Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 239

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Хохирогч Б.Б.Б-,

Шүүгдэгч Г.Ц- /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Ц-д холбогдох эрүүгийн 2018000000216 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, Насан туршийн боловсрол төвд жижүүр ажилтай, ам бүл-4, аав, ээж дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Ц-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Г.Г.Ц- нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороолол 13 дугаар байрны гадна байрлуулсан М.М.Э-ийн эзэмшлийн 24-** ДАХ улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн Б.Б.Б-ийн эзэмшлийн 65-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өглөө 07:00 цагт манай байрны М.Э-э намайг дуудаж миний машины яндан байхгүй байна. Асаасан чинь муухай дуугараад байна. Чи машинаа асаагаад үздээ гэхэд нь би гарч машинаа үзэхэд миний машины яндан байхгүй байсан учир цагдаа дуудсан. Цагдаад очиж мэдүүлэг өгсөн, 06 сарын эхээр дахин мэдүүлэг өгсөн. Өчигдөр дансанд 600,000 төгрөг ирсэн, өглөө ажлаас буугаад харих замдаа уулзахад, цалин орно гэж хэлээд, нягтлантайгаа яриулсан, цалин нь орно, өнөөдөр 400,000 төгрөг өгнө гэсэн, одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Эрүүгийн  2018000000216 дугаартай хэргээс:

Хохирогч М.М.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багийн 13 байрны гадна байрлуулж тавьсан өөрийн эзэмшлийн 24-** ДАХ улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлээр эхнэр Сарантуяаг зах руу хүргэж өгөх гээд асаахад миний машины дуу чимээ аймаар муухай дуугарахаар нь машинаа унтраагаад буугаад хартал миний машины яндан байхгүй байсан. Миний машины хажуу талд зэрэгцээд зогсож байсан 65- ** ДАА улсын дугаартай манай байрны Б.Б-ийн Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн доогуур тонгойгоод харахад мөн яндан нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх 30-32/,

Гэрч О.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ц- 1 цагийн дараа манай гэрт дахин орж ирээд зурагтаар кино үзэж байгаад 00 цаг өнгөрч байх үед гэрлүүгээ явлаа гээд гарч явахынхаа өмнө надаас ахын машин эвдрээд засах хэрэгтэй байна ком багажаа өгч байгаач гэж гуйхаар нь би машины түлхүүр багажаа өгөөд гаргасан” гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...07 цагийн орчих манай нөхрийн найз Г.Ц- гартаа 2 ширхэг төмөр урт, гонзгой зүйл барьчихсан орж ирсэн. Тэгээд манай хашаанд орж ирээд найздаа таслагч багажаа өгч байгаач нэг зүйл хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ амбаараас Г.Ц-д таслагч багаж гарган өгөхөд тэрээр манай худаг залгадаг залгуураас цахилгаан аваад манай байшингийн ард авч ирсэн төмрөө таслаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх41/,

 “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Тоёота Приус-20 маркийн 65-15 ДАА улсын дугаартай суудлын автомашины нүүрсэн яндан 1 ширхэг 1000000 төгрөг /хх 20-21/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Тоёота Приус-20 маркийн 24-92 ДАХ улсын дугаартай суудлын автомашины нүүрсэн яндан 1 ширхэг 1000000 төгрөг /хх 20-21/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17/,

Шүүгдэгч Г.Г.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /хх 56-67/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г.Ц- нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шөнийн 01 цагийн үед байрны гадна байрлуулсан М.М.Э-ийн эзэмшлийн 24-** ДАХ улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн Б.Б.Б-ийн эзэмшлийн 65-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Г.Г.Ц- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г.Ц-гийн үйлдлийн улмаас хохирогч М.М.Э-эд 1000000 төгрөг, хохирогч Б.Б.Б-т 1000000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд  хохирогч М.М.Э-эд 1000000 төгрөг, хохирогч Б.Б.Б-т 600000 төгрөг төлсөн нь хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тайлбараар тогтоогдож байна.

Хохирогч Б.Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Өчигдөр дансанд 600,000 төгрөг ирсэн, өглөө ажлаас буугаад харих замдаа уулзахад, цалин орно гэж хэлээд, нягтлантайгаа яриулсан, цалин нь орно, өнөөдөр 400,000 төгрөг өгнө гэсэн, одоо гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нь үлдэх 400000 төгрөгийг шүүх хуралдааны төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн,  шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

 Иймд шүүгдэгч Г.Г.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 07К29, 12З29 гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг нүүрсэн янданг хохирогч Г.Г.Ц-, Б.Б.Б- нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г.Ц-г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г.Ц- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч нь хохирогч Б.Б.Б-ийн хохиролд 400000 төгрөг төлөхөө илэрхийлснийг дурдсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 07К29, 12З29 гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг нүүрсэн янданг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч М.М.Э-э, Б.Б.Б- нарт буцаан олгосугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ