Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 18-19 тоотод оршин суух, РЛ88082106 дугаар регистртэй, Шонхорт овогт Монхоогийн Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 18-19 тоотод оршин суух, РЭ88042978 дугаар регистртэй, Эрхий мэргэн овогт Дамдинсүрэнгийн Отгонбаярт холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00037/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч М.Нямсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Отгонбаяртай 2006 онд танилцаад улмаар 2008 онд гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарсан. 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Нэргүйг төрүүлсэн. Хамтын амьдралын явцад намайг хардаж зодох, хэрүүл маргаан гарган архи дарс уух болсон. Намайг ажил хийж байх үед гэр авна гэж надаас мөнгө аваад гэр орон ч аваагүй, өөртөө хэрэглээд дуусгасан байсан. Бид 2010 оноос хойш тусдаа амьдраад 7 жил болж байна. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулна. Хүү О.Нэргүйг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан боловч Д.Отгонбаярын ар гэрийн амьдрал ахуйг нь харгалзан үзэж бид хоорондоо ярилцаад сард 20.000 төгрөгийг хүүгийн нэр дээр хадгалуулахаар болж тохирсон тул одоо хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд танилцаад 2008 онд албан ёсоор гэр бүл болж хамт амьдарч байгаад 2009 онд хүүтэй болсон. Одоо М.Нямсүрэн нь өөр хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Харин хүү Нэргүйд хүүхдийн тэтгэлгийн асуудлаар харилцан тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь хариуцагч Д.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж шаардлагаа багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2010 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга   хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0043622-319 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Нэргүй төрсөн болох нь №0282595/425 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Нэргүйг эх М.Нямсүрэнгийн асрамжид үлдээв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.     

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж байна.

Нэхэмжлэгч М.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Д.Отгонбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шонхорт овогт Монхоогийн Нямсүрэн, Эрхий мэргэн овогт Дамдинсүрэнгийн Отгонбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Нэргүйг эх М.Нямсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Отгонбаярт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг М.Нямсүрэнд тус тус даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нямсүрэнд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА