Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/¬¬¬¬98

 

2020 оны 06 дугаар сарын 20                             Дугаар 2020/ШЦТ/­­­­98                                                     Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч Д.Хүнбиш /онлайнаар/

Хохирогчийн өмгөөлөгчид Л.Оюун-Эрдэнэ, /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтынпрокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт Цоггэрэлийн Бд холбогдох 1929002710143 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговьаймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт “Ар чавчир” ХХК-ийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 13 ширхэг дугуй, хөгжмийг хулгайлж бусдад 7,380,000 төгрөгийнхохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: ”Давааням, Хүнбиш хоёроос цалин аваагүй байж байгаад 9 сард эхнэр хүүхэд хоёр эмнэлэгт хэвтсэн. Яааралтай мөнгөний шаардлага гаргаад цалингаа авъя гэсэн боловч мөнгөгүй байна гэж өгөөгүй. Тэгээд би 6 дугуйг аваад нэг дугуйг нь 200,000 төгрөгөөр зараад нийт 1,200,000 төгрөгөөр зарсан. Намайг 13 дугуйг авсан гээд байна. 7 дугуйг нь би машиныг нь орхиж явсан буруутай үйлдлээс болж алга болсон байж магадгүй. Хохирлыг бол шүүхийн тогтоолоор оронд нь тавьсан хуучин дугуйгаар сэлгээ хийсэн байгаа. Тэрний зөрүүгээр хохиролоо бүрэн төлж барагдуулна” гэв.

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-19-р хуудаст/,

Хохирогч Б.Банзрагчийн: “...Манай компанийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсындугаартай нүүрс тээврийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 13 ширхэг дугуй,болон хөгжим, гэр интернет алга байна гэх мэдээллийг аваад цагдаагийн байгууллагадмэдэгд гэж хэлсэн. тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн дараа нь алдагдсан эдзүйлээс гэр интернет нь машин дотроос гараад ирсэн бусад эд зүйл олдоогүй.” гэх мэдүүлэг /хх-н 35-37-р хуудаст/,

Хохирогч Д.Хүнбишийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө манай 00-94 ӨМҮ чирэгч машин барьж байсан Цоггэрэлийн Б гэж эрэгтэй 08-63 ӨМЭ улсын дугаартай 25-53 ГЧ чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслийн 13 ширхэг дугуй, хөгжим зэргийг хулгайлж авч явж хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 188-р хуудас/

Гэрч Ц.Даваанямын: “...Тэгээд би Бтэй утсаар холбогдоод ярихадмашинаа хараад байж байна гэж ярьдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой22 цагийн үед манайхтай гэрээтэй цайны газрын эгч залгаад Б согтуумашинаа унаж явна гээд чирэгч машинаа унаад явчихлаа гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-н 39-р хуудаст/,

Гэрч С.Чимэд-Очирын: “...Тэрнээс хойш 1 сар орчмын дараа 08-63- ӨМЭ улсындугаартай тээврийн хэрэгсэл дээр очоод өөрийн эд зүйлээ авах гэхэд хаалга ньонгорхой, Б байхаар машинруу ороход хөгжим нь алга байсан тэгэхээр ньгараад харахад дугуй нь солигдсон юм шиг байхаар нь тухайн машины эзэн болохДавааням гэх хүнд мэдэгдэж тухайн хүн ирж цагдаад хандсан өөр зүйл мэдэхгүй байна”гэх мэдүүлэг /хх-н 42-р хуудаст/,

“Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ныөдрийн 200/01 дугаартай дүгнэлт /хх-н 47-р хуудаст/,

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хувийн байдлын талаар

Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, техникийн тодорхойлолт /хх-н 24-25,32-р хуудаст/,

Ц.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/хх-н 62-р  хуудаст/,

Ц.Бат-Эрдэнийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 65-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговьаймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Цагаан хад” гэх газарт “Ар чавчир” ХХК-ийн эзэмшлийн 08-63 ӨМЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийнхэрэгслээс 13 ширхэг дугуй, хөгжмийг хулгайлж бусдад 7,380,000 төгрөгийнхохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь бусдын хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдсээр байж  гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Бийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: “Ар чавчар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүнбиш нь хохиролд ачаа тээвэрт явж чадаагүй 21,041,780 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, Өмнөговь аймруу ирж очсон 3 удаагийн зардалыг нэхэмжилж байгаа хэдий ч ирүүлсэн баримт нь  хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэлэлцэхгүй орхиж, баримтаар тогтоогдсон 7 380 000 төгрөгнөөс гэр интернэтийн буцааж авсан төлбөр болох 150 000 төгрөгийг хасаж 7 230 000 төгрөгнөөс 2 000 000 төгрөгийг мобайл банкаар төлж үлдэгдэл 5 230 000 төгрөгийн төлбөртэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнийг 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар сонгох төрлийн санкцтай учраас Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж 122 хоног хоригдсон ялыг нийтэд тустай ажил хийлгэхээр дүйцүүлээд ял эдэлсэнд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг,

-  Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах тодорхой ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт 122 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй,  нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.