Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 119

 

 

 

                                                                                              

 

 

 

Б.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох эрүүгийн 1703000010034 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Бадарчийн М, 1980 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 0-5 насны хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, /РД: /,

Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрэн дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Б.Гансүхийн эзэмшлийн “Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс онхолдож, Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч С.Дгийн амь насыг хохироосон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Гансүхийн янзлуулахаар өгсөн “Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Б.Гансүхийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас Бадарчийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Мг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон, Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу торгох ялын 15 нэгжид тооцон нийт 30 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг Б.Мгийн хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, оролцогч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний нэхэмжлэгч Б.Гансүх нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Иргэний хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганзориг нь гэм хорын холбогдох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн хүүхдүүд болох 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн М.Мөнх-Амгалан, 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төрсөн М.Мөнхсайхан нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мгийн эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчин онхолдож хамт явж байсан өөрийн хань болох хүний амь насыг хохироосон буруутай үйлдэлдээ гэмшиж тэр тусмаа хойдын буяны ажилд нь талийгаачийнхаа ах, дүүсийг мөнгө төгрөг болон бусад эд зүйлээр хөдөлгөөгүй билээ. Харин талийгаачийн ах, дүүс сэтгэлээсээ 500.000 төгрөг ажил явдалд гэж өгсөн нь үнэн. Талийгаачийн ажил явдал өнгөрсөнөөс хойш Буян компаниас ажил явдлын зардал болох 1 сая төгрөг өгснийг нь миний бие өөрөө очиж авч талийгаачийн эгч Мөнхзаяад бүгдийг нь өгсөн. ...Надад буруутай үйлдэлдээ төлөх ёстой өр төлбөр байдаг бол миний бие бүгдийг нь төлж барагдуулах болно. ...Миний бие 0-11 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдийн арамжийн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан үйлдэл нь буруу болсон гэж үзэж байна. Учир нь хүүхдийг өсгөх хүсэлтийг шүүхэд гаргасан талийгаачийн эгч Мөнхзаяа нь өөрийн гэх оршин суух хаяггүй Хөвсгөл аймгаас хотод орж ирээд орцны жижүүр хийн амьдарч байгаа. ...Үлдсэн амьдралын минь гол зорилго бол гурван хүүхдээ хүний гар харуулахгүй бусдаас дутуугүй өсгөж ирээдүйд сайн хүн болгох том үүрэг миний өмнө байна.

Иймээс талийгаачийн үргэлжлэл болсон гурван хүүхдийнхээ хажууд байж сайн хүн болгож өсгөх боломжийг олгож, хорихоос өөр төрлийн ял буюу 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                           

                                                            ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрэн дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Б.Гансүхийн эзэмшлийн “Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс онхолдож, Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч С.Дгийн амь нас хохирсон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Гансүхийн янзлуулахаар өгсөн “Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Б.Гансүхийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд: "... 2017 оны 6 дугаар сарын 5-ны орой 20 цагийн орчим найз Б.Гансүх өөрийнхөө эзэмшлийн 83-63 УНН улсын дугаартай “Nissan Advan” загварын автомашинтай ганцаараа миний ажиллаж байсан ажил дээр ирсэн. ...Б.Гансүх бид хоёр ажил дээрээс хөдлөөд гэрийнхээ гадаа очоод машин дотроо 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Б.Гансүх “би архи уусан учраас машинаа танай хашаанд үлдээгээд маргааш өглөө ажилдаа явахдаа машинаа ирээд авчихъя” гэж хэлээд надад машины түлхүүр өгөөд явсан. Би машиныг хашаандаа оруулж тавьсан. ...Гэрт эхнэр хүүхдүүд байсан. Эхнэр хоол хийсэн байхаар нь хоол, ундаа идэж, уучихаад гэрээсээ ганцаараа гараад явганаар доор байдаг дэлгүүр орж нэг шил 0.33 литрийн архи аваад замдаа талыг нь уугаад талыг нь машиндаа оруулж тавиад гэртээ орсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Би согтсон, утсаар ярьж байсан гэж манай хүүхдүүд хэлсэн. Яг хаана явж байгаад осолд орсон талаараа мэдэхгүй байна. ...Би Б.Гансүхийн машиныг зөвшөөрөлгүй жолоодож явсан. Б.Гансүх намайг машин жолоодож явахыг зөвшөөрөөгүй. Зөвхөн хашаанд машиныг оруулаад тавчих гэж хэлээд машины түлхүүрийг өгсөн. ...Талийгаач бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хоёр хүүхэдтэй болсон...” /хх-ийн 95-96/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд: “...Б.М талийгаач хоёр хамт амьдраад 7 жил болж байсан. 1-3 насны хоёр хүүхэдтэй. Нэг хүүхэд нь Мгээр, нэг хүүхэд нь талийгаачаар овоглож байдаг. Б.М талийгаач хоёр гэр бүл болоод Сонгинохайрхан дүүрэгт тусдаа амьдарч байсан... Б.М манай талийгаач дүүг байнгын дарамтад байлгадаг байсан... Б.М нь архи их уудаг, архи уухаараа агсан согтуу тавьдаг, зодож цохидог байсан... Оршуулгын зардлыг тооцож гаргаагүй. Гэхдээ баримтаар 1.500.000 төгрөгийн зардал гарсан. Гомдолтой байна. Миний бодлоор талийгаачийн хоёр хүүхдийг төрсөн эгч дээр нь байлгаж өсгөх бодолтой байна...” /хх-ийн 30-31/,

гэрч Г.Мэндбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 06 цагийн орчимд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сонсголонгийн гүүрээр явж байхад гүүрэн дээр 1 автомашин онхолдсон байдалтай 4 дугуй нь дээшээ харсан байсан. Ингээд зогсоод машин дээр очиход жолооны ард эрэгтэй, хажуу талын сандал дээр эмэгтэй хүн, ухаангүй байсан. Машинаас уг хоёр хүнийг гаргаж, 105-д утсаар дуудлага өгсөн, 102, 103-т дуудлага өгсөн. 2 хүнийг машинаас гаргасан байхад түргэн ирсэн, хоёр хүнийг үзээд эмэгтэйг нь нас барсан гээд эрэгтэйг нь аваад явсан. Бүрэлдэхүүн сүүлд ирж хэмжилт хийсэн. Хашлага мөргөсөн ул мөр байсан. Ойр хавьд автомашинтай мөргөлдсөн гэхээр зүйл байгаагүй, харин ослыг харсан гэх нэг залуу осол хэргийн газарт байсан. Бид нарыг очиход 2 хүн хоёулаа ухаангүй байсан. Эмэгтэй нь согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Эрэгтэйгээс нь архи үнэртэж байсан...” /хх-ийн 52-53/,

гэрч П.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...2017 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 06 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 20-20 ДАХ дугаартай автомашиныг жолоодоод Нисэхээс “Драгон” төв орохоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо Сонсголонгийн гүүрээр явж байтал эсрэг урсгалд явсан суудлын автомашин нилээн хурдтай гүүр лүү орохдоо замын нарийн хэсэгт байрлах замын хашлага мөргөөд агаар дээр бүтэн эргээд дээшээ харж унасан. Би шууд зогсоод 102 луу утсаар дуудлага өгсөн. Тухайн өглөө замаар явж байсан машинтай цагдаа нарыг зогсоогоод ослын талаар хэлсэн. Цагдаа нар машинаас гэмтсэн хүмүүсийг гаргасан. Цагдаа нар 103 руу дуудлага өгсөн байсан. Осол болсон газарт очиход жолооны ард нэг согтуу эрэгтэй хүн ухаангүй байсан, жолоочийн хажуу талын сандалд нэг эмэгтэй ухаангүй хэвтэж байсан. Машинд өөр хүн байгаагүй. Удалгүй 103 ирээд эмэгтэйг нь нас барсан байна гээд эрэгтэйг нь аваад явсан. Дараа нь замын цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Уг зам нь явж байгаад нарийсаад зүүн гар тийшээгээ болж гүүр лүү ордог юм. Харин осолд орсон машины жолооч нь чигээрээ явж байгаад замын хашлага мөргөөд онхолдсон...” /хх-ийн 58/,

Иргэний нэхэмжлэгч Б.Гансүх мөрдөн байцаалтын шатанд: “...2017 оны 7 дугаар сарын 5-ны орой 20 цагийн үед Б.Мгийн гэрийнх нь гадаа машин дотроо Б.Мтэй хамт архи уусан. Тэгээд би архи уусан болохоор машинаа Б.Мгийн гэрийн гадаа орхиод явсан. Би нилээн согтсон байсан болохоор хэдэн цагт явснаа санахгүй байна. Маргааш өглөө нь Б.М миний машиныг жолоодож яваад онхолдсон талаар Замын цагдаагаас сонсож мэдсэн. Машины түлхүүр Б.Мд байсан. Машины түлхүүрийг Б.Мд хэзээ өгснөө мэдэхгүй байна. Б.Мд машин жолоодож явахыг зөвшөөрөөгүй, Б.Мд машинаа жолоодуулахаар урьд нь өгч байгаагүй, харин машинаа засуулахаар өгч байсан. Машиныг журмын хашаанаас авах болон машинд үнэлгээ хийлгэсэн мөнгийг гаргуулах хүсэлттэй байна...” /хх-ийн 46/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Дгийн цогцост элэгний задрал, хуваагдал, хэвлийн хөндий дэх 1.5 литр цусан хураа, зүүн талын 3, 4 дүгээр хавирганы хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, хамар, цээж, хэвлий, зүүн гуя, баруун тавхайд зулгаралт, цээж, хэвлийд цус хуралт...” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь шинэ байна. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй, талийгаачийн хэвлий битүү гэмтэл, элэгний задрал, хуваагдал гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт цогцосны анхны үзлэгээр талийгаач нас бараад 5-7 цаг болсон байна. Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байсан болохыг тогтоосон шинжээчийн 1359 тоот дүгнэлт /хх-ийн 62-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн “Бадарч М” гэж хаягласан цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3.6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх 6729 тоот дүгнэлт /хх-ийн 76/,

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...83-63 УНН улсын дугаартай “Nissan Advan” загварын автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин 1.47 хувийн согтолттой үедээ Б.Гансүхийн эзэмшлийн “Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх 383 дугаар дүгнэлт /хх-ийн 86/,

Нийслэлийн Баянгол техник, хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 141 дүгээр албан бичигт “...“Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэг нь ...их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх бичиг /хх-ийн 86/,

Хөрөнгө, Даатгалын хохирол үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний 128 дугаар тайланд: “Nissan Advan” загварын 83-63 УНН улсын дугаартай Б.Гансүх эзэмшигчтэй тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.285.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 78/,

Тээврийн хэрэгслийн №01484686 дугаартай гэрчилгээний хуулбар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлбөрийн 0931141 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/, согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 15/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/, Мэдээлэл шуурхай удирдлага болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан бичиг /хх-ийн 54, 56/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Б.М нь: “...гурван хүүхдийнхээ хажууд байж сайн хүн болгож өсгөх боломжийг олгож, хорихоос өөр төрлийн ял буюу 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.

Нөгөөтэйгүүр уг хуулийн заалтаас үзэхэд зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ганц бие эцэгт хорих оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Б.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан хуулийг заалт бүрт зөв дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт гэж буруу бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг техникийн алдаа гэж үзэж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хүний амь нас хохирсон бол...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Б.Мг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон хэмээн гэм буруутай тооцсон нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж ойлгогдохоор байгааг өөрчлөх нь зүйтэй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: