Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           24                                      2020/ШЦТ/703

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр,

гэрч Д.Ж ,

шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч С.Соронзонболд

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905008050578 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ..... ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар .....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.М /РД:.........../.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.М  нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил дэх цагдаагийн хэсгийн барйанд хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ иргэн Ц.Г ийг Чиглэлийн ахлах ажилтан Д.Ж ы өөдөөс орилсон, эсэргүүцэл үзүүлсэн гэж шалтаглан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор бороохойдож, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.3, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А102 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 3.3, 3.13-В-д заасныг тус тус зөрчин түүний биед бүсэлхий 5 дугаар нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М  мэдүүлэхдээ: “Тухайн өдөр цагдаагийн хошууч Д.Ж ы өрөөнд хохирогч Ц.Г  байсан. Өрөөнд нь яваад ороход Ц.Г  нь Д.Ж  хошууч руу орилоод дайрч байсан ба тухайн өдөр би ажлаасаа буугаад дараагийн ээлжний цагдаа ирээгүй байсан учраас үргэлжлүүлээд албан үүргээ гүйцэтгэж байсан. Би Д.Ж  хошуучийн өрөө рүү торгуулийн хуудас шивэх шалтгаанаар ороход Д.Ж  хошууч руу иргэн Ц.Г  орилоод байж байсан. Тухайн үед би орилж байгааг нь хараад цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг тавьж орилж чарлаж болохгүй, дайрч давшилж болохгүй мөн шүлсээ хаяж болохгүй гэж хэлсэн. Цээж рүү хэд хэдэн удаа, миний гарыг цохиод надруу дайрахаар нь тусгай хэрэгслээр цохисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ж  мэдүүлэхдээ “2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би албан өрөөндөө байж байсан. Жижүүрээс хэсгийн байцаагч Солонго намайг хэл амаар доромжлоод, дунд хуруугаа гаргаад, орилж хашиграад байна гэж надад хэлсэн. Би ороод овог нэрээ хэл гэж хэлтэл орилоод байсан. Энэ үед Мөнхтулга орж ирсэн. Нэр, овог, гэрийн хаягаа хэл гэтэл муухай орилоод, гараа сарвалзуулаад дунд хуруугаа гаргаад байсан. Мөнхтулга бороохойгоороо бөгс хэсэгт нь ганц хоёр цохиж харагдсан. Ийм асуудал болсон. ...хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж мэдээгүй. Шүүгдэгчийг цохих үйлдэл гаргаагүй. Би шилбэ рүү нь 2 удаа өшиглөсөн. Би хууль ёсны шаардлага тавьсан. ...би бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй. Тухайн хүний овог, нэр, гэрийн хаягийг тодруулах гэж байсан. Хохирогч Гантөмөрийн зүгээс муухай хашиграад байсан. Өөр үйлдэл гаргаагүй” гэв.

Шүүгдэгч Э.М  нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил дэх цагдаагийн хэсгийн байранд хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ иргэн Ц.Г ийг Чиглэлийн ахлах ажилтан Д.Ж ы өөдөөс орилсон, эсэргүүцэл үзүүлсэн гэж шалтаглан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор бороохойдож, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.3, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-224/А102 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 3.3, 3.13-В-д заасныг тус тус зөрчин түүний биед бүсэлхий 5 дугаар нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5237 дугаартай шинжээчийн

“1. Ц.Г -н биед бүсэлхий 5-р нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Орон байранд үзлэг хийсэн тухай “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Бичил дэх Цагдаагийн хэсгийн байр нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ба хохирогч Ц.Г ийг бороохойдож зодсон гэх өрөө нь Чиглэлийн ахлах ажилтан Д.Ж ы ажлын өрөө байв.  ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 84-86 дугаар хуудас/,

 

Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар /хэргийн 89-117 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эмэгтэй цагдаагийн албан хаагч мөнгө байна уу гээд байхаар нь өөдөөс нь дунд хуруугаа гаргаж, эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн. Харин би эрэгтэй цагдаагийн албан хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн асуудал байхгүй. Би огт юм яриагүй. ...2 цагдаагийн албан хаагч намайг хөл рүү өшиглөж, хөл, нуруу, гар луу бороохойдож зодсон. Цагдаагийн хошууч цолтой, хөгшин цагдаа миний шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Харин өрөөнд орж ирсэн залуу цагдаа намайг резинэн бороохойгоор бороохойдож шүүх эмнэлгийн дүгнэлтэнд дурьдагдсан бусад гэмтэл болох бүсэлхийн 5 дугаар нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуянд учруулсан. ...эмчилгээний зардлаа бүрэн авах хүсэлтэй байна. ...би 27 насандаа сонсох чадваргүй гэдгээрээ эмч нарын хуралдаан болох хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр орж группд орсон. Одоо сар бүр халамжийн мөнгө авдаг ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 124-125 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Дэнсмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид эхээсээ зургуулаа. Миний төрсөн ах байгаа юм. Манай ах Гантөмөр нь тархиндаа гэмтэл авч, сонсох чадваргүй болсон. Тэгээд группд орж одоо халамжийн мөнгө авдаг. Манай ах гэр бүлгүй. Хүнтэй гэр бүл болж, гэрлэж байгаагүй. ...Манай ах Гантөмөрийг цагдаагийн албан хаагч цохиж зодсон байна гэдгийг өөрийн төрсөн дүү Донсмаагаас сонссон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 127 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр манай 12 дугаар хорооны хэсгийн байцаагч Солонго иргэн Ц.Г ийг гаднаас дагуулан орж ирсэн. Хэсгийн байцаагч Солонго ярихдаа өөдөөс нь иргэн Ц.Г  дунд хуруугаа гаргаж, доромжилсон гэж хэлсэн. Тухайн үед иргэн Ц.Г , цагдаа Э.М  бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Би Гантөмөрийн шилбэ рүү 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн нь үнэн. ...гаднаас цагдаа Мөнхтулга манай өрөөнд орж ирээд чи яахаараа манай чиглэлийн ахлах руу муухай орилоод маяглаад байгаа юм гээд резинэн бороохойгоор Ц.Г ийн бөгс рүү хэд хэдэн удаа бороохойдсон бөгөөд би цагдаа Мөнхтулгад боль гэж хэлсэн. Миний хувьд Ц.Г ийг цагдаагийн хэсэг дээр ирэх үед нь сонсголын бэрхшээлтэй иргэн гэдгийг нь мэдээгүй. Сүүлд эгч, дүү нараас нь Ц.Г ийг өвчний улмаас сонсголын бэрхшээлтэй болсон гэдгийг мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 129-130 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Г ийн биед учирсан шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. ...мохоо зүйл гэдэгт бороохой хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 135-136 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Г ийн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар /хэргийн 143-145 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн резинэн бороохой, Иргэн С.Донсмаагаас гаргасан өргөдөл, гомдол /хэргийн 7 дугаар хуудас/, гэрч С.Донсмаагийн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/, гэрч Солонгоогийн мэдүүлэг /хэргийн 20-22 дугаар хуудас/, гэрч Д.Ж ы мэдүүлэг /хэргийн 23-25 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-40 дүгээр хуудас/, хохирогч Ц.Г ийн гаргасан хүсэлт /хэргийн 57 дугаар хуудас/, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /хэргийн 119 дүгээр хуудас/, хохирогч Ц.Г ийн дахин өгсөн мэдүүлэг /хэргийн 124 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 147 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн хэргийн улмаас хохирогчид гэм хор учруулсан. Хохирогчид учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5237 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “бүсэлхий 5-р нугалмын цууралт гэмтэл” нь хохирогчийн биед учирсан гэмтлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт дээрх зурагтай харьцуулахад тохирохгүй байна. Өгзөг хэсэгт нь гэмтэл учирсан байхад бүсэлхий хэсэгт гэмтэл учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  Мөн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Ж  гэгчийн үйлдэл оролцоог шалгаагүй. Бүлэглэн үйлдсэн байх магадлалтай байхад шалгаж тогтоогоогүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн андуурлын хэлбэр байна. Хэргийн бүрдэл хангалтгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж мэтгэлцэж оролцов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.М  нь хууль зүйн хувьд гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогч Ц.Г ийг чиглэлийн ахлах Д.Ж ы өөдөөс орилсон гэх шалтгаанаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн бороохойгоор түүний гуя, цээж, шуу, өгзөг, дал зэрэг рүү бороохойдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М  нь Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-т заасан нэг бүрийн хэрэгсэл ашиглах нөхцөл, тохиолдол зэргийг зөрчиж хохирогч Ц.Г ийн эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, шинжээч эмч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон зодуулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтэд бүсэлхий 5-р нугалмын цууралт гэмтэл хэдий үед ямар цаг хугацаанд үүссэн нь тодорхойгүй байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан шинжээч эмчийн “...Гантөмөрийн биед учирсан 5-р нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуяны гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...мохоо зүйл гэдэгт бороохой хамаарна. ...хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 135-136 дугаар хуудас/ зэргээр уг гэмтэл нь тухайн цаг үед бороохойгоор цохисноос үүдэлтэй үүссэн гэмтэл болох нь тогтоогдож байх тул дахин шинжээч томилох үндэслэлгүй байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд уг хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэр байхгүй байна гэж шүүх дүгнэв.

Учир нь хохирогчийн шилбэнд үүссэн цус хуралтыг гэрч Д.Ж  учруулсан боловч шүүхийн шинжээч эмчийн дүгнэлтээр уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.М ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч баримтаар 142.000 төгрөг нэхэмжилсэн /хэргийн 51, 141, 142 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Э.М ас 142.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Г т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.М ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.М д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58 сантиметр урттай, 18 сантиметр урттай бариултай резинэн бороохой 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ......хэлтэст шилжүүлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ас 142.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Г т олгосугай.

 

  1.  Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал

болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58 сантиметр урттай, 18 сантиметр урттай бариултай резинэн бороохой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ......хэлтэст шилжүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.М  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО