Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

Х.П, Ц.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж Заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Энхболд,

шүүгдэгч Х.Пын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.БаЗарханд даргалж, хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 315 дугаар цагаатгах тогтоолыг эс Зөвшөөрч, прокурор П.Энхболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлээр Х.П, Ц.З нарт холбогдох эрүүгийн 201701000135 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ц.З, 1981 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 59 дүгээр дунд сургуульд англи хэлний багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1-9-187в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Х овогт Х.П, 1982 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх Зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын эргүүлийн офицер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Б.Зул нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хонда пит маркийн 24-82 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар Зүйлийн 3.1-д Заасан “Жолооч согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн Заалтыг Зөрчиж, хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.Пд саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох Зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.Пд 75 000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Х.П нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ӨлЗийт хороололд хэв журмын эргүүлийн офицероор албан үүргээ гүйцэтгэж байхдаа Зөрчил гаргагч Б.Зулын ашиг сонирхлын үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар Зүйлийн 8.2.3, 8.2.4-д Заасан, Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр Зүйлийн 31.4 дэх хэсэгт Заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Ц.Заас 75 000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын гаЗраас: Х.Пын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр Зүйлийн 4 дэх хэсэгт Зааснаар,

Ц.Зын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар Зүйлийн 1 дэх хэсэгт Зааснаар тус тус Зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар Зүйлийн 1 дэх хэсэгт Заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар Зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр Зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх Заалтад тус тус Зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.Зыг гэм буруугүйд тооцон цагаатгаж, Х.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр Зүйлийн 4 дэх хэсэгт Заасан “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр Зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.Пыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр Зүйлийн 2 дахь хэсэгт Зааснаар Х.Пт холбогдох хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 201701000135 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын гаЗраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс буцаасан дээрх үндэслэлүүдэд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.З нь өөртөө давуу байдал бий болгох Зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.Пт 75 000 төгрөгийг хээл хахуульд өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлийн тухайд:

Ц.З, Х.П нарын Цагдаагийн ерөнхий гаЗрын Дотоод аюулгүй байдлын хэлтэст өгсөн тайлбар мэдүүлгүүд, гэрч Ү.Н, Д.Б яллагдагч нарын мэдүүлгээр Ц.З нь өөртөө давуу байдал бий болгох Зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.Пт 75 000 төгрөгийг өгсөн нь тогтоогдсон.

2. Ц.З нь цагдаагийн ажилтанд саатуулагдах үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөнд оролцох боломжгүй хэмжээнд согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн байдалтай байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн хангалттай нотлогдоогүй, эргэлЗээ бүхий гэх үндэслэлийн тухайд: Гэрч Ч.Г, гэрч Л.Б, яллагдагч Х.П нарын мэдүүлгээр Х.З нь согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар Зүйлийн 3.1-д Заасан “Жолооч согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж Заасан бөгөөд хууль тогтоогч Замын хөдөлгөөнд оролцох боломжгүй хэмжээнд согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн байхыг шаардаагүй.

3.Шүүгдэгч Ц.З өөрийн хууль бус ямар Зорилгыг гүйцэтгүүлэх, эсхүл өөртөө ямар давуу байдал олох Зорилгоор бусдад хээл хахууль өгсөн болохыг хөдөлбөргүй тогтоож, нотолсон үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлийн тухайд: Ц.З нь Х.Пд саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй тулд таньдаг хүнээр гуйлгаж, албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.Пд 75 000 төгрөгийг хахуулийн шинжтэй өгсөн байдаг.

4.Яллах дүгнэлтийн эх сурвалж болж буй Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль тус тус 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөнтэй холбоотойгоор прокуророос хууль буцаан хэрэглэж буй үндэслэлийн талаар хууль Зүйн дүгнэлт хийлгүй, хэргийн Зүйлчлэлийг тогтоосон гэх үндэслэлийн тухайд: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр Зүйлд “...2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эхэлсэн Зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр Зүйлийн 1-д Заасан “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх Зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус Заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн.

5. Х.Пын үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан шинжтэй энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид Заасан тухайн гэмт хэрэг мөн эсэх, аль эсхүл Авлигын эсрэг хуулийн 7 дугаар Зүйлийн 7.1.6, 7.1.7 дахь хэсэгт Заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах гэх мэт авлигын Зөрчилд хамаарах үйлдэл эсэхийг шалган тогтоох гэх үндэслэлийн тухайд:  Х.П, Ц.З нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр Зүйлд Заасан “Хахууль авах”, “22.5 дугаар Зүйлийн 1-д Заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжтэй гэж Зүйлчлэх нь хууль Зүйн үндэслэлтэй гэж үЗсэн.

6. Шүүгдэгчийн дээрх үйлдэлд ажилладаг гэх ахлах офицер Л.Б шүүгдэгч Ц.Зын мэдүүлэгт дурдагдсан “12 000 төгрөгөөр ундаа, тамхи авахуулсан” гэх Т.Б нарын үйлдэл холбогдол байгаа эсэхийг нэг мөр шалгах гэх үндэслэлийн тухайд:

Яллагдагч Ц.З, Х.П нарт холбогдох эрүүгийн 20170100135 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын гаЗраас хянаад яллагдагч Х.П нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ӨлЗийт хороололд хэв журмын эргүүлийн офицероор албан үүргээ гүйцэтгэж байхдаа Зөрчил гаргагч Ц.Зын ашиг сонирхлын үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар Зүйлийн 8.2.3, 8.2.4-д Заасан, Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр Зүйлийн 31.4 Заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Ц.Заас 75 000 төгрөгний хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр Зүйлийн 4 дэх хэсгээр,

яллагдагч Ц.З нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хонда пит маркийн 24-82 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар Зүйлийн 3.1-д Заасан “Жолооч согтууруулах ундааны Зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн Заалтыг Зөрчиж, хэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.Пт саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох Зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.Пд 75 000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар Зүйлийн 1 дэх хэсгээр Зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 315 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

Шүүгдэгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гаргасан Зөрчилдөө торгууль төлж байна үЗээд 75.000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Зын өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагч эсэргүүцэл бичихдээ 6 үндэслэлээр бичсэн гэж ойлголоо. Эсэргүүцлийн тухайд гэвэл гэрч Надмидцэрэн, Буяннэмэх болон яллагдагчийн ямар мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үЗэж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар гэрч Надмидцэрэн, Буяннэмэх нар нь Ц.Зыг 75.000 төгрөгийг өгөөгүй гэж мэдүүлээгүй. Гэрч Надмидцэрэн “Ц.З нь 240.000 төгрөгийг торгууль төлнө гэсэн Зүйл яригдаж байсан” гэж, гэрч Буяннэмэх “Ц.З нь элэгний өвчтэй гээд архи уухгүй байсан” гэж мэдүүлдэг.  75.000 төгрөг авсан тухай огт хэрэгт авагдаагүй. Тэгэхээр улсын яллагч хэрэгт огт байхгүй гэрчүүдийн мэдүүлгээр хэрэг тогтоогдсон гэж үЗсэн. Мөн Ц.Зын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухайд гэрч Ганбаатар “багаж нь ямар хэмжээг Заасан, яаж дугарсан талаар би огт анЗаараагүй” гэсэн мэдүүлэг байдаг. Гэрч Болдын хувьд тухайн нөхцөлд огт байгаагүй. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийн хоёр дахь Заалт нь тодорхой бус байна. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн Ц.Зд холбогдох хэсгүүдэд хангалттай нотлох баримт байхгүй учраас хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Пын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолыг хууль Зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэж үЗэж байна. Тухайн үед Х.П нь Ц.Зыг Зогсоосон, Ц.З эрүүл мэндийн шалтгааны улмаас хэцүү байдалтай байна гэх Зүйлийг ярьсан байдаг. Тэгэхэд Х.П нь хамт ажил гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтантайгаа Зөвшилцөөд Ц.Зыг явуулах нь Зөв гэж үЗээд явуулсан. Жолооны үнэмлэхийг ахлах байцаагчдаа өгсөн байдаг. 75.000 төгрөгийг авсан гэдэг нь тогтоогдоогүй, эргэлЗээтэй нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж Заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр Зүйлийн 1, 3 дахь хэсэгт Зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хяЗгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үЗлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар Зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлЗээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байхаар Заажээ.

Гэтэл анхан шүүхийн цагаатгах тогтоолын үйл баримт болон эрх Зүйн дүгнэлтийг үЗэхэд  нэг талаас эрүүгийн хэргийн үйл баримт нотлогдсон мэт, нөгөө талаас “шүүгдэгчийн дээрх үйлдэлд хамт ажилладаг гэх ахлах офицер Л.Б шүүгдэгч Ц.Зын мэдүүлэгт дурдагдсан 12 000 төгрөгөөр ундаа, тамхи авахуулсан гэх Т.Б нарын үйлдэл холбогдол байгаа эсэхийг нэг мөр шалгах шаардлагатай” гэж дүгнэснийг үЗэхэд хэргийг дахин шалгах шаардлагатай мэт эргэлЗээтэй дүгнэлтүүдийг хийжээ. Мөн тогтоолын Тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар Зүйлийн 2 буюу “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлЗээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” тухай Заалт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр Зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Заасан Заалт буюу “гэмт хэргийн шинжгүй” гэсэн Заалтуудыг давхар барьж Ц.Зыг гэм буруугүйд, Х.Пыг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр Зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” гэсэн Заалтыг дангаар нь барьж гэм буруугүйд тус тус тооцон хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар Зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4  дэх Заалтын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг Зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой Зөрүүтэй байвал” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үЗэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар Зүйлийн 1 дэх хэсэгт Зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болж байна.

Иймд  прокурор П.Энхболдын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.З, Х.П нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь Зүйтэй гэж давж Заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр Зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь Заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 315 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.З, Х.П нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ц.З, Х.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж Заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой Зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үЗвэл давж Заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

О.ЧУЛУУНЦЭЦЭГ