинаа тавиад яваад өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 77-р ху/, 9.Гэрч Д.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Өглөөний 6 цаг өнгөрөөгөөд Шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс холгүйхэн голын эрэг орчимд хүн хэвтэж байхыг харсан юм. Тухайн үед манай зам хажуугаар нь өнгөрч байсан ба хүн байхыг харсан учир ямар учиртай хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод машинаас бууж яваад очиход нас барсан байдалтай, хувцас хунар нь шороо болсон, нуруу нь зулгарч урагдсан, царай төрх нь битүү шарх болсон, нас барсан харагдахаар нь шууд цагдаад мэдэгдсэн. Миний хувьд эмнэлэгт мэдэгдээд шууд  цаашаа яваад эмч нарыг эмнэлгийг газарт авчирсан юм. Ийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 95-р ху/, 10.Гэрч Д.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан Уул аймаг ажлаар явчихаад өдрийн 14 цаг 40 минутын үед байх би Жавхлант сумруу орж ирж яваад найз Дээдэнжидтэй дугуй засварын хажууранд таараад уулзахад Дээдэнжид надад “манай хүү Ариунболд миний машиныг согтуу унаад яваад байх шиг байна. Шарын голын гүүрний гуйнзангийн дэргэд ажил хийж байгаа юм. 2-лаа явчихаад ирье. Би машинаа аваадахъя” гэж хэлэхээр нь “би сая л орж ирж байна харьж юм аа тавьчихаад ирье, тэгээд яваад өгье” гэж хэлээд харихаар явсан. Гэрийн наана талд контор гэх газрын гадаа зогсож байхад удаач үгүй миний араар Д.А пронтер машинаа жолоодсон яваад өнгөрсөн. Ингээд би Дээдэнжидрүү залгаад “машин чинь ирсэн явж байна. сая миний хойгуур гараад явлаа” гэж хэлтэл “за, за” гэсэн. Ингээд би удалгүй Дээдэнжидрүү залгаад “машин чинь ирсэн байна уу?” гэж асуухад “Д.А хашаандаа машинаа авч ирж тавьсан байна” гэж хэлэхээр нь “аан за за” гээд гар утсаа тасалсан юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 107-108-р ху/,

11.Гэрч Ц.Одбүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 28ны өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр цаг агаарын байдал дулаахан байсан. Тэгэхдээ голын эргээр амарч байгаа хүмүүс байгаагүй. Бид 3 л сууцгааж байсан юм. Яг хажуугаар засмал замтай учир машинууд их өнгөрч байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг хүртэл голын эрэг дээр үнэхээр байгаагүй. 12 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ алхаж яваад 13 цагт гэртээ очсон байсан. Үүнийг манай бэр охин мэдэж байгаа. Намайг 13 цагт ирсэн гэдгийг охин маань хэлдэг юм. Би болохоор яг цаг хараагүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 110-111-р ху/, 12.Гэрч Г.Жавхланбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн: ...Болсон зүйл гэвэл энэ л байна шүү дээ. Ариунболд талийгаач хоёр 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шөнөжингөө архидан согтуураад Жавхлант сум салдаг уулзварын дэлгүүрийн эгчийг унтуулаагүй талаар эгч ярьж байсан. Ингээд шөнөжингөө архи уугаад маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө би ажил дээр ирэхэд талийгаач ажлын байранд унтаж байсан юм. Энэ үед Ариунболд, Одбүрэн ах нар ирээд талийгаачийг “яръя” гэж татаж чангааж байгаад энэ өдрийн өглөө 08-09 цагийн үед босгоод авч явсан юм. Ингэж явахдаа дэлгүүрээс Ариунболд нэг шил архи авсан байсан ба тэр чигээрээ голын эрэг рүү явсан юм шиг байна лээ. Би бодохдоо архи уусан согтуу байсан учир гэррүүгээ харьцгаасан байх гэж бодсон юм. Гэтэл голын эрэг дээр архидан согтуурсан байсан ба энэ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж хар замаар Жавхлант сум руу салдагаар иргээд сум руу явж харагдсан юм. Би харахад ганцаараа л явж харагдсан юм. Ингээд би тухайн үед хаашаа явчихаад ирж байгаа юм болоо гэж бодоод өнгөрч байсан. Гэтэл маргааш өглөө нь В.Болдыг нас барсан талаар сонсож мэдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр голын эрэг дээр архи уусан талаар мэдсэн юм. Тухайн үед би харахад Дархан чиглэлээс ирж харагдсан. Одоо бодоход голын эрэг дээр архи ууж байгаад ирж байсан юм. Тухайн үед би барьж байсан барилгын гадна гараад ирчихсэн зогсож байхад шууд хажуугаар өнгөрөөд яваад өгсөн юм. Би зогсох юм болов уу гэж харсан боловч зогсоогүй. Ингээд маргааш нь В.Болдыг нас барсан талаар сонссон ингэхдээ Ариунболд талийгаач нар 2018 оны 07 дугаар сарын 22-ны бүтэн өдөр, 23-ны өглөө архидан согтуурсан байж таараад байгаа юм. Би Ариунболдод уул нь “архи дарсаа болио, ажил төрөлөө хийж дуусга” гэж уурлаж хэлсэн боловч тоохгүй яваад байсан юм. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 113-114-р ху/, 13. Гэрч Д.Мягмардоржийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тухайн эмч нарыг гэрээс нь очиж авахаар өглөөний 06 цаг өнгөрөөгөөд шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс холгүйхэн голын эрэг орчим хүн хэвтэж байхыг нь харсан юм. Тухайн үед машин зам хажуугаар нь өнгөрч байсан ба хүн байхыг харсан учир ямар учиртай хүн хэвтэж байгаа юм бол гэж бодоод машинаа зогсоогоод машинаас бууж яваад очих үед нас барсан байдалтай хувцас хунар нь шороо болсон нуруу нь зулгарч урагдсан царай төрх нь битүү шарх болсон хүн нас барсан харагдахаар нь шууд эмнэлэг рүү мэдэгдсэн юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 95-р ху/, 14.Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц В.Болдын ДНХ-тэй таарч байна. 2.22-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц В.Болд, иргэн Д.А нарын ДНХ-тэй тохирохгүй байна.

...гэх дүгнэлт, /хх-ийн 128-р ху/ 15.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтийн хариулт хэсэгт: 1. “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох... ...явдал, тул зам тээврийн осол мөн. 2.Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2/7. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 7/17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.”Зам” –тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. 4.Д.Аыг жолоочийн лавлагаа хийхэд тээврийн хэрэгсэл жолоодох ВСЕ ангиллын 626786 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилал таарч байх тул лавлагааг хавсаргав. 5.Талийгаач В.Болд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 6.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийн дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 133-р ху/, 16.2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай Химийн шинжилгээний хариу: ...Цусанд 0,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үед эрүүл байсан. ...гэх хариу, /хх-ийн 138-р ху/, 17.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид Цээж дарагдал. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт.Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 3.Талийгаач цээж дарагдал, хурц цус алдалтын улмаас ШОК-ийн хүндрэл амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 4.Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаачийн цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн

согтолттой байжээ. 6.Талийгаачийн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 143144-р ху/, 18.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02ны өдрийн 60 дугаартай шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид Цээж дарагдал. Хуйхны дотор хэсэгт цус хуралт. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4, 5, 6, 7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэний зулгаралт, цус хуралт. Зүүн ташаан толгойн ар хэсгийн зулгаралт. Баруун доод зовхи, эгэмний доор, мөр, бугалга, тохой, хэсгийн зулгаралт, цус хуралт. Бүсэлхийнд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралт.Бүсэлхийд нурууны баруун ар хэсгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд, үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаачид учирсан гэмтлүүдэд хүний хүчин зүйлийн цохилтоос үүссэн гэмтлийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Учирсан гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой. 5.Талийгаачид уушиг нэвт хатгагдсан шарх, хавирганы толгойн мултрал, хугарал нь цээжин биеийн дарагдлаас үүссэн, зовхи, цээж, баруун мөр, бугалга, тохой, өвдөг, шилбэ, зүүн чамархай, шанаа, дал, мөр, шилбэ, зүүн ташаан толгой ар хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, бүсэлхий нурууны цус хуралт, зулгаралтууд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 6.Талийгаач нь нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018 оны 07 дугаар сарын 23ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой. ...гэх дүгнэлт, /хх-ийн 156157-р ху/, 19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29ний өдрийн 46 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугуйн мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2.22-26 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ. ...гэх дүгнэлт, /хх-ийн 161-162-р ху/, 20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 09ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашины урд доод тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тогтсон шороо мэт зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэт тэнцээгүй боловч гарсан үр дүнг №7870 тоот дүгнэлтэд тусгасан. 2.Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/ тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс бөгөөд чухамхүү хүний ямар эд эрхтэн бэ гэдгийг тогтоох боломжгүй болно. 3.Цус бол бүлэг тогтоох гэж мөрдөгч асуулт тавьсан байх. ДНХ-ийн бүлэг гэсэн ойлголт байхгүй. Уг эдийн эсийн ДНХ-ийг тогтоосон учир бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй болно. 4.Өмнөх №7870 тоот дүгнэлтээр хариулсан болно. 5.Хэрэв таарахгүй бол ямар шинж тэмдгээр таарч тохирохгүй байгаа талаар тодорхой дурьдах? 6.Тухайн цус ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг ДНХ-ийн шинжилгээ болон бусад

аргаар тогтоох боломжгүй. 7.Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй. 8.Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 167-168-р ху/, 21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09ний өдрийн 4641 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 15*10мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт, 7*6мм, 8*6мм, 5*6мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд, шинэ зулгаралт тус тус гарсан байна. Түлэгдэлтүүд, зулгаралтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. 2.Хар цамцанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй. 3.Бусад хувцас гэмтэлгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 173-176-р ху/, 22.Монгол Улсын Шүүх шинжилгээний үнэдсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт. 1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугайн мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2.2226 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд шинжилгээнд тэнцэнэ. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 161-р ху/, 23.Монгол Улсын Шүүх шинжилгээний үнэдсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1049 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 143 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот үндэслэлгүй байна. 2.Талийгаач В.Болдын нас барсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн өөрчлөлтөөр тогтоосон байна. 3.2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагт цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хүүрийн хөшилт 4 мөчдөөр тод илэрсэн. ...хүүрийн толбо улаан ягаан өнгөөр биеийн ар дарагдаагүй хэсгээр тод илэрсэн, хуруугаар дарахад цайхгүй гэжээ. Хүүрийн толыг харахад стаз / зогсонгишлын/-ын шатаар сийвэн орчны эдрүү нэвчсэнээс цус өтгөрч судаснаас шилжих боломжгүй болно. Энэ шатанд толбон дээр дарахад арилахгүй. Энэ нь нас барсны дараах 12 цагаас эхлэн 24-36 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг. Талийгаач тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...гэх дүгнэлт, 2-р хх-ийн 92-94-р ху/, 24.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-13-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-20-р ху/, хүний биед болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-23-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 24-26-р ху/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 27-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай, /хх-ийн 28-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /ххийн 29-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ий. 30-р ху/,  “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тодорхойлолт, /хх-ийн 31-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-44-р ху/, Талийгаач В.Болдын оршуулгын зардлын баримт, /хх-ийн 45-60-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 129-130, 135-136, 139-140, 153-154, 158-159, 163-164, 169-170, 177-178-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 186-188-р ху/, багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 193-р ху/,

иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 196-р ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 200-р ху/, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 203-206-р ху/, оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан баримт, /хх-ийн 219-220-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аыг согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч В.Болдыг дайрсны улмаас гэмтэж, улмаар энэ гэмтлээс шалтгаалан шөнө нас барсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь .Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “.Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл болно. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.” гэсэн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Хохирогч В.Болдын нас барсан байх магадлалтай үед буюу 2019 оны 07-р сарын 24-ний 00-03 цагийн үед  шүүгдэгч Д.Аыг хохирогчтой цуг байгаагүй болох нь гэрч Д.Жаргалын ... Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан Уул аймаг ажлаар явчихаад өдрийн 14 цаг 40 минутын үед байх би Жавхлант сумруу орж ирж яваад найз Дээдэнжидтэй дугуй засварын хажууранд таараад уулзахад Дээдэнжид надад “манай хүү Ариунболд миний машиныг согтуу унаад яваад байх шиг байна. Шарын голын гүүрний гуйнзангийн дэргэд ажил хийж байгаа юм. 2-лаа явчихаад ирье. Би машинаа аваадахъя” гэж хэлэхээр нь “би сая л орж ирж байна харьж юм аа тавьчихаад ирье, тэгээд яваад өгье” гэж хэлээд харихаар явсан. Гэрийн наана талд контор гэх газрын гадаа зогсож байхад удаач үгүй миний араар Д.А пронтер машинаа жолоодсон яваад өнгөрсөн. Ингээд би Дээдэнжидрүү залгаад “машин чинь ирсэн явж байна. сая миний хойгуур гараад явлаа” гэж хэлтэл “за, за” гэсэн. Ингээд би удалгүй Дээдэнжидрүү залгаад “машин чинь ирсэн байна уу?” гэж асуухад “Д.А хашаандаа машинаа авч ирж тавьсан байна” гэж хэлсэн,...гэх мэдүүлэг, гэрч Жавхланбаатарын ... 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа Ариука, Дархан чиглэлийн хар замаар машинтайгаа ирж хар замаар Жавхлант сум руу салдагаар иргээд сум руу явж харагдсан юм. Би харахад ганцаараа л явж харагдсан юм. Ингээд би тухайн үед хаашаа явчихаад ирж байгаа юм болоо гэж бодоод өнгөрч байсан. Гэтэл маргааш өглөө нь В.Болдыг нас барсан талаар сонсож мэдээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр голын эрэг дээр архи уусан талаар мэдсэн юм. Тухайн үед би харахад Дархан чиглэлээс ирж харагдсан. Одоо бодоход голын эрэг дээр архи ууж байгаад ирж байсан юм, гэх мэдүүлэг, гэрч Одбүрэнгийн ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр цаг агаарын байдал дулаахан байсан. Тэгэхдээ голын эргээр амарч байгаа хүмүүс байгаагүй. Бид 3 л сууцгааж байсан юм. Яг хажуугаар засмал замтай учир машинууд их өнгөрч байсан. Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг хүртэл голын эрэг дээр үнэхээр байгаагүй. 12 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ алхаж яваад 13 цагт гэртээ очсон байсан, ...гэх мэдүүлэг, гэрч Д.Мягмардоржийн ...Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тухайн эмч нарыг гэрээс нь очиж авахаар өглөөний 06 цаг

өнгөрөөгөөд шарын голын гүүрний тийшээ давхиж явсан ба замаас салаад шороон замаар ороод голын хажуугаар явж өнгөрөх үед гүүрнээс холгүйхэн голын эрэг орчим хүн хэвтэж байхыг нь харсан юм. ...машинаас бууж яваад очих үед нас барсан байдалтай хувцас хунар нь шороо болсон нуруу нь зулгарч урагдсан царай төрх нь битүү шарх болсон хүн нас барсан харагдахаар нь шууд эмнэлэг рүү мэдэгдсэн юм. ...гэх  мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...22-26 СЭА улсын дугаартай автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц В.Болд, иргэн Д.А нарын ДНХ-тэй тохирохгүй байна. ...гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:  22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашины урд доод тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тогтсон шороо мэт зүйл нь шинжилгээнд бүрэн гүйцэт тэнцээгүй боловч гарсан үр дүнг №7870 тоот дүгнэлтэд тусгасан. Цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь хүнээс гаралтай эс агуулсан байсан учир ДНХ-ийн шинжилгээгээр хүнд байдаг 5 локусын аллель /үзүүлэлт/ тодорхойлогдсон байна. Иймээс малынх биш хүний эд эс бөгөөд чухамхүү хүний ямар эд эрхтэн бэ гэдгийг тогтоох боломжгүй болно. ...Тухайн цус ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг ДНХ-ийн шинжилгээ болон бусад аргаар тогтоох боломжгүй.  ...Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй. Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна. ...гэх  дүгнэлтүүд болон дээр авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Аыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осол гаргаж хохирогч В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутай гэдгийг нотлох боломжгүй байх тул түүнийг гэм буруутай гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хавтас хэргийн 11-р хуудсанд тухайн хэрэг гарсан газраас  тээврийн хэрэгслийн мөрийг тод авсан зураг байхад түүнийг шинжилгээнд өгөөгүй, харин бүдэг гарсан тээврийн хэрэгслийн мөрийг өгснөөс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай дүгнэлтээр ...хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан автомашины дугуйн мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй гэж гарсан  байна. Иймд  шүүгдэгч Д.Аыг согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа осол гаргаж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, эрүүгийн хэргийг нь Прокурорын газарт буцаах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Аод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  түүнийг цагаатгасан тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээж, шийдвэрийг  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Хавтаст хэргийн ... хуудсанд авагдсан 22-26 СЭ 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 5, 36.3-р зүйлийн 2, 36.9-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2, 34.19р зүйлийн 1.1-д заасныг баримтлан Сэлэнгэ Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002280271 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жаран овогт Д.Аыг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9-р зүйлийн 4-д зааснаар  эрүүгийн 1831002280271 тоот хэргийг Сэлэнгэ Прокурорын газарт буцаасугай.

3.Д.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцсугай.

4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-р зүйлийн 2.2-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

6.Хавтаст хэргийн ... хуудсанд авагдсан 22-26 СЭ 22-26 СЭА улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй тооцсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НОЛХООСҮРЭН.