Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00447

 

    2017 оны 02 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00447

                 Улаанбаатар хот

    

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Багануурын 1 дүгээр хороо, Наран хороолол, 3 дугаар байр, 15 тоотод оршин суух, Их мэргэд овогт Цолмонгийн Баяржаргал /РД-УЮ93080190/-ын,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Lux house 5 дугаар давхарт оршин байгаа бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Кёкүшю цамхагийн 608 тоотод үйл ажиллагаа явуулж буй “Шүрэн экспресс” ХХК /РД-6071201/-д холбогдуулан гаргасан,

Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Очир хорооллын орон сууцыг 8 хувийн ипотекийн зээлд хамруулж өгнө гэсэн зарын дагуу “Шүрэн экспрес” ХХК-ийн менежер Б.Халиунаатай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөр 1,700,000 төгрөгийг төлсөн боловч тус компани надад ямар ч үйлчилгээ үзүүлээгүй.

Очир хорооллын борлуулалтын албатай уулзахад зуучлуулж байгаа иргэнээс зуучлагч байгууллага ямарваа нэгэн мөнгөн төлбөр авахгүй болохыг анхааруулсан.

Иймд “Шүрэн экспрес” ХХК-иас 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Шүрэн экспрес” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ц.Баяржаргалын нэхэмжилж буй 1,700,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                  

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баяржаргал нь хариуцагч “Шүрэн экспрес” ХХК-иас зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,700,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Шүрэн экспрес” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Ц.Баяржаргалд төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч “Шүрэн экспрес” ХХК-ийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21,075 төгрөг, хариуцагч “Шүрэн экспрес” ХХК-иас 21,075 төгрөгийг тус тус гаргуулан Ц.Баяржаргалд буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ц.Баяржаргалын нэхэмжлэлтэй, “Шүрэн экспрес” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч “Шүрэн экспрес” ХХК-ийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,700,000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Ц.Баяржаргалд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21,075 төгрөг, хариуцагч “Шүрэн экспрес” ХХК-иас 21,075 төгрөгийг тус тус гаргуулан Ц.Баяржаргалд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай                              

                                      

 

ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД