Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00253

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-03 тоотод оршин суух, Хардал бөхийтөн овгийн Рэнцэнхорлоогийн Хуягбаатар /ФБ78090116/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын голын 19-03 тоотод оршин суух, Дакаш овгийн Жавын Шалуу /ФМ57123079/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 7 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Хуягбаатар, хариуцагч Ж.Шалуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Хуягбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Р.Хуягбаатар нь Ж.Шалууд 2014.11.14-ний өдөр 7 500 000 төгрөг, 2015.01.20-ны хүртэл 0.5%-ийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч одоог хүртэл хүү ч өгсөнгүй, үндсэн мөнгө 7 500 000 төгрөгийг ч өгсөнгүй удсан учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байна. Иймээс миний үндсэн мөнгө 7 500 000 төгрөгийг Ж.Шалуугаас гаргуулж өгнө үү. Надаас хүүхдээ сургуульд явуулах гэж байгаа гээд мөнгө зээлсэн, дэлгүүр павилоны асуудал надад хамаагүй, манай дүүтэй л хамааралтай байх. Мөнгөө бэлэн тоолж авсан өөрөө гарын үсгээ зурсан...” гэжээ.

      Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Жав овогтой Шалуу манай эхнэр болох Аръяа нь “Хангайн бүс” худалдааны төвд 2010 оноос 62 дугаар повилонийг 2014 он хүртэл ажиллуулсан. Өөрийн биеийн байдал мөнгөний хэрэгцээтэй байсан учир цаашид ажиллуулж чадахгүй болж уг повилоноо зарахаар зар гаргасан. Зарын дагуу “Хангайн бүс” худалдааны төвийн түрээслэгч Хуягбаатар дүү Хуягбат хоёр сонирхож авгайдаа повилоныг авч өгөхөөр болоод захын захиргаанд өргөдөл бичээд туслах захирал Уваад өргөдөл бичиж өгөөд улмаар зөвшөөрсөн. Гарын үсэг зуруулж  нягтлан Баярмаад өгөөд гэрээгээ солиулж бичүүлэхээр болсон юм. Гэрээгээ бичүүлэх гэж байтал Баярмаа нягтлан хуралтай болчлоо дараа орж ирээд гэрээгээ бичүүл гэхэд Хуягбат түүний авгай Долгоржав бид хоёр орж ирээд бичүүлээд авчихъя гэж тохиролцоод, та одоо очоод мөнгө авчих гээд 15,0 сая төгрөгийг Аръяа тоолж авсан. Үүнээс хойш хоёр сар гаруй болсоны дараа уг 62 дугаар повилон газарт орчихлоо гэж хэлээд хэнч мэдэхгүй байхад та нар газарт орохыг мэдэж байсан гэж олуулаа дайраад явуулахаа больсон. Ингээд бид уулзаж зөвлөлдөөд уг 15 сая төгрөгөө 50%-ыг нь төлөхөөр болж 7,500,000 төгрөгийг тухайн үедээ надад мөнгө байхгүй учраас нотариатаар орсон юм. Гэрээний хугацаа болсон тул бэлэн мөнгө байхгүй 2005 оны 2012 онд орж ирсэн Кунда Тэрекон маркын 70-74 номертой жип машинаа 10.500.000 төгрөгт бодож Хуягбаатарын нэр дээр нь 2014 оны 12 сарын 29 нд авто тээврийн байцаагч дээр очиж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч дахин 4.500.000 төгрөг нэхэж 1,500,000 төгрөг болгож авна гэж гэрт маань иргэн Шаалавыг даралт ихтэй босож чадахгүй байхад дарамталдаг байсан. Тэгээд үүнээс хойш хэсэг чимээгүй болчихсон байсан гэтэл 2017 сарын 02 дугаар сарын 08-нд 7.500.000 төгрөгийг хүүтэй нэхэмжилж шүүхэд өгсөн байсан. Бид энэ мөнгийг Хуягабаатараас тоолж аваагүй учраас шүүхэд хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Хуягбаатар нь хариуцагч Ж.Шалууд холбогдуулан “7 500 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 2 дугаар хуудас дахь зээлийн гэрээнд үндэслэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...манай эхнэр “Хангайн бүс” худалдааны төвд повилон ажиллуулж байгаад зарахаар зар өгсөн. Зарын дагуу Хуягбаатар нь дүү Хуягбаттайгаа ирж, дүү Хуягбат нь 15,0 сая төгрөгөөр павилоныг авсан. 2 сарын дараа повилоныг газарт орсон та нар мэдэж байсан гээд мөнгөө нэхсэн. Тэгээд   мөнгөө дундаа хийе гэж тохироод 7 500 000 төгрөг зээлсэнээр Хуягбаатартай гэрээ хийсэн. Нотариатоор орно гээд батлуулсан. Эдний дүү Хуягбатад 10 500 000 төгрөгт бодож өөрийн “Трикан” машинаа нэр дээр нь шилжүүлж өгсөн. Би л лав мөнгө тоолж аваагүй, харин бидний хооронд  4 500 000 төгрөгийн асуудал байгаа гэж бодож байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч Ж.Шалуу нь нэхэмжлэлээс дээрх байдлаар татгалзаж байгаа боловч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч бэлэн мөнгө тоолж аваагүй гэх боловч, зээлийн гэрээ болон, зээлийн гэрээний ард бэлэн мөнгө тоолж авсан гэсэн хэсэгт гарын үсэг зурснаа үгүйсгээгүй.

Тиймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд хариуцагч Ж.Шалуугаас 7 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хуягбаатарт олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 134 950 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Шалуугаас 7 500 000 төгрөг гаргуулан Р.Хуягбаатарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 134 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА