Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 85

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо ээж хайрхан 1-1б тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Буянт овгийн Балжиннямын Дуламдоржийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбадгар, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбадгар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Дуламдорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гар

сан тушаал байхгүйгээс ажилласан байдлыг нь тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Дуламдоржийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Дуламдорж Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Дуламдорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эр орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот болон 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 тоот протоколууд, Мал аж ахуй, махны нөөцийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс гаргасан 31 дүгээр тогтоол, аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны 23 дугаар тогтоолыг биелүүлэх арга хэмжээний тухай 1976 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн илтгэл, 3-р бригадын хурлын 1978 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн протокол, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13 тоот болон 1980 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 31 тоот, 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 69 тоот, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 тоот тогтоолууд, 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гэрч Ц.Содномренчин, Н.Нацагдорж, Р.Цэрэндэгд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБуянт овгийн Балжиннямын Дуламдоржийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА