Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,   

хохирогч П.Г-,

хохирогч Ш.Д-,   

хохирогч С.Т-, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

хохирогч Д.Б-, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

гэрч Б.Т-б-,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Батхуяг,

шүүгдэгч Г.Б-, Г.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Б.Мөнхг-, Х.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чин овогт Г-ийн Б-, Жод овогт Г-ийн Б- нарт холбогдох эрүүгийн 1810003940000 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, “Дорнын цагаан сувд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хорооллын 39 дүгээр байрны 000 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Кэй эйч” /КН хотхоны 6с байрны 32 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чин овогт Г-ийн Б.

2. Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Дорнын Барс холдинг” ХХК-д ерөнхий менежер, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 41 дүгээр гудамжны 694 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхтайван хотхоны 00 Б байр 000 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жод овогт Г-ийн Б.

                                                 Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б- нь 2014 оны 8 дугаар сард Ш.Д-ыг “найзын маань барьсан Зайсангийн байрнаас боломжийн нөхцөлөөр байр авч өгч болно, надаар дамжуулах юм бол байрны төлбөр төлөлт, нөхцөл хугацааг уян хатан зохицуулж чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “э” ХХК-ний барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Н-” хотхоны 100/8 дугаар байрны 0 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Э-” ХХК-тай гэрээ байгуулж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн орчмын Хаан банкнаас өөрийн 5084222055 дугаарын данс руу 60.000.000 төгрөгийг,

2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Н-” хотхоны 100/8 дугаар байрны 0 тоотоос интернэт банкаар өөрийн данс руу 3.500.000 төгрөгийг,

2015 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10 дугаар байрны 00 тоотод бэлнээр 22.500.000 төгрөгийг, нийт 86.000.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч П.Г-д “танай хүү Д.А-од төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр байр худалдан авч өгнө” хэмээн хуурч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс өөрийн Хаан банкны 50842220000 дугаарын данс руу 150.000.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 8 дугаар сард хохирогч Д.Б-ыг “манай найзын барьсан орон сууц байгаа, авч болно, мөнгийг нь миний өөрийн данс руу шилжүүлж бай, би мөнгийг чинь эргэлдүүлж өөрийнхөө бизнестээ оруулж байхаар У-тай тохиролцсон байгаа” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Э-” ХХК-ий барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Н-” хотхоны 100/8 дугаар байрны 00 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Э-” ХХК-тай хүү Б.Ж-өөр гэрээ байгуулуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 30.000.000 төгрөгийг,

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 5003600000дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг,

2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2.599.900 төгрөгийг,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 2.400.000 төгрөгийг,

2017 оны 02 дугаар сарын эхээр 1.500.000 төгрөгийг,

2017 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны 5003600000дугаартай данс руу 20.000.000 төгрөгийг,

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5003600000 дугаартай данс руу 8.500.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” захын орчим бэлнээр 5.000.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж, Хүүхдийн 100-д байрлах Хаан банкнаас өөрийн Хаан банкны 5003602257 дугаартай данс руу 20.000.000 төгрөгийг, нийт 159.999.900 төгрөгийг залилан авч, бусдад нийт 395.999.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б- нь 2014 оны 7 дугаар сард С.Т-г “Зайсанд хамтарч ажилладаг компани байгаа, тэр компанид манайх элс, хайрга нийлүүлдэг, манай мэдлийн 7 байр байгаа, 5 жилийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгч болно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Э-” ХХК-ий барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Н-” хотхоны 100/8 дугаар байрны 0 тоот байр, авто зогсоолыг худалдан авахаар “Э-” ХХК-тай гэрээ байгуулуулж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар их дэлгүүрийн орчим бэлнээр 20.000.000 төгрөгийг,

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна бэлнээр 110.000.000 төгрөгийг,

2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны данс руу интернэт банкаар 10.000.000 төгрөгийг,

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын чуулгын гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Н-” хотхоны авто гражид бэлнээр 20.000.000 төгрөгийг,

 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв өргөөний гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Н-” хотхоны авто грашид бэлнээр 10.000.000 төгрөгийг, мөн үед интернэт банкаар өөрийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлж залилан авч, С.Т-д нийт 193.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Б.У-б- бид хоёр арван жилд нэг ангид суралцаж найзууд байсан. Б.У-б- бид хоёр бизнесийн  харилцаатай байсан. Би 2014 оны 04 дүгээр сард хайрганы карьер ажиллуулж эхэлсэн ба бүтээгдэхүүнээ зарахын тулд найз Б.У-б-тай холбоо барьсан. Би зуурмаг өгөөд 50 хувьд нь бартер хийгээд орон сууцнаас авах, 50 хувьд нь бэлэн мөнгө өгнө гэж тохирсон. Бид 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ярилцахдаа “өгсөн мөнгийг нь би бизнестээ эргэлдүүлнэ” гэж тохирсон. Энэ талаар миний тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн байгаа. 2014 оны 05 дугаар сарын сүүлээр  бетон зуурмаг, тоосго, хайрга нийлүүлж эхэлсэн. Б.У-б- хэд хэдэн компанитай байсан. Тухайн үед бид аман хэлцэл хийгээд явж байсан. Би зөвхөн Б.У-б-тай харилцдаг байсан. 2014 оны 09 дүгээр сард “Эм Ис Пи Ди”  ХХК-ийн “Номун Веллаж” хотхон ашиглалтад орсон. Миний ойр дотнын 7 айл байранд орсон. Үүнд би өөрөө нэг байранд нь, манай аав ээж, миний дүү Б-, манай эхнэрийн дүү А-, миний хуурай аав Б-, дүүгийн найз Т- нар орсон. Б.У-б-  2015 онд надаас авна гэсэн зуурмагаа аваагүй учраас миний ажил уналтад орсон. Бид дахин өөр төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байсан. Би 2016 оны сүүлээр Б.У-б-т ажил бүтэмжгүй болсон талаараа хэлсэн. Би  7 байрыг өөрөө хариуцна гэж хэлсэн. Би тэр үед арьс ширний үйлдвэр эрхэлж байсан. Надад өөрийн ойр дотно хүмүүсээ залилах санаа зорилго байгаагүй. Хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан гэв.

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Миний хувьд бусдыг залилж хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Би ахыгаа Б.У-б-тай бартер хийж байсныг мэдсэн. Тийм учраас найз С.Т-гээс 193 сая төгрөг авч ахдаа өгсөн. “Э-” компанийн буруу шийдвэрээс болж өвлийн хүйтэнд байрнаасаа гарсан. Хохирогч нарын хувьд бүгд ойр дотнын хүмүүс. Б.У-б-тай харьцаж бүх асуудлыг шийдүүлж байсан. “Э-” компани цахилгаан, ус тасалж сэтгэл санааны дарамтад оруулж байсан. “Э-” компанийн Т-б- захирал анх цагдаад гомдол өгчхөөд одоо энэ хэргээс алга болсон. Би бусдыг төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй гэв.

 Хохирогч П.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “... 2014 оны 09 дүгээр сард би хүүгээ тусад нь гаргахаар байр хайж байсан. Тухайн үед шүүгдэгч Г.Б- манай хүргэн байсан. Би 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр данснаасаа 150.000.000 төгрөг Г.Б-д данс руу шилжүүлж өгсөн. Анх байранд ороход урьдчилгаа гэж 20.000.000 төгрөг компанийн данс руу шилжүүлсэн. “Э-” компаниас миний шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Гомдолтой байна гэв.

Хохирогч Ш.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2014 оны 08 дугаар сарын үеэр Г.Б- надад “манай найз байр барьсан. Чи байр авах уу” гэсэн санал  тавьсан. Би “Номун Виллаж” хотхоны байрыг үзээд авахаар болсон. Би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөгийг дансаар, 3.000.000 төгрөгийг интернэт банкаар, нийт 86.000.000 төгрөг өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл уг байранд амьдарч байгаад шүүхийн шийдвэрээр гарсан. Гомдолтой байна. 86.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

Хохирогч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2014 оны 09 дүгээр сард Г.Б- “манай ах бартераар авсан 4 өрөө байр байгаа. Чи урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрийг 5 жилийн хугацаанд боломжоороо хувааж төлөөд байрандаа орж болно, хүү тооцохгүй” гэсэн. “Э-” компанийн борлуулалтын албаны хүмүүс “таныг манай орон сууцнаас худалдаж авч байгаад б-лалаа” гээд байраа үзүүлээд гэрээ байгуулахад итгэл төрсөн. Тус гэрээнд 2 жил гэсэн хугацаа заасан байхаар нь “ Б-д чи 5 жил гэсэн. Гэтэл энэ гэрээнд 2 жил гэж бичсэн байна” гэхэд “асуудалгүй” гэсэн. Би Г.Б-д нийт 193.000.000 төгрөг дансаар болон бэлнээр өгсөн. Гэтэл байрны мөнгө төлөгдөөгүй талаар асуудал үүсэж Б.Т-б- надтай уулзаад “ Б-, Б- хоёр та нараас мөнгө авчхаад компанид өгөөгүй. Бусад айлууд нь хамаатан садангууд. Чи ганцаараа садан төрлийн холбоогүй тул цагдаад өргөдлөө өгөх хэрэгтэй. Хэрэв өргөдлөө гаргахгүй бол чамайг энэ хүмүүстэй хамтарсан гэж үзнэ” гэж шахсаар байгаад цагдаад гомдол гаргуулсан. Гэтэл одоо “Э-” ХХК-ийн Т-б- энэ хэрэгт хамааралгүй гээд гарч явсан. Би “Э-” ХХК-д гомдолтой, анх энэ компанийнхан итгэл төрүүлсэн. Г.Б-гээс 3.000.000 төгрөг, 60.000.000 төгрөгт тооцож нэг автомашин авсан. Энэ хугацаанд олон удаа цахилгаан тасалж, ус хаах зэргээр дарамталж байсан. Өвлийн хүйтнээр орон сууцнаасаа хөөгдөж гарсан. Гомдолтой байна гэв.

Хохирогч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: ... 2014 оны 8 дугаар сард Г.Б- надтай холбогдоод “бартераар байр авах уу, төлбөрийн хугацаа асуудалгүй. Та боломжоороо төлчих” гэсэн. “Э-” ХХК-ийн борлуулагч У- гэдэг хүн байр сонгуулсан. Байрандаа орсны дараа Г.Б-тэй “бидний ярьснаас өөр гэрээ байна гэтэл зүгээрээ та ойлгоорой” гэсэн. Б.У-б- энэ хүнд байр өгөөгүй байсан юм бол энэ асуудал үүсэх үү. Энэ хэрэгт Б.У-б-ыг шалгаагүй орхигдуулсан. Прокурор нэг талыг барьж, мөрдөн байцаагч нь миний хэлж байгааг бичихгүй өөр зүйлийг бичиж байсан. Энэ мөнгөтэй компаниуд нөлөөлж байна. Г.Б-ийн хувьд намайг залилж төөрөгдүүлсэн нэг ч зүйл байхгүй. Хоорондын маргаанаас болж энэ олон айлыг хохироосон. Би 160.900.000 төгрөг өгсөн. Мөнгөө нэхэмжилнэ гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Энэ хүмүүс манай компанитай гэрээ хийгээд орсон. Тэгтэл гэрээнд заасан хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй. Манай компани хохирогч нартай адил хохирсон. “Э-” ХХК эсхүл Г.Б-, Г.Б- нар хохироогоод байна уу гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Байрны төлбөрийг Г.Б- Г.Б- нарт өгсөн байтал манай компаниас нэхэж байгаа нь үндэслэлгүй. Энэ хүмүүс шүүгдэгч нарт мөнгөө залилуулчхаад манай компанийн байранд үнэгүй амьдарчхаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Манай компани Г.Б-тэй бартерын гэрээ хийгээгүй Иргэний хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй. Г.Б-ийн 570 маркийн машины тооцоо энэ 7 байртай ямар хамааралгүй тусдаа асуудал. “Э-” ХХК гэрээний үүрэгтэй холбоотой алданги, мөн орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж өгөөч гэв.

Гэрч Б.Т-б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Э-” компани миний нэр дээр компани байсан одоо Э- гэдэг захиралтай болсон.  2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр захиалгаар орон сууц борлуулах гэрээний дагуу хоёр талаас гарын үсэг зуралцаад хохирогч нар байранд орсон. Г.Б- манай ахтай 10 жилийн найзууд, урьд нь манай компанийн барьсан байрнаас 2 байр худалдаж авч төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Г.Б- нь Б.У-б- ахтай уулзаад 7 байр худалдаж авах санал тавьж байсан. Тухайн үед би “нэг хүн энэ олон байраар яах гэж байгаа юм. Ямар шалтгаантай юм” гэхэд “Ах дүү хамаатан садангаараа орох гэж байгаа юм байна, мөнгө төгрөг нь асуудалгүй, 2 жилийн хугацаанд багтааж мөнгөө төлөх юм байна. Урьд нь хоёр байр аваад төлж байсан” гээд гэрээ байгуулж байранд орсон. Хохирогч нар байраа сонгоод гэрээтэй танилцаад гарын үсэг зурж байранд орсон. Гэрээний хугацаа дуусахад нэг ч төгрөг төлөгдөөгүй болохоор Ө-б-ын өмчлөлд байр шилжсэн. Хохирогч Г- гэрээ байгуулаад 20.000.000 төгрөгийг манай компанийн дансанд хийсэн байсан. Компаниас 7 байр авахдаа Г.Б-, Г.Б- нар мөнгийг зарцуулж байгаад компанид барагдуулна гэсэн яриа болоогүй. Байрны мөнгө орж ирэхгүй байхаар нь Г.Б-тэй уулзахад энд тэндээс төсөл авч байгаа удахгүй мөнгө нь ороод ирнэ гэдэг байсан. Тэгээд 2017 онд гэрээ хийгдээд Г.Б-, Г.Б- нараас манай компанийн дансанд 175.000.000 орчим төгрөг орж ирсэн. Үлдсэн мөнгө нь 570 машины мөнгө. Шүүхээс 225.000.000 төгрөгийг манай байгууллагаас гаргуулахаар заавал шүүхийн шийдвэрийг дагах болно. Түүнээс 20.000.000 төгрөг нь Г- гэдэг хүнээс орж ирсэн. Үлдсэн мөнгө нь Б-, Б- нараас орж ирсэн. Б.Ж-ийн амьдарч байсан хаалганы тоотоор нь Г.Б-гээс 3 удаагийн гүйлгээгээр 59.000.000 төгрөг орж ирсэн. Б.Ж-ийн хувьд Г.Б-ий данс руу 160.000.000 төгрөг шилжүүлсэн талаар 2017 онд мэдсэн. Анхнаасаа 7 байрыг авахдаа Г.Б- хамаатнууд орох гэж байгаа ямар нэг асуудал гарвал хариуцлагыг нь хүлээнэ гэж байсан. Дээрх 7 байрны өмчлөл манай дүү Ө-б-ын нэр дээр байдаг.. Манай байгууллага шинэ байраа ашиглуулаад хохирсон. “Э-” ХХК гаднаас ямар ч зуурмаг аваагүй” гэв.

Эрүүгийн 1810003940000 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3–р хавтас 205-206-р хуудас, хх-ийн 4-р хавтас 10-11-р хуудас, хх-ийн 5-р хавтас 119-121-р хуудас, хх-ийн 7-р хавтас 43-44-р хуудас/,

Хохирогч С.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 20-22-р хуудас, 26-27-р хуудас, 237-239-р хуудас, хх-ийн 6-р хавтас 26-27-р хуудас, хх-ийн 7-р хавтас 41-42-р хуудас/,

Хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 201-202-р хуудас, хх-ийн 7-р хавтас 39-40-р хуудас/,

Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 167-170-р хуудас/,

Гэрч Б.Т-б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-20-р хуудас, 29-30-р хуудас, хх-ийн 6-р хавтас 28-33-р хуудас, хх-ийн 7-р хавтас 45-46-р хуудас /,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 203-204-р хуудас/,  

Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 30-р хуудас, хх-ийн 6-р хавтас 207-р хуудас/,

Гэрч О.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 26-27-р хуудас/,

Гэрч Б.Ө-б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 34-38-р хуудас, хх-ийн 3-р хавтас 165-р хуудас, хх-ийн 6-р хавтас 34-38-р хуудас/,  

Гэрч Б.У-б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-28-р хуудас, 3-р хавтас 169-р хуудас/,

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-34-р хуудас/,

Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 35-р хуудас/,

Гэрч Т.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 25-р хуудас, 171-р хуудас/,

“” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 42-99-р хуудас/,

“Аш-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний /хх-ийн 1-р хавтас 80-88-р хуудас/,

Зээлийн хөрөнгөөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ /хх-ийн 1-р хавтас 126-129-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 130-132-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 133-135-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 133-138-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 139-141-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 142-144-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 145-147-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 152-157-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1-р хавтас 159-164-р хуудас/,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 0 тоот, 0 тоот, 0 тоот,00 тоот,00 тоот, 100/6 байр, 00 тоот, 00 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 57-62-р хуудас, 64-р хуудас/,

Төлбөрийн тооцооны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3-р хавтас 144-162-р хуудас, хх-ийн 6-р хавтас 56-61-р хуудас/,

Хохирогч П.Г-ээс Г.Б-д 150.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 6-р хавтас 193-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 16-22-р хуудас, 5-р хавтас 140-144-р хуудас, 6-р хавтас 39-43-р хуудас, хх-ийн 7-р хавтас 15-18-р хуудас, хх-ийн 7-р хавтас 25-26-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 7-12-р хуудас, хх-ийн 5-р хавтас 145-148-р хуудас, хх-ийн 6-р хавтас 46-47-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 120-р хуудас, 4-р хавтас 44-р хуудас, хх-ийн 6-р хавтас 212-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 123-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 1-р хавтас 122-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 2-р хавтас 51-53-р хуудас/, депозит дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 48-49-р хуудас, 91-116-р хуудас, хх-ийн 4-р хавтас 50-78-р хуудас, 80-83-р хуудас, 86-р хуудас, 95-162-р хуудас, хх-ийн 6-р хавтас 172-179-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 114-р хуудас, хх-ийн 6-р хавтас 216-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 106-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 3-р хавтас 51-90-р хуудас, 4-р хавтас 162-197-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-, Г.Б- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун Виллаж” хотхоны “орон сууцнаас худалдаж авбал төлбөр төлөх нөхцөлийг нь уян хатан зохицуулна” гэж итгүүлэн хохирогч Ш.Д-аас 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд нийт 86.000.000 төгрөг, хохирогч П.Г-ээс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 150.000.000 төгрөг, хохирогч Д.Б-аас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 29-ний хооронд нийт 159.999.900 төгрөгийг залилан авч, бусдад нийт 395.999.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Г.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Н-” хотхонд “манай ахын мэдлийн 7 байрнаас худалдаж авбал 5 жилийн хугацаанд төлбөрийг хувааж төлж болно” гэж хохирогч С.Т-д итгүүлэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны хооронд нийт 193.000.000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь:

         Хохирогч Ш.Д-ын “...Г.Б- бид хоёр 2014 оны 6 сараас эхлэн хамтарч ажилласан. Г.Б- “Хятадаас хөрөнгө оруулалт олж өгнө. Харин чи бизнес төсөл боловсруул” гэж ярилцсан. Г.Б- 2014 оны 8 дугаар сарын эхээр “У- Зайсанд барилга барьсан байгаа. Намайг байрандаа орохыг санал болгосон. Зээлээр мөнгийг нь цувуулаад өгч болно. Чи сонирхож байвал орж болно шүү” гэсэн санал тавьсан. Би Зайсангийн “Н-” хотхоны барилгыг үзээд авахаар болсон. Г.Бат- Эрдэнэ “чи У-тай харилцаж байснаас надаар дамжуулж харилцвал төлбөр төлөх нөхцөл хугацааг сунгах илүү боломжтой” гэсэн. Би 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Н-” хотхоныг барьсан “Э-” ХХК-тай гэрээ хийгээд 2014 оны 12 дугаар сард амьдарч байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 35 дугаар байрны 8 тоот байраа 129,000,000 төгрөгөөр зараад 86.000.000 төгрөгийг Г.Б-д цувуулж өгсөн. Хамгийн сүүлийн 60.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сандэй худалдааны төвийн замын эсрэг талын ХААН банкны салбараас Г.Б-ий данс руу шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номун Виллаж хотхоны 100-8-09 тоот байранд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нүүж орсон. 2017 оны 10 сараас “Э-” ХХК-иас байрны мөнгө нэхэж эхлэхээр нь “Г.Б-д байрны мөнгө өгсөн” гэдгээ хэлэхэд “чиний нэр дээр манай компанид Г.Б- нэг ч төгрөг өгөөгүй” гэж компанийн ажилтан хэлсэн.  Г.Б-д хэлэхэд “би зохицуулж өгнө” гэж эхэндээ утсаар ярьдаг байсан.  Сүүлдээ утсаа авахгүй, утас нь хаалттай, залгахаар эргээд залгая гэж мессеж бичээд салгадаг байсан. Бид нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байрнаас албадаж гаргасан. 86.000.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Г-ийн “...Г- овогтой Б- 2000 онд манай охин Д.Болортой БНХАУ-н Шанхай хотын Фуданы их сургуульд суралцаж байх хугацаандаа танилцаж, улмаар хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй. Г.Б- надад “...би манай ангийн хүүхэд Б.У-б-, дүү Т-б- нарын хамаарал бүхий “Э-” ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Н- хотхонд байрлах 7 ширхэг орон сууц худалдан авахаар болсон. Уг байранд нүүж орохдоо тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр хийгээд, үлдэгдлийг нь хүүгүйгээр бага багаар цувуулан төлөх боломжтой” гэж  итгүүлсэн. Уг 7 байрны нэгийг нь Г.Б- өөрөө авсан, төрсөн аав ээждээ болон төрсөн дүү Г.Б-д тус тус байрнаас авч өгсөн. Тэд нараас нэг ч төгрөг гаргуулалгүйгээр орон сууцанд оруулсан боловч манай хүү Д.А-ыг тус байранд оруулахдаа урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр “Э-” ХХК-д төлүүлсэн. Манай хүү А- гэр бүлийн хамтаар тус байранд нүүж орж, амьдарч эхэлсэн. Уг байрны нийт өртөг нь гражийн хамтаар 330,000,000 сая төгрөгийн үнэтэй. 2014 оны 12 дугаар сард 150 сая төгрөгийг төлөх боломж гарсан бөгөөд Г.Б-эс “...А-ын байрны төлбөрт 150 сая төгрөг төлөх гэсэн юм. Чи өөрийнхөө найз “Э-” ХХК-ийн захирал У-б-ын дансыг надад өгөөч” гэж асуухад Г.Б- надад “...У-б- одоогоор гадаадад явж байгаа. Би 7 байр багцаар нь тохиролцож авч байгаа учраас та байрны тооцоог зөвхөн надаар л дамжуулж хийгээрэй,  миний данс руу 150 сая төгрөгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Би тухайн үед бага зэрэг эргэлзэж эхэлсэн ба Г.Б- надаас дахин дахин мөнгөө шилжүүлсэн эсэх талаар асуугаад байхаар нь охин Болороос асуухад “..Б- тэгж хэлж байгаа бол шилжүүлчихгүй юу даа” гэж хэлэхээр нь Б-ий Хаан банкны 5084222055 дугаарын данс руу 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс 150 сая төгрөг “Номун Виллаж хотхоны А-00 тоотод А-ын байрны төлбөрт” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш Г.Б- надад “...2015 оны 09 дүгээр сард  танай хүү А-ын орон сууцны ордерыг нэр дээр нь гаргаж өгнө, санаа зоволтгүй шүү” гэж хэлж байсан. Нөхөр бид 2 үгэнд нь итгээд 2015 оны 9 дүгээр сар хүртэл хүлээсэн. Г.Б-эс  “Э-” ХХК-д 150 сая төгрөг төлсөн баримтаа авч өг. Бид одоо үлдэгдэл хэчнээн төгрөг төлөх ёстойгоо мэдмээр байна” гэж удаа дараа шаардахад “...за би удахгүй баримтыг нь авчирна. Та нар санаа зоволтгүй” гэж явсаар 2016 оны 09 дүгээр сард Г.Б-ийн багцаар нь авсан гэх 7 байрны цахилгааныг “байрны төлбөр хийгдэхгүй" гэх үндэслэлээр тасалсан. Би “нийт 170 сая төгрөг төлсөн байхад ямар учраас цахилгааныг нь тасалдаг байна” гээд Г.Б-эс асуухад “У-б- бид хоёрын хооронд үл ойлголцол гарсан. Гэхдээ бид 2 хоорондоо ярилцаж байгаа. Та нар санаа зоволтгүй. Би уг асуудлыг хариуцаад бүгдийг нь зохицуулчихна” гэж хэлэхээр нь итгэсэн. 2-3 хоногийн дараа байрных нь цахилгаан ирсэн учраас асуудлаа шийдсэн юм байна хэмээн бодсон. 2017 оны 4 дүгээр сард “Э-” ХХК-ний захирал Т-б-тай уулзахад “...7 байрны багцын төлбөрт нийтдээ 200 орчим сая төгрөг төлөгдсөн байгаа. Манайхаас Г.Б-ийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байгаа. Хэрвээ төлөхгүй бол шүүхэд хандах хүсэлтэй байгаа” гэсэн зүйл ярьсан. “Э-” ХХК-наас миний данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 150.000.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ын “...2014 онд би өөрийн дунд хүү Б.Ж-өд орон сууц худалдан авч өгөх зорилгоор орон сууц хайж эхэлсэн. Тухайн үед Г.Б-тэй тааралдаад байр хайж байгаа талаараа ярихад “та байрандаа түрүүлж ороод төлбөр мөнгийг нь график гаргаж төлөх боломжтой шинэ орон сууц байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад байр чинь хаана байдаг вэ гэж асуухад “манай найз У-б-ын барьж байгаа орон сууц байгаа юм. Та очиж сонирхоорой” гэж хэлсэн. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа эхнэр, хүүхдүүдийн хамтаар байрыг очиж үзээд шууд нүүж орохоор шийдсэн. Тухайн үед би Г.Б-д уг байрыг худалдаж авах талаараа хэлэхэд “У-б-тай уг орон сууцуудыг хоёр жилийн дотор мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Тийм учраас та төлөх төлбөрөө миний өөрийн данс руу шилжүүлж байгаарай. Тэр мөнгийг чинь эргэлдүүлж өөрийнхөө бизнесдээ оруулж байхаар У-б-тай тохиролцсон байгаа” гэж надад хэлсэн. Би “2 жилийн дотор мөнгийг нь төлж чадахгүй бол хугацааг нь сунгаж чадах уу” гэж асуухад “тэр асуудалгүй болно” гэж надад хэлж байсан. Тэгээд хүү Б.Ж-ийг Г.Б-тэй уулзуулаад гэрээ байгуулсан. Би Г.Б-ийг 2010-2011 оны үеэс таньж мэддэг болсон учраас  итгэсэн юм. Миний тооцоогоор нийт 160.000.000 орчим төгрөгийг Г.Б-ий 5084222055 тоот данс руу шилжүүлж өгсөн. 159.999.900 төгрөгөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг,

Хохирогч С.Т-гийн “..Би багын найз Г.Б-тэй 2014 оны зун тааралдахад “Зайсанд хамтарч ажилладаг компани байгаа. Тэр компанид манайх элс хайрга нийлүүлдэг. Манай мэдлийн 7 байр байгаа, нэг байранд нь ор, 5 жилийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгчих. Чамаас банкны хүү гэж авахгүй” гэсэн санал тавьсан учир боломжийн санагдсан. Тэгээд байрны урьдчилгаа төлсөн компаниас 30,000,000 төгрөгөө буцааж аваад Г.Б-д 2014 оны 10 дугаар сард бэлнээр 20,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш би модны 2-ын байраа 110,000,000 төгрөгөөр худалдсан мөнгөө өгсөн. 2016 оны 01 дүгээр сард 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Түүний дараа Төмөр замын чуулгын гадаа 10,000,000 төгрөг өгсөн. 2016 оны 7 дугаар сард наадмаар 20.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард Соёлын төвд тоглолтын дараа 10.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номун виллаж хотхоны гражид 10,000,000 төгрөг, мобайлаар 3.000.000 төгрөг, нийт 193.000.000 төгрөг өгсөн юм. Байрандаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны үед нүүж орсон. Г.Б-тэй  байрны гэрчилгээний талаар ярихад “Чи 5 жилийн хугацаанд  мөнгөө төлөөд дуусчих. Тэгэхэд байрны гэрчилгээг чинь гаргаад өгчихнө” гэж хэлсэн. Байранд орохдоо “Э-” ХХК-ний борлуулалтын ажилтан Уранаа гэх хүнтэй гэрээ байгуулахад гэрээн дээр 2 жилийн хугацаанд төлбөр төлж дуусах талаар бичсэн байсан. Би Г.Б-гээс “чи надад 5 жил гэж хэлсэн, энэ гэрээн дээр 2 жилийн хугацаанд төлбөрийг төл” гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ” гэхэд “санаа зоволтгүй. Манай компанийн мэдлийн байр захирал нь ахын 10 жилийн найз. Тэр хоёр хоорондоо ярьчихсан. Энэ компани шавдуулаад байх юм бол манай компани төлчихнө. Чи 5 жилийн хугацаандаа мөнгөө төлчих” гэсэн. Тэгээд байрандаа ороод амьдарч байхад 2017 оны хавар цахилгаан, ус таслаад эхэлсэн. Компани руу ороод яагаад цахилгаан, ус тасалсан бэ гэхэд “захирлаас асуу” гэсэн. Мөнхдулам гэх эмэгтэй “Г.Б- 7 байр авсан ба байрны мөнгө гэж манай компанид төлөөгүй, Г.Б-тэй учраа ол” гэсэн. Б.Б-гээс 3.000.000 төгрөг, 60.000.000 төгрөгт тооцож автомашин авсан. Маш их гомдолтой байна. Иргэний хариуцагч  “Э-” ХХК болон Г.Б- нараас 130.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Т-б-ын “...Г-ийн Б-ийг 10 жилд байхаас нь таньдаг байсан. Тэрээр манай ах У-б-тай 10 жилийн 72 дугаар сургуульд нэг ангид сурч байсан. Манай компани 2011-2014 онд хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 288 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. 2014 оны 09 дүгээр сард Г.Б- ирж уулзаад 7 айлын орон сууц зээлээр худалдан авах санал тавьсан. Нийт 7 байрны мөнгөн дүн нь 2.606.030.000 төгрөг болсон юм. Тэрээр жоншны уурхайтай, биокомбинатад хайрганы карьер ажиллуулж байгаа. Мөн арьс ширний үйлдвэртэй. Байрны мөнгийг 2 жилийн хугацаанд цувуулж төлье гэхээр нь итгээд хүлээн зөвшөөрч урьдчилгаа авалгүй байранд оруулсан. Тэрээр 2014 оны 9 дүгээр сараас авсан байрандаа орж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл Г.Б- 100.000.000 төгрөг төлсөн байдаг. Энэ хугацаанд түүний авсан байрны 7 айлыг байрнаас гаргах талаар асуудал үүссэн. Эдгээр хүмүүс Г.Б-д байрны мөнгөө ихэнхийг төлсөн гэдэг. Г.Б- байруудыг хүмүүст худалдсан ойролцоогоор 600 орчим сая төгрөг авсан гэдэг. Би 3 байрыг хариуцаж мөнгийг 2018 оны 01 дүгээр сард төлнө, 4 байрыг дүү Г.Б- хариуцна гэж хэлсэн. Г.Б- мөн 1 жилийн хугацаанд төлнө гэсэн гэрээ байгуулсан. Түүнээс хойш 100 орчим сая төгрөг төлсөн. 2017 оны 5 дугаар сараас хойш тэр хоёр мөнгө төлөөгүй. Мөнгөө нэхэхээр хятадаас хөрөнгө оруулалт орж ирж байгаа, цэвэрлэх байгууламж би хятадуудтай хийж байгаа мөнгө орж ирэхээр өгье гэсээр 9 дүгээр сар хүргэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 06-нд 1 сарын хугацаа өгөөч мөнгийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн. 10 дугаар сарын 06-ны өдөр болоход байрыг чинь чөлөөлж өгч чадахгүй, хүйтэн боллоо, эсвэл  200 сая төгрөг эргүүлээд өгчих тэгвэл байрнаас гарлаа гэсэн. Зарах гэж байсан шинэ байранд ороод 3 жил гаруй амьдарч хуучруулсан тул боломжгүй гэдгийг хэлсэн. Байр 1 мкв нь 2.800.000 төгрөг, 1 байр нь ойролцоогоор 112-170 мкв талбайтай. Г.Б- авсан 7 байрны нэгэнд нь өөрөө, 2 дахь байранд нь аав Г-, 3 дахь байранд нь дүү Г.Б-, 4 дэх байранд нь Г.Б-ийн эхнэрийн дүү, 5 дахь байранд нь С.Т-, 6 дахь байранд нь Д-, 7 дахь байранд нь Ж- амьдарч байна. Энэ 7 байрны гэрчилгээ манай дүү Ө-б-ын нэр дээр 2014 оны 06 дугаар сард гарсан байгаа. Г.Б-  байранд орох хүмүүсээ өөрөө дагуулж ирж манай компанийн борлуулалтын албатай тухайн байранд орж байгаа хүмүүсээр гэрээ байгуулж 2016 оны 9 дүгээр сарын дотор графикийн дагуу мөнгөө төлж дуусахаар байгуулсан...гэх мэдүүлэг,

Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Б- нь манай эгч Болорын нөхөр. Г.Б- нь манай хүргэн ах Г.Б-ий төрсөн дүү юм. Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номун виллаж” хотхоны 100/8-р байрны 23 тоот байранд 2014 оны сүүлээр нүүж орсон юм. Би тухайн үед байр хайгаад явж байхад манай хүргэн ах Г.Б- нь надад уг “Номун виллаж” хотхоны 100/8 дугаар байранд орох уу гэдэг санал тавьсны дагуу очиж үзэхэд надад таалагдсан юм. Надад 100% мөнгөө төлөх боломж байхгүй байсан болохоор Г.Б- ах мөнгөө уян хатан төлөх боломжтой 2-3 жилийн хугацаанд төлж болно гэсэн. Би уг байрны захиалагч компанитай Г.Б- ахыг найз нөхөд холбоотой хүмүүс гэдгийг нь мэдэж байсан учир Г.Б- ахад мөнгөө өгөхөд татгалзах зүйл байгаагүй учир Г.Б- ах миний өмнөөс “Э-” ХХК-тай гэрээ байгуулж Номун виллаж хотхоны 100/8 дугаар байрны 23 тоотод нүүж орсон юм. Тухайн байр нь 107.5 мкв 3 өрөө байр байсан бөгөөд 322.500.000 төгрөг мөн авто зогсоол 28.000.000 төгрөг, нийт 350.500.000 төгрөг болж байсан. Одоогийн байдлаар Г.Б- ахад байрны мөнгө гэж 150.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Байрны гэрчилгээний талаар Г.Б- ахтай ердөө яриагүй. 100% төлөгдсөн тохиолдолд гэрчилгээ миний нэр дээр шилжинэ гэж ойлгож байсан. Г.Б- ах надад Э- ХХК нь манайхтай бизнесийн холбоотой  учраас уян хатан нөхцөлтэйгөөр чамд байр авах боломж байна гэсэн. Түүний дагуу Г.Б- ахад 150.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараагаар надад “цааш нь төлөөгүй. Гэхдээ өөр аргаар “Эм Эс Ди Ди” ХХК-тай төлбөрийг хийхээр тохиролцсон гэж хэлсэн. Би анхнаасаа Г.Б- ахад итгээд дамжуулаад мөнгөө өгчихсөн болохоор тэр компанитай харьцаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-н 30-р хуудас/,

         Гэрч Б.У-б-ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Г-ийн Б-тэй 10 жилийн 72 сургуульд нэг ангид сурч байсан. Г.Б- 10  гаруй жил Хятад улсад амьдарч байгаад ирсэн. Тэрээр манай компанийн Циркийн баруун талд барьсан барилгаас 2 өрөө байрыг зээлээр авч З жилийн хугацаанд мөнгийг төлсөн. Манай компани 2011 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 288 айлын орон сууц барьж байсан. Тэрээр дүү Г.Б- Хятадад сургууль төгсөөд ирлээ танай компаниас дүүдээ 1 байр зээлээр авъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл нэг өдөр ирээд “ерөөсөө ах дүү нараараа бүгдээрээ нэг дор амьдрахаар боллоо. 7 байр авъя. Байрны үнээ буулга” гэсэн. Би түүнд 60 сая төгрөгийн өглөгтэй байсан ба тэрээр 1 мкв -3.000.000 төгрөгөөр худалдаж байсан байрыг 2.800.000 төгрөгөөр тооцож, 2 жилийн хугацаанд өгөхөөр ярилцсан. Тэгээд 2014 оны 9 дүгээр сард 7 хүнтэй тус тустай нь гэрээ байгуулсан. 2 жилийн хугацаанд мөнгөө төлөөгүй тул гэрээгээ цуцлахаар болсон. Г.Б- “энэ хүмүүсийн өмнөөс би гэрээ байгуулъя” гэхээр нь тийм зүйл байхгүй. Тэр хүмүүсээс бичгээр итгэмжлэл авчрахыг шаардсан. Г.Б- 7 байрны 4 байрыг би хариуцна, 3 байрыг нь дүү Г.Б- хариуцна гэсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 04-нд Г.Б-, Г.Б- нартай гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу сар бүр 20.000.000 төгрөг төлөх байсан боловч эхний 2 сар төлсөн. Мөнгөө төлөхгүй байсан тул оршин суугч нартай уулзахад С.Т- 193.000.000 төгрөг төлсөн байрыг 5 жилийн хугацаатай авсан гэсэн. Г.Б-ийг дуудаж уулзахад би хүмүүсээс мөнгө аваагүй гэсэн. 4 айлтай уулзахад Г.Б- 700 орчим сая төгрөг авсан талаар хэлсэн учир Б-тэй дахин уулзахад мөнгө авснаа хэлсэн. Т-гээс 193 сая, А-оос 500 мянган юань, Ж-өөс 157 сая төгрөг, Д-аас 86 сая төгрөг авсан гэж байсан. Г.Б-, Г.Б- нартай бартераар гэрээ хийсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг,

Гэрч Т.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай борлуулалтын албаны дарга Г.У-б-ын 10-н жилийнх нь найз гэх Г.Б- гэдэг хүн 6 байр, 7 авто зогсоол худалдаж авна гэж ирсэн. Б.У-б- дарга хэлэхдээ Г.Б- гэдэг хүн өөр дээрээ 6 байр 7 авто зогсоолын хамт авна гэж ярьж байсан боловч гэрээ байгуулдаг өдөр Г.Б- нь 4 байрыг нэг нэгээр нь Б-, Т-, Д-, Ж- гэдэг хүмүүс дээр гарга гэж хэлсэн юм. Тэгээд дараагаар нь дахиж 1 байр өөрийнхөө нэр дээр авсан. Б.У-б-т захиралтай ярьсан учир тухайн 7 байр, 8 авто зогсоол авахдаа урьдчилгаа төлбөр нэг ч төгрөг төлөхгүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100% төлж барагдуулна гээд орсон юм. Урьдчилгаа төлбөр асуухаар “би Б.У-б-ын найз, би найзтайгаа ярьчихсан байгаа” гэдэг байсан. Найзууд хоорондоо ярилцсан гэсэн болохоор Б.У-б- даргаас төлбөрөө төлсөн юм уу яасан юм гэж асууж байсан болохоос биш Г.Б- төлбөрөө төлөхгүй байна яах уу гэж асууж байгаагүй. Захирал хэлэхдээ 2 жилийн хугацаанд наад хүн чинь төлбөрөө 100% төлж барагдуулна л гэж байсан. Г.Б-, Б.У-б- нар нь хоорондоо 7 байр, 8 авто зогсоолыг бартераар худалдаж авах талаар ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Надад Б.У-б- дарга хэлэхдээ 2 жилийн хугацаанд төлбөрийг нь бэлэн мөнгөөр 100% төлж барагдуулна гэж л хэлж байсан. Намайг 2016 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байхад ямар ч мөнгө тушааж байгаагүй. Нийт 2.606.030.000 төгрөг манай компанид төлөх ёстой байсан шиг санаж байна. Мөнгөө төлөхгүй болохоор айл өрхүүд рүү мэдэгдэл явуулахад тухайн айлууд нь Г.Б-, Г.Б- хоёрт мөнгө төгрөгөө төлөөд явж байгаа тэр хүмүүстэй ярь гэдэг байсан болохоор Г.Б-, Г.Б- нар руу холбогдоход У-б-тай ярьчихна уулзчихна гээд надтай төлбөр тооцооны асуудлаар ярьдаггүй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч О.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2014 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэл өмгөөллийн “И эл би партнерс” ХХК-д хуульчаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сард манай өмгөөллийн компани “Э-” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өдөр тутмын үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгдөг байсан. 7 байр, 8 гражийг суллаж авах гээд Г.Б-, Г.Б- хоёртой уулзахад “1 жилийн хугацаа өгөөч, арьс ширний үйлдвэр байгаа” гээд бид нарыг дагуулж яваад үзүүлээд 2017 оноос үйл ажиллагаа нь эхэлнэ, хөрөнгө оруулалт татаж байгаа болохоор үлдсэн төлбөрийг төлж барагдуулахад 1 жилийн хугацаа шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасан. Манай өмгөөллийн компанийн зүгээс “Э-” ХХК-д гэрээгээ цаашид сунгах хэрэггүй гэрээнд заасны дагуу эртхэн байраа суллаж авсан нь дээр гэдэг зөвлөгөөг удаа дараа өгсөн боловч уг “Э-” ХХК-ний хувьцаа эзэмшигч Б.У-б-тай Г.Б- гэгч нь багын найзууд гээд Б.У-б-аас гуйсаар байгаад гэрээг сунгахаар болсон юм. Б.У-б- нь тухайн үед Г.Б-д хэлэхдээ “чамайг найз нөхдийн харилцаагаа бодоод сүүлийн удаа итгээд 1 жилийн хугацаа олгоё. Чи энэ хугацаандаа төлбөрөө төлнө биз дээ” гэхэд “яг төлнө” гэж хэлээд гэрээгээ сунгасан. Уг гэрээний төслийг манай өмгөөллийн компани боловсруулсан бөгөөд Г.Б-, Г.Б- хоёртой гэрээг хийхээр болсон юм. Бусад айл өрхтэй нь гэрээ хийе гэхээр Г.Б-, Г.Б- хоёр “уг байранд манай ах дүү нар хамаатан садан амьдарч байгаа юм, мөнгө төгрөгийг нь бид хоёр л хувааж төлөх юм. Тийм учраас 3 байрыг нь Г.Б-, 4 байрыг нь Г.Б-, 8 авто зогсоолыг 4, 4-өөр нь хуваагаад гэрээндээ оруулчих гэж байсан. Түүний дагуу гэрээгээ Г.Б- Г.Б- хоёртой гэрээ хийж тус бүрд нь төлбөрөө төлөх график гаргасан. 2017 оны 5 дугаар сар хүртэл графикийнхаа дагуу төлбөрөө төлж байснаа 2017 оны 5 дугаар сараас төлбөр төлөөгүй юм. Удаа дараа төлбөрөө хугацаандаа төл гэдэг мэдэгдэл явуулахаар дахиад хугацаа өгөөч гэдэг. 2017 оны 9 дүгээр сард хугацаа өгөх боломжгүй гэрээгээ цуцалъя гэсэн боловч өөрөө 1 сарын хугацаа сунгаж өгөөч гэж хүсэлт гаргахаар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээхэд тэр хугацаанд төлбөр орж ирээгүй тул гэрээ цуцлах мэдэгдлийг явуулснаас хойш гэрт нь очиж уулзах гэхээр гэртээ байдаггүй, залгахаар утсаа авахгүй, хайгаад олдохгүй байраа чөлөөлж авъя гэхээр цагдаад дуудлага өгч байрнаас гарахгүй гэдэг байсан...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ө-б-ын мөрдөн байцаалтад  өгсөн “...Би “Э-” ХХК миний төрсөн ах Б.Т-б-ын компани байгаа юм. 2011 оны “Номун виллаж” нэртэй төслийг эхлүүлсэн. ...Би эдгээр байруудыг “Э-” ХХК-аас барилгын ажил гүйцэтгэсэн хөлсөндөө бартераар авсан юм. Уг байруудыг би 2018 оны 3 дугаар сараас “Байр зээлээр худалдах худалдан авах гэрээ” нь цуцлагдсан гэж үзэж өөрийгөө захиран зарцуулах эрхтэй болсонд тооцсоны үндсэн дээр байруудыг шилжүүлэн өгсөн юм. Энэ байруудад оршин сууж байгаа иргэд нь 2014 оноос хойш сууж байгаа бөгөөд байрны төлбөр хийх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй мөнгөө өгөхгүй, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй 4 жил гарангийн хугацаа өнгөрсөн учраас гэрээг цуцлагдсан тооцогдсон гэж ойлгосон. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр С.Лувсандорж ахтай зээлийн гэрээ хийсэн. Гэрээнд урьд өгч байсан мөнгөний баримтуудыг нэгтгээд 250 сая төгрөг дээрээ нэмээд 270 сая төгрөг авч нийтдээ 520 сая төгрөгийг зээлсэн. Энэ үед би урд авсан мөнгөнийхөө баримтуудыг нэгтгээд 520 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаар Лувсандорж ахад бичиг хийж өгч гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээг хийхдээ би өөрийн нэр дээр гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх “Номун виллаж” хотхоны 100/8 дугаар байрны 5, 9, 13, 23 тоот, 100/6 дугаар байрны 51 тоот нийт 5-н байрыг барьцаалах гэрээ хийсэн. Гэрээнд зааснаар миний зүгээс мөнгийг 3 сарын хугацаанд хүүгийн хамтаар хувааж төлөхөөр график гаргасан бөгөөд сар бүрийн 1-ний өдөр үндсэн зээлээс 173.333.333 төгрөг, зээлийн хүүд үлдэгдэл зээлийн төлбөрөөс 3 хувь тооцож нэмээд өгөх ёстой байсан. Тухайн үед манай компанид орж ирэх ёстой орлого орж ирээгүй, санхүүжилтгүй болчихсон байсан учраас би мөнгөө өгч чадаагүй. Лувсандорж ах чи мөнгө төгрөгөө өгөхгүй бол шүүхэд хандлаа шүү гэж сануулсан. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2019/01257 дугаартай захирамж гарсан. Энэ шийдвэр гарсны дараа 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би дээр дурдсан 5 ширхэг байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Лувсандорж ахын нэр дээр шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг,

           Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2014 оны 10 дугаар сард манай хоёр хүү аав ээжийгээ байранд оруулна гээд эхнэр бид хоёрыг Номун виллаж хотхоны 100в байрны 36 тоотод оруулсан. Гражид нь машин тэргээ тавьж орон сууцанд нь амьдарч ирсэн. 2017 оны 10 дугаар сараас эхлэн “Э-” ХХК нь манайхыг мөнгө төлбөрөө төлөөгүй байна мөнгөө төлөхгүй бол гар гэж хөөж эхэлсэн. Миний ойлгосноор манай хүүгийн ажиллуулдаг карьерын үйлдвэрээс “Э-” ХХК нь зуурмаг авч хэрэглэж байхаар тохироод зуурмагийнхаа үнэнд “Номун виллаж” хотхонд 7 байр болон 8 граж өгсөн гэж ойлгож байгаа. Мөн Б-д нэг жийп машин хүртэл өгчихсөн байсан. Би уг байранд орохдоо ямар ч мөнгө төгрөг төлөөгүй. Энэ 7 байрны нэг байранд нь Б-ий эхнэрийнх нь дүү, жүжигчин Т-, Б-ий ажлын хамтрагч Д- өөр нэг айлыг нь мэдэхгүй байна. Байранд орсон хүмүүс барилгын компанид байр худалдаж авсан төлбөрөө төлөөгүй юм шиг байна лээ. Айлууд нь Б-д худалдаж авсан төлбөрөө өгсөн байх...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номун виллаж хотхоны 100/8 дугаар байрны 00 тоотод 4 жилийн өмнө буюу 2014 оны сүүлээр нүүж орсон. Тухайн үед намайг байр хайж байхад Г.Б- гэх хүн “надад “Номун виллаж”-д байр байгаа. Энэ байрыг манай найз барьж байгаа юм” гээд санал болгосон. Байранд орох нөхцөлийг нь судлахад “3 жилийн хугацаанд төлбөрөө хүүгүйгээр төл” гэж байсан. 3 жилээс хэтрэх юм бол та нарын боломжинд тулгуурлан гэрээгээ сунгах болно гэсэн санал тавьсан. Уг байрны үнэ нь тухайн үеийн байрны ханшаас өндөр 1 м.кв-ийг нь 3.200.000 төгрөгөөр бодож зарсан юм. Би 100/8 дугаар байрны 13 тоот 106.5 м.кв 4 өрөө байрыг авахаар болсон юм. Байрандаа нүүж орсны дараа 50.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар Г.Б-ий данс руу шилжүүлсэн. “Э-” ХХК-тай гэрээ байгуулж байхад Г.Б- Г.Б- нар хамт байсан. “Э-” ХХК-ны гэрээ байгуулж байсан хүмүүс нь “Г.Б-эр дамжуулж мөнгөө өгч болно” гэж байсан юм. Удалгүй сарын дараа “Э-” ХХК-иас урьдчилгаагаа төл гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Тэгэхээр нь Г.Б- рүү залгахад өнөө маргаашгүй 50.000.000 төгрөгийг компанийнх нь данс руу хийлээ гэж байсан. Тэгээд тухайн үедээ хийсэн байдаг юм. 2015 оны сүүлээр хэдэн сарыг нь санахгүй байна “Э-” ХХК-аас төлбөрөө төл гэсэн албан бичиг ирж эхлэх болсон. Манайд ирүүлсэн албан бичигт та нар нэг ч төгрөг өгөөгүй гэж дурдсан байсан. 2017 оны 4 дүгээр сараас эхлээд цахилгаан таслах болсон ба залгуулахаар дахиж орж ирээд тасалчихдаг байсан. Тэр болгонд нь Г.Б- рүү ярихад “за би яриад зохицуулаадахъя” гэдэг. Би Г.Б- гэдэг хүнд 160.000.000 төгрөгөө өгсөн шүү дээ гэхэд тэр бидэнд хамаагүй Г.Б-тэйгээ учраа ол гэдэг байсан. Г.Б-д 160.000.000 төгрөгийг манай аав өөрийн болон компанийхаа дансаар өгсөн... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2014 оны 7 дугаар сараас  бага хүү Д.А-од орон сууц хайж эхэлсэн. Энэ талаар Г.Б- мэдэж байсан. Г.Б- надад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номун виллаж” хотхоныг манай арван жилийн найз У-б-ын компани бариад ашиглалтад оруулж байгаа. Би найз У-б-тай ярилцаж, байрыг авах талаар ярилцаж болно гэж хэлэхээр нь бид очиж үзэхэд байр нь ашиглалтад орсон, Улсын комисс хүлээж авсан, хүмүүс худалдаж аваад орж байгаа талаар мэдээллийг олж авсан. 2014 оны 9 дүгээр сарын эхээр уг хотхонд байр авъя чи найз У-б-тайгаа ярилцаад өгөөч байрны үнийн тодорхой хувийг өгөөд үлдсэнийг нь бага багаар цувуулаад өгье гэхэд Г.Б- надад тэгье гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Г.Б- надтай уулзаад би У-б-тай ярилцахад нөхцөлийг зөвшөөрч байна. Харин ганц А-од биш өөртөө, аав Г-, дүү Б- нартаа бас ийм нөхцөлөөр байр авахаар тохиролцсон. Гэрээг би хийнэ. Гэрээг хийхэд урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлөх ёстой юм байна гэхээр нь би зөвшөөрч “Э-” ХХК-ны дансанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 20-ны үед гэрээгээ хийгээд байрандаа орж болно гэсэн. Миний хүү А- гэр бүлийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номун виллаж” хотхоны 6 дугаар давхар 100/8-00 тоотод нүүж орсон. У-б- гадаад явж байгаа болохоор дансыг авах боломжгүй байна. У-б-тай би тохирохдоо төлбөр тооцоо надаар дамжина гэж тохиролцсон гэж бид нарт итгүүлсэн тул 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Б-ий данс руу манай эхнэр өөрийн данснаас мөнгийг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сард “Э-” ХХК-ийн ажилтнаас асуухад 23 тоотод 20.000.000 төгрөгийн төлөлт хийсэн мэдээ байна гэж хэлсэн. Би Г.Б-эс компанид 170.000.000 төгрөг төлөгдсөн гэх санхүүгийн баримтыг надад авч өг, би үлдэгдэл мөнгийг нь төлөх талаарх арга бодъё гэж хэлсэн. Г.Б- тухайн үед за гэж хэлээд авч өгөөгүй. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын сүүлээс хойш уг компаниас хүүгийн байр буюу 23 тоотын тогийг тасалж төлбөрөө төлөхийг шаардаж эхэлсэн. Тэгээд би Б-д энэ юу болж байгаа юм бэ учрыг олоод өгөө гэж хэлсэн. Гэтэл Б- надад У-б- бид хоёрын хооронд бизнесийн маргааны асуудал гарсан удахгүй ярилцаад шийдэгдэх болно, та нар санаа зоволтгүй тайван байж бай гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сард манай хүү А- энэ хэргээр цагдаагийн байгууллага дуудахад гэр бүл, хамаатан садангийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдэг заалт байдаг юм. Төрсөн ганц эгчийн чинь нөхөр, 2 хүүхдийнх нь аав тул мэдүүлэг өгөхгүй байх нь зүйтэй гэж хэлсэн. Тухайн үед хүргэндээ итгээд, уг асуудлыг зохицуулчих байх гэж бодсон. Г.Б- 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 150.000.000 сая төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр буцаан төлнө гэж баталгаа гаргаж өгч байсан. Уг хугацааг хүртэл хараад өгөхгүй болохоор нь 2019 оны 08 дугаар сарын 12- ны өдөр цагдаад хандсан... гэх мэдүүлэг,

“Аш-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 00 тоот байрыг 317.148.480 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 0 тоот байрыг 299.435.400 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр,0 тоот байрыг 317.148.480 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 0тоот байрыг 299.435.400 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 00 тоот байрыг 299.435.400 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 00 тоот байрыг 302.247.000 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 00 тоот байрыг 477.972.000 төгрөгөөр, нийт 2.312.822.160 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 42-99-р хуудас/,

“Аш-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Ар Зайсан гудамж 100/6-р байр, В1-0007 тоот гараж, В2-00 тоот гараж,  В1-00 тоот гараж,  В1-А3 тоот гараж,  В1-00 тоот гараж,  В1-G10 тоот гараж,  В1-00  тоот гараж,  В1-В42 тоот гаражийг нийт 254.113.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/,

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан Ар Зайсан гудамж 100/8 байр, 0тоот,0 тоот, 0 тоот, 00 тоот, 00 тоот, 100/6 байр, 00 тоот, 00 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууц нь Б.Ө-б-ын өмчлөлд байна. /хх-ийн 1-р хавтас 57-62-р хуудас, 64-р хуудас/,

          Зээлийн хөрөнгөөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “MSPD” ХХК болон С.Т- нарын хооронд байгуулсан 106.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц /хх-ийн 1-р хавтас 126-129-р хуудас/,

 Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “MSPD” ХХК болон Ш.Д- нарын хооронд байгуулсан 106.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц  /хх-ийн 1-р хавтас 130-132-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “MSPD” ХХК болон Б.Ж- нарын хооронд байгуулсан 106.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц /хх-ийн 1-р хавтас 133-135-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “MSPD” ХХК болон Г.Б- нарын хооронд 100/6 байрны 1-р орц, 36 тоот 170.15 м.кв талбайтай 5 өрөө орон сууц /хх-ийн 1-р хавтас 133-138-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “MSPD” ХХК болон Г.Б- нарын хооронд байгуулсан   100/6-р байрны 2-р орц 51 тоот 112.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууц  /хх-ийн 1-р хавтас 139-141-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “MSPD” ХХК болон Г.Б- нарын хооронд 112.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууц /хх-ийн 1-р хавтас 142-144-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “MSPD” ХХК болон Г.Б- нарын хооронд 107.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /хх-ийн 1-р хавтас 145-147-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр MSPD” ХХК болон Г.Б- нарын хооронд А-5 тоот 106.5 м.кв, А-9 тоот 106.5 м.кв, А-13 тоот 106.5 м.кв, Б-51 тоот 112.8 м.кв болон G-4, G-10,2,  A-39, A-3 тоот гараж /1-р хх-н 152-157-р хуудас/,

Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр MSPD” ХХК болон Г.Б- нарын хооронд А-6 тоот 112.8 м.кв, А-23 тоот 107.5 м.кв, Б- 170.15 м.кв болон А-4, А-38,  Б-42, Б-43 тоот гараж /1-р хх-н 159-164-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Хэдийгээр “MSPD” ХХК болон тус компани борлуулалтын албаны ажилтан Б.У-б-ын зүгээс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун Виллаж хотхонд байрлах 7 ширхэг орон сууцны үнэ нийт 2.312.822.160 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөөд авч болно” гэж байрандаа оруулсан нь шүүгдэгч Г.Б-д дээрх орон сууцыг захиран зарцуулах эрх олгосон гэж үзэхгүй юм.

      

          Шүүгдэгч Г.Б- нь “MSPD” ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номун Виллаж” хотхонд 7 орон сууцыг бартераар авч байгаа. Төлбөрийг нь уян хатан хүүгүйгээр төлж болно” хэмээн хадам ээж П.Г-, өөрийн танил Ш.Д-, Д.Б- нарыг хуурч, хохирогчоос байрны төлбөрт шилжүүлсэн бэлэн мөнгө нийт 359.999.900 төгрөгийг,

         Шүүгдэгч Г.Б- нь манай ах Г.Б- “MSPD” ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Номун Виллаж” хотхонд 7 орон сууцыг бартераар авч байгаа. Төлбөрийг нь уян хатан хүүгүйгээр төлж болно” хэмээн найз С.Т-д итгүүлэн зарж борлуулахаар хэлцэл хийж, хохирогчоос байрны төлбөрт шилжүүлсэн нийт 193.000.000 төгрөгийг, захиран зарцуулсан үйл баримт нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар, эд хөрөнгө хөрөнгийг анхнаасаа хууль бусаар авах, буцааж өгөхгүй байх санаа зорилготой, шунахайн сэдэлтээр үйлдсэн тул шүүгдэгч Г.Б-, Г.Б- нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

         Хохирогч Д.Б- “энэ хэрэгт Б.У-б-ыг шалгаагүй орхигдуулсан” гэсэн тайлбар хүсэлт гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.У-б- нь шүүгдэгч Г.Б-, Г.Б- нартай хамтарч хохирогч нарын эд хөрөнгийг залилж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Харин шүүгдэгч Г.Б- нь “MSPD” ХХК-ийн борлуулалтын албанд ажиллаж байсан Б.У-б-тай багын найз нөхдийн холбоотой байдлаа ашиглан “танай байрнаас 7 орон сууц авч, ах дүү нараараа амьдрахаар боллоо, 2 жилийн хугацаанд төлбөрийг нь барагдуулна” гэж авсан 7 орон сууцандаа өөрөө болон төрсөн эцэг, эх болон дүүгээ оруулж, дээрх орон сууцыг захиран зарцуулах эрхтэй мэтээр хохирогч нарт итгэл төрүүлж буй үйлдэл нь залилах гэмт хэрэг үйлдэж буй арга, хэлбэрийн нэг юм.

         Шүүгдэгч Г.Б-, Г.Б- нар гэм буруугийн талаар маргаж, тэдний өмгөөлөгч Х.Базаррагчаа хэргийг прокурорт буцаах, өмгөөлөгч Б.Мөнхг-, Д.Одонтунгалаг нар цагаатгах байр сууринаас оролцохдоо: Өмгөөлөгч Х.Базаррагчаагаас “2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байхад гарсан гэмт хэргийг шинэ хуулиар зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй хууль хэрэглээний алдаатай. Г.Б- нь С.Т-гээс авсан мөнгөө ах Г.Б-д өгсөн. Г.Б-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор хохирогч С.Т-гийн хохирлыг хэн хариуцах нь тодорхойгүй болно. Г.Б-, Г.Б- нарын үйлдлийг салгаж зүйлчилсэн нь буруу. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн, ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй” гэсэн, өмгөөлөгч Б.Мөнхг-ээс “шүүгдэгч “Г.Б-, Г.Б- нарын үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн, өмгөөлөгч Д.Одонтунгалагаас “Г.Б-, Г.Б- нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй. Иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн саналыг тус тус  гаргаж мэтгэлцэв.

          Шүүгдэгч Г.Б-, Г.Б- нар нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун Виллаж хотхоны орон сууцыг төлбөрийн уян хатан нөхцөлөөр, хүү тооцохгүйгээр зээлээр худалдана” гэж нэр бүхий хохирогч нарыг залилсан арга хэлбэр нь ижил боловч шүүгдэгч Г.Б- нь хохирогч П.Г-, Ш.Д-, Д.Б- нарыг, шүүгдэгч Г.Б- нь хохирогч С.Т-г тус тус хуурч, итгэлийг нь эвдэж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, захиран зарцуулсан байх тул прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй ба прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Хэргийн 2 дугаар хавтаст “Дорнын цагаан сувд” ХХК-ийн түүхий эд бэлтгэлийн хөдөлгөөнт үйлдвэр, арьс шир боловсруулах, гутлын үйлдвэр байгуулах төсөл болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэх баримтууд /хх-ийн 2-р хавтас/, Э- ХХК-тай бетон зуурмаг бусад барилгын материалаар бартерын хэлэлцээр хийж байсан гэх баримтууд хэргийн 7 дугаар хавтас 109-132 дугаар талд  авагдсан боловч Г.Б- нь “МSPD” ХХК-тай дээрх 7 орон сууцны үнийг бэлэн бусаар буюу бараа материал нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон гэх гэрээ байхгүй төдийгүй гэрч Б.Т-б-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун Виллаж хотхоны  барилгын төслийн ажил 2011-2014 оны хооронд хэрэгжээд дууссан. Г.Б-эс зуурмаг авах шаардлага байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.У-б-ын “Г.Б- надад ах дүү нараараа хамтдаа амьдрахаар боллоо гээд 7 орон сууц авсан. Мөнгийг нь 2 жилийн хугацаанд төлнө гэсэн” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

         Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч Г.Б-, Г.Б- нар холбогдох эрүүгийн хэргийг прокуророос 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” зохицуулалтыг журамлаагүй нь алдаатай боловч шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэв.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

         Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэх хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заажээ.

           Шүүгдэгч Г.Б-ий гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Г-д 150.000.000 төгрөг, хохирогч Ш.Д-д 86.000.000 төрөг, хохирогч Д.Б-т 159.999.900 төгрөгийн, шүүгдэгч Г.Б-гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Т-д 193.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

           Иргэний хариуцагч “MSPD” ХХК-ийн төлөөлөгч Д.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт “ Манай компанитай 2014 оны 9 дүгээр сард С.Т-, Ш.Д-, Б.Ж- нартай байгуулсан гэрээнд 2 жилийн хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сард байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар заасан боловч төлбөрийг нь төлөөгүй амьдарсан. Хохирогч нараас “байрны төлбөр тооцоотой холбоотой асуудлын талаар Г.Б-, Г.Б- нарт итгэмжлэл өгсөн байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.Б-, Г.Б- нартай дахин гэрээ байгуулсан боловч байрны төлбөрт 175.000.000 төгрөг орж ирсэн. Нийт 225.000.000 төгрөг манай компанийн дансанд орсон боловч шинэ орон сууцанд орж амьдраад хуучин болгосон тул засвар үйлчилгээний зардал, мөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй алданги тооцно. Иймд 225.000.000 төгрөгтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр үлдээнэ үү” гэсэн тайлбар гаргав.

         Иргэний хариуцагч “MSPD” ХХК 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Т-, Ш.Д-, хохирогч Д.Б-ын хүү Б.Ж- нартай Зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах талаар заасан боловч дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Ө-б-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул “MSPD” ХХК нь дээрх гэрээний үүрэг болон орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардах эрхгүй этгээд гэж үзлээ.  Харин шүүгдэгч Г.Б-, Г.Б- нараас иргэний хариуцагч “MSPD” ХХК-д орон сууцны төлбөрт шилжүүлсэн болон автомашины үнийн зөрүү нийт 225.000.000 төгрөгийг хохирогч нарт төлөх төлбөрт тооцон шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Иргэний хариуцагч “MSPD” ХХК-аас хохирогч П.Г-д 20.000.000 төгрөг буцаан олгосон байх тул үлдэх 205.013.500 төгрөгийг гаргуулж, хувь тэнцүүлэн хохирогч П.Г-д 50.000.000 төгрөг, хохирогч Д.Б-т 66.500.000 төгрөг, хохирогч С.Т-д 53.013.500 төгрөг, хохирогч Ш.Д-д 35.500.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Б- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Т-д 3.000.000 төгрөг бэлнээр, 60.000.000 төгрөгт тооцон автомашин шилжүүлэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирлоос хасаж тооцов.

         Шүүгдэгч Г.Б-эс нийт 243.999.900 төгрөг гаргуулж, хохирогч П.Г-д 100.000.000 төгрөг, хохирогч Ш.Д-д 50.500.000 төгрөг, хохирогч Д.Б-т 93.499.900 төгрөг олгох, шүүгдэгч Г.Б-гээс 76.986.500 төрөг гаргуулж хохирогч С.Т-д олгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 6 жил хорих, шүүгдэгч Г.Б-г 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “торгох ял” оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

          Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг.

          Шүүгдэгч Г.Б-, Г.Б- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байх үед гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд болон доод хэмжээг хөнгөрүүлэн тогтоожээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүхээс шүүгдэгч Г.Б-, Г.Б- нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан, хохирлоо нөхөн төлөөгүй байдал, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэхээс гадна түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, тэдэнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, шударгаар хөдөлмөрлөж орлого олох ухамсрыг нийгэмд төлөвшүүлэх үр дагаврыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Б-ийг 4 жил хорих, шүүгдэгч Г.Б-г 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чин овогт Г-ийн Б-, Жод овогт Г-ийн Б- нарыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Чин овогт Г-ийн Б-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Жод овогт Г-ийн Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б-, Г.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “MSPD” ХХК /Э- ХХК/-аас  нийт 205.013.500 төгрөг гаргуулж, хохирогч П.Г-д 50.000.000 төгрөг, хохирогч Д.Б-т 66.500.000 төгрөг, хохирогч С.Т-д 53.013.500 төгрөг, хохирогч Ш.Д-д 35.500.000 төгрөгийг тус тус олгох, шүүгдэгч Г.Б-эс 243.999.900 төгрөг гаргуулж хохирогч П.Г-д 100.000.000 төгрөг, хохирогч Ш.Д-д 50.500.000 төгрөг, хохирогч Д.Б-т 93.499.900 төгрөг, шүүгдэгч Г.Б-гээс 76.986.500 төгрөг гаргуулж хохирогч С.Т-д тус тус олгосугай.

         6. Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-, Г.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР