Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,  

Иргэдийн төлөөлөгч Н.Ренчинхорлоо 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Хоохорын Аэд холбогдох эрүүгийн 1925000000486 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Аийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Х.Батсайханыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөхийн өргөө”-ний барилгын сахиулын байранд 2019 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зодож гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Аийн мэдүүлсэн “Архи хэтрүүлэн хэрэглэж маргалдаж ахыгаа зодсон. 3-уулаа 4 шил архи уусан. Эхний өдөр зодсоноо санаж байгаа, дараагийн өдрийн үйл явдлыг санахгүй байна. Дараагийн шөнө талийгаач коридорт хэвтэж байсан. Оруулж орон дээр нь хэвтүүлсэн. Шалан дээр цус байсан. Хүрзээр авч гадагш хаясан. Талийгаачийг тийм их гэмтэл авсан байх гэж бодоогүй. Эмнэлэг дуудах уу гэхэд өөрөө хэрэггүй гэсэн. Амь хохирсонд нь би буруутай. Архи хэтрүүлснээс боллоо гэж гэмшиж байна гэх мэдүүлэг,

       - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 6-34-р хуудас/,        

         -Хувцас болон гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 35-39-р хуудас/,

          -Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 41-43-р хуудас/,

-Хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 44-54-р хуудас/

         -Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 55-60-р хуудас/

 -Хохирогч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн...А өөрийнхөө хийсэн хэрэгт хариуцлага хүлээх байлгүй дээ. Аээс бид нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд хэн нэгэн хүний хувьд гомдлоод байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232-р хуудас/

- Гэрч Н.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Орхон аймагт орж ирээд ... талийгаачийн гэрт 18 цаг 30 минутын орчим иртэл талийгаач Батсайхан мөн түүний дүү А хоёр эрүүл, зурагтаа үзээд сууж байсан. ..Тэгээд талийгаач би архинд яваад ирье гээд виза картаа аваад дэлгүүр рүү явж 2 ширхэг 0,75 литрийн Стандарт нэртэй архи, 1 хайрцаг тамхи авчраад дансанд 12 мянган төгрөг үлдлээ шүү гэж хэлсэн. Ингээд бид гурав ойр зуурын талаар болон миний ажлын талаар ярьж сууж байгаад эхний архийг ууж дуусгасан. 2 дахь архийг задлаад талд нь орж байхад А талийгаачид хандаж “чи муу цалин мөнгө чинь ордоггүй юм уу, эсхүл эхнэр, хүүхэддээ өгөөд байгаа юм уу, дарга чинь 7 цагт дуудахад чи 9 цагт очсон биз дээ” гэх зэрэг агсарсан. Ярианаас нь бол мөнгөө харамлаад байна гэсэн утгатай юм ярьж уурласан. Талийгаач өөдөөс нь “ахын дүү ахыгаа битгий дандаа ингэж бай л даа” гэж хэлтэл А эхлээд “..талийгаачийн баруун чих рүү гараа атгаж байгаад хүчтэй цохисон, дараа нь нүд рүү нь, нүүр рүү нь мөн гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Энэ үед талийгаач газар унахад нь би түүнийг хамгаалж дээр нь дарж хэвтэхэд А дээрээс талийгаачийн цээжний хоёр тал руу буюу хавирга руу нь хөлөөрөө өшиглөсөн үү, гараараа цохисон уу, өвдөглөсөн үү нилээн хэдэн удаа цохиж, өшиглөсөн... Талийгаачийг би арай гэж босгож гэрээс нь авч гартал талийгаач надад хандаж “Баяраа ахын дүү ах нь нөгөө мөнгөнөөс чинь 0,5 литрийн архи авчих уу” гэхээр нь тэгээ гэж хэлтэл тэрээр би яваад ирье чи наад Атэйгээ байж байгаарай гэж хэлчихээд явсан. Талийгаач яваад удаа ч үгүй 0,75 литрийн Стандарт нэртэй архи авчирсан. Талийгаач Батсайхан дүү Адээ хандаж “ахын дүү ингэж болохгүй шүү, Баяраа гурвуулаа эвтэйхэн байя” гээд архи задалж хоёр, хоёр хундага уугаад сууж байтал Аптансүх талийгаачид хандаж “чи Булганаад зарсан машиныхаа мөнгийг авч чадахгүй байгаа юм уу, алив түүнтэй утсаар ярь” гэж хэлтэл талийгаач “Булганаа миний утсыг авахгүй байна лээ” гэхээр нь би дундуур нь орж “наад явган хэрүүлээ болио тэр Булганаа гэдэг чинь таны утсыг авдаггүй юм бол миний утсаар ярь” гээд талийгаачид би гар утсаа өгсөн. Талийгаач Булганаа гэж залуутай утсаар “за ахын дүү жил гаран болчихлоо, цагдаа, шүүх болох уу даа гэхэд цаанаас нь 5 дахь өдөр хүртэл хүлээчих” гэж хэлсэн. Булганаатай ярьсан яриаг талийгаач Батсайхан Аэд хэлтэл тэрээр “чи муу аятайхан ярьж болдоггүй юм уу” гээд түүний нүүр рүү 2-3 удаа алгадсан, тэгэхээр нь би Аийг алив хоёулаа гаръя гээд авч гарахдаа талийгаач Батсайхайн ахаас виза картыг нь аваад гарсан. Ингээд А бид хоёр Барилгачдын талбайн хажуугийн дэлгүүр орж 0,5 литрийн архи авч эргээд талийгаачийн гэрт ирсэн. Энэ архийг гурвуулаа уугаад дуусч байхад А талийгаачид хандаж “өмнөх авсан архинаас чинь би уугаагүй, чи муу далд хийчихсэн байна” гээд уурлан талийгаачийн мөр рүү нь цохиж, нүүр рүү нь алгадсан. Энэ үед нь би салгаж болиултал А арай тайвширсан. Ингээд бид унтаж амрахаар болоод эхлээд би хажуугийн өрөөнд нь орж хэвттэл хүйтэн байсан учраас эргээд тэр хоёрын өрөөнд орж Аптансүхийн өвөрт орж унтсан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн үед бостол талийгаач Батсайхан “Баяраа ахын дүү мөнгө байхгүй юу” гэхэд нь “за дүү нь мөнгө зохицуулъя" гэж хэлээд Уньт багт байдаг хажуугийн хөрөө арам дээр ажиллуулдаг Номин гэж охин руу залгаж 10.000 төгрөгийг талийгаач Батсайханы ахын данс руу шилжүүлж авсан. Ингээд архинд талийгаач Батсайхан бид хоёр хамт гарсан. Дэлгүүр рүү явж байх замд “энэ А ажил хий гэхээр хийхгүй юм, хоол л идэх юм, энэ хүнийг надаас холдуулаад ажил руугаа аваад явчхаач” гэж хэлсэн. Уг нь би Аийг надтай хамт манай ажил дээр очиж ажилла гэж зөндөө хэлдэг боловч ерөөсөө явдаггүй, ажил хийх дургүй хүн. Ингээд дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил, нэг хайрцаг тамхи зэргийг аваад эргээд талийгаачийн гэрт ирсэн. Энэ үед А сэрчихсэн байсан бөгөөд гурвуулаа нөгөө дэлгүүрээс авсан 0,75 литрийн архийг хувааж уусан. Архи ууж дуусаад 11 цагийн үед А бас л нөгөө дарга, машин гэсэн хэрүүлийн яриагаа ярьж эхэлснээ шууд талийгаачийн нүүр рүү цохиод авахаар нь би дундуур нь орж талийгаачийг хамгаалж дээр нь хэвтэхэд А “Баяраа пизда минь чи” гэснээ миний чихнээс татаж, нүүр рүү алгадаж аваад намайг хальт талийгаачаас холдуулах үед А талийгаачийн цээж рүү нь цохиж, нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон, тэгэхээр нь би дахиад талийгаачийн дээрээс түүнийг хамгаалаад дараад хэвттэл А дахиад цээжний хоёр тал руу нь өшиглөсөн үү, өвдөглөсөн ямар ч байсан хоёр талын хавирга руу нь их хүчтэй хэд, хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Тэгснээ А “за за Баяраа хөгшөөн бос бос одоо болно” гэхээр нь талийгаач бид хоёр босож талийгаачийг А орон дээрээ хэвтүүлсэн. Тэгээд А хоол хийж бид түүнийг нь идчихээд 20 цагийн үед унтаж амарсан. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 08-09 цагийн үед сэртэл А “хөгшөөн ахыг шөнө оруулж ирээд оронд нь хэвтүүллээ, шөнө үүдэнд дөрвөн мөч нь дээшээ харчихсан намайг авраачээ” гээд байж байсан гэхээр нь хаана хэвтэж байсан юм гээд асуутал тэнд гээд үүд рүү заасан тэнд нь очоод хартал нөжирсөн алгын чинээ цус байхаар нь “хөөе Аптансүхээ наад хүн чинь дотуур цус алдаад байгаа юм биш үү” гэхэд тэрээр “зүгээрээ амных нь л цус гарсан байлгүй дээ” гэж хэлэхээр нь талийгаач Батсайханаас би “бие нь яаж байна зүгээр үү” гэхэд “зүгээрээ ах нь зүгээр” гээд сулхан дуугарсан, тэгэхээр нь эмнэлэг дуудах уу гэхэд хажуунаас Аптансүх “эмнэлэг дуудаад яах юм эмнэлэг дуудвал цагдаа, шүүх болно ш дээ” гэж хэлсэн. Энэ үед талийгаач “эмнэлэг дуудаад хэрэггүй шүү Баяраа ахын дүү” гэж хэлэхээр нь би эмнэлэгт дуудлага өгөөгүй. Тэгтэл А талийгаачийн цус болсон футболкыг солихоор болсон бөгөөд талийгаач өндийж чадахгүй байхад Аптансүх маяглаад байлдаа пизда минь бос,футболкоо солиод өмс гэж хэлэхээр нь би дундуур нь орж талийгаачид цагаан өнгийн футболк өмсүүлж, толгой дээр нь цагаан өнгийн алчуур норгож тавьсан. Ингээд хэсэг байж байгаад би явахаар болоод талийгаачид хандаж “дүү нь явлаа шүү” гэж хэлчихээд захирлын дүү Уламбаяр руу дахин залгаж “Би Улаанбаатар хотод байна, одоо аавынхаа гэрлүү явах гэж байна 50.000 төгрөг шилжүүлээч’' гээд талийгаачийн данс руу шилжүүлж авсан. Тухайн үед би талийгаачид “картыг чинь аваад явлаа шүү эргэж ирээд өгье” гэхэд виза картынхаа дугаарыг арай сулхан дуугаар хэлсэн. Ингээд холбооны гадна талын АТМ дээр Аийн хамтаар очиж танихгүй нэр хүнээр виза картнаас 50.000 төгрөг гаргуулан аваад байрны дунд байдаг нэг дэлгүүрээс 0,33 Ерөөл нэртэй архи авч замдаа уусан. Тэгтэл Аптансүх “хөгшиндөө бэртлийн эм аваад өгчих” гэж хэлэхээр нь Барилгачдын талбайгаас шууд доошоо уруудаад байдаг орон сууцанд нэг эмийн сангаас ясанд сайн гээд Аптангагнуур, өвчин намдаах Деклотинк гэх эмийг аваад талийгаачийн гэр рүү очсон. Талийгаачид дээрх эмийг өгөхдөө халаасандаа байсан өөрийн хэрэглэж байсан хоромхон нэртэй тосыг мөн үлдээсэн. Тэгээд би талийгаачид хандаж “ахаа би явлаа, картыг чинь эргээд авчирч өгье Аийг аваад явчих уу” гэхэд“ тэгээ гээд бага зэрэг инээмсэглэж байсан. Ингээд А бид хоёр шууд Дөмөг зах орж Хялганатын унаанд суугаад явсан. Хялганатад очсон өдрөөсөө хойш талийгаачийн 95218337 дугаар руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны оройноос хойш утас нь холбогдох боломжгүй болсон... А тэр цустай нөжийг хүрзээр аваад арын хаалгыг онгойлгож цасан дор хийж булсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66-р хуудаст/,

 

- Гэрч Н.Баярцэнгэлийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтийн хамт  /1-р хх-ийн 69-77-р хуудас/

 

-Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад талийгаачийн ажлын байр буюу харуулын өрөөнийх нь цонхоор харахад “дээшээ харсан байдалтай, орон дээрээ хэвтэж байсан... хөдөлгөөн хийхгүй байхаар нь би үүдээр нь шагайхад огт хөдлөхгүй, цээж хэсэг нь ил гарсан байдалтай, амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь хаалгыг нь хааж гараад хүний нөөцийн ажилтантай холбогдож хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78-р хуудас /

- Гэрч С.Амарсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг

40 минутын орчим манай цехийн ерөнхий инженер Ж.Батсуурь над руу залгаад Соёл спорт цогцолборын манаач гэх хүн харуулын байран дээрээ нас барсан байна гэж хэлсэн. Тэр даруйд нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80-р хуудас/

- Гэрч В.Минжирмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн

“...Талийгаач Х.Батсайхан нь миний нөхөр байгаа юм, бид 2 дундаасаа нэг охинтой...Талийгаач над руу өөрийнхөө 95218337 дугаарын утаснаас залгаж ярьсан. .. талийгаач Бөхийн өргөөний харуулаар ажиллаж, тэндээ байрлаж байхдаа А гэдэг өөрийнхөө төрсөн дүүтэйгээ миний мэдэхээр 2018 оны 08 дугаар сараас хойш хамт амьдарч байсан. Хамгийн сүүлд утсаар ярихад А гэх дүүтэйгээ хамт байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн: Талийгаачийн биед хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн чамархай, орой, духыг хамарсан цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорх орой, зүүн чамархай, бага тархийг хамарсан цус харвалт, тархины эдийн зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал. Цээжний битүү гэмтэл: Хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 3-9-р хавирганы/ далд зөрүүтэй хугарал, 2 уушгины няцрал, цээжний хөндий дэх сул цус, толгой, их бие, дээд, доод мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, язарсан шарх, баруун чихний мөгөөрсний бутарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Гавал тархины битүү гэмтэл, цээжний битүү гэмтэл нь үхлийн шалтгаан болсон гэмтлүүд болно. Баруун чихний мөгөөрсний хугарал нь дангаараа, бусад зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.  Талийгаачид элэгний хатуурал архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.Талийгаачийн цусанд этилийн спирт 2.2 проммиль процент илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь 3-4 хоногийн өмнө нас барсан байна. Талийгаачийг зөөвөрлөсөн шинжгүй. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн чамархай, орой, духыг хамарсан цусан хураа, тархины аалзавч бүрхүүл дооjхи орой, зүүн чамархай, бага тархийг хамарсан цус харвалт, тархины эдийн зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал. Цээжний битүү гэмтэл: Хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 3-9-р хавирганы/ далд зөрүүтэй хугарал, 2 уушгины няцрал, цээжний хөндий дэх сул цус болно..” гэх дүгнэлт /1-р хх-ийн 142-144-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн: ...Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 9, 12, 14, 16, 17, 18 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 14, 16 дугаартай гарын мөрүүд нь Хоохорын Аийн баруун гарын дунд, ядам, чигчий хурууны хээний дардастай попилляр шугамын эхлэл, нийлэлт, салаалт, төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна..” гэх дүгэнлт/1хх-ийн 154-156 хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6639 дугаартай шинжээчийн:...Хар өнгийн куртик, саарал өнгийн футболк, цайвар өнгийн хөлийн ороолт нэг хос, улаан эрээн өнгийн алчуур, 86х68см хэмжээтэй ягаан өнгийн даавууны хэсэг, 30x1 Осм хэмжээтэй ягаан өнгийн даавууны хэсэг, гол хэсгээрээ шар оруулгатай ягаан өнгийн дэрний уут, ногоон өнгийн хөнжпийн даавуу, цайвар ягаан өнгийн нүүр гарын алчуур, ягаан өнгийн дэрний уутан дээр цус илэрсэн. Бусад эд зүйлс дээр цус илрээгүй. Дээрх эд зүйлсээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Х.Батсайханы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..” гэх дүгнэлт/1хх-ийн 238-239х/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6637 дугаартай шинжээчийн: ...Үнсний савнаас авсан гэх 1, 3 дугаартай тамхины ишэн дэх шүлс 5, 6, 7 дугаартай сонингийн цаасанд ороож татсан тамхины ишний хэсэг дэх шүлсний ДНХ-ийн тогтоц нь Н.Баярцэнгэлийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4 дугаартай сонингийн цаасанд ороож татсан тамхины ишэн дэх шүлсний ДНХ-ийн тогтоц нь Х.Батсайханы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Үнсний савнаас авсан гэх 2 дугаартай тамхины ишэнд холимог ДНХ-ий тогтоц илэрсэн ба Н.Баярцэнгэл, Х.Батсайхан нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Бусад сонингийн цаасанд ороож татсан тамхины ишний хэсгүүдэд шүлсний ДНХ-ийн тогтоц илрээгүй..” гэх мэдүүлэг/1хх-ийн 247-248х/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн: Магадлуулагч Х.А нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй. Эмчилгээ хийлгэж байгаагүй. Магадлуулагч Х.А нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадвартай байсан. Магадлуулагч Х.А нь хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй..” гэх дүгнэлт /2хх-ийн 7-8-р хуудас/

-Яллагдагч Х.Аийн мэдүүлсэн...Эхний шил архи уугаад дууссаны дараа 2 дахь шил архиа задалсан. Энэ архийг уугаад сууж байхад талийгаач Батсайхан ахтай би хүзүүний гинжнээс болж маргалдаж улмаар түүний хацар руу алгадсан. Бид нилээд маргалдсан. Энэ яриа дууссаны дараа Булганаа гэх залууд зарсан машинаас болж дахин маргалдсан. Маргаж байхдаа бид 2 үүдэнд гарч барьцалдаж авсан. Баярцэнгэл салгасан. гурав дахь архиа залдах гэхэд талийгаач ах наадхиа задлаад хэрэггүй маргааш ажлын хүмүүс ирвэл болохгүй гэж хэлж байсан. Гэвч сүүлд нь хэн тэр архийг задалсныг мэдэхгүй ямар ч байсан уучихсан байсан. Тэр үед талийгаач газар хэвтэж байсан, би орон дээр унтсан. Маргааш нь буюу 25-ны өдөр ямар ч байсан Баярцэнгэл хүн рүү ярьж талийгаачийн данс руу мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгөөр архи авсан....25-ны өдөр хэдэн шил архи уусан, ямар үйл явдал болсныг санахгүй байна...Миний санаж байгаагаар хацар руу нь алгадсан, үүдэнд барьцалдаж аваад газар хальтирч унасан. Тэр үедээ цээж рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Энэ үед Баярцэнгэл салгаж болиулсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

2019 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөхийн өргөө”-ний барилгын сахиулын байранд барилгын сахиул Х.Батсайхан, түүний төрсөн дүү шүүгдэгч Х.А, гэрч Н.Баярцэнгэл нар архидан согтуурч Х.А нь ах Х.Батсайханыгаа  үл ялих зүйлээр шалтаглан баруун чих рүү гараа атгаж байгаад хүчтэй цохих, нүд, нүүр рүү нь гараа атгаж байгаад  цохих, газар унахад нь цээжний хоёр тал руу нь  цохиж, өшиглөх зэргээр зодоод оронд нь хэвтүүлээд 26-ны өдөр Х.А, Н.Баярцэнгэл нар гарч явсан байна. Х.Батсайханыг 11 дүгээр сарын 29-ний өдөр 13 цаг 30 минутын орчим орон дээрээ нас барсан байдалтай байсныг олж тогтоосон ба талийгаач Х.Батсайханы биед гавал тархины битүү гэмтэл: тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн чамархай, орой, духыг хамарсан цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорх орой, зүүн чамархай, бага тархийг хамарсан цус харвалт, тархины эдийн зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал, цээжний битүү гэмтэл: хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 3-9-р хавирганы/ далд зөрүүтэй хугарал, 2 уушгины няцрал, цээжний хөндий дэх сул цус, толгой, их бие, дээд, доод мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, язарсан шарх, баруун чихний мөгөөрсний бутарсан хугарал бүхий гэмтэл учирсан бөгөөд үхэлд хүргэсэн шалтгаан нь  тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн чамархай, орой, духыг хамарсан цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорхи орой, зүүн чамархай, бага тархийг хамарсан цус харвалт, тархины эдийн зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал, цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 3-9-р хавирганы/ далд зөрүүтэй хугарал, 2 уушгины няцрал, цээжний хөндий дэх сул цус байсан байна. Мөн талийгаачийн цусанд этилийн спирт 2.2 проммиль процент илэрсэн ба согтолтын дунд зэрэгтэй, шинжилгээ хийхээс 3-4 хоногийн өмнө нас барсан, зөөвөрлөсөн шинжгүй байжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт... талийгаач Батсайхан ахтай би хүзүүний гинжнээс болж маргалдаж улмаар түүний хацар руу алгадсан. Бид нилээд маргалдсан. Энэ яриа дууссаны дараа Булганаа гэх залууд зарсан машинаас болж дахин маргалдсан. Маргаж байхдаа бид 2 үүдэнд гарч барьцалдаж авсан. Баярцэнгэл салгасан... 25-ны өдөр хэдэн шил архи уусан, ямар үйл явдал болсныг санахгүй байна...Миний санаж байгаагаар хацар руу нь алгадсан, үүдэнд барьцалдаж аваад газар хальтирч унасан. Тэр үедээ цээж рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Энэ үед Баярцэнгэл салгаж болиулсан...гэх мэдүүлэг нь гэрч Н.Баярцэнгэлийн...2 дахь архийг задлаад талд нь орж байхад А талийгаачид хандаж “чи муу цалин мөнгө чинь ордоггүй юм уу, эсхүл эхнэр, хүүхэддээ өгөөд байгаа юм уу, дарга чинь 7 цагт дуудахад чи 9 цагт очсон биз дээ” гэх зэрэг агсарсан. Ярианаас нь бол мөнгөө харамлаад байна гэсэн утгатай юм ярьж уурласан. Талийгаач өөдөөс нь “ахын дүү ахыгаа битгий дандаа ингэж бай л даа” гэж хэлтэл А эхлээд “..талийгаачийн баруун чих рүү гараа атгаж байгаад хүчтэй цохисон, дараа нь нүд рүү нь, нүүр рүү нь мөн гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Энэ үед талийгаач газар унахад нь би түүнийг хамгаалж дээр нь дарж хэвтэхэд А дээрээс талийгаачийн цээжний хоёр тал руу буюу хавирга руу нь хөлөөрөө өшиглөсөн үү, гараараа цохисон уу, өвдөглөсөн үү нилээн хэдэн удаа цохиж, өшиглөсөн... А талийгаачид хандаж “чи Булганаад зарсан машиныхаа мөнгийг авч чадахгүй байгаа юм уу, алив түүнтэй утсаар ярь” гэж хэлтэл ...Булганаатай ярьсан яриаг талийгаач Батсайхан Аэд хэлтэл тэрээр “чи муу аятайхан ярьж болдоггүй юм уу” гээд түүний нүүр рүү 2-3 удаа алгадсан...зэрэг мэдүүлэгтэй тохирч байх ба мөн, гэрч Н.Баярцэнгэлийн...заасан, тэнд нь очоод хартал нөжирсөн алгын чинээ цус байхаар нь “хөөе Аээ наад хүн чинь дотуур цус алдаад байгаа юм биш үү” гэхэд...А тэр цустай нөжийг хүрзээр аваад арын хаалгыг онгойлгож цасан дор хийж булсан...гэх мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд ....Тухайн газрын цасыг малтахад цасан дороос цус мэт бөөгнөрч хөлдсөн зүйл байсан тул дээж болгон к/ш ахмад Ганзориг тусгайлан бэлдсэн уутанд савлан авав...”гэж тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлсэн  /хх-ийн 67-74-р хуудаст/ байдалтай тохирч байна. Эдгээр нотлох баримтууд нь амь хохирогч Х.Батсайхан, шүүгдэгч Х.А нарын хооронд маргаан болсон, маргааны явцад Х.А нь ах Х.Батсайханыгаа зодсон болохыг нотолж байна гэж дүгнэв. Мөн гэрч Н.Баярцэнгэлийн мэдүүлэгт ямар нэг эргэлзээтэй, зөрүүтэй байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6639, 6637 дугаартай ДНХ-ийн шинжилгээнүүд болон 226 дугаартай гарын мөр илрүүлэх шинжилгээний дүгнэлтүүд нь хэргийн газарт хохирогч, шүүгдэгч болон гэрч Н.Баярцэнгэл нар байсныг давхар нотолсон байна.

 Шүүгдэгч Х.Аийн санаатай зодсон үйлдлийн улмаас Х.Батсайханы биед хавсарсан гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн чамархай, орой, духыг хамарсан цусан хураа, тархины аалзавч бүрхүүл доорхи орой, зүүн чамархай, бага тархийг хамарсан цус харвалт, тархины эдийн зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал, цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 3-9-р хавирганы/ далд зөрүүтэй хугарал, 2 уушгины няцрал, цээжний хөндий дэх сул цус бүхий хүнд гэмтэл учирч улмаар нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь  Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, зориуд үйлдсэн санаатай, амь хохирогч Х.Батсайхан тухайн үед их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас, мөн олон тооны гэмтлийн улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, олон удаагийн үйлдлээр олон тооны шарх гэмтэл учруулж, шаналган амь насыг нь хохироосон үйлдэл мөн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэргийн нөхцөл байдлын хувьд, шүүгдэгч Х.А нь 2 хоног шалтгаангүй архидан согтуурсан үедээ амь хохирогчийг өдөж үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, архи их хэмжээгээр хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2 өдөр дараалан зодож олон тооны шарх гэмтэл үүсгэж шаналгаж тархины болон цээжний битүү гэмтлүүд учруулж амь насыг нь хохироосон байна.

 Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан ”Хүнийг онц гаргис хэрцгийгээр биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

          Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.А нь өөрийн төрсөн ах Х.Батсайхантай архидан согтуурч зодож онц харгис хэрцгийгээр,биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алсан болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон.Талийгаачийн биед нэлэнхүйдээ шарх гэмтэл тогтоогдсон. Согтолтын зэрэг 2,2% гарсан. Хавсарсан гэмтлийн улмаас мөн согтуу байсан тул биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзсэн. 2 өдөр дараалан зодсон байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Гэм буруугийн талаар маргахгүй. Гэхдээ хэргийн зүйлчлэлийн тухайд мэтгэлцэнэ. Энэ хэрэг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглснээс шалтгаантай. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг дээр маргахгүй. Харин 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч биеэ хамгаалж чадахгүй нөхцөлд байсан талаар нотлох баримтгүй. Хохирогч архи даах чадваргүй болохыг нотолсон баримтгүй. Иймд хорих ялын доод хэмжээгээр оногдуулна уу  гэж мэтгэлцсэн байна.

          Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй болохыг дээр үндэслэж тайлбарласан тул өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

          Шүүгдэгч Х.А нь хүндрүүлэх шинжтэйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Шүүхийн сэтгэц гэм судлалын 10 дугаартай шинжээчийн  дүгнэлтээр шүүгдэгч Х.Аийг “сэтгэцийн хувьд эрүүл өөрийн үйлдлийг ухамсарлан, удирдан жолоодох чадвартай” гэж дүгнэсэн ба хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн супдалж, хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хохиролын шинж байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдүүлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн захтай цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболк, “Hansez sport” гэсэн бичигтэй хөх өнгийн дотоож, цагаан саарал өнгийн дотуур өмд, бор өнгийн суран тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн 1 ширхэг оймс, бор өнгийн /үстэй/ малгай, дотроо хиймэл үстэй таван хурууны 1 хос бээлий, оломтой өвлийн ботинк, 2 ширхэг 62x2, 62см хэмжээтэй хөлийн жийрэг бүхий цагаан даавуу, малгайтай XXL гэсэн бичиглэл бүхий шошготой хар өнгийн өвлийн куртик, “Lewis” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк, “Wade” гэсэн бичиглэлтэй юүдэнтэй цамц, 109х21см хэмжээтэa улаан эрээн өнгийн алчуур, шаргал өнгийн 88х37см хэмжээтэй гар нүүрний алчуур 140x180 хэмжээтэй ногоон эрээн өнгийн хөнжлийн даавуу, 2 ширхэг дэрний уут 1 ширхэг дэвсгэр даавууны тасархай, 3 ширхэг тамхины иш, үнсний савнаас бэхжүүлэн авсан сонингийн цаасанд ороосон тамхины ишнүүд, 22 хэсэг гарын мөр амь хохирогч Х.Батсайханы гарын дардас, Алтангагнуурын ханд, хоромхон тос, 8 ширхэгтэй диклотек эм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Х.Аийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Аийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Аэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Аийн цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн захтай цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболк, “Hansez sport” гэсэн бичигтэй хөх өнгийн дотоож, цагаан саарал өнгийн дотуур өмд, бор өнгийн суран тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн 1 ширхэг оймс, бор өнгийн /үстэй/ малгай, дотроо хиймэл үстэй таван хурууны 1 хос бээлий, оломтой өвлийн ботинк, 2 ширхэг 62x2, 62см хэмжээтэй хөлийн жийрэг бүхий цагаан даавуу, малгайтай XXL гэсэн бичиглэл бүхий шошготой хар өнгийн өвлийн куртик, “Lewis” гэсэн бичигтэй саарал өнгийн футболк, “Wade” гэсэн бичиглэлтэй юүдэнтэй цамц, 109х21см хэмжээтэa улаан эрээн өнгийн алчуур, шаргал өнгийн 88х37см хэмжээтэй гар нүүрний алчуур 140x180 хэмжээтэй ногоон эрээн өнгийн хөнжпийн даавуу, 2 ширхэг дэрний уут 1 ширхэг дэвсгэр даавууны тасархай,3 ширхэг тамхины иш, үнсний савнаас бэхжүүлэн авсан сонингийн цаасанд ороосон тамхины ишнүүд, 22 хэсэг гарын мөр амь хохирогч Х.Батсайханы гарын дардас, Алтангагнуурын ханд, хоромхон тос, 8 ширхэгтэй диклоденк эм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,эд мөрийн баримтаар хураагдсан 5ш дүрс,дуу бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүйг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                      

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ              

                                           ШҮҮГЧИД                     Ж.БАЙГАЛМАА

                                                                                 Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ