Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Лхагвадорж, Ж.Энхтуул тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батзаяа,шүүгдэгч Ө.Ц түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Ө.Ц-т холбогдуулан  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000691 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Петровис ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө.Ц . /......../

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Ц нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цаг 10 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд Land Cruiser 100 маркийн **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь  зөвхөн нэг чигт  зөвшөөрөгдсөнөөс  бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”, 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зэрэгцээ эгнээнд явсан Х.Пүрэвсайхан жолоочтой Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Toyota Land Cruiser 200 маркийн 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Х.Пүрэвсайхан, зорчигч Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын 7 хүний амь насыг хохироосон, уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ц мэдүүлэхдээ: “Би 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед эхнэр, охины хамт салхинд гарч хоноод, Даншиг наадам үзэхээр Хүй долоо худгийн замыг өнгөрөөд явж байгаад “очиж амрах газраасаа хэтрээд явчихсан байна” гэж эхнэртэйгээ ярилцаж тухайн зам дээр буцаж эргээд засмал замаас гарах гээд 2 дугаар эгнээгээр зорчиж байтал гэнэт приүс 20 маркийн авто машин 1 дүгээр эгнээгээр хэсэг хугацаанд маш хурдтайгаар зорчиж байгаад тоос манаргаад эсрэг урсгал руу орж Ланд 200 маркийн авто машинтай мөргөлдөж замын хажуу руу унаж осолдсон. Би машинаа зогсоож осолд орсон приүс 20 маркийн авто машин дээр очтол машин дотор хүн дугарахгүй байсан. Би машиндаа буцаж очоод галын хор аваад осолдсон приүс 20 маркийн авто машин дээр очсон. Би түргэн дуудаад эхнэр, хүүхэд дээрээ очтол эхнэр айсан, охин уйлаад байж байсан тул бид тухайн ослын газраас явсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Бат-Өлзий мэдүүлэхдээ: “Би машины жолоодож явсан талийгаач Пүрэвсайханы ээж байна. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр авто тээврийн осол болж миний хүүхэд, зээ нар нас барсан үеэс хойш хэргийн бодит байдлыг тогтоолгох хүсэлтэй байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж байна. Цэцэгшагдар, Эрдэнэцэцэг, Энхболд, Анхчимэг нар болсон хэргийн талаар худал мэдүүлэг өгдөг. Миний зүгээс хэргийн үнэн зөвийг олуулах хүсэлттэй байна. Би хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргуулсан тул хохирлын талаарх нарийвчлсан тооцоог сайн мэдэхгүй байна. Миний зүгээс өмгөөлөгчийн зардалд 16.000.000 төгрөг, оршуулгын зардалд 17.000.000 төгрөг мөн алдагдсан боломжийн зардал гээд нийт 85.503.355 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Лхагвадорж мэдүүлэхдээ: “Би Лхагвасүрэн, Энхтуяа, Цэндбаяр, Цэнд-Аюуш, Шинэсарнай нарын хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хүний амийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Алдсан боломжийг мөнгөөр үнэлвэл хязгааргүй тоо гарна. Тухайн үед болсон зам тээврийн ослын улмаас миний эхнэр, хүүхдүүд нас барсан. Шүүхээс уг хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Энхтуул мэдүүлэхдээ: “Би өөрийн үр хүүхдийг сайн сайхан амьдраасай гэж хүсч байсан. Зам тээврийн ослын улмаас миний үр хүүхэд амь насаа алдана гэж бодож байсан удаагүй” гэв.

Шүүгдэгч Ө.Ц нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цаг 10 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд Land Cruiser 100 маркийн **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь  зөвхөн нэг чигт  зөвшөөрөгдсөнөөс  бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино”, 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зэрэгцээ эгнээнд явсан Х.Пүрэвсайхан жолоочтой Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Toyota Land Cruiser 200 маркийн 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Х.Пүрэвсайхан, зорчигч Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын 7 хүний амь насыг хохироосон, уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох нь:

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 5-25 дугаар хуудас/

Цогцосны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 хавтас 26-46 дугаар хуудас/

Хохирогч Ж.Энхтуулын “... Миний өргүүлсэн охин миний 4 дэх хүүхэд байсан. Манай нөхөр  жилийн өмнө нас барах үед би 3 хүүхэдтэй үлдсэн юм. Тэгээд би хүнтэй суухгүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр талийгаач Э.Батцэцэгийг төрүүлсэн. ... Тэгээд би хүүхдээ 1 сар болгоод л 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэг нутгийн Лхагвасүрэнгийн Цэнд-Аюуш гэх эмэгтэйд хүүхдээ өргүүлсэн. Гэхдээ бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй байсан. Би охиноо өөрөөрөө овоглож Батцэцэг гэдэг нэр өгсөн байсан. Тухайн үед би төрөхдөө Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлэгт төрөөд төрсний гэрчилгээг нь Архангай аймгийн Хашаат сумаасаа авсан. Манай охин Э.Батцэцэгийг үрчилж авсан Л.Цэнд-Аюуш нь бичиг баримтыг нь нэг нас хүрсний дараа шилжүүлж авна гээд тухайн үедээ миний нэрээр овоглож байсан. ... Гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 245-246 дугаар хуудас/

Хохирогч Ц.Бат-Өлзийгийн “Талийгаач охиныг маань Хадбаатарын Пүрэвсайхан гэдэг байсан. 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Тухайн үедээ 24 настай байсан. Эцэг, эхээс хоёулаа. Айлын бага хүүхэд. Дээрээ нэг эгчтэй. ...2011 онд Л.Лхагвадоржтой гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэд гаргасан. Том хүүхэд нь 2012 онд төрсөн Л.Шинэбаяр, бага хүүхэд нь 2013 онд төрсөн Л.Шинэсарнай байсан. Тэгээд хүүхдүүдээ гэртээ харж байгаад удаагүй хувиараа наймаа хийж байсан. ...Оршуулгын зардлыг нас барсан 7 хүндээ нийлүүлээд гаргасан. Нас барсан 7 хүнээ бүгдийг нь Архангай аймгийн Хашаат сумын нутагт нэг доор оршуулж цайллага, буяны ажлыг нь цуг хийсэн. Нийт оршуулгын зардалд 35.069.053 төгрөгний хохирол гарсан. Энэ зардлаа бид баримтаар гаргаж өгсөн байгаа. Маш их гомдолтой байна. Цаашид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 5-6 дугаар хуудас/

Хохирогч Л.Лхагвадоржийн “... 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 10 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Хүй долоон худгийн замд Toyota Prius маркийн 72-40 УБҮ улсын дугаартай автомашинтай манай талийгаач эхнэр Х.Пүрэвсайхан болон 2 хүүхэд маань, төрсөн эцэг, эх, эгч нар явж байгаад осолд орж бүгд нас барсан. Энэ хэрэгт би талийгаач Г.Лхагвасүрэн,  Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. ...Би 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Х.Пүрэвсайхан, 2 хүүхдийнхээ хамтаар 72-40 УБҮ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинтай Архангай аймгийн Хашаат сум руу яваад тэндээ эхнэр, хүүхдээ үлдээгээд Улаанбаатар хотод ирсэн юм. Манай хүмүүс тэндээ амарч байгаад Архангай аймгийн хашаат сумаас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буцаж ирж яваад л осолд орж бүгдээрээ нас барсан. ...Миний хувьд төрсөн эцэг, эх, төрсөн эгч, эхнэр, төрсөн 2 хүүхдээ ослоос болж алдсандаа маш их гомдолтой байна. Цаашид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж гэм буруутайд этгээдэд зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү. Баримтаар гарсан бодит зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 6 дугаар хавтас 12-13 дугаар хуудас/

Гомдолтой байна. Шүүх хуралд өөрийнхөө биеэр сууна. Би автомашины үнэлгээ 9.672.000 төгрөг. Үнэлүүлсэн мөнгө 394.000 төгрөг ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 8 дугаар хуудас/

С.Баатарсүрэнгийн гэрчээр өгсөн “2016 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд 01-16 УНА улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг би жолоодон, жолоочийн хажуугийн урд суудал дээр дүү Энхболд, арын суудал дээр дүү Анхчимэг, эхнэр Одончимэг, охин Энхзул нарыг суулгаад Модны 2-оос Өвөрхангай аймаг руу явах гээд замд гарсан. Тэгээд 22 товчооны зам гараад эмээлтийн зам руу орж ертөнцийн зүгээр  зүүнээс баруун тийш чиглэлтэй  зорчих хэсгээр Хүй 7 худгийн урд замаар ойролцоогоор 60-70 орчим км  цагийн хурдтай зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байхад өөдөөс тоос манараад явчихаар урагшаа хартал баруунаас зүүн тийш чиглэлтэй зам буюу эсрэг урсгалаас нэг цагаан өнгийн суудлын автомашин нь зорчих хэсгийнхээ урд талын шороон хөвөөгөөр тоос манаргаад нэг машиныг нөгөө цагаан өнгийн суудлын автомашин нь буруу талаар нь гүйцэт түрүүлээд миний өөдөөс ертөнцийн зүгээр машины урд хэсэг нь зүүн хойшоогоо чиглэлрүү харчихсан хөндөлсөөд миний зорчих хэсэг рүү яах ийхийн зуургүй ороод ирсэн. Тэгээд би тухайн үед машиныхаа тоормосыг гишгэсэн. Тэгсэн түс гээд явчихсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Хэсэг шоконд орчихсон байсан. Тэгсэн нэг  мэдсэн миний унаж явсан машин маань ертөнцийн зүгээр зүүн зүг рүүгээ хараад зогчихсон байсан. Тэгээд би машинаасаа буух гэтэл миний машины жолоочийн хаалга нь онгойхгүй, машины ард талаас эхнэрийн толгойноос нь цус гарчихсан, хүүхэд маань орилоод бужигнасан. Тэгсэн тэр хавийн хүмүүс машиныг онгойлгож намайг гаргасан. Тэгээд машинаас гараад ирэхэд нөгөө цагаан өнгийн автомашин нь замынхаа хойд хэсэгт 4 дугуйнууд нь дээшээ харчихсан гал гарч эхлэх гэж байсан. Тэгээд би тэр хавийн хүмүүстэй хамт галыг унтраах  гэж би өөрөө газраас шороо самардаад асаж байгаа гал руу шидсэн. Харин ойр орчмын хүмүүс галын хорыг цацаад байсан. Тэгтэл тэр хооронд машинаас нэг хүүхэд юм уу, нэг цагаан өнгөтэй жижиг юм авч байгаа шиг харагдсан. Тэр цагаан жижиг юмыг хойш нь аваачих машинаас холдуулж тавих шиг болсон. Тэгтэл тэндэхийн хүмүүс наадах чинь дэлбэрлээ холдоорой гэж хэлсэн. Тэгтэл удаагүй 2 ойрхон зайтай писс гээд дуу гарсан. Тэгээд гал дээшээгээ оволзсон. Тэгээд тэр хавийн хүмүүс машин дотроос ямар ч хүн гаргаж чадалгүй машин шатаж дууссан. Бид нар машин дотроос хүн гаргах гэж байхад машинаас ямар нэгэн хүний орилох дуу чимээ надад сонсогдоогүй байгаа.  Тэндэхийн хүмүүс түргэн тусламж болон 102 дугаарт дуудлага өгөөд байх шиг байсан. Тэгээд эхлээд  түргэн тусламж ирээд манай машин дотроос миний эхнэр Одончимэг, охин Энхзул, дүү Анхчимэг нарыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ... Зорчих хэсгийн урд талд Түүхий эд авах цэг байсан. Тэрний харалдаа урдаас цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин нь зорчих хэсгийн урд талын хөвөөгөөр нэг машиныг буруу талаар нь гүйцэт түрүүлээд даялаад ороод ирэхэд л харсан. Харахад нилээн зайтай юм шиг мөртлөө яах ийхийн зуургүй ороод ирсэн байгаа. Тэр цагаан машиныг ямар машин гүйцэт түрүүлснийг мөн хэддүгээр эгнээнд явж байсныг анзаарч хараагүй. Надад харагдсан зүйл нь гэвэл зорчих хэсгийн урд талын шороон хөвөөгөөр тоос манаргаад нэг машиныг буруу талаар нь гүйцэт түрүүлээд ороод ирэхийг л харсан байгаа. ... Машин бүтэн эргэж орж ирсэн зүйл ажиглагдаагүй. 4 дугуйгаараа зам дээр хөндөлсөж манай машины өөдөөс чиглээд ирж явсан. Тэгээд тухайн машин миний унаж явсан машины баруун урд хэсэг рүү мөргөчих шиг болоход манай машин эргээд хотруугаа чиглээд харчих шиг болсон. Харин Toyota Prius маркийн автомашин нь миний машинтай яаж мөргөлдсний улмаас замын хажуу руу унасныг бол мэдэхгүй байна. ... Яг осол хэрэг болох үед миний зорчиж явсан зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машин байгаагүй. Харин эсрэг урсгалаас тухайн цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин  нь урдаа яваа ямар маркийн, ямар өнгөтэй тээврийн хэрэгсэл байсныг нь мэдэхгүй байна. Нэг машиныг буруу талаар нь нэг машиныг гүйцэт түрүүлсэн байгаа. ... Би өөдөөс чиглээд ирж явахад нь машиныхаа тоормос дээр гишгэсэн. Яг хир зайнд ирж явахад нь машиныхаа тоормосыг гишгэснээ сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/

“... Осол болох үед Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй цайвар өнгийн том жийп загварын автомашин байсан ба түүний улсын  дугаарыг нь хараагүй, маркийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 4 дүгээр хавтас 191-192 дугаар хуудас/

С.Баатарсүрэнгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “ ... Нэгэнт тухайн ослоос болж маш олон хүний амь нас хохирсон байх тул миний хувьд гомдол санал байхгүй байна. Учир нь хувь хүний хүн чанараасаа энэ шийдвэр гаргаж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суумааргүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хавтас 52 дугаар хуудас/

Гэрч Д.Энхболдын “... Эмээлтийн хот хоорондын замаар зорчиход мөнгө хураадаг цэг өнгөрөөд зүүнээс баруун чиглэлтэй буюу Өвөрхангай аймаг орохоор явсан. Хүй 7 худаг руу салдаг эхний уулзварыг өнгөрөөд гүвээн дээр гараад иртэл эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд цагаан өнгийн Toyota Land Cruiser 77 маркийн автомашин явж байхад араас нь буюу 1 дүгээр эгнээнд тал дугуй нь шороон хөвөөн дээгүүр тоос татуулаад цагаан өнгийн Toyota Prius маркийн автомашин Toyota Land Cruiser 77 маркийн автомашины баруун талаар нь гүйцэж түрүүлээд гарч ирээд зорчих хэсэг дээр баруун талаараа хөндөлсөөд гулсаж орж ирээд эсрэг урсгалд буюу 01-16 УБА улсын дугаартай автомашины чанх урдаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг сэргээд  хартал  манай машин явж байсан чиглэлийнхээ эсрэг тал руу харчихсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 90-93 дугаар хуудас/

“... Би тэр машиныг 50 орчим метр зайнаас харсан. Осол жижиг хөтлийн орой дээр болсон болохоор ойрхоноос харагддаг юм байна лээ” гэсэн мэдүүлэг, /хэргийн 6 дугаар хавтас 91 дүгээр хуудас/

“... Миний хувьд зүгээр байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хавтас 55 дугаар хуудас/

Гэрч С.Солонгын “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орой 20 цаг 10 минутын орчимд би Төв аймгийн Аргалант сум Нөхөрлөл хорооны Ариун Ундарга түүхий эд авах цэгийнхээ байшин дотор цонхоороо зам руугаа хараад сууж байтал хөдөөнөөс хот руу чиглэлтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд маш хурдтай цайвар өнгийн суудлын Toyota Prius маркийн автомашин нь явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд цайвар өнгийн жип автомашин нь хот руугаа чиглэлтэй зэрэгцээд явж  байснаа гэнэт Toyota Prius маркийн автомашины урдуур аймар шахаад тэгтэл нөгөө Toyota Prius маркийн автомашин нь гэнэт тоормослох шиг болсноо зорчих хэсэгт эргэлдээд машиныхаа 4 дугуйн дээр бууснаа дахин онхолдоод 4 дугуйн дээрээ зогсох үед эсрэг урсгалаас ирж явсан хар өнгийн жип автомашинтай мөргөлдсөн. Тэгсэн Toyota Prius маркийн автомашин нь замынхаа хойд тал руугаа 4 дугуй нь дээшээгээ хараад замын хажуугийн жалга руу орчихсон. Харин нөгөө хар өнгийн жип автомашин нь зам дээрээ бүтэн эргэхэд ертөнцийн зүгээр зүүн зүг рүүгээ хараад зогсчихсон. Тэгээд би тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийг дуудсан. ... Тэгээд нөгөө Toyota Prius маркийн автомашиныг шахсан цайвар өнгийн жип автомашин нь 1 дүгээр эгнээ рүүгээ зогсоод Toyota Prius маркийн автомашин дээр очиж жолооч нь туслаад байх шиг байсан. Тэгсэн машин шатаад дуусах үед нөгөө жип автомашин нь сүүлдээ яваад өгсөн. Би тухайн үед тэр машины дугаарыг анзаарч хараагүй. Харин жолооч нь эрэгтэй махлагдуу 35-40 орчим насны залуу байсан. Тэр машин дотор эхнэр болон намхан охиныхоо хамт явж байсан. Харин эхнэр нь нөхрийгөө загнаад уйлаад байх шиг байсан. Toyota Prius маркийн автомашин зэрэгцээд явж байсан автомашинтайгаа огт мөргөлдөж, шүргэлцээгүй. Жип автомашин нь Toyota Prius маркийн автомашины урдуур дарах шиг болсон. Тэгээд Toyota Prius маркийн автомашин нь тоормослох шиг болсноо зам дээр эргэлдсэн байгаа. Тэгээд эргэлдэж явж байхдаа өөдөөс буюу хотоос ирж явсан машинтай мөргөлдсөн байгаа. ... Би цонхоор харахад Toyota Prius эргэлдээд 4 дугуйн дээрээ 2 удаа буугаад байх үед жалга руу орох шиг болсон. Тэгээд хамт байсан хүмүүс маань унтаж байсан болохоор сэрээгээд цонхоор харахад Toyota Prius маркийн автомашин нь шатаж эхэлчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 95-97 дугаар хуудас/

“...Toyota Prius 20 маркийн машин шаргал өнгийн жийп машин хоёр зэрэгцээд явж байсан. Миний бодлоор тэр хоёр машин хоёулаа их л хурдтай явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь би мэдэхгүй байна. Жийп машин нь 2 дугаар эгнээнд Toyota Prius машин наад талын 1 дүгээр эгнээнд явж байсан. Тэгтэл жийп машин нь 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр эгнээ рүү Toyota Prius машины урдуур нь шахаж өөрөө замаас гарч зогссон. Тэгтэл Toyota Prius машин огцом тоормос гишгээд тогтохгүй шууд зам дээр онхолдож бөмбөрөөд эсрэг урсгалд явж байсан хар өнгийн жийп машинтай мөргөлдсөн. Тэгээд замын хойд талын хөвөөний жалга руу ороод шатсан. Тэгтэл нөгөө шаргал өнгийн жийп машинаас жолоодож явсан махлаг 35-40 орчим насны  эрэгтэй хүн бууж ирээд шатаж байгаа машиныг аврах гээд лоомоор хаалгыг нь хөшөөд байсан. Тэгтэл Toyota Prius машинаас гал гартал нөгөө хүн холдоод явчихсан. Яг тэр үед өөр маш олон хүн цугласан байсан. Тэгээд нөгөө шаргал машины жолооч машиндаа суугаад урд уул руу даваад явчихсан. Toyota Prius машиныг шатаад дууссаны дараа машинтай цагдаа нар ирсэн. Тэнд маш олон хүн цугласан. Тэр шаргал өнгийн машины марк дугаарыг мэдэхгүй байна. Том жийп машин байсан. Өнгө нь шаргал өнгөтэй байсан. Би машины марк мэдэхгүй учраас ямар төрлийн жийп машин гэдгийг мэдэхгүй байна. Нийтлэг байдаг л 4 хаалгатай том жийп машин байсан.

... Шаргал машинд 3 хүн байсан. Гэр бүлээрээ байх шиг байсан. 1 хүүхэд 2 том хүн байсан. Эхнэр, нөхөр хоёр бололтой байсан. Эхнэр нь бас махлаг үсээ сүлжсэн хүн байсан. Эхнэр нь уйлаад нөхрийгөө хэлээ биз дээ гэсэн утгатай загнаад байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 4 дүгээр хавтас 127-128 дугаар хуудас/

“... Тус жийп загварын автомашин Улаанбаатар хот тал руугаа хараад манай урд байх улаан ТҮЦ-ний урд зогссон байгаа. ... Тус автомашины жолооч нөгөө Toyota Prius шатааж дууссаны дараа манай хашаанаас зүүн талаар тойроод шороон замаар хашааны баруун хойно байдаг овоо руу чиглээд яваад өгсөн.

“... Toyota Prius 20 маркийн автомашин зам дээр онхолдоод эсрэг урсгалд ороход зорчих хэсэгтээ  явж байсан Land 200 маркийн машин мөргөсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 4 дүгээр хавтас 193-196 дугаар хуудас/

“... Тэр машиныг уул руу даваад явсны дараа цагдаа нар ирсэн. Тэр цагдаа нарт урдуур нь ороод шахсан машин уул даваад яваад өглөө гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 66-69 дүгээр хуудас/

Т.Одончимэгийн гэрчээр өгсөн “... Ингээд Эмээлт өнгөрөөд дээшээ өгсөөд нэг овоо шиг юмны хажуугаар гарч явтал эсрэг урсгалд явж байсан. Toyota Prius маркийн автомашин шороо босгочихсон. Тоос татуулаад юу юугүй хөндөлсөж ирээд манай машины урдаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирчихсэн байсан ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 99-100 дугаар хуудас/

Т.Одончимэгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... Гомдол санал байхгүй. ... Манай гэр Өвөрхангай аймагт байдаг. Тухайн хэргээс болоод наашаа цаашаа явж нэмж зардал гаргамааргүй байна. Мөн миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй байна. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хавтас 53 дугаар хуудас/

Гэрч Э.Анхчимэгийн “... Ингээд Эмээлтийн орчим байхаа ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт 1 дүгээр эгнээгээр явж байсан. Тэгтэл манайхны нэг нь хөөе, хөөе гэсэн. Би гайхаад харсан чинь эсрэг урсгалд явж байсан Toyota Prius маркийн автомашин маш хурдтай явж байснаа ташуулдаж байснаа урсгал сөрөөд ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 103-104 дүгээр хуудас/

“... Миний хувьд жолоочийн ард талд суугаад явж байсан. Хамгаалах бүстэй явж байсан тулдаа гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хавтас 54 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1462 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх биеийн нийт гадаргыг 100% хамарсан 3-4-р зэргийн түлэгдэлт, олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

2. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн болон мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байх бөгөөд авто ослын улмаас үүсгэгдсэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаач Л.Цэнд-Аюуш нь бүх биеийн гадаргыг 100% хамарсан 3-4-р зэргийн түлэгдэлт, угаарын хийн хорлогын улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 107-108,111 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1464 дугаартай дүгнэлт:

“1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагз, баруун чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай шинэ гэмтэл байна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн амьсгалын дунд болон доод зам гадны биетээр /хоолны үлдэгдлээр/ бөглөрсний улмаас амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачид авто ослын улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл учирсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 114, 117-118 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1459 дугаартай дүгнэлт:

“1.2.7. Талийгаачийн цогцост гавал болон цээж, хэвлийн хөндийн эрхтнүүд, нуруу нугаламын хавсарсан гэмтэл: зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны хөндлөн салсан ба суурь ясны үйрч бяцарсан, олон хэсэг болж салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг болон бага тархины зөөлөн  бүрхүүл доорхи тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор хэсэг ба баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, сээрний 4,5-р нугалмын их биеийн бүрэн салсан хугарал ба нугасны бүрэн тасрал, дээрх хугарал орчмын зөөлөн эд, гялтангийн цус  хуралт, биеийн бүх гадаргуугийн нүүрсжилт, түлэгдэлт /IY зэрэг/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо болон өндөр хэмийн шатах үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн гэмтлүүд ба нас барсаны дараа цогцосонд шатаж нүүрсжилт, түлэгдэл явагдсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 120-124 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1461 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачид цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны тасрал, няцрал, хоёр талын олон хавирганы хугарал, гол судасны тасрал, цээжний хөндийн цус хураа, зүрх, уушги, элэг, дэлүүний няцрал, задрал, баруун шаант ясны хугарал, биеийн нийт гадаргууг 100 хувь хамарсан 2-4-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны тасрал, няцрал, хоёр талын олон хавирганы хугарал, гол судасны хугарал, цээжний хөндийн цусан хураа, зүрх уушги, элэг дэлүүний  няцрал,  задрал, баруун шаант ясны хугарал гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

... 4. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, сээрний гуравдугаар нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, нугасны тасрал, няцрал, хоёр талын олон хавирганы хугарал, гол судасны тасрал, цээжний хөндийн цус хураа, зүрх, уушги, элэг, дэлүүний няцрал, задрал гэмтлийн улмаас нас  баржээ. Талийгаачийн цогцос нь нас барсаны дараа түлэгдэж шатсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 128-129, 132-133 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1460 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачид гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын духны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн  дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт, биеийн нийт гадаргууг 100 хувь хамарсан 2-4-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын дух ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын духны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн  дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь зам тээврийн ослын улмаас буюу мохоо зүйлийн  үйлчлэлээр биеийн нийт гадаргууг 100 хувь хамарсан 2-4-р зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины ил гэмтэл, толгойн хуйхны няцарсан шарх, гавлын духны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн  дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дэлбэн хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцос нь нас барсны дараа түлэгдэж шатсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 137-138, 140 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1453 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархай, баруун дунд хонхор, дагз, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун талдаа 6,7,8,9,10,11, зүүн талдаа 3,4,5,6,7,8-р хавирганы  хугарал, баруун, зүүн уушгины няцрал, бүрэн авчийлт, цээжний хөндийд шингэн хуралдалт /1 литр/ голтын эрхтэний цус хуралт, элэгний няцрал, баруун атгаал, баруун дунд чөмөгний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 144-145, 148-149 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1465 дугаартай дүгнэлт:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 5,6,7-р нугалмын их биеийн үйрч, бяцарч, салсан хугарал, нугас, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн бүрэн тасрал, дагз, дагзны том нүх, зүүн чамархай ясны хугарал, хуйхны цус хуралт, нүүр, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5.6 Талийгаач нь 3 сартай эмэгтэй хүн байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 151-153 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10998 дугаартай дүгнэлт:

“1. Баатарсүрэнгийн биед зүүн зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 156 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11014 дугаартай дүгнэлт:

“1.Энхзулын биед эрүүнд зулгаралт, 2 шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 158 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10999 дугаартай дүгнэлт:

“1. Одончимэгийн биед тархи доргилт, дух, эрүү, баруун алганд шарх, 2 зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 162 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5119 дугаартай дүгнэлт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Land Cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай автомашины

-баруун, зүүн урд их гэрэл хагарч унасан, урд нүүрний төмөр хамгаалалт /ARB/ 85х50 см, урд нүүр хагарч унасан, урд капот 160х67 см, зүүн урд далбаа 22х20 см, баруун урд далбаа 62х80 см, баруун зүүн хажуугийн толины хавтас салсан, урд салхины шилний баруун 62х60 см хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтлүүд байна.

2.3,5,6 гэж дугаарласан хуванцарууд болон 14,15 гэж дугаарласан хуванцарууд зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо тус тус нэг бүхэл үүсгэж байна.

Харин бусад хуванцарууд нэг бүхэл үүсгэхгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хуванцар Toyota Land Cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай автомашины агааржуулалтын хоолойтой, 11 гэж дугаарласан хуванцар Toyota Land Cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай автомашины урд хамарны моторын дээд хаалтын хугархайтай зах ирмэг хэсгүүдээрээ болон хэлбэр хэмжээгээрээ тус тус тохирч байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 172-176 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5120 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 179-195 дугаар хуудас/

 

Төв аймгийн газрын албаны харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 07/685 дугаартай албан бичиг. /хэргийн 1 дүгээр хавтас 224 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Эрдэнэмөнхийн “... Тэгээд шууд яваад очиход маш олон машин шавчихсан, галын хор ус цацаад байсан. Тэгээд би хамт галыг унтраах гэж оролдсон. Тэгтэл жолооч талын цонхоор нэг эмэгтэй хүний цээжин бие нь гарчихсан, намайг авраач гээд хашгираад байсан. Гал хүчтэй асч байсан болохоор хүмүүс ойртож чадахгүй байсан. Тэгээд удалгүй машин дэлбэрсэн. Тэр эмэгтэйг хүмүүс аврах гээд ойртоод ус цацаад байсан ч яг очоод татаж гаргах боломжгүй гал маналзаж байсан. Тэгээд машин дэлбэрсэн. Ойролцоогоор 10 минут л шатсан. Тэгээд дэлбэрсэн ойр хавьд маш олон хүн байсан. Бүгд сандарсан байсан. Би бас сандарсан байсан учраас ямар хүмүүс машин тэрэг байсныг анзаараагүй. Янз бүрийн машинууд байсан. ... Сүүлд нь Солонгоос Prius машиныг цагаан өнгийн жийп машин шахсан гэж сонссон. Би өөрөө бол хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 228-229 дүгээр хуудас/

 

Шинжээч С.Мөнхдалайгийн “... Машин бүхэлдээ шатсан байсан учраас үүнийг тогтоох боломжгүй. Дөрвөн дугуйн мөн шатсан байсан учраас ослын өмнө нь хагарсан эсэхийг тогтоох боломж байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 231-232 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Энхбадралын “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянцогт сум орохоор Төв аймгийн Аргалант сум Хүй 7 худгийн  ойролцоох суваргатай асфальтан зам дээр явж байтал хар өнгийн Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар их хурдтай гүйцэт түрүүлсэн. Тэгээд цааш явж байтал нөгөө гүйцэж түрүүлсэн Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл осолд орчихсон замынхаа хойд талд дөрвөн дугуй нь дээш харчихсан цагаан өнгийн машины урд хамар хэсгээс нь гал гарчихсан байсан. Нөгөө хар Toyota Land Cruiser 200 машины дотроос эрэгтэй хүн толгойгоо барьчихсан гарч ирээд гуйвж байсан. Тэр хоёр машин мөргөлдсөн бололтой урд хэсэг нь эвдэрч хэмхэрсэн зам дээр хажуу тал руугаа ойролцоогоор 180 градус эргэж харсан байсан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Би осол болоод удаагүй яг болоход нь хажуугаар нь явсан. Яг мөргөлдөхийг нь хараагүй ч чимээг нь сонссон. Пан хийсэн чанга чимээ сонсогдсон. Замын хажуу руу цагаан өнгийн бололтой жижиг машин замын хойд тал руу тоос манаргаад бөмбөрөөд онхолдсон. Тэгээд урд копуднаас нь гал гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 1-5 дугаар хуудас/

Гэрч Ө.Ц-ийнмэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4 дүгээр хавтас 177-183  дугаар хуудас/

 

Гэрч С.Солонгын мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4 дүгээр хавтас 184-187 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Энэ 2 дугаарын тоог барин зогсож байгаа хүний биеийн ерөнхий төрх, нүүр царай, хөмсөг, нүдний байдал нь тэр жолоочтой адилхан байна. Харин 1,3,4 дугаарын тоог барин зогсож байгаа хүмүүс бол тэр жолоочтой ямар ч төсгүй байна. Энэ 2 дугаарын тоог барин зогсож байгаа хүнийг би тэр жолооч гэж бодож байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4 дүгээр хавтас 189-190 дүгээр хуудас/

 

Гэрч Х.Банзрагчийн “... Тэгээд би гал унтраасны дараа тус Toyota Prius маркийн автомашины жолоочийн ард талын цонхноос 30 орчим насны эмэгтэй хүн тал биеэрээ гарч ирсэн, хөл доороос халуу оргиод байна гэхэд нь би харахад хөлнөөс нь гал асаад эхэлж байсан. Тэгэхээр нь за түр байж байгаарай ах нь галын хор аваад ирье гээд гүйгээд замд явж байгаад  зогссон том овын автомашины жолоочоос галын хор байна уу гэхэд байхгүй гэсэн ба би замд зогссон бусад жолооч нараас галын хор асуухад галын хортой хүн байхгүй байсан ба би тус онхолдсон Toyota Prius 20 маркийн автомашин руу эргээд харахад гал авалзаад унтраах ямарч аргагүй шатаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 200-202 дугаар хуудас/

Гэрч Ө.Эрдэнэцэцэгийн “... **-** УНС улсын дугаартай  Toyota Land cruiser 100 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Өнгө нь бор саарал өнгөтэй. ... 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Цэцэгшагдар, охин Намуунхүслэн нарын хамт **-** УНС улсын дугаартай Toyota Land cruiser маркийн  тээврийн хэрэгсэлтэй үдээс хойш хотоос гарсан. Цагийг нь санахгүй байна. Тэгээд Хүй 7 худаг өнгөрөөд явж байгаад буцаад засмал зам дээрээ эргээд тэгээд хот чиглэлд өгсүүр замд өгсөж явтал гэнэт хажуугаар буюу жолоочийн эсрэг тал, баруун гар талаар Toyota Prius маркийн машин хурдтай өнгөрсөн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр согтуу юм уу гэтэл нөгөө машин эсрэг усргал руу дайвалзаж ороод өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Тэр нь хар өнгийн машин байсан. Тэгээд манай нөхөр зогссон. Тэгэхэд хажууд улаан тоосгон байшин байсан. Зогсоод манай нөхөр гүйгээд буугаад явсан. Нөгөө Prius машиныг харсан чинь дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байсан. Тэгээд манай нөхөр түргэн тусламж цагдаа дуудаарай гэсэн. Би залгасан билүү, нөхөр залгасан билүү санахгүй байна. ... Харахад нөгөө Prius-нээс утаа саагаад байсан харагдсан. Хүмүүс галын хор ус цацаад унтраах гээд үзэж байтал их утаа гарч байгаад л гал гараад эхэлсэн. ... Тэгээд бид хэд тэндээс хөдлөөд урд талын уул руу явсан. Бид нар уг нь маргааш нь Даншиг наадам болох гэж байгаа юм чинь хээр хоночихоод маргааш нь наадам үзье гэж бодож хотоос гарсан юм. Тэгээд тэр ослыг харчихаад айгаад Улаанбаатар хот буцсан юм. Замаас урагш гарч хонох гээд явж байгаад салах замаасаа өнгөрөөд явсан тул засмал зам дээрээ буцаж эргэсэн. Яг ямар нэртэй газар эргэснийг би санахгүй байна. Буцаж эргээд нэг их яваагүй байтал тэр Prius автомашин буруу талаар гүйцсэн. Бид нар баруун гар тийш эргэх гээд зөөлөн явж байсан. Хоёрдугаар эгнээнд явж байсан. Машиныг манай нөхөр жолоодож явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 203-206 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4 дүгээр хавтас 213-215 дугаар хуудас/

Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 14-19 дүгээр хуудас/

Гэрч Т.Шинэбаатарын “Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт зам тээврийн осол болсон 7 хүний амь нас хохирсон гэх хэргийн газрын үзлэгт шинжээчээр оролцсон. Хэрэг учрал болсон гэх газрын орон нутгаас Улаанбаатар хот  руу явсан чиглэлийн асфальтан хучилттай, замд буюу Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн явсан чиглэлд ямар нэгэн тээврийн хэрэгслийн эд анги, шил зэрэг ямар нэгэн эд зүйл байгаагүй. Харин Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн явж байсан чиглэлд буюу 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөн А цэг орчим тээврийн хэрэгслийн эд ангиуд болох шил хагарч, хэмхэрсэн эд зүйлүүд байсныг тухайн үед цифрээр тэмдэглэсэн байгаа. Хэрвээ Toyota Prius 20 маркийн  тээврийн хэрэгсэл зам дээр онхолдож  өнхөрч эргэсэн бол тээврийн хэрэгслийн шил, толь хагарах, аюулгүйн дэр задрах, зорчигчид гадагш шидэгдэх боломжтой. Гэхдээ тус тээврийн хэрэгсэл шатсан байсан тул аюулгүйн дэр  задарсан эсэхийг тогтоох боломжгүй. Автомашин онхолдож өнхөрсөн хэсгээс эхлэн толь, шил зам дээр үлдэх боломжтой” гэсэн мэдүүлэг, /хэргийн 5 дугаар хавтас 20-21 дүгээр хуудас/

“А цэгээс өмнө зүүн тийшээ дарсан 7 м урттай даралтын мөр байсан. Осол маш хурдан хугацаанд болж байгаа болохоор жолоочийн самбаачлах хугацаа болон зогсоох арга хэмжээ авсан талаар хариулах боломжгүй байна. 20.6 м хэмжээтэй шороон хэсэг дээр гарсан дугуйны даралтын мөрний шороо нь засмал замаасаа гадагшаа чиглэлтэй буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй цацагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 82-83 дугаар хуудас/

Гэрч Б.Амарсанаагийн “Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл болон Toyota Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх А цэгийн ойр орчимд тээврийн хэрэгслүүдийн шил, эд ангиуд байсныг цифр үсгээр тэмдэглэж хураан авсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 22-23 дугаар хуудас/

Гэрч М.Алтанцэцэгийн “... Миний санаж байгаагаар  тухайн өдрийн 12 цагийн орчим Эрдэнэцэцэг над руу залгаад бид нар Даншиг үзэх гэж байгаа гэхээр нь би түүнд хандан хөдөөнөөс цагаан идээ ирсэн байгаа, ирээд аваарай гэхэд тэрээр бид нар Даншиг үзэх газраа ойрхон салхинд гараад хононо. Тэгэхээр маргааш Даншиг тараад орой очиж авъя, та нар Даншиг үзэхгүй юм уу гэхэд нь би түүнд хандан хөдөөнөөс хүмүүс ирчихсэн байгаа, явах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүүхдийнхээ хамт орой манай гэрт хүрээд ирэхээр нь би тэр хоёроос та хоёр чинь хөдөө хононо гэсэн юу болсон бэ гэж асууж тодруулахад тэр хоёр нөхөр бид хоёрт хандан хэлэхдээ  хонох газраа хайж яваад замаасаа хэтрээд буцаад 2 дугаар эгнээгээр машинтайгаа явж байхад 1 дүгээр эгнээгээр явж байсан машин урд нь осолд ороод тэнд зорчиж явж байсан машин урд нь осолд ороод тэнд зорчиж явсан 3-4 хүн нас барчихсан. Туслах арга хэмжээ авсан боловч тэр хүмүүсийг аварч чадаагүй гээд нилээд айсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 24-25 дугаар хуудас/

Toyota Land cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд ARB гуперны доод хамгаалалт төмөрт үзлэг хийсэн тухайн “... Хураан авч байнгаа төмрийн урт нь 66 см өргөн нь өргөн хэсэгтээ 28 см, нарийн хэсэгтээ 16 см, зах ирмэг хэсгүүд нь нугларч хэлбэр дүрсээ алдсан хөр өнгийн төмөр байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 190 дүгээр хуудас/

Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “1. Хэрэг бүртгэлтийн 201624000691 дугаартай хэрэгт Toyota Land cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд ARB гуперны доод хамгаалалт төмөр нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 191-192 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 193-196 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг. /хэргийн 197-199, 201-205 дугаар хуудас/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 206-213 дугаар хуудас/

Гэрч Э.Эрдэнэбулганы  мэдүүлгийг  газар дээр нь шалгасан  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 230-235 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...1. Хэрэг бүртгэлтийн 20162400691 дугаартай хэрэгт хэргийн газраас хураан авсан хар өнгийн хуванцар 3 ширхэг, тунгалаг өнгийн хуванцар 8 ширхэг, мөнгөлөг өнгийн хуванцар 4 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт хавсаргасугай” гэсэн тогтоол. /хэргийн 6 дугаар хавтас 2 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...1. Хэрэг бүртгэлтийн 201624000691 хэрэгт хуулбарлан авсан СД-г хэрэгт хавсаргасугай” гэсэн тогтоол. /хэргийн 6 дугаар хавтас 3 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...1. Хэрэг бүртгэлтийн 201624000691 хэрэгт СД-ийг хэрэгт хавсаргасугай” гэсэн тогтоол. /хэргийн 6 дугаар хавтас 4 дүгээр хуудас/

Гэрч Б.Мөнх-Оргилын “... Тухайн хэрэг явдал болох үед Эмээлтээс ахуйн ус машин дээрээ ачаад  Галзуу хар гэх газрын чиглэлд хамт ажиллаж байсан Жамнинж гэх залуутай хамт явж байсан. Замдаа Хүй 7 худаг руу салдаг замын урдаа суваргатай овоо байдаг даваа руу өгсөөд гараад иртэл агаарт тоос шороо босчихсон, замын хойд талдаа цагаан цайвар өнгийн Toyota  Prius 20 маркийн  автомашин дээшээ хараад онхолдсон байдалтай, мөн миний явж байсан эгнээнд хар өнгийн жийп машин урд хэсгээрээ мөргөлдсөн байдалтай ертөнцийн зүгээр зүүн зүгт урд хэсэг нь чиглээд харчихсан зогсож байсан. Би Toyota Prius 20 маркийн автомашины хажууд зогсоод хамт явсан Жамнинжийг буулгаад машинаа замын эсрэг талд нь замаас гаргаад зогсоогоод Toyota Prius 20 маркийн автомашин дээр очиж байхад Жамнинж нь өөр нэг хүнтэй хамтраад машинаас нялх хүүхэд гаргаж байгаа харагдсан. Би яваад очиход урд суудал дээр сууж байсан 2 хүн хөдөлгөөнгүй байсан. Эрэгтэй, эмэгтэй хүнийг аль нь байсанг санахгүй байна. Миний санаж байгаагаар жолоочийн арын суудал дээр 30 гаруй насны эмэгтэй хүн ухаантай байсан. Тэр хүний хөл нь урд талын суудал доор хавчигдаад гарч чадахгүй гацчихсан, амь авраачээ, туслаачээ гэж орилж байсан. Машины урдаас гал гарах гээд утаа гарч байхаар нь ганцаараа машин руугаа гүйж очоод 20 литрийн 2 ширхэг савтай ус машинаас аваад онхолдсон машины урд хэсэг рүү хийсэн. Мөн тэр үед замаар явж байсан машинтай хүмүүс зогсоод машинаас хүмүүсийг гаргах, галыг унтраах гэж оролдож байсан. Бас замын эсрэг талын түүхий эд авдаг цэгийн хүмүүс гараад ирсэн байсан. ... Миний хувьд даваа руу өгсөөд гараад ирэхэд л агаарт тоос шороо бужигнаад 2 машин мөргөлдсөн байдалтай байсан. Гэхдээ осол болоод удаагүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 54-55 дугаар хуудас/

Гэрч Д.Болдбаатарын “... Талийгаач нар Улаанбаатар хот руу 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумаас хөдөлсөн юм. Тухайн үед 72-40 УБҮ улсын дугаартай T.Prius маркийн автомашиныг Х.Пүрэвсайхан бариад жолоочийн хажуугийн урд суудал дээр манай талийгч хадам ээж Ч.Энхтуяа, суугаад жолоочийн ар талд талийгч хадам аав Г.Лхагвасүрэн, түүний зүүн гар талд манай талийгч хадам эгч Л.Цэнд-Аюуш суугаад өвөр дээрээ талийгч Э.Батцэцэгийг тэврээд, харин зүүн гар талд нь талийгч Шинэбаяр, Шинэсарнай нар зэрэгцэж суугаад л хөдөлсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн  6 дугаар хавтас 74 дүгээр хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэнийн “... би тэнд байсан хүмүүстэй галыг нь унтраах гээд оролдож байхад тэр амь авараачээ гэж хашгирсан хүүхэн надтай хамт Архангай аймгийн Хашаат суманд нэг ангид хамт сурч байсан Цэнд-Аюуш гэх хүүхэн байсан. Цэнд-Аюуш л ганцаараа амь авраач гэж хашгирч байсан болохоос  бусад нь ямар нэгэн хөдөлгөөн болон дуу авиа гаргахгүй байсан. Тухайн үед талийгаач Цэнд-Аюуш намайг таниад Баагий миний найз найзынхаа цээжнээс өргөөд өгөөч гэж хэлэхээр нь би цээжнээс нь өргөсөн юм. Тухайн үед талийгаачийн цээж хэсэг машины хойд цонхоор гараад ирсэн. Харин хөл нь хавчуулагдсан байсан болохоор машинаас гаргах гээд үнэндээ чадаагүй. Тэгээд л галын дөл улам нэмэгдээд хүн ойр хавьд нь байх аргагүй болох үед би холдсон юм. Цээжийг нь өргөөд л 10 орчим секунд л болсон байх. Тэгээд л тэр их галаас болоод холдохоос өөр арга байгаагүй. Ганц амьд байсан хүнийг нь гаргах санаатай тухайн үед бүх л аргаа хэрэглэсэн боловч гаргаж чадаагүй юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 88-89 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5918 дугаартай шинжээчийн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6 дугаар хавтас 117-119 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ны Toyota prius 20 маркийн 72-40  УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.932.000 төгрөгөөр үнэлсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6 дугаар хавтас 157-158 дугаар хуудас/

Гэрч С.Солонго, С.Баатарсүрэн нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл. /хэргийн 8 дугаар хавтас 233-236 дугаар хуудас/

Дотоодын их сургуулийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №202005 дугаартай “... 2. Зам тээврийн ослын үе шат

Ослын өмнөх нөхцөл байдал-Энэ  нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, тогтоожид заасан хэм хэмжээ, техникийн норм дүрэм, зөрчигдөж байгаа үндсэн байдлаар илэрнэ. /Хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, эсрэг урсгал сөрөх гэх мэт/ Энэ үед ямар нэг бодитой аюул заналхийлээгүй боловч аюул саад бий болсон тохиолдолд учрах хор хохирол их байх боломжтой тэр л нөхцөл байдал юм. Жолоочийн /зөрчлийн шинж чанартай/ үйлдлээ таслан зогсоох, эсвэл үргэлжлүүлэх эсэх нь түүний сонголтоос шууд  хамааралтай.

H.Grace маркийн 97-02 УНБ улсын дугаартай автомашины жолооч Э.Эрдэнэбулган дараах мэдүүлгийг өгсөн байна.

“Дархан мах гэсэн цэг юм. Тэгээд би Гантөмөрийн гэрээс гараад 60 орчим км цагийн хурдтай явж байтал миний зүүн захаар асар хурдтай T.Prius маркийн автомашин гүйцэж түрүүлтэл түүний араас мөн их хурдтай цайвар өнгийн land 100 маркийн автомашин намайг гүйцэж миний явж байсан” мөн мэдүүлэгтээ land 100 маркийн автомашин, T.Prius маркийн автомашинууд зэрэгцээд яваад байсан. Миний бодлоор 100 гаран км/цаг хурдтай явсан гэж мэдүүлсэн.

Гэрч Ө.Эрдэнэцэцэг land 100 маркийн автомашин 2 дугаар эгнээгээр явсныг гэрчилдэг нь гэрч Э.Эрдэнэбулган, Солонго, Энхболд нарын мэдүүлэгтэй ижил байна. Мөн ослын газрын давтан үзлэгээр холбогдогч Ө.Ц өөрөө явж байсан замын хэсгийг заасан байна.

... Гэрч Ө.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг

Буцаж эргээд нэг их яваагүй байтал тэр Prius буруу талаар гүйцсэн. Бид нар баруун гар тийш эргэх гээд зөөлөн явж байсан. 2 дугаар эгнээнд явж байсан. Буцаж эргээд л 2 дугаар эгнээнд явж байсан юм.

Ослын өмнөх нөхцөл байдлыг дүгнэхэд H.Grace маркийн 97-02 УНБ улсын дугаартай автомашины жолооч Э.Эрдэнэбулганы автомашины хажуугаар эхлээд T.Prius маркийн автомашин, дараа нь land 100 маркийн автомашин гүйцэж түрүүлсэн. H.Grace маркийн автомашин 60 км/цаг хурдтай явж байсан. Land 100 маркийн автомашин баруун гар тийш эргэх гээд хурдаа хасч 40-50 км/цаг байх үед Prius маркийн автомашин 1 дүгээр эгнээгээр явж байгаад шороон хэсэг рүү орж улмаар эсрэг урсгалд орсон.

Ослын аюултай нөхцөл байдал-зөрчил гаргасан, гаргаагүй аль ч тохиолдолд учирч болох ба хөдөлгөөнд ямар нэгэн аюултай нөхцөл байдал дөнгөж бүрэлдэх тогтох үед бий болох нөхцөл байдал юм. Энэ жолоочийн дадлага туршлага, гаргасан шууд шийдвэр ихээхэн нөлөөтэй боловч тэр болгон хор хохирлыг бууруулахад чиглэгдэж чадахгүй байж болох юм.

Гэрч Солонго мэдүүлэгтээ

“Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд маш хурдтай цайвар өнгийн суудлын  T.Prius маркийн автомашин нь явж байсан. Зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд цайвар өнгийн жийп автомашин нь хот руугаа чиглэлтэй зэрэгцээд явж байснаа гэнэт T.Prius  маркийн автомашины урдуур аймар шахаад тэгтэл нөгөө T.Prius маркийн автомашин нь гэнэт тоормослох шиг болсноо зорчих хэсэгт эргэлдээд машиныхаа”

Энэ тохиолдолд T.Prius маркийн автомашины хурд land 100 маркийн автомашинаас илүү хурдтай байсан нь харагдаж байна. Тэгэхээр T.Prius маркийн автомашин 1 дүгээр эгнээгээр land 100 маркийн автомашины араас ирсэн байх магадлалтай байна.

Гэрч Д.Энхболд мэдүүлэгтээ

“гүвээн дээр гараад иртэл эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд цагаан өнгийн T.land cruiser 77 маркийн автомашин явж байхад араас нь буюу 1 дүгээр эгнээ, тал дугуйн нь шороон хөвөөн дээгүүр тоос татуулаад цагаан өнгийн T.Prius маркийн автомашин T.land cruiser 77 маркийн автомашины баруун талаар буюу  буруу талаар нь хөндөлсөж гулсаж орж ирээд эсрэг урсгал буюу 01-16 УБА улсын дугаартай автомашины чанх урдаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон”

Гэрч Д.Энхболд, С.Баатарсүрэн мэдүүлэгтээ “Prius маркийн автомашин буруу талаар гүйцэж түрүүлэн” гэж мэдүүлсэн байна. Энэ тохиолдлыг гүйцэж түрүүлэх үйлдэл гэж үзэхгүй, хурдны ялгавартай яваа үйлдэл буюу 1 дүгээр эгнээгээр чигээрээ явж байгаа үйлдэл гэж үзнэ. Мөн гэрчүүдийн мэдүүлснээр хөндөлдөх байдлаар эсрэг урсгалд орсон нь шороон дээр гарсан 20.6 м мөрний салаалсан байдлаар баталгаажиж байна.

T.land cruiser 100 маркийн **-** УНС улсын дугаартай автомашины жолооч Ө.Ц нь баруун гар тийш эргэх гэж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.9 “... жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун  ... талын захад байр эзэлсэн байвал зохино” заалтыг биелүүлэн 1 дүгээр эгнээнд байр эзэлсэн бол энэ осол гарахгүй байх боломжтой. Хэрвээ 1 дүгээр эгнээнд байрлах эзлэх гэж байсан бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.8 “Жолооч байр эзлэхийн  өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ...” гэсэн заалтыг баримтлах үүрэгтэй.

Зам тавьж өгөх-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд  нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан. Иймд жолооч Ө.Ц нь Prius маркийн автомашиныг шахаагүй байж болох ч хөдөлгөөний чигээ өөрчлөхөд нөлөөлсөн байх магадлалтай байна.

Prius маркийн автомашины жолооч Х.Пүрэвсайхан нь Архангай аймгаас Хүй долоон худаг хүртэл автомашин жолоодож хэвийн явсан боловч гэнэт зорчих хэсгээс гарах болсон нь зам тавьж өгөөгүйгээс үүдэлтэй гэж үзэж байна.

Энэ үед T.Prius маркийн 72-40 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Х.Пүрэвсүрэнсайхан нь 70 гаруй метр замыг туулахдаа автомашинаа залж чадаагүй асуудал тодорхойгүй байна. Энэ нь жолоочийн туршлага, ур чадвар, автомашины техникийн байдал, зорчигчийн байдал зэргээс шалтгаалдаг.

Харилцан үйлчлэл /осол/-Ослын аюултай нөхцөл байдлаас шууд ослын үед шатанд шилжиж байгаа хязгаар нь тодорхойлоход нилээн төвөгтэй хэдий ч энэ үе шат эргэлтгүй процесс буюу ямар нэг байдлаар осол гарах нь тодорхой байдлаараа ялгардаг.

T.land cruiser 200 маркийн 01-16 УБҮ улсын дугаартай автомашины жолооч С.Баатарсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна. T.land cruiser 200 маркийн 01-16 УБҮ улсын дугаартай автомашины бодит жин 2800 кг, T.Prius  маркийн 72-40 УБҮ улсын дугаартай автомашины бодит жин 1591 кг байгаа үед T.land cruiser 200 маркийн автомашин хурд хэтрүүлж явсан бол мөргөлтийн улмаас явж байсан чигнийхээ эсрэг харж зогсохгүй байсан.

Ослын дараах байдал /отбрасывание/-ямар нэг харилцан үйлчлэлээс хойш зам тээврийн осол холбогдогчдын эцсийн байрлалд зогсох хүртэлх үе шатыг үүнд хамааруулж ойлгоно.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5120 дугаартай шинжээчийн дүгнэлтээс мөргөлтийн өнцөг, тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлийн талаар харуулсан бөгөөд тээврийн хэрэгслээр жолоодон явж байсан жолооч Х.Пүрэвсайхан зорчигч Л.Шинэбаяр, Л.Шинэбаяр, Д.Энхтуяа, Г.Лхагвасүрэн, Э.Батцэцэг, Л.Цэнд-Аюуш нар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хавсарсан гэмтэл авч нас барсан нь тогтоогдсон.

Мөн цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч хошууч Ц.Мөнхжаргалын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 407/1740 дугаартай шинжээчийн дүгнэлт нь цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүсэж шатах материалд цонож гал түймэр гарсан байна гэж дүгнэсэн. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 9 дүгээр хавтас 1-9 дүгээр хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “1.Эрүүгийн 201624000691 дугаартай хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн КШ16080501, УБ090508160513 гэсэн бичигтэй дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 9 дүгээр хавтас 16 дугаар хуудас/

Компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хэргийн 9 дүгээр хавтас 17 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрхи баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ө.Ц нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд буюу орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд /ертөнцийн зүгээр баруунаас зүүн/ Land Cruiser 100 маркийн **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зорчиж явахдаа зэрэгцээ эгнээнд буюу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явсан Х.Пүрэвсайхан жолоочтой Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 7.8-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тавьж өгөөгүйгээс Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд явж байсан /ертөнцийн зүгээр зүүнээс баруун/ Toyota Land Cruiser 200 маркийн 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Toyota Prius маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Пүрэвсайхан, зорчигч Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нар нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан, уг тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүсэж шатах материалд цонож гал түймэр гарч зорчигч Л.Цэнд-Аюуш нь бүх биеийн гадаргыг 100% хамарсан 3-4-р зэргийн түлэгдэлт, угаарын хийн хорлогын улмаас нас барсан, уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.Ц-ийнбуруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгч Ө.Ц-ийнүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон”  мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ц-ийнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн тухайд:

Амь хохирсон Х.Пүрэвсайхан, Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын оршуулгын зардал болон үнэлгээний төлбөрт нийт 47.781.610 төгрөгийн хохирол учирсан байх тул /хэргийн 7 дугаар хавтас/ уг хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Ашид билгүүн ХХК-ниас Prius 20 маркийн автоамшины хохирлыг үнэлсэн бодит хохирол болох 8.932.000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Л.Лхагвадоржид олгох нь зүйтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас Итгэлт эстимэйи ХХК-ны үнэлгээгээр тогтоогдсон амь хохирсон Х.Пүрэвсайхан, Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын алдагдсан боломжийн төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэргийн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримтална.

Гэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр  нөхөн төлнө” гэж заажээ.

            Мөн Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.2.4-т тайлбарлахдаа “Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй” гэжээ. Үүнийг иргэний хуулийн тайлбарт дурдахдаа “... энэ нөхөн төлбөрийг харин хуульд илүү тодорхой тусгасан тохиолдолд шаардаж болно” гэж тайлбарласан байна.

Хохирогч хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн хөлс 26.000.000 төгрөг нь тэдгээрийн хууль зүйн туслалцаа авсан хөлс тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Toyota land cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуперын хэсэг 1 ширхэг, хар өнгийн хуванцар 3 ширхэг, тунгалаг 8 ширхэг хуванцар, мөнгөлөг өнгийн 4 ширхэг хуванцар зэргийг устгахыг Тээврийн цагдаагийн албанд даалгаж, Ө.Ц-ийн240023 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.Ц-ийнцагдан хоригдсон 2 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцно.

 

          Шүүх шүүгдэгч Ө.Цэцэгшагдарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас ялласан ялын хэмжээнээс доогуур ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Нэр бүхий шинжээч нарыг оролцуулах талаар оролцогч нараас хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлтүүдийн шинжлэн судлаж, шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзсэн бөгөөд Дотоодын их сургуулийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №202005 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий гарсан, уг шинжээчийн дүгнэлтээр өмнөх дүгнэлтүүд үндэслэлгүй, тодорхой бус гарсан талаар дүгнэлт өгсөн гэж шүүх дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Ц ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Ө.Ц-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.1 дэх заалтад заасныг баримтлан

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 6 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногийн хорих ялыг тогтоож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Ө.Цэцэгшагдарт оногдуулсан 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.Ц-ийн цагдан хоригдсон 2 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ө.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Ө.Цэцэгшагдараас 47.781.610 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Лхагвадорж Ж.Энхтуул нарт, 8.932.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагвадоржид тус тус олгосугай.

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Toyota land cruiser 200 маркийн 01-16 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуперын хэсэг 1 ширхэг, хар өнгийн хуванцар 3 ширхэг, тунгалаг 8 ширхэг хуванцар, мөнгөлөг өнгийн 4 ширхэг хуванцар зэргийг устгахыг Тээврийн цагдаагийн албанд даалгаж, Ө.Ц-ийн240023 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Лхагвадорж, Ж.Энхтуул нараас нэхэмжилсэн алдагдсан боломжийн зардал болон өмгөөлөгчийн хөлс 26.000.000 төгрөгийн  иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.1 дэх заалтад заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногийн хорих ялыг тогтоож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.1 дэх заалтад заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногийн хорих ялыг тогтоож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэргийн 7 дугаар хавтас

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний төлбөрт 394.000 /хэргийн 102/ хохирогч Ц.Бат-Өлзий төлсөн

Эрүүл мэндийн үнэлгээний төлбөр 1.000.000 төгрөг /хэргийн 103/

Шатахууны зардалд петровис, мт -75.000 төгрөг /хэргийн 104/

 

Шатахууны зардалд-62.000 төгрөг /үнийн дүн нь арилсан 42.000 гэж бичсэн

Улаанбаатар зам засвар арчлалтын газар-4000 төгрөг /хэргийн 105/

 

Россия ресторан-6.552.000 төгрөг /хэргийн 106/

Баялаг жимс -738.500 төгрөг /хэргийн 107/

Буянт-Ухаа маркет -102.500 төгрөг /хэргийн 108/

Бөмбөгөр-7.440.000 төгрөг /хэргийн 109/

Хархорин мах-600.000 төгрөг /хэргийн 110/

Будаа, гурил- 145.000 төгрөг /хэргийн 111/

Хархорин-1.767.800 төгрөг /хэргийн 112/

Хархорин-942.000 төгрөг /хэргийн 113/

Жимс-874.000 төгрөг /хэргийн 114/

Хархорин -770.000 төгрөг /хэргийн 115/

Барс-340.200 төгрөг /хэргийн 116/

Барс-354.000 төгрөг /хэргийн 117/

Баялаг жимс-504.700 төгрөг /хэргийн 118/

Бөмбөгөр-4.775.000 төгрөг /хэргийн 119/

Ногоо-73.200 төгрөг /хэргийн 120/

Жимс-319.500 төгрөг /хэргийн 121/

Арвайн үндэс-91250 төгрөг /хэргийн 122/

Жимс-1.230.000 төгрөг /хэргийн 123/

Барс-86.000 төгрөг /хэргийн 124/

Золоо-172.500 төгрөг /хэргийн 125/

Баялаг жимс-673.700 төгрөг /хэргийн 126/

Жимс-283.000 төгрөг /хэргийн 127/

Баялаг жимс-553.000 төгрөг /хэргийн 128/

Буяны эд зүйл-3.775.000 төгрөг /хэргийн 183/

БХТ, Их тайга-985.200 төгрөг /хэргийн 184/

Бараа-686.480 төгрөг /хэргийн 185/

Бөмбөгөр, БХТ-136.200 төгрөг /хэргийн 186/

Номт ХХК-4.696.900 төгрөг /хэргийн 187/

Алтай төв-1.182.000 төгрөг /хэргийн 188/

Алтай төв-2.064.000 төгрөг /хэргийн 189 дугаарлаагүй/

Баримт-675.000 төгрөг /хэргийн 189/

Баримт-220.000 төгрөг /хэргийн 190/

Алтай, Барс-1.420.500 төгрөг /хэргийн 191/

Хархорин-1.624.300 төгрөг /хэргийн 192/

Бөс бараа, Барс-248.500 төгрөг /хэргийн 193/

Барс-192.900 төгрөг /хэргийн 194/

Барс-30.000 төгрөг /хэргийн 195/

Суварга буян, Оргил-2.557.380 төгрөг /хэргийн 196/- 464.400 төгрөгний баримт арилсан, уншигдахгүй

 

НИЙТ 47.781.610 төгрөг

Хэргийн 6 дугаар хавтас

Итгэлт эстимэйт ХХК-ны баримтууд /хэргийн 160-224/