Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 144

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амарсайхан, Ж.Цээсүрэн, Д.Зулаа, Х.Эрдэнэбаатар,

Хохирогч Ц.Б, Ш.Ц,

Шүүгдэгч М.А, О.Б, Ц.Б, Б.Г, А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б, О.Б,  Б.Г, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.А, А.Д нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1830000280230 дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эхийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг Амгалангийн .... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг  мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялаар шийтгэснийг Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн /РД:............./ М.А.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “СХТ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ачигч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.........../ А.Д.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг Ургах нарангийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.............../ Б.Г.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эцэг, эмээгийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн ... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД:.............../ Ц.Б

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, “СХТ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ачигч ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:................./ О.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч  М.А, Б.Г, А.Д нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ГХ” гэх газраас хохирогч Ц.А-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.А, Ц.Б,  А.Д, О.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас 2019 оны 06 дугаар сард хохирогч М.Х-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, Б.Г, А.Д нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ХҮ” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Б.Б-н 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч   М.А, А.Д, Ц.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч М.Х-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, А.Д, Ц.Б  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас хохирогч Г.Э-н 1  үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, Б.Г, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэр “ХЦ” гэх газраас хохирогч Ц.Б-ын 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.00.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АХ” гэх газраас хохирогч Ш.Ц-ийн 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан

 

Шүүгдэгч   А.Д, Б.Г нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ҮГ” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд хохирогч Ш.Ц-ийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  800.000 төгрөгийн хохирол учруулсан

 

Шүүгдэгч  Ц.Б, О.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “УД” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Э.Э-н 3 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

 

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлоо авсан гэв.

 

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Г-с хохирлоо аваагүй байгаа. Гэхдээ төлөхөө илэрхийлсэн. Д, А нар хохирлоо төлсөн гэв.

 

          Эрүүгийн 1830000280230 дугаартай хэргээс

 

Хохирогч М.Х 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх Асгат сумын 2 дугаар багт нутагладаг. 2019 оны 05 дугаар сард нэг эр үхэр, 07 дугаар сард мөн нэг эр үхрээ хулгайд алдсан. Үхрийнхээ хохирлуудыг авсан. Өөр гомдолгүй гэв.

 

Хохирогч Г.Э 2020 оны 02 дугаар сарын 13-ны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 дугаар сарын эхээр тугалах гэж байсан үнээгээ хулгайд алдсан. Миний үхрийг хулгайлсан хүмүүсийг цагдаа нар олсон байсан. Миний үхрийн хохирлыг гурван хүн хувааж төлөх ёстой гэснээс А.Д, М.А нар төлчихөөд байгаа. Харин Ц.Б шүүх хуралдаан дээр төлсөн гэв.

 

          Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би Баруун-Урт сумын төвөөс зүүн зүгт 5 км газарт “ХҮ” гэх газар нутагладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай 16 тооны үхэрнээс цагаан зүсмийн соёолон эр үхэр, цавь цагаан хар гунж алга болсон юм. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай гэрээс баруун хойд зүгт 2 километрт Баруун-Урт суманд засмал зам тавьж байхад шороо авч байсан ухсан нүхэн дотор янзалсан байсан юм. Хоёр үхрийн гэдсийг нь хаяад, толгой шийрийг нь газар булчихсан байсан юм. Тухайн үед хэргийн газар дан дугуйтай машины мөр байсан. Би соёолон эр үхрээ 1.300.000 төгрөгөөр, гунжаа 800.000 төгрөгөөр тус тус үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 154/,

 

          Хохирогч Э.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “УД” гэх газарт хонь малаа хотлуулчихаад маргааш нь өглөө тоолоод гаргах гэтэл нийт 45 хониноос 5 хонь байхгүй байсан. Тэгээд эргэн тойрноо харахад манай гэрийн зүүн хойд талын жалганд 1 хонь хэвтэж байхаар нь хониндоо нийлүүлчихээд үлдсэн 4 хонио хайгаад явж байхад манай гэрээс зүүн урд зүгт 1 км орчимд нутаглах Ц-н хонинд манай хар халзан эм хонь байхаар нь би авч хониндоо нийлүүлсэн юм. Би нийт 3 хонь алдсан. Хар нүдэн эм хонь, хар халзан эм хонь, улаан толгойтой эм хонь алдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 200/,

 

Хохирогч Ц.А-н мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Манайх аймгаас хойш 7 километрт “ГХ” гэх газар мал 2017 оны 07 дугаар сарын дунд үед нутаглаж байгаад 1 тооны үхрээ алдсан. Манай гэрийн хойд талд үхрээ алдсанаас хойш сэвс, шийр байхаар нь би манай үхрийг нядлаад аваад явсан гэж бодсон. Манай үхэр баруун чих араасаа ганзага имтэй, толин сартай, мухар, оодондуу сүүлтэй соёолон насны эр үхэр алга байсан. Зах зээлийн үнээр бодож нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 2-хх-ийн 74-75/,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээний комиссын гаргасан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74, 162, 211, 2-р хх-ийн 82, 116, 220/,

 

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-хх-22-23/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-хх-23-24/

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн гаргасан Тоёота Чезер маркийн тээврийн хэрэгсэл 1.200.000 төгрөг /хх-ийн 28/,

 

Хуйндай Аванте XD маркийн тээврийн хэрэгсэл 800.000 төгрөг /хх-ийн 32/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл 700.000 төгрөг /хх-33-34/ ,

 

Шүүгдэгч О.Б, А.Д, Б.Г нарын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-хх-24-26/,

 

Шүүгдэгч М.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /3-хх-27/

 

Шүүгдэгч Ц.Б-н  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-хх-28/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /3-хх-96-97/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-хх-99/  зэрэг баримтуудыг шинжлэн  судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  М.А,  А.Д, Б.Г нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ГХ” гэх газраас хохирогч Ц.А-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,  

 

Шүүгдэгч  М.А, А.Д, Ц.Б, О.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас 2019 оны 06 дугаар сард хохирогч М.Х-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, А.Д,  Б.Г нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ХҮ” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Б.Б-н 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.А, А.Д, Ц.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч М.Х-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.А,  А.Д, Ц.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас хохирогч Г.Э-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, А.Д,  Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэр  “ХЦ” гэх газраас  хохирогч Ц.Б-н 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  М.А, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “АХ” гэх газраас хохирогч Ш.Ц-н 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  А.Д, Б.Г нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ҮГ” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд хохирогч Ш.Ц-н 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  Ц.Б, О.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “УД” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Э.Э-н 3 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч  Ш.Ц, М.Х, Б.Б, Э.Э, Г.Э, Ц.Б, Ц.А нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд М.А, А.Д, Б.Г,  О.Б, Ц.Б нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

          Шүүгдэгч М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч  М.А, А.Д нар нь хохирогч М.Х, Б.Б, Ц.Б, Ц.А, Ш.Ц, Г.Э нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ц.Б, Б.Г, О.Б нарын хохирогч М.Х, Б.Б, Ц.Б, Ц.А, Ш.Ц, Г.Э, Э.Э нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд ялтан М.Ааас 450 000 төгрөгийг хохирогч Б.Б-д, ялтан М.Г-с 600 000 төгрөгийг  гаргуулж хохирогч Ц.Б-д, ялтан М.А-с 267000 төгрөг, М.Г-с 267 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.А-д, ялтан О.Б-с 175 000 төгрөг гаргуулж  хохирогч Э.Э-т тус тус олгох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч М.А нь хохирогч М.Х-д 1067000 төгрөг, хохирогч Б.Б-д 250 000 төгрөг, хохирогч Ш.Ц-д 1 500 000  төгрөг, хохирогч Г.Э-т 800 000 төгрөг, хохирогч Ц.Б-д 600 000 төгрөг, шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Х-д 1 067 000 төгрөг, Э.Э-т 175 000 төгрөг, Г.Э-т 834 000 төгрөг, шүүгдэгч А.Д нь хохирогч Ш.Ц-д 1 900 000 төгрөг, М.Х-д  1 067 000 төгрөг, Б.Б-д 700000 төгрөг, Г.Э-т 834000 төгрөг, Ц.Б-д 600 000 төгрөг, Ц.Ад 268 000 төгрөг, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ш.Цид 400000 төгрөг, Б.Бөд 700 000 төгрөг, шүүгдэгч О.Б нь хохирогч М.Х-д 500 000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдаж, прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/41, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлсэн тогтоолуудыг хүчингүй болгож, ........... УНЦ улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийг Г.Ц-т,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн ........ тоотод байх 70м2 талбайтай хувийн сууц, мөн дээрх хаяганд байрлалтай улсын бүртгэлийн Г-121300006 дугаартай 739 м2 газрыг М.Ат тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Ц-н эзэмшлийн .......... УНЦ улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.200.000 төгрөг, М.А-н эзэмшлийн huinday Avente XD маркийн машины үнэ 800 000 төгрөг, Ч.А-н эзэмшлийн Сонато-2 маркийн ......... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 700 000 төгрөгийг  ялтан М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор тогтов.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүхээс шүүгдэгч М.А, А.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б, Б.Г, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн  6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ц.Б, О.Б, Б.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б, О.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Г-д 6 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Шүүгдэгч М.А-т Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

           М.А нь тэнссэн хугацаанд  буюу 2017 оны 07-р сар, 2018 оны 12-р сар, 2019 оны 05, 06 дугаар саруудад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М.А-н  Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 /зургаан/ сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан М.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 сарын хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн ялтан М.А-н биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч М.А, Б.Г, А.Д нар нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэдний  цагдан хоригдсон нийт 139 хоногийг хуульд заасны дагуу  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, шүүгдэгч О.Б, Ц.Б нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б, О.Б нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.А, М.Г, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М.А, А.Д нарыг бүлэглэн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд, Б.Г, Ц.Б, О.Б нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ц.Б-г 500 /таван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Г-г 6 /зургаан/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч А.Д-г мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 7 /долоон/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан  М.А-н Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн ялтан М.А-н биечлэн эдлэх   ялыг нийт 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Б.Г-д оногдуулсан 6 сарын хорих ялыг,  А.Д-д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долооон/ сарын хорих ялыг, М.А-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Б.Г, А.Д нарын цагдан хоригдсон 139 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Б, Ц.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ц.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ, М.А, М.Г, А.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.А-с 450 000 төгрөгийг хохирогч Б.Б-д,  М.Г-с 600 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “АХ” гэх газар оршин суух хохирогч Ц.Б-д, ялтан М.А-с 267000 төгрөг, М.Г-с 267 000 төгрөгийг тус бүр гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  6 дугаар  баг Овоотын 8-2 тоотод оршин суух хохирогч Ц.А-д, ялтан О.Б-с 175 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “О.Б” гэх газарт оршин суух хохирогч  Э.Э-т  тус тус олгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Ц-н эзэмшлийн ...... УНЦ улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.200.000 төгрөг, М.А-н эзэмшлийн huinday Avente XD маркийн машины үнэ 800 000 төгрөг, Ч.А-н эзэмшлийн Сонато-2 маркийн ........ СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 700 000 төгрөгийг  ялтан М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 540 000 төгрөгийг  гаргуулж  улсын орлого болгосугай.

 

11. Ялтан М.А, Б.Г, А.Д, О.Б, Ц.Б хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь хохирогч Ц.Б-д 600 000 төгрөг, М.Х-д 1067000 төгрөг, хохирогч Б.Б-д 250 000 төгрөг, хохирогч Ш.Ц-д 1 500 000  төгрөг, хохирогч Г.Э-т 800 000 төгрөг, шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Х-д 1 067 000 төгрөг, Э.Э-т 175 000 төгрөг, Г.Э-т 834 000 төгрөг,  шүүгдэгч А.Д нь хохирогч Ш.Ц-д 1 900 000 төгрөг, М.Х-д  1 067 000 төгрөг, Б.Б-д 700000 төгрөг, Г.Э-т 834000 төгрөг, Ц.Б-д 600 000 төгрөг, Ц.А-д 268 000 төгрөг, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ш.Ц-д 400000 төгрөг, Б.Б-д 700 000 төгрөг, шүүгдэгч О.Б нь хохирогч М.Х-д 500 000 төгрөг тус тус төлсөнийг дурдаж, прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/41, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлсэн  тогтоолуудыг хүчингүй болгож .......... УНЦ улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийг Г.Ц-т,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн ............ тоотод байх 70м2 талбайтай хувийн сууц, мөн дээрх хаяганд байрлалтай улсын бүртгэлийн Г-121300006 дугаартай 739 м2 газрыг М.А-т тус тус буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА