Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,   

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Б.Х, М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Батхуягийн  Б.Х, М.М нарт холбогдох эрүүгийн 2007000610042 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн 67 дугаар хороо,******* тоотод оршин суудаг,

урьд 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах, 2017 онд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 140 цагийн ялыг биелүүлж, ял эдлэхээс санаатай зайлсхийсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, одоо 310 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй ******* овогт Б.Х /РД: /,

Монгол улсын иргэн *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ах, эгч нарын хамт ******* дүүргийн 7 дугаар хороо, Шинэ ******* байр 9-14 тоотод оршин суудаг,

урьд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан овогт М.М /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Х, М.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух иргэн Х.ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө архи уух гээд ярьж байгаад Бомбоо, Мөөгий бас танихгүй хоёр залууай таарсан. Тэгээд бид нар 3 шил архи Голомт цогцолбор сургуулийн ард хувааж уучихаад гадаа хүйтэн байсан тул манай найзын гэрт очсон. Намайг хашаанд нь орох үед гэр нь онгорхой байсан. Тэгээд би галыг нь түлээд гэрийг нь цэвэрлээд хоол байхаар халааж идсэн бас үлдсэн архиа хувааж ууж дууссан. Тэгээд дахиад архи уух мөнгө олдохгүй байхаар нь зурагтыг нь аваад ломбарданд тавчихаад буцааж авч өгөхөд болох байх гэж бодоод аваад явж байгаад цагдаад баригдсан” гэв

 

Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гарсан өдөр бид 5 хамт тэр айлд очсон. Хуягаа ах түрүүлээд айл руу орчихоод гарч ирэхгүй байхаар нь бид хэд яваад орход Хуягаа ах манй найз гэртээ байхгүй байна гээд зүүн талд орон дээр нь сууж бйасан.  Тэгээд бид нар 2 шил архи хувааж уучихаад байж байтал Отгоо ах Цэнгэл ах хоёр айлаас гараад яваад өгсөн. Айлд Хуягаа ах, Бомбоо ах бид хэд үлдсэн. Бомбоо тасраад шалан дээр унтаад өгсөн. Тэгээд би гадаа гараад байж байтал Хуягаа ах тортой зурагт аваад гарч ирсэн. Би болохгүй байхаа гэж хэлэхэд дараа нь буцаагаад зурагтыг  нь аваад өгчихөд л болно гэж хэлсэн. Бид хоёр тэгээд такси бариад “Цогтүвшин” дэлгүүрийн урд очоод Хуягаа ах ломбард орох гээд явж байхад нь цагдаа аваад явсан. Би тэр үед таксины ахад Буян ******* руу буцаж яваад буусан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Х.ы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед гэрээ цоожлоод Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаан-Уул нэртэй газарт очиж мах бэлтгэхээр гэрээ цоожлоод явсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд надруу *******ын Цагдаагийн хэлтсээс яриад танай гэрт хулгай орсон юм шиг байна. Та хурдан гэртээ ирэхгүй юу гэр чинь онгорхой байна гэх хэлэхээр нь би Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас гараад *******ад ирээд гэрээ үзсэн чинь гэрийн цоож эвдрээд гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт хулгайд алагдсан байхаар нь Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр ирж мэдэгдсэн юм. Манай гэрийг сахиж үлдсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Дорноговь аймаг руу явсан би би 2 хүүхдээ дагуулаад Улаанбаатар хотод эгч Туулын гэрт ирсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөрц манай нөхөр надруу залгаад гэрт тхулгайч орж зурагт хулгайлаад авч явж байгаад цагдаад баригдсан байна. Зурагтаа буцаагаад авчихлаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

           

Гэрч Д.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би уурхайд ажил хийхээр гэрээс гарч яваад *******ын үүргийн гол дэлгүүрийн урд Мөөгий таараад юм яриад зогсоод байсан чинь Аонгор Хуягаа буюу Б.Х ******* дүүргийн 1 дүгээр хороо чиглэлээр явж ирсэн., бид 3 юм яриад зогсож байсан чинь Цэнгэл ах, Отгоо ах 2 ирээд бид нарт 2 шил 0.75 граммын хараа архи  авч өгсөн. Тэр архиыг бид 5 нийлээд Голомт цогцолбор сургуулийн ард зогсож байгаад гадаа уусан юм. Архи уугаад байж байтал гадаа даараад байна айлд очиж архи ууя гэж Б.Х хэлэхээр нь бид нар зөвшөөрөөд Нисэхийн хороонд байдаг Б.Хын хэлсэн айлд очсон июм. Бид нар тэр айлд орохоосоо өмнө замаасаа 0.75 граммын хараа тархи аваад очсон юм. Би тэр айлд ороод авч явсан архи ууж дуусгаад тэр айлд тасраад уначихсан байсан юм. Нэг сэрсэн чинь тэр айлд гаднаас  танихгүй 50 орчим насны эгч орж ирчихсэн айлын зурагт алга болчихсон байна. гэж хэлээд намайг өшиглөж хөөж гаргасан. Тэндээс би шуудгэр рүүгээ харьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ахлах ахлагч Эрхэмбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд ******* дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байрны хажууд байдаг ломбарны урдуур гарч явтал Б.Х нь ногоон өнгийн аранз гэмээр уутанд LCD зурагт хийсэн нь багтахгүй, амсар онгорхой өргөөд орж явахаар нь зогсоогоод юун зурагт авч яваа талаар асуухад миний зурагт, би өөрийнхөө юмыг авч явна гэхээр нь гэр чинь хаана байдаг юм бэ, гэрт чинь очъё гэхэд зөвшөөрөөд машиндаа суулгаад зааж өгсөн. ******* дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 52Б-9 тоотод очиход Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд онгойлгосон, гэр нь эзэнгүй байхаар нь хөрш айл руу ороход нэг залуу байсан ба энэ залууг таних уу, энд амьдардаг уу гэж асуухад танихгүй, энэ гэрт цэргийн ангид ажилладаг залуу эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг гэж хэлсэн. Тэгээд цэргийн анги ороод Моөнхсайхан гэх хүний утасны дугаарыг аваад түүнрүү залгаад Б.Х гэдэг хүн танай гэрийн хаалганы цоожийг эвдээд зурагтыг чинь аваад явж байна гэхэд аан таньдаг хүн байна. Гэхдээ сайн танихгүй, яагаад манай гэрт орсон юм бол гэж байсан. Тухайн зурагт хийсэн аранз гэмээр зүйл дотор зурагтаас өөр эд зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Б.Х нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би өглөө архи иуух гээд мөнгөтэй хүн хайгаад явж байтал жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна Боомбоо, Мөөгий, танихгүй 2 ахтай Үүрийн гол хүнсний дэлгүүрийн урд зогсож байхаар нь очиж уулзаад ойр зуурын юм яриад зогсож байгаад архи уумаар болооод дэлгүүрээс 3 шил 0.75 граммын хараа архи аваад Голмт сургуулийн ард уусан юм. Тэнд бид нартай хамт архи уусан ах гадаа хүйтэн байна би даараад байна гэж хэлэхээр нь би манай найзынд очиж архиа ууч гэхэд зөвшөөрөөд бүгдээрээ такси бариад найз ы гэрт очихоор явсан. Замдаа дэлгүүрээс 0.75 граммын хараа архи аваад найз ы гэрт очсон чинь ы гэрийн хаалга нь онгорхой гэрт хүн байхгүй байхаар нь дотогшоо ороод архиа хувааж уусан. Хоолны шүүгээний дээр байсан савтай хоолыг халааж идчихээд архиа ууж дуусахад Боомбоо ах тасраад гэрийн зүүн талын орны урд талд шалан дээр унтаад өгсөн юм. Би дуудсан чинь Боомбоо сэрэхгүй байхаар нь хүлээгээд сууж байгаад Мөнх-Эрдэнэ бид 2 гэрийн хойморт байсан зурагтыг авчихъя гэж ярилцаад ногоон өнгийн жижиг уутанд хийгээд авч гараад такси бариад ******* дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ломбард руу би зурагтыг аваад орж явтал 2 цагдаа ирээд шалгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгдөө 07 цагийн үед гэрээсээ гараад архи уухаар ******* дүүргийн 2 дугаар хороо “Үүрийн гол” дэлгүүрийн урд очтол Боомбоо ахтай таараад хаанаас архи олж уухуу гээд ярилцаад зогсож байтал Отгоо ах, бүдүүн Цэнгэл ах 2 хүрээд ирсэн. 4-лээ болоод зогсож байтал Б.Х ирсэн. Отгоо ах би та нарт архи авч өгье гээд дэлгүүрээс 3 шил 0.75 граммын хараа архи авч гарч ирээд Голмт цогцолбор сургуулийн ард уугаад дуусахад Б.Х ах 4 дүгээр хороонд нэг айлын гадаа очоод таксинаас буугаад Б.Х ах түрүүлж буугаад хүн байна уу үзээд ирье гээд ороод гарч ирэхгүй 3-4 минут болохоор нь араас нь хашаа руу нь ортол гэрийн хаалга нь онгорхой байхаар нь яваад ортол Б.Х ах зүүн талын орон дээр нь ганцаараа сууж байсан. Ингээд Хуягаа ах манай найз байхгүй байна. Хэдүүлээ эндээ архиа ууя гэхээр нь зөвшөөрөөд юм ярингаа ууцгаасан. Архиа ууж дуусгаад Цэнгэл ах, Отгоо ах 2 тал шил архи үлдээгээд тэр айлаас гараад явсан. Боомбоо тасраад шалан дээр унитаад өгсөн. Тэгээд Б.Х ах бид 2 дахиад архи ууя мөнгө яаж олох уу гэхэд Б.Х ах тухайн айлын зурагтыг аваад гаръя, ломбарданд тавьж архи авч ууя гэхээр нь болох юм уу гэхэд манай найз байгаа юм гээд Б.Х ах зурагтыг тэврээд гэрээс нь гараад приус 20 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь гар өргөж зогсоогоод суугаад налайх дүүргийн 2 дугаар хороонд ломбард руу Хуягаа ах зурагтыг тэврээд машинаас буугаад орж явтал 2 цагдаа ирээд хаанаас юун зурагт авч яваа юм бэ гэхээр нь би таксинаас буугаагүй байсан болохоор нөгөө таксигаа шууд явчих гэж хэлээд Буян-******* дээр буугаад явсан. Тухайн айлаас ганцхан зурагт л авсан, өөр эд зүйл аваагүй...” гэх мэдүүлэг хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-8 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, э зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Б.Х, М.М нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х нь

3 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Галсэмбэрүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай”  гэх,

 

Шүүдэгч Б.Хын өмгөөлөгч Д.Март: Өмгөөлөгч Март би Б.Хын өмгөөлөгчөр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн ажиллаж байна. Миний үйлчилүүлэгч Б.Хын хувьд үлйдсэн гэмт хэргийнхээ талаар хэрэг шалгагдаж эхэлсэн  үеэс эхлэн үнэн зөвөөр нь мэдүүлж байсан. Хохирогч нь шүүдэгч Б.Хаас нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн байцалтын шатанд хэлсэн тул Б.Хыг бусдад  төлөх төлбөргүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс оногдуулж байгаа ялын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар энэ гэм хэрэгт 2-8 жил хүртэл хорих ял оногдуулахаар зааж өгсөн байдаг. Иймд шүүх миний үйлчилүүлэгчид хорих ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэж.  Мөн өмнөх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажилаас үлдсэн  266 цагийг ажлын 8 цагийг хорих ялын 1 өдрөөр тооцон нэмж нэгтэн нийтдээ 2 жил 1 сар 3 хонгийн хорих ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг  шүүхэд гаргаж байна. 

Наранбаатар: Шүүгдэгч М.Мын  ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүдэгч М.М өөрйн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрсөн ба шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг гаргах болсон нөхцөл байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохирсон ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зйүлийн 6 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож  байна.  Мөн миний үйлчиүүлэгч нь бусдад төлөх төлбөргүй ба эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2 жилийн хорих  ялаас доогуур хэмжээгээр хорих ял оногдуулах боломжтой гэж минй зүгээ  үзэж байна. Мөн цагдан хоригдсон 20 хонгийг ял эдэлсэн хугцаанд нь оруулан тооцож  шүүхийн шийгтэх тогтоолд дурдаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх,

 

Шүүгдэгч Б.Х, М.М нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух иргэн Х.ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 195.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Мын өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...Б.Х ах бид 2 дахиад архи ууя мөнгө яаж олох уу гэхэд Б.Х ах тухайн айлын зурагтыг аваад гаръя, ломбарданд тавьж архи авч ууя гэхээр нь болох юм уу гэхэд манай найз байгаа юм гээд Б.Х ах зурагтыг тэврээд гэрээс нь гараад приус 20 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь гар өргөж зогсоогоод суугаад налайх дүүргийн 2 дугаар хороонд ломбард руу Хуягаа ах зурагтыг тэврээд машинаас буугаад орж явтал 2 цагдаа ирээд хаанаас юун зурагт авч яваа юм бэ гэхээр нь би таксинаас буугаагүй байсан болохоор нөгөө таксигаа шууд явчих гэж хэлээд Буян-******* дээр буугаад явсан. Тухайн айлаас ганцхан зурагт л авсан, өөр эд зүйл аваагүй...” гэх, Шүүгдэгч Г.Б.Хын өгсөн: “...ы гэрт очсон чинь ы гэрийн хаалга нь онгорхой гэрт хүн байхгүй байхаар нь дотогшоо ороод архиа хувааж уусан. Хоолны шүүгээний дээр байсан савтай хоолыг халааж идчихээд архиа ууж дуусахад Боомбоо ах тасраад гэрийн зүүн талын орны урд талд шалан дээр унтаад өгсөн юм. Би дуудсан чинь Боомбоо сэрэхгүй байхаар нь хүлээгээд сууж байгаад Мөнх-Эрдэнэ бид 2 гэрийн хойморт байсан зурагтыг авчихъя гэж ярилцаад ногоон өнгийн жижиг уутанд хийгээд авч гараад такси бариад ******* дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ломбард руу би зурагтыг аваад орж явтал 2 цагдаа ирээд шалгаад баригдсан...” гэх,  Хохирогч Х.ы  өгсөн: “...гэрийн цоож эвдрээд гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт хулгайд алагдсан байхаар нь Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр ирж мэдэгдсэн юм. Манай гэрийг сахиж үлдсэн хүн байхгүй...” гэх, Гэрч Ц.Түвшинтөгсийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр надруу залгаад гэрт хулгайч орж зурагт хулгайлаад авч явж байгаад цагдаад баригдсан байна. Зурагтаа буцаагаад авчихлаа гэж ярьсан...” гэх, Гэрч Д.Эрдэнэзулын өгсөн: “...Би тэр айлд ороод авч явсан архи ууж дуусгаад тэр айлд тасраад уначихсан байсан юм. Нэг сэрсэн чинь тэр айлд гаднаас  танихгүй 50 орчим насны эгч орж ирчихсэн айлын зурагт алга болчихсон байна. гэж хэлээд намайг өшиглөж хөөж гаргасан. Тэндээс би шуудгэр рүүгээ харьсан юм...” гэх,  Гэрч Б.Батхүрэлийн өгсөн: “...ломбардны урдуур гарч явтал Б.Х нь ногоон өнгийн аранз гэмээр уутанд LCD зурагт хийсэн нь багтахгүй, амсар онгорхой өргөөд орж явахаар нь зогсоогоод юун зурагт авч яваа талаар асуухад миний зурагт, би өөрийнхөө юмыг авч явна гэхээр нь гэр чинь хаана байдаг юм бэ, гэрт чинь очъё гэхэд зөвшөөрөөд машиндаа суулгаад зааж өгсөн. ******* дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 52Б-9 тоотод очиход Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд онгойлгосон, гэр нь эзэнгүй байхаар нь хөрш айл руу ороход нэг залуу байсан ба энэ залууг таних уу, энд амьдардаг уу гэж асуухад танихгүй, энэ гэрт цэргийн ангид ажилладаг залуу эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг гэж хэлсэн. Тухайн зурагт хийсэн аранз гэмээр зүйл дотор зурагтаас өөр эд зүйл байгаагүй...” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Х, М.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Батхуягийн  Б.Х, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                           

            Шүүгдэгч Б.Х, М.М нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Хт 3 жил хорих ял, шүүгдэгч М.Мт .............. жил оногдуулах санал дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Б.Х, М.М нарыг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******.2 дугаар зүйлийн 1,  4, *******.6, *******.7, *******.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Х, овогт М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Мт 1 /нэг/ жил ийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Хт 1 /нэг/ жил, 5 /тав/  сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 310 /гурван зуун арав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 39 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Хт оногуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар, 9 /ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х, М.М нарыг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х, М.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ