Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 296

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй З.Баттогтоход холбогдох Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 12.561.900 төгрөг гаргуулах, М.Алтанцэцэгээс З.Баттогтоход 66.800.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30-ны дотор төлж дуусгана гэсэн агуулгатай нотариатаар баталгаажуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 388.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.173.400 төгрөгийн шаардлагыг болон М.Алтанцэцэгээс З.Баттогтоход 66.800.000 төгрөгийг 2016 оны 06 сарын 30-ны дотор төлж дуусгана гэсэн агуулгатай нотариатаар баталгаажуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч З.Батболдоос 20.105 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.