Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 520

 

      2020        06          30                                   2020/ШЦТ/520

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Б.Сүмбэрмаа,

шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Г.Г д холбогдох эрүүгийн 1911020910454 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Г.Г , 1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймаг, Баянцагаан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, Наранмандах ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 3, 6-8 насны 2 хүүхдийн хамт Баянхонгор аймаг 6 дугаар баг, Гэгээн шавь 2 дугаар гудамж 17Б тоотод бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбай 10-13 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн С-3 лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 1 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд ажилласан. Гарамхандын ярьж байгаа дэвтэр зассан гэх үйлдлийг би тайлбарлан хэлж байсан. 1 дүгээр сарын 19-ний өдөр Гарамханд тоолохдоо 105.000.000 төгрөгийн бараа тоолж авч яваад 129.000.000 гэж бичсэн байсан. Би тухайн үед надад 129.000.000 төгрөгийн бараа байхгүй талаар хэлж байсан. Дэвтэр дээрээ 105.000.000 гэж бичигдээд шивэлтэд 129.000.000 гэж бичигдэн 25.000.000 төгрөгийн зөрүү гарсан. Манай лангуу том лангуу бөгөөд жижиглэн бараа ихтэй. 100.000.000 гаран төгрөгийн бараа байдаг байсан. Би өдөр 2-3 цаг лангуугаа орхиж явах тохиолдолд хүнгүй үлдээдэг байсан. Гаднаас бараа ирэхээр лангуугаа эзэнгүй үлдээгээд агуулах янзлах бөөний лангуу руу бараа зөөх гэх мэт тохиолдол их гардаг. 2 том лангуу тул 2 худалдагч зэрэгцэж байдаг байсан. Зарим тохиолдолд хажуу худалдагч манай барааг зараад мөнгийг авсан тохиолдол гарч байсан тул алдсан тохиолдол байгаа байх гэж бодож байна. Итгэмжлэн авсан зүйлээс дутсан тул би гарын үсгээ зурсан хувьдаа завшсан зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Б.Сүмбэрмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэрэлмаа анх ажилд орохдоо өөрийгөө нэг хүүхэдтэй гэж хэлж ажилд орсон бөгөөд нөхрийгөө миний төрсөн дүү гэж танилцуулж байсан. Өдөр бүр ажлын байран дээрээ авчирдаг байсан. Сарын 26 өдөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт хоолны мөнгөнд 5000 төгрөг олгодог. Мөн бараан дээр бага үнэ нэмж зарж хэрэглээнийхээ мөнгийг гаргахыг зөвшөөрдөг байсан. Гэртээ болмоор байна гэхээр нь би цалингийн зээл өгч гэртээ болгож байсан. Энэ хүмүүс дөрвүүлээ ирдэг. Өдөрт 80.000 төгрөгийн хоол иддэг. Би 1.000.000 төгрөг дутаасан ч ач холбогдол өгддөггүй. Манайх хяналтын камертай. Хяналтын камер шүүлгэж хажуу талынхаа худалдагчийг 3 удаа солиулж байсан. Би 11 цагт ажилдаа ирэхийг зөвшөөрч зарим тохиолдолд хажуу талын худалдагчтай тохироод 2-3 цаг амарч байгаад ир гэж хэлдэг. Би бөөний төвөөс бараа авчирч зардаг нэг удаадаа 300 бараа авчирдаг. Гэтэл миний авчирсан бараа зарагдсан мөртлөө 600 болгож өсгөсөн байсан. Би энэ үйлдэл дээрээ Г.Г г мэдсэн. Би учрыг асуутал бага багаар идсэн мөнгөө нөхнө гэж бодсоор ийм алдаа гаргасан талаар хэлсэн зурвас нь надад байгаа. Би 30 гаран сая төгрөгийн төлбөртэй байхад 6-7 сая төгрөг аваад тооцоогоо дуусгая гэж хэлж байсан. Гэтэл намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж загнасан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй, гомдолтой байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Сүмбэрмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 1 сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтанжин” бөмбөгөрийн шөнийн захын С-3 дугаартай лангуун дээр худалдагчаар орсон. Тухайн үед миний хүү Мөнхтүвшин хариуцан ажилдаг байж байгаад би 2018 оны 10 сараас би өөрөө уг лангууг хариуцан ажилдаг болсон. Би барааг Хятад улс руу явж өөрөө авч ирдэг байсан. Уг С-3 дугаартай лангуун дээр дандаа унтлагын хувцас, өмд, оймс, дотуур хувцсыг зарж борлуулдаг байсан. Тухайн үед их хэмжээний унтлагын хувцас оруулж ирээд С-3 лангууны агуулахад хийхдээ Гэрэлмаад тоолж хүлээлгэн өгсөн. Тэгээд тухайн үеэс хойш сар болгон тооллого хийдэг байсан. Тэр үед байнга л мөнгө дутдаг байсан. Тэгээд би 2019 оны 4 сард тооллого хийхэд их хэмжээний мөнгө дутсан тэгээд мөнгө завшсан гэдэг байдлаар бид нар цагдаад хандсан. Сарын 700.000 төгрөг болон өдрийн хоолны мөнгө гэж 5000 төгрөг, унааны 2000 төгрөгийг өгдөг байсан. Цалинг дандаа бэлнээр өгдөг байсан. Хоолны мөнгийг орлогоосоо өдөр өдөртөө авчихдаг байсан юм..., ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 14.455.450 төгрөгийн хохирол учруулсан байна. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай ажилтан болох Солонго болон Гэрэлмаа нартай бид 3 тооцоо нийлж уг хохирлын мөнгийг бодож санал нийлсэн байгаа. Уг мөнгийг Гэрэлмаа гэгчээс гаргуулан авч учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч М.Гарамханд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сүмбэрмаатай 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хамт ажиллаж байгаа. Энэ байгууллага нь болохоор Алтжин бөмбөгөр, хуучин бөмбөгөр, шөнийн захад нийт 4 лангуу ажиллуулдаг бөгөөд би энэ дэлгүүрүүдийнх нь тооцоог нь боддог. 2 сар тутам нэг удаа тооцоог нь гаргадаг байсан. Эхлээд нэг сар тутам гаргаж байгаад 2018 оноос эхлэн 2 сар тутам тооллого хийдэг болсон юм. Би тэнд байнга байдаггүй болохоор тэр болгон барааны үнийг мэддэггүй бөгөөд тухайн лангууг хариуцан ажиллуулж байгаа худалдагч нар өөрсдөө үнээ хэлээд барааныхаа тоо ширхгийг өөрсдөө хэлээд тоолуулдаг байсан. Шөнийн захын хувьд би өөрөө хамт тооллого хийдэг байсан бөгөөд тэр зах дээр болохоор их хэмжээний бараа байдаг байсан болохоор араас зарим бараа нь хайрцагтайгаа тоолуулаагүй үлдсэн байна гээд тооллогын дүнг өөрчлүүлэх тохиолдол байдаг байсан. Бусад худалдагч нарын тухайд ч гэсэн энэ барааг нь дутуу тоолуулсан байна гэдэг байсан. Ер нь худалдагч нар нь өөрсдөө хүлээн авсан барааны дэвтэртэй байдаг. Мөн бараа хүлээлгэн өгч Сүмбэрмаа, Солонго нар мөн өөрсдийн дэвтэртэй. Тэгээд бараа хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн дэвтрүүд нь хоорондоо зөрөөд байдаг. Би сар бүрийн тооллого хийхдээ зөрүүгээ хоорондоо тооцоо хийж арилга гээд өгдөг байсан. Ер нь санхүүгийн хувьд замбараагүй, сахилга бат муутай. Орлогын мөнгө төгрөг нь хоорондоо зөрдөг байсан. Ер нь их замбараагүй байснаас болоод ийм асуудал болсон гэж бодож байна. Шөнийн захын худалдагчийн хувьд түүнд бараа өгсөн дэвтрээр бус Гэрэлмаагийн хүлээж авсан дэвтрээр нь тооцоо хийж байсан. 2 сар тутамд очоод байгаа бүх барааг нь тоолдог. Худалдагчийн хэлсэн үнэ ширхгээр нь тоолоод бараа хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан дэвтрүүдийг нь авч яваад гэртээ бүх барааг нь шивж оруулаад өгсөн авсан тооцоог нь нэмж хасаад гаргадаг байсан. Намайг Гэрэлмаатай нийлээд энэ мөнгө төгрөгийг идсэн гэж хардаад байх шиг байсан. Гэрэлмаагийн хувьд тооллого хийхдээ ашигладаг миний дэвтэр дээр засвар хийсэн бөгөөд тооллого хийсэн үед ямар нэгэн зөрүү гарах юм бол, худалдагч нар өөрсдөө үзье гэх юм бол би дэвтрээ өгчихдөг юм. Тэгж өгсөн үед л Гэрэлмаа нь хэдэн тоо зассан байсан. Тэр тоо нь болохоор уг нь Гэрэлмаад өөрт ашиггүй, тоог нь нэмээд тавьсан байсан. Гэрэлмаагийн хувьд байхгүй бараагаа тоолуулаад байгаа болохоор тоолсон тоон дээр нэмээд тухайн үедээ л тоолуулахдаа л бараагаа байгаа мэтээр харуулах зорилготой байсан байх гэж бодож байна. Гэрэлмаад би тоо зассан байгаа талаар хэлэхэд юм дуугарахгүй байсан. Эхэндээ нягтлангийн бичиг гэсэн бөгөөд тэгэхээр нь би дуудагдаж очоод энэ чинь нэгийн тоог нэмсэн байгаа биз дээ гэж хэлж байсан. Тэгэхэд нэмсэн байна гэж байсан. Энгийн нүдээр харахад дээр нь нэмээд бичсэн нь мэдэгдэж байсан. Нэгдүгээрт би барааны үнийг мэддэггүй байсан. Бага үнийн дүнтэй барааг их үнийн дүнтэй гэж тоолуулдаг байсан байж болзошгүй. Тоо ширхгийг нь тоолуулаад явдаг байсан бөгөөд тооллого явуулсны дараа ийм ийм хайрцагтай бараа тоологдоогүй байна гэж хэлж байсан. Мөн Гэрэлмаа нь тоолуулж байгаа бараагаа өөрөө цаанаас складнаасаа гаргаж ирээд би наанаас нь аваад тоолдог байсан болохоор өмнө нь тоолуулсан барааг дахин тоолуулдаг байсан байж магадгүй. Намайг тооллого хийж байх хугацаанд ийм их хэмжээгээр дутагдал гарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 30/,

Гэрч Ч.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би уг нь өөрөө худалдагчаар ажилладаг бөгөөд өмнө нь тооллого хийж байгаагүй юм. Харин манай эгч Сүмбэрмаа нь надад 2019 оны 2 дугаар сард чи Г.Г гийн барааг тоолоодох гэхээр нь би тооллого хийсэн. 2019.02.26-ны өдөр тоолсон байх. Алтжин бөмбөгөрийн Шөнийн захын лангууны ард нь жижиг өрөөнд бараа хураадаг склад байдаг юм. Тэгж тоолохдоо би ил байгаа барааг нь тоолоод харин цаана складанд байсан барааг Г.Г  нь өөрөө ороод надад тоо ширхгийг нь хэлж өгөөд тоолуулсан бөгөөд тэгэхэд 51400 төгрөгийн бараа дутсан юм. Ийм бараа дутагдсан байна гэж эгчид хэлсэн юм. Тэгээд түүнээс хойш 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дахиж тооллого хийсэн бөгөөд тэгэхэд Гэрэлмаагийн зарж байсан бараанаас нэлээд их хэмжээгээр дутагдсан бөгөөд нийт дүнгээрээ 14-15 сая төгрөгийн бараа дутагдсан тэгэхэд Г.Г  нь ийм хэмжээний мөнгө дутагдах байх гэж өөрөө хэлж тооллогын дүнг хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед Сүмбэрээ эгч Бүгд найрамдах хятад улс руу бараандаа явсан байсан бөгөөд энэ хугацаанд би хүлээж байгаад эгчийг ирэхээр нь эгчид хэлж байгаад Гэрэлмааг өөрийг нь үүдэнд зогсоож байгаад өөрөөр нь тоолуулахгүйгээр тооллого явуулсан. Тооллогыг би өөрөө гардаж хийсэн бөгөөд нийт хэдэн бараа байгааг нь нэг бүрчлэн тооллого явуулахад нийт дүнгээрээ 34 сая 600 гаран мянган төгрөгийн бараа дутагдсан. Дутагдсан барааны тооллогын дүнг Г.Г д өөрт нь танилцуулахад нягтлангийн дэвтрийг гаргаж ирээд надад үзүүлээд тэр дэвтэр дээр зассан тоог үзүүлээд нягтлан буруу тооцоо хийсэн байна. Энэ харахгүй юу гээд үзүүлж байсан юм. Тэгээд манай эгч Сүмбэрээ болон нягтлан бодогч Гармаа бид нар Гэрэлмааг оролцуулан нүүр нүүрээ харж ярьсан. 115 сая төгрөгийн бараа байхад 105 сая төгрөг болгоод зассан байсан бөгөөд түүнийг Гармаа нягтланд үзүүлэхэд би энэ дэвтрээ Гэрэлмаад өгсөн. 1 дүгээр сард юм харах гэсэн юм гэж хэлээд надаас авсан гэсэн зүйл хэлсэн. Ингээд тухайн үедээ Г.Г  нь тэгж зассан зүйлээ хэлээгүй. Гэрэлмаа нь харин нягтлан энэ дэвтэр дээр буруу бодсон байна шүү дээ гэсэн. Тэгээд би дэвтэр харж байгаад үнэнийг нь оллоо гэсэн зүйл хэлж байсан. Тэр тооллого явагдахын өмнө амралтын өдөр буюу Пүрэв гарагт намайг гэртээ амарч байхад Гэрэлмаа нь над руу утсаар залгаад та дансаа явуулчих, дэлгүүр хэсэхгүй юу гэж хэлж байсан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд гарч сайхан дэлгүүр хэсэхгүй юу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, маргааш ажил дээр очиж байгаад учраа олъё гэж хэлсэн. Ингээд маргааш нь намайг ажил дээр байхад Гэрэлмаагийн нөхөр нь болох Азаа гэдэг залуу надтай уулзаад “Манай хүн нэлээд хэдэн төгрөгийн төлбөрт холбогдчихлоо, та дансаа өгчих дүү нь шовгорыг нь гомдоохгүй өгнө гэхээр нь би түүнд юу яриад байгаа юм бэ, наад мөнгөөрөө эхнэрээ аврахаа л бод гэж хэлсэн. Ингээд л салсан. Надтай хамт манай худалдагчаар ажиллаж байсан Анхцэцэг мөн байсан бөгөөд түүний дансыг мөн өгчих гэж хэлж байсан. Би наад мөнгөөрөө эхнэрийгээ аварчих гэж хэлсэн. Би тухайн үед складанд байсан бөгөөд би дээшээ гараад Анхцэцэгт энэ талаар хэлэхэд Анхцэцэг ямар аймаар юм бэ гэж байсан. Тэр өдөр Сүмбэрмаа эгчийг ирэхээр нь би түүнд ийм ийм зүйл болоод байна гээд бүх тооллогын өмнө тэд нарын хэлсэн зүйлүүд болон болсон асуудлын талаар хэлж тэр дагуу нягтланг дуудаж дэвтрийг нь үзүүлээд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би өөрөө Г.Г гийн хариуцаж байсан дэлгүүрт байсан бүх барааг тоолоход нийтдээ үнийн дүнгээс 34.6 сая төгрөгийн бараа дутагдсан юм. Энэ тооллогын дүнг Г.Г  нь хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд би идсэн бол 7 сая төгрөгийг л идсэн байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд манай эгч Сүмбэрээ, нягтлан Гармаа, Гэрэлмаа бид нар байсан. Хүлээн зөвшөөрөхгүй гэж байхад нь Гармаа нягтлан дуудаж уулзахад энэ миний бичсэн тоо биш байна. Гэрэлмаа нь надаас энэ дэвтрийг хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Чи өөрөө зассан байна шүү дээ гэж Гэрэлмаад хэлэхэд Гэрэлмаа нь өөдөөс нь юм хэлж чадахгүй байсан. Тэгээд Гэрэлмаагаас бараагаа авахаар болсон бөгөөд Гэрэлмаа нь 7 сая төгрөг л идсэн. Түүнээс өөрөөр идээгүй гэсэн бөгөөд нягтланг буруу тооцоо хийсэн гэсэн зүйл хэлж байсан. Тэгээд Сүмбэрээ эгч ямар ч байсан тэр идсэн гээд байгаа 7 сая төгрөгөө төл гээд хугацаа гаргаж өгсөн боловч тэр хугацаандаа мөнгө төгрөгөө өгөөгүй утсаа салгаад алга болчихсон юм..., ...2020 оны 4 сарын 24-ний өдөр хохирогч Сүмбэрмаа болон Гэрэлмаа бид 3 өөрсдийн тооцоо болон тооллого хийдэг тооцоон дэвтрийг тулгаж хохирлын мөнгийг бодож гаргасан. Хохирлын мөнгөний тооцооны хамрах цаг хугацаа нь 2018 оны 10 сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоог бодож гаргасан. Энэ тооцоон дээр бид 3 санал нийлж гарын үсэг зурсан. Гэрэлмаа нь анх худалдагчаар ажилд ороход манай лангуун дээрх барааны үлдэгдэл гэж 61.732.500 мянган төгрөгийн барааг анх хүлээн авсан харин ажиллах хугацаанд хохирогч Сүмбэрээ нь 125.847.000 төгрөгийн барааг нийлүүлсэн ингээд нийт 187.579.000 төгрөгийн бараа болж байгаа юмаа. Мөн ажиллах хугацаандаа 61.594.600 төгрөгийн орлого оруулж хохирогчид тушаасан тиймээс нийт орлого болох 187.579.000 төгрөгийн ажиллах хугацаандаа тушаасан мөнгөний орлого болох 61.594.600 төгрөгийг хасахад нийт 125.984.900 төгрөгийн бараа үлдсэн. Үүнээс мөн ажиллах хугацаандаа 11.917.500 төгрөгийн буцаалт хийсэн үүнийг мөн хасахад 114.067 400 төгрөгийн бараа үлдсэн мөн хямдрал болгон бусдад зар борлуулах эрхийн дагуу Гэрэлмаа гэгч нь ажиллах хугацаандаа 349.000 төгийний бараа хямдруулж өгсөн мөн ажиллах хугацаандаа авсан унаа мөнгө гэж 338.000 төгрөг дээрх 2 мөнгөн дүнг нийт үлдэгдэл бараанаас хасахад 113.380.400 төгрөгийн үлдэгдэл үлдэх болно. Үүнээс 2019 оны 4 сарын 26-ны өдөр Гэрэлмааг ажлаас гарах үед нь тоолж үлдсэн барааг хүлээж авахад манай байгууллагын лангуун дээр 98.925.000 төгрөгийн бараа байгууллагын орлого болон үлдсэн. Тэгээд нийт манай байгууллагаас хүлээлгэн өгсөн барааны нийт үлдэгдэл болох төгрөг байхаас тооллого болоод үлдсэн 98.925.000 төгрөгийн барааг хасахад манай байгууллагад учирсан хохирол болох 14.455.400 төгрөгийн барааг Гэрэлмаа гэгч нь дутаасан байсан. Тиймээс хохирогч болон нягтлан түр орлон гүйцэтгэгч Солонго би болон Гэрэлмаа бид 3 уг хохирлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Уг хохирлыг барагдуулж өгөх байхаа бодож байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 32, 35/,

Шүүгдэгч Г.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би хохирогч Сүмбэрмаа болон Солонго нартай тооцоо хийсэн, тооцоо хийх үед бүгдийг нарийвчлан хөтөлдөг байсан гар дэвтэр дээрээс тооцоо нийлж би уг байгууллагад 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх 42/,

Гэрч Л.Лхагвадулам нь мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...Гэрэлмаа гэгч нь сарын 600.000 төгрөгийн түрээстэй байж бөмбөгөр дээр маш хангалуун байдаг байсан. Ажиллаж байх хугацаандаа гар утсаа байнга алддаг дандаа л маргааш нь шинэ утастай л болчихдог байсан. Мөн хажуугаар нь зээлээ төлдөг байсан тэгэхээр нь би яаж ингэж амьдарч байгаа юм бэ гэж асуухад юм ярьдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх 49/,

Тооцоо нийлсэн баримт /хх 53-59/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-70/,

Шүүгдэгч Г.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ойлгож байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 183/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 106/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 95/, гэрч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх 46/, “ЗЦН АУДИТ” ХХК-ны Аудиторын ажлын тайлан /хх 74-82/, шүүгдэгч Г.Г гийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 100-101/, Г.Г гийн Хаан банкны дансны хуулга /хх 131-177/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г  нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн С-3 лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Сүмбэрмаагийн “...2018 оны 1 сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтанжин” бөмбөгөрийн шөнийн захын С-3 дугаартай лангуун дээр худалдагчаар орсон. Тухайн үед миний хүү Мөнхтүвшин хариуцан ажилдаг байж байгаад би 2018 оны 10 сараас би өөрөө уг лангууг хариуцан ажилдаг болсон. Би барааг Хятад улс руу явж өөрөө авч ирдэг байсан. Уг С-3 дугаартай лангуун дээр дандаа унтлагын хувцас, өмд, оймс, дотуур хувцсыг зарж борлуулдаг байсан. Тухайн үед их хэмжээний унтлагын хувцас оруулж ирээд С-3 лангууны агуулахад хийхдээ Гэрэлмаад тоолж хүлээлгэн өгсөн. Тэгээд тухайн үеэс хойш сар болгон тооллого хийдэг байсан. Тэр үед байнга л мөнгө дутдаг байсан. Тэгээд би 2019 оны 4 сард тооллого хийхэд их хэмжээний мөнгө дутсан тэгээд мөнгө завшсан гэдэг байдлаар бид нар цагдаад хандсан. Сарын 700.000 төгрөг болон өдрийн хоолны мөнгө гэж 5000 төгрөг, унааны 2000 төгрөгийг өгдөг байсан. Цалинг дандаа бэлнээр өгдөг байсан. Хоолны мөнгийг орлогоосоо өдөр өдөртөө авчихдаг байсан юм..., ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 14.455.450 төгрөгийн хохирол учруулсан байна. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай ажилтан болох Солонго болон Гэрэлмаа нартай бид 3 тооцоо нийлж уг хохирлын мөнгийг бодож санал нийлсэн байгаа. Уг мөнгийг Гэрэлмаа гэгчээс гаргуулан авч учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 24-25/, гэрч М.Гарамхандын “...Би Сүмбэрмаатай 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хамт ажиллаж байгаа. Энэ байгууллага нь болохоор Алтжин бөмбөгөр, хуучин бөмбөгөр, шөнийн захад нийт 4 лангуу ажиллуулдаг бөгөөд би энэ дэлгүүрүүдийнх нь тооцоог нь боддог. 2 сар тутам нэг удаа тооцоог нь гаргадаг байсан. Эхлээд нэг сар тутам гаргаж байгаад 2018 оноос эхлэн 2 сар тутам тооллого хийдэг болсон юм. Би тэнд байнга байдаггүй болохоор тэр болгон барааны үнийг мэддэггүй бөгөөд тухайн лангууг хариуцан ажиллуулж байгаа худалдагч нар өөрсдөө үнээ хэлээд барааныхаа тоо ширхгийг өөрсдөө хэлээд тоолуулдаг байсан. Шөнийн захын хувьд би өөрөө хамт тооллого хийдэг байсан бөгөөд тэр зах дээр болохоор их хэмжээний бараа байдаг байсан болохоор араас зарим бараа нь хайрцагтайгаа тоолуулаагүй үлдсэн байна гээд тооллогын дүнг өөрчлүүлэх тохиолдол байдаг байсан. Бусад худалдагч нарын тухайд ч гэсэн энэ барааг нь дутуу тоолуулсан байна гэдэг байсан. Ер нь худалдагч нар нь өөрсдөө хүлээн авсан барааны дэвтэртэй байдаг. Мөн бараа хүлээлгэн өгч Сүмбэрмаа, Солонго нар мөн өөрсдийн дэвтэртэй. Тэгээд бараа хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн дэвтрүүд нь хоорондоо зөрөөд байдаг. Би сар бүрийн тооллого хийхдээ зөрүүгээ хоорондоо тооцоо хийж арилга гээд өгдөг байсан. Ер нь санхүүгийн хувьд замбараагүй, сахилга бат муутай. Орлогын мөнгө төгрөг нь хоорондоо зөрдөг байсан. Ер нь их замбараагүй байснаас болоод ийм асуудал болсон гэж бодож байна. Шөнийн захын худалдагчийн хувьд түүнд бараа өгсөн дэвтрээр бус Гэрэлмаагийн хүлээж авсан дэвтрээр нь тооцоо хийж байсан. 2 сар тутамд очоод байгаа бүх барааг нь тоолдог. Худалдагчийн хэлсэн үнэ ширхгээр нь тоолоод бараа хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан дэвтрүүдийг нь авч яваад гэртээ бүх барааг нь шивж оруулаад өгсөн авсан тооцоог нь нэмж хасаад гаргадаг байсан. Намайг Гэрэлмаатай нийлээд энэ мөнгө төгрөгийг идсэн гэж хардаад байх шиг байсан. Гэрэлмаагийн хувьд тооллого хийхдээ ашигладаг миний дэвтэр дээр засвар хийсэн бөгөөд тооллого хийсэн үед ямар нэгэн зөрүү гарах юм бол, худалдагч нар өөрсдөө үзье гэх юм бол би дэвтрээ өгчихдөг юм. Тэгж өгсөн үед л Гэрэлмаа нь хэдэн тоо зассан байсан. Тэр тоо нь болохоор уг нь Гэрэлмаад өөрт ашиггүй, тоог нь нэмээд тавьсан байсан. Гэрэлмаагийн хувьд байхгүй бараагаа тоолуулаад байгаа болохоор тоолсон тоон дээр нэмээд тухайн үедээ л тоолуулахдаа л бараагаа байгаа мэтээр харуулах зорилготой байсан байх гэж бодож байна. Гэрэлмаад би тоо зассан байгаа талаар хэлэхэд юм дуугарахгүй байсан. Эхэндээ нягтлангийн бичиг гэсэн бөгөөд тэгэхээр нь би дуудагдаж очоод энэ чинь нэгийн тоог нэмсэн байгаа биз дээ гэж хэлж байсан. Тэгэхэд нэмсэн байна гэж байсан. Энгийн нүдээр харахад дээр нь нэмээд бичсэн нь мэдэгдэж байсан. Нэгдүгээрт би барааны үнийг мэддэггүй байсан. Бага үнийн дүнтэй барааг их үнийн дүнтэй гэж тоолуулдаг байсан байж болзошгүй. Тоо ширхгийг нь тоолуулаад явдаг байсан бөгөөд тооллого явуулсны дараа ийм ийм хайрцагтай бараа тоологдоогүй байна гэж хэлж байсан. Мөн Гэрэлмаа нь тоолуулж байгаа бараагаа өөрөө цаанаас складнаасаа гаргаж ирээд би наанаас нь аваад тоолдог байсан болохоор өмнө нь тоолуулсан барааг дахин тоолуулдаг байсан байж магадгүй. Намайг тооллого хийж байх хугацаанд ийм их хэмжээгээр дутагдал гарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Ч.Солонгын “...Би уг нь өөрөө худалдагчаар ажилладаг бөгөөд өмнө нь тооллого хийж байгаагүй юм. Харин манай эгч Сүмбэрмаа нь надад 2019 оны 2 дугаар сард чи Г.Г гийн барааг тоолоодох гэхээр нь би тооллого хийсэн. 2019.02.26-ны өдөр тоолсон байх. Алтжин бөмбөгөрийн Шөнийн захын лангууны ард нь жижиг өрөөнд бараа хураадаг склад байдаг юм. Тэгж тоолохдоо би ил байгаа барааг нь тоолоод харин цаана складанд байсан барааг Г.Г  нь өөрөө ороод надад тоо ширхгийг нь хэлж өгөөд тоолуулсан бөгөөд тэгэхэд 51400 төгрөгийн бараа дутсан юм. Ийм бараа дутагдсан байна гэж эгчид хэлсэн юм. Тэгээд түүнээс хойш 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дахиж тооллого хийсэн бөгөөд тэгэхэд Гэрэлмаагийн зарж байсан бараанаас нэлээд их хэмжээгээр дутагдсан бөгөөд нийт дүнгээрээ 14-15 сая төгрөгийн бараа дутагдсан тэгэхэд Г.Г  нь ийм хэмжээний мөнгө дутагдах байх гэж өөрөө хэлж тооллогын дүнг хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед Сүмбэрээ эгч Бүгд найрамдах хятад улс руу бараандаа явсан байсан бөгөөд энэ хугацаанд би хүлээж байгаад эгчийг ирэхээр нь эгчид хэлж байгаад Гэрэлмааг өөрийг нь үүдэнд зогсоож байгаад өөрөөр нь тоолуулахгүйгээр тооллого явуулсан. Тооллогыг би өөрөө гардаж хийсэн бөгөөд нийт хэдэн бараа байгааг нь нэг бүрчлэн тооллого явуулахад нийт дүнгээрээ 34 сая 600 гаран мянган төгрөгийн бараа дутагдсан. Дутагдсан барааны тооллогын дүнг Г.Г д өөрт нь танилцуулахад нягтлангийн дэвтрийг гаргаж ирээд надад үзүүлээд тэр дэвтэр дээр зассан тоог үзүүлээд нягтлан буруу тооцоо хийсэн байна. Энэ харахгүй юу гээд үзүүлж байсан юм. Тэгээд манай эгч Сүмбэрээ болон нягтлан бодогч Гармаа бид нар Гэрэлмааг оролцуулан нүүр нүүрээ харж ярьсан. 115 сая төгрөгийн бараа байхад 105 сая төгрөг болгоод зассан байсан бөгөөд түүнийг Гармаа нягтланд үзүүлэхэд би энэ дэвтрээ Гэрэлмаад өгсөн. 1 дүгээр сард юм харах гэсэн юм гэж хэлээд надаас авсан гэсэн зүйл хэлсэн. Ингээд тухайн үедээ Г.Г  нь тэгж зассан зүйлээ хэлээгүй. Гэрэлмаа нь харин нягтлан энэ дэвтэр дээр буруу бодсон байна шүү дээ гэсэн. Тэгээд би дэвтэр харж байгаад үнэнийг нь оллоо гэсэн зүйл хэлж байсан. Тэр тооллого явагдахын өмнө амралтын өдөр буюу Пүрэв гарагт намайг гэртээ амарч байхад Гэрэлмаа нь над руу утсаар залгаад та дансаа явуулчих, дэлгүүр хэсэхгүй юу гэж хэлж байсан. Тэгэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд гарч сайхан дэлгүүр хэсэхгүй юу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, маргааш ажил дээр очиж байгаад учраа олъё гэж хэлсэн. Ингээд маргааш нь намайг ажил дээр байхад Гэрэлмаагийн нөхөр нь болох Азаа гэдэг залуу надтай уулзаад “Манай хүн нэлээд хэдэн төгрөгийн төлбөрт холбогдчихлоо, та дансаа өгчих дүү нь шовгорыг нь гомдоохгүй өгнө гэхээр нь би түүнд юу яриад байгаа юм бэ, наад мөнгөөрөө эхнэрээ аврахаа л бод гэж хэлсэн. Ингээд л салсан. Надтай хамт манай худалдагчаар ажиллаж байсан Анхцэцэг мөн байсан бөгөөд түүний дансыг мөн өгчих гэж хэлж байсан. Би наад мөнгөөрөө эхнэрийгээ аварчих гэж хэлсэн. Би тухайн үед складанд байсан бөгөөд би дээшээ гараад Анхцэцэгт энэ талаар хэлэхэд Анхцэцэг ямар аймаар юм бэ гэж байсан. Тэр өдөр Сүмбэрмаа эгчийг ирэхээр нь би түүнд ийм ийм зүйл болоод байна гээд бүх тооллогын өмнө тэд нарын хэлсэн зүйлүүд болон болсон асуудлын талаар хэлж тэр дагуу нягтланг дуудаж дэвтрийг нь үзүүлээд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би өөрөө Г.Г гийн хариуцаж байсан дэлгүүрт байсан бүх барааг тоолоход нийтдээ үнийн дүнгээс 34.6 сая төгрөгийн бараа дутагдсан юм. Энэ тооллогын дүнг Г.Г  нь хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд би идсэн бол 7 сая төгрөгийг л идсэн байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд манай эгч Сүмбэрээ, нягтлан Гармаа, Гэрэлмаа бид нар байсан. Хүлээн зөвшөөрөхгүй гэж байхад нь Гармаа нягтлан дуудаж уулзахад энэ миний бичсэн тоо биш байна. Гэрэлмаа нь надаас энэ дэвтрийг хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Чи өөрөө зассан байна шүү дээ гэж Гэрэлмаад хэлэхэд Гэрэлмаа нь өөдөөс нь юм хэлж чадахгүй байсан. Тэгээд Гэрэлмаагаас бараагаа авахаар болсон бөгөөд Гэрэлмаа нь 7 сая төгрөг л идсэн. Түүнээс өөрөөр идээгүй гэсэн бөгөөд нягтланг буруу тооцоо хийсэн гэсэн зүйл хэлж байсан. Тэгээд Сүмбэрээ эгч ямар ч байсан тэр идсэн гээд байгаа 7 сая төгрөгөө төл гээд хугацаа гаргаж өгсөн боловч тэр хугацаандаа мөнгө төгрөгөө өгөөгүй утсаа салгаад алга болчихсон юм..., ...2020 оны 4 сарын 24-ний өдөр хохирогч Сүмбэрмаа болон Гэрэлмаа бид 3 өөрсдийн тооцоо болон тооллого хийдэг тооцоон дэвтрийг тулгаж хохирлын мөнгийг бодож гаргасан. Хохирлын мөнгөний тооцооны хамрах цаг хугацаа нь 2018 оны 10 сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоог бодож гаргасан. Энэ тооцоон дээр бид 3 санал нийлж гарын үсэг зурсан. Гэрэлмаа нь анх худалдагчаар ажилд ороход манай лангуун дээрх барааны үлдэгдэл гэж 61.732.500 мянган төгрөгийн барааг анх хүлээн авсан харин ажиллах хугацаанд хохирогч Сүмбэрээ нь 125.847.000 төгрөгийн барааг нийлүүлсэн ингээд нийт 187.579.000 төгрөгийн бараа болж байгаа юмаа. Мөн ажиллах хугацаандаа 61.594.600 төгрөгийн орлого оруулж хохирогчид тушаасан тиймээс нийт орлого болох 187.579.000 төгрөгийн ажиллах хугацаандаа тушаасан мөнгөний орлого болох 61.594.600 төгрөгийг хасахад нийт 125.984.900 төгрөгийн бараа үлдсэн. Үүнээс мөн ажиллах хугацаандаа 11.917.500 төгрөгийн буцаалт хийсэн үүнийг мөн хасахад 114.067 400 төгрөгийн бараа үлдсэн мөн хямдрал болгон бусдад зар борлуулах эрхийн дагуу Гэрэлмаа гэгч нь ажиллах хугацаандаа 349.000 төгрөгийн бараа хямдруулж өгсөн мөн ажиллах хугацаандаа авсан унаа мөнгө гэж 338.000 төгрөг дээрх 2 мөнгөн дүнг нийт үлдэгдэл бараанаас хасахад 113.380.400 төгрөгийн үлдэгдэл үлдэх болно. Үүнээс 2019 оны 4 сарын 26-ны өдөр Гэрэлмааг ажлаас гарах үед нь тоолж үлдсэн барааг хүлээж авахад манай байгууллагын лангуун дээр 98.925.000 төгрөгийн бараа байгууллагын орлого болон үлдсэн. Тэгээд нийт манай байгууллагаас хүлээлгэн өгсөн барааны нийт үлдэгдэл болох төгрөг байхаас тооллого болоод үлдсэн 98.925.000 төгрөгийн барааг хасахад манай байгууллагад учирсан хохирол болох 14.455.400 төгрөгийн барааг Гэрэлмаа гэгч нь дутаасан байсан. Тиймээс хохирогч болон нягтлан түр орлон гүйцэтгэгч Солонго би болон Гэрэлмаа бид 3 уг хохирлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Уг хохирлыг барагдуулж өгөх байхаа бодож байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 32, 35/, шүүгдэгч Г.Г гийн гэрчээр өгсөн“...Би хохирогч Сүмбэрмаа болон Солонго нартай тооцоо хийсэн, тооцоо хийх үед бүгдийг нарийвчлан хөтөлдөг байсан гар дэвтэр дээрээс тооцоо нийлж би уг байгууллагад 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх 42/, гэрч Л.Лхагвадуламын “...Гэрэлмаа гэгч нь сарын 600.000 төгрөгийн түрээстэй байж бөмбөгөр дээр маш хангалуун байдаг байсан. Ажиллаж байх хугацаандаа гар утсаа байнга алддаг дандаа л маргааш нь шинэ утастай л болчихдог байсан. Мөн хажуугаар нь зээлээ төлдөг байсан тэгэхээр нь би яаж ингэж амьдарч байгаа юм бэ гэж асуухад юм ярьдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх 49/, тооцоо нийлсэн баримт /хх 53-59/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-70/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Г.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сүмбэрмаад 14.455.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Г.Г гаас гаргуулан хохирогчид олгуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Г д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г гийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Г гийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Гэрэлмаагийн Цэлмүүн /ВЖ11301904/, 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Гэрэлмаагийн Билэгдэмбэрэл нар нь түүний төрсөн эх Цэрэндоржийн Бямбаагийн халамжид байгаа бөгөөд зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 14.455.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г гийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г гаас 14.455.400 /арван дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 18-р хороо 32а байр 12 тоотод оршин суух, Галт овгийн Банзрагчийн Сүмбэрмаа /ЧО73032805/-д олгосугай. 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шүүгдэгч Г.Г гийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Гэрэлмаагийн Цэлмүүн /ВЖ11301904/, 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Гэрэлмаагийн Билэгдэмбэрэл нарт зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН