Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 32

 

 

 

 

                                           

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч М.Оюунбат

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан  Өмнөговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох 1922000380071 тоот хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....оны ......сарын ......-ны өдөр Дундговь аймгийн  Луус суманд төрсөн, ..... ,...... настай, .........боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-....  .................. оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй гэх, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Бы Э гэв.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дундговь аймгийн  Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Нын бэлчээрт байсан бог малнаас 8 тооны ямаа хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 01 сард О-ын хамт аймгаас хөдөө яваад хүргэн ах Г.Н-ынд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь хотноос нь ямаа аваад аймгийн төвд Бямбасүх гэдэг айлын хашаанд хонуулаад өглөө ямаагаа хийсэн. Ченж Отгонцэцэгт зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

2. Хохирогч Г.Н-ын: “...2019 оны 2 сарын 1-нд гэрийнхээ хойно мотоциклтой явж байтал машины мөр манай малын бэлчээрт гарсан байхаар нь ирээд малаа бүртгэж үзэхэд манай малнаас 15 тооны эм ямаа дутсан. Эхнэр бид хоёр өмнөх өдөр нь сум явж байгаад ирсэн. Тэр хооронд л машинтай хүн ирээд манай малыг бэлчээр дээрээс нь авсан байх гэж бодож байна. Бүгд зөв талын чих сам чихлээстэй, зөв эвэртээ цэнхэр будагтай хээлтэй эм ямаанууд байгаа. Түүн дотор зөв чих онь имтэй далбин эвэртэй улаан эм ямаа байгаа. Нэг ямааг  нь 100.000 төгрөгөөр үнэлж байна. Өгнө гэж хэлсээр байтал аваад явсан болохоор гомдолтой байна. Би алдагдсан 15 тооны ямааныхаа хохирлын оронд Эаар өөрийнхөө ямаануудыг самнуулсан тэгээд хохиролгүй болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-5-6, 40/

3. Гэрч А.Бы: “...Э 2019 оны 1 сарын 31-нд манай хашаанд байсан Б-нд байж байгаад О гэх залууг гуйгаад хөдөө гэртээ очиж мал авч ирнэ гээд явсан. Орой харуй бүрий болж байхад 8 ямаа авч ирлээ гээд арын байшинд хийгээд хонуулсан. Өглөө 9 цагийн үед би Этай хамт нөгөө ямаануудыг хуулж янзлан эхнэр нь гэдсийг нь арилгаж байсан. Удалгүй ченж гэх пүүтэгтэй машинтай Б гэх залуу ирээд хиллээд авч байсан. Хэдэн төгрөг болсныг  нь мэдэхгүй, надад хөлс гэж 20.000 төгрөг өгсөн. Тэгээд цагаан сарын юмаа цуглуулна гээд эхнэртэйгээ хамт явсан. Бүгд хээлтэй эм ямаа байсан, чихлээсийг нь ажиглаагүй. 2-3 нь улаан  бусад нь хар байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэг сайн ажиглаагүй. Толгойг нь Э шуудайд хийгээд иднэ гээд Хулд руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-9/

4. Гэрч Б.Бгийн: “...Тэр өдөр өглөөгүүр О эгч утсаар яриад Шандын ..... тоотод хүн ямааны мах өгье гэж байна очоод авчих гэхээр нь ажилдаа унадаг цагаан өнгийн пүүтэгтэй Бонго пронтер маркийн машинаар Шандын ...... тоотод очиход мах зарна гэсэн 2-3-н зүс үл таних залуучууд байж байсан. Тэгээд жижгэвтэр биетэй 8 ямааны махыг хиллээд 1 кг махыг 4000 төгрөгөөр, 8 арьсыг 1-ийг нь 42.000 төгрөгөөр худалдаж аваад нийт 700 гаран мянган төгрөг болсон. Толгой гэдсийг нь өгөөгүй шиг санаад байна. Мах нь эм ямааных боловуу гэмээр жижгэвтэр махнууд байсан...” гэх мэдүүлэг /хх-11/

5. Гэрч М.Эийн: “...Бид 2 цагаан сарын юм цуглуулах гээд аймгийн төвд ирсэн. Тухайн үед мөнгөгүй байсан тул 2019 оны 1 сарын 31-нд Э Луус суманд байх эгчийндээ очиж мал авч ирнэ гэж найз Оыг машинтай нь гуйгаад явсан. Тэр өдөртөө харанхуй болж байх үед 8 эм ямаа Оын  машинд ачаад Шандын ..... тоотод байх Б-ийн байшинд хийж хонуулаад өглөө нь Э, Б  ах хоёр янзлаад би гэдсийг нь арилгасан. Тэгээд О ченж О  рүү ярьтал удалгүй пүүтэгтэй машинтай Б  гэх залуу ирээд махыг  нь хиллэж, арсийг нь аваад явсан. Нийт 750,000 төгрөг болсон. Уг мөнгийг цагаан сарын зүйлд зарцуулаад дууссан. 8 тооны хээлтэй эм ямаанууд байсан, чихлээс зүсийг нь анзаараагүй. Аймгаас явахдаа ямааны толгойг хуйхална гээд шуудайнд хийгээд Хулд сумруу авч явсан. Одоо Хулд сумын 2-р баг Зүүн жирэмийн ..... тоотод байх манай хашаан доторх эвдэрхий машинд байгаа. Би Эыг хулгай хийсэн гэж бодоогүй, эгчээсээ гуйгаад ирсэн байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-13/

6. Гэрч Д.Оын “...Цагаан сараас өмнө шиг санагдаж байна. Дундговь аймгаас баруун урагшаа 30 гаруй км зайд Этай хамт явж 8 тооны ямаа авсан юм. Намайг Э хамт яваад өгөөч гэж миний машинд бензин хийгээд явсан юм. Э надад хэлэхдээ эгчээсээ мал авч байгаа юм гэж хэлж байсан.Тухайн үед Эыг хулгай хийж байна гэж бодоогүй явсан. Саяхан цагдаагаас над руу яриад хэлэхээр нь би хулгайн мал байсан юм байна гэдгийг нь мэдсэн юм. Хөдөө хээр тал дээр бэлчиж байсан малнаас 8 тооны ямааг өөрөө барьж миний машинд амьдаар нь ачсан юм. Ойр хавьд нь айл хороо бууц харагдаагүй...” гэх мэдүүлэг /xx-42/

 8. 2019.06.08-ны өдрийн “Х” ХХК-ын шинжээчийн дүгнэлт /хх-46/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дундговь аймгийн  Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Нын бэлчээрт байсан бог малнаас 8 тооны ямаа хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

2015 онд батлагдаж 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар  зүйлийн тайлбар хэсэгт “олон тооны мал гэж  24 богоос дээш малыг ойлгоно ” гэж,  мөн зүйлийн   1 дэх хэсэгт  “бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэнэ” гэж тус тус заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар  Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар  зүйлийн тайлбар хэсэгт “олон тооны мал гэж  8 богоос дээш малыг ойлгоно ” гэж, мөн зүйлийн  1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Энэхүү Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 1 сарын 31-ний өдөр бусдын 8 тооны ямааг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн  хуульд 8 тооны богийг олон тооны мал гэж үздэггүй байсан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн  1922000380071 дугаартай хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн  буюу 2019 оны 1 сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч Б.Эы бусдын 8 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь 2019 оны 1 сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эыг бусдын 8 тооны ямааг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009.01.23-ны 11 дугаартай шийтгэх тогтоолоор /хх50-52/  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013.08.09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор /хх53-59/  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын  хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014.01.23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор /хх60-65/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хорих ял оногдуулж, Сум дундын шүүхийн 2013.08.09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялыг багтаан шийдвэрлэсэн, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015.05.18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор /хх66-71/ эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоон” шийдвэрлэсэн, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2016.10.10-ны 37 дугаартай шийтгэх тогтоолоор /хх72-78/ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.28-ны 88 дугаар шийтгэх тогтоолоор /шүүгчийн захирамж/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 400 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгайн ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан  шийтгэх тогтоолын хуулбаруудаар тус тус  тогтоогдож байна.

   Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Нын мэдүүлгээр тогтоогдсон, энэ нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эд 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас 2020 оны 3 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 6 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 48 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

Хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овгийн Б-ын Э-ыг бусдын малыг буюу 8 /найман/ тооны ямааг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2019 оны 1 сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцсугай.

4. Шүүгдэгч Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ