Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Нэхэмжлэгч: 

 

Нэхэмжлэгч: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 

 

Хариуцагч: 

                              17,114,420 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцлээ.

                                                                                                                                                               Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.*******, хариуцагчийн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гэрч Д.*******, гэрч С.*******, гэрч Л., гэрч Г., нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “” ХХКомпани 2013 оны 7-8 аймгийн засаг даргын а\357 тоот шийдвэрийн дагуу Даланзадгад 8-р баг, Цагаан булаг, 4-1 тоотод 2000 мкв газрыг эзэмшиж байх хугацаандаа 2013 оны 8-р сараас 11 сарын хооронд 121 мкв талбайтай агуулах, 40 метр урттай хоёр давхар блокон хана, 130 метр торон хашаа, гаднах ариун цэврийн байр, 4x5 байшин. Эдгээр барилга байгууламжийг барьхад Л.*******, Л., Б., С.*******, Ц.*******, М.*******, Д.******* нар уг газар дээр түүхий эд авч байх хугацаандаа барьж байгуулсан. Мөн 4х5-н харьцаатай байшин барьхад /2014 оны 5 сард барьсан/ , *******, ******* нар мөнгө нэмж барьсан. /тооцоо баримтыг хавсаргав/ 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс уг газрыг “” хоршоо эзэмших болсон байна. Бид удаа дараа оруулсан хувь хөрөнгө мөнгөө буцааж авах хүсэлтээ хэлэхэд тодорхой хариу хэлэхгүй байсаар байгаад өдийг хүрлээ. Иймд нийт оруулсан мөнгөн дүн болох 17.114.420 төгрөгийг “” хоршооноос нэхэмжилж байна. Биднийг хохиролгүй болгон асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2013-03-06 нд Бурнавасан Од ХХК нь 10 гишүүнтэйгээр байгуулагдсан би компаны гишүүн юм. 2013-04-01 нд газрын алба болон засаг даргад газар хүсэж өргөдөл өгсөн. 2013-07-08 нд хүсэлтийн дагуу манай компанид а/357 тоот шийдвэрээр 2000 м2 газар олгосон. Энэ газар ченжүүд очин үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд *******, *******, , *******, , *******, ******* нар хамтран түүхий эд авч эхэлсэн. Энэ явцад эзэмшлийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулах үйл ажиллагааг ******* би гардан хариуцаж ажилласан. Нийт 5590000 төгрөгөөр анх бүтээн байгуулалт эхэлснээс миний 579000 төгрөг, 350000 төгрөг , 150000 төгрөг дараа нь миний бие 1000000 төгрөг нэмж оруулсан. Нийт Л.******* миний бие 4913812 төгрөгийг бүтээн байгуулалтад оруулсан. Энэ нь 11х11 харьцаатай 121м2  агуулах, 40 м 2 давхар бетонон хана, 130 м торон хашаа, ариун цэврийн байр барихад 4913812 төгрөг оруулсан.

 

Гэтэл 2014-10-28 нд Бурнавасан Од ХХК-н нэр дээр олгогдсон газар цуцлагдсан, газрын асуудал шийдвэрлэгдээгүй байтал 2015-10-06 нд хоршооны нэр дээр газрын зөвшөөрөл шилжсэн. 2013-08-31 нээс хойш баригдсан барилга байгууламж нь газрын хамт хоршоо эзэмшиж байгаа тул өнөөдрийг хүртэл оруулсан мөнгөө авч чадахгүй хохирч, бүтээн байгуулсан үл хөдлөхөө эзэмших эрхгүй болоод байна.

 

Иймд өөрсдийн эзэмшилд байсан газар дээр барьж байгуулсан барилга байгууламжид орсон миний 4913812 төгрөг, ын 350000, ын 150000 нийт 5413812 төгрөгийг хоршооноос гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид  нар энэний өмнөх шүүх хуралдааны дараа М.*******тай болон өмнөх өмгөөлөгч нь байсан Баярмаад бас хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгчээр оролцож байгаа 7 хүн тус бүрээс 500,000 төгрөг хасаад 14,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрвөл эвлэрье гэсэн санал тавьсан боловч ямар нэгэн хариу хэлээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага одоо хэвээрээ байна. Бид 2013 оны 3 дугаар сарын 6-нд анх 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бурнавасан-Од” ХХК-нийг байгуулсан. 2013 оны 3 дугаар 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн эрхээ авсан. Тэгээд 2013 оны 4 дүгээр сард нь бид Газрын алба болон Хөдөө аж ахуйн газарт хүсэлт явуулаад 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр манай компанид 2000 га газар олгосон байсан. Энэ компанийг байгуулахад бид 10 хүн дундаасаа 20,000,000 төгрөг нийлүүлж байршуулсан. Тухайн үед бид 12 хүн одоогийн Арслан хотхоны газар тэр үед хоосон тал байсан, тэнд контейнер тавиад түүхий эдээ авдаг байсан. Тэгээд байж байтал Мөнхбат ирээд “энэ бол миний эзэмшлийн газар юм аа, энд барилга барих болсон, та хэд одоо газраа чөлөөлж өгөө” гэсэн. Тэгээд бид нүүхээс өөр замгүй болоод хаашаа нүүх вэ? гээд ярьж байгаад компанийхаа нэр дээр газартай болсон юм чинь тийшээ явцгаая гээд 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нөгөө 2000 га газар дээрээ контейнеруудаа аваад очсон. Очоод М.*******ын гэрийг авч бариад контейнерээ байрлуулсан, тухайн үед М.*******, Д.*******, С.******* 3 бол манай компаний гишүүд бус, арьс шир аваад хамтдаа ажил хийдэг байсан. Тэгээд дараагаар нь газрын албаар кадастржуулсан байсан учир хэмжилтээ хийлгээд тэр газартаа сайр шороогоо татаад, хундаам цутгаад барилга байгууламжийн ажлаа эхэлсэн. Ингээд 2 сарын дараа гэхэд манайх 11х11 хэмжээ бүхий 121 мкв агуулах, 40 метр урт 2 давхар бетонон хана, жорлон, 4х5 хэмжээтэй байшин, эргэн тойрон татсан 130 метр торон хашаа татаад, одоо байгаа 4 байгууламжийг бүрэн дуусгасан. Үүнд нийт 30,141,684 төгрөг орсоноос 17,114,420 төгрөгийг бид 7 хүн нэхэмжлэж байгаа. Энэ барилга байгууламжийг барихад оруулсан хувь хөрөнгө болох Л.******* миний 4,913,812 төгрөг, ын 1,179,000 төгрөг, Д.*******ийн 4,449,812 төгрөг, ын 500,000 төгрөгийг нэхэмжлэж байгаа юм.” гэв.

 

            Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие “” хоршооноос 1.179.000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь миний бие 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Бурнавасан-Од” ХХКомпанийг 10 гишүүнтэйгээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Ингэхдээ аймгийн Засаг даргын 2013 оны а/357 дугаартай захирамжийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн түр хогийн цэгийн баруун талд 2000 м2 газрыг “Бурнавасан-Од” ХХК эзэмшиж эхэлсэн юм. Энэхүү эзэмшлийн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө буюу агуулах болон 4х5 хэмжээтэй байшин байгуулахаар 2013, 2014 онуудад компанийн гишүүдээс хөрөнгө оруулахад миний бие агуулахын барилгын материалд 429.000 төгрөг, 4х5 хэмжээтэй барилгын материалын зардалд 750.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, агуулах болон байшин барих ажлыг Л.*******аар хариуцуулан ашиглалтанд оруулан ашиглаж байсан юм.

 

            Гэтэл компанийн гишүүд болон хөрөнгө оруулагч нарын дунд маргаан гарч гишүүд хамтран ажиллахаа больсон юм. Энэ үед компанийн гишүүн , нар *******, ******* нартай хамтран хоршоог байгуулж, манай эзэмшлийн газар дээр бидний зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлснийг бид эсэргүүцэж газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын асуудал маргаантай байхад уг газрыг хоршоонд эзэмшүүлэх шийдвэр гарсан юм. Үүнээс хойш хоршоо нь тус газар дээр үйл ажиллагаа явуулж Бурнавасан-Од ХХК-ийн агуулах, болон жижиг байшинг эзэмших болсноор үл хөдлөх хөрөнгөө ашиглах эрхгүй болж, хөрөнгө мөнгөөрөө хохироод байна.

            Иймд өөрсдийн барьсан агуулах, жижиг байшингаа эзэмшиж ашиглах эрхгүй болсон тул тэдгээрийг байгуулахад гарсан барилгын материалын зардал 1.179.000 төгрөгийг хоршооноос гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Бурнавасан-Од” ХХК-нийг байгуулахад 10 гишүүний нэг нь болж орсон. 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн биржийн тусгай зөвшөөрөл аваад, аймгийн газрын албанд өргөдөл өгөөд улмаар газартай болж, ажлын байртай болох зорилгоор барилга байгууламжийн ажил эхлүүлсэн. Энэ үед би өвчтэй байгаад Улаанбаатарт явж байсан болохоор яг энэ ажилд гар бие оролцоогүй. Л.******* над руу утсаар яриад “газар дээрээ ингээд агуулах байшин барих гэж байна, эхний ээлжинд компанийн дансанд байгаа мөнгийг зарцуулъя” гэсэн. Тэгээд би 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Л.******* луу компаний дансанд байсан 3,500,000  төгрөгийг шилжүүлсэн. Миний хувийн зүгээс оруулсан мөнгө нь 1,179,000 төгрөгийг “” хоршооноос нэхэмжлэж байгаа юм. Нотлох баримтын талаар ярихад “Бурнавасан-Од” ХХК-аас 3,500,000 төгрөг, “”-аас 950,000 төгрөг, “”-ээс 1,109,000 төгрөг нийтдээ 5,590,000 төгрөгийг “” хоршоо нь хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Энийг нотлох баримт бол “” хоршооны гишүүн гийн (урьд нь манай “Бурнавасан-Од” ХХК-д байсан) манай компаний цаашдын ямар үйл ажиллагаа явуулах талаар хийсэн хуралд хөтөлсөн тэмдэглэлдээ хаанаас хэдэн төгрөг оруулсан талаараа тооцоо хийж бичсэн баримт нь хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудсанд байгаа.” гэв.

 

            Нэхэмжлэгч Ц.*******, А.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2013-03-06 нд Бурнавасан Од ХХК нь 10 гишүүнтэйгээр байгуулагдсан компаны гишүүн юм. 2013-04-01 нд газрын алба болон засаг даргад газар хүсэж өргөдөл өгсөн. 2013-07-08 нд хүсэлтийн дагуу манай компанид газар өгсөн. Энэ явцад эзэмшлийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө байгуулалтын үйл ажиллагааг ******* гардан зохион байгуулж ажилласан. Нийт 5590000 төгрөгөөр анх бүтээн байгуулалт хийснээс А.******* 429000, ******* 429000 төгрөг өгсөн, дараа нь ******* 1000000 төгрөг нэмж өгсөн. Нийт ******* миний бие 3423812 төгрөгийг компаны бүтээн байгуулалтанд оруулсан. 2014 оны 5 сард 4х5 харьцаатай байшинг  , *******, *******, ******* нар барьж ******* би 1050000 төгрөг оруулж барисан. Мөн 429000 нэмэгдэж нийт 1479000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн.

 

            Компаны гишүүд өөрийн эзэмшил газар дээр ажиллах эрх нь зөрчигдсөнөөс болж үүсгэн байгуулагч нар болон хамтран хөрөнгө оруулсан хүмүүсийн дунд маргаан гарч 2014-09-29нд газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх гаргаж хоршоог шүүхэд нэхэмжилсэн. Гэтэл уг бүтээн байгуулалт барьсан газрын асуудал шийдвэрлээгүй байх явцад 2015-10-06 нд хоршооны нэр дээр газрын зөвшөөрөл шилжсэн. 2013-08-31 нээс хойш баригдсан барилга байгууламж нь газрын хамт хоршоо эзэмшиж байгаа тул өнөөдрийг хүртэл өөрсдийн оруулсан хөрөнгө мөнгөө авч чадахгүй хохирч, бүтээн байгуулсан үл хөдлөхөө эзэмших эрхгүй болоод байна.

 

            Иймд бид өөрийн эзэмшилд байсан газар дээр барьж байгуулсан барилга байгууламжид орсон ******* миний 3413812 төгрөг *******ы 1479000 төгрөг нийт 4892812 төгрөгийг хоршооноос гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ”Миний хувьд “” хоршооноос “Бурнавасан-Од” ХХК-ийн газар дээр бүтээн байгуулалт хийхэд оруулсан миний хувь хөрөнгө болох 3,413,612 төгрөгийг нэхэмжлэж байгаа.” гэв.

 

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ”Манай компанийн нэр дээр тэр газар олгогдсон бөгөөд эрхийнхээ дагуу бид бүхэн хөрөнгөө нийлүүлж тэнд 4 байгууламж барьсан. Сүүлд нь 5 дугаар сард 4х5 хэмжээтэй албан өрөөний зориулалтаар байшин барихад миний 1,050,000 төгрөг орсон.  Бидний нийлж бүтээн байгуулалт хийсэн газар дээр одоо  “” хоршоо үйл ажиллагаа явуулаад биднийг тэнд ажиллах ямар ч боломжгүй болгосон болохоор би “” хоршооноос тухайн үед оруулсан өөрийн хувь хөрөнгө болох 1,479,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.” гэв.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хууль зүйн дүгнэлтээ хэлэхэд, бид бүхэн нэгэн ойлголтод хүрэх ёстой байх гэж бодож байна.  Нэхэмжлэгч хариуцагч талууд хамтын хөдөлмөрөөр бий болгосон бүтээн байгуулалт дээрээ одоо хамтраад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэдэг нь аль аль талын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Эдгээр хүмүүс үл ойлголцсон байдлаас болон маргаад шүүхэд  Л.******* “Бурнавасан-Од” ХХК-нийг төлөөлж нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нь “” хоршоог төлөөлж гаргасан хариу тайлбартаа, нэхэмжлэсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэдий ч  бүтээн байгуулсан 121 метр квадрат агуулах, блокон болон торон хашаа, ариуцэврийн байр зэрэг нь үнэн болно гэж нотолж өгсөн байдаг юм. Гэтэл бүтээн байгуулалтанд оруулсан эдгээр хүний мөнгийг өгөхгүй ээ, зөвхөн агуулахад оруулсан мөнгийг бид нар өгнө, бусад зүйлээ та нар нураагаад аваад яв гэж хариуцагч тал хэлж байна. Энэ дээр тайлбарлахад нэгдүгээрт иргэний хуулийн 476-р зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ хэлцэл энэ хүмүүсийн хооронд үүссэн байна гэж үзэж байна. Энэ нь бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед хамт ажиллаж байсан саяын гэрч нарын тайлбараар нотлогдож байх юм. Мөн хариуцагч талын хариу тайлбар дээр энэ хүмүүс хамтран ажиллаж олсон ашиг болон хуримтлалаас хувь нийлүүлж бүтээн байгуулалт хийсэн гэдэг нь харагддаг. Хэдийгээр энэ хүмүүсийн хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй ч амаар ярьж тохиролцон үйл ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундын өмч болно гэж заасан байдаг. Мөн хамтран ажиллах гэрээнээс гарах тухай заалт  479.4 дэх хэсэгт зааснаар, нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн тал хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана гэсэн байдаг. Ингэхлээр нэхэжмлэгч талуудын нэхэмжлэсэн мөнгийг олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм гэж хэлмээр байна. Хоёрдугаарт газрын маргааны асуудал дээр тайлбарлахад, газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдэнэ гэсэн байдаг. Тэгэхээр “” хоршооны нэр дээр 121 метр квадрат агуулахыг 50,000,000 төгрөгөөр үнэлүүлж бүртгэсэн байгаа юм. Ингээд үзэхээр “” хоршоо нь хариуцагч мөн үү? биш үү? гэдэг нь тодорхой болж байгаа юм. 2013 оны 9 дүгээр сараас эхэлж тус газар дээр бүтээн байгуулалт хийж эхлэхэд тухайн газар нь “Бурнавасан-Од” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ нь олгогдсон байсан учир эдгээр хүмүүс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж хэлж байгаа юм. Тэгээд бүтээн байгуулалтын ажил дуусаад буюу 2014 оны 7 дугаар сараас эхлээд үйл ажиллагаа явуулах гэтэл маргаантай асуудал үүсч улмаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаантай газар гэх асуудал үүсч Засаг даргын захирамжаар уг газрын гэрчилгээ нь хүчингүй болсон байдаг, эргээд энэ газар нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “” хоршооны нэр дээр олгогдсон юм. Ийм учраас нэхэмжлэгчид бол “” хоршооноос тухайн бүтээн байгуулалтад оруулсан өөр өөрсдийн мөнгөө эргүүлж авах л хүсэлттэй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл үүнд хэн хэн хэдэн төгрөг оруулсан тухайд маргаан үүссэн байгаа. “” хоршооноос 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Энэхүү бүтээн байгуулалтыг бариад дуусахад бид нийтдээ 30,271,684 төгрөгийг зарцуулсан байна, бид 5 хүний энэ бүтээн байгуулалтад оруулсан 24,000,000 төгрөгийг яаж шийдвэрлэх гэж байна вэ” гэсэн албан тоотыг “Бурнавасан-Од” ХХК-д ирүүлсэн нь хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан байгаа. Мөн хуримтлал үүсгээд тэрнээсээ гаргаж хэрэглэж байсныг Л.******* баримтаар гаргаж өгсөн байгаа. Нийтдээ энэ 6 хүний оруулсан мөнгө болох 17,114,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж ярихад энэ хоршооны өмч хөрөнгө мөн үү гэдэг дээр эргэлзээтэй байна, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.******* нь компьютерийг авсан гэдэг баримт байгаа. Харин “” хоршоо нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан байдаг. Нэхэмжлэлтэй холбогдуулж гаргаж өгсөн нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байгаа юм. Д.*******ийн компьютерийн мөнгө гэхэд д 8,000,000 төгрөг гээд биччихсэн, 12,300,000 төгрөг Д.*******т, Д.*******т компьютерийн мөнгө гээд 1,600,000 төгрөг гэсэн энэ он сар нь засвартай байгаа юм, олон баримтууд нь дандаа давхардсан байгаа юм. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт гэрч С.******* сая хэлэхдээ бэлнээр 338,433 төгрөг өгсөн гэж хэлсэн. Л. болохоор бэлнээр харин Г. бол д өгсөн гэсэн. Ингээд 3 гэрчийн мэдүүлэг нь зөрж байгаа юм. Д.******* 15,000,000 төгрөг нийлүүлсэн ба 4,162,000 төгрөг болон компьютер, посын машиныг нь хүлээлгэж өглөө гэсэн нэхэмжлэгч талын 5 сарын 28 өдөр гаргаж өгсөн баримт байна. Тэгэхлээр өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар Д.*******т компьютерийг нь буцаан өгч байна гэдэг чинь Д.*******т компьютерийн мөнгийг нь өгөөгүй байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Ийм учраас хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэл болох 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг Даргын Захирамжийн дагуу төвлөрсөн түүхий эдийн цэгийг нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулах зорилгоор хуучин хогийн цэгийн баруун талд газар өгсөн бөгөөд энэ газар дээр 2013 оны 8 сараас "Арвин сан" худалдааны төвийн урд талд үйл ажиллагаа явуулж байсан түүхий эд бэлтгэн нийлүүлэгч ченжүүд /Л., Б., Л.*******, Ц.*******, С.*******, Д.*******, М.*******/ хоорондоо ярилцан хамтран ажиллаж эхэлсэн. Хамтарч ажиллах хугацаандаа ******* 8237650 төгрөг, ******* 9017250 төрөгийн ашиг авсан. /10 сарын12-оос 10 сарын 26-ны хооронд *******ы тооцоо барьж байх үеийн ашгийг оруулаагүй болно/ *******, ******* нар нь хамтран ажиллаж байх явцдаа тухайн үед авч байсан ашигаа голж хувийн ашиг сонирхолоо урьтал болгон хоорондоо харилцан тохиролцож илүү ашиг олох зорилгоор өөрсдийн  хүсэлтээр цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлж Ц.******* 2013 оны 11 сарын 16, Л.******* нь 2013 оны 11 сарын 23 нд ажиллахаа больсон ба түүхий эд авахад зориулан гаргасан 3000000 /гурван сая/ төгрөг, ашгаасаа хуримтлал үүсгэсэн 2500000-3000000 /хоёр сая таван зуун мянгаас гурван сая төгрөг нийт ******* 5500000/таван сая таван зуун мянга/ төгрөг, ******* 6000000 зургаан сая/ төгрөг авч явсан болно. ******* нь тооцоо барьж байх хугацаандаа тооцоогоо будлиантуулж 2000000 /хоёр сая / төгрөгийг дутааж байсан. Манай хоршооны гишүүн болох Д.******* нь хоршооны тухай хууль, дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд 2015 оны 5 сарын З-нд хувийн эрх ашгаа урьтал болгон хоршооноос явсан. Явахдаа хоршооны эд хөрөнгө болох 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй посын машин, компьютерыг дагалдах хэрэгсэлийн хамт, түүхий эдийн үлдэгдэл мөнгө болох 9907940 төгрөгийг дур мэдэн авч явсан. ******* нь хамтарч ажиллах хугацаандаа 15000000 /арван таван сая/ төгрөгөөр хувь нийлүүлсэн бөгөөд 5 сарын 28 нд авч явсан мөнгө болох 9907940 төгрөг дээр нь 4162000 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг *******т нэмж өгсөн. ******* нь тооцоо барьж байх хугацаандаа Номгон сумын иргэн Д.Батбуянд 1000000 /нэг сая/ төгрөгийг зээлгэсэн байснаа өөрөө авахаар болж тооцоо дуусгасан. *******тэй тооцоо хийхдээ 70000 /далан мянга/ төгрөгийг илүү өгсөн байсан. Тухайн үед авч явсан компьютер болон дагалдах хэрэгсэл, посын машиныг одоог хүртэл өгөөгүй. 2013 оны 8 сарын 3 аас 2015 оны 5 сарын 3 хүртэл хамтарч ажиллах хугацаандаа нийт 44027963 төгрөгний ашиг авсан байна. /Ашиг авч байсан гарын үсэгтэй баримт нь байгаа болно./ хавсралт 3,4,5,6 болон тооцооны дэвтэр/ Бүтээн байгуулалтанд нийт 7 хүн оролцсон /М.*******, Л., Б., Д.*******, Л.*******, Ц.******* С.*******/ бөгөөд бүтээн байгуулалтыг хийхэд үндсэн мөнгөнөөс гаргахгүйгээр түүхий эдийн борлуулалтын зөрүү болох ашигаас хуримтлал үүсгэн 121 мкв талбайтай агуулах, блокон болон төмөр сараалжин хашаа, 00 цэг зэргийг барьсан болно. Жич:Тухайн үед авч байсан ашгийг нэгтгэж гаргав. /хавсралт 5/ *******ы цаг тухайд нь тооцоогоо гаргаж үзүүл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсаны үндсэн дээр өөрийн гар бичмэлээр гаргасан тооцоог үндэслэн барилгын тооцоог гаргасан. /эх бичмэл нь байгаа болно/. Зардлын тооцоо болох 6364344 /зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөг нь 8 сарын 3 аас 11 сарын 23 ны хооронд *******, *******, ******* нартай хамтран түүхий эд авч байх үеийн хоол, ажилчны цалин, шуудай зэрэг өөрсдийн хэрэгцээнд зориулан гаргасан зардал бөгөөд тооцоо хийх бүрдээ зардлаа хасаж ашгаа тооцон олгож байсан. /хавсралт 7/ Аймгийн засаг даргын 2015 оны 7 сарын 3 өдрийн а/452 тоот шийдвэрээр тус газрыг "" хоршоо нь эзэмших эрхтэй болсон. "" хоршооны газар дээр өөрсдөө дур мэдэн 4x5 жижиг байшин/ ямар ч тооцоо судалгаагүй, стандартын шаардлага хангахгүй, зориулалт нь тодорхой бус/ барьсан. Энэ барилгыг бидэнд бариад өгөөч гэж гуйж хэлээгүй өөрсдөө юу бодож барьсаныг мэдэхгүй. Одоо бодоход юу ч байсан яадаг юм нэг юм барьчихая тэгээд дараа нь шүүхээр мөнгийг нь авья гэсэн бодолтой байсан хүмүүс байна. Иймд харин тус эзэмшлийн газар дээр барьсан барилгаа ямар нэгэн арга хэмжээ авч газар чөлөөлж өгөхийг хүсэж байна. Энэ барилга нь манай байгууллагаар үйлчлүүлж байгаа нийт малчдын орж гарах үүдэнд тулгаж барьсан учраас үзэгдэх орчин хязгаарлаж ажил үйлчилгээ явуулахад саад болж байна. Иймд *******ы нэхэмжилсэн 17114420 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй болно.”  гэжээ

 

Хариуцагчийн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ хоршоо 2014.03.19-ний өдөр албан ёсоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоршооны гишүүдтэйгээ хамтран ажиллаж эхэлснээс хойш хоршооны орлого, хөрөнгийн эх үүсвэрээр хоршоогоо хөрөнгөжүүлсэн. Үүний нэг нь бичиг хэрэгт ашиглах зорилгоор 2013 оны 11 сард Улаанбаатар хотоос компьютер, посын машиныг нийлээд 1500000 төгрөгөөр худалдан авч, хэрэглээний программыг 1000000 төгрөгөөр худалдан авч компьютерт суулгуулан хэрэглэж эхэлсэн. Хоршооны энэхүү эд хөрөнгийг ******* нь хоршооны гишүүдтэй үл ойлголцон маргаан үүсч хоршооноос гарахдаа компьютер болон программ, посын машин зэргийг хувьдаа авч явсан. Үүнээс болж хоршооны үйл ажиллагаанд хэрэглэх тусгай программыг дахин 1500000 төгрөгөөр суулгуулан авч хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл ахин программ суулгуулж хоршооноос мөнгө гарган хохирсон.

 

Иймд хоршооны эд хөрөнгө болох суурин компьютер, посын машины үнэ 1500000 төгрөг, программын үнэ 1000000 төгрөг буюу нийт 2500000 төгрөгийг гаргуулан хоршоог хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч Д.******* нь тус хоршооны гишүүн бөгөөд хамтарч ажиллаж байсан. Уг хоршоо нь 2014 оны 3 сард байгуулагдсан. Гэтэл Д.******* нь 2013 оны 10 сард Улаанбаатар хотоос өөрийн зардлаар өөрийнхөө мөнгөөр компьютер, посын машин худалдан авч 1,000,000 төгрөгөөр программ суулгуулж авчраад ашиглаж байсан. 2015 оны 4 сард “” хоршооны хүмүүстэй таарамжгүй байдлаасаа болж ажлаас гарахдаа компьютер, посын машинаа авч явсан. Энэхүү компьютер, посын машинаа 2013 оны 10 сард авч “Бурнавасан Од” компанитай хамт ажиллаж байсан хугацаандаа хэрэглэж байсан миний өмч юм. Сөрөг нэхэмжлэл дээр компьютер авсан он сар, хоршоо байгуулагдсан он сар өдөр нь тодорхой тусгагдсан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “” хоршооноос нэхэмжлэж байгаа 17,114,420 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо манай үйл ажиллагаа явуулж байгаа газар нь аймгийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх нь манай “” хоршоонд олгогдсон юм. 11х11 бүхий 121 мкв агуулах, 40 метр урт 2 давхар бетонон хана, жорлон, 4х5 хэмжээтэй байшин, 130 метр торон хашаа гээд 5 байгууламжаас манай хоршоо 121 мкв агуулахыг өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлсэн байгаа. Энийг бол татварын байгууллагад энэ хөрөнгөтэй холбоотой татварыг төлөөд явдаг баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан бий. Энэ агуулахыг барихад оруулсан мөнгөө нотлож чавдал бид түүнийг нь олгож болно, бусад эд хөрөнгийг манай хоршоо заавал авах шаардлага байхгүй. Манай “” хоршооны нэр дээр албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэн өгсөн зүйл байдаггүй юм. 130 метр торон хашааг та бүхэн өөрсдөө буулгаад аваад явсан ч болно. Хэрвээ тэгвэл бидний оруулсан ногдох хувийг нь эргүүлээд өгөх юм байгаа биз. Ариун цэврийн байрны хувьд бол манай эзэмшил газрын гадна байдаг, манайх захиран зарцуулдаггүй. Яг үнэнийг хэлэхэд “Бурнавасан-Од” ХХК-ийн хүмүүсд мөнгө өгсөн бол тэр хүндээ нэхэмжлэлээ гаргаа, та бүхнээс мөнгө цуглуулж Л.*******д өгч байсан гэхээс “” хоршоо та бүхнээс нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед хэсэг бүлэг хүмүүс нэгдэж ажлаад ямар ч тамга тэмдэг байхгүй, Л.*******ыг данс тооцоогоо хурдан гаргаж өгөө гэхэд өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүйгээсээ болоод энэ олон хүнийг ийм байдалд хүргэлээ гэж үзэж байгаа. 4х5 хэмжээтэй байшингийн талаар ярьхад манай эзэмшилд тэр байшин байхгүй, манайх эзэмших ч шаардлага байхгүй, яг хашааны орох үүдэнд зэрэгцүүлээд барьчихсан том оврын машин ороход дайрагдах боломжтой, ямар ч шаардлага хангаагүй юм барьчихсан юм билээ. Энэ байшинг ямар хүмүүс оролцож яаж босгосоныг ч мэдэхгүй, ямар үнээр барисныг ч мэдэхгүй, тэр түлхүүр, тоолуур гэж хэлээд байсан, тэрийг нь ч хаана байдгийг бид мэдэдгүй юм аа. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлье. Нэхэмжлэгч талын гаргасан тооцооноос харахад “Бурнавасан-Од” ХХК, “” хоршоо, “” хоршоо болон Л.******* нараас мөнгө зарлагдсан гэх тооцоолол энэ баримтуудад авагдсан байдаг. Хэргийн материалд компани болон хоршооноос гарсан гэх мөнгө нь хэрхэн яаж гарч юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй, хоорондоо холилдчихсон “” хоршооноос гарсан мөнгөний баримтыг жагсаагаад үзэхэд 121,300 төгрөгийн, “Бурнавасан-Од” ХХК-иас гарсан нь 6,571,300 төгрөгийн л баримт байна. “” хоршоо тухайн үед байгуулагдаагүй байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Хувь хүн нэхэмжлээд байгаа юм уу?  хэн нэхэмжлээд байгаа юм бүү мэд. Өнөөдөр  “Бурнавасан-Од”, “”, “” гээд баахан нэр дээр тамга тэмдэг дарсан баримт гаргаж ирээд нэхэмжлэлээд байгаа нь ойлгомжгүй байна.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүмүүсийн маргаан бол маш удаан хугацаанд үргэлжлээд, тал талаасаа хангалттай хууль зүйн туслалцаа авсан гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар ч гэсэн энэ хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага нь одоо хүртэл тодорхойгүй, ойлгомжгүй байгаад байна. Чухам яагаад “” хоршооны эзэмшилд байгаа газар дээрх объектийг төлөх ёстой гэж? Эдгээр объектийн үнийг төлнө гэдэг чинь “” хоршоо тухайн хөрөнгийг худалдаж авч байна гэсэн үг. Газрын тухай хуульд тухайн газрыг авсан этгээд дээр нь байгаа хөрөнгийг заавал өмчлөлдөө аваад үнийг төлнө гэсэн заалт ерөөсөө байхгүй. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар энэ хүмүүсийн байгуулсан газар дээр “” хоршоо шууд ирээд газрыг нь булааж аваад хөөгөөд явуулчихсан юм шиг ойлгоод байна. Яг үнэндээ та нарын маргах ёстой зүйл бол 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А636 дугаартай Засаг даргын захирамж гарахад захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Тэгж маргаагүй явж явчихаад бүр сүүлд нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөр хоршоо энэ газрыг авсан хойно нь мөнгөө гаргуулж авна гээд өмчийн эрх яриад явж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа хэлсэн. 121 мкв агуулах бол манай хоршоон дээр бүртгэлтэй байгаа гэж. Энэ объектэд оруулсан өөрсдийн хөрөнгийн тооцоогоо үндэслэлтэйгээр гаргаад өгвөл тэдгээр мөнгийг буцааж өгөхөөс татгалзах зүйл алга гэж ойлгуулсан гэж бодож байна. Үлдсэн 4 объектийн хувьд бол манайх өмчлөлдөө аваагүй ба өмчлөлдөө авах шаардлага ч байхгүй гэж үзэж байгаа. Яг үндсэндээ Газрын тухай хуульд ямар ойлголт байдаг вэ гэхлээр, үл хөдлөх хөрөнгө бусдад шилжсэн тохиолдолд газар нь дагалдаж шилжинэ гэсэн заалт байдаг болохоос, газрын эзэмшлийн эрх шилжсэн тохиолдолд тухайн газар дээр байх үл хөдлөх хөрөнгө заавал түүний эзэмшилд очно гэсэн заалт байхгүй. Нотлох баримт үнэлэх асуудлын хувьд итгэмжлэлийн тал дээр хэлэхэд энд сууж байгаа 3 хүн болон Л.******* нь яг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Хэрвээ “Бурнавасан-Од” ХХК-ийн хөрөнгийг гаргаж бүтээн байгуулалт хийсэн юм бол  тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Хувь эзэмшиж байсан үгүй нь мэдэгдэхгүй этгээд ирээд зэрэгцээд нэхэмжлэж болдоггүй юм аа. Мөн Л.******* нь гэдэг хүний нэр дээр гэж хүний 150,000 төгрөгийг нэмээд 500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн. Энэ нь яг болон гэж хүмүүсийн илэрхийлж байгаа хүсэл зориг мөн үү? гэдэг нь тодорхойгүй. Мөн “Бурнавасан-Од” ХХК-ийн нэртэй тамгатай баримтууд байгаа. Эдгээр баримт нь яг тэр 2000 га газар дээр хийгдсэн бүтээн байгуулалтад орсон уу? гэдэг нь бас тодорхойгүй. Мөн нэхэмжлэгчид нь тус тус объектэд өөр өөрсдийн хэдэн төгрөг орсон гэдгээ хэлж мэдэхгүй бөгөөд Л.*******д л мөнгөө хураалгаж байсан уу гэхээс, Л.******* нь тэдгээр мөнгийг эргээд яг бүтээн байгуулалтад хэрэглэсэн гэх баримт байхгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэлэхэд “” хоршоог байгуулагдахаас өмнө тус компьютерийг авсан учир энэ хоршооны өмч биш юм гэж тайлбарлаад байгаа. Гэтэл хариуцагч нь “надад нэг ийм компьютер байна, та нарт ч хэрэгтэй надад ч хэрэгтэй, хоршоондоо хэрэглье та нар надад мөнгийг нь гаргаад өгчихөө гэсэн байдаг” тэгэхээр энд заавал компьютер авсан цаг хугацааг ярих шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* “” хоршоо /дарга М.*******/-нд холбогдуулан 17,114,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч М.******* эс зөвшөөрч Д.*******т холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэг. 17,114,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувьд:

 

            Хавтаст хэрэг дэх нэхэмжлэл /хх-1/-ийг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь нэр бүхий 6 иргэнийг төлөөлж тухайн иргэдийн хамтран байгуулсан “Бурнавасан-Од” ХХК-ийн эзэмшлийн талбай дээр үл хөдлөх эд хөрөнгө барихад оруулсан 17,114,420 төгрөгийг уг газрын одоогийн эзэмшигч “” хоршооноос гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтуудаас үзэхэд /1 дүгээр хавтас хэргийн 88-151/ 2013 оны бүтээн байгуулалтын тооцоо, “Бурнавасан-Од” ХХК-ийн барилга байгууламжийн тооцоо, хүн тус бүрээр оруулсан тооцоо нь нэхэмжлэгчдийн нэхэмжилсэн мөнгөн дүнтэй тохирч байна. Мөн “Бурнавасан-Од” ХХК-ийн барилга байгууламжийн материалын тооцоо, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь үл хөдлөх эд хөрөнгө барихад гаргасан зардал, үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг нотолсон баримт гэж үзэхээр байна. Гэвч бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын зарлагын ордер, зарлагын баримтууд дээр “Бурнавасан-Од” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан нь дээр дурдсан 17,114,420 төгрөгийг нэр бүхий иргэд нэхэмжлээд байгаа эсхүл “Бурнавасан-Од” ХХК нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хүн тус бүрээр оруулсан хөрөнгийн тооцоог шинжлэн судлахад нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжилсэн мөнгөн дүн тохирч байх боловч тухайн мөнгийг бүхэлд нь нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал Л.******* “Бурнавасан-Од” ХХК-ийн 350,000 төгрөг, “Жинст ембүү” гэх байгууллагын 150,000 төгрөг, “” гэх байгууллагын 79,000 төгрөгийг, Ц.******* “Бурнавасан-Од” ХХК-ийн 350,000 төгрөг, “” гэх байгууллагын 79,000 төгрөгийг тус тус өөрийн нэхэмжилсэн үнийн дүнд оруулж тооцжээ. 

 

            Нэхэмжлэгч Н.*******, Ц.*******, А.*******, Д.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрсдийн нэхэмжилж буй мөнгийг хариуцагч “” хоршоонд биечлэн өгөөгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******д хүлээлгэн өгч, Л.******* нь барилга байгууламж барих ажлыг хариуцан гүйцэтгэж байсан гэж тайлбар гаргадаг бөгөөд үүнийг Л.******* давхар нотолдог. Өөрөөр хэлбэл нэхэмжилж буй мөнгийг “” хоршоонд өгсөн эсэх нь тогтоогдохгүй улмаар тухайн мөнгө үл хөдлөх хөрөнгө барихад зарцуулагдсан болон хэргийн хариуцагч нь “” хоршоо болох нь нотлогдохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал 17,114,420 төгрөг гаргуулах шаардлагаа үндэслэлтэйгээр нотолж чадахгүй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүх дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч “” хоршоонд холбогдох 17,114,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 1, 9-10, 16, 88-151 дүгээр талд авагдсан баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар талд авагдсан баримтуудыг үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 17, 79-81, 152-155, 158-178 дугаар талд авагдсан баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 14-17, 55-58, 108-112 дугаар талд авагдсан баримтууд тухайн хэрэгт хамааралгүй, 1 дүгээр хавтаст хэргийн 19, 24-46, 50-74 дүгээр талд авагдсан баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 45-47 дугаар талд авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.           

 

            Хоёр. 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

            “” хоршоо хариуцагч Д.*******т холбогдуулан сөрөг нэхэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар тал/ гарган компьютер, посын машины үнэ 1,500,000 төгрөг, програмын үнэ 1,000,000 төгрөг нийт 2,500,000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн гэх нотлох баримтад “2500000 төг үнэтэй компьютер авав хүлээн авсан *******” гэснээс үзэхэд компьютерийн үнэ 2,500,000 төгрөг гэж ойлгогдож байгаа нь нэхэмжлэлд дурдсан “компьютер, посын машины үнэ 1,500,000 төгрөг” гэсэн тайлбартай зөрчилдөж байхаас гадна дээрх баримт нь хуульд заасан “бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн  шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. Мөн 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Д.*******т компьютерийн мөнгө өгсөн болохоо нотолж ирүүлсэн баримтыг шинжлэн судлахад хэн болох нь мэдэгдэхгүй “Мөөгийд компьютерийн мөнгөнөөс хасав” /хх-60/, “500,000”, “600,000” гэх тоог гараар нэмж бичсэн /хх-61-62/,  огноо засвартай /хх-120/, “1/нд/ мөн дээр нэмэх” гэж гараар бичсэн /хх-122/ тухайн баримтууд хоорондоо зөрүүтэй байх тул нотлох баримтыг үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээтэй байна.

 

            Иймд дээр дурдсаныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргагч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэн “” хоршооны нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******т холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2 дугаар хавтаст хэргийн 31, 35, 60-64, 115-123 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 45-47 дугаар талд авагдсан баримтыг хэн хөтөлсөн болох нь тодорхой бус, засвар оруулж хар, хөх өнгийн балаар хольж бичсэн байх тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхэд учир дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1.Л.*******ы нэхэмжлэлтэй хариуцагч “” хоршоонд холбогдох 17,114,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.“” хоршооны нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******т холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,520 төгрөг, “” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймаг дах Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР