Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр                        Дугаар 2020/ШЦТ/120                                         Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ө.Амармөрөн,

Шүүгдэгч: А.З /өөрийгөө өмгөөлсөн/,

Шүүгдэгч: Э.П /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос А.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.З, Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1929001980135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.З, Э.П нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт О.Ёндонсамбуутай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.З нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины овоо гэх газар хохирогч О.Ёндонсамбууг тонгорч унагасны улмаас баруун сарвууны 4-р хурууны зөрүүтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос А.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.З, Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдгээрт холбогдох эрүүгийн 1929001980135 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ:

“...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ханбогд сумын төвийн хойно байдаг морины овооны хойно “Номгон хүлэг” нэртэй галаараа нийлээд хорхог хийж бүгдээрээ манай уяан дээр ирцгээсэн. Ёндонсамбуу, П хоёр гэрийн баруун урд талд хэрэлдэж маргалдаад байхаар нь би тэр хоёр руу дөхөж очоод та нар манай уяан дээр ирж хэрүүл маргаан хийхээ боль гэж хэлээд дундуур нь орсон чинь Ёндонсамбуу миний нүүр рүү гараараа цохиж, би зөрүүлээд Ёндонсамбуугийн нүүр лүү нэг удаа цохиод дараа нь барьж аваад тонгорч газарт унагаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ёндонсамбууд гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг бид 2 төлсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ:

“...би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ханбогд сумаас хойш морины овооноос хойш байрласан уяачдын байдаг уяа дээр З бид 2 хорхог хийсэн. Тэр үед Ёндонсамбуу, Баяржаргал хоёр хамт ирсэн. Би гэрийн баруун хойд талд гэрийн хаяагаар морь харж байгаад эргээд харсан чинь Ёндонсамбуу нэг морины тухай ярьж байхаар нь тэр талаар нь асуусан чинь Ёндонсамбуу уурлаад бид маргалдсан. Тэгээд би Ёндонсамбуугийн баруун эгэмний доохон талд нь хадаасаар хатгаж хажуу тийш татаж гэмтэл учруулсан. Ёндонсамбууд гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг бид 2 төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

- Хохирогч О.Ёндонсамбуугийн гаргасан өргөдөл /хх-16-17/,

 

- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-21-22/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ёндонсамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-39-40/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /хх-41-42/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-43/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Цэцэгсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-49-50/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-54/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-47-48/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Пгийн өгсөн мэдүүлэг /хх-68-69/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Зын өгсөн мэдүүлэг /хх-66-67/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70-71/,

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-72-75/,

 

- Хохирогч О.Ёндонсамбуугийн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн бичиг /хх-119/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч А.З, Э.П нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины-Овоо гэх газарт О.Ёндонсамбуутай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.З нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс хойш байрлах Морины овоо гэх газар хохирогч О.Ёндонсамбууг тонгорч унагасны улмаас баруун сарвууны 4-р хурууны зөрүүтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ёндонсамбуугийн өгсөн “...тэгээд архи ууцгааж байгаад Птэй маргалдсан, П “гэрээс гарья” гээд хамт гадаа гараад маргаан үргэлжилж байгаад П намайг гараараа цохиж авсан бид хоёр барилцаж аваад байж байсан чинь З гэрээс гарч ирээд П бид хоёрын голоор орж ирээд миний нүүр нүд рүү гараараа цохисон би Зтай зууралдаад ноцолдож байгаад З намайг тонгорч газарт унагаасан энэ үед П гүйж ирээд миний цээж рүү нэг зүйлээр хатгах шиг болсон тэгээд П зугтаасан хажууд байсан хүмүүс зодооныг салгасан...” мэдүүлэг /хх-31-32/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Сувд-Эрдэнийн: “...О.Ёндонсамбуугийн баруун талыг эгэмний орчимд хумсаар гүнзгий самардчихсан юм шиг шар байсан уг шархнаас бага зэрэг цус гараад хатчихсан байсан, хамраас нь нилээд цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх сорив байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд О.Баянжаргалын өгсөн “...бид нар Зын гэрийн гадаа машинтай очиход зодоон цохион болоод дуусчихсан Зыг Сувданшагай гэж хүн хориод зогсож байсан. Ёндонсамбуу нь гэрийн зүүн талд нүүр нь цус болчихсон, нүд нь хөхөрч хавдсан, баруун талын хөхний дээд талд үзүүртэй зүйлээр хатгасан бололтой цус гараад хатчихсан байсан. П гэж залуу гэрийн гадаа байсан цагаан өнгийн гранд маркийн дугаарыг нь мэдэхгүй жижиг машинд орчихоод дотроосоо хаалгыг нь түгжээд хаалгаа тайлахгүй суугаад байсан. Тэгээд би Пгийн сууж байсан машин дээр очоод “хаалгаа онгойлго, чи яахаараа хүн хутгалдаг юм” гэсэн чинь машиныхаа хаалгыг нээж өгөхгүй байсан. Тэгээд Ёндонсамбууг машиндаа суулгаж аваад замаараа би морины уяан дээр үлдээд эхнэр нь Ёндонсамбууг эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-41-42/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батхүүгийн өгсөн “...Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өглөө жижүүрээс буух гээд байж байх үед 08 цагийн үед Ёндонсамбуу гэж хүн ганцаараа “гар өвдөөд байна гараа үзүүлнэ” гэж ирсэн. Тэгээд Ёндонсамбууд үзлэг хийхэд баруун нүд хавдаж хөхөрсөн, баруун гарын 4 дүгээр хурууны дунд шивгүүр яс сэлтэрч бага зэргийн зөрүүтэй хугарал гэмтэл авсан байсан. Тэгээд эмчилгээ зөвлөөд гарт нь гипс тавиад явуулсан” гэх мэдүүлэг /хх-43/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Цэцэгсүрэнгийн “...Ёндонсамбуугийн баруун талын эгэмний доод хэсэгт зүсэгдсэн шархтай, баруун гарын чигчий, ядам дунд хуруунууд хавдчихсан, уруул нь бас хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-49-50/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Зын өгсөн мэдүүлэг: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Ханбогд сумын төвийн хойно байдаг морины овооны хойно “Номгон хүлэг” нэртэй галаараа нийлээд хорхог хийж бүгдээрээ манай уяан дээр ирцгээсэн...Ёндонсамбуу намайг хоёр гурван удаа хацар орчимд цохиж авсан би зөрүүлээд Ёндонсамбуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод барьж аваад тонгорч газарт унаад босоод ирсэн тэгээд болье гээд Ёндонсамбуутай ярилцаж байсан чинь цээжин дээр нь урагдсан шарх үүсчихсэн цус гараад хатчихсан байсан. Тэгээд Ёндонсамбуу өөрөө хэлэхдээ П намайг нэг зйүлээр шаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-66-67/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Пгийн өгсөн “...Ёндонсамбуу архи ууж байхдаа Баяржаргал гэж хүний адууг ярьж байхаар нь би анзаараагүй хэний морь юм бэ гэж асуусан чинь Ёндонсамбуу намайг ална шүү энэ муу өдөөд байна тэ гээд л над руу хэрүүл хийж дайрч эхэлсэн. Би Ёндонсамбуугийн баруун эгэмний доохон талд нь хадаасаар хатгаж хажуу тийш нь татаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-68-69/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаартай шинжээчийн: “1.О.Ёндонсамбуугийн биед баруун сарвууны 4-р хурууны зөрүүтэй хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-54/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн “...О.Ёндонсамбуугийн биед учирсан баруун сарвууны 4-р хурууны зөрүүтэй хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. О.Ёндонсамбуугийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.Ёндонсамбуугийн биед баруун эгэмний дунд шугамаар 2-р хавирганы түвшинд 1x0,3 см зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-47-48/,

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, А.З, Э.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, А.З, Э.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч О.Ёндонсамбуугийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-54/ болон мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Хохирогч О.Ёндонсамбууд учирсан эрүүл мэндийн хохиролд шүүгдэгч нараас уучлалт гуйж 3.000.000 төгрөг төлсөн, бид 3 эвлэрсэн, цаашид гомдол санал байхгүй болсон болох нь хавтас хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан хохирогч О.Ёндонсамбуугийн тайлбар бичгээр нотлогдож байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч А.З нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

А.З, Э.П нар нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.З, Э.П нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70-71/-аар тогтоогдож байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, мөн шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ёндонсамбууд хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан шүүгдэгч А.З, Э.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.З, Э.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.