Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/83

 

2020 оны 05 дугаар сарын 21 өдөр                           Дугаар 2020/ШЦТ/83                                            Ханбогд сум

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгч: А.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чинос овогт Алтаншагайн С холбогдох 1829001840131 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч А.С нь “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 25-95 ГЧ дугаарын чиргүүлтэй, 88-07 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийхээр итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 05 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн орчимд 13 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 200 литртүлшийг завшиж, бусдад 4 680 000 /дөрвөн сая зургаан зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйл бүгд үнэн зөв байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн өгсөн: “...2018 оны 07дугаар сарын 25-ны өдөр “Хероесвин” компаний эзэмшлийн 88-07 ӨМӨ улсындугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолооч А.С нь ӨвөрМонгол хөтөчөөс нүүрс тээвэрт явахаар хүлээн авсан байдаг. Компаниас 88-07ӨМӨ улсын дугаартай машин нүүрс буулгалтанд ирэхгүй, сураггүй алга болчихлоо,сургийг нь гаргаад өгөөч гээд Өвөр Монгол хөтөч вечатаар холбогдохоор нь 88-07ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг хайж яваад 2018 оны 07 дугаарсарын 28-ны өдөр нүүрс тээврийн 6 дахь километрт орхиод явсан байсныг олсон.Машиныг шалгаж үзэхэд дугуйнуудыг ашиглах боломжгүй дугуйгаар сольж, заримдугуйнууд огт байхгүй байсан. Аккумлятор, шатахууны саванд байсан шатахуунзэрэг зүйлүүд байхгүй байсан .... Үнэлгээний компаниас тогтоосон 4 680 000төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. Манай компанид гарсан хохирлыгбүрэн барагдуулчихвал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рхуудас/,

Э.Энхманлайн гэрчээр өгсөн: “...Манай “Хероесвин” ХХК-ийн 88-07 ӨМӨулсын дугаартай Нордбенз маркийн автомашин нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-аас нүүрс тээвэрлэхээр авч ирсэн жолооч Алтаншагай овогтойС нь засмал замын 6 дахь километрт 13 ширхэг дугуй, 2 ширхэгаккумлятор, 200 литр түлш зэрэг зүйлүүд нь дутсан байдалтай 2018 оны 07 дугаарсарын 28-ны өдөр үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 33-р хуудас/,

А.Сгийн гэрчээр өгсөн: “...88-07 ӨМӨ улсын дугаартай тээврийнхэрэгсэл “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн машин байсан. Би согтуу байсанболохоор хэдэн дугуй зарснаа санахгүй байна. 10 гаран байх 2 ширхэг аккумлятор,шатахууны саванд байсан дизель түлш зэргийг авсан... ” гэх мэдүүлэг  /хх-ийн 34-35-р хуудас/,

“Вендо” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ц18-26 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-44-р хуудас/,

А.Сгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын сүүлээр“Ганц мод” гэх газар ажил хайгаад явж байхад нэг Хятад таараад “машин байнаавч явах уу” гэхээр нь “тэгье” гээд тухайн өдрөө 88-07 ӨМӨ улсын дугаартайтээврийн хэрэгслийг авч Монгол улсын хилээр орж ирээд Цагаан хаднаас хоосонмашинаа унаад нүүрс ачихаар нүүрс тээврийн 6 дахь километрт ирж зогссон.Оочер ихтэй, ачилт хийгдэхгүй байсан. Тэгээд би тэндээ хоол цай уучихаад архи уусан. Дахиад архи уух гэсэн чинь мөнгө байхгүй болохоор нь өөрийн унаж байсан 88-07 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй болон аккумлятор, түлш зэргийг зарж мөнгөтэй болоод архи ууж байгаад Улаанбаатар явсан” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51-р хуудас/,

            Шүүгдэгч А.Сгийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч А.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/,

Шүүгдэгч А.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч А.С нь “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 25-95 ГЧ дугаарынчиргүүлтэй, 88-07 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээрнүүрс тээвэр хийхээр итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 05 дугаар сарын 25-наас 28-ны өдрийн орчимд 13 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 200 литртүлшийг завшиж, бусдад 4 680 000 /дөрвөн сая зургаан зуун наян мянган/төгрөгийн хохирол учруулсан буруутай байдал тогтоогдсон.

Шүүгдэгч А.Сгийн бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тухайн  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн байдал тогтоогдсон байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.Сг  “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч “Хероесвин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхманлайн: “хохирлоо нөхөн төлж барагдуулсан нь үнэн болно. Манай байгууллагаас гомдол санал байхгүй.” /хх-ийн 216-р хуудас/-нд гэх хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас А.Сг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 111 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцуулах дүгнэлтийг,

- шүүгдэгч А.С нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.С нь энэ хэрэгт 111 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүйг   дурдах нь зүйтэй.