Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 93

 

                                   2020/ШЦТ/93

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогч: Т.М 

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Нын Эт  холбогдох 1712000070041 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-26 тоотод оршин сууж байсан, одоо ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Ихнарангийн 1-06 тоотод ахындаа түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Нын Э/РД:АЭ................./  

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 12-15 тоотод байсан 23-52 УНЯ улсын дугаартай автомашин дотроос хохирогч Т.Мийн өмчлөлийн эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хуучны халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын алтан аяга 1 ширхэг, хуучны гаансны хаш соруул 1 ширхэг, ногоон пица соруул 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шигтгээгүй мөнгөн зүүлт 1 ширхэг, эмэгтэй хүний шигтгээгүй мөнгөн бугуйвч 2 ширхэг, эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, зааны яс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Мт 17.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*Хохирогч Т.Мийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би жолоочийг таньдаг болохоор байшин бариулах гээд юм дутахаар нь явж авсан. Байр эзгүй байсан болохоор юмаа алдана гэж бодоод хамаг юмаа аваад үүрийн 4 цагт ирсэн болохоор ядраад бараагаа буулгахгүй унтсан. Өглөө буулгах гэсэн чинь нөгөөх чинь алга болсон гэж хэлсэн. Хөдөө байгаа гэхээр нь араас нь би хоёр хоног явсан. Дараа нь Архангай аймгийн төвд ирсэн чинь буудлын гадаа согтуу явж байсан. Дээр үеийн хөөргийг би алга болгочих байх гэж бодоод айлын орон доогуур хийсэн. Алтан аягыг жийптэй хүнд өгсөн гэсэн. Бүс гарч ирсэн айлд хөөргийг өгсөн гэж хэлсэн, очиход хөөрөг байгаагүй. Тэгээд би явж олж ирье гэж яваад ирээгүй алга болсон. Хөөргийг Г гэх айлд орхисон гэснээс өөр зүйл яриагүй.  Хөөрөг нь гурван үе дамжсан хөөрөг байсан. Шүүгдэгчийг цагдаа хайгаад ч олоогүй, цагдаа олохгүй байхад ганц бие, өрх толгойлсон эмэгтэй хүн олно гэж юу байхав. Тэгсэн саяхан олдсон, одоо хохирол төлбөрөө би авч чадахгүй байна...” гэх мэдүүлэг,

*Эрүүгийн 1712000070041 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Т.Мийн өгсөн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 23-ны үүрээр 04 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 12-15 тоотод байх гэртээ байшин бариулж байсан О.Бгийн эзэмшлийн автомашинаар ирсэн. Багаажинд нь ойр зуурын барилгын материал ачаад, хотод байх байрнаасаа өөрийнхөө үнэт эдлэлүүдийг бааданд ороогоод хойд талын цонхон дээр нь тавьчихсан ирсэн. Шөнө ирсэн болохоор машинаас нь баадантай юмаа буулгаагүй гэртээ ороод амарчихсан. Өглөө нь манайд барилга барьж байсан Н.Э гэх залуу О.Бн Приус автомашиныг унаад явчихсан байсан. Би ч удахгүй хүрээд ирэх байх гэж бодоод тоогоогүй. Гэтэл 2 хоног ирээгүй. Хүнээс сургийг нь асуухад аймгийн төвд явж байна гэхээр нь О.Б, Батсуурь нарыг дагуулаад аймгийн төвөөр хайгаад явж байхад Булган зочид буудлын урд тааралдаж барьж авахад миний мөнгөн зүүлтийг зүүчихсэн, согтуу явж байсан. Өөрийнхөө эд зүйлсийг асуухад айлд байгаа гэж хэлээд худлаа танихгүй айлд дагуулж очсон. Тэр айлаас миний мөнгөн бүсийг авч гарч ирсэн. Бусад эд зүйлсийг нь байгаа гээд гаргаж өгөхгүй болохоор нь цагдаад өгсөн. Эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хуучны халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын алтан аяга 1 ширхэг, хуучны гаансны хаш соруул 1 ширхэг, ногоон пица соруул 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн зүүлт шигтгээгүй 1 ширхэг бааданд боолттой байсан . Эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг тус бүр 250.000 төгрөгөөр, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг 60.000 төгрөгөөр, хуучины халтар манан хөөрөг 1 ширхэг 16.000.000 төгрөгөөр, бага гарын алтан аяга 1 ширхэг 2.800.000 төгрөгөөр, хуучины гаансны хаш чулуун соруул 150.000 төгрөгөөр, ногоон пица соруул 200.000 төгрөгөөр, бага гарын мөнгөн аяга 150.000 төгрөгөөр, мөнгөн зүүлт шигтгээгүй 180.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан тохиолдолд надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/, 

 

*Гэрч О.Бгийн өгсөн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 23-ны үүрээр 04 цагийн орчим Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 23-52 УНЯ улсын дугаартай Приус маркийн автомашинтай Т.М эгчийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 12-15 тоот Т.М эгчийнд ирсэн. Би Т.М эгчийн хашаанд байшин барьж байсан. Хотоос зарим нэг барилгын материалаа авч машинд авч тавьчихаад ирсэн. Тэгээд шөнөжингөө явсан болохоор Т.М эгчээс ачаагаа буулгах уу гэхэд за яахав өглөө босоод буулгая гэхээр нь машинаа түгжээд унтах гээд байрлаж байсан гэр рүүгээ ортол Н.Э бага зэрэг согтуу, унтаагүй сэрүүн байсан. Би түүнд хандаж чи одоо унтаач өглөө ажилтай гэж хэлчихээд өөрөө унтаад өгсөн. Тэгсэн Н.Э намайг сэрээгээд хоёулаа дэлгүүр орчихоод ирье гээд байхаар нь би нойрондоо чадахгүй гэхэд намайг машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь би түлхүүрээ өгчихсөн. 07 цаг өнгөрч байхад Н.Э ирээгүй байсан. Би босоод Т.М эгчид Н.Э миний машиныг унаад гарсан, одоо болтол ирээгүй байна гэхэд за яахав хүрээд ирэх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгсэн тэрнээс хойш 2 өдрийн дараа аймгийн төв орж хайж байгаад Н.Эийг Булган зочид буудлын урд явж байхад тааралдаж уулзахад хүзүүндээ Т.М эгчийн мөнгөн гинжийг зүүчихсэн явсан. Т.М эгч бусад зүйлээ хаан байгааг асуухад худлаа үнэн юм яриад хоосон айлын хашаа руу дагуулж очоод байхаар нь цагдаад өгсөн. Тэгсэн цагдаагаас гараад одоо болтол олдохгүй байгаа. Шөнө ирээд ядраад нойрондоо намайг унтуулахгүй шалгаагаад байхаар нь машиныхаа түлхүүрийг өгчихсөн. Тэгэхдээ би машин дотор Т.М эгчийн тийм үнэтэй эд зүйлүүд байгаа гэдгийг мэдээгүй. Би машинаа Ихтамир сумын гандангийн хашаан дотроос Н.Эийг хэлэхээр нь машинаа очиж авсан. Тэгэхэд миний машин дотор ганц байрны гэрчилгээ байсан, өөр юм байгаагүй. Барилгын материал байсныг нь бүгдийг нь Т.М эгчийн хашаанд буулгачихсан байсан. Т.М эгчийн баадантай эд зүйлийг буулгаагүй авч яваад өөрийнхөн ярьж байгаагаар хүмүүст тарааж зарсан юм шиг байсан. Цагдаа дээр хэд хоног байж байгаад алга болчихсон. Одоо би хаана байгааг нь мэдэхгүй байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр тал/,

 

*Гэрч Ц.Гын өгсөн: 

“...2017 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Ой ан жуулчин нэгтгэлийн 40- 08 тоотод байх манай гэрт Н.Э нь ганцаараа согтуу ирсэн. Тэгээд намайг дагуулж Цагаандаваанд нэг айлд очсон чинь эзэнгүй байсан. Тэгээд буцаад харих замдаа Н.Э нь 1 шил архи авч манайд уусан юм. Тэгэхдээ надад 1 хөөрөг хальт харуулчихаад далд хийчихсэн.  Би ажилтай байсан болохоор Н.Эийг гэртээ үлдээгээд өдөр гэртээ ирэхэд явчихсан байсан. Намайг байхгүй хойгуур манай гэрт эрэгтэй хүний мөнгөн бүсийг шалаар хаячихсан байсныг би уутанд хийж тавьчихаад Н.Э нь орой нь манайд ирээгүй. Гэтэл маргааш өглөө нь манай гэрт танихгүй 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн ирээд танайд манай мөнгөн бүс байгаа гэж байна, гаргаад өг гэж байсан. Тэгэхээр нь би Н.Эийн үлдээсэн мөнгөн бүсийг өгөхөд аваад явсан. Тэрнээс хойш манайд Н.Э дахин ирээгүй, би ч тааралдаагүй байна. Манайд орж ирэхдээ гартаа юм бариагүй байсан. Би хөөргийг асуухад хэрэгсүүр ухсан гэж надад хэлсэн. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Аймгийн төвд амьдарч байгаад Улаанбаатар хот руу нүүчихсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад гэнэт манайд ороод ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-64 дүгээр тал/ 

 

*Яллагдагч Н.Эийн өгсөн:

“...Би 2017 оны 06 дугаар сард Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багт Т.М гэх хүн надаар байшин бариулсан. Хашаанд нь гэр бариад байрладаг байсан. 2017 оны 06 дугаар сарын 23-ны шөнө гэрийн эзэн нь Улаанбаатар хотоос Приус маркийн машинтай ирсэн. Тэр шөнөө тэнд байсан хүмүүс архи уугаад маргааш өглөө нь би үргэлжлүүлээд Приус маркийн  машинтай архи уугаад явсан. Би их архи уусан байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Тэгээд машинд байсан эд зүйлүүдийг аваад машиныг нь үлдээгээд аймаг явсан. Аймагт орж ирээд Ц.Г гэх айлд ирээд авсан эд зүйлээ үлдээсэн. Тэгээд удалгүй Т.М эгчтэй аймгийн Булган буудлын урд таараад намайг цагдаад өгсөн. Би Мөнгөн бүс 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, алтан аяга жижиг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 3 ширхэг, хаш соруул 1 ширхэг, жижиг гансны соруул 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж авсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 93-96 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн: 

“...Эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 2 ш, эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, шүрэн толгойтой мөнгөн нуухтай дунд гарын халтар манан хөөрөг, бага гарын алтан аяга, гаансны 5-6 см-ийн урттай хаш соруул, гаансны 5-6 см-ын урттай ногоон пийсүү соруул, бага гарын мөнгөн аяга, шигтгээгүй мөнгөн зүүлт, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ш, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ш, зааны яс зэрэг эд зүйлийн хохирлын үнэлгээг 2018 оны 02 дугаар сарын байдлаар 17.370.000/арван долоон сая гурван зуун дал/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 84 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 33 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 12-15 тоотод байсан 23-52 УНЯ улсын дугаартай автомашин дотроос хохирогч Т.Мийн эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хуучны халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын алтан аяга 1 ширхэг, хуучны гаансны хаш соруул 1 ширхэг, ногоон  соруул 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шигтгээгүй мөнгөн зүүлт 1 ширхэг, эмэгтэй хүний шигтгээгүй мөнгөн бугуйвч 2 ширхэг, эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, зааны яс 1 ширхэг тус тус алдагдаж түүнд 17.370.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Н.Э үйлдсэн болох нь хохирогч Т.Мийн”... Өглөө нь манайд барилга барьж байсан Н.Э гэх залуу О.Бн Приус автомашиныг унаад явчихсан байсан. Би ч удахгүй хүрээд ирэх байх гэж бодоод тоогоогүй. Гэтэл 2 хоног ирээгүй. Хүнээс сургийг нь асуухад аймгийн төвд явж байна гэхээр нь О.Б, Батсуурь нарыг дагуулаад аймгийн төвөөр хайгаад явж байхад Булган зочид буудлын урд тааралдаж барьж авахад миний мөнгөн зүүлтийг зүүчихсэн, согтуу явж байсан. Өөрийнхөө эд зүйлсийг асуухад айлд байгаа гэж хэлээд худлаа танихгүй айлд дагуулж очсон. Тэр айлаас миний мөнгөн бүсийг авч гарч ирсэн. Бусад эд зүйлсийг нь байгаа гээд гаргаж өгөхгүй болохоор нь цагдаад өгсөн. Эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хуучны халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын алтан аяга 1 ширхэг, хуучны гаансны хаш соруул 1 ширхэг, ногоон пица соруул 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн зүүлт шигтгээгүй 1 ширхэг бааданд боолттой байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бгийн”...Тэгсэн Н.Э намайг сэрээгээд хоёулаа дэлгүүр орчихоод ирье гээд байхаар нь би нойрондоо чадахгүй гэхэд намайг машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь би түлхүүрээ өгчихсөн. 07 цаг өнгөрч байхад Н.Э ирээгүй байсан. Би босоод Т.М эгчид Н.Э миний машиныг унаад гарсан, одоо болтол ирээгүй байна гэхэд за яахав хүрээд ирэх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгсэн тэрнээс хойш 2 өдрийн дараа аймгийн төв орж хайж байгаад Н.Эийг Булган зочид буудлын урд явж байхад тааралдаж уулзахад машингүй явж байсан, хүзүүндээ Т.М эгчийн мөнгөн гинжийг зүүчихсэн явсан. Т.М эгч бусад зүйлээ хаана байгааг асуухад худлаа үнэн юм яриад хоосон айлын хашаа руу дагуулж очоод байхаар нь цагдаад өгсөн...” , гэрч Ц.Гын”... Тэгэхдээ надад 1 хөөрөг хальт харуулчихаад далд хийчихсэн.  Би ажилтай байсан болохоор Н.Эийг гэртээ үлдээгээд өдөр гэртээ ирэхэд явчихсан байсан. Намайг байхгүй хойгуур манай гэрт эрэгтэй хүний мөнгөн бүсийг шалаар хаячихсан байсныг би уутанд хийж тавьчихаад Н.Э нь орой нь манайд ирээгүй. Гэтэл маргааш өглөө нь манай гэрт танихгүй 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн ирээд танайд манай мөнгөн бүс байгаа гэж байна, гаргаад өг гэж байсан. Тэгэхээр нь би Н.Эийн үлдээсэн мөнгөн бүсийг өгөхөд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Эрднэбилэгийн мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 12-15 тоотод байсан 23-52 УНЯ улсын дугаартай автомашинд байсан бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна, харин  гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан, шүүгдэгч Н.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед буюу 2017 оны 06 сарын 23-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан.  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван ажил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Эт 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Хохирогчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, иргэний хариуцагчаар гэрч Бг, татах, мөн түүний машинд эвдрэл үүссэн тул иргэний  нэхэмжлэгчээр татах, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд тайлбараар өгсөн мэдүүлэгт Мижээ, Отгоо гэх хүмүүст хулгайлсан эд зүйлээ өгсөн гэдэг тул эдгээр хүмүүсээс асууж тодруулах, гэрчийн мэдүүлэг авах, шүүгдэгч Н.Э нь машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн. Иймд дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд “...  Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ...”  “..өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан, гэрч О.Б, хохирогч Т.М нарын хооронд түүний хулгайд алдсан гэх эд зүйлийг тээвэрлэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн, тэдгээрийн хооронд тээвэрлэлтийн гэрээнээс үүдсэн гэм хорын хохирол, мөн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорын хохирол учирсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрч О.Бг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй,  мөн гэрч О.Бгийн машины дугуй хагарсан талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, харин шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э энэ талаар мэдүүлсэн бөгөөд гэрч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Эээс тайлбар авахад  “...хоёр ширхэг гаансны соруулыг Отгоод өгсөн, Мижээ гэх айлд очоод нэг мөнгөн аягаа өгсөн...” гэж мэдүүлсэн, уг тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, мөн шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч Т.Мийн эд зүйлийг авсан, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хэнд юу өгсөнөө одоо сайн санахгүй байна гэж мэдүүлдэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад Отгоо, Болдбаатар, Мижээ гэх хүмүүс нь хаана оршин суудаг болох тодорхойгүй байх тул хаягийг тогтоон мэдүүлэг авахаар хэрэг бүртгэлтийн хугацааг мөрдөгчийн тогтоол болон прокурорын тогтоолоор удаа дараа сунгасан боловч олж тогтоон мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил 4 сар гаруйн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан болно. Мөн шүүгдэгч Н.Э гэрч О.Бгийн машин дотроос хохирогч Т.Мийн эд зүйлийн хулгайлсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд  гэмт хэрэг үйлдэхдээ машин мехиназм ашигласан гэж үзэх боломжгүй юм. Н.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан, хаана байгаа нь тогтоогдохгүй байсан тул түүний талаарх мэдээллийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр Цагдаагийн газрын эрэн сурвалжлах санд бүртгэн /хх-128 хуу/ эрэн сурвалжлах ажиллагааг хийж  2020 оны 01 сарын 23-нд Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Б.Төмаршагай олж тогтоон саатуулсан талаар илтгэх хуудас  /хх-28 ху/ хэрэгт авагдсан,  мөн түүний тухайн гэмт хэрэгт холбогдохоос өмнө цагдаагийн байгууллагад саатуулагдсан баримтууд /120-124хуу/ авагдсан бөгөөд шүүгдэгч өөрөө цагдаагийн байгууллага дээр ирж шалгуулсан, түүнийг удаа дараа зөрчил гаргаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад барьж авалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна. 

Хохирогч Т.Мт гэмт хэргийн улмаас 17.370.000/арван долоон сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь өөрийн алдсан эд зүйлээс 90.000/ерэн мянга/ төгрөгийн мөнгөн аяга, 50.000/тавин мянга/ төгрөгийн мөнгөн зүүлт, тус бүр 85.000 /наян таван мянга/ төгрөгийн хоёр мөнгөн бүс зэрэг нийт 310.000/гурван зуун арван мянга/ төгрөгийн эд зүйлээ хүлээн авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, одоо 17.060.000/арван долоон сая жаран мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.Эээс гаргуулан хохирогч Т.Мт олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Н.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Н.Эт тогтоогдохгүй байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Эийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25/хорин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                           ТОГТООХ нь:                                                                                              1. З овогт Нын Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25/хорин тав/ хоногийг хорих эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эээс 17.060.000/арван долоон сая жаран мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн Тээгийн дээд эргийн 12-15 тоотод оршин суух Т.М/РД:АГ61121602/-т олгосугай.

6. Шүүгдэгч Н.Эээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР