Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/00190

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

   Дугаар 181/ШШ2017/00190

   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, 601-107 тоотод байрлах, Гео-Инфо ХХК /РД:2773589/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, НҮБ-ын гудамж бага тойруу 14, МТ Майнинг ХХК /РД:5197783/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 350 145 619 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Гео-Инфо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч МТ Майнинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, түүний өмгөөлөгч К.Бауиржан, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гео-Инфо ХХК нь МТ Майнинг ХХК-тай

1.2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 01/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044х дугаартай ”Билх овоо” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд ,

2.2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 02/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар амйгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11043х дугаартай “Урт” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд тус тус геологи-геофизик, геологи өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн үе шаттайгаар хийж гүйцэтгэх,

3. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 тоот гэрээгээр 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд орших 10711х дугаартай “Байшинт-1” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа буюу ойролцоо байгаа талбайд тандалт, ажиглалт хийх,

4.2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/07 тоот гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт орших 11552х дугаартай “Хошуу худаг” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, шаардлагатай гэж үзвэл газрын соронзон зураглал хийх “Захиалгат ажил гүйцэтгэх гэрээ” тус тус хийж нийт 25236,7 гектор талбайд геологийн хайгуулын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

2011-2012 оны хээрийн судалгааны ажилд ШУТИС-ын ГС-ийн доктор, профессор Г.Ухнаа багшийг зөвлөхөөр хөлслөн авч 7-10 хоног тутам хээрийн ажлыг биечлэн шалгаж, зөвлөгөө өгч ажиллаж байсан ба тухай бүр нь МТ Майнинг ХХК-д ажлын үр дүнгээр нь англи хэл дээр бичиж танилцуулж хүлээлгэн өгч байсан. Энэ хугацаанд МТ Майнинг ХХК-иас ямар нэгэн санал гомдол ирээгүй бөгөөд ажлын тайланг 2012 оны жилийн эцэст Геологи, Санхүү, Мэргэжлийн хяналтын албуудаар тус тус хянуулан батлуулсан.

Дээрх гэрээнүүдийн дагуу хийгдсэн ажил, ажлын үр дүн, 05/06, 06/07 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ дээр талууд маргадаггүй юм.

Харин 01/03 болон 02/04 тоот гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний хэмжээн дээр маргадаг.

Маргаж байгаа гэрээний 3.3-д гэрээний төлбөрийн эцсийн дүнг гүйцэтгэлээр хоёр тал дүгнэнэ гэж заасан 

Гео-Инфо ХХК-нь 01/03 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 188 545 500 төгрөг гэж тохирсон боловч 392 494 874 төгрөгийн

02/04 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 24 596 000 төгрөг гэж тохирсон боловч 27 915 970 төгрөгийн

05/06, 06/07 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг тус бүр 3 500 000 төгрөг гэж тохирон тус бүр 3 500 000 төгрөгийн  ажлын хөлстэй ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.  

МТ Майнинг ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 431 396 113 төгрөг төлөх ёстойгоос 2012 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 75 418 200 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр  9 838 400 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 37 709 100 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 25 000 000 төгрөг, нийт 197 965 700 төгрөгийг төлсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний 6.2., 5.3.-т заасны дагуу алданги тооцоход 116 715 206 төгрөг болж байна.

Манай зүгээс 2014 оны 6 дугаар сарын 06, 2015 оны 6 дугаар сарын 30, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрүүдэд МТ Майнинг ХХК-ийн захирал Г.Дашням болон группын захирал Р.Ганзориг нарт төлбөрөө барагдуулах тухай мэдэгдлүүдийг удаа дараа өгч байсан.

 Өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй тул үлдэгдэл 233 430 413 төгрөгийг гэрээнд заасан алданги  116 715 206 төгрөг, нийт 350 145 619 төгрөгийг МТ Майнинг ХХК-иас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж буй 233 430 413 төгрөгний 3 985 269 төгрөгнөөс татгалзаж байна. Энэ 3 985 269 төгрөгийг манай нягтлан НӨТ гэлүү дээ нэг зүйл хэлээд байдаг юмаа үүнийг хасаад үлдэх 229 445 144 төгрөг, алдангид 114 722 572 төгрөг, нийт 344 167 716 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Гео-Инфо ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 01/03, 02/04 тоот, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06, 06/07 тоот гэрээнүүдийг байгуулж ажил гүйцэтгүүлсэн. Бид гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлсөн.

Эхний гэрээ буюу 01/03 тоот гэрээний дагуу  2012 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 75 418 200 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 37 709 100 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 25 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөг нийт 188 127 300 төгрөгийг төлсөн тул энэ гэрээний дагуу одоо төлөх төлбөргүй юм.

Харин 02/04 тоот гэрээний дагуу 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 9 838 400 төгрөгийг төлсөн тул одоо 14 757 600 төгрөгийг төлөгдөөгүй байгаа юм.

Гурав, дөрөв дэх гэрээний дагуу тус тус нэхэмжилж буй 3 500 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн.

Иймээс нийт 21 757 600 төгрөгийг төлнө . Гео-Инфо ХХК нь 01/03 ба 02/04 тоот гэрээний 1.1.-т заасны дагуу “...гүйцэтгэх ажлын хэмжээ, өртгөөс хамаарч тухай бүр нь гэрээ байгуулж ажиллана” гэсэн байхад нэмэлт зардал гарган нэмж ажил хийсэн бол бидэнтэй дахин гэрээ байгуулж тохиролцох байтал мэдэгдээгүй, нэмж гэрээ байгуулаагүй тул бид гэрээгээр тохирсон ажлын хөлсийг л өгнө. Нэмж ажлын хөлс өгөх боломжгүй юм. Бид гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлсөн тул гэрээний 6.1. ,6.2-т заасны дагуу алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Гео-Инфо ХХК нь МТ Майнинг ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 350 145 619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 985 269 төгрөгөөр багасгаж 346 160 350  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлсийг төлнө, “Ажлын тайлан”-д тусгагдсан нэмэлт ажлын хөлс болон алданги төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Гео-Инфо  ХХК нь

2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 01/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044х дугаартай ”Билх овоо” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд ,

2.2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар амйгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11043х дугаартай “Урт” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд тус тус геологи-геофизик, геологи өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн үе шаттайгаар хийж гүйцэтгэх,

3. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 тоот гэрээгээр 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд орших 10711х дугаартай “Байшинт-1” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа буюу ойролцоо байгаа талбайд тандалт, ажиглалт хийх,

4.2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/07 тоот гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт орших 11552х дугаартай “Хошуу худаг” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, шаардлагатай гэж үзвэл газрын соронзон зураглал хийх “Захиалгат ажил гүйцэтгэх гэрээ” тус тус хийн нийт 25236,7 гектор талбайд геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх,

хариуцагч /захиалагч/ МТ Майнинг ХХК нь ажлын хөлсөнд

01/03 тоот гэрээний дагуу ажлын хөлсийг 188 545 500 төгрөг,

02/04 тоот гэрээний дагуу ажлын хөлсийг 24 596 000 төгрөг,

05/06 тоот гэрээний дагуу ажлын хөлсийг 3 500 000 төгрөг,

06/07 тоот гэрээний дагуу ажлын хөлсийг 3 500 000 төгрөг, нийт 220 141 500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-21,22-34-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч МТ Майнинг ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгч Гео-Инфо ХХК ийн гүйцэтгэсэн ажилд “Хайгуулын ажлын тайлан”-г бичиж, гэрээний хавсралтаар батлагдсан төлөвлөсөн төсөвт өртөгийн гүйцэтгэлийг гарган захиалагч  МТ Майнинг ХХК-ийн захирал Г.Дашням, геологич Н.Батжаргал, санхүүч У.Мэнд-Амар нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хайгуулын ажлын тайлан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан /тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байх/ шаардлагыг хангасан тул 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр АМГ-ын Геологийн албаны мэргэжилтэн, 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр УМХГ-ын БОГУУЦХУА-ны ахлах байцаагч тус тус хүлээн авчээ. /хх-ийн 70-206-р хуудас/

            Хайгуулын ажлын тайланд гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлсний эцсийн дүнг  тус гэрээний 3.3-т заасны дагуу гүйцэтгэлээр дүгнэн гаргасан болох нь зохигчийн тайлбар, гэрээ, тайлан болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна./хх-ийн10-2,70-206-р хуудас/

            МТ Майнинг ХХК нь 01/03 ба 02/04 тоот гэрээний 1.1.-т заасны дагуу “...гүйцэтгэх ажлын хэмжээ, өртгөөс хамаарч тухай бүр нь гэрээ байгуулж ажиллана” гэсэн байхад нэмэлт зардал гарган нэмж ажил хийсэн бол бидэнтэй дахин гэрээ байгуулж тохиролцох байтал мэдэгдээгүй, нэмж гэрээ байгуулаагүй тул нэмж хийсэн ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Гео-Инфо ХХК-ийн хийсэн ажлын үр дүнг хүлээн авч Хайгуулын ажлын тайланг зохих байгууллагад хүргүүлсэн байна./ХХ-ийн 70-206-р хуудас/

Иймд талуудын хооронд байгуулагдсан:

01/03 дугаартай гэрээний дагуу МТ Майнинг ХХК-нь нийт 913 782 532 төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулснаас Гео-Инфо ХХК-иар 392 495 074 төгрөгийн ажил хийлгэж, 188 127 300 төгрөгийг төлсөн боловч үлдэх 204 367 774 төгрөгийг,

 02/04 тоот гэрээний дагуу МТ Майнинг ХХК-нь 28 734 040 төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулснаас Гео-Инфо ХХК-иар  27 915 970 төгрөгийн ажил хийлгэж, 9 838 400 төгрөгийг төлсөн боловч үлдэх 18 077 570 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь Ажил гүйцэтгэх 01/03, 02/04 дугаартай гэрээнүүд, шинжээчийн дүгнэлт, хайгуулын ажлын тайлан, зохигчдын тайлбар, болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-21,70-206,262-265-р хуудас/

Мөн 05/06 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлс 3 500 000 төгрөг,      06/07 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлын  хөлс 3 500 000 төгрөгийг тус тус төлөөгүй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа болно.

Захиалагч МТ Майнинг ХХК нь  01/03 дугаартай гэрээний дагуу 204 367 774 төгрөг, 02/04 тоот гэрээний дагуу  18 077 570 төгрөг, 05/06 тоот гэрээний дагуу 3 500 000 төгрөг, 06/07 тоот гэрээний дагуу 3 500 000 төгрөг, нийт 229 445 344 төгрөгийг гүйцэтгэгч Гео-Инфо ХХК-д төлөх үүрэгтэй.

01/03, 02/04 дугаартай гэрээний 6.2.-д “ захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг төлнө”,  05/06, 06/07 дугаартай гэрээний 4.5.-д “ захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол өдрийн 0,3%-тай тэнцэх алдангийг төлнө” гэсэн байх тул төлөгдөөгүй үлдсэн ажлын хөлс 229 445 344 төгрөгнөөс алданги тооцох нь зүйтэй байна.

Гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход алдангид 114 722 572 төгрөг төлөхөөр байх боловч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хэргийн нөхцөл байдал болон ажлын хөлсийг 2012-2013 онд цувруулан төлж байсан байдлуудыг харгалзан алдангийн хэмжээг 20%-иар багасган, алдангид 91 778 072 төгрөг төлөх нь  зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба МТ Майнинг ХХК нь ажлын хөлсөнд 197 965 700 төгрөг өгч, үлдэх 229 445 344 төгрөгийг, алдангийн хамт төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь Хайгуулын ажлын тайланд тусгагдсан “ажлын гүйцэтгэлээр ажлын хөлсний эцсийн дүнг тооцсон”-ыг  хүлээн зөвшөөрөхгүй, алданги төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Иймд хариуцагч МТ Майнинг ХХК-иас ажлын хөлсний төлбөрт 229 445 344 төгрөг, алданги 91 778 072 төгрөг, нийт 321 223 416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гео-Инфо ХХК-д олгох үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч МТ Майнинг ХХК-иас 321 223 416 /гурван зуун хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан Гео-Инфо  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 933 934 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 2 066 628 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 764 066 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                                         

                                   

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО