Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 441

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч .а, хариуцагч . нарын гэрлэлтийг цуцалсугай................

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 01 дүгээ сарын 06-н өдөр төрсөн охин Д.Ж, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Ц, 2007 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Анарыг эх Т.Мын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2001 оны 01 дүгээ сарын 06-н өдөр төрсөн охин Д.Ж, 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Ц, 2007 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.А нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.Др тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол Намьяанжүгийн гудамж 7Б байр 6 тоот 60.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж Голомт банктай 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрлэлт цуцалснаас хойш П.Д, Т.М нар тэнцүү 50 хувь, 50 хувиар хариуцан барагдуулж, зээлийн гэрээний төлбөр дууссаны дараа нэхэмжлэгч П.Д нь маргаан үүсгэхгүй хариуцагч Т.Мын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх,

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн зориулалттай 495 м.кв, 0357492 тоот гэрчилгээтэй газар, Сүхбаатар дүүргийн 20 /18/ дугаар хороо, Бэлх зуслангийн зориулалттай 430 м.кв, 0275265 тоот гэрчилгээтэй газар, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх Цээнэ зуслангийн зориулалттай 485 м.кв, 000590935 тоот гэрчилгээтэй газрыг тус тус Т.Мын эзэмшилд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шинэ суурьшил 21в-17 тоот 700 м.кв газрыг П.Дийн эзэмшилд тус тус үлдээсүгэй.

5. 56 56.1, 58 58.1, 7 7.1.2- 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ