Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 03

 

*******  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид                           Я.Туул                                       

                                         Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                          А.Золзаяа                     

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч     *******

Хохирогчийн өмгөөлөгч  А.Отгонбаяр

Иргэний нэхэмжлэгч       , Т.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  А.Мөнхтулга

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  ******* Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын       05-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор Сэлэнгэ ******* Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт овогт т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 149/2017/00083/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт ******* ******* ******* ******* , тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт             

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б. нь Сэлэнгэ ******* Баянгол ******* Гонир 3-р ийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн    “60-87” улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “02-66” улсын дугаартай “ Айропэсс” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “60-87” улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 118 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Боржигон овогт ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.аас 600.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ ******* Сүхбаатар ******* 1-р 1-026 тоотод оршин суух хаягтай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Сүхбаатарын Даваадуламд мөн шүүгдэгчээс 8.091.700  төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Арвин шар зам” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., С.Бямбасүрэн нарт тус тус олгож, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүүхдийн тэтгэврийн зөрүү, болон Хас банкны зээлийн үлдэгдэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурьдан,

-Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б. нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдан,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт Б.ын өмчлөлийн Сони зурагт 1 ширхэг, ханын тавилга 1 ширхэг, Самсунг хөргөгч 1 ширхэг, Hyundai mygti маркийн 60-87 улсын дугаартай авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.ын дугаартай жолоочийн “В.С.О” ангиллын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...1. Талийгаачийн хууль ёсны эхнэр хоёр хүүхдийнх нь эх ******* намайг миний өөрийн хүсэлтээр шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа талийгаачийн эгч болох г давхар хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. 

2. Мөн талийгаачийн нялх балчир хоёр хүүхдийн төрсөн эцэг нь нас барсан байхад түүнийг цалинжуулж ажиллуулж байсан гэх иргэн Б.Батнямын мэдүүлгийг үндэслэн талийгаачийн авч байсан цалин, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримт үндэслэж шийдвэрлээгүй, хохирогч биднийг их хохироолоо гэж үзэж байна.

3.Шүүгдэгч Б. нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө буруугүй, машин техникийн эвдрэлээс болж осол болсон талаар мэдүүлж буруутайгаа огт хүлээгээгүй байхад шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулсныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээрх тэмдэглэл видео бичлэгийг хянан шалгаж үзнэ үү. Иймд эдгээр нөхцөл байдлыг хянан анхан шатны шүүхийн 118 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирсон бидний эрх ашгийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү”  гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн төрсөн эгч намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан шалтгаан:

1. ******* миний дүүтэй гэр бүл болон амьдарч 2 хүүхдийн эцэг эх болцгоосон ба хамт амьдарч байхдаа 2015 онд Бямбаагийн Тугаа гэх хүнтэй гэр бүлээс гадуур эр эмийн холбоо тогтоож энэ асуудлаас болж дүүг минь 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж улмаар одоог хүртэл гэх хүнтэй хамт амьдарч байгаа. ******* тухайн үедээ өөрийн хүсэлтээр гэгчтэй амьдрал холбосон, өөрөө шийдвэр гаргасан, халуун амьдралаа бусниулж 2 хүүхдээ эцгээс нь салгасан учраас энэ хариуцлагыг *******, нар хүлээх хэрэгтэй. Миний дүү С.Баттөр эхнэр нь хуурч өөр амьдрал зохиоход хуулиар ял шийтгэл хүлээсэн учраас сэтгэл санааны маш хүнд дарамтанд  байхдаа ******* ******* *******анд байдаг найз Батнямынд ирж ажилд нь туслаж амьдарч байгаад 2017 оны 03 сарын 20-нд уг ослоор амь насаа алдсан. Эхнэр гэх хүн нь өөр амьдралтай болсон ганцаараа учраас.

2. Хэдийгээр хууль ёсны эхнэр гэсэн гэр бүлийн баталгаатай боловч өөр амьдрал зохиосон учраас төрсөн эгч би талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ба *******ын мэдүүлэгт Би Тугаа гэх хүнтэй  эхнэр нөхрийн харилцаатай хамт амьдарч байгаа  гэсэн байдаг. Оршуулгатай холбоотой бүх ажиллагааг *******ын оролцоогүй хийсэн. Хоёр хүүхдийн тухайд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа ба хүүхдийн тэтгэврийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн тогтоол шүүхээс гарсан үүнд татгалзах зүйлгүй” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Бага насны болон 7-9 насны хүүхэдтэй өнчин хоцорсон. Хүүхдийн маань эцгийн амь насыг хохироосон.  Одоо болтол 2 хүүхдэд маань ямар ч туслалцаа үзүүлээгүй. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар гэм буруутай этгээдээс зохих ёсны төлбөр гаргуулах ёстой байсан гэж үзэж байна. ...Хүний амь насыг хохироочихоод гомдол уучлалт гуйгаагүй. Хоёр хүүхэд сэтгэл санааны хүнд байдалтай байгаа. Анхан шатны шүүх хурлаас хойш ямар ч хохирол барагдуулаагүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тал дээр нилээн маргаантай байж байгаад шүүхийн шатанд хүсэлт гаргаж байж ******* хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөр тогтоолгосон. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан баримтаар хувиараа ажил олгогч иргэний гэрт ажил хийж сард 450.000 төгрөгийн цалин авч байсан гэдгийг ажил олгогч өөрөө хэлдэг. Мөн хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд 2 хүүхдэд сард 140.000 төгрөгийн тэтгэмж тогтоож болно гэсэн халамжийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэж, тэтгэмжийг гаргах боломж байсан. Хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах ёстой. Тухайн үед  хүүдхүүд зуны амралтаараа эцэгтэйгээ цуг байсан. Аав ээж гээд хоёр талдаа байнгын холбоотой байдаг. Энэ гэр бүл албан ёсоор салсан зүйл байгаагүй. Нөгөө талаас шүүгдэгч Б. нь урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон гэсэн шийдвэр гарангуут гэм буруутайгаа ойлгож байна гэдгээ хэлсэн. Үүнээс өмнө хоёр ч удаагийн шүүх хуралд гэм буруугаа зөвшөөрөөгүй. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр ялыг тэнсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас өнөөдрийг хүртэл хугацаанд  хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар дэмжлэг тусламж, анхаарал тавиагүй. Анхан шатны шүүхийн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

Иргэний нэхэмжлэгч  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

гэж жолоочийн үйлдлийн улмаас манай байгууллагад а бус хэмжээний хохирол учирсан. Тухайн үед би өөрөө цуг явж байсан. Тэр хүний буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй. 6 сард 12.*******1.000 төгрөг нэхэмжилж албан тоот өгсөн. Дараа нь 16.121.700 төгрөгийг дахиж нэхэмжилсэн. Аргаа бараад даатгалынхаа мөнгийг аваад өгөөч гэхэд даатгалаасаа 4.020.000 төгрөг авч өгсөн. Өдий болтол ямар ч хохирол барагдуулаагүй. 12 сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Нийт 5 удаагийн шүүх хуралд ирж очих зардал гарсан. Байгууллагынхаа 35.000.000 төгрөгийн үнэлгээтэй автобусыг 8.000.000 төгрөгөөр зарсан. Өдий хүртэл нилээн алдагдалтай ажиллаж байна. 4, 5, 6 сарын байгууллагын алдагдлыг нэхэмжилсэн. Манай байгууллагын хохирлыг барагдуулахыг өдий хүртэл харсан боловч барагдуулаагүй байна. Тиймээс хохирлынхоо баримтыг дахин шүүхэд гаргаж өгч байна. Гэм буруутайгаа мэдэж байгаа бол хохирлоо барагдуулах хэрэгтэй. Өөрөө бол боломжтой хүн. Хүүхдүүд нь газар тариалан, мал аж ахуй, хувийн аж ахуйтай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Талийгаач 450.000 төгрөгийн ажил хийдэг гэсэн боловч холбогдох нотлох баримт байдаггүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг цаашид иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дурдсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Б. нь Сэлэнгэ ******* Баянгол ******* Гонир 3-р ийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн “60-87” улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “02-66” улсын дугаартай “ Айропэсс” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “60-87” улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан амь насыг хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ ******* Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 118 дугаартай шийтгэх тогтоолоор

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал Б. нь Сэлэнгэ ******* Баянгол ******* Гонир 3-р ийн нутаг дэвсгэр буюу Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн “60-87” улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “02-66” улсын дугаартай “ Айропэсс” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “60-87” улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б. /хх-ийн 133-137, 201-213-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хх-ийн 22-23, 201-213-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /201-213-р ху/, иргэний нэхэмжлэгч Т.       /хх-ийн 38-39,53, 201-213-р ху/, /хх-ийн 201-213-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 63-р ху/, /хх-ийн 67-р ху/, гэрч /хх-ийн 54-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ ******* Мандал ******* Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын      15-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн  №26 тоот  акт /хх-ийн 102-103-р ху/, Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85-р ху/, Сэлэнгэ ******* Цагдаагийн газрын Замын цагдаагийн Тасгийн шинжээч нарын 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ¹35 дугаартай дүгнэлт /хх-ийн 126-р ху/, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 120-124-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нас барагчийн амьд үедээ авч байсан цалин хөлс болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, Хас банкнаас хэрэглээний зориулалтаар  авсан зээлийн үлдэгдэл зэргийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй боловч тухайн нэхэмжлэлд холбогдох нотлох баримтууд болох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, үүрэг гүйцэтгүүлэгч “Хас” банкны хүсэлт, тайлбар, зээлийн үлдэгдлийн тооцоо  зэрэг баримтууд эрүүгийн хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх дээрхи нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

    Иймд Сэлэнгэ ******* Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сэлэнгэ ******* Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ