Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2017/00025/И |
Дугаар | 31 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 31
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2-р байр 3 давхарт байрлах Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сум, 9-р баг, Мандалын 4-26 тоотод оршин суух Батжаргалын Мөнхсайхан /РД:ЗЮ85013015/, Хөсрийн Цэрэннадмид /РД:ЗГ88060801/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1714044 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө мөн хариуцагчийн бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хадгаламж банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага, хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нар нь Хадгаламж банкны Дундговь аймаг, Сайнцагаан сум дахь Хадгаламж банкны салбартай 2011 оны 04 сарын 04-ний өдөр №2000-18581 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”, “Фидуцийн гэрээ”-г байгуулан 51390000 төгрөг, 2011 оны 09 сарын 01-ний өдөр №22000018581 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан нэмж 1052475 төгрөгийг сарын 1.2%, жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авч ашигласан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Мөнхсайхан нь өөрийн эзэмшлийн 6065817 хөдөлгүүрийн 6065817 хөдөлгүүрийн дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээний АЯ №0080625 дугаартай, 30-23 ДУА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашиныг Фидуцийн гэрээгээр барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 09 сарын 01-ний өдөр дууссан.
Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нар нь зээл авсан өдрөөс хойш 2014 оны 11 сарын 25-ныг хүртэл зээлийн төлбөрт үндсэн зээлд 5595940 төгрөг, зээлийн хүүнд 1787915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 129309 төгрөг, нийт 7513166 төгрөг төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, огт төлөлт хийхгүй байх бөгөөд зээлийн өр төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлийн өр төлбөрийг төлөхгүй банкийг хохироож байна. Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нарын зээлийн өр төлбөр нь 2016 оны 06 сарын 24-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1094534 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 518190 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 101319 төгрөг, нийт 1714044 төгрөг байна. Иймд Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1714044 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө мөн хариуцагчийн бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид бид Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1714044 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1714044 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нараас 21187 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1714044 төгрөгийг хариуцагч Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Мөнхсайхан, Х.Цэрэннадмид нараас 21187 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ