Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/00224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.Ш 

 

Хариуцагч: Н.Ш албанд холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагчийн төлөөлөгч П.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Х.Ш.Ш миний биеН.Ш албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34685 тоот мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т  заасны дагуу тус шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын      03-ны өдрийн 101/ШШ2016/02015 дугаар захирамжаар Х.Ш.Шээс 37.191.525 төгрөгийг гаргуулж, “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа ньН.Ш албан дээр явагдаж байгаа болно. Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх 153 тоот мэдэгдлийг хүргүүлж, Эд херөнгө битүүмжлэх 153/54 дугаар тогтоолоор иргэн Х.Ш.Ш миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн.

Шийдвэр гүйцэтгэгч П.Уранбилэгийн дарамт шахалтын дагуу миний бие 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 160.000.000 төгрөгийн үнийн санал гаргасан ба шийдвэр гүйцэтгэгч нь миний гаргасан үнийн саналын дагуу худалдан борлуулагдана гэж ойлгуулснаас ийнхүү үнийн санал өгсөн.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдааны дүрэм журмыг нарийн тайлбарлаж өгөөгүйгээс шалтгаалан миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь эхний удаа 112.000.000 төгрөг, дахин дуудлага худалдаа явуулах тохиолдолд 80.000.000 төгрөгөөр худалдан борлуулагдах нөхцөл үүссэнээс үүдэн иргэн Х.Ш.Ш миний бие 100.000.000 төгрөгөөр хохирох нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, дээрх орон сууц нь засвар, өргөтгөл хийн сунгаж, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах боломжтой 1 дүгээр давхарт байрладаг үл хөдлөх эд хөрөнгө ба худалдаа, зар сурталчилгааны сайт, сонин хэвлэлээс ижил төрлийн орон сууцны одоогийн зах зээлд худалдан борлуулагдах үнийн судлахад доод үнэ нь 180.000.000 төгрөг байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах 3 өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  Нэхэмжлэгч Х.Ш.Шийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015 дугаар захирамжаар Х.Ш.Шээс 37.191.525 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  185 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2302 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Ш.Шт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Х.Ш.Шийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004822 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байрны 01 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тус тус битүүмжилж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн саналыг авахдаа хуулийг тайлбарлан үнийн саналыг гаргуулан авсан.

Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн тогтоосон үнэ болох 160.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34685 тоот албан бичгээр мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баримтжуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тооцон 120.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/35096 дугаартай мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/460 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгад биечлэн гардуулан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэл хөтөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Х.Ш.Ш нь хариуцагчН.Ш албанд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2015 дугаар захирамжаар Х.Ш.Шээс 37.020.000 төгрөгийг гаргуулж, “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 239 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэнН.Ш албаны ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/54 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч Х.Ш.Шт танилцуулан тэмдэглэлийг үйлджээ.

 

ХариуцагчН.Ш алба нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 153/58 тоот тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг хурааж, уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч Х.Ш.Шт танилцуулан тэмдэглэл үйлдсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Х.Ш.Ш нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Чинбаа инвест ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн үнэлгээ буюу 160.000.000 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

/хх-ийн 38-39 дэх тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 112.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоосон нь хуульд нийцсэн байна.

/хх-ийн 40 дахь тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2015 дугаар захирамжаар Х.Ш.Шээс 37.020.000 төгрөгийг гаргуулж, “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтланН.Ш албанд холбогдох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203004822 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Ш.Шийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР