Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч З.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас З.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1902010120080 дугаартай хэргийг  2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ***, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдо үедээ Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн *** тоотод оршин суух, З.Ц. /РД:***/

Шүүгдэгч З.Ц нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сард өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 180506087 дугаартай хэрэгт М.Энхжаргалын ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Цмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгсөн байгаа. Нэмж ярих юм байхгүй. Дахин хэлэхэд Энхжаргалаас зээлэх мөнгө байна уу гэж нэг удаа асууж байсан. Тэгэж байгаад больсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч З.Цнь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сард өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 180506087 дугаартай хэрэгт М.Энхжаргалын ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Гэрч Ё.Цэцэгмаагийн “ ... Би *** гэдэг мөрдөгчтэй уулзаж байгаагүй. 2019 оны 04 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн Прокурорын газрын үүдэнд М.Энхжаргал нь *** байцаагчтай явж байна, та  харчихаа л гэхээр нь  очиход Энхжаргалын машинд сууж байсан нүдний шилтэй залуу явж мэдүүлэг өг гэхээр нь дараа өмгөөлөгчтэйгээ очъё гэхэд тэр залуу нь тэгвэл Энхжаргалаа чи байцаалт өг гээд тэр хоёр явсан. 2019 оны 04 дүгээр сард Энхжаргал нь *** мөнгө хэрэгтэй байна гээд байна гээд яах уу хоёулаа гэсэн. 2.000.000 төгрөг хэрэг болсон гээд та 1.000.000 төгрөгийг нь өгчих гэж байсан. Намайг 94005120 дугаараас дуудахаар Энхжаргал нь би хэлчихье, та битгий оч гээд байдаг байсан. Энхжаргал нь Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэс рүү анх хэрэг шилжихэд *** гэж мөрдөгч байгаа юм байна, хүнээр яриулж байж очно гэдэг байсан. Энхжаргал дараа нь уулзахад ***д мөнгө өгсөн гэж байсан. 2019 оны 10 дугаар сард таслагдахаас өмнө М.Энхжаргалтай хамт явж байхад *** залгаад юм хум чинь бүтэж байна уу гээд залгаад байсан. Энхжаргал нь мөнгө өгөхгүй бол болохгүй байна яах уу гээд байсан. ***д Эрдэнэтээс том мөнгө орж ирнэ гээд худлаа хэлчихсэн яах уу гээд байсан. *** бол яалт ч үгүй мөнгө нэхэж байсан гэсэн. Хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй. Надад мөнгөн дүн хэлж байгаагүй. Би дотроо М.Энхжаргалыг юу хийгээд байна гэж бодоод чи юу хийгээд байгаа юм гэхэд хоёр биенийхээ энэ хэргийг аргалах гээд байна шүү дээ иргэний хэрэг болгуулна гэж хэлж байсан. 2019 оны 10 дугаар сард байсан мөнгөө бол ***дээ өгсөн үгүйг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 9-11 дүгээр хуудас/,

Гэрч М.Энхжаргалын “З.Цнь хэрэг шилжиж очсоноос хойш байнга залгаж байнга ярьдаг байсан. ... Надаас байнга л мөнгө чинь бүтэж байна уу, Цэцэгмаа хаана байна гээд байдаг байсан. Би Эрдэнэтэд бараа нийлүүлсэн, тэгэхээр тэрнээс мөнгө ороод ирэхээр Цэцэгмаа эгчийн мөнгийг төлнө гэж хэлдэг байсан. Хувьдаа мөнгө шаардаж байсан гэдгийг нь мэдэхгүй байна.

... Би өдрийг нь санахгүй байна. Над руу залгаж ярьсан байх. Тийм яриа гарсан байгаа бол би З.Цнадаас мөнгө шаардаж би худлаа хэлээд  л аргалаад өнгөрсөн. Би хэдэн төгрөг шаардсан талаар тодорхой санахгүй байна. ***тэй зөндөө олон ярьсан. Над руу ярих болгондоо л мөнгө төгрөг ярьдаг. Хохирол юм уу, хувьдаа юмуу ойлгомжгүй мөнгө чинь бүтсэн үү л гэдэг. Удахгүй ээ гээд л өнгөрдөг. ... Утсан дээр мессеж байгаа байх байвал гаргаж өгье” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 16-17 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 18-27 дугаар хуудас/,

80962112 дугаарын хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 30-32 дугаар хуудас/,

Юнител ХХК-ний 80962112 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа. /хэргийн 1 дүгээр хавтас 34-43 дугаар хуудас/,

99115217 дугаарын орсон, гарсан яриа дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 44-45 дугаар хуудас/,

Мобиком корпораци ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18/16 дугаарын албан бичгээр ирүүлсэн 99115217 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа. /хэргийн 1 дүгээр хавтас 47-56 дугаар хуудас/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай “... хэрэг бүртгэлтийн 180506087 дугаартай хэргээс хэрэг нээсэн тогтоол, мэдүүлгүүд, мөрдөгчийн санал зэрэг нийт 81 хуудас бичмэл нотлох баримтуудыг хуулбарлан авч, тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, хуулбарууд. /хэргийн 1 дүгээр хавтас 61-142 дугаар хуудас/,

Гэрч Р.Доржхандын “... 2019 оны 03 дугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжээд З.Цгэдэг мөрдөгч хэргийг шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд өмгөөлөгчийн зүгээс Энхжаргал, Цэцэгмаа, Отгонбаярыг цагдан хорьж шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг 4-5 удаа гаргасан боловч  хүсэлтийг шийдвэрлээгүй. Хариу өгөөгүй. 7 хоногт 1-2 удаа өмгөөлөгч Сэргэлэнбат очиж уулзах болгонд таны хариуг өгнөө л гээд байдаг ч хариу өгдөггүй. Харин 2019 оны 12 сарын эхээр над руу утсаар яриад таны хүсэлтийн хариунууд гарсан шүү ирж аваарай гэсэн. *** муу ажил хийж байна гээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн хэлтсийн даргад нь гомдол гарахад мөн л хариу өгөөгүй. Ингээд ерөөсөө хариу өгдөггүй. З.Цнь Энхжаргал нь мөнгөө хөөцөлдөж байгаа гээд байна, Отгонбаяр нь бол Доржхандыг мөнгө хүүлдэг гээд арваад хүний хаяг өгсөн, би энэ хүмүүсээс нь 4-5 хүнээс нь мэдүүлэг авсан гэж хэлсэн. Хэргийн материалтай огт танилцаагүй байгаа юм. Гэтэл харьяалалаар шилжүүлсэний дараа Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ахлах прокурор Мөнхжаргал нь энэ мөрдөгч ерөөсөө юм хийгээгүй байнаа, хэргийг дарчихсан байнаа гэж хэлж байсан. З.***д хохирогчоор хоёр удаа мэдүүлэг өгсөн.

... Манай өмгөөлөгч рүү *** 2019 оны 11 дүгээр сард М.Энхжаргалтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авна гэж хэлсэн хэрнээ эргэж ярихгүй байж байгаад хэргийг харьяалалын дагуу шийдчихсэн гэж хэлж байсан. М.Энхжаргал нарыг яллагдагчаар татаад шалгаад өгөөчээ гээд байхад прокурорт ерөөсөө санал оруулдаггүй. М.Энхжаргал, Цэцэгмаа, Отгонбаяр нарын хэрэгт ажиллагаа хийж өгөхгүй ял аваад явсан. Нэг рүүгээ бүх зүйлээ чихээд Цэцэгмаа, Отгонбаяр нар нь мултрах гээд байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 144-145 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйл баримт бичиг, гомдол,мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай “1. Хэрэг бүртгэлтийн 190201012 дугаартай  хэрэгт гэрчээс гаргаж өгсөн “Жам зам инвестмент” ХХК-ийн хаягласан албан бичиг, зээлийн гэрээ, гар бичмэл, Х.Сэргэлэнбат өмгөөлөгчийн хүсэлт зэрэг 8 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай” тогтоол, хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 146-154 дүгээр хуудас/,

З.***гийн яллагдагчаар өгсөн “... Би М.Энхжаргалаас мөнгө шаардаж байгаад больсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэхдээ энэ хүнээс  мөнгө бол аваагүй ээ. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ талаараа хүсэлтээ  бичиж өгнө, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 161-162 дугаар хуудас/,

“... Юунд гэдгээ санахгүй байна. Мөнгө зээлэх бодолтой зээлэх мөнгө бий юу гэж л асууж байсан. Энхжаргал нь өөрөө Эрдэнэтээс их хэмжээний мөнгө орж ирнэ тэгэхээр хохирлоо төлнө гэж байсан. Тэгэхээр нь хохирлоо төлчихөөд илүүчлэх мөнгө байна уу гэж байгаад больчихсон юм. Яг хэдэн төгрөг гэдэг зүйлийг би Энхжаргалд хэлж байгаагүй. Би ойр зуурын хэрэглээний мөнгө л зээлэх гэж байсан юм. 1.000.000-2.000.000 төгрөг зээлье гэсэн бодолтой байсан боловч тэгээд больсон. Энхжаргалаас мөнгө зээлэхээр мөнгө асууж байсан нь үнэн. Энэ бол миний буруу. Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 163 дугаар хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 56/1842 дугаартай албан бичгээр ирүүлсэн З.***гийн ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 231-248 дугаар хуудас/,

Хэрэгт хавсарган ирүүлсэн “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа нэг хавтас, 20 хуудас баримтууд, нэг ширхэг дискэнд бичигдсэн бичлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч З.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль авах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  З.Цгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.Цбаривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.***г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Цнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Ццагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.***д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн гэрчтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ