Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 94

 

2017 оны 02 дугаар сарын 07                Дугаар156/ШШ2017/00094                                Хэрлэн сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00094/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, 5 дугаар баг, 02-03 тоотод оршин суух Янжинлхагвын Отгонзулд холбогдох, 
Ярианы төлбөр 225 414 төгрөг гаргуулах тухай,
“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16 өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Я.Отгонзул нь манай нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 04 дугаар 18 өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96991969 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Я.Отгонзул нь гэрээний үүргээ үл биелүүлж 96991969  дугаарын 2015 оны 08 дугаар сарын байдлаарх төлбөр 271 414 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Я.Отгонзулд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 
Иймд Я.Отгонзулаас төлбөрийн үлдэгдэл болох 271 414 төгрөг, үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 221 414 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 225 414 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Я.Отгонзулд холбогдуулж  225 414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Я.Отгонзул нь нэхэмжлэлийн шаардлага 225 414 төгрөгийг төлөхийг биелүүлсэн бөгөөд төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хх 12/
Хариуцагчийн биелүүлснийг баталж “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Отгонзулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 7 412  төгрөгийн 50 хувь 3 706 төгрөгийг улсын төсвөөс, 3 706 төгрөгийг хариуцагч Я.Отгонзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 225 414 төгрөгийг хариуцагч Я.Отгонзул биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 7 412  төгрөгийн 50 хувь 3 706 төгрөгийг улсын төсвөөс, 3 706 төгрөгийг хариуцагч Я.Отгонзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА