Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 06

 

******* холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул                                       

                                               Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                              А.Золзаяа

Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч  Ц.Батсайхан

Хохирогч ******* өмгөөлөгч    З.Энхтуяа

Хохирогч ******* өмгөөлөгч Л.Цуурай

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Л.Оюунсувд

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 72 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч З.Энхтуяа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4.2-д заасан гэмт хэрэгт овогт од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1733000030014  тай, 150/2017/0090/Э индэкстэй, 3 хавтас хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын *******-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, ******* настай, бүрэн дунд боловсролтой, группэд байдаг, эксковаторын машиннист мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот ******* ******* *******, ******* , тоотод оршин суух, овогт /Регистрийн : ТЕ5909*******13/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ч. нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 39-40-р тэмдэгтэд “приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний амь нас хохирч, 6 хүнд хүндэвтэр, 2 хүнд хөнгөн хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 72 тай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч овогт ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2 хүний амь насыг хохироож, 6 хүнд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ч.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Шүүгдэгч ******* оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дэлгэцогтын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолж,

-Иргэний хуулийн 498 зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д заасан үндэслэлгүй тул иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1, 508 зүйлийн 508.1, 509.1, 510.1-д зааснаар Ч.оос 15.*******3.371 төгрөг гаргуулан Ц.Батсайханд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 88.372.797 төгрөгт холбогдох хэсгийг, 18.928.655 төгрөг гаргуулан т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 59.100.000 төгрөгт хобогдох хэсгийг, 5.647.000 төгрөг гаргуулан д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.350.000 төгрөгт холбогдох хэсгийг, 2.142.517 төгрөг гаргуулан т олгож, нэхэмжпэлийн шаардлагаас 1.610.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

- нэхэмжилсэн 300.000 төгрөгийг шүүгдэгч, хариуцагч Ч. зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

- нь ажилп/й байсан хугацааны цалин хөлсийг иргэний хэргийн шүүхээр нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжпэл гаргах эрхтэй болохыг дурдан,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Цогбадрахын №207743 тай жолоочийн үнэмлэх, №00012******* тай мэргэшсэн жолоочийн үнэмлэх, тай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Батсайханд, №016*******034 тай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* буцаан олгож, Ч.Дэлгэрцоггын №*******1046 тай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

-Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг тус тусд нь тодорхойлж тогтоох байтал гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тодорхойлолгүй Эрүүгийн хуулийн 2.5 зүйлийн 5-д заасан            “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно’’ гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-т заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоох..." гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогч Б.Цогбадрахад учирсан хохирол, хор уршгийг тооцож гаргуулахдаа Иргэний хуулийн 228.1-д заасан “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно" 229.1-д заасан “ Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг хэрэглэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нэхэмжилсэн хохирогч Б.Цогбадрахын Дархан-Уул аймаг Хөтөлийн замд зорчигч тээвэрлэх ажлыг “Авто зүтгүүр” ХХК-тай гэрээ байгуулан хийж сард 15 хоног ажиллан өдөрт 1 зорчигчийг 6000 төгрөгөөр тээвэрлэж ирэх очихын 8 зорчигчийг тээвэрлэж өдөрт 48000 төгрөгийн хөлс авч сард 720.000 төгрөгийн орлого олдог байсныг 60 нас хүртлээ буюу өндөр насны тэтгэвэрт гартлаа олох байсан гэж үзэж тооцож үзэхэд 2 сар х 5 жил = 60 сар, 60 сар х 720.000 төг = 43.200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой байсан боловч шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хохирогч Б.Цагбадрахын гэр бүлийн гишүүдийг санхүүгийн хүнд байдалд оруулж талийгаачийн амьд сэрүүндээ банкнаас авсан ипотекийн 8 хувийн зээлийн үлдэгдэл 41.000.000 төгрөг, бичил бизнесийн зээлийн үлдэгдэл 2.900.000 төгрөг нийт 43.900.000 төгрөгийг төлж чадахгүйд хүрч байгаа болно. Талийгаач Б.Цогбадрах амьд сэрүүн байсан бол сар тутам 720.000 төгрөгийн орлого олж банкны зээлээ бүрэн төлөөд явах боломжтой байсан. Талийгаач Б.Цогбадрахын олох ёстой байсан орлого 43.200.000 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 43.900.000 төгрөг нийт 87.100.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас бий болсон үр дагавар буюу хор уршигт тооцож шүүгдэгчээс нэхэмжилсэн болно. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, 499.1, 228.1, 229.1-д заасныг төсөөтэй хэрэглэн шүүгдэгчээс энэхүү хор уршгийг гаргуулах боломжтой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж 87 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын 6-р заалтад өөрчлөлт оруулж гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг болох 87.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хуулийг зөв хэрэглэж гаргуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа болно. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтээр нас барсан жолооч Б.Цогбадрахын гэрээгээр ажиллаж байсан “Авто зүтгүүр” ХХК-ийн иргэний хариуцагчаар татсан байсан. Жолооч Б.Цогбадрах нь тус компанитай хийсэн гэрээнийхээ дагуу ажил үүрэг гүйцэтгэж явах үедээ осолд орж, тээврийн хэрэгслийн дотор нь олон хүн сууж яваад гэмтсэн байдаг. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэнд жолооч Б.Цогбадрах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дурдагдаагүй ч зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүн тээвэрлэж явсан нь олон хүн эрүүл мэндээрээ хохирох нөхцөлийг бүрдүүлсэн байсан. Дээрхи хохирогчдын эмчилгээний зардал гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498.1, 499 дүгээр зүйлийн 4-д зааснаар “Авто зүтгүүр” ХХК-д хариуцлагыг хүлээлгэж эхний ээлжинд төлүүлэх ёстой байсан атал шүүх хууль буруу хэрэглэж иргэний хариуцагчаар татсан тогтоолыг үндэслэлгүй хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1, 508 зүйлийн 508.1, 509,1 510.1-д зааснаар Ч.оос 15,*******3.371 төгрөгийг хохирогч Ц. Батсайханд, 18.928.655 төгрөгийг т, 5.647.000 төгрөгийг д, 2.142.517 төгрөгийг т, 300.000 төгрөгийг т тус тус гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэж 5 жилийн хорих ял оноосон. Шүүх хурлаас хойш өнөөдрийг хүрэх хугацаанд дээрхи хохирогчдын хохирол төпбөрийг боломжоороо төлж барагдуулсан. Ц.Батсайханд төлөх мөнгөнөөс 5000000 төгрөг төлсөн одоо 10.*******3.371 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг цаашид боломжоороо төлж барагдуулна. Иймд шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал, хохирол төлсөн байдал, мөн болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...2017.оны 11 сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Уг тогтоолд Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 4.2-т заасан хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. миний бие өөрийн санамсар болгоомжгүй алдаанаас болж уг гэмт хэргийг үйлдэж, 2 хүний амь нас хохироож 6 хүнд хүндэвтэр, 2 хүнд хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Цаашид би шүүхээс тогтоосон төлбөрийг чадахын хэрээр барагдуулах тул миний энэ байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хохирогч ******* өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. нь Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг бөгөөд 2 хүүхэдтэйгээ гурвуулаа осолд орсон. Түүний олох ёстой байсан орлого, эмчилгээ хийлгэсэн төлбөр гээд 18.928.655 төгрөг гаргахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 5.000.000 төгрөг төлсөн гэв.

    Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

        Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. “Авто зүтгүүр”        ХХК-ийн иргэний хариуцагчаар татсан боловч түүнийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан байсан. Иргэний хуулийн 498 зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хэдийгээр компанид ажиллаж байгаа ч Б.Цогбадрахын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ч. нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт Дарханаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 39-40-р тэмдэгтэд “приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний амь нас хохирч, 6 хүнд хүндэвтэр, 2 хүнд хөнгөн хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 4.2-д зааснаар шүүгдэгч Ч.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батсайхан, түүний өмгөөлөгч З.Энхтуяа болон шүүгдэгч Ч., түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Ч. нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батсайхан /1-р хх-ийн 62-63, 2-р хх-ийн 460-486-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /1-р хх-ийн 114-115, 460-486-р ху/, хохирогч /1-р хх-ийн 124-1*******-р ху/ болон түүний хууль ёсны төлөөлөгч /2-р хх-ийн *******0-286-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч хууль ёсны төлөөлөгч /2-р хх-ийн 460-486-р ху/, хохирогч хууль ёсны төлөөлөгч /2-р хх-ийн 460-486-р ху/, хохирогч , нарын хууль ёсны төлөөлөгч /2-р хх-ийн 460-486-р ху/ нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч /2-р хх-ийн 339-р ху/, гэрч /1-р хх-ийн 55-р ху/, шинжээч Х.Мянганбаяр /1-р хх-ийн 54-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн ¹154 тоот дүгнэлт /1-р хх-ийн 35-р ху/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 13-ны өдрийн ¹21 тоот дүгнэлт /1-р хх-ийн 49-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн ¹7023, ¹7024 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 117-р ху, 1-р хх-ийн 118-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн ¹74, 75 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 67-68-р ху, 1-р хх-ийн 119-120-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын       18-ны өдрийн ¹9015 тоот дүгнэлт /1-р хх-ийн 128-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн ¹9014 тоот дүгнэлт /1-р хх-ийн 132-р ху/, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн ¹753 тоот дүгнэлт /1-р хх-ийн 211-р ху/, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн ¹750 тоот дүгнэлт /1-р хх-ийн 215-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн ¹8992 тоот дүгнэлт /2-р хх-ийн 279-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн ¹8993 тоот дүгнэлт /2-р хх-ийн 330-р ху/, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн ¹732 тоот дүгнэлт /2-р хх-ийн 341-р ху/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-13-р ху/, “ ” ХХК-ий 2017 оны 08 сарын 01-ний өдрийн ¹17/01/00708 тоот Авто машины техникийн тайлан /1-р хх-ийн 45-46-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна гэж дүгнэлээ.

Хэдийгээр хохирогч Б.Цогбадрах нь “Хьюндай Соната-6” маркийн улсын тай автомашиндаа насанд хүрсэн 3 хүн, насанд хүрээгүй 5 хүн тээвэрлэж явсан боловч энэ нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчөөгүй болох нь шинжээч Х.Мянганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “…Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “…Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосноос олон хүн тээвэрлэх.  Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй”… гэж заасан байдаг. улсын тай, Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 12 наснаас дээш насны 3 хүн, 12 наснаас доош 5 хүүхэд зорчин явсан байгаа учир энэ заалтыг зөрчөөгүй гэж үзсэн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р ху/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 13-ны өдрийн ¹21 тоот дүгнэлт /1-р хх-ийн 49-р ху/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Түүнчлэн шүүгдэгч Ч.ын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас дээрхи гэмт хэрэг гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, иргэний хариуцагчаар татагдсан “Авто Зүтгүүр” ХХК болон түүнд гэрээгээр ажиллаж байсан хохирогч Б.Цогбадрах нар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, үүргээ гүйцэтгэж  байсан байх тул  хохирогч Б.Цогбадрахыг жолоочоор ажиллууулж байсан “Авто зүтгүүр “ ХХК-ий иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 Шүүгдэгч Ч.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 6 хүнд хүндэвтэр, 2 хүнд хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Иймд хохирогч Ч. олон тооны зорчигч тээвэрлэж явсан нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд зохих байдлаар нөлөөлсөн, иргэний хариуцагч “Авто Зүтгүүр” ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тодорхой хэсгийг гаргуулах боломжтой, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ******* оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх  зэрэг үндэслэлээр гаргасан шүүгдэгч Ч. болон түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 508 зүйлд  хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тухайн зохицуулалтаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байх ба хохирогч нас барснаас хохирогчийн ирээдүйд олох байсан орлого буюу  хохирогчийн авах ёстой байсан  цалин хөлсийг нөхөн төлүүлэх талаар хуулиар зохицуулагдаагүй тул анхан шатны шүүх хохирогч Б.Цогбадрах 55 наснаас 60 нас хүрч тэтгэвэрт гарах хүртлээ олох ёстой орлого 43.200.000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 508 зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөр  биш гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 Харин хохирогч Б.Цогбадрахын бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой буюу Голомт банкнаас авсан хэрэглээний болон ипотекийн зээлийн /1-р хх-ийн 95-110-р ху/ үлдэгдэл 43.900.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч “Голомт” банкны хүсэлт, тайлбар болон зээлийн гэрээний талууд болох зээлдүүлэгч, хамтран зээлдэгч нарын гэрээний үүргийн гүйцэтгэл,   төлбөрийн хэмжээ,  талууд гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн зэрэг  асуудлыг  тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй  байх тул иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх боломжтой гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 72 тай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.5, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

          1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны  11 дүгээр сарын 23-ны өдрийн 72 тай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

          6 заалтыг:

           “6. Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1, 508 зүйлийн 508.1, 509.1, 510.1-д зааснаар Ч.оос 15.*******3.371 төгрөг гаргуулан Ц.Батсайханд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 44.472.787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, банкны зээлийн үлдэгдэл 43.900.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, 18.928.655 төгрөг гаргуулан т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 59.100.000 төгрөгт хобогдох хэсгийг, 5.647.000 төгрөг гаргуулан д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.350.000 төгрөгт холбогдох хэсгийг, 2.142.517 төгрөг гаргуулан т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.610.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ