Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1453

 

 

 

 

 

 

 

   2020        08           06                                   2020/ШЦТ/1453

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч П.Мөнхтуяа,

Хохирогч Н.Мөнхсоёл, Б.Эрдэнэ-Оргил, А.Нямдаваа,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 1806 03888 0385 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.А нь Л.Бтэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10,000,000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашинйг 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47.000.000 сая төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Л.Б нь Б.Атэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10.000.000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашиныг 15.000.000 сая төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Мөн 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30.867.650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3.650.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 34.517.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Миний хувьд “Санни Тавн” хотхоны байрыг анх А гэдэг хүний байр гэж бодож байсан. Гэрчийн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байна. Мөнхсоёлд би анх байр зарна гэж хэлж байгаагүй. Мөн бэлнээр 10.000.000 төгрөг Мөнхсоёлоос аваагүй. Мөнхсоёлоос анх мөнгө авч байхдаа би байр зарж, түүний урьдчилгаа мөнгө орж ирж байна гэж бодоогүй. Атэй харилцан тохиролцосы үндсэн өгөх ёстой мөнгө нь надад орж ирж байна гэж ойлгосон. Эрдэнэ-Оргил нь 2018 онд ажлын гараагаа эхлэхэд надад их тус болсон. Том гэрээ хийгээд санхүүгийн асуудалтай тулгарч байхад надад тус болж зээлийн гэрээ хийж олон удаагийн үйлдлээр мөнгөн зээлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сараас эхлэн Бтэй хамтран ажилласан. Би “Санни Тавн” хотхоны байрыг түрээслээд дараа нь бетон зуурмаг нийлүүлж авах талаар би Үүрийнцолмон даргатай биш Сун даргатай харилцан тохирлцсон. Үүнийгээ нотлох гэж би мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сун даргыг гэрчээр байцаагаад өгөөч гэж мөрдөгчид хүсэлт гаргаж байсан боловч Сун дарга боломжгүй БНХАУ-д байсан. Нямдавагаас авсан 47.000.000 сая төгрөгнөөс 2017 оны  01 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг би Бд өгсөн. Мөнхсоёлын тухайд би анх байр үзүүлсэн нь үнэн. Би тэгээд Мөнхсоёлд боломж олдвол хувь лизингээр байр зарах хүнийг олж өгье хэлсэн. Дараа нь Б нь “Чулуут Кемпрэт” компанийн захирал учраас Б гэдэг хүнтэй уулзаад харилцан тохиролцож хувь лизингээр байрыг авч болно гэж хэлж байсан. Би Бямба-Эрдэнийг Мөнхсоёлоос байр зарна гэж мөнгө авсан асуудлыг нэг жилийн дараагаар мэдсэн ба Б надад энэ талаар огт хэлж байгаагүй. Дараа нь Мөнхсоёл надтай утсаар яриад чиний танилцуулсан хүн намайг залилчихлаа гэхлээр нь би боломж бололцоо олдвол энэ мөнгөнөөс нь төлөлцье гэж хэлсэн. Тэрнээс биш би Мөнхсоёлд хандан чи Бд урьдчилгаа мөнгийг өг би тэрнээс нь мөнгө авна гэж огт ярьж байгаагүй. Зүгээр Бямба-Эрдэнийн авсан мөнгийг би тодорхой хэмжээгээр би төлж барагдуулна гэж хэлсэн. Нямдавааг бол би хуурч мэхлэе гэсэн бодол надад байгаагүй. Сун даргын ажил үргэлжлээд бид хоёрын ярьсан тохиролцоо биелсэн бол өнөөдөр бид нар ийм харилцаатай болоод өнөөдөр ингээд зогсож байхгүй байсан. 2019 оны 11 дүгээр сард Сун дарга манай уурхай дээр очиж байхдаа чи ийм уурхай ажиллуулдаг юм байна шүү дээ чиний бүтээгдэхүүн надад таалагдаж байна. Надад хэрэгтэй байна. 2020 он гарахаар манай барилгууд эхлэнэ гэж хэлж байсан гэв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхсоёл мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр анх Атэй танилцсан. Манай найз Пүрэвжаргал нь нөхөр Нямадаваагийн хамт “Санни тавн” хотхонд түрээсийн нөхцөлөөр анх байр авсан байсан. Тэгээд тус байрыг худалдан авсан нөхцөл нь маш дажгүй санагдсан. Жүжигчин хүмүүс чөлөөт уран бүтээлч гэж явдаг учраас нийгмийн даатгал төлдөггүй учир банкны лизинд хамрагдах боломжгүй байдаг. Тиймээс хувь лизингээр ихэвчлэн байр худалдан авдаг. Манай хоёр найз өөрсдөө бартерийн шугамаар авсан байрыг хувь лизингээр худалдан авч байрандаа орчихсан байсан. Би хоёр найздаа хандан өөрсдийх шигээ нөхцөлөөр байр худалдах хүн байвал надтай танилцуулаач гэж хэлэхэд нэг хүнтэй маргааш нь цаг тохирч уулзахаар болсон. Тэгээд маргааш нь “Санни тавн” хотхоны гадаа А, Нямдаваа, Пүрэвжаргал бид 4 уулзсан. Ингэж уулзсаны дараагаар Бтэй 2 хоногийн дараа Энхтайвны гүүрний доор голомт банкны байрны ресторанд А, Нямдаваа, Пүрэвжаргал, Б бид 6 сууж анх танилцсан. Би Б, А гэдэг хүмүүстэй байр худалдах худалдан авах шугамаар анх танилцсан. Урьд ямар нэгэн байдлаар холбоотой байгаагүй. Тухайн үед Б нь “Санни тавн” хотхоны 830 байрны 272 тоот 77 мкв 3 өрөө байрыг надад худалдахаар болж  20.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгчихвөл болно гэж хэлж байсан. Би Бэс та нарт яаж ийм байр байгаа юм бэ гэхэд бид нар шинээр баригдаж байгаа барилгын бетон зуурмагийн цутгаж өгөөд үүргийн гүйцэтгэлд бартерийн шугамаар авсан 10 байрнаас 2 байр нь үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд миний унаж байсан “Lexus IS 250” маркийн машинийг байрны урьдчилгаанд тооцож 15.000.000 төгрөгөөр тооцож, дансаар 5.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийг авсан. Дараа нь урьдчилгаа нь хүрэхгүй байна заавал урьдчилгаандаа мөнгө нэмж өг гээд бэлнээр надаас ирж манай гэрийн гаднаас 10.000.000 төгрөгийг авсан. Тухайн үед миний машин “Нет Капитал” ББСБ-ийн нэр дээр байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 2.000.000 орчим байсан. Тухайн үед зах зээлийн ханшаар миний машин 17.000.000 - 18.000.000 төгрөгний үнэлгээтэй байсан ба хөгжим нь эдвэрсэн байсан учир би Бд 15.000.000 төгрөгөөр тооцож өгье гэхэд Б би үнэлж мэдэхгүй байна. Машины ченж дуудъя гээд нэг үл таних хүн дуудаж үзүүлээд 15.000.000 төгрөгөнд болно гээд миний машиныг 15.000.000 төгрөгөөр тооцож авсан. Тэгээд “Нет Капитал” ББСБ дээр бид 3 очиж миний машиныг чөлөөлөөд ченж залуугаас Бямба-Эрдэнийн данс руу 11.730.000 төгрөг орсон байсан. Миний хувьд Бд машинаа 15.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Одоогийн байдлаар Бэс өөрт учирсан хохирол болох 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэ-Оргил мэдүүлэхдээ: ”...А гэдэг хүнийг би танихгүй. Бямба-Эрдэнийн хувьд анх миний багын найз Дэлгэрэхбаяртай хамт над дээр ирж уулзаж найзаараа дамжуулан Бтэй танилцсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бид нар вокзал дээр уулзсан. Тухайн үед Дэлгэрэхбаяр найз маань 16 дугаар хороололд нэг өрөө байранд амьдардаг байхад Б тус байрыг нь авч 3 өрөө байр болгож өгсөн гэж хэлж байсан. Одоогийн байдлаар хамт зуурмагийн үйлдвэр ажиллуулж байна. Шинээр баригдаж байгаа байранд бетон зуурмаг нийлүүлж үүргийн гүйцэтгэлд бартераар байр авдаг маш олон байртай гэж надад ойлгуулсан. Тэгээд одоо мөнгө хэрэг болоод байна. Чамд 3 хороолол байрлалтай 1 өрөө 49.000.000 төгрөгний байрыг санал болгож байна. Чи авсан байхад алзахгүй. Буцагаад зарсан ч маш хурдан зарагдахаар байр тул чи урьдчилгаа 10.000.000–20.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь боломжоороо өгчих юм бол орж болно гэж хэлж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би бартераар авсан түлш байна гэж Бд хэлэхэд би наад түлшийг чинь авъя гэж шахсаар байгаад очоод авчихсан. Тэгээд би түлшээ байрны урьдчилгаанд өгчихсөн хүн чинь байрандаа очоод орьё гэсэн чинь нөгөө байранд нэг асуудал гарлаа чи хоёрын хооронд нэг өрөө байр сонирхож байхаар 2-3 өрөө байр ав гэж хэлж байсан. Тэгээд тэр хооронд над руу залгаад гэр хэрэгтэй байна. Өөрт байгаа гэрнүүдээсээ нэг гэр өгөөч гээд надаас аваад явсан. Хэсэг хугацаааны дараа “Grand Villa”-д 2 өрөө байр надад үзүүлсэн. Тэгээд таалагдаж байвал шууд орчих хэрвээ орвол урьдчилгаа мөнгөө нэмж өгөх шаардлагатай шүү гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярилцаад тус байранд орье гэхэд бас нэг шалтаг гаргаж ирээд худлаа яриад алга болсон. Тэгээд тэр үеэс эхэлж надад хардлага төрж эхэлсэн. Мөн надад байсан хөрөнгүүдийг маш сайн судалсан байсан. Дараа нь дахин уулзаж бас ийм байр байна гээд танилцуулаад байсан. Тэгээд бэлэн мөнгө надаас авсан. Мөн удалгүй Пүрэвдорж гэдэг хүнд өөрт байгаа шатаа өгчих гэсэн. Би Тухайн хүнтэй нь гэрээ байгуулаад шатаа өгнө гэсэн чинь яаралтай хэрэг болоод байна. Чи шатаа өгөөд явуулчих би тооцоог нь хийчихнээ гэж хэлээд гэрээ хийлгүүлэлгүйгээр шатыг Пүрэвдорж гэдэг хүнд өгч явуулсан. Энэ хугацаанд надаас бас бэлэн мөнгө авах гээд ирсэн. Би дотроо хардалттай байсан учраас Бд хандан чиний байр юу болов би чамд бараа материал гээд 30.000.000 гаруй сая төгрөгний материал өглөө гэхэд би байрыг чинь заавал бүтээж өгнө яг одоо надад бэлэн мөнгө хэрэгтэй байна. Мөнгөгүй бол чиний байр хүртэл гарах боломжгүй болоод байна гэсэн. Тэгэхлээр нь би чамд эргэлзэж байна гэж хэлэхэд Сүхбаатарын талбайн баруун талд хүрээд ир нотариат дээр ороод зээлийн гэрээ байгуулаад мөнгийг чинь авий би чамд заавал байр олж өгнө  гээд надаас 1.600.000 төгрөг,  дараа нь зээлийн гэрээний хүүг ихэсгэж ирээд 2.100.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаад аваад явсан. Тэрнээс урьд энэ хүнтэй хийсэн гэрээ хэлцэл надад огт байгаагүй. Би Дэлэгэрэхбаяр найзыг маань 3 өрөө байранд оруулсан, зуурмаг нийлүүлээд байр бартераар авдаг гэсэн ярианд нь итгээд л энэ хүнд өөрт байсан хөрөнгийг өгсөн. Одоогийн байдлаар миний хувьд бидит хохирол 36.250.000 төгрөгний хохирол учирсан боловч хавтаст хэрэгт  34.000.000 төгрөг тогтоогдсон байсан. Миний хувьд энэхүү мөнгийг нэхэмжилж байна. Миний хувьд энэ хүнтэй холбогдохоос өмнө бизнесмэн хүн байсан ба харин одоогийн байдлаар ажилчин иргэн болсон. Энэ хүмүүсийн хувьд бага мөнгө байгаа боловч миний хувьд бол их хэмжээний мөнгө байсан. Тиймээс өөрт учирсан хохиролыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Нямдаваа мэдүүлэхдээ: ”...Би анх байр авахаар болоод интернетээс судалж байгаад гайгүй байр байхаар нь анх А гэдэг хүнтэй холбогдсон. Гэхдээ зар дээр байсан байр нь 11 хороололд байрлалтай байр байсан. Тэгээд холбогдсон чинь “Санни тавн” хотхоны гадаа ирээд уулзчих гээд би очиж уулзсан. Уулзахад надад хандан чи бид 2 адилхан залуу хүмүүс байна. Би залуучуудыг дэмжиж чин хүсэлтэй. Тийм болохоор чи надад урьдчилгаа мөнгөө өгөөд үлдэгдэл мөнгийг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлөөр надад байр санал болгож 830 байрны 68 тоот 3 өрөө байрыг үзүүлсэн. Тэгээд би ээжтэйгээ явж байсан бөгөөд надад таалагдахаар нь би итгээд ярьсан ёсоор нь маргааш нь урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Яагаад тэгж хурдан өгсөн бэ гэхээр энэ байрыг өөр хүн авах гээд байна. Чи авбал хурдан урьдчилгаа мөнгөө өг гээд байсан учир би уулзсан өдрийнхөө орой нь урьдчилгаа мөнгийг нь олоод маргааш нь ирж урьдчилгааг өгсөн. Тэгээд түд удалгүй тус байранд нүүж орж үлдэгдэл мөнгийг нь 4 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх нөхцөлөөр тус байрыг худалдан авахаар болсон. Тэгээд би мөнгөө өгөөд явж байсан чинь 1 жилийн дараагаар Үүрийнцолмон гэдэг хүн орж ирээд энэ байр чинь түрээсийн байр та нар одоо гараарай түрээсийн хугацаа нь дууссан шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би А рүү залгаад холбогдсон чинь надад Сун дарга гээд өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярьсан зүйлийг тайлбарлаад байхаар нь чи энэ асуудлаа хурдан шийд. Би харин цаашид мөнгө төлөхөө түр зогсооё, байрны гэрчилгээгээ авчирч үзүүлсэн тохиолдолд мөнгийг төлж болно гэж хэлсэн. Түд удалгүй тус байрны эзэд бид нарыг байрнаас хөөн гаргаж би цагдаагийн байгууллагад хандахад А үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирол мөнгийг чинь хурдан төлж барагдуулна гэж хэлсэн. Энэ явдал болоход би авто замын осолд орсон байсан учраас эмнэлэгт хэвтэж байх хугацаанд  манай гэрийг хөөн гаргасан. Энэ бүх нөхцөл байдалыг Аэд хэлэхэд хурдан хохиролыг чинь барагдуулна гэж хэлээд надад нэг ч төгрөг одоог хүртэл өгөөгүй. Тэгээд А хохиролыг чинь барагдуултал түр түрээсийн байранд амьдарч байгаач гээд би түрээсийн байранд амьдарч байгаад сүүлдээ болохоо байгаад би гэр хороололд одоо амьдарч байна. Ийм миний бие Аээс баримтаар тооцогдсон 47.000.000 төгрөг мөн түрээсийн байранд амьдарч бай би түрээсийг нь би өгнө гэж хэлж байлгасан байрны түрээс 5.000.000 төгрөгийг нийт 52.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28, 137-138 дугаар хуудас, 3-р хавтасны 234-235 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-оргилын /2-р хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нямдаваагийн /3 дугаар хавтасны 32-33 дугаар хуудас/, гэрч Т.Төмөр-Очирын мэдүүлэг /2-р хавтасны 211 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэсоёмбын мэдүүлэг /2-р хавтасны 212 дугаар хуудас/, гэрч С.Пүрэвдоржийн мэдүүлэг /3-р хавтасны 38-39 дүгээр хуудас/, гэрч С.Пүрэвжаргалын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Ц.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, гэрч Н.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 44-45 дугаар хуудас, 3-р хавтасны 34-36 дугаар хуудас/, гэрч Б.Баярсайханы мэдүүлэг /1-р хавтасны 46-47 дугаар хуудас/, гэрч Д.Хайдавжамцын мэдүүлэг  /1-р хавтасны 139 дүгээр хуудас/, яллагдагч Б.Аийн мэдүүлэг /3-р хавтасны 64-65 дугаар хуудас/, яллагдагч Л.Бямба-Эрдэнийн мэдүүлэг /2-р хавтасны 161-162 дугаар хуудас, 3-р хавтасны 68-69 дүгээр хуудас/, хэрэгт хохирогч Н.Мөнхсоёл, яллагдагч Б.А нарын утсаар холбогдсон талаархи ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтасны 54-55 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-20-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хавтасны 41-42 дугаар хуудас/, 500 мг гэсэн бичиглэл бүхий плаш дискэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтасны 54-55 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтасны 75-77 дугаар хуудас/, картны хэлбэр бүхий цайвар цэнхэр өнгийн, хажуу дунд хэсгээс дэлгэгдэн гарч ирэх зориулалттай, 500 мг гэсэн бичиглэл бүхий плаш диск -1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хавтасны 56 дугаар хуудас/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 8/795, 8/592, 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 8/157 дугаартай албан бичиг /1-р хавтасны 60, 235 дугаар хуудас, 2-р хавтасны 235 дугаар хуудас/, яллагдагч Б.А, гэрч Н.Үүрийнцолмон нарын Хаан банкны дипозит дансны хуулганы баримтууд /1-р хавтасны 81-94 дүгээр хуудас/, яллагдагч Л.Бямба-Эрдэнийн Хаан банкны дипозит дансны хуулганы баримт /1-р хавтасны 99-106 дугаар хуудас/, яллагдагч Л.Бямба-Эрдэнийн Хас банкны дансны хуулга /2-р хавтасны 246-247 дугаар хуудас/, хохирогч А.Нямдаваагийн Хаан банкны дансны хуулга /3-р хавтасны 175-176/, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /2 дугаар хавтасны 167- 169 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А Л.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10,000,000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашинйг 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь,

 

Шүүгдэгч Б.А нь 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47.000.000 сая төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан нь,

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30.867.650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3.650.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 34.517.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын “...Б надад анх “Sunny town” хотхоны 3 дугаар орцны 13 давхарт цахилгаан шатаар буугаад зүүн гарын эхний хаалганы байрыг үзүүлж байсан тухайн байр 73 мкв 3 өрөө байр байсан цонх нь Дүнжингарав худалдааны төв рүү харж байсан. Тэр байрны түлхүүрийг надад өгчихөөд 7 орчим хоногийн дараа энэ байрнаас хүн нисээд нас барчихлаа онцгүй юм шиг байна бартерийн өөр байр дахин гарна гэхээр нь тэр байрыг авахаа болисон түүний дараа надад Сайншайн виллажид нэг байр байсан ба үзүүлэлгүй залилж алга болсон. Би төлбөрийн 15 сая төгрөгөнд өөрийн унаж байсан “Нэт капитал” ББСБ-ын нэр дээр байсан машинаа бодож өгсөн түүнийг Б цааш машины ченжүүдэд зарсан түүний дараа 5 сая төгрөгийг хаан банкны Бямба-Эрдэнийн дансаар шилжүүлж өгсөн. Мөнгө төлбөрөө өгөхдөө ямар нэгэн нэмэлт гэрээ хийгээгүй” /1-р хавтаст хэргийн 27-28, 137-138 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-оргилын “...Би “Эрд хул” ХХК-аас 22 сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд үүнийхээ оронд 11760 литр түлш авахаар тохирсон.Тэгээд би энэ түлшийг юунд зарцуулах вэ гээд байж байтал зүс таних Б гэгч нь хороололд 49 сая төгрөгний үнэтэй 1 өрөө байр байгаа түлшээ надад өгөөд үлдэгдэл мөнгийг нь дараа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлшээ өгөөд байрыг нь үзье гэтэл үзүүлэхгүй байсан янз бүрээр шалтаг тоочоод байсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б нь том машинтай “Эрд хул” компанийн нэрийн өмнөөс Сонгинохайрхан дүүргийн хуучин товчооны тийшээ “Фламинго” гэх газарт очиж 12250 литр түлш   авсан бөгөөд бодоод үзэхээр 22.907.500 төгрөг болж байгаа. Дээрх зөрүү 907.500 төгрөгийг би “Эрд хул” компанитай яриад тохирчихсон юм. Тэгээд дараа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б нь надаас Монгол гэр авсан бөгөөд чи бид хоёр байрны тооцоо байгаа юм чинь тэрэн дээрээ нэмээд тооцчихъё гэхээр нь өгсөн уг гэрийг бид хоёр 2 сая төгрөгөөр бодож хүнээс авсан бөгөөд уг гэрийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Өгөөмөр захын урд байрлах халх орд гэх газраас авсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б нь надаас нэг ширхэг нь 100,000 төгрөгний үнэтэй 86 ширхэг шатыг мөн байрны тооцоотой юм чинь гэж хэлсэн. Надтай хамт ажил хийдэг хүн байгаа шатаа энэ хүнд өгөөд явуулчих би мөнгийг нь гаргаад өгье гэж хэлээд авсан, уг шатыг бага тэнгэрийн аманд байрлах компанийн агуулахаас очиж авсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 2 сая төгрөгийг Бямба-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Мөн 2018 оны 08 дугаар сарын 16-нд 1,650,000 төгрөгийг дансаараа авсан. Нийт надад 36.250.000 төгрөгний хохирол учруулсан”  /2-р хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нямдаваагийн “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санни таун 830-68 тоотод бэлнээр 9.000.000 сая төгрөгийг Аэд хүлээлгэн өгсөн,

 

 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunny town” хотхоны 830-68 тоотод Аийн Голомт банкны 212000136 дугаартай данс руу 5.000.000 төгрөгийг,

 

2016 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Sunny town” хотхоны 830-68 тоотод бэлнээр 500,000 төгрөгийг Аэд өгсөн. Тухайн өдөр данс руу нь 500,000 төгрөгийг

 

2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Аийн Голомт банкны данс руу 9.000.000 төгрөг,

 

Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Аийн Голомт банкны данс руу 5.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 5040030587 дугаартай данс руу 500,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 50331027431 дугаартай Азжаргал гэх данс руу 1,500,000 төгрөг нийт 47,000,000 төгрөгийг өгчихсөн байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunny town” хотхоны 830-68 тоот байр нь 3 өрөө 74 м.кв 1 кв-ыг 2,000,000 төгрөгөөр бодож бид нарт өгнө гэж хэлсэн боловч худал хэлээд залилаад алга болсон” /3 дугаар хавтасны 32-33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Төмөр-Очирын “...Би Эрдэнэ-Оргил гэх хүнийг танина. Түүнд 22 ширхэг гэр өгөхөөр тохироод 10 орчим гэрийг нь өгчихсөн байгаа. Үлдсэн гэрийг нь агуулахад хадгалж байгаа. Б гэх хүнийг танихгүй. 2018 оны 07 дугаар сард наадмын дараа Нарантуул захын баруун талд манай аж ахуйн хашаанд ирж гэр авсан. Тухайн гэрийг өгөхдөө би Эрдэнэ-Оргилоос асууж байж өгсөн бөгөөд уг гэрийг 2 сая төгрөгөөр бодож өгсөн” /2-р хавтасны 211 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсоёмбын “...Б.Эрдэнэ-Оргил бол миний  төрсөн ах байгаа юм. Харин Б гэгчийг би танихгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сард манай ах Эрдэнэ-Оргил над руу яриад чи урагшаа бага тэнгэрийн амны ойролцоо очоод Б гэдэг хүнд шат хүлээлгэж өгөөдөх гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр бага тэнгэрийн ам руу очоод 86 ширхэг шатыг тоолоод Бямба-Эрдэнийн явуулсан хүмүүст тоолж хүлээлгэж өгсөн” /2-р хавтасны 212 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пүрэвдоржийн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр байхаа Б надад нэг утас өгөөд тэгээд тэр хүнээс очоод намайг хэлсэн гэж хэлээд гэрээ байгуулаад ав гэж хэлсэн юм. Тэгээд би Бий хэлснээр тухайн хүн дээр нь очиж 80 ширхэг буюу 8.000.000 төгрөгний үнэтэй шатыг очиж авсан юм. Б болохоор надад зуурмаг нийлүүлнэ гэж хэлээд мөнгө авсан байсан юм. Тэгээд нэг ёсондоо 8.000.000 төгрөгний өрөндөө надад тэр шатыг өгсөн юм. Энэ шат одоо байхгүй 2018 оноос хойш хэрэглэж байгаад эвдрээд дууссан юм. Б надад хэлэхдээ манай найз байгаа юм ямар нэгэн гэрээ хэрэггүй гэсэн харин нөгөө хүн нь гэрээ хийе гэж байсан тэгээд хоорондоо ямар нэгэн гэрээ хийгээгүй юм. Би Бд энэ талаар хэлэхэд та гэрээ хийгээд хэрэггүй гэж хэлсэн” /3-р хавтасны 38-39 дүгээр хуудас/  гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пүрэвжаргалын “...2017 оны 12 сарын орчимд гэж санаж байна Мөнхсоёлтой уулзахад надад байр авах саналтай байгаа талаараа хэлсэн ба би түүнд өөрийн байр авсан талаараа хэлтэл надад байр зарсан хүнтэй дахин байр байгаа эсэхийг лавлаж асуухаар анх надаас дугаарыг нь авч холбогдож байсан. Надад хаана ямар байр авах талаараа хэлээгүй. Мөнхсоёлтой уулзахад надад Аийн найз Бэс Трувелл хотхонд байр авахаар болсон гэж хэлж байсан ба урьдчилгаанд нь машинаа бас бэлнээр 10 гаруй сая төгрөг өгч байгаа талаараа хэлж байсан яг хэдэн төгрөг өгсөнийг одоо санахгүй байна” /1-р хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Шүрэнцэцэгийн “...2017 оны 04 дүгээр сард намайг Солонгос улсад байхад миний охин Мөнхсоёл байр авахаар хүнтэй тохиролцож байгаа гэж байсан ба дараа дахин ярихдаа машинаа 15 саяд өгч байна дахин ярихдаа сая 5 сая төгрөг өгсөн дахиад удалгүй 2 хоногийн дараа ярихдаа 10 сая төгрөг өгчихлөө  “Sunny town” гэдэг хотхонд байр авч байна гээд надтай байнга ярилцдаг байсан” /1-р хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Үүрийнцолмонгийн “...Би “CDOAR” ХХКомпанид захирал ажилтай бөгөөд манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манай компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunny town” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж байсан юм. 2016 онд А надад хэлэхдээ би алтны ажил хийх гээд хамаг юмаа зарчихсан чинь гэр оронгүй болчихлоо. Та надад захиалагч компаниасаа байр түрээслээд өгөөч гэхээр нь би нэг байр олж өгсөн. Тэгээд хэдэн сарын дараа /өдрийг нь сайн санахгүй байна/ А надад хэлэхдээ дахиад 2 байрны хэрэг байна, 1 жилийн хугацаатай түрээслээд  түрээсийн хугацаа дуусахад тухайн байрыг худалдаж авна, харин түрээсийн мөнгийг байрны мөнгөнд нь оруулаад өгөөрэй гэж гуйхаар нь би захиалагч компанидаа хэлээд 830-61, 830-68 тоот байруудыг олж өгсөн. Түрээсийн төлбөрийг нь А 3 сараар нь өгч байсан. Тэгээд байж байтал 2017 онд /сарыг нь сайн санахгүй байна/ А Б гэх хүнтэй ирээд дахиад 2 байр түрээслэж өгөөч, өмнөх 2 байрны адил нөхцлөөр түрээслэе гэхээр нь зөвшөөрөөд 830-272 тоот болон бас нэг байрыг түрээслэхээр болж байсан. Тэгээд түрээслүүлээд байж байтал захиалагч компанийн борлуулалтын ажилтан надад хэлэхдээ ахаа эхний 2 байрны түрээслэгч байрны ордер хэзээ гарах вэ гээд асуугаад явж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би юун байрны ордер яриад байгаан бэ гээд тэр хүнтэй нь уулзахад би энэ байрыг худалдаж авна гээд урьдчилгаа мөнгө төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь Аийг дуудаад байр түрээслэж байгаа гэх айлуудруу очоод уулзахад 2,3 айл нь урьдчилгаа мөнгө төгрөг өгчихсөн А худалдах худалдан авах гэрээ хийчихсэн гэж байсан. Эхлээд авсан 2 байрыг А, сүүлд авсан 2 байрыг Б тус тус зарна гээд хүмүүсээс урьдчилгаа мөнгө авчихсан байсан. Тэгтэл 2017 оны намар байх               Б надтай уулзаад та шүүх хуралд очоод энэ байрыг гэрээ хийгээд өгчихсөн гээд хэлээд өгчихөөч гэхээр нь би уурлаад үгүй гэж хэлээд явуулж байсан юм. Бтэй тухайн үед ямар нэгэн байдлаар хамтарч ажилласан асуудал байхгүй, Ат ямар нэгэн өр авлага байгаагүй, А тухайн барилгаас авах байр юу ч байгаагүй, Аээс ч зуурмаг авч байгаагүй, карьер гэх нэртэй зуурмагийн үйлдвэрээс авч байсан. А зүгээр ажилтан л байсан.  Аийн байр гэж юу ч байхгүй.А түрээсийн байрны төлбөр гэж над руу шилжүүлдэг байсан” /Хэргийн 1-р хавтасны 44-45 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөн 2016 онд А нь надад хандаж түрээсийн байр олоод өгөөч гэхээр нь би “Жи Эс Пи” ХХК-ны ажилтан нартай уулзаж байгаад Аэд “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 03 тоот өрөөг түрээслүүлж өгсөн. Тэгсэн тэрнээс хойш хэд хоногийн дараа А нь хөдөөнөөс манай хамаатны 2 дүү ирж амьдрах гээд дахиад түрээсийн байр хэрэг болоод байна гэхээр нь би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот өөр бас нэг тоот байрыг мөн түрээслүүлэхээр Атэй ярьж өгсөн. Тэрнээс бол уг байрыг А нь цааш нь надад зарна гэж хэлээгүй зүгээр хамаатны хүмүүс түрээслүүлж амьдрах гэж байгаа гэж хэлсэн” /3-р хавтасны 34-36 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярсайханы “... Би 6828 УБҮ улсын дугаартай lexus is 250 маркийн автомашиныг 2017 оны 05 дугаар сарын эхээр Мөнхсоёл гэж  эмэгтэйгээс 12 сая  700 мянган төгрөгөнд  худалдаж авч байсан. Тухайн үед автомашин “Нет капитал” ББСБ-ийн нэр дээр байсан ба би ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 2 сая орчим төгрөг байсныг бэлнээр өгч зээлийн даруулж үлдэгдэл төлбөрийг нь дансаар хамт явсан эрэгтэй хүний данс руу шилжүүлсэн. 13 сая гэж байснаас татвар торгууль зэрэг зардлыг нь хасаж бодоод 12 сая 700 мөнгөн төгрөгөөр худалдаж авч байсан” /1-р хавтасны 46-47 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хайдавжамцын “...2017 оны хавраас Мөнхсоёл байр авна гэж ярьж байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Sunny town” хотхонд байр авахаар боллоо, байр зарах гэж байгаа хүнийг манай найз Пүрэвжаргал таньдаг юм байна лээ гэж хэлж байсан. Тухайн үед надад хэлэхдээ “Sunny town” хотхоны 272 дугаар байранд 3 өрөө байр авахаар болоо гээд урьдчилгаанд өөрийнхөө эзэмшлийн Лексус ай эс-250 маркийн машиныг 15 сая төгрөгөнд тооцож өгсөн, мөн 5 сая төгрөгийг дансаар өгсөн гээд надад хэлж байсан. Түүний дараа байр зарах гэж байгаа хүн ьн дахиад 10 сая төгрөг нэмж өг гэхээр нь өөрт байсан 4 сая төгрөг дээр ээжээс мөнгө аваад нэмээд өгчихсөн гэж хэлж байсан” /1-р хавтасны 139 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Аийн “...Б намайг хоёулаа карьер компаниас гаръя, тусдаа хамтарч ажиллая та ажлуудаа аваад хүрээд ир гэхээр нь зөвшөөрөөд Б бид хоёр хамтарч ажиллах болсон. Тэгээд явж байх хугацаанд Мөнхсоёл гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд “Sunny town” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Си Ди Өү Эй Ар” компанийн удирдлага болох Сун Зэү хуа гэх хятад хүнтэй уулзсан. Би Үүрийнцолмон захиралд байр түрээслэх талаар хэлж эхлээд 2 байр түрээслэсэн, тэр 2 байрны нэг байранд би одоо хүртэл амьдарч байгаа. Нөгөө байрыг нь би Нямдаваа гэх хүнд зарна гээд өгчихсөн юм. Тэр асуудал нь шалгагдаж байгаа. Тэрний дараа би Бямба-Эрдэнийг Үүрийнцолмон ахтай танилцуулж Б дахин 2 байр түрээслэе гээд түрээслэхээр болсон, тэр 2 байрны нэг байрыг нь Б Отгончимэг гэх хүнд зараад тэр хүн гомдол гаргаж шүүхээр шийдэгдсэн, нөгөө нэг байр нь одоо Мөнхсоёлын гомдол гаргасан байр байгаа юм. ” /2-р хавтасны  149-150 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөн “.... Би Нямдаваагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг 10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно гэж иргэн А.Нямдавааг хуурч 47.000.000 төгрөгийг нь авсан минь үнэн. Энэ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” /3-р хавтасны 64-65 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бямба-Эрдэнийн “...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх” гэрээг А “Жэй Эс Пи” гэх компанитай гэрээ байгуулсан байсан. Тэгээд дээрх гэрээг А надад хэлэхдээ би энэ байрыг авсан, энэ байр баттай болсон, миний байр байгаа юм гээд надад тухайн байрыг өөрийнхөө байр гэж ойлгуулсан. Надад А, “Sunny town” хотхонд түрээслэх нөхцөлөөр биш  бартерийн нөхцөлөөр байр олж өгье гэж хэлж байсан юм. Гэхдээ яг надад “Sunny town” хотхонд түрээслэж байсан байр байхгүй, надад өөр ямар нэгэн байр байхгүй. Мөнхсоёлд би өөрийнхөө авсан гэх мөнгийг өгнө. Хэдэн төгрөг вэ гэхээр би 10 сая төгрөг бэлнээр бол аваагүй, дансаар авсан 5 сая, машины 15 сая гээд нийт 20 сая төгрөг болж байгаа юм. Дээрх 20 сая төгрөгнөөс А 8,8 сая төгрөгийг авсан, би үлдэгдэл төлбөр болох 11.2 сая төгрөгийг яаралтай төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /2-р хавтасны 161-162 дугаар хуудас, 3-р хавтасны 68-69 дүгээр хуудас/ болон “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-20-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 500 мг гэсэн бичиглэл бүхий плаш дискэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгч Б.А нь Л.Бтэй бүлэглэн Н.Мөнхсоёлыг залилаагүй, Л.Бямба-Эрдэний надад шилжүүлсэн мөнгө нь Н.Мөнхсоёлынх гэж мэдээгүй, би уг үйлдэлд оролцоогүй гэх боловч хэрэгт гэрчээр хууль сануулж асуугдсан хохирогч Н.Мөнхсоёл, гэрч Э.Пүрэвжаргал нарын мэдүүлэг, А-Мөнхсоёл нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхсоёл, хорхирогч А.Нямдаваа, шүүгдэгч Л.Б нарын өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.А Л.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10,000,000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашинийг 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.А нь 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47.000.000 сая төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Л.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барилгын шат, дизель түлш, монгол гэр зэрэг нийт 30.867.650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3.650.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 34.517.650 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Н.Мөнхсоёл дансаар 5 сая төгрөг, бэлнээр 10 сая төгрөг, Lexus IS250 машиныг 15 сая төгрөгт тооцож өгсөн, нийт 30 сая төгрөгөөр хохирсон гэдэг.  Шүүгдэгч Л.Б бэлнээр 10 сая төгрөг аваагүй бусад мөнгийг зөвшөөрч байна гэх боловч гэрч Э.Пүрэвжаргалын “Мөнхсоёлтой уулзахад надад Аийн найз Бэс байр авахаар болсон гэж хэлж байсан ба урьдчилгаанд нь машинаа бас бэлнээр 10 гаруй сая төгрөг өгч байгаа талаараа хэлж байсан” гэх мэдүүлэг /хх1-40/, гэрч Ц.Шүрэнцэцэгийн “2017 оны 4 сард намайг Солонгос улсад байхад миний охин Мөнхсоёл байр авахаар хүнтэй тохиролцож байгаа гэж байсан ба дараа дахин ярихдаа машинаа 15 саяд өгч байна, дахин ярихдаа 5 сая төгрөг өгсөн, дахиад удалгүй 2 хоногийн дараа ярихдаа 10 сая төгрөг өгчихлөө Sunny town гэдэг хотхонд байр авч байна гээд надтай байнга ярилцдаг байсан” гэх /хх1-42/ мэдүүлэг зэргээр хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдож байх тул хохирогч Н.Мөнхсоёлд 30 сая төгрөг залилуулсан гэж үзнэ. Түүнээс Lexus IS250 машиныг “Нэт капитал” ББСБ-ийн барьцаанд бариулж зээл авсны үлдэгдэл 1.890.687 төгрөг, уг машины татвар, торгууль 300.000 төгрөг байсан талаар хэрэгт баримтууд авагдсан энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхсоёл маргаагүй, суутгаж тооцохыг зөвшөөрч байсан талаараа мэдүүлсэн тул түүнд 27.809.313 төгрөгийн хохирол учирсан, үүнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 13.904.656 төгрөг 50 мөнгө тус тус  гаргуулах,

мөн шүүгдэгч Л.Бэс 34.517.650 төгрөг гаргуулж хохирогч  Б.Эрдэнэ-Оргилд олгуулах, шүүгдэгч Б.Аээс 47 сая төгрөг гаргуулан хохирогч А.Нямдаваад олгуулах, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Нямдаваа нь залилуулж байрнаас гарсны улмаас өөр байр түрээсэлсний зардал 5 сая төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул уг 5 сая төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Л.Б нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 5 хоног завсарлага авсан хугацаанд буюу эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө хохирогч Н.Мөнхсоёлд 13.904.656 төгрөг 50 мөнгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч  Б.Эрдэнэ-Оргилд хохирлын зарим болох 3.250.000 төгрөгийг төлсөн.  Харин шүүгдэгч Б.А хохирол төлөөгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.А, Л.Б нарт хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч  Л.Б нь урьд энэ төрлийн хэрэгт торгох ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байгаа ч шүүх хуралдаанаас завсарлага авсан хугацаанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг төлөх талаар санаачлагатай байж хохирогч Н.Мөнхсоёлын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч Б.Эрдэнэ-Оргилд зарим хэсгийг төлсөн байдал, шүүгдэгч Б.А учруулсан хохирлоо огт төлөөгүй байдал зэрэг болон тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Хариад овогт Лхасүрэнгийн Бд 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор сар бүр хувь тэнцүү хэсэгчлэн төлүүлэхээр, Мэргэн овогт Баатарын Аэд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

         

          Шүүгдэгч Б.А, Л.Б нар  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 хоногтой, эд мөрийн баримтаар хураагдсан утсаар ярих үеийн ярианы бичлэг бүхий флаш диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Л.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах  хязгаарлалт тогтоох  таслан  сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэсүгэй.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Б.Аэд урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Л.Бямба-Эрдэнийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөөр тооцож түүний эдлэх торгох ялын хэмжээг 24.895.000 /хорин дөрвөн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 24.895.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд сар бүр 2.074.583 /хоёр сая далан дөрвөн мянга таван зуун наян гурав/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бэс 31.267.650 /гучин нэгэн сая хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Б.Эрдэнэ-Оргилд, шүүгдэгч Б.Аээс 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг гаргуулан хохирогч А.Нямдаваад, 13.904.656,5 /арван гурван сая есөн зуун дөрвөн мянга зургаан зуун тавин зургаан төгрөг 50 мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхсоёлд тус тус олгуулж, хохирогч А.Нямдаваа нь түрээсийн 5 сая төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Л.Б нарыг хохирол барагдуулах ажиллагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэхийг даалгасугай.

 

          11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА