Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1386

 

 

 

 

 

 

 

 

   2020         07         29                                   2020/ШЦТ/1386

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

            иргэдийн төлөөлөгч Н.Дэмбэрэл,

             улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Солонго, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

            шүүгдэгч Д.Б., түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1068 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, УлаанБ. хотод 1956 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Б. овогт Д.ийн Б..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Б. нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна иргэн Т.Т.ийг “дүүтэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Миний бие нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дүүтэй архи уулаа гэх шалтгаанаар ийм хэрэгт холбогдсон. Үүндээ би маш их харамсч байна. Ийм юм болно ч гэж бодсонгүй. Гэрт юм хийгээд байж байсан чинь цонх цохисон. Эд нар нэг нь нэгийгээ гаргах болохоор утсаар дуудах юм уу, цонх цохидог, гаргахгүй бол цонхоор архи дарс зөөгөөд уудаг. Тэрэнд нь би жаахан бухимддаг байсан. Тэгээд би дүүдээ л уурласан юм. Чи яахаараа дандаа ингэж байдаг юм, би наана чинь бие муутай байна гэж уурласан. Уг нь би дүүгээ алгадаад, дүүтэй ноцолдоод байж байхад ард нь сууж байсан хоёр нь бууж ирсэн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Би талийгаач Т.Т.ийн ганц охин нь юм. Дээрээ ах, дүүгүй. Би аавтайгаа, 3 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Аав маань надад маш их тусалдаг байсан. Би залуу хүний хувьд өөрөө байр аваад, аягүй их өр зээлтэй байсан тул 2-3 ажил зэрэг хийгээд, аав маань миний 3 хүүхдийг харж өгдөг байсан. Аав минь надад маш их түшигтэй, ер нь хүнтэй муудалцдаггүй хүн байсан. 7 хоногийн 7 өдөр миний хүүхдүүдийг харж өгдөг байсан. Би нягтлан мэргэжилтэй болохоор орой 22-23 цагийн үед гэртээ ирж, хагас бүтэнсайнгүй л ажил хийдэг байсан. Аав маань миний 3 хүүхдийг 7 сартайгаас нь авахуулаад л харж өгсөн. Тэр өдөр бол яалт ч үгүй би аавыг битгий гараач гээд байхад аав нь юмыг нь хийж өгөхгүй бол болохгүй гээд гарсан. Тэгээд орой нь ирэхдээ жаахан гөлгөр байдалтай суугаад байхаар нь би маргааш нь Түргэн дуудаад үзүүлсэн. Би яагаад ч юм аавыгаа ингээд явчихна гэж бодоогүй. Миний аав минь надад маш их хэрэгтэй, маш их тулгууртай тийм хүн байсан. Надад маш их харамсалтай байна, үнэхээр их гомдолтой байна. Нийт 20.906.000 төгрөгийн оршуулгын зардлын баримт хавтаст  хэрэгт гаргаж өгсөн. Үүнээс 9.400.000 төгрөг төлөгдсөн.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай аав руу Билэгсайхан гэх хүн өглөөнөөс хойш залгаад тагтны хаалт хийлгэх хэрэгтэй байна гэж дуудсан тул 18 цагийн үед найз Билэгсайхан гэх хүнтэй уулзахаар гэрээсээ гарсан. Ингээд манай аав 22 цагийн орчим гэртээ ирсэн бөгөөд эрүү нь хөхөрч хавдсан байдалтай, архи бага зэргийн үнэртүүлсэн орж ирсэн. Тэгснээ нэг л сонин гөлийсөн царайтай байж байгаад унтсан бөгөөд тэр шөнөдөө 4-5 удаа бөөлжсөн. Ингээд маргааш өглөө нь унтаад сэрэхгүй байж байгаад өдөр ариун цэврийн өрөө орох замдаа гуйвж яваад байсан тул би уурлаад ааваас шалж байгаад юу болсон талаар асуусан. Тэгтэл манай аав надад хандан Энхбаяр гэх хүний ах нь гэх залуу аавынх нь толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгээд буцаад унтчихсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө юм ярьж чадахгүй байхаар нь би аавыгаа  дагуулаад Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасагт очоод эмчид үзүүлсэн. Ингээд эмч нь ааваас нэрээ хэл гэж хэлтэл манай аав нэрээ хэлж чадахгүй байсан. Тэгтэл эмч нь толгойн зураг авах шаардлагатай байна гэсний дагуу зураг авахуулсан. Ингээд хариу нь гэмтлээс үүдэлтэй цус харвалт олон газар үүссэн байна, мөн тархи 20 см гаруй хөндлөн цуурч үүрсэн байна гэж хэлсэн. Тэгтэл манай аав ухаан алдаж унасан бөгөөд сэхээний тасагт хэвтэж байгаад нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

- Гэрч Ш.Билэгсайханы өгсөн: “Санаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн үед Тэгшээ бид 2 уулзаад нөгөө байранд очоод цонхны хаалтаа дуусгачихаад гарч ирсэн чинь оройн 18 цагийн үе болж байсан. Тэгээд бид хоёр 16-д байдаг найз Энхбаяр бид хоёрыг хүрээд ирээч, уулзъя гэж дуудсан. Тэгээд бид хоёр тэрэн дээр очоод тэдэнтэй байрных нь гадаа уулзаад тэрний машин дотор нэг шил Хараа нэртэй 0.500 граммын архи задлаад уусан. Тэр архийг бид хоёрыг очих үед Энхбаяр авчихсан байсан. Тэгшээ бид 2 тэр машины хойд талын суудал дээр, харин Энхбаяр жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж байсан юм. Тэгээд тэр архийг уугаад байж байсан чинь Энхбаярын ах Б. гэж хүн ирээд машины хаалга онгойлгоод дүүгээ машин дотор зодож эхэлсэн. Тэр үед Б. гартаа ямар нэгэн зүйл барьсан байсан эсэхийг нь би хараагүй. Харин тэр үед Энхбаярын нүүр царай тэр чигтээ цус болсон. Тэгэнгүүтээ машины нөгөө талаар тойрч ирээд Тэгшээг хувцаснаас нь татаж буулгах үедээ Б. баруун гартаа чулуу барьчихсан байсан. Тэгээд тэр 2 бужигнаж барьцалдаж аваад, машинаас гараад тэр машины урд талын хэсэгт очих үед Тэгшээ газар дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд би тэр хоёрын араас машинаас буугаад ирсэн чинь Б. намайг ална гээд миний нүүр, шанаа хэсэг рүү чулуу атгасан байсан гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь миний баруун урд талын дээд нэг шүд уначихсан. Тэгээд тэр намайг ална гээд хөөгөөд би тэр машиныг тойроод зугатаасан. Тэр үед тэнд юм болж байх үед Энхбаяр машинаас буугаад алга болчихсон байсан. Тэгшээ машины урд талын хэсэгт босч ирэхгүй ухаангүй хэвтээд байсан. Харин Энхбаярын ах намайг ална гээд машин тойруулаад хөөгөөд байсан. Тэгж байтал нэг энгийн хувцастай цагдаа явган хойноос урагш чиглэлтэй алхаад хүрээд ирсэн. Тэгээд тэр энгийн хувцастай цагдаа боль гэж хэлсэн. Тэгсэн харин тэр энгийн хувцастай залуу өөрийгөө цагдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр энгийн хувцастай цагдаад наад хүн чинь үхлээ шүү дээ, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Б. Энхбаярыг зодчихоод машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод Тэгшээг хувцаснаас нь татаж буулгах үед Б.ын баруун гарт гартаа атгах хэмжээний чулуу байсан. Яалт ч үгүй чулуу барьчихсан байсан. Би чулууны өнгийг нь сайн харж чадаагүй. Би хараагүй. Б. тэр 2 ямар ч байсан зууралдаад машины урд талд очих үед Тэгшээ шууд дээшээ хараад уначихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/,

- Гэрч Т.Тэгшгэрэлийн өгсөн: “Ингээд намайг яваад очиход ах сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай биеийн байдал маш хүнд байгаа. Манай ах дүү нар бүгд ирчихсэн сахиж байгаа. Бид нарын зүгээс ахын амь насыг аврахын тулд ямар боломж бололцоо байна, тэр бүх эмчилгээг хийлгэсэн. Эмчийн хэлснээр томографикийн зургаар харахад тархины яс духнаасаа ар дагз хүртлээ цуурсан. Багаар бодоход 20 орчим см цууралттай байна гэсэн. Мөн тархины гэмтлээсээ болоод тархины судас хагарч харвалт өгсөн байна гэсэн. Миний хувьд хэрхэн юу болсон, яаж гэмтсэн талаар нь мэдэхгүй байна. Охиных нь хэлснээр өчигдөр бие муудаад бөөлжөөд байхаар нь дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн гэж хэлж байсан. Ах маань охин, хүргэн, 3 ач нарынхаа хамтаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучны оросын саарал байранд байдаг, яг хаягийг  нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай ах урьд өмнө тархины болон биедээ гэмтэл шарх авч байгаагүй, миний мэдэхийн сүүлийн 3 жил эмнэлэг гэж яваагүй, тархиндаа ямар нэгэн гэмтэл шарх авч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

- Гэрч Д.Энхбаярын өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цагийг хэлж мэдэхгүй байна Билэгсайхан, Т. бид 3 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар хороо, 72 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь машины гадна талд 0.5 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Бид гурав уулзахын өмнө Т. архи уучихсан ирсэн, нэг шил юм уучихмаар байна гэхээр нь би 0.5 граммын Хараа архи авч өгсөн юм. Архиа уугаад сууж байхад манай ах надад уурлаж загнасан, мөн нөгөө хоёрыг дандаа нийлж архи уудаг гээд загнасан, би бас өөрөө нэлээн уучихсан байсан болохоор яг тэр үед юу болсон гэдгийг санахгүй байна, тэгээд гэр лүүгээ гүйгээд орчихсон, тэрний дараа юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

- Гэрч А.Пүрэвнямын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байдаг манай дүү Баасанпүрэвийн гэрт очоод гараад явж байтал Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь гараж, байр хоёрын дунд машины зогсоолын хэсэгт их дуу чимээ гараад хартал 4 эрэгтэй хүн байсан, нэг эрэгтэй хүн нь газар уначихсан хэвтэж байсан, тэгээд яваад очтол нэг хөгшин эрэгтэй хүнийг нөгөө хоёр нь тоосгоор хүн цохиод унагаачихлаа гээд яриад байсан. Тэгээд хөгшин эрэгтэй хүн нь нөгөө гурван хүн рүү зодох гээд дайраад байхаар нь болиулаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа хувцастай хүн ирээд юу болоод байна, би энд амьдардаг хүн байна гээд байсан, тэр хүн бас цагдаад дуудлага өгсөн байх, би сая цагдаад дуудлага өгчихлөө, би ингээд явчих уу гэж хэлээд  гэр лүүгээ харьж байтал араас цагдаа утсаар залгахаар нь байршлыг нь зааж өгсөн. Тухайн үед тэдгээр хүмүүс бүгд согтуу байсан. Хэн нь хэнийгээ цохиж байгааг хараагүй. Намайг яваад очсоноос хойш ямар нэгэн зодоон болоогүй, би болиулсан юм. Нэг эрэгтэй хүн нь намайг цохичихлоо гээд нүүрээ дараад байсан, нөгөө эрэгтэй нь унасан эрэгтэйгээ босгох гээд хажууд нь байсан, тухайн үед нээх их юм яриагүй. Уг газар унасан, хэвтэж байсан эрэгтэйг ямар хүн нь цохиод унагасныг хараагүй, анх намайг харахад л нэг нь уначихсан газар хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

- Гэрч Т.Батдэлгэрийн өгсөн: “...өвчтөн Т. нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай томографикийн шинжилгээ хийлгэж тархины гэмтэл гарсан, биеийн байдал маш хүнд тул яаралтай эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн эмч дуудаж, биеийн байдал сайжраагүй. Амьсгалын зохиомол аппаратаар удирдаж, зүрх агшаах эмийн эмчилгээгээр үргэлжлүүлсэн боловч өвчтөн үр дүнгүй байсаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,

- Гэрч Б.Жавхлангийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой цагийг тодорхой санахгүй байна, бүрэнхий болох гэж байсан, би ажлаа тараад албаны хувцастай гэр лүүгээ явж байхад нэг эрэгтэй шоконд орсон гэхээр байдалтай түшүүлж босч ирж байсан. Тэр хүнийг явсан найзынх нь ах нь цохиж унагаад хамт явсан дүүгээ мөн найзтай нь цохисон гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,

- 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14/,

- 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр цогцогт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-22/,

- 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 58/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1000 тоот: “Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун дух, чамархай, зулай, дагз, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, баруун зулай, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, духны цус хуралт, амны зүүн тал, зүүн эрүүний доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил, зогсонгишлын хатгаа өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Талийгаачийн цогцогт хийсэн шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. Талийгаачийн цогцогт хийсэн шинжилгээгээр согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 93-96/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 735 тоот: “Т.Т.ийн биед үүссэн эрүүний зүүн талын цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт цохигдох үед дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал нь хавтгай, өргөн, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр толгойн ар хэсгээр унах үед үүсэх боломжтой. Духны цус хуралт, дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь духны хэсэгт хүч үйлчлэх, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр унах зэрэг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул олон удаагийн үйлчлэлээр болсон. Дээрх гэмтлүүд нь 2020.04.24-ний өдөр үүссэн байх боломжтой. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед цус бүлэгнэх систем хямарч фибрин үүсэлт нь удааширдаг тул MSB будгийн аргад алдаа гарч болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцралт гэмтлүүдийн улмаас тархины гүүрний хэсэгт цус харваж нас баржээ. Дээрх гэмтлүүдийг авсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай.” гэх дүгнэлт /хх-ийн 103-107/,

- Шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “...шинжилгээгээр тогтоогдсон тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь тархмал том талбайг хамарсан байсан учир энэ гэмтэлтэй үед амь насыг аврах боломж муутай байдаг. Цаг алдалгүй  эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 126/,

- Гэрч Т.Батдэлгэрийн өгсөн: “...Тухайн өвчтөн нь биеийн байдал маш хүнд, ухаангүй, асуусан асуултад хариулахгүй, команд биелүүлэхгүй, хүүхэн  хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй, зохиомол амьсгалын аппараттай, даралт пульс хэмжигдэхгүй, их бие нилэнхүйдээ эрээлжсэн, шээсний сүвээр гуурстай, шээсгүй, мөчидийн хөдөлгөөн идэвхигүй, сул, захад ил хавангүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 190-220/,

- Гэрч Б.Сайнчимэгийн өгсөн: “Дүү маань ааш зангийн хувьд төлөв томоотой, найрсаг харилцаатай, хүнтэй хэвийн сайхан харилцаатай, тусархаг, ажилсаг, хааяа архи амсдаг байх, бусдаар хэвийн хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

- Гэрч Д.Энхтуяагийн өгсөн: “Б. ах маань ааш зангийн хувьд төлөв даруу, шударга, хүнтэй хэвийн сайхан харилцаатай, хөдөлмөрч, ажилсаг, нямбай, хааяа архи уудаг юм шиг байсан, бусдаар эр хүн юм. Мөн цэргийн алба хааж байсан. Улсаас авсан гавьяа шагнал онц тээвэрчин, бусад шагналын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Өмнө 1 удаа хэрэгт холбогдож байсан, бусдаар сайн ах минь байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 87/,

- Гэрч Л.Бямбацогтын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн улиастай-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 102 дугаарын утсаар дамжин жижүүрээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна согтуу хүмүүс хоорондоо зодолдоод нэгийгээ цохиод унагачихлаа гэх дуудлагын дагуу 20:30 цагийн орчим очиж шалгахад танихгүй, нэрийг нь мэдэхгүй 1 замын цагдаа, мөн дуудлага өгсөн 1 иргэн, зодуулсан гэх эрэгтэй, зодсон гэх гар нь цус болсон эрэгтэй, зодуулсан гэх эрэгтэйн найз гэх 1 эрэгтэй нар байсан. Биднийг очиход маргаан зодоон болоод дуусчихсан байсан. Улмаар зодсон эрэгтэй, зодуулсан эрэгтэй, мөн зодуулсан эрэгтэйн найз гэх эрэгтэй нар согтуу байсан тул тэр гурвыг авч, цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Улмаар зодуулсан эрэгтэй нь надад гомдол санал байхгүй гээд 21 цагийн  орчим байх яваад өгсөн, харин зодсон эрэгтэй, зодуулсан залуугийн найз гэх эрэгтэй хоёрыг манай эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх гэсэн боловч тэр хоёрын даралт өндөр байсан тул эрүүлжүүлэх боломжгүй болсон. Улмаар тэр хоёрыг жижүүрт хүлээлгэн өгч, дараагийн дуудлагандаа явсан юм. Тухайн үед зодуулсан залуу болон түүний найз гэх залуугийн биед гэмтэл шарх учирсан эсэхийг анзаарч хараагүй, харин зодсон гэх эрэгтэйн гар нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 88/,

- Гэрч М.Ламжавын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн улиастай-115 чиглэлд эргүүлийн цагдаа Бямбацогтын хамт үүрэг гүйцэтгэж байхад Улиастай-10 жижүүрээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна согтуу хүмүүс хоорондоо зодолдоод нэгнийгээ цохиод унагачихлаа гэх дуудлагын дагуу 20 цаг 30 минутын орчим байх очиж шалгахад 1 замын цагдаа, мөн дуудлага өгсөн 1 залуу, зодуулсан гэх эрэгтэй, зодсон гэх гар нь цус болсон эрэгтэй, бас тэдний найз гэх 1 эрэгтэй нар байсан. Дуудлагаар Бямбацогт бид хоёрыг очиход маргаан зодоон болоод дуусчихсан байсан тул зодсон эрэгтэй, зодуулсан эрэгтэй, зодуулсан эрэгтэйн найз гэх эрэгтэй нар согтуу байсан тул тэр гурвыг авч, тус цагдаагийн хэлтэс дээр хүргэж ирсэн. Улмаар зодсон эрэгтэй, зодуулсан залуугийн найз гэх эрэгтэй хоёрыг манай эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх гэсэн боловч тэр хоёрын даралт өндөр байсан тул эрүүлжүүлэх боломжгүй болж, тэр хоёрыг жижүүрт хүлээлгэн өгсөн. Харин зодуулсан эрэгтэй нь надад гомдол санал байхгүй гээд 21 цагийн орчим байх ганцаараа хэвийн яваад өгсөн тул бид дараагийн дуудлагандаа явсан юм. Тухайн үед зодуулсан залуу болон түүний найз гэх залуугийн биед гэмтэл шарх учирсан эсэхийг анзаарч хараагүй, харин зодсон гэх эрэгтэйн гар нь цус болчихсон байсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

- Гэрч Ш.Билэгсайханы дахин өгсөн: “Тухайн үед Б. нь эхлээд дүү Энхбаяртайгаа маргалдаж, улмаар Т.ийг машинд сууж байхад гараараа толгой руу нь цохисон. Дараа нь машинаас гараад бид нар маргалдаж байхад Т.ийг Б. нь дахин гараараа цохиж, улмаар Т. хойшоо савж унаад босч чадахгүй байсан. Б. нь над руу дайрч гараараа миний нүүр лүү цохисон. Тэгэхэд миний шүд уначихсан юм. Гэхдээ тухайн үед хиймэл шүд байсан гэдгээ мэдүүлээгүй. Түүнээс надад гэмтэл бэртэл учраагүй болохоор цагдаад гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би тухайн үед Б.ыг чулуу барьсан байхыг харсан, гэхдээ чулуутай гараараа цохисон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Хэрэв чулуутай гараар цохисон бол биднээс юу ч үлдэхгүй, яз яз цохиж, хүнд гэмтэл учруулах байсан. Харин Б. нь өөрөө гараа гэмтээсэн байх, гарнаас нь цус гарч байсан. Бусад зүйлийн талаар өмнө дэлгэрэнгүй мэдүүлсэн болохоор өөр хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 80/,

- Гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 23/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүгийн офицер М.Ламжавын илтгэх хуудас /хх-ийн 26/,

- Д.Б.ын өгсөн: “Би гэртээ хоолны юм бэлдээд сууж байхад манай цонхыг тогших шиг болохоор нь анзааралгүй сууж байсан чинь манай дүү Энхбаяр гараад явсан байсан, тэгээд цонхоор харахад Энхбаяр машинаа аваад явчихсан байсан. 19 цагийн үед байх би гараад харсан чинь машиныхаа байрлалыг өөрчлөөд машиндаа 2 хүнтэй хамт архи ууж байсан. Тэгэхээр нь би очоод та нар дандаа энд архи ууж байна, өдөр болгон архи ууж байна, одоо наадахаа зогсоо гэж хэлэхэд Билэгсайхан гэх найз нь юун сүртэй юм, жоохон юм уухад сүржигнээд гэхэд манай дүү машинаасаа бууж ирэхээр нь би дүүгээ чи дандаа ингэж байдаг гээд нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд Билэгсайхан гарч ирээд тэврээд авсан, ямар ч л байсан Билэгсайханг нэг удаа цохисон, тэгэхдээ тухайн үед уур хүрчихсэн байсан учраас яг хаана нь цохисноо санахгүй байна. Дараа нь Т.ийг мөн адил цохисон бас яг хаана нь яаж цохисноо санахгүй байна. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

- Д.Энхтуяагийн “Хаан” банкин дахь 5014258030 дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл,

- Д.Уянгын “Хаан” банкин дахь 5070329037 дугаартай дансны шилжүүлгийн мэдээлэл,

- Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2196 тоот комиссын шийдвэр,

- Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Д.Б. нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна иргэн Т.Т.ийг “дүүтэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж унагаан алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Шүүгдэгч Д.Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Миний бие нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дүүтэй архи уулаа гэх шалтгаанаар ийм хэрэгт холбогдсон. Үүндээ би маш их харамсч байна. Ийм юм болно ч гэж бодсонгүй. Гэрт юм хийгээд байж байсан чинь цонх цохисон. Эд нар нэг нь нэгийгээ гаргах болохоор утсаар дуудах юм уу цонх цохидог, гаргахгүй бол цонхоор архи дарс зөөгөөд уудаг. Тэрэнд нь би жаахан бухимддаг байсан. Тэгээд би дүүдээ л уурласан юм. Чи яахаараа дандаа ингэж байдаг юм, би наана чинь бие муутай байна гэж уурласан. Уг нь би дүүгээ алгадаад, дүүтэй ноцолдоод байж байхад ард нь сууж байсан хоёр нь бууж ирсэн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Гэрч Ш.Билэгсайханы өгсөн: “Санаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн үед Тэгшээ бид 2 уулзаад нөгөө байранд очоод цонхны хаалтаа дуусгачихаад гарч ирсэн чинь оройн 18 цагийн үе болж байсан. Тэгээд бид хоёр 16-д байдаг найз Энхбаяр бид хоёрыг хүрээд ирээч, уулзъя гэж дуудсан. Тэгээд бид хоёр тэрэн дээр очоод тэдэнтэй байрных нь гадаа уулзаад тэрний машин дотор нэг шил “Хараа” нэртэй 0.500 граммын архи задлаад уусан. Тэр архийг бид хоёрыг очих үед Энхбаяр авчихсан байсан. Тэгшээ бид 2 тэр машины хойд талын суудал дээр, харин Энхбаяр жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж байсан юм. Тэгээд тэр архийг уугаад байж байсан чинь Энхбаярын ах Б. гэж хүн ирээд машины хаалга онгойлгоод дүүгээ машин дотор зодож эхэлсэн. Тэр үед Д.Б. гартаа ямар нэгэн зүйл барьсан байсан эсэхийг нь би хараагүй. Харин тэр үед Энхбаярын нүүр царай тэр чигтээ цус болсон. Тэгэнгүүтээ машины нөгөө талаар тойрч ирээд Тэгшээг хувцаснаас нь татаж буулгах үедээ Д.Б. баруун гартаа чулуу барьчихсан байсан. Тэгээд тэр 2 бужигнаж барьцалдаж аваад, машинаас гараад тэр машины урд талын хэсэгт очих үед Тэгшээ газар дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд би тэр хоёрын араас машинаас буугаад ирсэн чинь Б. намайг ална гээд миний нүүр, шанаа хэсэг рүү чулуу атгасан байсан гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь миний баруун урд талын дээд нэг шүд уначихсан. Тэгээд тэр намайг ална гээд хөөгөөд би тэр машиныг тойроод зугатаасан. Тэр үед тэнд юм болж байх үед Энхбаяр машинаас буугаад алга болчихсон байсан. Тэгшээ машины урд талын хэсэгт босч ирэхгүй ухаангүй хэвтээд байсан. Харин Энхбаярын ах намайг ална гээд машин тойруулаад хөөгөөд байсан. Тэгж байтал нэг энгийн хувцастай цагдаа явган хойноос урагш чиглэлтэй алхаад хүрээд ирсэн. Тэгээд тэр энгийн хувцастай цагдаа боль гэж хэлсэн. Тэгсэн харин тэр энгийн хувцастай залуу өөрийгөө цагдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр энгийн хувцастай цагдаад наад хүн чинь үхлээ шүү дээ, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Д.Б. Энхбаярыг зодчихоод машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод Тэгшээг хувцаснаас нь татаж буулгах үед Д.Б.ын баруун гарт гартаа атгах хэмжээний чулуу байсан. Яалт ч үгүй чулуу барьчихсан байсан. Би чулууны өнгийг нь сайн харж чадаагүй. Би хараагүй. Д.Б. тэр 2 ямар ч байсан зууралдаад машины урд талд очих үед Тэгшээ шууд дээшээ хараад уначихсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Пүрэвнямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Гэрч А.Пүрэвнямын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байдаг манай дүү Баасанпүрэвийн гэрт очоод гараад явж байтал Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь гараж, байр хоёрын дунд машины зогсоолын хэсэгт их дуу чимээ гараад хартал 4 эрэгтэй хүн байсан, нэг эрэгтэй хүн нь газар уначихсан хэвтэж байсан, тэгээд яваад очтол нэг хөгшин эрэгтэй хүнийг нөгөө хоёр нь тоосгоор хүн цохиод унагаачихлаа гээд яриад байсан. Тэгээд хөгшин эрэгтэй хүн нь нөгөө гурван хүн рүү зодох гээд дайраад байхаар нь болиулаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа хувцастай хүн ирээд юу болоод байна, би энд амьдардаг хүн байна гээд байсан, тэр хүн бас цагдаад дуудлага өгсөн байх, би сая цагдаад дуудлага өгчихлөө, би ингээд явчих уу гэж хэлээд  гэр лүүгээ харьж байтал араас цагдаа утсаар залгахаар нь байршлыг нь зааж өгсөн. Тухайн үед тэдгээр хүмүүс бүгд согтуу байсан. Хэн нь хэнийгээ цохиж байгааг хараагүй. Намайг яваад очсоноос хойш ямар нэгэн зодоон болоогүй, би болиулсан юм. Нэг эрэгтэй хүн нь намайг цохичихлоо гээд нүүрээ дараад байсан, нөгөө эрэгтэй нь унасан эрэгтэйгээ босгох гээд хажууд нь байсан, тухайн үед нээх их юм яриагүй. Уг газар унасан, хэвтэж байсан эрэгтэйг ямар хүн нь цохиод унагасныг хараагүй, анх намайг харахад л нэг нь уначихсан газар хэвтэж байсан.” гэх мэдүүлэг,

 - Гэрч Б.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой цагийг тодорхой санахгүй байна, бүрэнхий болох гэж байсан, би ажлаа тараад албаны хувцастай гэр лүүгээ явж байхад нэг эрэгтэй шоконд орсон гэхээр байдалтай түшүүлж босч ирж байсан. Тэр хүнийг явсан найзынх нь ах нь цохиж унагаад хамт явсан дүүгээ мөн найзтай нь цохисон гэж байсан.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1000 тоот: “Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун дух, чамархай, зулай, дагз, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, баруун зулай, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, духны цус хуралт, амны зүүн тал, зүүн эрүүний доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил, зогсонгишлын хатгаа өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Талийгаачийн цогцогт хийсэн шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. Талийгаачийн цогцогт хийсэн шинжилгээгээр согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 735 тоот: “Т.Т.ийн биед үүссэн эрүүний зүүн талын цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт цохигдох үед дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал нь хавтгай, өргөн, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр толгойн ар хэсгээр унах үед үүсэх боломжтой. Духны цус хуралт, дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь духны хэсэгт хүч үйлчлэх, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр унах зэрэг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул олон удаагийн үйлчлэлээр болсон. Дээрх гэмтлүүд нь 2020.04.24-ний өдөр үүссэн байх боломжтой. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед цус бүлэгнэх систем хямарч фибрин үүсэлт нь удааширдаг тул MSB будгийн аргад алдаа гарч болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцралт гэмтлүүдийн улмаас тархины гүүрний хэсэгт цус харваж нас баржээ. Дээрх гэмтлүүдийг авсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай.” гэх дүгнэлт,

- Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...шинжилгээгээр тогтоогдсон тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь тархмал том талбайг хамарсан байсан учир энэ гэмтэлтэй үед амь насыг аврах боломж муутай байдаг. Цаг алдалгүй  эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байдаг.” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өвчтөн нь биеийн байдал маш хүнд, ухаангүй, асуусан асуултад хариулахгүй, команд биелүүлэхгүй, хүүхэн  хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй, зохиомол амьсгалын аппараттай, даралт пульс хэмжигдэхгүй, их бие нилэнхүйдээ эрээлжсэн, шээсний сүвээр гуурстай, шээсгүй, мөчидийн хөдөлгөөн идэвхигүй, сул, захад ил хавангүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Бямбацогт, М.Ламжав нарын мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн улиастай-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 102 дугаарын утсаар дамжин жижүүрээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна согтуу хүмүүс хоорондоо зодолдоод нэгийгээ цохиод унагачихлаа гэх дуудлагын дагуу 20:30 цагийн орчим очиж шалгахад танихгүй, нэрийг нь мэдэхгүй 1 замын цагдаа, мөн дуудлага өгсөн 1 иргэн, зодуулсан гэх эрэгтэй, зодсон гэх гар нь цус болсон эрэгтэй, зодуулсан гэх эрэгтэйн найз гэх 1 эрэгтэй нар байсан. Биднийг очиход маргаан зодоон болоод дуусчихсан байсан. Улмаар зодсон эрэгтэй, зодуулсан эрэгтэй, мөн зодуулсан эрэгтэйн найз гэх эрэгтэй нар согтуу байсан тул тэр гурвыг авч, цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Улмаар зодуулсан эрэгтэй нь надад гомдол санал байхгүй гээд 21 цагийн  орчим байх яваад өгсөн, харин зодсон эрэгтэй, зодуулсан залуугийн найз гэх эрэгтэй хоёрыг манай эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх гэсэн боловч тэр хоёрын даралт өндөр байсан тул эрүүлжүүлэх боломжгүй болсон. Улмаар тэр хоёрыг жижүүрт хүлээлгэн өгч, дараагийн дуудлагандаа явсан юм. Тухайн үед зодуулсан залуу болон түүний найз гэх залуугийн биед гэмтэл шарх учирсан эсэхийг анзаарч хараагүй, харин зодсон гэх эрэгтэйн гар нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг,

 - Гэрч Ш.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “Тухайн үед Д.Б. нь эхлээд дүү Энхбаяртайгаа маргалдаж, улмаар Т.ийг машинд сууж байхад гараараа толгой руу нь цохисон. Дараа нь машинаас гараад бид нар маргалдаж байхад Т.ийг Д.Б. нь дахин гараараа цохиж, улмаар Т. хойшоо савж унаад босч чадахгүй байсан. Д.Б. нь над руу дайрч гараараа миний нүүр лүү цохисон. Тэгэхэд миний шүд уначихсан юм. Гэхдээ тухайн үед хиймэл шүд байсан гэдгээ мэдүүлээгүй. Түүнээс надад гэмтэл бэртэл учраагүй болохоор цагдаад гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би тухайн үед Д.Б.ыг чулуу барьсан байхыг харсан, гэхдээ чулуутай гараараа цохисон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Хэрэв чулуутай гараар цохисон бол биднээс юу ч үлдэхгүй, яз яз цохиж, хүнд гэмтэл учруулах байсан. Харин Д.Б. нь өөрөө гараа гэмтээсэн байх, гарнаас нь цус гарч байсан. Бусад зүйлийн талаар өмнө дэлгэрэнгүй мэдүүлсэн болохоор өөр хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б.ыг прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Б.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгээс “...гэмт хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн, шүүгдэгчид хүнийг алах сэдэл, зорилго байгаагүй, Д.Б. нь гэм буруу дээрээ маргахгүй байх боловч энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санаандгүй үйлдэгдсэн, мөн шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэх боловч Д.Б. нь хохирогчийг нэг удаа цохисон, талийгаач нь хэрэг болсон өдөр цагдаад мэдүүлэг өгсний дараа 21:00 цагт яваад 22:00 цагт гэртээ ирсэн байх тул дээрх хугацаанд замдаа унаж бэртсэн байхыг үгүйсгэхгүй, хохирогч нь 3 хоногийн дараа, хүнд гэмтлийн улмаас нас барсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх үндэслэлтэй.” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболдоос “...Д.Б. нь тухайн өдөр талийгаачтай муудалцаж, зодоон хийгээгүй,  хохирогчийг чулуугаар цохиогүй, мөн 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 103 дугаарт дуудлага өгснөөр хүрэлцэн ирсэн эмчийг хэрэгт гэрчээр асуугаагүй, Монгол Улсын бичиг хэргийн стандарт, Архивын тухай хуульд хавтаст хэргийг 250 хуудсаар тасалбар болгон архивлах ёстой байтал уг хэргийн хуудсын тоо одоо энэ тооноос хэтэрчихсэн байгаа нь процессын алдаа болж байна, шүүх 250 хуудсаар тасалбар болгон 2 дугаар хавтсыг гаргах ёстой, ийм ийм баримтууд тамгагүй, он саргүй байна гээд хуудсаар хэлье гэхээр дугааргүйн улмаас хэлэх боломжгүй, энэ хэрэг цаашид нэг хавтсаараа, эсхүл хоёр хавтсаар явах нь ойлгомжгүй байх тул дээрх үйл баримтуудыг харгалзан үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг.

            Гэрч Ш.Билэгсайханы өгсөн “...машины нөгөө талаар тойрч ирээд Тэгшээг хувцаснаас нь татаж буулгах үедээ Д.Б. баруун гартаа чулуу барьчихсан байсан. Тэгээд тэр 2 бужигнаж барьцалдаж аваад, машинаас гараад тэр машины урд талын хэсэгт очих үед Тэгшээ газар дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд би тэр хоёрын араас машинаас буугаад ирсэн чинь Д.Б. намайг ална гээд миний нүүр, шанаа хэсэг рүү чулуу атгасан байсан гараараа 2 удаа цохисон. ...Яалт ч үгүй чулуу барьчихсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Пүрэвнямын өгсөн “...тэгээд яваад очтол нэг хөгшин эрэгтэй хүнийг нөгөө хоёр нь тоосгоор хүн цохиод унагаачихлаа гээд яриад байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Духны цус хуралт, дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь духны хэсэгт хүч үйлчлэх, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр унах зэрэг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул олон удаагийн үйлчлэлээр болсон.” гэх дүгнэлтүүд зэргээр Д.Б. нь хохирогч Т.Т.ийг  цохиж алсан үйл баримт хангалттай тогтоогдсон гэж шүүх үзэв.

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 735 тоот дүгнэлтэд “...Духны цус хуралт, дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь духны хэсэгт хүч үйлчлэх, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр унах зэрэг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой”, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1000 тоот дүгнэлтэд “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост дух яснаас баруун зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун дух, чамархай, зулай, дагз, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, баруун зулай, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, духны цус хуралт, амны зүүн тал, зүүн эрүүний доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн нь шүүгдэгч амь хохирогчийн биед нэг удаа цохисон, эсхүл тодорхой үргэлжилсэн цаг хугацаанд, өөр бусад ямар мохоо зүйлийн үйлчлэл байсан эсэхийг тодорхойлох нөхцөл байдал болохгүй бөгөөд хохирогчийн толгойн ясанд тухайн цаг мөчид дээрх гэмтлийг авахад үйлчилсэн мохоо зүйлийн давтамжийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байх тул “...Д.Б. нь хохирогчийг нэг удаа цохисон нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн шинж тэмдэгтэй тохирохгүй” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарыг зөвтгөх боломжгүй юм.

              Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн гавал ясанд хатуу мохоо зүйлээр цохихдоо амь насанд нь аюултай болохыг мэдэх боломжтой байхад амь хохирогчтой ноцолдож байх явцдаа цохисон нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх, эсхүл хохирогчийг алах сэдэл байгаагүй гэж үзэх субъектив санаа зорилго үгүйсгэгдэж байна.

                Шинжээчийн 735 тоот дүгнэлтэд “...дээрх гэмтлүүдийг авсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай.” гэж, шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байдаг.” гэх мэдүүлэг зэргээс үзвэл хохирогч Т.Т.ийн амь насаа алдсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой байх тул “...амь хохирогч нь хэрэг болсон өдрөөс 3 хоногийн дараа амь насаа алдсан тул Д.Б. нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “...103-ын эмчийг гэрчээр асууж, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулаагүй” гэх бөгөөд уг үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Солонго, гэрч буюу Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Т.Батдэлгэр нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболдоос шүүхийн хэлэлцүүлэгт “...хэргийн хуудас дугаарлагдаагүй, стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа бөгөөд үүнээс шалтгаалан хэрэгт авагдсан хохирлын тодорхой баримтуудыг судлах, дурдах боломжгүй, уг хавтаст хэрэг нь цаашид хэдэн хуудастайгаар байх, архивт хэрхэн, яаж архивлагдах нь тодорхойгүй байна...” гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд дугаарлагдаагүй байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн нотлох баримтыг судлахгүй орхих, судлахаас татгалзах, нотлох баримтаас хасах, тэдгээрийг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр Д.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 11.506.135 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэнд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “...шүүхээс хохиролд 11.506.135 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд шүүгдэгч талаас хохирогчид өмнө өгсөн байсан 9.400.000 төгрөг орсон гэж ойлгосон тул үлдэх 2.200.000 төгрөгийг төлснөөр хохирол барагдсан...” гэж тус тус тайлбарласан болно.

Шүүх нэгэнт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 11.506.135 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь өмнө төлөгдсөн буюу төлвөл зохих хохирлын үнийн дүнд 9.400.000 төгрөг багтсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 20.906.135 төгрөгөөс /хх-ийн 241/ өмнө төлөгдсөн 9.400.000 төгрөгийг хасч, үлдэх 11.506.135 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд “шүүх төлөгдсөн мөнгөн дүнг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн” гэх утга, агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Д.Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс хохиролд төлсөн 11.600.000 төгрөгийг хасч, үлдэх 9.306.135 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.ын урьд цагдан хоригдсон нийт 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, цементэн хар саарал өнгийн зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, СүхБ., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт Д.ийн Б.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.т 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.ын урьд цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.аас 9.306.135 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Салирмаа овогт Т.ийн Солонго /РД:УК88061023/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, цементэн хар саарал өнгийн зүйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, СүхБ., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                    

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХТУЯА

                       

                                            ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА                                         

                                            ШҮҮГЧ                                  М.ТҮМЭННАСТ