Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0814

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч  Г.Яндаг,

шүүгдэгч Ш.М...т, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ш.....ржийн М...тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0471 60508 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ш.....ржийн М...т, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............................ түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар....................

урьд:

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр 2001 оны 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сар 8 хоногийн хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 6 сар 78 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 282 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, нэн даруй сулласан.

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 242 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дүйцүүлж, оногдуулсан хорих ялыг 01 жил 06 cap 24 хоногийн хугацаагаар тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

7. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч ШМ...т нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот .................. тоотод оршин суух иргэн Ж.Б................нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч сони фирмийн 49 инчийн зурагт 1 ширхэг, хонины 35 кг шулсан мах, шоколадны крем 1 ширхэг, нүүр цэвэрлэгч шингэн, нүүр цэвэрлэгч хөвөн, хөнжил 1 ширхэг, гялгар уут зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 2,862,000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1808 0471 6 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 01),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .............., Хайрханы .............. тоотод... хашааны хойд хэсэгт 10х10м хэмжээтэй тоосгон байшин байлаа. Уг байшин нь ертөнцийн зүгээр урагшаа харсан... нийтдээ 3 ширхэг цонхтой байх ба ...зүүн тийш харсан жижиг өрөөний нэг вакум цонх... бүхлээрээ хагарсан байв. ...байшингийн дотор ...хаалганы цоожилдог цоож нь эвдэрч онгойлгох боломжгүй болсон байх ба тус хаалганд эвдэгч багажийн мөр үүссэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-19),

3. Гэрч С.Н.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гурван охин болон зээгийн хамт гэртээ хоносон. Маргааш өглөө нь бүгд хичээлдээ явсан ба би ч гэсэн гэрээсээ гараад Хайрханы 2 дугаар гудамжны 147 тоотод амьдардаг хүргэнийхээ гэрт ороод ...13 цаг 40 минутын үед буцаад гэртээ бага охин Ш......эгийн хамт ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгэхээр нь  гайхаад байшингийнхаа зүүн талын цонхны дэргэд яваад очтол хагарчихсан, ...хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

4. Гэрч Б.Ду.....энгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 8 цаг 20 минутын үед Хайрханы .......... тоотод ээжийгээ дуудаж 2 хүүхдээ харуулаад орхиод явсан. Тэгтэл өдөр...13 цаг 35 минутын үед утас дуугараад аваад ярихад гэрт хулгай орсон байсан...тэгээд гэртээ ирэхэд гэрийн хаалга гаднаасаа онгойхгүй байсан ба байшингийн зүүн тийш харсан цонх хагарсан байсан. Манай гэрээс зурагт, хөлдөөгчид байсан хонь, ямааны мах алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

5. Хохирогч Ж.Б................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр С.Н.............аа залгаад манай гэрт хулгай орсон байна...зурагт болон мах гэх мэт зүйлс авч явсан байна гэж хэлсэн...би “Sony” маркийн 49 инчийн хар өнгийн зурагтыг 2017 онд ВSB төвөөс 1.850.000 төгрөгийн зээлээр аваад нийт 2.386.074 төгрөг төлсөн. Хоёр хонины шулсан мах ойролцоогоор 35 кг орчим байсан. Нэг кг махыг 9000 төгрөгөөр үнэлнэ. Шоколадны крем 3 ширхэг, нэг ширхэг нь 15.000 төгрөгөөр үнэлнэ. Оросын нүүр цэвэрлэгч шингэн 3 ширхэг, нэг ширхэг нь 15.000 төгрөгөөр үнэлнэ. Нүүр цэвэрлэгч хөвөн 5000 төгрөг, хоёр хүний хөнжил 90.000 төгрөг, 7 метрийн урттай гялгар уут 42.000 төгрөг, шаазан тэмээ дотор юм байж магадгүй гэж бодоод хагалсан байсан. Би шаазан тэмээгээ үнэлж мэдэхгүй байна. Бүргэд хаалганы төмөр цоожийг дотор талаас нь юмаар цохиж эвдэлсэн байсан. Би хаалганыхаа цоожийг 45.000 сольсон. 1.5мх1.20м харьцаатай хоёр ширхэг шил нийтэд нь 120.000 төгрөг. Вакум цонхны нэг ширхэг түгжээ 5000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),

6. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/123 дугаартай тайланд “...11 нэр төрлийн эд зүйлийг 2.862.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2020/ДШМ/329 дугаар магадлалд: “...Шүүгдэгч ШМ...т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүрэг, Хайрханы 5 дугаар хороонд үйлдэгдсэн гэх 1808 0471 6 тоот хэрэгт тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж би гарын үсэг зурсан. Гэхдээ би сүүлийн нэмэгдсэн энэ эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцаагүй. Миний 17 үйлдэлтэй гэмт хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж байх үед 1808 0471 6 тоот хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байсаар байтал нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.” гэх баримт (хавтаст хэргийн 84),

8. Шүүгдэгч Ш.М...тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 сард...архи уух гээд мөнгө олох санаатай Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны эцэс хавиар эзэнгүй айл хайгаад явж байтал хашааг нь сайн санахгүй байна улаан өнгийн тоосгон байшинтай айл эзэнгүй харагдсан. Тэгээд би тухайн айлын цонхоор нь дотогш нэвтэрч ороод “Sony” маркийн зурагт, хөргөгчид байсан мах зэрэг эд зүйлийг хулгайлсан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээ аваад буцаад цонхыг нь хагалаад гарсан. Би хулгайлсан зурагтаа Хархорин дээр танихгүй хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64),

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 136-137, 150-151, 157-158, 163-164), ялын тооцооны тодорхойлолтод: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгоход ШМ...т нь биеэр эдэлсэн ял 1 жил 4 сар 18 хоног, үлдсэн ял нь 4 жил 7 сар 12 хоног...” гэх баримт (хавтаст хэргийн 141), 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 120, 126, 129, 130), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 123), таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 90-91, 94-95, 97-99, 101-103, 106-113, 71-78) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ШМ...тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.М...тыг хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 970 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.

Иймд Чингэлтэй дүүрэгт байгаа эрүүгийн хэрэгтэй энэ хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч ШМ...т нь 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг .............. Хайрханы .............. тоотод оршин суух иргэн Ж.Б................нгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг нь хагалан нэвтэрч бусдын 2.862.000 төгрөгийн үнэлгээ бүхий 11 нэр төрлийн эд зүйлийг хулгайлсан болох нь:

 

- 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1808 0471 6 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 01),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .............., Хайрханы .............. тоотод... хашааны хойд хэсэгт 10х10м хэмжээтэй тоосгон байшин байлаа. Уг байшингийн ...зүүн тийш харсан жижиг өрөөний нэг вакум цонх... бүхлээрээ хагарсан байв....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-19),

- Гэрч С.Н.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ....13 цаг 40 минутын үед ...ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгэхээр нь  гайхаад байшингийнхаа зүүн талын цонхны дэргэд яваад очтол хагарчихсан, ...хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Хохирогч Ж.Б................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр С.Н.............аа залгаад манай гэрт хулгай орсон байна...зурагт болон мах гэх мэт зүйлс авч явсан байна гэж хэлсэн...Манай гэрээс “Sony” маркийн 49 инчийн хар өнгийн зурагт, .... Хоёр хонины шулсан мах,... Шоколадны крем 3 ширхэг, ...Оросын нүүр цэвэрлэгч шингэн 3 ширхэг, ...Нүүр цэвэрлэгч хөвөн, ...хоёр хүний хөнжил, ...7 метрийн урттай гялгар уут алдагдаж гэрт байсан шаазан тэмээ... хагалсан, ...бүргэд хаалганы төмөр цоожийг дотор талаас нь юмаар цохиж эвдэлсэн, 1.5мх1.20м харьцаатай хоёр ширхэг шил хагарсан. ...Вакум цонхны нэг ширхэг түгжээ эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/123 дугаартай тайланд “...11 нэр төрлийн эд зүйлийг 2.862.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2020/ДШМ/329 дугаар магадлалд: “...Шүүгдэгч ШМ...т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүрэг, Хайрханы 5 дугаар хороонд үйлдэгдсэн гэх 1808 0471 6 тоот хэрэгт тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж би гарын үсэг зурсан. Гэхдээ би сүүлийн нэмэгдсэн энэ эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцаагүй. Миний 17 үйлдэлтэй гэмт хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж байх үед 1808 0471 6 тоот хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байсаар байтал нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.” гэх баримт (хавтаст хэргийн 84),

8. Шүүгдэгч ШМ...тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 сард...архи уух гээд мөнгө олох санаатай Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны эцэс хавиар эзэнгүй айл хайгаад явж байтал хашааг нь сайн санахгүй байна улаан өнгийн тоосгон байшинтай айл эзэнгүй харагдсан. Тэгээд би тухайн айлын цонхоор нь дотогш нэвтэрч ороод “Sony” маркийн зурагт, хөргөгчид байсан мах зэрэг эд зүйлийг хулгайлсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ШМ...т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Ж.Б................нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт, мах зэргийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэх шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч ШМ...тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б................нд 2.862.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч ШМ...таас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч ШМ...тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 970 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 7 сар 12 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай байгаа. Иймд улсын яллагчаас 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байх тул манай үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ШМ...тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ШМ...тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Ялтан...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь ШМ...т нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдсэн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгоход тэрээр биеэр 1 жил 4 сар 18 хонгийн ял эдэлж, үлдсэн ял нь 4 жил 7 сар 12 хоног байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу ШМ...тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 970 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч ШМ...т нь эрүүгийн 1808 0471 60508 дугаар энэ хэрэгтээ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хорих ангиас шилжүүлэн цагдан хорьсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” Гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч ШМ...тын цагдан хоригдсон хугацааг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хүртэл нийт 73 хоног байна.

Тиймээс түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1808 0471 60508 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.