Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/00221

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/00221

             Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудмжны 543 тоотод оршин суух Боржигон овгийн Цэсэмийн Алтанчимэг /РД:ДМ73102301/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяангүний гудамж, Гранд оффис, Мажо ХХК /РД:5001323/-д холбогдох

2015 оны ээлжийн амралтын мөнгө 227300 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Ц.Алтанчимэг би 2014 оны 11дүгээр сарын 15 ний өдөр Мажо ХХК-тай 1жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж туслах тогоочоор ажилд орсон. 2015 оны 4 дүгнээр сараас  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийгмийн даатгал төлж байсан. 2015 оны амралтын мөнгө бодуулъя гээд боломжгүй гэсэн. Мажо ХХК- ийн ажлын байрыг түрээслүүлэхтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд 2015 оны ажиласан хугацааны амралтын мөнгө 227300 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Алтанчимэгийн нэхэмжлэлийн дагуу түүний 2015 онд ажилласан хугацааны амралтын мөнгө 227300 төгрөгийн олгох нь үнэн. Энэ мөнгийг Ц.Алтанчимэгт өгнө гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Алтанчимэг нь хариуцагч Мажо ХХК-иас 2015 оны ээлжийн амралтын  227300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Мажо ХХК-нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 227300 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь  хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах  үндэстэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Алтанчимэгийн нэхэмжилсэн 227300 / хоёр зуун хорин долоон мянга гурван зуу / төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн  хариуцагч Мажо ХХК /захирал Н.Наташа/-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7470 төгрөгийн тал хувь болох 3735 төгрөгийг Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3735 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО