Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 171

 

                             2020/ШЦТ/171

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 

           Улсын яллагч: Б.Б

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.О 

  Иргэдийн төлөөлөгч: М.Эрдэнэчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Ш.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Шгийн Мд холбогдох эрүүгийн 1912005780263 дугаар хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Хайрхан сумын Могой ............. суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Шгийн М/РД:.................../

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 05 дугаар саруудад Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 9-2 тоотод бага насны хохирогч П.Мыг эрхшээлдээ байгааг далимдуулан, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, тус тус бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Шүүгдэгч Ш.Мийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс сумын төв орсон. П.Мын өвөө гэртээ ганцаараа байсан. П.М тэр үеэр давтлагандаа явсан байсан. Тэгээд П.Мын өвөө надаас чи хөдөө явах болж байгаа юм уу гэж асуухаар нь би болоогүй гэж хэлсэн. Тэгээд П.Мын өвөө  надад би айл руу явж машин заслаа, чи намайг иртэл байж байгаарай гээд яваад өгсөн.  П.М 3 цагийн үед давтлаганаасаа ирээд ширээний хажууд суугаад хувцасаа сольсон. Тэгээд би сая гэрийг чинь цэвэрлэсэн яагаад хувцасаа тараагаад байгаа юм бэ хувцасаа эмхлүүл гэж хэлсэн. Би орон дээр бичлэг үзээд хэвтэж байгаад ахынхаа утсаар бичлэг үзэх үү гэж П.Маас асуусан. П.М тэгье гээд бичлэг үзээд байж байхад нь  би П.Мыг оролдсон. П.М болиоч гээд байхаар би больчихсон. П.М орон дээр гурил зуураад тавьчихсан залхуу хүрээд байна яаж элдэнээ гээд байсан. Би мотоцикль янзлах гээд гарах гэтэл П.М “Мөнхөө ахаа хоол хийх гэхээр залхуу хүрээд байна. Та надад гоймон аваад өгчих тэгвэл би таны саналыг зөвшөөрье”гэж хэлсэн. Тэгээд би ээждээ хэлж болохгүй шүү ах нь гоймонг нь аваад өгье гэж хэлээд П.Мтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би хүн ороод ирнэ хаалгаа түгжье гээд хаалгаа түгжсэн чинь П.М орон дээр өмдөө тайлаад хэвтэж байсан.  Тэгээд бэлгийн харьцаанд орсон. Дараа нь П.М та мөнгөө өгчих би дэлгүүр ороод гоймон аваад ирье гээд явсан. Би П.Мын амыг нь дарж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглээгүй. Би 11 дүгээр сарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би 2018 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Батболдынд мал харж байсан. Мал харж байх хугацаандаа 3-4 удаа сумын төв орсон. Манай дүү хот руу явах гээд та ирээд мотоцикль авчих гэхээр нь сумын төв орж 3 хоносон. Малыг нь маллаж байсан Батболд гэх хүн намайг шинэ жилийн үеэр сумын төв рүү явчихаад ир гээд явуулсан. Би 12 дугаар сарын 28-ны өдөр яваад 01 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн. Мөн цагаан сарын үеэр биеэр юм гараад сумын төв орж 10 хоног эмчлүүлсэн. Өөр сумын төв рүү ороогүй. П.М 11 сарын үед намайг гэртээ ирэхэд  Мөнхөө ах утсаараа тоглоод байж байсан гэж мэдүүлсэн байсан. Би 11 сард утасгүй байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 7-8-ны үед ээжийнхээ дүүтэй хамт утас авч байсан. 11 сард утасгүй байсан мөн Батболд гэдэг айлд мал харж байсан...” гэх мэдүүлэг, 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Огийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнжийн 09-02 тоотод оршин суух хаягтай 12 настай Пгийн М гэх эмэгтэй хүүхдийг Ш.М нь 2018 оны 11 сард, 2019 оны 05 сард тус тус хоёр удаа хүсэл зоргийнх нь эсрэг хүч  хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. 2018 оны 11 сард П.Мыг өдөр хичээлээсээ ирсэний дараа бэлгийн харилцаанд орж хүнд хэлнэ гэхэд нь амыг нь дарсан гэх мэдүүлгийг хохирогч мэдүүлсэн байгаа. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэгтээ хохирогчтой тохирсон гэдэг зүйлийг ярьж байна. Хохирогч нь 12 настай хүүхэд байгаа. 12 настай хүүхэд хүнтэй тохиролцож бэлгийн харьцаанд орно гэдэг боломжгүй зүйл. 12 настай хүүхэд гэдэг нь нас бие, сэтгэл  зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй байдаг. Ш.М нь хохирогчтой хоёр удаа бэлгийн харьцаанд орсноос гадна хохирогч руу гутал шидэж бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Шүүгдэгч нь 1 удаагйин үйлдэл, 2 удаагийн үйлдэл гэдэг дээр маргаж байгаа юм байна. Бага насны хүүхдийг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан бол эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Хохирогч нь сэтгэцийн хувьд эрүүл үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг, 

Эрүүгийн 1912005780263 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           * Насанд хүрээгүй хохирогч П.Мын өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сард намайг хичээлээсээ 13 цаг өнгөрөөгөөд тараад өөрийн гэр болох Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-02 тоотод орж ирээд байж байхад Ш.М ах манай гэрт ирээд хойморынхоо орон дээр утсаараа тоглоод сууж байсан. Би гутлаа тайлсан чинь Ш.М ах надад хандаад битгий гутлаа тараагаад бай би наад гэрийг чинь цэвэрлэсэн гэж хэлсэн. Намайг хувцсаа солиод сууж байхад агаагийн дүү утсаар юм үзэх үү  гэж надаас асуухаар нь би тэгье гэж хэлээд хажууд нь очсон. Утсаар нь инээдмийн бичлэг үзээд сууж байтал миний дээрээс хэвтсэн. Хэвтэхээр нь боль гэх гэтэл миний амыг таглаад хүчиндсэн. Мөн Өгөөмөр багийн Дэнж хороололд 2019 оны 05 дугаар сард манай гэрт орж ирээд гутлаа эмхлүүлж тавь гэж хэлээд намайг напилон торт авч идэх үү гэж асуугаад напилон торт авч ирсэн. Уг тортыг идээд орон дээр хамт сууж байхад намайг хэвтүүлээд өмдийг минь тайлаад өөрийнхөө боожгойг хийж хүчиндсэн. Миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийсэн. Миний бэлэг эрхтэн рүү орсон. Намайг Ш.М ах хүчиндэж дууссаны дараа миний бэлэг эрхтнээс нь үрийн шингэн гэдэг зүйл нь гоожсон. Миний өмдийг тайлаад л хүчиндсэн. Хүчиндэх үедээ зодож байгаагүй. Харин урьд өмнө нь нэг удаа алгадаад, хааяа гутал аваад шиддэг байсан. Би хүнд хэлчихээр манай аавын хүчиндсэн асуудал хамт илэрчих болов уу гэж бодсон. Тэгээд хүнд хэлээгүй. Ш.М ах намайг ээждээ хэлбэл би чамайг зодно шүү гэдэг байсан. Хүчиндэж байхдаа архи уугаагүй байдаг байсан.  2019 оны 05 дугаар сард хүчиндэхдээ гэрийн хаалгыг дотор талаас нь түгжиж байсан. Миний сарын тэмдэг ирээгүй байгаа. Цус гардаггүй байсан. Яагаад гэхээр миний хойд эцэг намайг хүчинддэг байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/ 

*Гэрч Б.Дгийн өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Г.Б дагавар охин П.Мыгаа хүчиндсэн. Тэгтэл тэр асуудлын дараа Ш.М миний зээ охин П.Мыг хүчиндсэн гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Ш.М манай гэрээр орж гараад явдаг бүтэн өнчин хүүхэд байсан. Тэгтэл миний зээ охиныг хүчиндсэн байна. Би ийм юм болно гэж зүүдэлсэнчгүй явсан. П.М худлаа яридаггүй хүүхэд байгаа. П.Маас өөрөөс нь сонссон. Тоглож наргиад зүгээр байдаг байсан хүүхэд байгаа. Ш.М 1988 онд миний төрсөн дүү Хандмаа, Ш нарын дундаас төрж байсан. 5 эрэгтэй хүүхэдтэй айлын 2 дахь хүү нь байгаа юм. Багаасаа мал хардаг байсан. Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд сууж байгаад гарсан. Хэдэн жил суусан болохыг нь мэдэхгүй байсан. Цэргийн алба хааж байсан. Би яг хугацаануудыг нь сайн санахгүй байна. Эцэг эхгүй өнчин хүн байгаа юм. Би эцэг эхийг нь хэдэн онд нас барсан болохыг санахгүй байна. Одоо Ш.М эхнэр хүүхэдгүй ганц бие эрхэлсэн тодорхой ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, айлын мал харж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн. Ах дүү нар нь Улаанбаатар хотоор амьдардаг. Ш.М манайхаар ирдэг угаасаа манай гэрээр байдаг. Мал харуулах хүн олдвол очдог. Тэрнээс бол манай гэрээр байдаг. Би эхнэртэйгээ хамт байдаг. Манай хүүхдүүд хөдөөнөөс орж гарч явдаг байсан. Нөгөө гэрт Г.Б эхнэр Д.П охин П.М, хүү Өнөрболд нартайгаа байнгын амьдардаг байсан. Манай гэрээр хүмүүс их орж гардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/

*Гэрч Д.Пгийн өгсөн:

“...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед миний нөхөр болох Г.Б миний охин П.Мыг хүчиндсэн. Тэр үед миний охин П.М надад хэлэхдээ аав намайг олон удаа хүчиндэж байгаа гэсэн. Ш.М ах намайг 2 удаа 2018 онд 2019 онд хүчиндсэн гэж хэлсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна. П.М хүчиндсэн гэж хэлсэн. Би нарийн зүйлийг асуугаагүй. Хүчиндсэн гэдгийг П.М мэдэж байна лээ, бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтэнээ хийхийг ойлгодог болсон байна лээ. Би өөрийн охиныг усанд оруулдаг, оруулахаараа нурууг нь угааж өгдөг, дотоожийг нь угаадаг, бэлэг эрхтэнээс нь цагаан зүйл гойжсон гэмээр халтар болсон байдаг. Би энэ талаар охиноосоо асуугаагүй. Шээс болоод бохирдсон байх гэж бодоод байж байдаг байсан. Аавдаа болон Ш.М нарт хүчиндүүлээд хичээл номондоо их дургүй болсон, бодлогшироод суугаад байдаг болсон байсан. Өөр илэрсэн зүйлгүй байна. Одоо сэтгэл санаа бие махбодийн хувьд эрүүл байгаа. Ш.М 1988 оны надаас 2 дүү залуу байгаа. Манай аав Б.Дгийн төрсөн дүү Хандмаагийн 5 хүүхдийн 2 дахь хүү нь, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхэдгүй, өөрийн гэсэн гэр орон байхгүй, ганц бие залуу, дүү нар нь Улаанбаатар хотод амьдардаг. 3 эрэгтэй дүүгийнх нь 2 эрэгтэй дүү нь гэр бүлтэй болсон. Зан харилцаатай хувьд төлөв даруу, ажилсаг, айлд зарагдаж өөрийнхөө амьдралыг авч явдаг. Цэргийн алба хаасан, сургуульд суугаад 3 дугаар анги төгссөн байх гэж бодож байна. Эхнэр огт авч байгаагүй, найзууд гэхээр ч хүн байхгүй. Манай аав Б.Дгийн гэрээр буюу Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-02 тоотод байнга ирдэг. 2018 оны 11 сар, 2019 оны 05 дугаар саруудад ирдэг байсан. Сумын төв орж ирэхээрээ байнга ирдэг байсан. Манайхаас өөр очих айл олон байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

*Яллагдагч Ш.Мийн өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сард би Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт Даваадоржийн Батболд гэх айлд мал харж байсан. Би тэр сард сумын төв рүү яваагүй, Б.Д ахынд очоогүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 28-нд шинэ жил үзэхээр сумын төв ороод 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буцаж Батболдынд очсон. 2019 оны 05 дугаар сард би Хайрхан сумын төв ороод Б.Д ахын очоод гэрт нь байж байтал П.М хичээлээсээ ирсэн. П.Мыг хувцасаа солиод өмдөө тайлсан байхад нь би инээдмийн бичлэг үзэх үү гэхэд тэгье гээд миний хажууд ирсэн. Бичлэг үзээд суухаар нь би түүнийг оролдож дээрээс нь дарж автал боль гэхээр нь больсон. Дараа нь гоймон аваад өг гэхээр нь би П.Мт мөнгийг нь өгөөд гоймонд явуулсан. Үүний өмнө гоймон аваад өгье ахын дүү зөвшөөрчих ээждээ битгий хэлээрэй гээд бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орсны дараа би П.Мт хоолны гоймонгийн мөнгө өгсөн. Би П.Мтай секс хийж байгаад дур тавих гээд байхаар нь бэлэг эрхтэнээ сугалж аваад 00 цаасаар арчсан. Би 2019 оны 05 дугаар сард бэлгийн харьцаанд орсон. Өөр хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй. П.Мын бэлэг эрхтэнээс цус гараагүй. Мөн өвдөж байна ёоё гэж орилоогүй. П.Мын 13-ны жил нь орж байга, 8 дугаар ангид сурдаг. Би найз охинтой найз охин маань Улаанбаатар хотод байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-87 дугаар тал/ 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай: 

“...Шинжлүүлэгч П.Мын охин хальс гэмтэлтэй байна. Гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хэзээ үүссэнийг тогтоох боломжгүйгээр сорвижиж эдгэрсэн байна. П.М нь үзлэгээр болон өөрийнх нь өгүүлсэнээр 2018 оны 10 дугаар сард 2 удаа бэлгийн харьцаанд орж байжээ. П.Мын биеийн гадаргууд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. П.М нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар, бэлгийн замаар дамжин халдварладаг ямар нэгэн халдварт өвчингүй байна. Үтрээний үрэвсэл өвчтэй байна. П.М нь үзлэгээр бэлгийн бойжилт олоогүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 44 дүгээр тал/ 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн: 

“...Шинжлүүлэгч Ш.М нь сэтгэцийн хувьд ямар чэгэн эмгэггүй байна. Ш.М нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. Ш.М нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Ш.М нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагаггүй...” гэх магадлагаа/хх-ийн 50 дугаар тал/ 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн: 

“...Насанд хүрээгүй хохирогч П.М нь дасан зохицохын эмгэгтэй байна. П.М нь сэтгэл зүйн хувьд гэмтэл авсан байна. П.М нь бэлгийн хүчирхийллийн улмаас сэтгэл зүйн гэмтэл авч дасан зохицохын эмгэгтэй болсон байна. Ямар хугацаанд эдгээхийг урьдчилан тогтоох боломжгүй. П.Мт эмийн болон сэтгэл засал эмчилгээ шаардлагатай. Сэтгэл засал эмчилгээ нь хэдэн сараас хэдэн жилээр үргэлжлэх боломжтой. Эдгэрэх хугацаа нь тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлого, эмчилгээнд хамрагдах байдал, дахин сэтгэл зүйн гэмтэл авах эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эмчилгээний зардлыг урьдчилан тогтоох боломжгүй. Дасан зохицохын эмгэг нь өвчний олон улсын 10-р ангиллын “F 43.2” кодоор ангиллагдана...” гэх магадлагаа/хх-ийн 55-56 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.М нь бага насны хохирогч П.Мыг эрхшээлдээ байгааг далимдуулан, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,  2019 оны 05 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 9-2 тоотод түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ш.М үйлдсэн гэм буруутай болох нь бага насны хохирогч П.Мын”... Өгөөмөр багийн Дэнж хороололд 2019 оны 05 дугаар сард манай гэрт орж ирээд гутлаа эмхлүүлж тавь гэж хэлээд намайг напилон торт авч идэх үү гэж асуугаад напилон торт авч ирсэн. Уг тортыг идээд орон дээр хамт сууж байхад намайг хэвтүүлээд өмдийг минь тайлаад өөрийнхөө боожгойг хийж хүчиндсэн. Миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийсэн. Миний бэлэг эрхтэн рүү орсон. Намайг Ш.М ах хүчиндэж дууссаны дараа миний бэлэг эрхтнээс нь үрийн шингэн гэдэг зүйл нь гоожсон. Миний өмдийг тайлаад л хүчиндсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн”...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Г.Б дагавар охин П.Мыгаа хүчиндсэн. Тэгтэл тэр асуудлын дараа Ш.М миний зээ охин П.Мыг хүчиндсэн гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Ш.М манай гэрээр орж гараад явдаг бүтэн өнчин хүүхэд байсан. Тэгтэл миний зээ охиныг хүчиндсэн байна. П.М худлаа яридаггүй хүүхэд байгаа. Ш.Маас өөрөөс нь сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пгийн”...Ш.М ах намайг 2 удаа 2018 онд 2019 онд хүчиндсэн гэж хэлсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна. П.М хүчиндсэн гэж хэлсэн. Би нарийн зүйлийг асуугаагүй. Хүчиндсэн гэдгийг П.М мэдэж байна лээ, бэлэг эрхтэн рүү нь бэлэг эрхтэнээ хийхийг ойлгодог болсон байна лээ. Би өөрийн охиныг усанд оруулдаг, оруулахаараа нурууг нь угааж өгдөг, дотоожийг нь угаадаг, бэлэг эрхтэнээс нь цагаан зүйл гойжсон гэмээр халтар болсон байдаг. Би энэ талаар охиноосоо асуугаагүй. Шээс болоод бохирдсон байх гэж бодоод байж байдаг байсан. Аавдаа болон Ш.М нарт хүчиндүүлээд хичээл номондоо их дургүй болсон, бодогошироод суугаад байдаг болсон байсан...” гэх мэдүүлэг, “...П.Мын охин хальс гэмтэлтэй байна. Гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хэзээ үүссэнийг тогтоох боломжгүйгээр сорвижиж эдгэрсэн байна. П.М нь үзлэгээр болон өөрийнх нь өгүүлсэнээр 2018 оны 10 дугаар сард 2 удаа бэлгийн харьцаанд орж байжээ. П.Мын биеийн гадаргууд ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. П.М нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар, бэлгийн замаар дамжин халдварладаг ямар нэгэн халдварт өвчингүй байна. Үтрээний үрэвсэл өвчтэй байна. П.М нь үзлэгээр бэлгийн бойжилт олоогүй байна...” гэх  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт, бага насны хохирогчийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.Мийн бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.         

               Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Мийн бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Ш.Мийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлттэй байна. 

            Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...яллагдагч Ш.М нь 2018 оны 11 сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнжийн 9-2 тоотод бага насны хохирогч 

П.Мыг эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон...”  гэх боловч насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт “...2019 оны 11 сард намайг хичээлээсээ 13 цаг өнгөрөөж тараад ирэхэд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнжийн 9-2 тоотод  орж ирээд байж байхад Ш.М ах манай гэрт ирээд хойморынхоо орон дээр утсаараа тоглоод сууж байсан. Би гутлаа тайлсан чинь Ш.М ах надад хандаад битгий гутлаа тараагаад бай би наад гэрийг чинь цэвэрлэсэн гэж хэлсэн. Намайг хувцсаа солиод сууж байхад агаагийн дүү утсаар юм үзэх үү  гэж надаас асуухаар нь би тэгье гэж хэлээд хажууд нь очсон. Утсаар нь инээдмийн бичлэг үзээд сууж байтал миний дээрээс хэвтсэн. Хэвтэхээр нь боль гэх гэтэл миний амыг таглаад хүчиндсэн...” гэж, мөн яллагдагчийн мэдүүлэгт “...2018 оны 11 сард би Жарантай багт Д.Батболд гэх айлын малыг маллаж байсан, 2018 оны 12 дугаар сарын 28-нд сумын төв ороод 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буцсан...” гэж мөн яллагдагч хэргийн материалтай танилцаад 2018 оны 11 сард П.Мыг хүчиндээгүй, миний хаана байсныг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүгдэгч Ш.М нь 2018 оны 11 сард бага насны хохирогч П.Мыг хүчиндсэн болох нь эргэлзээтэй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон тул  шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  Иймд шүүгдэгч Ш.Мийн 2018 оны 11 сард бага насны хохирогч П.Мыг хүчиндсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна. 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч 2018 оны 11 сард шүүгдэгч Ш.М нь бага насны хохирогч П.Мыг хүчиндсэн гэх цаг хугацаанд Хайрхан сумын Жарантай багт Д.Батболд гэх айлд мал маллаж байсан тул тухайн асуудлыг тодруулахаар хэргийн прокурорт буцаах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан болно. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бага насны хохирогч энэ гэмт хэргийн улмаас сэтгэлзүйн гэмтэлтэй болсон цаашид зайлшгүй сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гаргах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдуулах санал гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар бага насны хохирогч сэтгэл зүйн эмгэгтэй болсон, цаашид сэтгэл засалын эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар шинжээчийн дүгнэлт авагдсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. 

Шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч Ш.Мийн 2019 оны 10 сарын 04-ний өдрөөс 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 273/хоёр зуун далан гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Шгийн Мийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мийг 13/арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 13/арван гурав/ жилийн хугацагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мийн 2019 оны 10 сарын 04-ний өдрөөс 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 273/хоёр зуун далан гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ш.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид цаашид гарах сэтгэл засалын эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр тогтоосугай. 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Р.АЛТАНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧ      П.ГАНДОЛГОР

                                              ШҮҮГЧ      Б.ОТГОНЦЭЦЭГ