Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      Улсын яллагч                                          А.Энхтуяа  Шүүгдэгчийн өмгөөлөгч             Г.Энхцэцэг      Нарийн бичгийн даргаар                        Г.Нандин-Эрдэнэ нар  оролцов.

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г.От холбогдох 1931000000204  тоот  хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн Шүүгдэгч: Г.О нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 давхарт  байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3900 рубль хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Г.О мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын  12-нд яллагдагчаар өгсөн:  ...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 11 цагийн үед эгч Ягаанцэцэг, хүргэн ах Мөнхтогтох /Улаанаа/ нарын хамтаар эгчийн гэрт 1 шил 0,75 граммын шилтэй “Соёрхол” архийг хувааж уусан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад Я эгчийн гэрээс гарч шууд “Алтан плаза” худалдааны төв рүү очсон. Худалдааны төвийн үүдээр ороод дээшээ 2 давхарт гарч ажилчдын хувцас солих өрөө рүү орсон. Тэгээд ажилчдын өрөөнд байсан жижиг хутга аваад Мөнхзул эгчийн өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгоод дотогш орж 3 давхар шургуулганы хамгийн дээд талын шургуулганаас Мөнхзул эгчийн жижиг мөнгөтэй цүнхийг аваад халаасандаа хийгээд гарч хувцас солих өрөөнд орж мөнгийг тоолж байсан чинь Эрдэнэцэцэг орж ирээд намайг хараад “Мөнхзул эгчийн жижиг цүнх байна” гэж хэлээд надаас аваад доошоо буусан. ...Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42-р ху/, 2.Шүүгдэгч Г.Оийн шүүх хуралдааны шатанд өгсөн: “...би хоёр давхар луу гараад хувцасныхаа өрөөнд орж хувцсаа авах гэж гарсан. Тэгээд менежерийн өрөөний хаалгыг хутгаар хөшсөн чинь хаалга нь онгойсон. Тэгээд ширээний шургуулга нь онгорхой цүнхтэй рубль байхаар нь аваад тоолоод зогсож байсан чинь Эрдэнэцэцэг гэдэг охин орж ирээд “наадах чинь Зулаа эгчийн мөнгө байна ш дээ” гэж хэлэхэд нь “тиймээ би авсан юм аа уучлаарай” гэж хэлэхийн завдалгүй мөнгийг булааж аваад “цагдаа дуудана” гээд Зулаа эгч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, 3. Хохирогч С.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 00 минутын үед “Алтан плаза” худалдааны төвийн 1 давхарт байдаг ресторанд Оросын холбооны улсын Улаан Үдээс том оврын автобус ирсэн ба уг автобусны зорчигч нарт үйлчилж байсан болохоор доор буюу ресторан ачаалал ихтэй байсан. ...Тэгсэн цагийн ажилтан Э гэх охин надад миний жижиг мөнгө хийдэг цүнх болон рубльтай авчирч өгсөн. Би гайхаад “хаанаас авчирч байгаа юм бэ?” гэсэн чинь “дээд 2 давхарт Отгонцэцэг таны мөнгөтэй жижиг цүнх, энэ мөнгийг чинь тоолоод зогсож байна, тэгэхээр нь би булаагаад авчихлаа” гэж хэлээд надад өгсөн. Тэгэхээр нь би дээшээ 2 давхар руу гарсан чинь Отгонцэцэг байхгүй байсан. Ингээд манай ажилтан гарч гаднаас Отгонцэцэгийг олж ирсэн. ....3900 рубль нь манай албаны мөнгө, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орлого, Монгол төгрөгт шилжүүлэхэд 163,800 төгрөг болж байна. ...212 тоот өрөө миний ажлын өрөө болохоор орж гарах болгондоо цоожилдог, би онгорхой орхиж явдаггүй. ...Миний хувьд энэ хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. 3900 рублийг бүгдийг нь авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р ху/, 4. Насанд хүрээгүй гэрч Н.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед ажил дээрээ байж байгаад 2 давхар руу ажилчдын хувцас солих өрөөнд орсон чинь Отгонцэцэг эгч рубль тоолоод зогсож байсан. Би М эгчийн рубль болон мөнгө хадгалдаг жижиг цүнхийг нь хараад шууд таниад Отгонцэцэг эгчээс булааж аваад шууд доошоо буугаад Мөнхзул эгчид хэлсэн. Мөнхзул эгч дээшээ өрөө рүүгээ ороод хяналтын камераа шүүж үзсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/, 5. Гэрч С.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай

3

эхнэрийн дүү Отгонцэцэг манай гэрт 12 цагийн үед ирсэн. Манай эхнэр бид 3 нэг шил 0,75 граммын архи хувааж уусан. 14 цагийн үед Отгонцэцэг нь “харилаа” гээд гарсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/, 6. Гэрч Г.Ягаанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой Алтанбулаг сумын цагдаагийн газар согтуу хулгай хийх гэж байгаад баригдсан талаар нь сонсож мэдээд гайхсан. ...Манай дүү “Алтан плаза” худалдааны төвд туслах тогоочоор ажиллаж байсан. Хувийн зан чанар нь хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, элдэв ямар нэгэн ааш байхгүй, аав ээжийн үгнээс гардаггүй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р ху/, 7. Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Гэрэлт-Одын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан “1” дугаартай гарын мөр нь адилдтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан “2” дугаартай гарын мөр нь адилдтгалын шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь папилон санд байгаа хүмүүсийн гарын мөртэй тохирохгүй байна. 8. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 01-02р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 0408-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 10-11-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 2930-р ху/, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 31-33-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 35-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 34-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 40-42-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 43-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58-р ху/, шүүгдэгчийн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 59-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 45-46-р 49-53-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 65-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 64-р ху/, хууль сануулан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.О нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах “Алтан плаза” төвийн 2 давхарт  байрлах менежерийн өрөөг хутгаар онгойлгон хууль бусаар нэвтрэн орж шургуулганаас нь 3900 рубль хулгайлан гарч хувцасны өрөөнд тоолж байгаад баригдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргээ шудрагаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.          Шүүгдэгч Г.Оийн гэмт үйлдлийн хохирогч С.Мөнхзулд 3900 рубль буюу 164.502 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд хулгайлж байгаад баригдаад газар дээр нь буцаан өгсөн байна.         Шүүгдэгч Г.Оийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.          Харин шүүгдэгч Г.О нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, одоо 2 сартай жирэмсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.От 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.         Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мөнгөлөг өнгийн хутгыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:             

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Г.Оийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.             

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.Оийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.            

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 01 /нэг/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.            

5. Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг мөнгөлөг өнгийн хутгыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.            

6. Шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.            

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.            

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.           

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч   түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.         

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                        С.НОЛХООСҮРЭН