Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 193

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул д*******лж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д*******д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Э” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, NE-*****  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн д******* Л.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани Төв аймгийн Д******* сумын нутаг Ш******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст журмын дагуу г*******сан.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д******* Д.М*******аас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5183 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье гэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д******* Д.М*******ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг түүнийг албан ёсоор гарч албажсаны дараа олж мэдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр г*******х тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-т хууль ёсны итгэлийг хамгаалах, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан г*******хын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр г*******хад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал г*******х боломж олгоно гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн д******* нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компаниуд шийдвэр г*******хаасаа өмнө мэдэгдэж, шийдвэр г*******х ажиллагаанд оролцуулж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан шийдвэр г*******х ажиллагааг бүхэлд нь зөрчиж явагджээ.

Манай компаниас г*******сан өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангасан байдлаар гарсан бөгөөд үүнийг баталгаажуулж Ашигт малтмал, газрын тосны газар NE-*****  дугаарт бүртгэсэн.

Ашигт малтмал, газрын тосны газар ийнхүү өргөдлийг хүлээж авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шийдвэрийг г*******х ёстой. Манай компанийн өргөдөл г*******сан талбай нь ашигт малтмалын тухай хуулиар татгалзах үндэслэл бүхий нөхцөлийн аль нэг нь байхгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс бидэнд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7/5183 тоот мэдэгдэх хуудсанд дурдсан шийдвэр нь ямар бодит үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгож байгааг нэрлэн заагаагүй бөгөөд үүнийг мэдэх боломжгүй байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын д******* Г.Б*******од гомдол г*******сан бөгөөд тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/6301 тоот албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/6423 тоот албан бичгүүдээр тус тус гомдлыг хүлээн авах боломжгүй агуулгаар хариу ирүүлжээ.

Гомдлын хариугаас үзвэл манай компаниас г*******сан NE-*****  тоот өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасан шаардлагыг хангасан тул тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж тус хуулийн 19.3-т заасны дагуу орон нутгаас санал авахаар хүргүүлэх ******* хэмжээг авчээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр мэдэгдэл хүргүүлж санал авахад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 албан тоотоор дэмжихгүй гэсэн санал хүргүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газар дээрх дэмжихгүй саналыг шууд хүлээн авч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг д******* энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ, 19.5-т Аймаг, нийслэлийн Засаг д******* зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасныг тус тус зөрчжээ.

Учир нь Төв аймгийн Засаг д******* нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн албан бичигт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариу өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т зааснаар 30 хоногийг хэтрүүлсэн тул зөвшөөрсөн гэж үзэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байжээ.

Мөн Төв аймгийн Засаг д******* дээрх өргөдөлд тусгасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн боловч тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т зааснаар зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дээрх татгалзсан шийдвэр хуульд заасан үндэслэлээр гарсан эсэхийг шалгаж хянаж эцсийн шийдвэрээ өөрөө г*******х ёстой байжээ.

Төв аймгийн Засаг д******* нь дэмжихгүй саналын үндэслэлээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1,52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар үндэслэлээр г*******сан гэх боловч дээрх үндэслэлээр г*******сан гэх боловч дээрх үндэслэлүүдээр татгалзах эрхийг Засаг д*******д хуулиар олгоогүй.

Хүсэлт г*******сан талбайг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гараагүй, түүнийг ашигт малтмалын зураг зүйн нэгдсэн санд бүртгүүлээгүй тул Төв аймгийн Засаг даргын татгалзсан санал хууль зүйн үндэслэлгүй болох нь илт байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д******* тус өөрийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчжээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д******* Д.М*******ын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 тоот шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн NE-*****  тоот өргөдлийн дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э******* шүүх хуралдаанд г*******сан дүгнэлтдээ: “...Зураг зүйн шүүлт хийхэд хязгаарласан, хориглосон талбайтай давхцалгүй, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж Төв аймгийн Засаг д*******д мэдэгдэл хүргүүлж, Засаг д*******ас татгалзсан хариу ирүүлсэн. “Э”  ХХК-иас орон нутагтай Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, хэрэв хайгуулын үйл ажиллагаа явуулж ажлын байр гарсан тохиолдолд тухайн орон нутгаас ажилтан авч нийгмийн хариуцлагыг өргөжүүлнэ гэж тохирсон тул дахин санал авахуулахаар Ашигт малтмал, Газрын тосны газарт хүсэлт г*******сан. Үүний дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин санал авахаар мэдэгдэл хүргүүлж, Засаг д******* уг асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 34 хоногийн хугацаа өнгөрсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т мэдэгдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тодорхой заасан. Нэгэнт мэдэгдэл явуулсан, түүнийг Засаг д******* хүлээн авч хэлэлцсэн. 30 хоногийн дотор хариу өгөөгүй тул Ашигт малтмал, Газрын тосны газрын д******* зөвшөөрсөнд тооцон дараагийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой байсан ч хэрэгжүүлээгүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Засаг даргын дэмжихгүй саналыг хүлээн авч шууд татгалзсан шийдвэр г*******х боломжгүй. Уг асуудлыг өөрөө эцэслэн хэлэлцэх ёстой талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.16-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх тул хэн нэгний саналыг х*******лзан үзэж болох ч шууд үндэслэхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зөвхөн хуульд заасан үндэслэлээр дэмжихгүй санал ирүүлсэн бол гэж заасан. Ирүүлсэн санал нь үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх ёстой. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-д хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төсөл боловсруулж мэдэгдэнэ гэж заасан. Хариуцагч дотоод заавар болон Ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хэрэв Ашигт малтмалын тухай хууль болон дотоод зааварт дурдсанаар “Э”  ХХК-ийн өргөдөлд холбогдуулан Төв аймгийн Засаг д*******ас ирүүлсэн 211 тоот саналын хуульд заасан үндэслэлийг хянаж үзсэн бол өөр шийдвэр гарах байсан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 гэх заалтууд нь бэлчээр нь нийтийн эзэмшлийнх байна, бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар нутгийг дундаа хамтарч эзэмших талаар тусгасан заалтууд байна.

Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь газрын хэвлий өмчлөгчийн хувьд тухайн чиглэлийн хайгуул хийх техник, эдийн засгийн бололцоотой компаниудын хүсэлтийг хүлээн авч өмчлөгчийн хувьд хэвлий дэх баялгаа нээж илрүүлэх эрэх, хайх үйл ажиллагаа юм. Тэгэхээр хужир мараа болон бэлчээрийн асуудал яригдахгүй. Бэлчээрийн талбайн өвс, ногоо эзэмшиж, усыг авч бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа, тухайн талбайд иргэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нь газрын хэвлий дэх ашигт малтмалыг хайх үйл ажиллагаанд огт хамааралгүй, зөрчилгүй, саад болохгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн зөвхөн хуульд заасан үндэслэл гэдэг нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т хориглосон, хязгаарласан бол эдгээр нөхцөлтэй давхацсан эсэх, мөн ой болон усны сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх тухай заалтад хамаараагүй бол ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад харшлах нөхцөл байхгүй. Төрийн захиргааны байгууллагаас эдгээр нөхцөл байхгүй гэж шийдвэрлэсэн хирнээ орон нутгаас бэлчээрийн газар, хужир мараа байгаа гэхэд тийм байна, тэгэхээр олгох үндэслэл байхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай асуудлыг зохицуулсан өөр хууль, усны тухай асуудлыг зохицуулсан өөр хуулийг баримталсан аймгийн Засаг даргын шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэдэг нь зөвхөн хуулиар ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн ерөнхий байгууллагаас тухайн талбайд холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсныг үндэслэл болгож тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг хэлнэ гэж заасан тул энэ санал нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Үүнийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүж үзээгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудад бэлчээрийн даац хэтрүүлсэн давхцалтай, усгүй тоос шороотой тэмцэж амьдарч байна, иймд татгалзана гэж хууль зүйн үндэслэлгүй, өөрт үүсч буй асуудлаа л авч хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Төрийн захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан дотоод хяналтын хуудсанд Засаг даргын саналыг үндэслэл болгон татгалзах мэдэгдлийн төслийг боловсруулав гэж 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн байна. Энэ нь 2 дахь санал буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 211 тоот саналыг үндэслэсэн байна. Дотоод хяналтын хуудсанд шууд Засаг даргын саналыг үндэслэсэн энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Дотоод үйл ажиллагааны зааврын 4.5-д заасан заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр г*******сан. “Э” ХХК-ийн өргөдөл г*******сан талбай нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хориглох, хязгаарлах ямар ч нөхцөл байхгүй, хуульд заасан өргөдлийг хангаж байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу хүлээж авах бүрэн боломжтой байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлгүй 444 тоот шийдвэр гарснаар “Э”  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах, аж ахуйн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн. Тиймээс хүчингүй болгох ёстой.

Төв аймгийн шүүхийн шийдвэрээр Төрийн захиргааны байгууллага энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой, түүний бүрэн эрхийн асуудал гэж шийдвэрийн үндэслэх хэсгийн 5,6,7 дугаар хуудсанд тодорхой заасан. 211 дүгээр саналын дараа 444 дүгээр шийдвэр гарсан тул 211 дүгээр саналын улмаас шууд нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй байна, 444 дүгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн, харин 6 дахь хуудсанд хууль зүйн үндэслэлгүй боловч нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна гэх утгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол г*******лгүй хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иймд “Э”  ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, 444 тоот хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь тухайн өдрөөс хойш ирүүлсэн өргөдөлд хамааралтай хуулийн зохицуулалт. Тэгэхээр өмнө нь буюу 2015 онд өгсөн өргөдлийг дээрх хуулийн заалтаар татгалзах үндэслэл байхгүй. Мөн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс г*******агүй болохыг дурдах нь зүйтэй гэв” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд г*******сан хариу тайлбартаа: “...Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, NE-*****  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын Их Хурлаас батлагдсан 2014 оны Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд солбицлыг тогтоох тухай 239, 2015 оны Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 511 дүгээр тогтоолыг тус тус батлан г*******сан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар зохион байгуулах ажлыг төрийн захиргааны байгууллага хийж гүйцэтгэж байсан. “Э”  ХХК нь Төв аймгийн Д******* сумын Ш******* нэртэй 5314.10 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг г*******ж, NE-*****  дугаарт бүртгэж авсан байна.

Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-т тус тус заасны дагуу “Э”  ХХК-ийн өргөдөлд өргөдлийн болон зураг зүйн шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу саналыг авахаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9505 дугаартай албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний хариуд Төв аймгийн Засаг д*******ас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 152 дугаартай дэмжихгүй саналыг ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч компаниас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16/03 тоот албан бичгээр тус компани нь Төв аймгийн Д******* сумтай Нийгмийн хариуцлагын гэрээ хийж ажиллаж байгаа бөгөөд манай компанийн г*******сан ХА-020140 тоот өргөдлийг дэмжихээ илэрхийлсэн тул Төв аймгийн Засаг д*******д дахин саналыг хүргүүлж, бидний ажилд тусална уу гэж ирүүлсний дагуу төрийн захиргааны байгууллагаас дахин санал авах тухай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6/1694 тоот албан бичгийг хүргүүлсэн ч 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1/578 тоот албан бичгээр дахин дэмжихгүй санал ирүүлсэн.

Ингээд Төв аймгийн Засаг д*******ас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д*******ас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад ******* хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №005 дугаараар олон нийтэд мэдээлсэн тул сонсох ажиллагаа хийж гүйцэтгэсэн гэж үзэж болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр “Э”  ХХК-ийн г*******сан NE-*****  дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг 7/5188 дугаартай албан бичгээр хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн.

Нэхэмжлэгч компанид холбогдуулж Засаг д*******ас 2 удаа дэмжихгүй санал ирүүлсэн. Засаг д*******ас дэмжээгүй хариу ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгохоор эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт г*******хыг хуулиар зохицуулаагүй байгаа нь м*******ан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна. Тодорхой хэлбэл дэмжихгүй гэх саналыг хүчингүй болгосноор дэмжсэн гэж ойлгох боломжгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалт нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонтой холбоотойгоор өргөдөл г*******сан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанид боломж олгосон. Энэ нь эхний саналыг авч, нэхэмжлэгч компанийн хүсэлтээр дахин санал авах ажиллагаа хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тодорхой хэлбэл нэхэмжлэгч компанид боломж олгож, хуульд заасан ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сүүлийн санал авах 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэх тухайд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч компани орон нутгийн шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Засаг даргын саналын тухайд шүүхийн шийдвэрт тодорхой тайлбарлаагүй харагдаж байна. Нэхэмжлэгч компанийн г*******сан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь манай шийдвэрт нөлөөлөхгүй. Орон нутгийн дэмжихгүй саналын үндэслэлийг төрийн захиргааны байгууллага хянах, түүнд оролцох хуулийн зохицуулалт байхгүй. Энэ нь жишиг болсон зүйл. Өмнө нь хэлснээр дэмжихгүй саналыг хүчингүй болгосноор дэмжсэн гэж ойлгох хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/16 тоот албан бичгээр гомдол г*******сан байх ба Ашигт малтмалын газрын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/6423 тоот албан бичгээр хариу өгснийг “Э” ХХК-аас эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д*******д холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, NE-*****  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэл г*******сан байх ба шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд г*******сан тайлбар, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрээр Засаг д*******ас Дэмжихгүй санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр 22 хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс м*******ан бүхий актын өөр хуулийн этгээдүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэнтэй м*******хгүй байх ба харин уг актын өөрт холбогдох хэсгийг м*******ан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай Төв аймгийн Засаг даргын санал нь хуульд үндэслээгүй байхад хариуцагч нь Засаг даргын саналд эрх зүйн шүүлт хийж, дүгнэлт г*******лгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж м*******жээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Аймгийн Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлийг манай байгууллага хянах зохицуулалт байхгүй, м*******ан бүхий акт нь аймгийн Засаг д*******ас дэмжихгүй саналд үндэслэж гарсан тул хууль зүйн үндэслэлтэй хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймгийн Засаг д******* зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор, 19.4-т зааснаар “Засаг д******* хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөн гэж үзэх”-ээр, 19.6-д “дэмжсэн санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох”-оор тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд Аймгийн Засаг д******* нь ... татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тайлбарласнаас үзвэл аймгийн Засаг д*******ас хууль зүйн үндэслэлгүй Дэмжихгүй санал ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д*******ас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр г*******х үүрэг-тэй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг д******* нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн д******* нь Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ... тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ... эсэхийг тогтоох” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр зохих шийдвэрийг г*******х байсан байна.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг д******* зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж зааснаас үзэхэд Төрийн захиргааны байгууллага Засаг д*******ас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх эрхтэй болохыг тодорхойлсон” гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...орон нутгийн дэмжихгүй саналын үндэслэлийг захиргааны байгууллага хянах, түүнд оролцох хуулийн зохицуулалт байхгүй... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөн хуулийн дээрх агуулгын хүрээнд Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны а/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны дотоод заавар-ын 4.5-д зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг д*******ас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр... г*******х”-аар заасан байна.

Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Төв аймгийн Засаг д*******д холбогдуулан г*******сан “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 211 тоот саналыг хүчингүй болгуулах, хуульд заасны дагуу дэмжсэн санал өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг  “...төрийн захиргааны байгууллага Засаг д*******ас ирүүлсэн санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянан үзэх эрхтэй болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна. ...саналын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нэхэмжлэгч компанийн орон нутгийн шүүхэд хандсан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн”... гэсэн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч нь м*******ан бүхий актыг г*******хдаа Өдрийн сонин-ы 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №005 (5572) тоот дугаарт  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор тайлбар, саналыг авахаар сонсох ажиллагаа хийсэн байх боловч нэхэмжлэгч “Э” ХХК нь дээрх мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тайлбар ирүүлээгүй болох нь тус байгууллагаас ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7/7778 дугаар албан бичгээр  тогтоогдож байна.

Хариуцагчийн энэхүү ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн ... эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэх, тайлбар санал г*******х боломж олгох гэснийг зөрчсөн” гэсэн тайлбар мөн үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “Э”  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг баримтлалгүй м*******ан бүхий 444 дугаар шийдвэрийг Төв аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй саналыг үндэслэн г*******сан нь буруу байна.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 тоот шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах зарчимд нийцэхгүй болохоор байна.

Учир нь хариуцагч байгууллага нь “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч г*******сан NE-*****  тоот өргөдлийг хүлээн авснаас хойш 2 жил гаруйн дараа шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж, шүүхэд м*******ан хянагдаж байх явцад Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч байгууллагын эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч шүүхээс хүчингүй болсон хуулийг үндэслэж захиргааны актыг хүчингүй болгох, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, “Э” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст хандаж Төв аймгийн Д******* сумын нутаг Ш******* нэртэй газарт 5314 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл  г*******сан байх хариуцагчаас уг өргөдөлд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болон 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 2 удаа зураг зүйн шүүлт хийж өргөдөлд дурьдсан талбай нь өргөдлөөр олгох талбай мөн талаарх дүгнэлт г*******сан нь хууль хүчин төгөлдөр байх тухайн цаг хугацаандаа хүчинтэй байна.

Харин ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгохгүй, зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох”-оор заасан байх тул хариуцагч байгууллагад хуулиар олгогдоогүй үүргийг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчим-д нийцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэх нөхцөл биш тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч тогтоогдож буй үйл баримт нь хууль буцаан хэрэглэх /хүчин төгөлдөр үйлчилж буй оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль тогтоомжийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд хэрэглэх/ тухай ойлголтод хамаарахгүй байна.

Тодруулбал, м*******ан бүхий акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байх учиртай бөгөөд энэ нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн зорилгод нийцнэ. Харин шүүхийн шийдвэрээр хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх эргэж сэргэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр ач холбогдолгүй болох юм.

Иймээс “Э” ХХК-ийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-*****  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.16-д заасныг баримтлан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, NE-*****  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол г*******х эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.МӨНХЗУЛ