Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/103

 

2020 оны 07 дугаар сарын 06 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/103                                              Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Анхбаяр

               Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Батчулууны Эод холбогдох эрүүгийн 2029000320048 дугаартай  хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг Өгөөмөрийн 1-7 тоотод 202 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг нь шалгах талаар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан улмаар хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн, Мөн хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Д.Батпүрэвийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийнх нь эрүүл мэндэд баруун хацар, дээд, доод, эрүү, 2 гарын сарвууны арьсанд зулгаралт, зүүн чихний дэлбээнд шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э нь мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11-р хуудас/,

Д.Батпүрэвийн гэрчээр өгсөн: “...Тэгээд өрөөнд байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нь д/а Б.Болдбаярын шаардлагыг биелүүлэхгүй хэрүүл маргаан хийгээд байхаар нь би өрөөнд орж бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад Э гэх залуу “би чамайг ална” гээд босч ирээд миний хувцаснаас зуураад авахаар нь “таньд бичиг баримт байна уу” гэж асуухад “надад бичиг баримт байхгүй, нэрээ мэдэхгүй” гэж хэлээд дайраад байхаар нь “таныг авч яваад цагдаагийн хэлтэс дээр очиж шалгана, та машинд суу” гээд байрнаас авч гарах гэхэд эсэргүүцэж намайг заамдаж авахаар нь гарыг нь тавиулж байрнаас авч гараад машин дээр очоод машинд суулгах гэхэд “суухгүй би чамайг нэг удаа өршөөсөн одоо өршөөхгүй ална” гээд надруу дайраад байсан, ...Тэгээд миний гар, чихнээс цус гараад байхаар нь д/а Б.Болдбаярын хамт эмнэлэг орж үзүүлээд явж байхад “Э гэх залуу сандалны бариулыг хуга өшиглөөд гараад зугтаачихлаа” гэж дуудлага мэдээлэл хүлээн авагч олон нийтийн цагдаа Сүхбат жижүүрээс залгаж хэлэхээр нь би жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Баяржаргалыг дуудаж д/а Б.Болдбаяр нарын хамт нийтийн байранд очиход Э гэх залуу гэртээ байхаар нь “та хууль ёсны шаардлага биелүүлээд бидэнтэй хамт явна уу” гэхэд явахгүй эсэргүүцээд тэгээд а/х Баяржаргалын хамтаар авч гараад машинд суулгаж Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд биед нь үзлэг хийж саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Болдбаярын өгсөн: “...Тэгээд дэслэгч Д.Батпүрэвийн гар чихнээс цус гараад байхаар нь бид хоёр хамт эмнэлэг орж үзүүлээд явж байхад мэдээлэл хүлээн авагч нь жижүүрийн утаснаас залгаад Э гэх залуу сандалны бариулыг хуга өшиглөөд гараад зугтаачихлаа гэж хэлсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Х.Батжаргалын өгсөн: “...Цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээлгийн өрөөнд сандал дээр сууж байтал хажууд Болдоо цагдаагийн албан хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээд агсараад байсан. Тэгээд Болдоог гавласан. Болдоо удалгүй гарандаа зүүсэн гаваа сандалны бариултай цуг салгаад аваад гараад зугтсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Б.Хандармаагийн өгсөн: “...Тэгээд бид гурав араас нь очих гэж байгаад хэрүүл маргаан гарна гэж бодоод очоогүй өглөө нь цагдаа дээр очоод Эыг цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимын сандал эвдсэн гэдгийг мэдсэн”  гэх мэдүүлэг, гэрч Л.Ган-Эрдэнийн: “Батжаргал гэдэг залуу бол гадаа машинд сууж байсан Э гадаа гараад цагдаатай барьцалдаж аваад байсан гэр дотор нь бас шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцээд байгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Хохирогч Д.Батпүрэвийн өгсөн: “...Бид хоёр ороод юу болоод байна, бичиг баримтаа шалгуул гэж шаардлага тавихад Э гэдэг залуу нь босож ирээд “чамайг ална, бичиг баримтаа шалгуулахгүй за, нэрээ мэдэхгүй мэдэв үү” гэх зэргээр дайрч давшилаад байсан. Тэгээд дэд ахлагч Б.Болдбаяр бид хамт Э гэдэг залууг нь цагдаагийн хэлтэс явна гээд аваад гарах гэхэд намайг заамдаж аваад ноцолдоод байсан. “...Тэр үед дэд ахлагч Б.Болдбаяр Эыг аваад гэрээс нь гарсан. Намайг араас нь гараад очиход Эыг машинд суулгах гэж байсан. Тэгсэн чинь намайг хараад өөдөөс “чамайг нэг удаа өршөөсөн дахиж өршөөхгүй” гээд намайг заамдаж аваад ноцолдоод байсан.”, “Гэрт нь ноцолдож байх үед болон гадаа гараад намайг заамдаж аваад ноцолдох үед миний эрүүг маажиж, чихнээс зулгаах үед шалбарсан байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Б.Болдбаярын өгсөн: “...Тэгээд өрөөнд байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд д/ч Д.Батпүрэв өрөөнд орж бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад Э гэх залуу би чамайг ална гээд босч ирээд д/ч Д.Батпүрэвийн хувцаснаас зуураад авсан. Тэгсэн д/ч Д.Батпүрэв Э гэгчийг “таньд бичиг баримт байна уу” гэж асуухад “надад бичиг баримт байхгүй, нэрээ мэдэхгүй” гэж хэлээд дайраад байсан тэгээд д/ч Д.Батпүрэв Эод таныг авч яваад цагдаагийн хэлтэс дээр очиж шалган та машинд суу гэхэд эсэргүүцэж д/ч Д.Батпүрэвийг заамдаж авахаар нь гарыг нь тавиулж байрнаас авч гараад машин дээр очоод машинд суулгах гэхэд суухгүй байснаа Э нь д/ч Д.Батпүрэвийг “чамайг би нэг удаа өршөөсөн, одоо өршөөхгүй ална гээд д/ч Д.Батпүрэврүүдайраад байсан. Тэр үед би гар утсаараа гэрэл тусгаад зогсож байтал Э нь гараараа миний гар утсыг цохиж унагааж дээр нь гишгэж эвдэлсэн.”” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай:

  1. Д.Батпүрэвийн биед баруун хацар, дээд, доод эрүү, 2 гарын сарвууны арьсанд зулгарал үүссэн, зүүн чихний дэлбээнд шарх үүссэн гэмтэлтэй байна.
  2. Эдгээр гэмтлүүд нь шинж байдлаараа мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Д.Батпүрэвийн биед учирсан гэмтлүүд нь түүний биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Д.Батпүрэвийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-620/010 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/,

Б.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

Шүүгдэгч Б.Эын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/,

            Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,  шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 71-74, 94-97-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Б.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг Өгөөмөрийн 1-7 тоотод 202 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг нь шалгах талаар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан улмаар хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн, Мөн хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Д.Батпүрэвийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийнх нь эрүүл мэндэд баруун хацар, дээд, доод, эрүү, 2 гарын сарвууны арьсанд зулгаралт, зүүн чихний дэлбээнд шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Б.Э нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хууль сахиулагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, хууль сахиулагчийн биед халдах, хууль сахиулах албаны барилга байгууламж, тоног төхөөрөмжид халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулж, байгууллагын сандалны бариулыг хугалж хохирол учруулсан байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Батпүрэв нь мэдүүлэхдээ: “...надад ямар гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Болдбаяр нь мэдүүлэхдээ: “...Миний эвдэрсэн гар утасны үнэ 320 000 төгрөгийг Э надад бэлнээр төлсөн. Одоо надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/ байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Б.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 10 хоногоор тогтоож тэнсэх саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.Э нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 38.1, 38.2, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: