Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 000009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              С.Д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

                                                                          Хэргийн индекс 142/2017/0387/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа наР-ын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                            Ц.Идэрмөнх       

               Шүүгдэгч                                             С.Д

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Оюунчимэг

               Хохирогч                                             Д.Р

               Нарийн бичгийн дарга                   У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11дүгээр саР-ын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолтой С-ийн Д холбогдох, 1725002190125 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр саР-ын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Булган аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум-д оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн С Д.

 

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 09 дүгээр саР-ын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Спорт ордоны аР-ын засмал зам дээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Д.Р-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн “LG-К4” загваР-ын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

  

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр саР-ын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овгийн С Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8.д заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5.д зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг түД-гэлзүүлээгүй, хохирогч, шүүгдэгч наР-ын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 саР-ын 17-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. С.Д-г эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж С.Д-г гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

 

Шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэлийг заахдаа 2002 оны эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, мөн 152 дугаар зүйлд заасан 2 гэмт хэргийн шинжүүдийг 2015 оны эрүүгийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэгтгэж тодорхойлсон гэжээ. Гэтэл хохирогч Д.Р нь гар утсаа итгэмжлэн хариуцуулж, үүрэг хүлээлгэсэн С.Д нь Д.Р-ын өмнө ямар нэг үүрэг хүлээсэн, нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Өөрөөр хэлбэл С.Д нь Д.Р-ын өмнө түүний гар утсыг хэрхэх талаар ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд таксины төлбөр ирж өгтөл утсаа барьцаанд байлгахаар тохиролцсоны дагуу утсыг нь хаД-галж байсан. Гэр орныг нь мэдэхгүй тул ирж авахыг нь хүлээж байсан.

 

С.Д-г шүүх гэм буруутайд тооцохдоо утсыг буцааж өгөх талаар санаачлага гаргаагүй гэж завших гэмт хэргийн шинжид байх ёсгүй, үндэслэлээр буруутгасан нь эрүүгийн хуулийн 1.2 буюу хууль ёсны зарчим 1.4 буюу гэм буруугийн зарчим, 2.1-ийн 3.т заасан эс үйлдэхүй, хохирол, хор уршиг гэм буруугийн шинжийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалтуудыг зөрчсөн юм.

 

Түүнчлэн хохирогчийн гар утасны дуудлагыг авахгүй байсан гэж буруутгасан нь бодит байдалд огт нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь хохирогчийн утасны дугаарыг мэдэхгүй бөгөөд түүн рүү хохирогч залгаагүй, харин хохирогчийн утсанд дуудлага ирэхэд түүнийг тосч авч ярилцах үүрэг С.Д үүсээгүй юм.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Д-г цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч С.Д-гийн үйлдсэн хэрэг тогтоогдсон түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, саналдаа :

 

Давж заалдах гомдлоо дэмжиж байгаа ..., шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Д-г 2017 оны 09 дүгээр саР-ын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн машинаар такси үйлчилгээнд явж байхдаа зорчигч Д.Р-ын итгэмжлэн хариуцуулж, мөнгөний барьцаанд өгсөн “LG-К4” загваР-ын гар утсыг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Хэргээс үзвэл: хохирогч Д.Р нь 2017 оны 09 дүгээр саР-ын 06-ны өдөр 2-7 дугаар байрны хажуу талын буудлаас такси үйлчилгээнд явж байсан С.Д-гийн машинд сууж Спорт ордоны үүдэнд хүргүүлсэн бөгөөд таксины мөнгө байхгүй..., эхнэрээсээ мөнгө аваад гараад ирье гээд хар өнгийн “LG-K-4” маркийн гар утсаа орхиод Спорт ордон руу орсон..., хэсэг хугацааны дараа гарч ирэхэд С.Д явсан байсан..., хэд хоногийн дараа цагдаагийн газраас С.Д руу утасдаж..., нэг хүн барьцаанд утсаа тавьсан уу гэхээр нь тавьсан гээд аваачиж өгсөн..., үйл баримт болсон байна.  

 

Энэ нь шүүгдэгч С.Д-гийн өгсөн :

 

...2017 оны 09 дүгээр саР-ын 06-ны өдөр 2-4-ийн зогсоол дээр зогсож байхад 60 орчим настай, эрэгтэй хүн гарч ирээд утсаар нилээд ярьж байгаад тэгээд хөдлөөд комплекс орсон тэнд очоод нилээд утсаар ярьж байгаад хүн гарч ирэхгүй болохоор нь надад утсаа үлдээх гэхээр нь би таны утсыг авахгүй гэхэд би эхнэрээсээ картаа аваад гараад ирье би өөр тийшээ хүргүүлнэ гэж хэлээд буусан..., Би нэгдүгээр эгнээнд зогсож байгаа удаан зогсож болохгүй, цагдаа торгоно гэж хэлсэн. Энэ хүн өөрөө буухдаа 20-30 минут хүлээгээд ирэхгүй бол чи яваарай..., Би чамаас бүтэн сайнд өөрөө утсаа авна шүү, хэн ч залгасан бай миний утсыг битгий аваарай, би өөрөө ирж авна гэж хэлсэн...,  Тэр өдрөөс хойш 2-4-ийн зогсоолоос би байнга явж байсан..., 09 дүгээр саР-ын 15 юм уу 16-ны өдөр цагдаа над руу утсаар яриад таньд нэг хүн утсаа барьцаанд тавьсан уу гэж асуухаар нь тийм гэж хэлээд аваачиж өгсөн..., Гэтэл 14 хоногийн дараа намайг дуудаад хэрэг үүссэн гэж хэлсэн..., Надад энэ хүний утсыг завших ямар ч шаардлага байхгүй. Би хагас сайнд энэ хүний утаснаас эхлээд 800 нэгж авсан, дараа нь 500 нэгж авсан..., утсыг нь хүлээлгэж өгсөн.., гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Р-ын өгсөн ...2017 оны 09 дүгээр саР-ын 06-ны өдөр гэрийнхээ хаалгыг хаачихсан гэртээ орж чадахгүй болохоор эхнэрээс очиж түлхүүр авахаар таксинд суусан... Би халамцуу байсан..., ордон дээр очоод эхнэрээсээ мөнгө аваад ирье гэтэл жолооч барьцаа өг гэхээр нь би утсаа үлдээсэн..., Би 15 минут болоод гарч ирэхэд байхгүй болохоор нь утас руугаа залгахад утас дуудаад байсан..., Орой болтол залгахад утас аваагүй..., Нэг хоноод нөгөөдөр нь мобиком дээр очоод дэлгэрэнгүй хуулга авсан. Хуулга авахад миний утаснаас 2 удаа 500 болон 300 нэгж шилжсэн байсан тэгээд цагдаад өгсөн..., гэсэн мэдүүлэгээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, тухайн үед болсон үйл явдлаас үзвэл С.Д-гийн үйлдэлд буруу байгаа боловч энэ үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжгүй.., өөрөөр хэлбэл хохирогч Д.Р таксигаар үйлчлүүлсний төлбөрийг С.Д төлөх үүрэгтэй боловч төлөлгүй, утсаа түүнд өөрөө сайн дураар түр үлдээгээд тохирсон хугацаандаа гарч ирээгүй..., шүүгдэгч С.Д хохирогчийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь явсан..., Үүнээс хойш С.Д такси явдаг хуучин зогсоолоосоо явж байсан..., хохирогчийн утсыг ашиглаж, устгаж завшаагүй, өөрийн өмчийн адил эзэмшил тогтоогоогүй, хохирогчид ямар нэг хор уршиг учруулаагүй, бөгөөд энэ үйлдэл нь ямар нэг материаллаг ашиг хонжоо олох зорилго агуулаагүй байна.

Түүнчлэн хохирогчийн гар утасны дуудлагыг авахгүй байсан гэж буруутгасан нь үндэслэл муутай бөгөөд тэрээр хохирогчийн утасны дугаарыг мэдэхгүй..., хохирогч залгаагүй харин хохирогчийн утсанд хэн нэгнээс дуудлага ирэхэд түүний өмнөөс утсыг  авч ярилцах үүрэг С.Д байхгүй.

Харин С.Д утаснаас 800 нэгж авсан байсан, утсыг нь буцааж өгөх талаар санаачлага гаргаагүй зэргээс үзвэл түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжтэй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Д-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй орхиж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан ...шүүхийн шийтгэх тогтоолд 2002 оны эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, мөн 152 дугаар зүйлд заасан 2 гэмт хэргийн шинжүүдийг 2015 оны эрүүгийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэгтгэж тодорхойлсон гэж эрүүгийн хуулийг буруу ойлгож тайлбарласан...,

...С.Д-г шүүх гэм буруутайд тооцохдоо утсыг буцааж өгөх талаар санаачлага гаргаагүй гэж завших гэмт хэргийн шинжийг төсөөтэй хэрэглэсэн нь эрүүгийн хуулийн 1.2 буюу хууль ёсны зарчим 1.4 буюу гэм буруугийн зарчим, 2.1-ийн 3.т заасныг зөрчсөн... тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдол хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр саР-ын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4.т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасныг баримтлан С Д-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Орхон аймгийн ПрокуроР-ын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. С.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 23.д заасныг баримтлан С Д холбогдох, 1725002190125 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг Орхон аймгийн ПрокуроР-ын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

          ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                          Ц.ТУЯА