Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 177

 

 2020/ШЦТ/177

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Ү 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 

Шүүгдэгч: П.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Пгийн Мт холбогдох эрүүгийн 2012001590058 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Пгийн М/РД:АЯ................../ 

              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч П.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 4а-28 тоотод байх гэртээ өөрт нь, мөн өөрийн ойр дотны буюу бага насны 2 хүүхдэд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан талийгаач Ү.Аийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн нөхөр Ү.Аийн нүүр, толгой, цээжин хэсэгт нь төмөр алхаар олон удаа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би П.Мийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдэж байгаа. Хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд худал мэдүүлэг их байна. Миний хүүхэд П.Мтэй хамт амьдархаасаа өмнө ийм зан араншинтай байгаагүй. П.М, талийгаач нар нь 8 дугаар ангиа төгсөөд ТМС-д суралцаж байхдаа танилцаж байсан. Хоёулаа ажилгүй айлын хашаанд амьдарч байхад нь би очиж байсан. Тэгээд би хүүхдээ Улаанбаатар хотод  ахлагчийн сургуульд оруулсан. Тухайн үед манай хүүхэд архи дарс уудаггүй байсан. Манай хүүхэд 151 дүгээр ангид хуваарилагдсан. Тэгээд би хоёулаа ажил төрөлтэй байг гээд П.Мийг 151 дүгээр ангид цэвэрлэгчээр оруулж өгсөн. П.М нь манай хүүхдийн ажлыг нь ойлгохгүй дарга дээр нь ороод хэл ам хийгээд ажлаасаа халагдсан байсан. Манай хүүхдийг байнга харддаг байсан. П.Мийн хувьд суурь боловсрол байхгүй хүмүүжлийн доголдолтой хүүхэд байгаа. Тэгээд энэ байдлаас нь болоод манай хүүхэд архи уудаг болсон байсан. П.М нь дүүтэйгээ хамт архи уугаад манай том охины нөхрийг байнга дарамталдаг байсан. Талийгаачийн хувьд архи уух нь гайгүй болоод хамт олондоо нэр төртэй ажиллаж байгаад Судан улс руу 9 сарын хугацаагаар явсан. Би тэтгэврийн зээл аваад хүүхдээ Судан руу явуулсан. 9 сарын хугацаанд ажилласан цалин хөлсийг нь бүгдийг нь П.М авсан. Тэгээд хүүхдээ ирэх үеэр нь би очсон.  Би өөрсдөө ажиллаж хөдөлмөрлөж байгаад гэр орноо бэлдэг гээд гэр бэлдэж өгөөгүй байсан. Тэгээд Чулуут суманд ирээд манай хүүхдийн Судан руу явж ажиллаж олсон мөнгийг ах дүү нартаа зээлсэн байсан. Манай хүүхэд цалингаасаа машин авсан гэж байсан. Он гаргаад 02 сараас эхлээд Чулуут суманд амьдарсан. П.М, талийгаач хоёр хоёулаа архи уудаг. Мөн П.Мийн ээж бас архи уудаг гурвуулаа нийлээд архи уучихдаг байсан. Тэгээд архи уугаад маргалдахаараа цагдаа дуудаад баривчлуулчихдаг. Манай хүүхэд өвлийн хүйтэнд дан цамцтай гүйж ирж байсан, цагдаа дуудаж өгөх гээд байна гээд. Сүүлдээ архи уух нь ихэсээд гудамжны архичин болсон. Талийгаач, П.М хоёр банкнаас 4.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд банкны хоёр хүн дагуулж ирээд надаар тэтгэврийн зээл авахуулсан. Тэгээд болохгүй байна гээд хоёр дахь удаагаа зээл аваад өг гэсэн. Би чадахгүй гэж хэлж байсан. Бас утас зээлээр авсан гээд тэр мөнгийг надаас нэхээд байгаа. Сүүлдээ манай талийгаач архи ууж агсам согтуу тавьж гэр орноосоо хулгай хийдэг болсон. Архи уугаагүй үедээ ээжтэйгээ утсаар ярьдаг. Намайг гэртээ харихаар П.М байхгүй байгаад байна өөр хүнтэй юм шиг байна гэж байсан. П.М нь санаатайгаар алсан. П.Мийн ах дүү нарын өгсөн мэдүүлгийг харсан. Би эхлээд мэдүүлэг өгөхдөө 3 хүүхдийг нь бодоод гомдол саналгүй гэж хэлсэн. Хамт архи ууж байсан хүн нь чи ганцаараа амжих юм уу гэж ярьж байсан гэж  хүүхэд нь хэлсэн. П.Мийн санаа сэтгэл цочирдоогүй санаатай алсан гэж бодож байгаа. Миний хүүхдийг алахгүйгээр тахир дутуу болгочихгүй л гэж бодож харамсдаг. Оршуулга дээр нь П.М болон П.Мийн талаас нэг ч хүн ирээгүй. П.Мт ял оногдуулахдаа тэнсэх ял оногдуулж болохгүй гэж үзэж байна. Тодорхой хугацаагаар ял эдлүүлэх нь зүйтэй байх. Мөн П.Мийн талын ах дүү нар нь ирээд надаас уучлалт гуйгаад сэтгэл санааг минь засаж болох байсан. Гэтэл нэг нь ч ирээгүй. П.М нь дундах охиноо дөнгөж төрсний дараа ээжтэйгээ хамт манайд ирээд өсгөж чадахгүй гээд эхнэр бид хоёрт үлдээгээд явж байсан. Тэгээд хүүхдийг нь Дорнодод байдаг байсан хүүхэд рүүгээ явуулъя гээд яриад байж байтал хүүхдээ авна гээд авч явж байсан. Талийгаачийн 49 хоног дээр Дорноговь аймагт амьдардаг миний хүү бас хүнд алуулчихсан. Хэдийгээр гомдол саналгүй гэсэн боловч П.Мт оршуулгын зардал гээд надаас уучлалт гуйгаад  ядаж 1.000.000 төгрөг өгчих сэтгэл байхгүй байгаа...” гэх мэдүүлэг

*Эрүүгийн 2012001590058 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Ү.А хүнд алуулсан байна гэж манай эхнэр М.Э болон хүү Оаасаа сонссон. Энэ талаар сонсоод би хэргийн газарт очиж хүүгийнхээ цогцсыг харж чадаагүй. Харин 2020 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Ү.Аийн цогцсыг эмнэлгийн моорогт байхад нь харсан. Ү.Аийн охин А.Ц болон О нартай би уулзаад аавыг нь хэн алсан талаар аргадаж байгаад асуухад А.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аавын төрсөн өдөр болсон гаднаас хүмүүс ирж архи уусан. Уг архийг уухдаа маргалдаж байгаад тэр залуучууд нь хэрэлдэж манай гэрээс явсан. Түүний дараа аав гэртээ орж ирээд орон дээрээ хэвтэж байгаад ээж гаднаас орж ирээд нэг шил гэртээ үлдсэн байсан Хараа нэртэй архиа хувааж уугаад аав одоо унтацгаая, унтацгаая гэж хэлээд хэвттэл ээж худлаа унтаад аав жинхэнээсээ унтсаны дараа ээж түлээн дээрээс юм аваад ир гэж хэлээд О бид хоёрыг гэрээсээ гаргаад түлээн дээрээс юм аваад ир гэхээр нь гараад буцаад гэртээ орох гэтэл үүд нь түгжээтэй байсан. Үүдийг нүдээд хүлээгээд зогсож байтал ээж гарч ирээд миний утас хаана байна гэхээр нь би гар утас хаана байгааг хэлж өгтөл хаалгаа онгойлгоод хааж гэр рүү орохын заагаар гэрийн баруун тал руу хартал аавын нүүрэн хэсэг нь цусаар будагдсан байдалтай хэвтэж байсан гэсэн. Нэг их сонин байдалтай байсан. Түүний дараа ээж утсаа аваад гарч ирснээ цагдаа дуудах хэрэгтэй байна гэж хэлээд уйлаад байсан гэсэн. Би энэ талаар сонсоод Ү.Аийг түүний эхнэр П.М алсан байна гэдгийг би мэдэж авсан. Хүүхдүүд харсан зүйлийнхээ талаар худал хэлэхгүй. Тэнд байсан залуучуудад буруу байхгүй юм байна лээ. Ү.А архи уудаг буруу зуршилтай болсон. Архи уухаараа таарамжгүй харилцаатай болчихдог юм шиг байна лээ. Эрүүлдээ бол П.М, Ү.А нар зан харилцаа сайтай сайхан харилцаатай хүмүүс байгаа. Миний төрсөн хүү Ү.А 1986 онд миний 4 дэх хүү болон мэндэлсэн. Багадаа миний болон эх М.Эынхаа хайр халамжид өссөн. Архангай аймгийн Хашаат суманд 1 дүгээр ангид суралцаж байгаад манай гэр бүл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд шилжиж ирсэн. Би тухайн үед Хашаат сумын Номгон багийн засаг дарга хийж байгаад тэтгэвэртээ гараад Эрдэнэбулган сумын төвийн төвд суурьшсан. Ү.А Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуульд суралцсан. Бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Бага ангидаа сурлага их сайтай байсан. Харин 7 дугаар ангиасаа хичээлдээ муудаж нэг охинд хайртай болсон байсан. Тэр охинтойгоо уулзаад гэр орноор нь яваад тэнэж эхэлдэг болсон. 8 дугаар ангиа төгсөөд шиг санагдаж байна. Нэг өдөр хүү маань гэртээ ирснээ аав би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн компьютерын ангид орсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь сайн сураад миний хүү мэргэжилтэй болчихвол чамд хэрэгтэй гээд урмыг үгээр шагнаж байсан. Би Ү.Атай нэг өдөр самарт явтал нэг охин Ү.Аийг дагаад яваад байсан. Тэгэхээр нь би юун охин бэ гэтэл манай ангийн охин байгаа гэж хэлээд байсан. Энэ охин бол одоо түүний эхнэр болсон П.М байгаа юм. Түүнээс хойш П.М Ү.А нар үерхэж эхэлсэн. МСҮТ-д сурч байхдаа Ү.А гэрээсээ алга болоод тэнээд байдаг байсан. 2007 онд гэрээсээ гараад удаан алга болсон. Гэртээ ирж хонолгүйгээр яваад байхаар нь би сураглаад явтал П.Мтэйгээ хамт нэг байшинд хамт амьдарч байсан. Түүний дараагаар Ү.А, П.М нарын дундаас 2008 онд том охин А.М нь төрсөн. Түүний дараагаар 2012 онд Ү.Аын охин А.Ц төрсөн. Энэ ондоо хүү Ү.А маань Энхийг сахиулах ажиллагаанд 9 сарын хугацаатай явж ирээд түүнээс хойш архи их уудаг болсон. Энэ асуудлаасаа болоод Улаанбаатар хотод амьдардаг байсан албаныхаа байрнаас хөөгдөж гараад энэ тэрүүгээр хэсүүчлээд амьдраад байдаг байсан. Энэ үеэс эхнэр П.Мтэйгээ хамт архи уудаг болсон байна лээ. Ажиллагаанд яваад ирэхдээ авсан мөнгөн урамшууллыг нь Архангай аймгийн Чулуут суманд амьдардаг хадам ээж нь байшин бариулсан байсан. Ү.А 2014 оноос манай гэрт ирж агсам тавиад гэр орон нураачих гээд байдаг болсон. Би тэр үед гараад зугтаачихдаг байсан. Анх хүү Ү.А маань даруу төлөв зантай, уяхан сэтгэлтэй, хүнд их итгэмтгий, хийж байгаа ажилдаа сайн хүн байсан. Машин мотоцикль сайхан жолооддог, зураг зурах авьяастай, ам бүл 5, эхнэр 3 хүүхэдтэй байсан. П.М нь боловсрол муутай, шударга, хэлэх гэсэн зүйлээ хүнд хэлчихдэг байсан. Мөн архи их уудаг болсон. Энэ 2 сүүлийн үед байнга хамт амьдардаг. Би өөр зан харилцааг нь мэдэхгүй. Би П.Мтэй харьцдаггүй байсан. Надад гомдол санал байхгүй. Амь хохирогч Ү.Аийг оршуулахад 3.175.000 төгрөг болсон. Би өөрөөсөө болон ах дүү нараасаа гаргасан энэ мөнгийг нэхэмжпэхгүй. Ү.Аийн 3 хүүхэд багаасаа П.Мийн ээжийн гар дээр өссөн. Тиймээс манайд тогтохгүй, гэрээ өссөн орчноо санах байх гэж би бодож байна. Манай худ Бадам 3 хүүхдийг нь одоо авсан байгаа. Бид Ү.Аийн 3 хүүхдийг өсгөх бодолгүй байна. Ү.Аийг байнга архи уудаг гэж бодож байгаа. Архи уусан үедээ төрсөн эцэг эх бид 2 дээр ирж ч агсам тавьдаг. Гэр бүлийн хүчирхийллээр цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүхээр шийтгэгдэж хүмүүжиж байсан. Мөн хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 101-104 дүгээ тал/, 

 

*Насанд хүрээгүй гэрч А.Цийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 4-28 тоотод байдаг гэртээ аав ээж, дүүгийн хамт байж байсан. Манай гэрт өдрийн 16:00 цагийн алдад аавын найз, би нэрийг нь мэдэхгүй, бүдүүн ах орж ирсэн. Тэр ах цагаан сар болж байна, юмаар дайлъя гээд ганц шил юм авъя гэсэн. Аав яахын яахын гэсэн чинь тэр ах тэгвэл болчихьё энэ тэр гээд уурласан. Тэгэхээр нь аав за за тэгвэл аваад ир гэсэн. Тэгээд нөгөө аавын найз архинд яваад багцаагаар 1 цаг болоод ирэхдээ 2 дүүтэйгээ хамт гурвуулаа болоод 1 шил том Ерөөл нэртэй архитай ирсэн. Тэр архиа ууж дуусаад хөзөрдөх үү гэснээ мөнгөнүүдээ нийлүүлээд аав найзтайгаа хамт хөзөр авахаар гарсан. Тэгээд тэр 2 буцаад хөзөр аваад ирснээ өө нээрээ ганц шил юм авчихдаг байж гэж аавын найз хэлээд 2 дүүтэйгээ хамт гараад явсан. Тэр 3 том хайрцагтай пиво архи авчирсан. Тэд нар пиво ууж байснаа хөзөр тоглохоо болье мушигдая гэж аавын найз ярьсан чинь аав яаж тоглох гээд байгаа юм гээд уур нь хүрээд уурласан. Тэгсэн найзынх ч гэсэн уур нь хүрээд алив гараад ирдээ уулзъя гээд аавтай хамт гэрээс гаргаад явсан. Би тэр хоёрыг гарахад нь дагаад гараад явсан. Тэр аавын найз ах гэрийн гадаа гараад хоёулаа үзчихье гээд ханцуйгаа шамлаад байсан. Аав чадахгүй чадахгүй гэсээр байгаад нөгөө ахыг хашааны хаалгаар гаргаад явуулсан. Намайг хашаан дотор байж байсан чинь гэрт үлдсэн 2 ах гараад ирсэн чинь хашаанаас гараад явсан аавын найз бүдүүн ах буцаад ороод ирсэн. Тэгэхэд гадаа харанхуй болчихсон цаг ойролцоогоор 19:00 болж байсан. Тэгээд аав хамгийн түрүүнд гэр рүүгээ яваад орсон. Аавын араас ээж жаахан байзнаж байгаад орж ирсэн. Нөгөө гурван ах хажуу талын хашаанд байдаг Баадай өвөөгийн гэр рүү орсон. Аав ээж хоёр гэрт байсан үлдсэн бүтэн шил архиа гаргаж ирээд тал хүртэл уусан. Аав миний хүү энийг нуучих өглөө авъя гэсэн. Би тал шил архийг нь аваад шкафны ард хийсэн. Аав хөзөр тоглоё гээд хөзрөө гаргаж ирсэн. Аав дүү ээж бид 4 хөзөр тоглоод, дараа нь шагайгаар морь уралдуулж тоглосон. Тэгээд 22:00 цаг болж байхад аав баруун талын орон дээр хэвтээд гэрлээ унтраагаад дүү бид хэд унтах гээд хэвтсэн. Тэгсэн ээж миний охин гэрлээ асаадаа гэхээр нь гэрлээ асаасан. Тэгсэн ээж надад миний 2 хүү гараадах ээж нь түлээний тэнд юм нуучихсан байгаа тэрийг олоод ир гэхээр нь бид 2 гараад түлээний тэнд очсон чинь юм байхгүй байхаар нь буцаад гэртээ орох гэсэн чинь гэрийн хаалга цоожтой байсан. Бид хоёр ээжээ хаалгаа гэсэн чинь ээж бид хоёрыг гэр рүү оруулалгүй өөдөөс нь түлхээд аваад гарсан. Тэгээд ээж нь Баадай өвгөнийх рүү чинь орчихоод ирье яасан сонин хүмүүс вэ гээд хашааг нь даваад орсон. Ээж дүү бид хоёрт Баадай өвөөгийн чинь хашааны үүдийг тайлна тэгэхээр үүдээр нь ороод ирээрэй гэсэн. Бид 2 Баадай өвөөгийн хашааны хаалган дээр очсон чинь ээж хаалга онгойлгож өгөөд бид 3 Баадай өвөөгийн гэрийн үүдэн дээр очоод гэрийн хаалгыг нь нүдсэн чинь одоохон одоохон гээд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд ээж, дүү бид 3 хашаа руугаа буцаад орсон. Ээж надаас утас хаана байгаа гэж асуухаар нь би гэрт авдар дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхэд ээж цагдаа дуудахгүй бол болохгүй нь Баадай өвгөнөөс болж байгаа юм гэсэн зүйл яриад байсан. Ээж дүү бид хоёрыг хашаан дотор үлдээгээд өөрөө гэр рүү яваад орсон. Ээжийг гэрт орчихсон байхад би гэрийн хаалганы завсараар харсан чинь аавын нүүр талынх хэсэг цаашаагаа сонин болчихсон байсан. Тэгээд ээж утсаар цагдаа руу залгасан чинь эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирсэн тэгээд юу болсныг мэдэхгүй. Тэр гурван залуу аав, ээжтэй хашаан дотор уулзаж байгаад тэгээд аав түрүүлээд гэр рүүгээ орсон, ээж байж байгаад гэртээ орж ирсэн. Тэр 3 залуу дахин манайд орж ирээгүй. Аав ээж 2 маргалдаагүй. Тэр үед ээж аав 2 зүгээр тоглоомныхоо талаар ярьж байсан. Бид 2 тэр үед ердөөсөө чимээ сонсоогүй. Бид хоёрыг гарахад аав гэрийн баруун талын орон дээр зуух руу харчихсан унтаж байсан.  Харин ээж гэрийн зүүн талд нэг юм хайж байгаа юм шиг байсан. Манай гэрт модон иштэй жижигхэн алх байдаг. Тэр алх өчигдөр уржигдараас хойш алга болчихоод байгаа. Миний бодлоор ээж тэр алхыг хайсан болов уу л гэж бодож байна. Дүү бид 2 түлээ рүү явчихаад ирснээс хойш ердөөсөө гэр рүү ороогүй.  Аав унтаж байсан орныхоо урд нүүр нь зуух руу харчихсан хэвтэж байсан. Аавын дух хацар цус болчихсон, дух нүүр нь сонин болчихсон байсан. Гэрийн эд зүйл хэвээрээ байсан. Манай түлээ байдаг газар үүдний ойролцоо байдаг. Ээж бид хоёрыг гэр рүүгээ орж болохгүй гээд оруулахгүй байсан. Аав гэртээ ганцаараа үлдээд ээж алга болчихоор хэрүүл болдог байсан. Ээж архи уучихаад юм нь /архи/ дуусахаар гараад явчихдаг, тэгээд заримдаа удаад ирдэг, заримдаа хурдан ирдэг. Би урьд шөнө ерөөсөө унтаагүй. Дүү жаахан унтсан. Энэ үед миний аав амьд унтаж байсан. Миний ээж П.М, аав Ү.А хоёр л үлдсэн, өөр хүн байгаагүй. Гаднаас ямар нэг хүн ирээгүй. Тэр ах манай гэрт урьд өмнө нь ирж байгаагүй. Харин би тэр ахыг гудамжинд л харж байсан. Тэр бүдүүн ахтай хамт ирсэн 2 ах ч гэсэн манайхаар ирж байгаагүй. Бид 2 ээжээс юу хайхыг асуугаагүй. Ээж аймар ууртай харагдаад байсан. Ээж нь аавыг нь алчихлаа, болохгүй бол ээж нь шоронд явах болно шүү гэж л ярьсан...’’гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-111 дүгээр тал/,

*Насанд хүрээгүй гэрч А.Цийн дахин өгсөн:

“...Ээж, эгч бид гурвыг зодож цохидог байсан, дүү Оийг зодож цохиж байгаагүй. Ээж, эгч бид гурвыг аав ууртай үедээ, эсвэл согтуу архи уусан үедээ зоддог байсан, заримдаа бид нарыг буруу зүйл хийхээр зодож цохидог байсан. Өнгөрсөн жил эгч А.М аав хоёр угаасан хувцас авах гээд гэрээс гарсан аав А.М эгчийг түлхэж унагаагаад эгч төмөр дээр унаад баруун гараа хугалж байсан. Миний цээж хэсэг рүү гараа атгаж байгаад дунд зэрэг чанга цохидог байсан миний цээж хэсэг өвдөж байгаад зүгээр болчихдог байсан. Бид нарыг буруу ааш гаргасан үед цохиж зоддог байсан, дүү А.Оийг зодож байгаагүй. Гэрээ цэвэрлэж, хичээлээ хийсэнгүй гэдэг байсан. Тэр өдөр аав ээжийг цохиж зодоогүй харин архи авч ир гээд гэрээс гаргасан, А.О бид хоёрыг ч аашилж загнаагүй зүгээр байсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 112-113 дугаар тал/, 

 

*Гэрч М.Эын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 20 минутын орчим Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн эмч гээд нэг хүн ярьсан. Тэгээд Ү.Аийн ээж мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь “Ү.Аийн гэрт нэг асуудал гарсан байна, та очиж үзэх хэрэгтэй байна гэсэн”. Би Ү.Аийн гэр рүү өөрөө явалгүй хүү Оыг явуулсан. Манай хүү О Ү.Аийн гэрт очоод өнгөрчихсөн байна гээд утсаар над руу ярьсан. Талийгаач Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар Наранбулагийн 4-28 тоотод эхнэр П.М, охин, хүү гурвын хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Би талийгаач хүүгийн том охин А.Цээс юу болсон талаар асуусан. А.Ц нь надад аав, ээж хоёр архи уусан, аав унтана гээд хэвтсэн, ээж болохоор унтаагүй байсан. Тэгээд бид хоёрыг гэрээс гаргачихаад эргээд орох гэсэн чинь наанаа байж бай гээд оруулаагүй. Ээж нь цагдаа, түргэн дуудаадхая гэсэн юм гэсэн. Надад ийм зүйл ярьсан. Энэ хоёр 10 гаран жил хамт амьдарч байгаа. Энэ хоёр уг нь гайгүй л байдаг. Архи уусан үедээ хоорондоо жаахан маргадаг л юм шиг байгаа. Бидний дэргэд нэг их архи уугаад байдаггүй. Би найз нөхдийнх нь талаар мэдэхгүй. Би талийгаачтай өр авлага өс хонзонгийн хүн байдаг эсэх талаар сайн мэдэхгүй байна. Миний хүү бодсон юмаа аман дээр хэлчихээд хурдан мартчихдаг цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу хүн байсан. Надад болсон асуудлынхаа талаар нэг их юм яриад байдаггүй. Сүүлд нэг эрүүлжүүлэгдээд гарлаа гэж дуулддаг байсан. Үе үе эрүүлжүүлэхэд орчихоод байдаг. Миний мэдэхийн хоёр ч орсон, хэд орсон талаар мэдэхгүй байна...’’гэх мэдүүлэг/хх-ийн 114-116 дугаар тал/, 

*Гэрч О.Бы өгсөн: 

“...2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай гэрийн хаалга дуугарсан. Тэгэхээр би хаалгаа нээтэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч гэж нэг эрэгтэй хүн танай гэрийг мэддэг өөр айл таньдаггүй П.М гэх эмэгтэй ирсэн байна. Нөхөр нь гэртээ нас барсан байна та таних уу? гэж хэлэхээр нь би эхнэртээ хоёуулаа гарах хэрэгтэй байна гэж хэлээд байрнаасаа гарч орцондоо Ү.А нас барсан байна П.М хүүхдүүдтэйгээ ирсэн байна гэж хэлээд орцноос гартал эмнэлгийн ногоон өнгийн фургон маркийн машины хажууд П.М 2 хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан. Би ч юм дугаралгүй сонсоод байж байтал надад эмнэлгийн эмч жолооч нар нь Ү.А гэх залуу гэртээ нас барсан байна. Хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлээд манай байрны гаднаас хөдлөөд явчихсан. Тэгээд би гэртээ ороод удалгүй юу болсон талаар харах гээд Ү.Аийн гэрийн тэнд очтол цагдаа нар хамгаалалт аваад хэргийн газрын үзлэг хийж байсан. Би цагдаа нар хэргийн газрын үзлэг хийж байгаа болохоор Ү.А нас барсан болох нь тодорхой юм байна гэж бодоод гэртээ хариад унтаагүй байж байхад үүрээр цагдаа нар ирээд П.Мээс хэргийн талаар юм асууж тодруулах зорилгоор Цагдаагийн газар руу авч явсан. Бид ч мөн цагдаагийн газрын гадаа ирээд юу болсон бол гэж чимээ чагнаад хүлээгээд байж байсан. Миний мэдэх зүйл энэ байна. Би тухайн шөнө цагаа огт хараагүй уймраад яваад байсан. Цагийг багцаалдах боломжгүй байна. Ү.Аийг эхнэр нь алхаар цохиж алсан гэсэн. Энэ талаар эхнэр бид 2 П.Мийн өөрийнх нь амнаас сонссон. Хорионы хурал дээр П.М, шүүгч, прокурортоо би нөхрийгөө алсан гэж хэлсэн талаар өмгөөлөгч Б.Алтанчимэг нь надад хэлсэн. Өмгөөлөгч нь тайлбарлаж ярьж өгсөн. Тэр үед П.М нь хар бараандуу өнгийн хувцастай байсан. Би нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр ерөнхийдөө хэрүүл, маргаантай байдаг байсэн. Амь хохирогч Ү.А нь бид нартай энгийн харилцаатай байдаг, гэр орондоо эхнэр, хүүхэддээ их ширүүн зантай байдаг юм билээ. П.Мийн нүүр ам, бие энд тэндгүй хөхөрчихсөн явдаг байсан. Манай эхнэр яачихсан юм бэ? гэж асуухаар нуугаад байгаа бололтой байдаг байсан. Би яг он сар өдрөөр нь хэлж мэдэхгүй байна. Манай гэрт байж байгаад гэрээсээ хөөгдчихлөө гээд уйлж унжаад энд тэнд нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан. Хүүхдүүдээ нүцгэн хувцасгүй шахуу дагуулаад ирдэг байсан. Амь хохирогч Ү.Ааас хүүхдүүд нь их айдаг байсан. 2018 оны том охиныхоо гарыг хугалчихлаа гэж сонсогдож байсан. Эхлээд юмнаас унаад гараа хугалчихлаа гэж яригдаж байгаад сүүлдээ Ү.Аийг цохиж хугалсан гэж яригдсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 117-119 дүгээр тал/ 

*Гэрч У.Бын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Б манай нэг таньдаг ах байгаа юм. Тухайн хүн манайхтай төрөл, мөн хөгшин настай хүн байдаг юм гээд Б.Мэ бид хоёрыг дагуулж явсан. Тэднийд очихдоо замаараа очих айлын урд талд байх дэлгүүр орж нийслэл нэртэй 2,5 литрийн 3 пиво авч тухайн айлд орсон. Тухайн айлд үдээс хойш 16 цагийн үед орсон чинь ганц бие хөгшин настай хүн байсан. Дэлгүүрээс авсан 3 пивыг Б.Мэ, Б, тухайн айлын эзэн бид 4 дөрөв уугаад сууж байхад тухайн хөгшин настай ах манай хамар хашааны Ү.А гэх хүн намайг байнга дарамталдаг шөнө унтаж байхад гэрт орж ирээд миний хоолойг учир зүггүй боодог гэх мэтийн зүйл яриад сууж байтал Ү.А гэх хүн гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар дэмий ярьж сууж байгаад нөгөө дэлгүүрээс худалдаж авсан 3 пивыг ууж дуусгасан. Тэгсэн Ү.А гэх хүн та нар бүгдээрээ манай гэрт ор гэж хэлсэн. Ү.Аийнд орохоос өмнө Б.Мэ бид хоёр дэлгүүр орж 1 шил архи, 2,5 литрийн нийслэл нэртэй нэг пиво авч Ү.Аийнд 19 цагийн орчим орсон гадаа харанхуй болсон байсан. Ү.Аийнд орж дэлгүүрээс худалдаж авсан нийслэл нэртэй 2,5 литрийн пивыг Б.Мэ, Ү.А, түүний эхнэр, Б, бид нар хувааж ууж дуусгаад 20 орчим минут болоод Б.Мэ, Б бид гурав харих гээд гэрээс нь гарсан. Тэгээд машиндаа суугаад хөдлөх гэтэл Б би эргэж Ү.Аийнд орчихоод ирье түр та хоёр хүлээж бай гэсэн. Хүлээгээд ойролцоогоор 10 минутын дараа Б Ү.Аийн гэрээс гарч ирсэн. Ирээд Б машинд суухаар нь машинтайгаа хөдлөөд эхлээд Б.Мийг гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь намайг гэрт Б хүргэж өгөөд өөрөө гэрээдээ явсан. Ийм л зүйл болсон. Харин Б дуудахдаа Баадай гэж дуудаад байсан. Б манай нэг таньдаг ах Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Баянбулаг багт байдаг. Тухайн ах дээр очоод ирье гэж хэлсэн. Тэгээд Б.Мөнх- Эрдэнэ, бид хоёр хамт явсан. Ү.А гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Дэлгүүрээс худалдаж авсан 3 пивыг хувааж уусан. Баадай буюу Бадарчийнд өөр архи дарс уугаагүй. Өдрийн 16 цагийн орчим очсон. Ү.А гэх айлд Б, Б.Мэ, бид гурав орсон. Тэнд ороод нийслэл нэртэй 2.5 литрийн нэг пиво уусан. Түүнийгээ дуусгаад гэрээс нь гарсан. Бага насны хоёр хүүхэд, мөн Ү.Аийн эхнэр байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Б, Ү.А хоёр хоорондоо Бадарч гэх хүнээс болж хэрэлдсэн. Б Ү.Аид хандаж чи битгий хөгшин настай хүн дээрэлхэж бай гэж хэлсэн. Тэгсэн Ү.А өөдөөс нь юм яриагүй дуугүй байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл анзаарагдаагүй. Ү.Аийг өөрийн гэрт нь үлдээсэн. Гэрийн гол хэсэгт байх модон ширээний урд талд буюу дэлгүүрээс худалдаж авсан цаасан хайрцагт хийсэн уугаагүй архиа хамт үлдээсэн. Ү.Аийн гэрт задлаагүй үлдээгээд гарсан. Дэлгүүрийн худалдагч хурдан аваад гар гэсэн болохоор хайрцагт хийлгээд аваад гарсан. Архины нэрийг харж чадаагүй. 17.000 төгрөгийн орчим үнэтэй архи авсан. Б.Мэ бид хоёр очиж авсан. Ү.Аийн гэрээс түүний бага насны охин /7 орчим настай харагдсан/ нь гэрээсээ гарсан. Түүнийг гэрээс гарах үед бага хүү нь гэрийн хаалгаар шагайчихаад гэртээ үлдсэн. Ү.Аийн эхнэр миний санаж байгаагаар гэрээсээ гараагүй. Ү.Аийн эхнэр гаднаас орж ирээд учиргүй бид нарыг загнаад хашгачиад байсан. Би 88139072 гэсэн дугаарын гар утас барьдаг. Би Б.Мэ Б нарыг ямар дугаарын гар утас барьдаг талаар цээжээр мэдэхгүй. Харин миний гар утсан дээр хадгалаастай байгаа. Гар утсан дээрээсээ харвал хэлж чадна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 120-123 дугаар тал/ 

*Насанд хүрээгүй гэрч А.Мгийн өгсөн: 

“...Би 2019 оны 08 дугаар сараас хойш Архангай аймгийн Чулуут суманд өөрийнхөө эмэг эх Бадамын гэрт амьдарч, тэндээ сургуульд сурч байгаа. Манай аав Ү.А намайг зодоод байдаг болохоор ээж маань “Миний хүү эмээтэйгээ хамт амьдар, аав чинь чамайг зодоод алчихаж магадгүй” гэж хэлээд Чулуут сум руу явуулсан. Манай аав Ү.А нь ээж болон манай дүү А.Ц бид нарыг зоддог, дүү Оийг уул нь зоддоггүй байсан чинь зоддог болсон байна лээ. Голдуу ээж, бид хоёрыг зоддог. Манай аав Ү.А намайг 2018 оны хавар гадаа угаасан байсан хувцас оруулж ирье гэж гэрээс дагуулж гарч “Чи дандаа яахаараа ингэж эхийгээ харахаараа далжигнаж байдаг юм бэ” гэж загнаж, миний баруун гарын тохой руу хөлөөрөө өшиглөсөн чинь миний гар хөдөлхөө больчихсон, би уйлах гэсэн боловч ааваас айгаад дахин зодчих байх гэж бодоод уйлж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлсэн чинь миний баруун гар тохойгоороо хугарсан байсан, аав гэрт орохоосоо өмнө “Ээждээ хэлж болохгүй шүү" гэж хэлсэн учраас би тухайн үед ээждээ “Би бүдрээд унасан чинь гар өвдөөд байна” гэж хэлсэн, би Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт 1 сар хэвтэж гараа эмчлүүлж байсан. Тэрнээс өөрөөр миний биед гэмтэл учруултал зодож байгаагүй, нүүр рүү өшиглөж хамраас цус гаргаж байсан удаа байдаг. Би одоо цаг хугацааг нь сайн санахгүй байгаа болохоос аав маань ээж, дүү бид нарыг байнга зоддог. Ээж маань аавыг цагдаад барьж өгч байсан удаа зөндөө, аав архи ууж ирээд ээж, бид хоёрыг гэрээс хөөж гадаа айлын эзэнгуй хашаанд хонож байсан удаа олон. Аав миний гарыг хугалсан нь үнэхээр үнэн, яагаад цагдаагийн газраар яваагүй талаар нь би мэдэхгүй байна. Аав бол ээж бид хоёрыг ер нь дандаа зоддог. Нэг өдөр ээж гэртээ байж байсан чинь аав гаднаас согтуу орж ирээд тогоон дотор байсан хоолыг хөмөрч асгаад чанаж байсан ясыг ээж рүү шидсэн чинь оноод толгойноос нь цус гарсан, би дундуур нь салгах гэж орсон чинь намайг үүд рүү аваад шидэж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 134 дүгээр тал/ 

*Гэрч Б.Мийн өгсөн: 

“...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн гэр болох Бор толгойн 42-05 тоотод байхад У.Б манай гэрт хадам ээж Цэцэгмаа, хадам аав Цогтбаатар нартай 14 цагийн үед миний Портер маркийн машиныг асаахаар ирсэн. Би уг машины аккумляторыг солиод тавьсан ч асахгүй байсан. Тиймээс хадам аав У.Б хоёртой машинаа түрж асаагаад Тэс шатахуун түгээх станцаас түлш хийгээд би дараа нь хадам аав Цогтбаатарт Бор толгойн 42 дугаар гудамжны үзүүрт байх Хүлэг гэх дэлгүүрээс 2,5 л Нийслэл нэртэй пиво авч өгсөн. Би У.Балжиням, Цогтбаатар нартай баз ах Бат-Эрдэнийн гэрт машины сэлбэг авахаар 17 цагийн үед очсон. Б ахад би машинаа үзүүлээд байж байгаад би Б, У.Б нарт гурвуулаа хамт архи уух уу ойрд уулзалдаагүй хүмүүс байна гэж хэлээд ууж суухаар тохиролцсон. Миний яриаг тэд нар дэмжээд уухаар болоход надад Б манай таньдаг өвөөгийн гэрт очиж машинаа тавиад архи ууя гэсэн. Тухайн үед би өөрийнхөө цагаан өнгийн Портер машинтай явж байсан болохоор Бат-Эрдэнийн хэлсэн өвөөгийн хашаа болох Баянбулаг хороололд машинаа байрлуулаад бид нар тэр өвөөгийн гэрт очихоос өмнө Ирээдүй сургуулийн чанх ард талд байх Цэцэгээ гэх эгчийн дэлгүүрээс У.Б бид хоёр авсан 4 сав 2,5 л пивоо ууж эхэлсэн. Тэр өвөөгийн гэрт нь 18 цагийн үед ууж эхэлсэн. Бид нар уугаад сууж байтал 20 цагийн үед гаднаас Ү.А гэх залуу орж ирсэн. Би тухайн үед цаг хараагүй цагийн багцаалдаж байна. Ү.А гэх залуу өвөөгийн гэрт суугаад бид нартай хамт пиво ууж байхад түүний эхнэр гаднаас орж ирсэн. Ү.А хамт сууж байгаад манай гэрт орж хэдүүлээ муушиг тоглоё гэж хэлсэн болохоор бид нар тэгье гэж хэлээд хамт орохоор болсон. Бид нар Ү.Аийн гэрт орж хөзөр тоглохоосоо өмнө У.Б бид хоёр Ү.Аийн эхнэртэй хамт тэдний гэрийн баруун талд 300 м орчим зайтай байх дэлгүүр ороод нэг шил 0,75 л Хараа, 2,5 л Боргио гэх пиво аваад гэрт нь орсон. Гэрт нь ортол хөзөр байгаагүй тул Ү.А Б 2 хөзөрөнд хамт Ү.Аийн мотоциклиор явсан. Тухайн үед цаг хэд болж байсан болохыг би сайн санахгүй байна. Учир нь миний гар утас байгаагүй. Машины урд үлдсэн байсан. Удалгүй гаднаас мотоцикль дуугараад Ү.А ганцаараа ороод ирсэн. Би Ү.Ааас Б хаашаа явсан бэ? гээд асуутал Ү.А надад Б гудамжны үзүүрт үлдсэн одоо ороод ирэх байх гэж хэлсэн. Би Ү.Ааас цаадах чинь архи уусан байгаа хөлдөөд үхчихвийдээ гэж хэлтэл гайгүй байх удахгүй ороод ирэх байх гэж хэлсэн. Орж ирэхгүй 10 гаран минут болохоор нь би Ү.А болон түүний эхнэр, У.Б нартай гараад гудамжинд нь хартал Б гудамжны үзүүрт ганцаараа ирж байсан. Ү.Аийн эхнэр Бд хандаад чи хаашаа яваад ирж байгаа юм бэ? гээд асуутал Б би айлд ороод ирлээ гэтэл Ү.Аийн эхнэр чи 2 базыгаа үлдээж санааг нь зовоогоод хаашаа явдаг хүн бэ? гэтэл Б би хаашаа явсан ч чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд маргалдах гээд байхаар нь Б бид хоёр тэр хоёрын урд талд нь ороод түрүүлээд Ү.Аийн гэр рүү алхаад явсан. Ү.Аийн гэрт ороход гэрт нь үлдсэн байсан. Ү.Аийн охин, банди нь бид нарын анх гэрт нь байсан өвөөтэй хамт сууцгааж байсан. Би гэрт нь ороод удалгүй хөнгөнөөр бие засахаар гараад буцаад орж иртэл Ү.А, Б, Ү.Аийн эхнэр 3 хоорондоо маргалдаад байсан. Б би одоо явлаа та нартай маргалдаад байх шаардлага байхгүй гэтэл Ү.А манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бат-Эрдэнийг У.Балжинямтай хамт айлд хэрүүл маргаан үүсгэх шаардлага байхгүй гэж хэлээд аваад гарсан. Бид 3 тэдний гэрээс гараад гудамжны баруун тийш явж байтал Б би яваад машинаа авч ирээд 3 уулаа явъя гэж хэлээд яваад 10 гаран минутын дараа ирсэн. Тэр хооронд бид 2 дэлгүүрээс хиам аваад идсэн. Бид 2 пиво архи авсан дэлгүүрээсээ хиам авч идээд Бат-Эрдэнийг хүлээж байгаад ирэхээр нь машиндаа суугаад манай гэрийн зүг рүү хөдөлсөн. Манай гудамжны үзүүрт байх Хүлэг дэлгүүрийн гадна талд ирэхээр нь би архи ууя гэж хэлэхэд тэр 2 тэгье гэж хэлээд дэлгүүр орох гэтэл дэлгүүр хаалттай байсан. Би тухайн үед цаг хэд болж байсан болохыг санахгүй байна. Миний машин дэлгүүрийн тэнд зогсоод дээш гэрт очих гэтэл хойд дугуй нь хий эргээд байхаар нь би хүргэнийг дуудаж хүргэн Ууганбаяраараа машины жолоодуулаад би өөрөө дэвшин дээр нь сууя гэж бодоод явтал миний машины түлхүүрийг Б гэр рүүгээ аваад явчихсан байсан. Би тэгэхээр нь өөрийнхөө хашааны доод талд байдаг таксинд явдаг Ука гэх залууг гуйгаад хадам аавынд ирээд Бэс машиныхаа түлхүүрийг аваад буцаж очоод хашаандаа оруулж байрлуулсан. Тэгээд би унтсан. 23 цаг болж байсан байх би таксинд сууж байтал манай дүү охин Отгон-Эрдэнэ Бэс машины түлхүүр авч ирсэн. 71-15 АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл байгаа. Машин харанхуй байсан болохоор мэдэгдээгүй. Хар өнгийн даавуун цамцтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, доод талаараа богино түрийтэй үдээстэй гуталтай байсан. Гадна талаараа куртик өмсөөгүй байсан. Ү.Аийн гэрт дэлгүүрээс авч ирсэн архи пивоноосоо 1 том савтай 2,5 литрийг нь уусан. 0,75 л Хараа, 2,5 л Боргиог уулгүй тэдний гэрт үлдээгээд гарсан. Заналхийлсэн асуудал гаргаагүй. Мөн хоорондоо зодолдоогүй. Б манай гэрт ирэх замдаа Ү.А бид 2 хоорондоо таарамж муутай харилцаатай хүмүүс гэдгээ У.Б бид хоёрт хэлсэн. Өөр зүйлийг би мэдэхгүй байна. Бид нарыг тэр гэрт байхад маргалдаагүй. Тэр 2 архи уусан гэмээр бага зэргийн согтолттой байсан. Тийм ч их согтуу биш гуйвж дайвсан зүйл анзаарагдаагүй. Бид нар Бат-Эрдэнийн таньдаг өвөөгийн гэрт 4 том савтай Нийслэл пивоо 3 савыг нь уугаад сүүлийнхийг ууж байхад Ү.А өөрийн эхнэртэйгээ орж ирээд хамт уусан. Тэдний гэрт байхад тэр 2 маргалдаагүй. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу битүүнд хоорондоо хэрэлдэж маргалдсан гэсэн. Ү.Аийн эхнэр тэр өвөөгөөс битүүнд маргалдсанд уучлаарай гэж хэлсэн. Юунаас болж маргалдсан талаараа яриагүй. Харин намайг гарахад Ү.Аийн хажуугийн дэлгүүр онгорхой байсан. Тэгэхээр бид нар 10 гээд гарсан байх. 23 цагийн үед би гэртээ хариад унтсан. 23 цаг болж байсан байх би таксинд сууж байтал манай дүү охин Отгон-Эрдэнэ Бэс машины түлхүүр авч ирсэн. Хадам ээж Цэцэгмаа залгаад У.Б, Б хоёрыг цагдаа аваад явчихлаа ээж чинь дуудлага өгсөн байх чи ээжээсээ асуу гэхээр нь ээжийндээ очиж асуух гээд Бор толгойд ээжийндээ очтол байхгүй байсан. Тэгээд намайг цагдаа нар Мөнгөн Ембүү дэлгүүрийн доод талын гудамжнаас очиж авсан. Би гэрээсээ гарахдаа хойшоо ойрхон гэж бодоод хашаагаа давсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-142 дугаар тал/ 

*Яллагдагч П.Мийн өгсөн: 

“...Би нөхрийгөө алсан болох нь үнэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг манай нөхөр Ү.А зодоод гэрээсээ хөөгөөд би голын эрэг дээр унасан байсан. Цагдаа нар таараагүй бол би хөлдөж үхэх байсан. Түүнээс өмнө Ү.А миний 3 хүүхдийг зодож байсан. Миний том охин А.Мгийн гарыг хугалж байсан. Би хэзээ гарыг нь хугалж байсан болохыг санахгүй байна. Миний охин А.Цийн хавиргыг цөмөлж, хугалж байсан. Миний охидуудыг байнга зоддог. Бага хүү маань намайг зоддог болохыг сайн мэднэ. Ү.А намайг байнга зоддог болохоор би Ү.Ад үнэхээр гомдож байсан. НамайгҮ.А байнга зодож байгаад намайг алаад миний 3 хүүхдийг гудамжинд золбируулан хаяна гэж бодоод 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би өөрөө архи ихээр хийж уугаад нөхрийгөө алахаар согтоод төмөр алх аваад тэрүүгээрээ цохисоор байгаад алсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 23-25 дугаар тал/ 

* Яллагдагч П.Мийн дахин өгсөн:

“...Манай нөхөр Ү.А бид хоёр 2006 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байхдаа анх танилцсан. Тухайн үед би комьпютерийн ангид, манай нөхөр Ү.А болохоор надаас нэг дээд курсад мөн компьютерийн ангид сурдаг байсан. Ингээд Ү.А бид хоёр 2006 оноос эхлэн уулздаг, үерхдэг болж би 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр сургуулиа төгсөж амжаагүй байх үедээ том охин А.Мг төрүүлсэн. Би хүүхэд төрүүлсэн учраас сургуулиа төгсөж чадаагүй хаясан. Би Ү.Атай 2006 онд анх танилцаж үерхэж эхлэх үед маш халамжтай, хайртай юм шиг санагдаж байсан. Тэгтэл 2007 оны 09 дүгээр сард намайг жирэмсэн гэдгийг манай нөхөр Ү.А мэдчихээд уурлаж, зодож нүдэж эхэлсэн. Би Ү.Аийн ямар зан авиртай хүн гэдгийг мэдчихээд хүүхдээ авахуулахаар эмчид хандахад “Анхны хүүхэд юм чинь авахуулаад хэрэггүй, эцэг нь байгаа юм бол төрүүлсэн нь дээр шүү дээ” гэж зөвлөсөн учраас хүүхдээ төрүүлсэн. Намайг жирэмсэн байхад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн анги хариуцсан багш /одоо нэрийг нь санахгүй байна/ маань “Чи энэ залуугаас сал, чи хожим харамсана шүү, наадах чинь аюултай хүүхэд, дандаа энд тэнд зодоон хийж явдаг” гэж хэлж байсан. Би тэр үед жирэмсэн байсан болохоор салж чадаагүй. Би том охиноо 2008.05.17-ны өдөр төрүүлчихээд Архангай аймгийн Чулуут суманд байдаг төрсөн эх Бадамын гэрт очиж охиноо бойжуулан амьдарсан. Ү.А бид хоёрт өөрийн гэсэн гэр орон байхгүй байсан. Ингээд 2008.09.01-ний өдөр Ү.А намайг гэрт орхиод Улаанбаатар хот руу Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд суралцахаар явж нэг жилийн дараа төгссөн. Манай охин А.М нэг ой гарантай байхад 2009 онд манай нөхөр Ү.А Улаанбаатар хотод байдаг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид томилогдоод охин бид хоёрыг Чулуутаас авч албаны байранд гурвуулаа хамт амьдарч эхэлсэн. Охинтойгоо хамт амьдарч байтал Ү.А сонин зан авир гаргаж охин бид хоёрыг хөөж туусаар байгаад нэг жил ч хамт амьдраагүй байхад Архангай Чулуут сум руу унаанд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд Ү.А араас ирээд “Хүүхдээ санаад байна” гэж гуйсаар байгаад охин бид хоёрыг Улаанбаатар хот руу авч явсан. Бид гурвыг Улаанбаатар хот руу явахад манай ээж Бадам дөрвөн ханатай шинэ монгол гэр өгч, тэр гэрийг нь хотод Хан-Уул дүүргийн Нисэх гэдэг газарт ээжийн төрсөн дүү Батсуурийн хашаанд барьж нэг жил орчим айлын хашаанд амьдарсан. Хамт амьдарч байхдаа Ү.А намайг архи ууж ирэхдээ миний ээжийг яриад “Танай ах дүү нар юм өгөхгүй байна, ядуу хоосон” гэдэг байсан. Би 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дунд охин А.Цийг Архангай аймагт төрүүлсэн. А.Цийг олчихсон жирэмсэн байхад Ү.А бас л зодож нүдээд намайг хөөгөөд явуулдаг байсан. Би ээжийн өгсөн дөрвөн ханатай гэрт Ү.Аийн орхиод том охиноо аваад, А.Цийг гэдсэндээ тээгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бортолгой гэдэг гудамжинд амьдардаг хүргэн ах Амгаланбаатарынхаа гэрт амьдарч эхэлсэн. Би Амгаланбаатар ахын гэрт байхад миний дунд охин А.Ц 2011.11.18-ны өдөр төрсөн. А.А Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 2009 оноос эхлэн ажиллаж байгаад ажлаасаа 2013 онд халагдсан. Ажлаасаа халагдаж Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2013 онд ирээд Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 4а гудамжны 28 тоот хашааг манай нөхөр Ү.А 1.500.000 төгрөгөөр худалдаж аваад манай ээжийн өгсөн дөрвөн ханатай гэрийг бариад амьдарч эхэлсэн, өнөөдрийг хүртэл тэр хашаандаа амьдарч байна. Ингээд манай бага хүү О 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Нөхөр бид хоёр зуны цагт бид хоёр барилгын өдрийн ажил хийж гэр орноо тэжээдэг, өвлийн цагт бол манай гэр бүл ямар ч орлого, ажил төрөл байхгүй. Манай ээж Бадамын тэтгэвэрийн мөнгө, манай ээж дээр байдаг төрсөн эгчийн охин Эрдэнэцэцэгийн Анхмаагийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг манай гэр бүл авч хэрэглэдэг. Манай ээж Бадам  гэр бүлд мөнгө өгч тэжээж байхад манай нөхөр Ү.А манай ээжийг хүртэл зоддог, намайг болон хоёр том охиныг бол байнга зоддог. Бид нар Ү.Ат байнга зодуулдаг боловч эмнэлэгээр явж үзүүлж чаддагүй айдастай байдаг. Манай нөхөр Ү.А “Чи эмнэлэг, цагдаагаар яваад яах юм бэ” чамайг ална шүү гэж ярьдаг. Мөн “Гэр бүлийн юм гэртээ л үлдэх ёстой, гадагш ярьж болохгүй, гэр бүлийн нууц гэж ярьдаг” байсан. Өнгөрсөн жил буюу 2019 оны зун манай нөхөр Ү.А гэртээ согтуу орж ирээд намайг болон миний хүүхдүүдийг айлгаж, зодож нүдээд байхаар нь би хоёр хүүхдээ түүний гарт алуулахгүйн тул авч зугтаагаад гэрийнхээ ертөнцийн зүгээр баруун талд байдаг эзэнгүй блокон хашаанд үстэй дээл нөмөрч хонож байсан удаа бий. Энэ үед миний хоёр хүүхэд “Ээжээ та ааваас салчихаач, бүгдээрээ хөдөө Бадам эмээтэйгээ хамт амьдаръя даа” гэж хэлдэг байсан, би хүүхдүүдээ ингэж хэлэхийг сонсоод уйлж “Өглөө хэдүүлээ хамтдаа эмээгийнхээ гэрт очиж амьдарна” гэж хэлдэг боловч өглөө болохоор гэртээ орж хувцасаа аваад гарч зугтаагаад явж байхад араас Ү.А ирээд цүнхтэй хувцас савыг булааж аваад хоёр хүүхдийг айлгаад “Пизданууд минь гүйгээд гэр рүүгээ орцгоо, эргэж харвал ална шүү гүйгээд яв” гэж хүүхдүүдийг уйлуулаад гэр рүү нь хөөгөөд явчихдаг. Намайг хүртэл мотоциклиор элдэж хөөгөөд “Дахиж чи явах уу” гэж дарамталдаг байсан. Манай нөхөр Ү.А том охин А.М, дунд охин А.Ц нарт байнга догшин хэрцгий харьцаж, эрүүл ч тэр, согтуу ч тэр байнга зодож хамар амнаас нь цус гаргаж, нүүр, нүдийг нь хөхөртөл зоддог байсан. Намайг гаднаас орж ирэхэд А.Мг загнаад цусыг нь өөрөөр нь угаалгадаг байсан. Дээрх байдлаас болоод 2019 оны 08 дугаар сараас эхлэн манай том охин А.М Чулуут суманд байдаг миний эх Бадамтай хамт амьдарч, тэндээ сургуульд сурч байгаа. А.М бол “Би энд гэртээ байх юм бол аавд алуулна, айж байна, та ээжээ салчихаж болохгүй юм уу” гэж надаас асуудаг.Би Ү.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байхаар нь дандаа л цагдаад хандаж өгч эрүүлжүүлдэг байсан, эрүүлжүүлэхээс гарч ирэхээрээ “Би хүн алаагүй юм чинь гараад л ирж байгаа биздээ, цагдаа нар чинь намайг яаж ч чадахгүй шүү дээ, би гараад л ирж байгаа биздээ” гэж хэлж намайг болон хүүхдүүдийг айлгаж галзуу хүн шиг л авирладаг. Би гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, зодож нүдүүлээд, хүүхдүүдээ ийм таагүй байдалд өсгөж байгаадаа гутарч 2016 оноос эхлэн өөрөө архи уудаг болж эхэлсэн. Би архи уучихаар манай нөхөр Ү.А намайг зодож байгаа өвдөлтийг бага мэдэрдэг, хүүхдүүдээ зовж байгааг нүдээрээ харахгүй байдаг болохоор нь надад сэтгэл амар юм шиг санагддаг. Бас 2017 он, 2018 онд билүү манай том охин А.Мгийн зүүн гарыг Ү.А зодож хугалчихаад, тэр гарт нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хадаас тавиулж эдгээж байсан. Архангай аймгийн эмнэлэгт хадаасаа авахуулж байсан. Тэр үед А.Мгийн гарыг манай нөхөр Ү.А л зодож хугалж байсан, манай охин айгаад “Би өөрөө уначихсан" гэж надад хэлж байсан. Би одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна дунд охин А.Цийг бага байхад нь Ү.А согтуу байхдаа цээж рүү нь хөлөөрөө жийгээд хавиргыг нь эвгүй болгочихоод эмнэлэгт үзүүлж чадалгүй гэрээрээ эм өгч байгаад гайгүй болгож байна. Миний төрсөн өдөр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болсон, тэр өдөр манай нөхөр Ү.А гаднаас архи авч гэрт ирж бид хоёр хамт гэртээ тэр архийг уусан, хоёр хүүхдээ гэртээ орхиод манай нөхөр бид хоёр архи авахаар гэрээсээ гарсан, дэлгүүр рүү манай гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг хятад мотоциклийг бид хоёр унаж явсан. Дэлгүүр явж байх замдаа намайг гудамжинд зодож, голын эрэг дээр ухаан алдуулаад орхисон байсан. Намайг цагдаа нар олж авахад л би сэрж мэдсэн. Тэгээгүй бол би хөдөө хөлдөж үхэх байсан. Тэр өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Үын Аийн төрсөн өдөр болсон. Манай гэр бүл 02 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед сэрж босцгоосон. Ү.А босоод удаагүй байхдаа “Би гараад ирье” гэж хэлээд ганцаараа гараад явсан, би гэртээ 8 настай, охин А.Ц, 5 настай хүү, О нарын хамт үлдсэн. Ойролцоогоор 1 цагийн дараа манай нөхөр Ү.А 0,75 граммын шилтэй, Их Монгол нэртэй архи авчихсан ууртай орж ирээд ширээн дээр архи тавиад “Намайг тоох хүн ч байхгүй юм, миний төрсөн өдөр болж байхад мэнд хүргэхгүй байна, аяга аваад ир пиздагуудаа” гэж хоёр хүүхэд рүү орилж хашгираад байсан. Архиа аягалах гэхээр нь би “Хоолоо идчихээд ууя л даа” гэж хэлсэн чинь “Чи уухгүй л байхгүй юу пизда минь” гэж хэлсэн. Өөртөө хийгээд нэг уучихаад надад бас архи аягалаж өгөхөөр нь би айгаад уусан. Тэр архийг уучихаад Ү.А согтоод намайг зодож, хоолой багалзуурдаад дарамтлаад “Миний төрсөн өдөр болж байхад чи намайг тоосонгүй” гээд байсан. Би тухайн үед Ү.Ааас айгаад төрсөн өдөр нь болж байгаа юм чинь архи авч өгөхгүй бол дахин зодох байх гэж бодоод Цэцэгээ эгчийн дэлгүүрт очоод “Нэг шил архи зээлээр өгөөч” гэж гуйсан чинь “Архи зээл өгөхгүй” гэж хэлээд надад архи өгөөгүй. Гэртээ харихаас айгаад хаанаас нэг шил архи олж харьдаг юм билээ, хэнээс гуйвал өгөх бол гэж явсаар байгаад архи олж чадалгүй гэртээ харьсан. Намайг гэртээ ороход манай А.Ц, А.О хоёр сууж байхаар нь “Аав чинь хаачихсан бэ” гэж асуусан чинь “Энэ талын Баадай өвгөний гэрт орсон” гэж хэлсэн. Би Баадай өвгөний гэрт ороход тэдний гэрт манай нөхөр Ү.А, Баадай өвгөн, Б болон танихгүй хоёр залуу нар архи уугаад согтуу сууж байсан. Би тухайн үед Ү.Ат хандаж “Гэртээ орохгүй юу хийж байгаа юм бэ” гэж асуусан чинь “Энд нэг юм уугаад дуусч байна” гэж хэлсэн. Тэр хүмүүс бүгдээрээ манай гэрт орцгооё гэж хэлсэн чинь Ү.А “Манай гэрт юм байхгүй шүү дээ” гэж хэлсэн чинь нэг нь “Дэлгүүрээс очоод юм авчихна” гэж хэлсэн. Тэр хүмүүс бүгдээрээ манай гэрт ороод танихгүй хоёр залуу нь намайг хамт дэлгүүр явчихаад ирье гэхээр нь би хамт дэлгүур явж 2,5 литрийн пиво, 0,75 граммын Хараа архи авч манай гэрт очсон. Манай гэрт очоод тэр архи, пивоо уучихаад Б, Ү.А хоёр дэлгүүр рүү явчихаад Ү.А ганцаараа түрүүлж орж ирсэн, Б орж ирэхгүй болохоор нь бүгдээрээ гарч хайсан чинь гудамжаар ирж явсан. Бүгдээрээ манай гэрт орсон. Манай гэрт ороод тэр хүмүүс пиво уугаад архиа дуусгаагүй байж байхад Б нь манай нөхөр Ү.А бид хоёрт хандаж “Эхнэр нөхөр хоёр Баадай ахыг дээрэлхдэг гэл үү” гэж маргалдаж эхэлтэл тэр хүмүүс өөрсдөө “явъя” гэж хоорондоо ярилцаад манай гэрээс гараад явсан, манай гэрт тэд нарыг худалдаж авсан 0,75 граммын Хараа нэртэй 1 шил архи үлдсэн. Тэр хүмүүсийг гаргаж явуулчихаад гэртээ ороод би гэрийнхээ баруун талын өргөн орыг засч хүүхдүүдтэйгээ шагай тоглосон, дараа нь хоёр хүүхдээ оронд нь оруулж унтуулсан. Хүүхдүүд унтсаны дараа нөхөр бид хоёр үлдсэн нэг шил архийг хувааж ууж нилээд согтоод Ү.А гэрийн баруун талын орон дээр дээшээ хараад хэвтсэн. Тэр үед Ү.А намайг хэл амаар “Янхан жингэр, боов хөх" гэж доромжлоод байхаар нь би өмнө нь намайг олон жил доромжилж, зодож, зовоож байсан нь бодогдоод алчихъя гэж бодсон. Тэгээд би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 12 цагийн үед өөрийн гэрийнхээ зуухны хажууд байсан төмөр иштэй, нэг талдаа хадаас сугалдаг хоёр соёотой алхыг авч гэрийн баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан Ү.Аийн нүүр рүү нь нүдээ аньж байгаад цохисон. Тэр үедээ дутуу алчих юм бол намайг босч ирээд алчих байх гэж айгаад нэг мөсөн алчихъя гэж бодоод маш хүчтэй цохисон. Ү.А хөдөлгөөнгүй болчихоор нь би түүний хажуугаар тусдаа хөнжил нөмрөөд нэг орон дээр унтаж байсан охин А.Ц, хүү А.О хоёрыг сэрээгээд нүдээ аниарай гэж нүдийг нь дараад аавыг нь ерөөсөө харуулалгүйгээр гэрээс аваад гарсан. Би хоёр хүүхдийг гэрээс гараад хаалгаа түгжиж байх хоорондоо Ү.Аийн толгойг цохисон төмөр алхны бариул, хадаас сугалдаг хоёр ширхэг соёо зэргийг орны урд байсан хар өнгөтэй оймсоор арчиж цэвэрлээд зуухны орчим тавьсан. Ү.Аийн утсыг аваад эхлээд цагдаад дуудлага өгье гэж бодсон чинь цоожийг нь тайлж чадахгүй байсан, хүүхдүүд гадаа даараад байна гэхээр нь Баадай өвгөний гэрийн хаалгыг нүдсэн боловч онгойлгож өгөөгүй, манай охин А.Ц аавынхаа утасны кодыг тайлчихаар нь би эхлээд Цагдаагийн газар руу залгаж хүн алчихлаа гэж хэлж зүрхлээгүй, “Манай хүн муу байна” гэж хэлсэн чинь “Та эмнэлэгт дуудлага өгөөрэй” гэсэн би эмнэлэг рүү дуудпага өгсөн, эмнэлэг цагдаа хоёр цуг ирсэн. Би Цагдаагийн газар дээр ирээд “Би хүн алчихлаа” гэж шууд хэлж чадаагүй, эхэндээ “Манайд гурван хүн ирж архи уугаад явсан, тэр хүмүүс алчихлаа” гэж айсандаа худлаа хэлсэн. Дараа нь би удаан бодож байгаад “Баригдах нь тодорхой юм чинь хүн гүтгэж юугаа хийх вэ” гэж бодоод өөрийн гэм бурууг хүлээж үнэнээ хэлсэн байгаа. Би тухайн үед хар өнгийн өмдтэй, улаан өнгийн цамцтай байсан. Тухайн үед өмсөж байсан улаан өнгийн цамцыг би одоо өмссөн байна. Унтаагүй орон дээрээ дээшээ хараад хэвтэж байсан юм. Миний урдаас эсэргүүцэх боломж гараагүй, би цохиход хөдөлгөөнгүй болсон. Би 2017 онд Ү.Ат зодуулчихаад согтуу байхдаа Бтэй нэг удаа түүний гэрт хамт хоносон байсан нь үнэн. Энэ явдлыг манай нөхөр Ү.А ерөөсөө мэдэхгүй, харин Бат-Эрдэнийн эхнэр нь мэдчихээд тухайн үедээ уурлаж байсан. Дараа нь дахин тийм асуудал гаргаагүй болохоор дахин уурлаагүй. Манай гэрээс тэр хүмүүс 20 цагийн үед гараад явсан. Эргэж хэн ч орж ирээгүй. Тэр хүмүүс их согтоод гараад явсан, гэр гэртээ харьсан байхаа. Эргэж орж ирсэн бол би үнэнээр нь л хэлнэ. А.Мгийн гарыг хугалах үед эмнэлэгээр явж байсан. Эмнэлэгийн архивт бичиг баримт байгаа байх, бусад үед гэрээрээ л эдгээдэг байсан. Миний зүүн хөлийн гуяны дотор талд Ү.Ат төмрөөр цохиулаад зүсэгдэж байсан төө хэртэй урт хуучин сорви байгаа. Мөн толгойн ар хэсэгт хуйханд Ү.А хадаастай модоор цохиж гэмтээж байсан сорив байгаа. Хөхөрч няцарсан шархнууд бол эдгэчихдэг юм байна лээ. Би хүүхдүүдээ аваад салаад явчих гэхээр салахгүй гээд араас дагаад байдаг. Би эхээс тавуулаа, дээрээ 2 ахтай, 2 эгчтэй, би айлын бага хүүхэд. Нэг эгч маань өвчнөөр нас барсан. Би өөрөө хийсэн хэргээ өөрөө үнэнээр нь ярьж байна. Миний нүүр, гаранд цус болоогүй, харин алхны үзүүр цус болчихсон байхаар нь би гэрт байсан оймсоор арчиж гарынхаа хээг арилгаад орны урд нөгөө оймсоо орхисон. Миний эх Уртнасангийн Бадам харж хариуцаж авч явна. Би ээжийгээ миний хүүхдүүдийг авч яваасай гэж хүсч байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 126-129 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай: 

“...Амь хохирогч Ү.Аын цогцост, оношны 1-рт тусгагдсан гавал тархины ил болон битүү хүнд гэмтлийн шинжүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3.А-д тусгагдсан олон тооны шинэ гэмтлүүд, 3.Б-д тусгагдсан согтолтын байдал тогтоогдсон. Оношны 1 ба З.А-д тусгагдсан гэмтлүүд нь ирмэгтэй болон мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ү.А нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Суурь ясны урд хонхорын дунд хэсгээр том хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн чамархайн доод хэсэгт гавлын ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дагзны баруун доод хэсэг рүү чиглэсэн шугаман хугарал нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.1, 3.1.2-д зааснаар, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай, дагзны хэсгээр тархины хатуу бүрхүүл хальсан доорхи цус хуралт, зүүн тал бөмбөлөгийн чамархайн доод хэсгээр аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.3-д зааснаар, бамбай мөгөөрс, ховч яс/хэлэн доорхи яс/-ны баруун талын хугарал нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, дээд, доод эрүү, хамрын нурууны олон хэлтэрхийт хугарал болох дээд үүдэн 11,12-р шүдний заагаар, дээд эрүүний зүүн талаар, доод эрүүний их биеийн баруун талаар, 31, 32-р шүдний заагаар, оочны зүүн талаар зөрөөтэй хугарал, өвчүүний дээд болон дунд хэсгээр хөндлөн хугарал, баруун талын 1-р хавирганы суганы урд шугамын, 2, 3-р хавирганы өвчүүний хажуугийн шугамын 1 шууд хугарал гэмтлүүд нь учрах үедээ *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, дээд 22, 23, 24, доод 32-р шүдний булгарсан хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11 - 52 - 3 -д зааснаар еранхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, биеийн бусад цус хуралт, зөөлөн эдийн няцралтууд нь учрах үедээ *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун шууны ар дээд хэсэгт хар хүрэн гадаргуутай арьсны өнгөц давхараа бага зэрэг сөрдийсөн зулгаралт нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжилгээгээр ямар нэгэн үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн шинж байдлаас харахад, ахуйд зориулагдсан багаж зэвсэгээр, хүний хүчний үйлчлэлээр үүсчээ. Биеэ хамгаалан тэмцэлдсэн ул мөр, шинж тэмдэг илрээгүй. Амь хохирогчийн цусанд 2.9 промиль спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсныг харуулж байна. Амь хохирогчийн цус, Цоликлон сиситемээр 1-р бүлэгтэй байна. 2020.02.28-ны 11 цагийн үед, нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 12 орчим цаг болсон байх боломжтой байсан...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 184-186 дугаар тал/, 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаартай: 

“...П.Мийн биед баруун гарын дунд хурууны 3-р үений алган тал, баруун шууны гадна дунд хэсэг, баруун гуяны гадна дунд, дотор дунд хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэг, нурууны зүүн доод хэсэгт сорви, баруун ташаанд нэвчдэст сорви, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугуйн дотор хэсэг, зүүн шууны дотор дунд хэсэгт түлэнхийн сорви, баруун хавирганы нуманд товгор нэвчдэст сорви, хэвлийн баруун хажуу доод хэсэгт ташуу хагалгааны дараах сорви, умдагны дээд хэсэгт хөндлөн хагалгааны дараах сорви,  ууцны доод хэсэгт хонхор сорви гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын дунд хурууны 3-р үений алган тал, баруун шууны гадна дунд хэсэг, баруун гуяны гадна дунд, дотор дунд хэсэг, нурууны зүүн доод хэсэгт сорви, баруун ташаанд нэвчдэст сорви гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, Зүүн гуяны урд дунд хэсгийн ташуу 18х1см хэмжээтэй цайвар өнгийн сорви нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугуйн дотор хэсэг. зүүн шууны дотор дунд хэсгийн үрчгэр сорвинууд нь өндөр хэмийн үйлчлэлээр буюу хэсэг газар түлэгдэх үед үүсэх боломжтой. Хэвлийн баруун хажуу доод хэсгийн ташуу сорви, умдагны дээд хэсэгт хөндлөн сорви нь мэс заслын дараах сорви байна. Баруун хавирганы нуманд төвгөр нэвчдэст сорви нь өөрийнх нь үгээр хатигны дараа үүссэн сорви байх боломжтой. Ууцны доод хэсгийн хонхор сорви нь өөрийнх нь үгээр ахар сүүл хугарч бороолж эдгэсний дараах сорви байх боломжтой. Эдгээр сорвинуудын үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Гэмтлийн гаралтай сорви тус бүрийн гэмтэл учирсан тухайн үеийн эмчид үзүүлсэн баримт байхгүй тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 208-209 дүгээр тал/ 

*Шүүх, сэтгэц гэм судлалын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн: 

“...Шинжлүүлэгч П.М нь сэтгэцийн хувьд эрүүл байна. П.М нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож удирдан жолоодох чадвартай байсан. Шинжлүүлэгч П.М нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. П.М нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй тул албадан эмчилгээ хийх шаардлагагүй...” гэх магадлагаа/1-р хх-ийн 215 дугаар тал/ 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1665 дугаартай: 

“...Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч П.Мээс эд мөрийн баримтаар хураан авсан гэх улаан хүрэн өнгийн цамц нь шинжилгээнд тэнцэнэ. Улаан хүрэн өнгийн цамцны энгэрт үүссэн хар хүрэн өнгөтэй жижиг толбонууд нь цус мөн байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ү.Аийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 220-221 дүгээр тал/ 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1666 дугаартай: 

“...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх толбо, шүд мэт зүйл дээр цус илэрсэн, төмөр иштэй алхан дээр цус илрээгүй. Хэргийн газраас бэхжүүлсэн гэх хатсан цус, шүдэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх хатсан цус, шүдэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ү.Аийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 225-226 дугаар тал/ 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1667 дугаартай: 

“...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийх явцад илрүүлж бэхжүүлж авсан гэх “А”, “1”, “2”, “3”, “4”, дугаартай шинжилгээний обьектууд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А”, “1”, “2”, “3”, “4”, дугаартай шинжилгээний обьектууд дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийх явцад илрүүлж бэхжүүлж авсан гэх “А”, “1”, “2”, “3”, дугаартай дээжүүд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Эдгээр дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ү.Аийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хэргийн газарт нөхөн үзлэг хийх явцад илрүүлж бэхжүүлж авсан гэх “4” дугаартай нийлэг уутан дээр илэрсэн цус нь хүний цус биш байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 233-234 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 134-136 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч П.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 4а-28 тоотод шүүгдэгч П.М нь өөрийн гэртээ хохирогч Ү.Аийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүний нүүр, толгой, цээжин хэсэгт нь төмөр алхаар олон удаа цохиж алсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.М үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Үын ”...2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Ү.А хүнд алуулсан байна гэж манай эхнэр М.Э болон хүү Оаасаа сонссон. Энэ талаар сонсоод би хэргийн газарт очиж хүүгийнхээ цогцсыг харж чадаагүй. Харин 2020 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Ү.Аийн цогцсыг эмнэлгийн моорогт байхад нь харсан. Ү.Аийн охин А.Ц болон хүү Ү.О нартай би уулзаад аавыг нь хэн алсан талаар аргадаж байгаад асуухад А.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аавын төрсөн өдөр болсон гаднаас хүмүүс ирж архи уусан. Уг архийг уухдаа маргалдаж байгаад тэр залуучууд нь хэрэлдэж манай гэрээс явсан. Түүний дараа аав гэртээ орж ирээд орон дээрээ хэвтэж байгаад ээж гаднаас орж ирээд нэг шил гэртээ үлдсэн байсан Хараа нэртэй архиа хувааж уугаад аав одоо унтацгаая, унтацгаая гэж хэлээд хэвттэл ээж худлаа унтаад аав жинхэнээсээ унтсаны дараа ээж түлээн дээрээс юм аваад ир гэж хэлээд О бид хоёрыг гэрээсээ гаргаад түлээн дээрээс юм аваад ир гэхээр нь гараад буцаад гэртээ орох гэтэл үүд нь түгжээтэй байсан. Үүдийг нүдээд хүлээгээд зогсож байтал ээж гарч ирээд миний утас хаана байна гэхээр нь би гар утас хаана байгааг хэлж өгтөл хаалгаа онгойлгоод хааж гэр рүү орохын заагаар гэрийн баруун тал руу хартал аавын нүүрэн хэсэг нь цусаар будагдсан байдалтай хэвтэж байсан гэсэн. Нэг их сонин байдалтай байсан. Түүний дараа ээж утсаа аваад гарч ирснээ цагдаа дуудах хэрэгтэй байна гэж хэлээд уйлаад байсан гэсэн. Би энэ талаар сонсоод Ү.Аийг түүний эхнэр П.М алсан байна гэдгийг би мэдэж авсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Цийн”...Аав дүү ээж бид 4 хөзөр тоглоод, дараа нь шагайгаар морь уралдуулж тоглосон. Тэгээд 22:00 цаг болж байхад аав баруун талын орон дээр хэвтээд гэрлээ унтраагаад дүү бид хэд унтах гээд хэвтсэн. Тэгсэн ээж миний охин гэрлээ асаадаа гэхээр нь гэрлээ асаасан. Тэгсэн ээж надад миний 2 хүү гараадах ээж нь түлээний тэнд юм нуучихсан байгаа тэрийг олоод ир гэхээр нь бид 2 гараад түлээний тэнд очсон чинь юм байхгүй байхаар нь буцаад гэртээ орох гэсэн чинь гэрийн хаалга цоожтой байсан. Бид хоёр ээжээ хаалгаа гэсэн чинь ээж бид хоёрыг гэр рүү оруулалгүй өөдөөс нь түлхээд аваад гарсан. Ээж надаас утас хаана байгаа гэж асуухаар нь би гэрт авдар дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхэд ээж цагдаа дуудахгүй бол болохгүй нь Баадай өвгөнөөс болж байгаа юм гэсэн зүйл яриад байсан. Ээж дүү бид хоёрыг хашаан дотор үлдээгээд өөрөө гэр рүү яваад орсон. Ээжийг гэрт орчихсон байхад би гэрийн хаалганы завсараар харсан чинь аавын нүүр талынх хэсэг цаашаагаа сонин болчихсон байсан. Тэгээд ээж утсаар цагдаа руу залгасан чинь эмнэлэг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Эын”...2020 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 20 минутын орчим Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн эмч гээд нэг хүн ярьсан. Тэгээд Ү.Аийн ээж мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь “Ү.Аийн гэрт нэг асуудал гарсан байна, та очиж үзэх хэрэгтэй байна гэсэн”. Би Ү.Аийн гэр рүү өөрөө явалгүй хүү Оыг явуулсан. Манай хүү О Ү.Аийн гэрт очоод өнгөрчихсөн байна гээд утсаар над руу ярьсан. Талийгаач Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар Наранбулагийн 4-28 тоотод эхнэр П.М, охин, хүү гурвын хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Би талийгаач хүүгийн том охин А.Цээс юу болсон талаар асуусан. А.Ц нь надад аав, ээж хоёр архи уусан, аав унтана гээд хэвтсэн, ээж болохоор унтаагүй байсан. Тэгээд бид хоёрыг гэрээс гаргачихаад эргээд орох гэсэн чинь наанаа байж бай гээд оруулаагүй. Ээж нь цагдаа, түргэн дуудаадхая гэсэн юм гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Бы”...2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай гэрийн хаалга дуугарсан. Тэгэхээр би хаалгаа нээтэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч гэж нэг эрэгтэй хүн танай гэрийг мэддэг өөр айл таньдаггүй П.М гэх эмэгтэй ирсэн байна. Нөхөр нь гэртээ нас барсан байна та таних уу? гэж хэлэхээр нь би эхнэртээ хоёулаа гарах хэрэгтэй байна гэж хэлээд байрнаасаа гарч орцондоо Ү.А нас барсан байна П.М хүүхдүүдтэйгээ ирсэн байна гэж хэлээд орцноос гартал эмнэлгийн ногоон өнгийн фургон маркийн машины хажууд П.М 2 хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан. Ү.Аийг эхнэр нь алхаар цохиж алсан гэсэн. Энэ талаар эхнэр бид 2 П.Мийн өөрийнх нь амнаас сонссон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Мгийн”...Би 2019 оны 08 дугаар сараас хойш Архангай аймгийн Чулуут суманд өөрийнхөө эмэг эх Бадамын гэрт амьдарч, тэндээ сургуульд сурч байгаа. Манай аав Ү.А намайг зодоод байдаг болохоор ээж маань “Миний хүү эмээтэйгээ хамт амьдар, аав чинь чамайг зодоод алчихаж магадгүй” гэж хэлээд Чулуут сум руу явуулсан. Манай аав Ү.А нь ээж болон манай дүү А.Ц бид нарыг зоддог, дүү Оийг уул нь зоддоггүй байсан чинь зоддог болсон байна лээ. Голдуу ээж, бид хоёрыг зоддог. Манай аав Ү.А намайг 2018 оны хавар гадаа угаасан байсан хувцас оруулж ирье гэж гэрээс дагуулж гарч “Чи дандаа яахаараа ингэж эхийгээ харахаараа далжигнаж байдаг юм бэ” гэж загнаж, миний баруун гарын тохой руу хөлөөрөө өшиглөсөн чинь миний гар хөдөлхөө больчихсон, би уйлах гэсэн боловч ааваас айгаад дахин зодчих байх гэж бодоод уйлж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлсэн чинь миний баруун гар тохойгоороо хугарсан байсан, аав гэрт орохоосоо өмнө “Ээждээ хэлж болохгүй шүү" гэж хэлсэн учраас би тухайн үед ээждээ “Би бүдрээд унасан чинь гар өвдөөд байна” гэж хэлсэн, би Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт 1 сар хэвтэж гараа эмчлүүлж байсан. Тэрнээс өөрөөр миний биед гэмтэл учруултал зодож байгаагүй, нүүр рүү өшиглөж хамраас цус гаргаж байсан удаа байдаг. Би одоо цаг хугацааг нь сайн санахгүй байгаа болохоос аав маань ээж, дүү бид нарыг байнга зоддог. Ээж маань аавыг цагдаад барьж өгч байсан удаа зөндөө, аав архи ууж ирээд ээж, бид хоёрыг гэрээс хөөж гадаа айлын эзэнгуй хашаанд хонож байсан удаа олон. Аав миний гарыг хугалсан нь үнэхээр үнэн, яагаад цагдаагийн газраар яваагүй талаар нь би мэдэхгүй байна. Аав бол ээж бид хоёрыг ер нь дандаа зоддог. Нэг өдөр ээж гэртээ байж байсан чинь аав гаднаас согтуу орж ирээд тогоон дотор байсан хоолыг хөмөрч асгаад чанаж байсан ясыг ээж рүү шидсэн чинь оноод толгойноос нь цус гарсан, би дундуур нь салгах гэж орсон чинь намайг үүд рүү аваад шидэж байсан...” гэх мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт, шүүгдэгч П.Мийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх, сэтгэц гэм судлалын 2020 оны 03 сарын 06-ны өдрийн магадлал, хэргийн газраас хураан авсан эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1665, 1666, 1667 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.Мийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.М болон түүний хүүхдүүд нь хохирогчийн зүй бус харьцаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байсан, гэмт хэрэг гарах үед амь хохирогч нь сэтгэл зүйн болоод бие махбодийн хүчирхийлэл үйлдсэний улмаас шүүгдэгч П.Мийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан байх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан,шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Амь хохирогчийн хууль бус, зүй бус удаа дараагийн үйлдлүүд нь удаан хугацааны туршид үргэлжилсэн талаар насанд хүрээгүй гэрч Б.М, А.Ц, яллагдагч П.М нарын  мэдүүлэг бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд эдгээр нөхцөл байдлын улмаас шүүгдэгч нь сэтгэл зүйн эмгэгт орж сэтгэл санааны хүчтэй цочролд орсоны улмаас дээрх хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Мийг өөрт нь, мөн өөрийн ойр дотны буюу бага насны 2 хүүхдэд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан талийгаач Ү.Аийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Ү.Аийн нүүр, толгой, цээжин хэсэгт нь төмөр алхаар олон удаа цохиж алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гомдолтой байгаа, оршуулгын ажилд тодорхой зардал гарсан боловч тэр баримтаа устгасан тул баримтаар нэхэмжлэх зүйлгүй байгаа талаар мэдүүлсэн бөгөөд шүүхэд хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирол  төлбөрийг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Харин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар амь хохирогч Ү.А, шүүгдэгч П.М нар нь хоёр бага насны хүүхэдтэй болох тогтоогдож байх бөгөөд П.Мийн асрамжинд  байгаа бага насны А.Ц, А.О нарт  хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Мийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59/тавин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивоны сав 2 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн архины шил 1 ширхэг, ЛД тамхины хайрцаг 1 ширхэг, төмөр алх 1 ширхэг, гялгар тор 1 ширхэг, 16х8 хэмжээтэй банз мод 1 ширхэг, толботой даавуу 2 ширхэг, хүний шүд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.5,  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Пгийн Мийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийн цагдан хоригдсон 59/тавин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар бага насны А.Ц, А.О нарт асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгасугай. 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйшйн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивоны сав 2 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Хараа архины шил 1 ширхэг, 0.75 литрийн архины шил 1 ширхэг, ЛД тамхины хайрцаг 1 ширхэг, төмөр алх 1 ширхэг, гялгар тор 1 ширхэг, 16х8 хэмжээтэй банз мод 1 ширхэг, толботой даавуу 2 ширхэг, хүний шүд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

8. Шүүгдэгч П.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР