Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 96

 

                                                                      2020/ШЦТ/96

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Улсын яллагч: Н.Ц

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Ж 

Шүүгдэгч Ч.Б-н өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Ч.Б, Ш.О, О.Н нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бухан овогт Шаазанхүүгийн О, Бух овогт Одцэндийн Н нарт холбогдох эрүүгийн 1812002920068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Их тамир сумын Бугат баг, Баянцагаан гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Б овгийн Ч-н Б. Регистрийн дугаар: /ос/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Сарчин гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Ш О. Регистрийн дугаар: /ос/,

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Сувд сувиллын газарт манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 36-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн О-н Н. Регистрийн дугаар: /ос90121817/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг Өгөөмөрийн ар гэх газар бэлчээрээс Д.Н-н эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.О нь яллагдагч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Н-г яллагдагч Ч.Б-д хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч О.Н нь яллагдагч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Н-г яллагдагч Ч.Б-д хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сард би Архангай аймагт байсан. Харих замдаа ахынхаараа орсон чинь танай хүрэнгийн чинь адуунаас хоёр адуу алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд дүү рүүгээ яриад 2 морь алга байна гэнэ, чи барьж авсан юм уу гэхэд үгүй гэсэн. Би Архангай аймгийн цагдаагийн газарт тэмдэглүүлсэн, тэгээд хэд хоногийн дараа аав хоёр морио олчихлоо гэж надад хэлсэн. Хуцны асуудлыг би мэднэ, бугуйл манайд байгаа. 800.000 /найман зуун мянга/ төгрөг өгсөн гэдгийг бол би мэдэхгүй байна гэв.

Шүүгдэгч Ч.Б-йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын эхээр 800.000 төгрөг би өгсөн. 2016 онд надаас хуц авсан, мөнгийг нь өгөөгүй. Ахдаа мөнгө байвал өгөөч гэхээр нь банкнаас 710.000 төгрөг аваад, халаасанд байсан 90.000 төгрөгийг нэмээд өгсөн. Би тэр цагаас хойш Улаанбаатар хот яваад уулзаж чадаагүй. Би нэг мал нядлаад явуулаач гэхэд манайх юм гаргадаггүй өдрөө гэхээр нь өөр хүнээр мал гаргуулсан. Би мөнгө авахгүй байж байгаад 2018 онд Н ах мөнгө авъя гэхэд хоёр адуу надад зүсэлж өгсөн. Намайг очиход Н, О, Н нар хамт адуу туугаад явж байсан. Тэгээд авчихаарай гэсэн болохоор нь очиж авсан. Надаас бугуйл авч байсан. гэрийнхэн нь бугуйл, хуцны асуудлыг гэрийнхэн нь бүгд мэдэж байгаа учраас хэлэх байх гэв. 

Шүүгдэгч Ш.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би худал мэдүүлэг өгөөгүй гэж үзэж байна. Д.Н О.Н бид гурав явж байхад Б ирсэн. Хоёр адуу зүсэлж өгсөн нь үнэн гэв.

Шүүгдэгч О.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би худал мэдүүлэг өгөөгүй. Намайг байхад хоёр адууны өгч авалцах талаар ярьсан гэв. 

*Эрүүгийн 1812002920068  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Д.Н-н өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр адуугаа гэрийнхээ гадна хурааж авчираад дэлийн засаад тавьсан юм, тэгээд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан юм, маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой адуугаа очиж бүртгэхэд 2 морь дутуу байсан юм. Тэгээд одоог хүртэл эрж хайж яваад сураг гарахгүй явж байна. Би 3 азарга 105 адуутай, энэ хоёр алга болсон морь болохоор хүрэн азаргатай 37 тооны адуун дотроос алга болсон юм. Бор хээр зүсмийн нас нийлсэн уядаг, хурдан удамтай морь-зөв талын чих цуулбар имтэй, зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай, 2. Хонгор зүсмийн энэ жил нас нийлэх морь- зөв талын чих цуулбар имтэй, зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай, хоёулаа шинэ зассан дэлтэй байгаа. Сэжиглэсэн хүн байхгүй байна. Бор хээр зүсмийн морио 3 сая төгрөгөөр үнэлнэ. Хонгор зүсмийн морио 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хурдан удамтай, миний уядаг морь байгаа юм, наадамд түрүүлсэн, айрагдсан удаа байхгүй ч байнга уралдаж эхний 10 дотор орж ирдэг юм. Удам нь Жанлавдамий гэх хүний анхны Их хурд уралдаанд айрагдсан хээр морины эгчийнх нь удам байгаа юм. Манай эхнэр болон миний адуугаа сурж явсан айлын хүмүүс мэдэж байгаа. Хэрэв миний адууг хүн хулгайлсан бол гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Цагдаагийн алба хаагч таныг миний алдсан адууг олж өгч надад тус болно гэж итгэж найдаж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,

*Гэрч Д.Т-н өгсөн: “...Би Д.Ныг нэг нутгийн хүмүүс болохоор танина, төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Баянцагаан гэх газар байх манай гэрт мотоцикльтой Н ах ирсэн юм. тэгээд надаас манай бор хээр зүсмийн, хонгор зүсмийн 2 морь алга болчихож хараагүй биз гэж надаас сурж байсан. 2018 оны 05 дугаар сарын 8, 9-ний үед алга болчихлоо гэж байсан. Д Н нь 100 гаруй адуутай хүн байгаа юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,

*Гэрч Т.М-н өгсөн: “...Би Д.Н гэх хүнийг танихгүй юм байна. Ихтамир суманд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын шүлхий өвчин гараад хорио цээрийн дэглэм тогтоосон байсан учир ямар нэгэн малын мах, түүхий эд худалдаж аваагүй, ганцхан эрүүл бүсээс ноолуур худалдаж авч байсан. Одоогоор надад ямар нэгэн хүн адууны мах, арьс шир зараагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

*Гэрч Ц.О-н өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл арьс шир, адууны мах худалдаж аваагүй байна. 2018 оны 05 дугаар сард ноолуур авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,

*Гэрч Ү.Б-н өгсөн: “...Би Д.Н гэх хүнийг нэг нутгийн хүмүүс болохоор танина. Төрөл садангийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Д.Н-тай уулзаагүй удаж байгаа учир адуугаа алдсан талаар нь мэдэхгүй байна. Би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 адуу худалдаж авсан. Ихтамир сумын Хан-Өндөр багийн иргэн Д.Б-с худалдаж авсан хар халтар зүсмийн бүдүүн морь, им тамгагүй байсан. Энэ адууг тухайн үед нь гаргаж махлаад аймгийн төв оруулаад зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, 

*Гэрч Н.П-н өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын эхээр, би өдрийг нь санахгүй байна. Манай ах Ж гэрлүү утсаар яриад адуугаа үзсэн үү? 2 морь дутуу байна гэж Улаанаа хэлж байна, чи барьж унасан юм уу? гэхээр нь аав явж адуугаа бүртгэхэд 2 морь дутуу байна гэж ирсэн. Тэгээд аав ойр хавиар 2, 3 өдөр эрж яваад олоогүй, хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа манай гэрт шөнөөр манай энэ хавьд нутагладаг Увс аймгийн Б ах суудлын цагаан машинтай ирээд аавтай уулзаад явсан. Маргааш нь аав хэлэхдээ Б өчигдөр шөнө ирээд танай 2 морийг би аймаг орж махлаад зарчихсан, хохирол мөнгийг нь барагдуулна. Цагдаад битгий хэлээрэй гэж байсан гэж ярьсан. Тэгээд удаагүй Б ах аавд миний мэдэхийн нэг сая таван зуун мянган төгрөг өгсөн. Халтар морь, зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай, дэлийг нь тухайн үед шинэ зассан байсан. Хонгор морь им тамга нь адилхан хоёр морь байсан. Б-тэй нутгийн хүмүүс, төрөл садангийн холбоо байхгүй. Манай 2 адууг авснаасаа хойш аав, ээж нь Дархан аймаг нүүнэ гээд малаа туугаад явсан. Б нь хотод байгаа байх. Тухайн үед 2 адуу байсан азаргатай адуу олдохгүй байсан. Тэгсэн Б ах аавтай уулзаад маргааш нь манай хүрэн азаргатай адууг тууж ирэхэд нь би Б ахтай уулзаж ярилцахад та манай 2 адууг хаана нядалсан юм бэ гэхэд аймаг руу унаж ороод айлын хашаанд бойчид дуудаад гаргаж янзалсан. Би өөрөө гаргаагүй гэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 хуу/, 

*Гэрч Б.Б-н өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн хооронд манай хүрэн азаргатай адуунаас халтар морь, хонгор морь 2 алга болсон байсан. Манай нөхөр Д.Н хэд хоног хайгаад олоогүй юм. Тэгсэн Ч.Б манай алга болсон 2 адууг аймаг унаж оруулаад махлаад зарчихсан гээд манай нөхөртэй уулзаж байсан. Тэгээд хохирлын мөнгө гэж эхлээд 800.000 төгрөг бэлнээр, дараа нь 700.000 төгрөг бэлнээр манай нөхөрт өгсөн. Одоо бас мөнгө өгөх дутуу байгаа гэсэн. Би нарийн юмыг нь мэдэхгүй байна. Одоо нэг сая төгрөг өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/, 

*Гэрч О.Ч-н өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын эхээр, би өдрийг нь санахгүй байна. Д.Н ахын хүрэн азаргатай 3 морь дотроос хүрэн халтар морь, хонгор морь хоёр нь намайг адуунд явахад байхгүй байсан юм. Би олон жил Д.Н ахтай айл саахалт явсан болохоор адуу малыг нь сайн таньдаг юм. Тэгээд би аймаг орчихсон явахдаа Д.Н ахын хүүхэд болох Жд Н ахын халтар морь, хонгор морь хоёр нь байхгүй байна лээ гэж хэлсэн юм. Тэрнээс хойш Д.Н ах нь хоёр адуугаа хайж Элстэйн амаар явж байсан юм. Би адуугаа олсон үгүй нь мэдэхгүй байна. Дэлийг нь шинэ засчихсан байсан. Хоёулаа зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/, 

*Гэрч С.Н-н өгсөн: “...Би дээрх хүмүүсийг Ихтамир сумын Бугат багийн малчин иргэд болохоор танина. Төрөл садангийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ч.Б нь Увс аймгаас манай багт 2014 онд шилжиж ирж байсан санагдаж байна. Ээж Ч нь өмнө нь ирчихсэн байсан. Ч.Б сүүлийн 2 жил Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаа гээд ирэн очин байсан. 2018 оны 07 дугаар сард байх Ч нь гэрээрээ малаа туугаад Дархан аймаг руу нүүсэн. Би яг хаана очсоныг нь мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,

*Гэрч А.Ч-н өгсөн: “...Би таны үзүүлсэн зураг дээрх хүнийг танина. 2018 оны 05 дугаар сард надаар 2 адуу гаргуулж янзлуулсан хүн байна. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. 2018 оны 05 дугаар сарын эхээр би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Ихтамир суманд Л-тэй хамт байхад манай ээж над руу орой 22 цагийн утсаар яриад нэг хүн 2 адуу янзлаад өгөөч гэж байна, гэхээр нь би орой болсон байна, өглөө больё гээд хэлсэн, тэгээд маргааш өглөө эрт 07 цаг өнгөрч байхад Арслан цохионы 10-16 тоотод гэртээ ирэхэд хашаан дотор Ч.Б гэх залуу 2 адуу авчираад халтар морь цусалчихсан, байж байсан. Тэгээд Л бид хоёр махлаж янзлаад, хонгор морийг ч гэсэн гаргаж махлаж янзалж өгөөд Ч.Б гэх хүнээс 40.000 төгрөг авсан юм. Махаа М гэх ченжид өгч байсан. Би адуу янзалж байхдаа ямар учиртай адуу юм бэ, гарал үүсэл байгаа юм уу гэхэд гарал үүсэл байгаа, Ихтамир сум өвчин гараад крантинтай байгаа учир орж болохгүй шууд амьдаар нь аймгийн төв оруулаад ирлээ гэж байсан. Халтар морь, хонгор морь байсан. Хоёулаа им, тамгатай байсан. Би ямар им, тамгатай байсныг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/, 

*Гэрч Г.М өгсөн: “...Би сайн танихгүй. Өмнө нь надад хонь зарж байсан юм. Төрөл садангийн холбоо байхгүй. Би ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.Б гэх хүн миний утас руу залгаж 2 адууны мах байна авах уу гэхээр нь би хаана байгаа юм очиж үзэж байгаад больё гээд Арслан цохионд айлын хашаанд очсон, хаягийг нь санахгүй байна. Үзэхэд туранхай 2 адуу байсан, хоёуланг нь гаргаад янзалчихсан байсан. Би махыг нь толгойтой нь аваад явсан. Хонгор, хүрэн зүсмийн 2 адуу байсан санагдаж байна. Би тухайн үед нэг адууг нь 450.000 төгрөгөөр бодож авсан санагдаж байна. Тухайн үедээ өгөөгүй, гарал үүсэл нь байгаа авчираад өгнө гээд үдээс хойш нь авчирж өгсөн санагдаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

*Хохирогч Д.Н-н хулгайд алдсан гэх 2 тооны морины зах зээлийн үнэлгээг гаргасан Архангай аймгийн Ихтамир сумын үнэлгээний комиссын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 44 хуу/,

*Хохирогч Д.Н-н хулгайд алдсан гэх 2 тооны морины зах зээлийн үнэлгээг гаргасан хөрөнгийн үнэлгээчин А.Б-н 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 хуу/,

*Шинжээч А.Б-н өгсөн: “...Тухайн үнэлгээг мөрдөгч, Б-н тогтоолоор тухайн адуу алдагдсан гэх цаг хугацааны судалгаагаар асуултанд хариулж үнэлгээ гаргасан. Би зах зээлийн ханшаар нэг адууг 500,000 төгрөгөөр үнэлж, 2 адууг нийт 1000,000 төгрөгөөр үнэлсэн, нэг адуу нь хурдан гэх боловч ямар нэгэн амжилт гаргасан баримт байхгүй байсан учир жирийн адууны үнэлгээгээр үнэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-н өгсөн: “...Д.Н нь миний төрсөн аав байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 15-нд нас барсан. Бийг танина. Төрөл садны харилцаа холбоо байхгүй. Би тухайн үед нь аймагт байсан учир хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Б гэдэг Увс аймгаас нүүж ирсэн залуу хулгай хийчихээд хохирол барагдуулсан гэсэн. Одоо бол ямар нэгэн хохирол байхгүй. 2018 оны зун нүүгээд Дархан шилжсэн сураг байсан. Хаана, юу хийж явдаг талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед морь махлаад зарахад 1.000.000 /нэг сая/ төгрөг болж байсан. Нөгөө халтар морь нь уядаг морь байсан. Гэхдээ битүү, амжилт гаргахгүй байсан. Хурдан удамтай морь учир 2 сая төгрөгөөр үнэлж байсан. Үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хохирол 3.000.000 төгрөг авсан учир бүх хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-н дахин өгсөн: “...Манай аав Н нь Бд өгөх ямар нэгэн өр ширний асуудал байхгүй. Аавыг адуугаа алддаг өдөр би аймагт ирсэн байсан. Аав надруу залгаад Б ирээд уйлж гуйж байгаад явлаа, жилийн тэнсэнтэй байгаа та цагдаад битгий хэл, дүү нь морины чинь үнэ хөлсийг төлье гээд байна гэж ярьж байсан юм. Б аавыг миний нас барсан болохоор далимдуулж ийм юм ярьж яваад гомдолтой байна. Миний аав нутгийн хүн амьтанд тавьсан өр ширний асуудал байхгүй. Б-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-н дахин өгсөн: “...Хулгайлж авсан. Б нь харин өмнө мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд тэнсэн харгалзах ялынх нь хугацаа дуусаагүй байгаа юм шиг байна лээ. Манай эгч М дээр очоод гомдол санал байхгүй. Манай аав Н нь Бд өртэй байсан гээд хэлээд өг, өртэй байсан тэр өрөндөө дээрх 2 адууг авсан гэж бичиг хийгээд өг гэж нилээн гуйгаад үзсэн байна лээ. Миний эцгийг нас барснаар далимдуулаад гэмт хэргийг хэрэг биш болгох гэж байна. Бийн ярьж хэлж байгаа зүйл болгон зүгээр л хэргээс мултрах гэсэн оролдлого, зохиол байгаа юм. Миний эцэг нь хулгайд малаа алдаагүй бол юу гэж анх энэ хэргийг цагдаагийн байгууллагад өгөх байсан билээ. Аав маань малаа хүнд зүсээр нь зааж өгсөн байсан бол эхлээд Ч.Б-с асуух байсан шүү дээ, тийм зүйл огт болоогүй. Надад энэ хэрэгт өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хуулийн байгууллагаа хуулийн дагуу шалгана гэдэгт итгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 хуу/,

*Гэрч А.Л-н өгсөн: “...Ч надруу яриад 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр байх. Өдрийг нь сайн санахгүй байна. 1 адууг 20.000 төгрөгөөр гаргаад өг гэхээр нь очиж гаргаж өгсөн. Адуу гаргуулж байсан хүнийг танихгүй, намхан ах байсан. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй, өөрөө л гэрээсээ зарж байгаа гэсэн. Хулгайн адуу болох талаар огт яриагүй. Адууны эзэн Б гэдэг хүн байсан. Ч бид 2 гаргаж өгсөн. Өөр хүн байгаагүй. Тэр талаар мэдээгүй, гаргаж дуусаад л яваад өгсөн. Зарна гэж байсан, хэнд зарсан гэдгийг нь мэдээгүй. Ч хулгайн адуу гэж мэдээгүй, бид 2 хамт байсан. 2 адууг Чийн хашаанд гаргаж янзалсан, адууг гаргаж төхөөрөхөд Ч бид 2-оос өөр хүн байгаагүй. Б өөрөө хамт гаргалцсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/,

*Гэрч Г.М дахин өгсөн: “...Тэр талаар нарийн сайн санахгүй байна. Багийн дарга байхгүй байна, үдээс хойш аваад өгье гэж байсан санагдаж байна, тэгээд л авчихсан. Үдээс хойш нь бичиг аваад ирсэн санагдаад байгаа, андуурсан байж магадгүй. Би хулгайн мал гэж мэдээгүй, надад зарахдаа 2 адуу гэрээсээ авч ирлээ гэж байсан, хулгайн адуу болох талаар ямар нэгэн зүйл яриагүй. Арслан цохионы айлын хашаанаас авсан, цэвэрхэн сайхан янзалсан мах байсан. Хулгайн мах гэж сэжиглэхээргүй, өдрийн цагаар авсан мах байгаа юм аа. Б өөрөө байсан, адуу гаргаж өгсөн гээд нэг залуу байсан, би тэр хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,

*Ч.Б-н яллагдагчаар өгсөн: “...Н ах өөрөө адуу авахаас жилийн өмнө надаас 800.000 төгрөг авсан байсан боловч тэрийгээ өгөхгүй удаад байсан. Асуухаар өгнө өө л гэдэг байсан. Сүүлдээ надад адуу өгнө, мал өгнө гээд байдаг байсан. Надад 2 адуу өгнө гэдэг байсан. Намайг адуу авахын өмнө адуундаа явж байхад нь хээр таарсан чинь 2 морь авах юм уу гэхээр нь тэгье гэж байсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа адуу нь манай ойролцоо байхаар нь 2 морь барьж аваад, аймагт аваачиж зарсан. Гэхдээ авахынхаа өмнө өөрт нь хэлээгүй авчихсан. Харин 2 адууг зарсныхаа дараа 2 морь авсан талаараа Н ахад өөрт нь аймаг аваачиж 2 адуу зарсан талаараа хэлсэн чинь цагдаад хэлсэн. Цагдаагийн газарт 2 толгой байхаар нь манай адуу мөн байна гэж хэлээд ирлээ гэж байсан. Тэгээд Н ах тухайн үед цагдаад очиж 2 адуугаа олсон гэж хэлсэн гээд байсан. Би надаас авсан 800.000 төгрөгөө хасаад нэмж 1.500.000 өгч хохирол төлбөр дууссан. Бас Н ах өөрөө надаас авсан 800.000 төгрөгөө гэрийнхэндээ хэлээгүй, мэдэгдэж болохгүй гэж байсан. Өөр тайлбар байхгүй. Би хулгайлсан гэж өөрийгөө үзэхгүй байна. Өөрөө намайг аваарай гэж байсан. Би болсон асуудлын талаар тайлбар хийсэн. Өөр ярих зүйл байхгүй. Н ахыг морь аваарай гэж байсан болохоор нь авсан. Харин өөрт нь хэлж мэдэгдэлгүй авсан нь миний буруу боллоо. Тэр талаар мэдэх хүн байхгүй. Малын бэлчээрт бид 2 уулзсан. Энэ адуунаас 2 морь аваарай гэж байсан. Харин тэр адуунд нь байсан 2 морийг барьж авсан. Өөр морь байгаагүй, дандаа гүү адуу байсан. Хохирол барагдуулж, Нтай харилцан тохирч хохиролгүй болгосон. Мөнгийг нь бэлнээр өгсөн учир ямар нэгэн баримт байхгүй. Би хулгайн адуу гэж хэлээгүй, өөрийнхөө адууг зарж байна гэж хэлсэн. Хулгайн адуу болох талаар юу ч яриагүй. Танихгүй 2 залуу гаргаж өгсөн.  Тэр хашаанд өөр хэн ч байгаагүй. Гарал үүслийн бичиг аваачиж өгөөгүй, угаасаа аваагүй. Тухайн үед гарал үүслийн бичиг нэхээд байхаар нь Ихтамир сум малын өвчин гарсан, хорио тогтоосон байгаа, бичиг авах боломжгүй гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 83-86 хуу/,

*Гэрч Ц.Б-н өгсөн: “...Хохирогч Ж.Н нь 2 тоны адуу хулгайд алдсан талаар надад өргөдөл, гомдол гаргаж байсныг би хүлээн авч хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэсэн. Тэрнээс надад Б гэх хүнд өртэй байсан, өрөндөө дээрх 2 тооны адууг өгсөн гэдэг зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 хуу/,

*Гэрч Н.М-н өгсөн: “...Д.Н нь миний төрсөн эцэг байгаа юм. Ч.Б нь манай нутгийн хүмүүс байгаа юм. Увс аймгаас манай суманд нүүж ирж байсан. Аав надад 2018 оны хавар 2 морио алдчихаад цагдаад бүртгүүлчихлээ гэж ярьж байсан. Манайх Улаанбаатар хотод Эмээлтэд байдаг. 2018 оны 07 дугаар сард аав мал ачаад Улаанбаатар хотруу орсон юм. Тэгэхэд Бээс морины мөнгө авах ёстой гээд надаар утсаар яриулж байсан. Аав Бээс морины мөнгийг талыг дансаар, талыг нь бэлнээр өөрөө очиж авч байсан. Би үүнээс өөр нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Надад 2 морины мөнгө Бээс авч байгаа юм гэсэн. Аав өөрийнхөө Төрийн банкны дансаар шилжүүлээд авсан. Яг хэдэн төгрөг авсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд үлдсэн мөнгөө бэлнээр өгнө гэж байна очиж авна гээд явж байсан. Би тэр талаар ёстой мэдэхгүй байна. Би аавыг хүнээс мөнгө зээлсэн эсэхийг ёстой мэдэхгүй байна. Ер бол нутгийн хүмүүс л ааваас мөнгө зээлж байсныг мэдэх юм байна. Аав өөрөө мал хуй сайтай болохоор дансандаа мөнгөтэй байдаг. Сүүлд нас барахад нь дансыг нь хаалгахад дансандаа мөнгөтэй л байсан гэсэн. Би Б аавд ямар учраас мөнгө зээлэх болсон юм, зээлсэн үгүйг нь мэдэхгүй байна. Би ээж, аавыг нь сайн танина. Өөрийг нь бол зүс л мэднэ. Ээж, аав нь боломжийн малтай айл байгаа юм. Бийг Увс аймгаас эхнэрээсээ салаад өөрийн малыг туугаад аавындаа ирсэн байна гэж нутгийн хүмүүс ярьж байхыг нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-147 хуу/,

*Ш.О-н гэрчээр өгсөн: “...Д.Н, Ч.Б нартай нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Ах дүү төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би Б-г Увсад байх үеэс л таньж мэднэ. Би 1996 оноос хойш Н-г таньж мэддэг, Манайхтай 5-6 км зайтай өвөлжөө хаваржаа нь байдаг юм. 2018 оны 5 дугаар сарын эхээр Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны уурхайн урд Тамирын голын ойролцоо мал хайгаад талийгаач Д.Н гуайтай хамт явж байтал Б таарсан. Тэр үед Д.Н гуайд та надад нөгөө 2 морио өгөхгүй юм уу гэж хэлж байсан. Тэгээд талийгаач Д.Н гуай Б-д морь зүсэлж өгч байсан. Би тэгэхэд энэ 2 морины наймаа хийсэн юм байна гэж ойлгосон. Чи энэ 2 морийг намайг байсан байгаагүй ирээд аваарай гэж хэлээд өгч байсан. Би тэрийг нь мэдээгүй Би Бтэй өнгөрсөн хавар хээр тэгж таарснаас хойш уулзаагүй ээ. Тухайн үед Н гэх хүн байсан. Би наймаа хийж байна л гэж ойлгосон. Миний хажууд мөнгө төгрөг өгч авалцсан асуудал байхгүй. Би танина. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд гэр нь байдаг юм. Би Н-тай явж байгаад Н гуайтай таарсан. Бид 3 хээр уулзаад сууж байхад Б ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-151 хуу/,

*Гэрч О.Нын өгсөн: “...Д.Н, Ч..Б нар нь манайтай залгаа нутгийн хүмүүс байгаа юм. Энэ 2 хүнтэй ах дүү төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би 2011 онд Увс аймгаас нүүж ирсэн юм. Энэ үеэс эхлээд энэ 2 хүнийг таньдаг болсон юм. 2018 оны 05 дугаар сар билүү 4 дүгээр сарын үед /би сарыг нь сайн санахгүй байна/ Н ах, О ах нартай 3-уулаа явж байтал Б ирсэн. Бид хэд юм яриад сууж байхад Б, Н гуайтай 2 адууны өгөө авааны асуудал яриад байсан. Д.Н ах нь Бд хонгор адуу, хар адууг зааж өгөөд намайг байх байхгүй хэзээ ч хамаагүй ирээд авчихаарай гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Миний хажууд мөнгө төгрөг өгч авалцсан асуудал байхгүй. Би тэр асуудлын нарийн ширийн учрыг нь мэдэхгүй. Ямар ч л байсан 2 тооны адуу зүсэлж өгсөн. Б нь 2 адуу гээд ярьсан чинь Д.Н ах нь 2 адуу зүсэлж өгөөд намайг байх, байхгүй ирээд авчихгүй юу гэж байсан. Би өнгөрсөн зунаас хойш Бтэй уулзаагүй. Надтай холбогдоогүй. Ихтамир сумын Бугат багийн Баянцагааны ам гэдэг газар байсан. Д.Н ах нь адуугаа туучихсан явж байсан юм. Бид нэг нутаг усны улсууд болохоор би адууны зүсийг нь барагцаална. Би хонгор адуу зүсэлж өгч байсныг нь сайн санаж байна. Нэг нь хар адуу л байсан санагдаад байна. Би адуундаа явж байгаад Н, О ах нартай хээр таарсан.Бид 3-ыг хамт байхад Б ирсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154 хуу/,

*Гэрч Н.Мгийн дахин өгсөн: “...2019 оны хавар, би сарыг нь сайн санахгүй байна. Намайг Архангай аймгийн Ихтамир сумын хөдөө гэртээ байхад Ч.Б манайд ирсэн. Б тэр үед цагдаа дээр очоод гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд би өмнө нь тэнссэн, одоо ял авах гээд байна гэж хэлсэн. Тухайн үед манай ээж та нар наад цагдаагаасаа хурдан сал, гомдол саналгүй гээд бичээд өгчих гээд цагдаад хандаад гомдол саналгүй гэсэн утгатай бичиг хийгээд цагдаа дээр авч ирсэн. Гэхдээ тэр бичгээ цагдаад өгөөгүй. Б ганцаараа мотоцикль уначихсан ирсэн. Би тэр болгон хөдөө очоод байдаггүй. Манай бүрлэгч аав байхад бас л ирээд гуйгаад явж байсан гэж сонссон. Би тэр бичгийг хөдөө гэртээ л орхисон. Нэг хувийг нь канандаад Бд өгч байсан. Би О, Н нарыг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/,

*Гэрч Б.Б-н өгсөн: “...Д.Н миний нөхөр байсан, одоо нас барсан. Б гэж хүнийг танихгүй. Бид Б-с мөнгө зээлж байгаагүй. Манай нөхөр надад хэлэлгүйгээр мөнгө зээлж байгаагүй. Манайх 2017, 2018 онуудад жил дараалан 1000 гаран мал тоолуулсан. Одоо 1200 гаран тооны мал байгаа. Ч.Б-д морь өгч байсан асуудал байхгүй. Ч.Б хэрэг илрэх гээд янз бүрийн зүйл яриад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/,

*Ч.Бийн яллагдагчаар өгсөн: “...Н ах өөрөө адуу авахаас жилийн өмнө надаас 800.000 төгрөг авсан байсан боловч тэрийгээ өгөхгүй удаад байсан. Асуухаар өгнө өө л гэдэг байсан. Сүүлдээ надад адуу өгнө, мал өгнө гээд байдаг байсан. Надад 2 адуу өгнө гэдэг байсан. Намайг адуу авахын өмнө адуундаа явж байхад нь хээр таарсан чинь 2 морь авах юм уу гэхээр нь тэгье гэж байсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа адуу нь манай ойролцоо байхаар нь 2 морь барьж аваад, аймагт аваачиж зарсан. Гэхдээ авахынхаа өмнө өөрт нь хэлээгүй авчихсан. Харин 2 адууг зарсныхаа дараа 2 морь авсан талаараа Н ахад өөрт нь аймаг аваачиж 2 адуу зарсан талаараа хэлсэн чинь цагдаад хэлсэн. Цагдаагийн газарт 2 толгой байхаар нь манай адуу мөн байна гэж хэлээд ирлээ гэж байсан. Тэгээд Н ах тухайн үед цагдаад очиж 2 адуугаа олсон гэж хэлсэн гээд байсан. Би надаас авсан 800.000 төгрөгөө хасаад нэмж 1.500.000 өгч хохирол төлбөр дууссан. Бас Н ах өөрөө надаас авсан 800.000 төгрөгөө гэрийнхэндээ хэлээгүй, мэдэгдэж болохгүй гэж байсан. Өөр тайлбар байхгүй. Би хулгайлсан гэж өөрийгөө үзэхгүй байна. Өөрөө намайг аваарай гэж байсан. Би болсон асуудлын талаар тайлбар хийсэн. Өөр ярих зүйл байхгүй. Н ахыг морь аваарай гэж байсан болохоор нь авсан. Харин өөт нь хэлж мэдэгдэлгүй авсан нь миний буруу боллоо. Тэр талаар мэдэх хүн байхгүй. Малын бэлчээрт бид 2 уулзсан. Энэ адуунаас 2 морь аваарай гэж байсан. Харин тэр адуунд нь байсан 2 морийг барьж авсан. Өөр морь байгаагүй, дандаа гүү адуу байсан. Хохирол барагдуулж, Нтай харилцан тохирч хохиролгүй болгосон. Мөнгийг нь бэлнээр өгсөн учир ямар нэгэн баримт байхгүй. Би хулгайн адуу гэж хэлээгүй, өөрийнхөө адууг зарж байна гэж хэлсэн. Хулгайн адуу болох талаар юу ч яриагүй. Танихгүй 2 залуу гаргаж өгсөн. Тэр хашаанд өөр хэн ч байгаагүй. Гарал үүслийн бичиг аваачиж өгөөгүй, угаасаа аваагүй. Тухайн үед гарал үүслийн бичиг нэхээд байхаар нь Ихтамир сум малын өвчин гарсан, хорио тогтоосон байгаа, бичиг авах боломжгүй гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 83-86 хуу/,

*Ш.Оийн яллагдагчаар дахин өгсөн: “...2018 оны хавар 4 сарын үед Н ахтай хээр малын бэлчээр дээр таарсан юм. Тэгсэн Б ирсэн юм. Тар хоёрын дунд адууны наймааны асуудал байсан юм билээ. Тэрийгээ авна барина гээд яриад байсан. Тухайн үед Н ах Бд хэзээ ч хамаагүй аваарай гээд хар морь, хонгор морь 2 зүсэлж өгч байсан. Тухайн үед Н гуай бид 2 хамт явж байсан юм. Бид 2 малын бэлчээрт мал идээ яриад сууж байтал Н. Б 2 ар араасаа цувраад ирсэн. Б би одоо нөгөө 2 адуугаа авмаар байнаа гэж талийгаачид хэлсэн. Тэгсэн талийгаач Н ах тэг тэг гээд 2 адуу зүсэлж өгч байсан. Би 1981 оны 01 дүгээр сарын 13-ны Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн. Бага насаа хөдөө мал дээр байж байгаад 1-5 дугаар ангидаа Увс аймгийн Цагаан хайрхан сумын 8 жилийн сургуулийн 5 дугаар анги төгссөн. Тэгээд мал дээр гарсан. Архангай аймагт 1996 онд эцэг, эхийн хамт шилжин ирж суурьшсан. Би одоо эхнэр. 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт мал маллаж амьдардаг. Би бод, бог нийлсэн 180 толгой малтай....” гэх мэдүүлэг /хх-ийн 205-207 хуу/,

*О.Нын яллагдагчаар өгсөн: “...Би худал мэдүүлэг өгөөгүй, сонссон мэдсэнээ хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-215 хуу/, зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б, О.Н, Ш.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг Өгөөмөрийн ар гэх газар бэлчээрээс Д.Нын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.О нь яллагдагч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Ныг яллагдагч Ч.Бд хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч О.Н нь яллагдагч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Ныг яллагдагч Ч.Бд хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б, О.Н, Ш.О нар нь үйлдсэн болох нь:

*Хохирогч Д.Нын өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний орой адуугаа очиж бүртгэхэд 2 морь дутуу байсан юм. Тэгээд одоог хүртэл эрж хайж яваад сураг гарахгүй явж байна. Би 3 азарга 105 адуутай, энэ хоёр алга болсон морь болохоор хүрэн азаргатай 37 тооны адуун дотроос алга болсон юм. Бор хээр зүсмийн нас нийлсэн уядаг, хурдан удамтай морь-зөв талын чих цуулбар имтэй, зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай, 2. Хонгор зүсмийн энэ жил нас нийлэх морь- зөв талын чих цуулбар имтэй, зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай, хоёулаа шинэ зассан дэлтэй байгаа. Сэжиглэсэн хүн байхгүй байна. Бор хээр зүсмийн морио 3 сая төгрөгөөр үнэлнэ. Хонгор зүсмийн морио 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хурдан удамтай, миний уядаг морь байгаа юм, наадамд түрүүлсэн, айрагдсан удаа байхгүй ч байнга уралдаж эхний 10 дотор орж ирдэг юм. Удам нь Жанлавдамий гэх хүний анхны Их хурд уралдаанд айрагдсан хээр морины эгчийнхэн удам байгаа юм. Манай эхнэр болон миний адуугаа сурж явсан айлын хүмүүс мэдэж байгаа. Хэрэв миний адууг хүн хулгайлсан бол гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/,

*Гэрч Д.Тгийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Баянцагаан гэх газар байх манай гэрт мотоцикльтой Н ах ирсэн юм. Тэгээд надаас манай бор хээр зүсмийн, хонгор зүсмийн 2 морь алга болчихож хараагүй биз гэж надаас сурж байсан. 2018 оны 05 дугаар сарын 8, 9-ний үед алга болчихлоо гэж байсан. Д Н нь 100 гаруй адуутай хүн байгаа юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,

*Гэрч Н.Пын өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын эхээр, би өдрийг нь санахгүй байна. Манай ах Ж гэрлүү утсаар яриад адуугаа үзсэн үү? 2 морь дутуу байна гэж Улаанаа хэлж байна, чи барьж унасан юм уу? гэхээр нь аав явж адуугаа бүртгэхэд 2 морь дутуу байна гэж ирсэн. Тэгээд аав ойр хавиар 2, 3 өдөр эрж яваад олоогүй, хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа манай гэрт шөнөөр манай энэ хавьд нутагладаг Увс аймгийн Б ах суудлын цагаан машинтай ирээд аавтай уулзаад явсан. Маргааш нь аав хэлэхдээ Б өчигдөр шөнө ирээд танай 2 морийг би аймаг орж махлаад зарчихсан, хохирол мөнгийг нь барагдуулна. Цагдаад битгий хэлээрэй гэж байсан гэж ярьсан. Тэгээд удаагүй Б ах аавд миний мэдэхийн нэг сая таван зуун мянган төгрөг өгсөн. Халтар морь, зөьв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай, дэлийг нь тухайн үед шинэ зассан байсан. Хонгор морь им тамга нь адилхан хоёр морь байсан. Бтэй нутгийн хүмүүс, төрөл садангийн холбоо байхгүй. Манай 2 адууг авснаасаа хойш аав, ээж нь Дархан аймаг нүүнэ гээд малаа туугаад явсан. Б нь хотод байгаа байх. Тухайн үед 2 адуу байсан азаргатай адуу олдохгүй байсан. Тэгсэн Б ах аавтай уулзаад маргааш нь манай хүрэн азаргатай адууг тууж ирэхэд нь би Б ахтай уулзаж ярилцахад та манай 2 адууг хаана нядалсан юм бэ гэхэд аймаг руу унаж ороод айлын хашаанд бойчид дуудаад гаргаж янзалсан. Би өөрөө гаргаагүй гэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 хуу/, 

*Гэрч Б.Б-н өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн хооронд манай хүрэн азаргатай адуунаас халтар морь, хонгор морь 2 алга болсон байсан. Манай нөхөр Д.Н хэд хоног хайгаад олоогүй юм. Тэгсэн Ч.Б манай алга болсон 2 адууг аймаг унаж оруулаад махлаад зарчихсан гээд манай нөхөртэй уулзаж байсан. Тэгээд хохирлын мөнгө гэж эхлээд 800.000 төгрөг бэлнээр, дараа нь 700.000 төгрөг бэлнээр манай нөхөрт өгсөн. Одоо бас мөнгө өгөх дутуу байгаа гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/, 

*Гэрч О.Ч-н өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын эхээр, би өдрийг нь санахгүй байна. Д.Н ахын хүрэн азаргатай 3 морь дотроос хүрэн халтар морь, хонгор морь хоёр нь намайг адуунд явахад байхгүй байсан юм. Би олон жил Д.Н ахтай айл саахалт явсан болохоор адуу малыг нь сайн таньдаг юм. Тэгээд би аймаг орчихсон явахдаа Д.Н ахын хүүхэд болох Жд Н ахын халтар морь, хонгор морь хоёр нь байхгүй байна лээ гэж хэлсэн юм. Тэрнээс хойш Д.Н ах нь хоёр адуугаа хайж Элстэйн амаар явж байсан юм. Би адуугаа олсон үгүй нь мэдэхгүй байна. Дэлийг нь шинэ засчихсан байсан. Хоёулаа зөв талын гуяндаа дугуй дотор Т үсгэн тамгатай. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/, 

*Гэрч А.Ч-ийн өгсөн: “...Би таны үзүүлсэн зураг дээрх хүнийг танина. 2018 оны 05 дугаар сард надаар 2 адуу гаргуулж янзлуулсан хүн байна. Төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. 2018 оны 05 дугаар сарын эхээр би өдрийн сайн санахгүй байна, намайг Ихтамир суманд Л-тэй хамт байхад манай ээж над руу орой 22 цагийн утсаар яриад нэг хүн 2 адуу янзлаад өгөөч гэж байна, гэхээр нь би орой болсон байна, өглөө больё гээд хэлсэн, тэгээд маргааш өглөө эрт 07 цаг өнгөрч байхад Арслан цохионы 10-16 тоотод гэртээ ирэхэд хашаан дотор Ч.Б гэх залуу 2 адуу авчираад халтар морь цусалчихсан, байж байсан. Тэгээд Л бид хоёр махлаж янзлаад, хонгор морийг ч гэсэн гаргаж махлаж янзалж өгөөд Ч.Б гэх хүнээс 40.000 төгрөг авсан юм. Махаа Мөнгөө гэх ченжид өгч байсан. Би адуу янзалж байхдаа ямар учиртай адуу юм бэ, гарал үүсэл байгаа юм уу гэхэд гарал үүсэл байгаа, Ихтамир сум өвчин гараад крантинтай байгаа учир орж болохгүй шууд амьдаар нь аймгийн төв оруулаад ирлээ гэж байсан. Халтар морь, хонгор морь байсан. Хоёулаа им, тамгатай байсан. Би ямар им, тамгатай байсныг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/, 

*Гэрч Г.М өгсөн: “...Би сайн танихгүй. Өмнө нь надад хонь зарж байсан юм. Төрөл садангийн холбоо байхгүй. Би ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.Б гэх хүн миний утас руу залгаж 2 адууны мах байна авах уу гэхээр нь би хаана байгаа юм очиж үзэж байгаад больё гээд Арслан цохионд айлын хашаанд очсон хаягийн санахгүй байна, үзэхэд туранхай 2 адуу байсан, хоёуланг нь гаргаад янзалчихсан байсан, би махын толгойтой нь аваад явсан. Хонгор, хүрэн зүсмийн 2 адуу байсан санагдаж байна. Би тухайн үед нэг адууг нь 450.000 төгрөгөөр бодож авсан санагдаж байна. Тухайн үедээ өгөөгүй, гарал үүсэл нь байгаа авчираад өгнө гээд үдээс хойш нь авчирж өгсөн санагдаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

*Шинжээч А.Б-н өгсөн: “...Тухайн үнэлгээг мөрдөгч, Б тогтоолоор тухайн адуу алдагдсан гэх цаг хугацааны судалгаагаар асуултанд хариулж үнэлгээ гаргасан. Би зах зээлийн ханшаар нэг адууг 500,000 төгрөгөөр үнэлж, 2 адууг нийт 1000,000 төгрөгөөр үнэлсэн, нэг адуу нь хурдан гэх боловч ямар нэгэн амжилт гаргасан баримт байхгүй байсан учир жирийн адууны үнэлгээгээр үнэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын өгсөн: “...Д.Н нь миний төрсөн аав байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 15-нд нас барсан. Бийг танина. Төрөл садны харилцаа холбоо байхгүй. Би тухайн үед нь аймагт байсан учир хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Б гэдэг Увс аймгаас нүүж ирсэн залуу хулгай хийчихээд хохирол барагдуулсан гэсэн, одоо бол ямар нэгэн хохирол байхгүй. 2018 оны зун нүүгээд Дархан шилжсэн сураг байсан. Хаана, юу хийж явдаг талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед морь махлаад зарахад 1.000.000 төгрөг болж байсан. нөгөө халтар морь нь уядаг морь байсан. гэхдээ битүү, амжилт гаргахгүй байсан. Хурдан удамтай морь учир 2 сая төгрөгөөр үнэлж байсан. үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хохирол 3.000.000 төгрөг авсан учир бүх хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын дахин өгсөн: “...Манай аав Н нь Бд өгөх ямар нэгэн өр ширний асуудал байхгүй. Аавыг адуугаа алддаг өдөр би аймагт ирсэн байсан. Аав надруу залгаад Б ирээд уйлж гуйж байгаад явлаа, жилийн тэнсэнтэй байгаа та цагдаад битгий хэл дүү нь морины чинь үнэ хөлсийг төлье гээд байна гэж ярьж байсан юм. Б аавыг миний нас барсан болохоор далимдуулж ийм юм ярьж яваад гомдолтой байна. Миний аав нутгийн хүн амьтанд тавьсан өр ширний асуудал байхгүй Бээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын дахин өгсөн: “...Хулгайлж авсан. Б нь харин өмнө мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд тэнсэн харгалзах ялынх нь хугацаа дуусаагүй байгаа юм шиг байналээ манай эгч М дээр очоод гомдол санал байхгүй манай аав Н нь Бд өртэй байсан гээд хэлээд өг, өртэй байсан тэр өрөндөө дээрх 2 адууг авсан гэж бичиг хийгээд өг гэж нилээн гуйгаад үзсэн байналээ. Миний эцгийг нас барснаар далимдуулаад гэмт хэргийг хэрэг биш болгох гэж байна. Бийн ярьж хэлж байгаа зүйл болгон зүгээр л хэргээс мултарах гэсэн оролдлого, зохиол байгаа юм. Миний эцэг нь хулгайд малаа алдаагүй бол юу гэж анх энэ хэргийг цагдаагийн байгууллагад өгөх байсан билээ. Аав маань малаа хүнд зүсээр нь зааж өгсөн байсан бол эхлээд Ч.Бээс асуус байсан шүү дээ, тийм зүйл огт болоогүй. Надад энэ хэрэгт өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хуулийн байгууллага хуулийн дагуу шалгана гэдэгт итгэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 хуу/,

*Гэрч А.Лийн өгсөн: “...Ч надруу яриад 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр байх. Өдрийг нь сайн санахгүй байна. 1 адууг 20.000 төгрөгөөр гаргаад өг гэхээр нь очиж гаргаж өгсөн. Адуу гаргуулж байсан хүнийг танихгүй, намхан ах байсан. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй, өөрөө л гэрээсээ зарж байгаа гэсэн. Хулгайн адуу болох талаар огт яриагүй. Адууны эзэн Б гэдэг хүн байсан. Ч бид 2 гаргаж өгсөн. Өөр хүн байгаагүй. Тэр талаар мэдээгүй, гаргаж дуусаад л яваад өгсөн. Зарна гэж байсан, хэнд зарсан гэдгийг нь мэдээгүй. Ч хулгайн адуу гэж мэдээгүй, бид 2 хамт байсан. 2 адууг Чийн хашаанд гаргаж янзалсан, адууг гаргаж төхөөрөхөд Ч бид 2-оос өөр хүн байгаагүй. Б өөрөө хамт гаргалцсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/,

*Гэрч Г.М дахин өгсөн: “...Тэр талаар нарийн сайн санахгүй байна. Багийн дарга байхгүй байна, үдээс хойш аваад өгье гэж байсан санагдаж байна, тэгээд л авчихсан. Үдээс хойш нь бичиг аваад ирсэн санагдаад байгаа, андуурсан байж магадгүй. Би хулгайн мал гэж мэдээгүй, надад зарахдаа 2 адуу гэрээсээ авч ирлээ гэж байсан, хулгайн адуу болох талаар ямар нэгэн зүйл яриагүй. Арслан цохионы айлын хашаанаас авсан, цэвэрхэн сайхан янзалсан мах байсан. Хулгайн мах гэж сэжиглэхээргүй, өдрийн цагаар авсан мах байгаа юм аа. Б өөрөө байсан, адуу гаргаж өгсөн гээд нэг залуу байсан, би тэр хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,

*Гэрч Ц.Б өгсөн: “...Хохирогч Ж.Н нь 2 тоны адуу хулгайд алдан талаар надад өргөдөл, гомдол гаргаж байсныг би хүлээн авч хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэсэн. Тэрнээс надад Б гэх хүнд өртэй байсан, өрөндөө дээрх 2 тооны адууг өгсөн гэдэг зүйлогт яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 хуу/,

*Гэрч Н.Мгийн өгсөн: “...Д.Н нь миний төрсөн эцэг байгаа юм. Ч.Б нь манай нутгийн хүмүүс байгаа юм. Увс аймгаас манай суманд нүүж ирж байсан. Аав надад 2018 оны хавар 2 морио алдчихаад цагдаад бүртгүүлчихлээ гэж ярьж байсан. Манайх Улаанбаатар хотод Эмээлтэд байдаг. 2018 оны 07 дугаар сард аав мал ачаад Улаанбаатар хотруу орсон юм. Тэгэхэд Б-ээс морины мөнгө авах ёстой гээд надаар утсаар яриулж байсан. Аав Бээс морины мөнгийг талыг дансаар, талыг нь бэлнээр өөрөө очиж авч байсан. Би үүнээс өөр нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Надад 2 морины мөнгө Б-ээс авч байгаа юм гэсэн. Аав өөрийнхөө Төрийн банкны дансаар шилжүүлээд авсан. Яг хэдэн төгрөг авсаг болохыг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд үлдсэн мөнгөө бэлнээр өгнө гэж байна очиж авна гээд явж байсан. Би тэр талаар ёстой мэдэхгүй байна. Би аавыг хүнээс мөнгө зээлсэн эсэхийг ёстой мэдэхгүй байна. Ер бол нутгийн хүмүүс л ааваас мөнгө зээлж байсныг мэдэх юм байна. Аав өөрөө мал хуй сайтай болохоор дансандаа мөнгөтэй байдаг. Сүүлд нас барахад нь дансыг нь хаалгахад дансандаа мөнгөтэй л байсан гэсэн. Би Б аавд ямар учраас мөнгө зээлэх болсон юм, зээлсэн үгүйг нь мэдэхгүй байна. Би ээж, аавыг нь сайн танина. Өөрийг нь бол зүс л мэднэ. Ээж, аав нь боломжийн малтай айл байгаа юм. Бийг Увс аймгаас эхнэрээсээ салаад өөрийн малыг туугаад аавындаа ирсэн байна гэж нутгийн хүмүүс ярьж байхыг нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-147 хуу/,

*Гэрч Н.М-н дахин өгсөн: “...2019 оны хавар, би сарыг нь сайн санахгүй байна. Намайг Архангай аймгийн Ихтамир сумын хөдөө гэртээ байхад Ч.Б манайд ирсэн Б тэр үед цагдаа дээр очоод гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд би өмнө нь тэнссэн, одоо ял авах гээд байна гэж хэлсэн. Тухайн үед манай ээж та нар наад цагдаагаасаа хурдан сал, гомдол саналгүй гээд бичээд өгчих гээд цагдаад хандаад гомдол саналгүй гэсэн утгатай бичиг хийгээд цагдаа дээр авч ирсэн. Гэхдээ тэр бичгээ цагдаад өгөөгүй. Б ганцаараа мотоцикль уначихан ирсэн. Би тэр болгон хөдөө очоод байдаггүй. Манай бүрлэгч аав байхад бас л ирээд гуйгаад явж байсан гэж сонссон. Би тэр бичгийг хөдөө гэртээ л орхисон. Нэг хувийг нь канандаад Бд өгч байсан. Би О, Н нарыг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/,

*Гэрч Б.Б-н өгсөн: “...Д.Н миний нөхөр байсан, одоо нас барсан. Б гэж хүнийг танихгүй. Бид Б-ээс мөнгө зээлж байгаагүй. Манай нөхөр надад хэлэлгүйгээр мөнгө зээлж байгаагүй. Манайх 2017, 2018 онуудад жил дараалан 1000 гаран мал тоолуулсан. Одоо 1200 гаран тооны мал байгаа. Ч.Б-д морь өгч байсан асуудал байхгүй. Ч.Б хэрэг илрэх гээд янз бүрийн зүйл яриад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/,Хохирогч Д.Нын хулгайд алдсан гэх 2 тооны морины зах зээлийн үнэлгээг гаргасан хөрөнгийн үнэлгээчин А.Б-н 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 хуу/,зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийн хохирогч Д.Н-н 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Ш.О, О.Н нарын мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бийн ганцаараа бусдын мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.О, О.Н нарын мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган, гарын үсэг зурсны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. 

Шүүгдэгч Ч.Б-н өмгөөлөгч Ц.Б Ч.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй буюу гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч Ш.О, О.Н нар нь мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдсан хуц, бугуйлын талаарх асуудлыг шалган тогтоох шаардлагатай байна гэжээ. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг, Өгөөмөрийн ар гэх газраас хохирогч Д.Н-н эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.О, О.Н нар нь Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Ныг яллагдагч Ч.Бд хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын дахин өгсөн: “...Хулгайлж авсан. Б нь харин өмнө мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд тэнсэн харгалзах ялынх нь хугацаа дуусаагүй байгаа юм шиг байна лээ манай эгч М дээр очоод гомдол санал байхгүй манай аав Н нь Бд өртэй байсан гээд хэлээд өг, өртэй байсан тэр өрөндөө дээрх 2 адууг авсан гэж бичиг хийгээд өг гэж нилээн гуйгаад үзсэн байна лээ. Миний эцгийг нас барснаар далимдуулаад гэмт хэргийг хэрэг биш болгох гэж байна. Бийн ярьж хэлж байгаа зүйл болгон зүгээр л хэргээс мултарах гэсэн оролдлого, зохиол байгаа юм. Миний эцэг нь хулгайд малаа алдаагүй бол юу гэж анх энэ хэргийг цагдаагийн байгууллагад өгөх байсан билээ...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Баясгалангийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-аас 09-ний өдрийн хооронд манай хүрэн азаргатай адуунаас халтар морь, хонгор морь 2 алга болсон байсан. Манай нөхөр Д.Н хэд хоног хайгаад олоогүй юм. Тэгсэн Ч.Б манай алга болсон 2 адууг аймаг унаж оруулаад махлаад зарчихсан гээд манай нөхөртэй уулзаж байсан..” гэх мэдүүлэг, Тэгээд хохирлын мөнгө гэж эхлээд 800.000 төгрөг бэлнээр, дараа нь 700.000 төгрөг бэлнээр манай нөхөрт өгсөн. Гэрч Н.Мгийн дахин өгсөн: “...2019 оны хавар, би сарыг нь сайн санахгүй байна. Намайг Архангай аймгийн Ихтамир сумын хөдөө гэртээ байхад Ч.Б манайд ирсэн Б тэр үед цагдаа дээр очоод гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд би өмнө нь тэнссэн, одоо ял авах гээд байна гэж хэлсэн. Тухайн үед манай ээж та нар наад цагдаагаасаа хурдан сал, гомдол саналгүй гээд бичээд өгчих гээд цагдаад хандаад гомдол саналгүй гэсэн утгатай бичиг хийгээд цагдаа дээр авч ирсэн. Гэхдээ тэр бичгээ цагдаад өгөөгүй гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч Ц.Б-н гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан нь мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жын шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Бийг бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч Ш.О, О.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Ш.О, О.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ш.О, О.Н нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.Б нь энэ хуулий тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж  зэргийг харгалзан шүүгдэгч Ш.О, шүүгдэгч О.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, харин шүүгдэгч Ч.Бийг тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5дахь хэсэгт зааснаар”... тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулан..”гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Ч.Бд ял оногдуулахдаа түүний урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1/ нэг/ жилийн хугацаагаар хорих оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1жилийн хорих ялыг нэмж нэтгэн түүний эдлэх ялыг 1жил 6сарын хугацаагаар тогтоож, 1жил  6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.О, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

2015оны Эрүүгийн хуулинд олон тооны мал гэдэгт “хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно...”, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хуулиар олон тооны мал гэдэгт” ...найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно...”гэж тус тус тайлбарлажээ.

 Харин шүүгдэгч Ч.Б нь хоёр тооны бод мал хулгайлсан байх хэдий ч түүний үйлдэл нь 2018 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө хохирогч Д.Нын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлсан байх боловч 2020 оны эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө нь үйлдэгдсэн мөн 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль буцаан хэрэглэж,ял оногдуулах нь шүүгдэгч Ч.Бийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв. 

 Шүүгдэгч Ч.Б, Ш.О, О.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Чын Б-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Ш-н О, Б овогт О-н Н нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Н-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, О.Н нар нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, О.Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.О, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгхэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Ш.О, О.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.О, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.О