Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0391/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч  Э.Одхүү даргалж, шүүгч М.Энхмандах,  шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                              Ж.Батбаатар

Иргэдийн төлөөлөгч                                                   А.Сарнай

Шинжээч                                                                       Б.Өнөрборгил

Гэрч                                                                               Ч.Батбаяр, Б.Алтантүлхүүр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                         Д.Ж

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                                            Д.Энхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Э.Ганбат

Шүүгдэгч                                                                      Д.Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох 2039........ дугаартай эрүүгийн хэргийг  2020 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 4-404 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус хаягт оршин суудаг иргэн Д.Жтай маргалдаж ноцолдон түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдааны үед: “талийгаач нь Батбаярыг бос суу гэх мэтээр дээрэлхээд байсан тул үүнээс болж маргалдаж, харилцан нэг нэг цохилцсон, би удалгүй гэрээс нь гараад явсан” гэжээ.

 

Гэрч Ч.Батбаяр нь шүүх хуралдааны үед “Ж, Э нар маргалдаад зодолдсон, дүүгийн хамраас нь цус гарсныг нойлын цаасаар арчсан, Жыг шөнө гэрээсээ гараад явсаныг нь мэдээгүй, тухайн үед сумын төв цасгүй байсан” гэжээ.

 

Гэрч Б.Алтантүлхүүр нь шүүх хуралдааны үед “талийгаач 04 цагийн үед үүрээр гэрийн хаалга нүдээд даарсан, нилээн согтуу байдалтай, гуталгүй, оймстойгоо нимгэн өмд, цамцтай орж ирсэн, өмд нь өвдөгнөөсөө доош шороо болсон биеийн бусад хэсэг болон хувцас нь шороо болоогүй байсан, хацар нь халцарсан байсан, манайд хоноод өглөө явсан, орны даавуу цус болоогүй байсан” гэжээ. 

 

Шинжээч Б.Өнөрборгил нь шүүх хуралдааны үед: “талийгаачийн тархины хатуу хальсан доор үүссэн цусан хурааг гэмтлийн гаралтай гэж үзсэн, уг цусан хураанаас хугацаа тогтоох зорилгоор дээж аваагүй” гэжээ.  

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жын өгсөн: ... Би Улаанбаатар хотод оршин сууж ажиллаж, амьдардаг хүн байгаа юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад ойролцоогоор 11-12 цагийн үе л байсан байх гэж бодоод байна, яг тодорхой бол хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотод байдаг манай нэг хамаатны охин над руу утсаар яриад надад хандан Ж ахын бие нь тааруу Биндэр сумын эмнэлэг дээр байна гэнээ, та сахиж байгаа хүн рүү нь ярих уу, та энэ талаар мэдээ юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамаатныхаа дүүдээ хандан тийм үү, би мэдээгүй шүү дээ, би тэгж байгаад нэг завандаа сахиж байгаа хүнтэй яръя даа гэж хэлсэн. Ингэж л би өөрийн төрсөн дүү болох Жыгаа бие нь муу болохыг нь анх мэдсэн. Тэгээд л би Улаанбаатар хотод байдаг бусад ах дүү нарынхаа хамт Улаанбаатар хотоос Биндэр сум руу гарсан бөгөөд замдаа буюу Хурх тосгон дээр явж байхдаа дүүгээ нас барсан болохыг нь дуулж мэдсэн. Би тухайн үед дүүгийнхээ хажууд нь байгаагүй болохоор надад хэргийн талаар нь мэдэх зүйл алга байна, миний мэдэх зүйл ийм л байна... Би Улаанбаатар хотоос гарч Биндэр суманд ирснийхээ дараа Биндэр сумын эмнэлэг дээр очиж талийгаачийг харахад талийгаачийн маань баруун нүд нь хөхөрсөн, баруун хацар, шанааны хэсэгт шалбарсан шархтай байсан. Иймд би талийгаачийг хүнд зодуулсныхаа улмаас тархиндаа доргилт авч харвалт үүссэний улмаас л нас барчихлаа гэж бодож байна... талийгаачийн маань уушиг нь өвдөөд 2019 оны 03, 04 дүгээр сард шиг санаад байна, яг тодорхой сайн санахгүй байна, Хэнтий аймгийн эмнэлэгт 2 сар орчим хэвтэж биеэ эмчлүүлж байсан, талийгаачийн маань уушиг нь өвддөг байснаас өөр ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг гэх зүйл талийгаачид маань байхгүй л байсан байх гэж бодож байна... талийгаач маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэчихдэг байсан, гэхдэээ тийм айхтар архиа хэтрүүлэн хэрэглэж, шоконд орчихоор уудаггүй л байсан гэж би дотроо боддог... би зүгээр байж байгаад дүүгээ алдчихсан учир гомдолтой байна. Энэ асуудлыг хууль ном журмынх нь дагуу шалгаж шийдвэрлэж өгөөсэй гэж л хүсч байна...би гомдолтой байлаа гээд талийгаач дүү маань босоод ирэхгүй шүү дээ, энэ хэргийн холбогдогч залуу болон түүний ар гэрийнхэн нь өөрсдөө сэтгэл гаргаад  талийгаач дүүгийн маань оршуулгын зардалд гарсан мөнгийг  маань бидэнд өгвөл сайн л байна, энэ бол сэтгэлийн л асуудал шүү дээ, энэ хэрэг болсоноос хойш холбогдогч залуугийн ар гэрийнхнээс бид нартай огт уулзалдаагүй, би энд яг тэдэн төгрөг өг гэж бол хэлмээргүй байна, холбогдогч залуугийн ар гэрийнхэн сэтгэлээрээ бид нартай уулзалдаад чадах хэрээрээ л талийгаач дүүгийн маань оршуулгын зардалд гарсан мөнгийг маань бидэнд өгвөл сайн л байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-28 хуу/

 

Гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: ... би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Буурлын хороонд байх эгчийнхээ гэрт байж байгаад ойролцоогоор 11 цагийн үед гэрээс нь гарч өөрийн төрсөн дүүгийнхээ гэр лүү нь явсан юм. Тэгээд Жы байшингийн хаалга нь онгорхой харагдаж байсан. Тэгэхээр нь би Жы гэрээр орж гардаг хүний хувьд хаалга нь яагаад онгойчихсон юм бол гэж бодоод байшин руу нь ороод Жы амьдардаг зүүн талын өрөө рүү нь ороход Ж нь хүргэн ах Батухайгийн хамт хоёулаа байж байсан, тухайн үед Ж нь орон дээрээ эргэж, хөрвөөсөн байдалтай хэвтэж байсан, харин Батухай нь ширээний хажууд сандал дээр суучихсан бэлэн гоймон дэвтээж идэх гээд сууж байсан. Тэгээд би Ж, Батухай хоёрыг ууж идсэн байдалтай байцгааж байхаар нь үгэнд дурлаад Жд хандан гэр орон чинь яачихсан юм бэ гэхэд Ж нь надад хандан энэ шарталт бишээ, толгой тархи өвдөөд нэг л биш байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо Жыг шартаад хэцүү байгаа юм байна даа гэж бодчихоод Жд хандан түргэн дуудах уу гэж хэлсэн, тэгэхэд Ж нь тэг, тэг гэж хэлсэн, тэгээд л би Жы гэрээс нь гарч явсан бөгөөд замдаа хүнээс эмнэлгийн утасны дугаарыг нь аваад гар утсаараа эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Тэгээд би ахиж Жы гэрт нь очоогүй, тухайн үед нэг ийм л асуудал болсон... би тухайн үед Жыг нарийн сайн ажиглаж хараагүй, гэхдээ миний харсанаар бол Жы нүүр нь шалбарчихсан, аль нэг талынх нь шанаа хавантай харагдаж байсан, би яг аль талынх нь шанаа байсан болохыг нь сайн санахгүй байна, өөрөөр надад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч Ч.Батбаярын өгсөн: ... би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гадуур явж байгаад бага зэрэг халамцуу байдалтай өөрийн хадам дүү болох Жы гэрт нь ойролцоогоор 21 цагийн үед очсон юм. Тухайн үед Ж нь гэртээ Э, Санчир гэх хүмүүсийн хамт гурвуулаа архи дарс уугаад байж байсан. Тэгээд би Ж, Э, Санчир нартай нийлээд архи дарсыг нь хувааж уусан. Тэгээд байж байхад нэг их удалгүй манай Биндэр сумын Өлзий гэх залуу эхнэртэйгээ Жы гэрт нь хүрээд ирсэн. Тэгээд бид хэд зургуулаа болоод архи дарсаа үргэлжүүлэн хувааж ууцгаасан, тэгээд бид хэдийн ууж байсан архи маань дуусахад Санчир, Өлзий, Өлзийгийн эхнэр гурав харилаа гээд Жы гэрээс нь гарч явсан, тухайн үед ойролцоогоор 23 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Тэгээд Ж, Э бид гурав үлдсэн. Тэгээд байж байхад Ж, Э нар нь би овгор, чи овгор энэ тэр гээд хоорондоо маргалдаж муудалцаад эхэлсэн. Тэгээд Ж, Э хоёр хоорондоо зодолдсон тэгэхээр нь би Ж, Э хоёрыг болиулах гэхэд Э надад хандан энэ асуудал танд хамаагүй, та дуугүй бай холд гээд миний үгийг тоож ч аваагүй, тэгээд Ж, Э хоёр хоорондоо зодолдоод Э нь Жыгаа зодоод Жы хамар, амнаас нь цус гаргасан. Тэгээд л нээх удалгүй Э нь Жы гэрээс гарч явсан бөгөөд гадаа байсан автомашинаа унаад л яваад өгсөн. Би Эыг хаашаа явсан болохыг нь мэдээгүй, тухайн үед ойролцоогоор 01 цагийн үе л байсан байх гэж бодож байна, тэгээд байж байхад Ж ч гэрээсээ гараад яваад өгсөн бөгөөд гэрээсээ гарч явахдаа надад хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй, тэгээд би Жы гэрт нь ганцаараа үлдсэн бөгөөд удалгүй унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг Жы гэрт унтаж амраад байж байхад манай Биндэр сумын Санчир гэх залуу ойролцоогоор 08 цагийн үед Жы гэрт ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд Санчир бид хоёр хоорондоо архи дарс авч ууя гэж ярилцаад хамтдаа дэлгүүр рүү явцгаасан тэгээд Санчир бид хоёрыг дэлгүүр орж дэлгүүрээс  1 шил 0.75-н ерөөл нэртэй архи аваад буцаад Жы гэрт очиход Ж гэртээ ирчихсэн байсан. Тухайн үед ойролцоогоор 09 цаг өнгөрч л байсан. Тэгээд Ж, Санчир бид гурав уг архиа хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусахад Ж юм идмээр байна гэж хэлсэн. Тэгэхэд Санчир гарч яваад 3 ширхэг бэлэн гоймон, тал хиам, том кола ундаа зэрэг зүйлс авчирсан. Тэгэхээр нь би бэлэн гоймонг нь дэвтээж идэх гээд ус буцалгасан. Тэгээд байж байхад Санчир нь би гялс гарчихаад ирье гээд бэлэн гоймонгоо ч идэлгүй Жы гэрээс нь гараад яваад өгсөн. Би Санчирыг хаашаа явсан болохыг нь мэдээгүй. Тэгээд байж байхад Ж нь надад хандан дүүгийнх нь бие нэг л биш байна аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудъя гэж Жд хэлсэн. Тэгэхэд Ж нь цаашаагаа буруу хараад хэвтээд өгсөн. Тэгээд би бэлэн гоймонгоо дэвтээж идчихээд Жы гэрээс нь гарч яваад сумынхаа эмнэлэг дээр ирээд дуудлага өгөхөд сувилагч нь Жы гэр лүү эмч явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэндээсээ шууд жуулчны бааз руугаа явсан бөгөөд ахиж Жы гэрт нь очоогүй, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэх зүйл ийм л байна... тухайн үед Ж, Э нар нь би овгор, чи овгор энэ тэр гэж яриад хоорондоо маргалдаж муудалцсан, тэгж байгаад хоорондоо зодолдсон бөгөөд Э нь Жыгаа зодсон... Тухайн үед Э, Ж нар нь хоёулаа нилээн л согтолттой байсан... Би тухайн үедээ бол Жы биед яг ямар гэмтэл шарх учирсан байсан болохыг нь анзаарч хараагүй, тэгээд харин маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өглөө Жыг гэртээ хүрээд ирснийх нь дараа Жыг харахад Жы нүд нь хөхөрчихсөн, нүүр ам нь шалбарч халцарчихсан л байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 хуу/

 

Гэрч А.Санчирсайханы өгсөн: ... Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн найз Өлзийжаргалын хамт Биндэр сумын төвөөр гадуур явж байхад миний бас нэг найз болох Ж нь над руу утсаар яриад надад хандан юу байна, уух юм байна уу гэж хэлсэн. Тэгээд би Өлзийжаргалын хамт Жы гэрт нь 1 шил 0.75-н ерөөл нэртэй архитай очиход Ж гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд бид гурав уг архиа хувааж ууцгаасан ба архи дууссаны дараа Өлзийжаргал бид хоёр гэр, гэртээ харих гээд Жы гэрээс хамтдаа гарч явсан. Тухайн үед ойролцоогоор 18 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Тэгээд би гэртээ ирж хэсэг байж байгаад хүнтэй уулзах гээд гэрээсээ гарч яваад уулзах гэсэн хүнтэйгээ уулзах гэхэд уг хүн маань дэлгүүр дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс нь гараад гадаа машин зогсож байхаар нь такси юм болов уу гэж бодоод гараа өргөтөл манай Биндэр сумын миний танил Э гэх залуу ганцааараа машин дотроо байж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад Э нь надад хандан би дэлгүүрээс пиво авах гэсэн чинь 18 цагаас хойш архи зарахгүй гээд өгөхгүй байна, надад 7000 төгрөг байгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эд хандан би 2 шил архи түрүүн худалдаж авчихаад хүнд хадгалуулчихсан байгаа, чи яахав нэгийг нь авбал ав л даа гэж хэлсэн. Тэгэхэд Э нь тэгье гээд бид хоёр Эын машинтай нь миний архиа хадгалуулсан байсан айл руу явсан. Тэгээд би уг айлаасаа 2 шил архиа аваад гарч ирэхэд Э нь надад хандан хоёулаа архиа манай гэр лүү очиж уух ууя гэж хэлсэн. Яг тэгээд байж байхад манай найз Ж нь над руу утсаар яриад надад хандан чи хаана байгаан, манайд хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жд хандан одоо яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр Жы гэрт нь хамтдаа очсон. Тэгэхэд Ж гэрийнхээ гаднаас Э бид хоёрыг тосож аваад гэр лүүгээ оруулсан. Тэгээд Ж, Э бид гурав 2 шил архиныхаа эхний шил архийг нь задлаад хоорондоо юм яриад сууцгааж байхад Жы хүргэн ах болох Батбаяр нь Жы гэрт хүрээд ирсэн. Тухайн үед ойролцоогоор 20-21 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Тэгээд Ж, Э, Батбаяр бид дөрөв эхний задалсан нэг шил архиа хувааж ууж дуусгачихаад дэмий юм яриад сууж байхад гаднаас Өлзийжаргал нь эхнэрийнхээ хамт Жы гэрт хүрээд ирсэн. Тэгэхэд Э нь надаас авахаар болсон нэг шил архиа задлаад бид зургаа уг архийг нь хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусахад Өлзийжаргал, түүний эхнэр бид гурав гэр, гэртээ харихаар болоод хамтдаа Жы гэрээс нь гарч явсан. Тухайн үед ойролцоогоор 23 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Тэгээд би тэндээсээ шууд гэртээ харьж амарсан. Тэгээд би маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Өлзийжаргалтай уулзах гээд гэрээсээ ойролцоогоор 08 цагийн үед гарч Өлзийжаргалын гэрийнх нь гадаа очиход Өлзийжаргалын нохой нь хашааныхаа гадаа сул байж байхаар нь би нохойноос нь айгаад Жы гэр лүү явахаар болоод тэндээсээ шууд Жы гэрт нь очсон. Тэгэхэд Ж гэртээ байхгүй, Жы хүргэн ах Батбаяр нь Жы гэрт ганцаараа байж байсан. Тэгэхээр нь би Батбаярт хандан Ж хааччихсан юм бэ гэхэд Батбаяр нь надад хандан намайг унтаж байгаад шөнө дунд сэрэхэд Ж гэртээ байхгүй, гэрээсээ гараад явчихсан байсан, өчигдөр та хэдийг явсаны дараа Э, Ж хоёр хоорондоо зодолдоод гэж хэлсэн. Тэгэхээр нь Батбаярт хандан наад хоёр чинь юугаа булаацалдаад зодолдоо вэ, та тэгээд салгахгүй яасан юм бэ гэхэд Батбаяр нь надад хандан би уг нь Ж, Э хоёрыг салгаж болиулах гэхэд тэр хоёр миний үгэнд ороогүй, намайг цаашаа бай, танд хамаагүй гээд байсан гэж хэлсэн. Тэгээд би Жы гэрт нь Батбаяртай хэсэг юм ярьж байгаад гэр лүүгээ харих гээд Жы гэрээс нь гарч явсан, тэгээд би гэртээ ирж байж байгаад нэг их удаагүй шиг санаад байна буцаад Жы гэрт нь очсон. Тэгэхэд Батбаяр ах Жы байшингийнх нь хаалга үүдийг нь хаагаад Жы гэрээс нь явах гээд байж байсан. Тэгээд би Батбаяртай уулзаад бид хоёр хамтдаа Жы гэрээс нь гараад алхаад явж байхад Батбаяр ах ярвайж янцаглаад байсан. Тэгэхээр нь би Батбаярт хандан яасан шартаад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Батбаяр нь надад хандан харин тийм ээ, юм байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь байлгаж болно гээд Батбаярт нэг шил 0.75-н ерөөл нэртэй архи авч өгсөн. Тэгээд бид хоёр уг архиа Жы гэрт нь очиж уухаар болоод хамтдаа Жы гэр лүү нь явсан. Тэгээд Батбаяр бид хоёрыг Жы гэрт очиход Ж гэртээ ирчихсэн хашаан дотроо түлээгээ хагалаад байж байсан. Тэгэхээр нь Батбаяр Жд хандан чи өчигдөр хаана хоноо вэ гэхэд Ж нь бид хоёрт хандан би өчигдөр гэрээсээ хөл нүцгэн гараад явчихсан байна аа, хөл нүцгэн баахан л алхаж явсан юм шиг байна, даарч хөөрч хөлдөхийнхөө даваан дээр Өлзийгийнд очоод унтчихсан байна, яг сэрээд л гэртээ ирээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жд хандан чи наад нүүр амаа яачихсан юм бэ гэхэд Ж нь яасан болохоо мэдэхгүй, унаж туссан л юм байлгүй гэж хэлсэн. Тэгэхэд Батбаяр нь Жд хандан чи өчигдөр Этай зодолдсон шүү дээ гэхэд Ж нь тийм үү гээд Этай зодолдсоноо мэдэхгүй байсан. Тэгээд л Батбаяр, Ж бид гурав Жы гэр лүү нь хамтдаа орцгоосон бөгөөд гэр лүү нь ороод архиа уух гэхэд Ж нь ууж чадахгүй байсан. Тэгэхээр нь Батбаяр бид хоёр уг архиа хувааж уусан. Тэгээд байж байхад Ж нь миний толгой,тархи нэг л хөөрөөд байх шиг байна аа, чи миний толгой, тархийг нэг бариад өгөх үү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Жы толгой, тархийг нь бага зэрэг илж өгөнгөө Жд хандан чи ер нь юм идэж уусан юм уу гэхэд Ж нь надад хандан би юм идэж уугаагүй гэж хэлсэн. Тэгээд би тамхиндаа явахаар болоод Жы гэрээс гарч явсан бөгөөд тамхиа авангаа Ж, Батбаяр нарт бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлс авсан. Тэгээд би уг эд зүйлсээ Ж, Батбаяр хоёрт аваачиж өгчихөөд л Жы гэрээс нь гарч явсан, ахиж би Жы гэрт нь очоогүй...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-42  хуу/

 

Гэрч Ж.Өлзийжаргалын өгсөн: ... Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хөдөө байдаг гэр орноо нүүлгэчихээд ойролцоогоор 17-18 цагийн үед Биндэр сумынхаа төвд орж ирсэн юм...Манай найз Санчирсайхан руу миний бас нэг найз болох Ж нь утсаар яриад хүрээд ир гэж дуудсан байсан. Тэгэхээр нь Санчирсайхан бид хоёр 1 шил архитай Жы гэрт нь очсон. Тэгээд бид гурав уг архиа Жы гэрт нь хувааж ууцгаагаад салцгаасан. Тэгээд би тэндээсээ шууд гэртээ ирсэн бөгөөд намайг гэртээ ирээд байхад Ж нь манай худгаас ус авах гээд ирсэн. Тэгэхдээ надад хандан чи ингэсгээд манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд гээд араас нь нээх их удалгүй Жы гэрт нь очсон. Тухайн үед ойролцоогоор 21 цаг өнгөрч  л байсан байх гэж бодож байна. Яг тодорхой бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд намайг Жы гэрт очиход Ж нь гэртээ  Батбаяр, Э, Санчирсайхан гэх  хүмүүсийн хамт архи дарс ууцгаагаад байж байсан. Тэгээд Ж, Батбаяр, Э, Санчирсайхан нар нь надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би уг архинаас нь ганц хоёр татчихаад сууж байхад миний араас нэг их их удалгүй манай эхнэр Алтантүлхүүр нь Жы гэрт ороод ирсэн. Тэгээд би эхнэрийнхээ хамт Ж, Батбаяр, Э, Санчирсайхан нартай юм ярингаа архийг нь хувааж уусан. Тэгээд архи дуусахад л би эхнэрийнхээ хамт гэртээ харих гээд Жы гэрээс нь гарч явсан. Тухайн үед ойролцоогоор 23 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Тэгээд би гэртээ ирээд шууд унтаж амарсан бөгөөд намайг унтаж амраад байж байхад буюу 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ойролцоогоор 03-04 цагийн үед манай гэрийн хаалгыг маань хүн нүдээд байхаар нь би хаалгаа тайлтал манай найз Ж нь хөлдөж үхлээ, гэрийнхээ хаалгыг онгойлгож чадахгүй байна гэх утгатай зүйл яриад нимгэн өмд, цамц, дан оймстой зогсож байсан. Тэгэхээр нь би Жыг гэртээ оруулаад халуун цай өгөөд унтуулж амраасан. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөө босонгуутаа Жыг сэрээгээд чи өчигдөр мод, чулуунд явна гээд байсан уу гэхэд Ж нь надад хандан над руу ярих байх гэж хэлсэн. Тэгээд л нэг их удалгүй Ж нь манай гэрээс гарч гэр лүүгээ явлаа гээд явсан... тухайн үед талийгаач нилээн согтуу байдалтай, нимгэн өмд, цамц, дан оймстойгоо явж байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ оруулаад халуун цай хийж өгчихөөд Жыг харахад Жы баруун хацар орчимд нь халцараад шалбарч зулгарчихсан байсан. Би нүд нь хөхөрсөн байсан эсэхийг нь сайн анзаарч хараагүй, тэгэхээр нь би Жд хандан чи чинь нүүр амаа яачихаа вэ гэхэд Ж нь надад хандан шургаж унаад л гэж хэлсэн, өөр ямар нэгэн зүйл надад ярьж хэлж яриагүй, тэгээд л би Жыг гэртээ унтуулж амраасан...   гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 хуу/

Гэрч Б.Алтантүлхүүрийн өгсөн: ... нөхөр бид хоёрыг унтаж амраад байж байхад буюу 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ойролцоогоор 04 цагийн үед гадаа нохой хуцуулаад манай гэрийн ханыг хүн нүдээд эхэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр босоод гэрийнхээ хаалгыг онгойлгоход Ж нь хөлдөж үхлээ, гэрийнхээ түлхүүрийг хайгаад олдоггүй гэх утгатай зүйл яриад уйлаад, маш их даарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь манай нөхөр Жыг гэр лүүгээ оруулахад Ж нь доогуураа дан оймстой, гуталгүй, дээгүүрээ дан өмд, цамцтай байсан. Тэгээд манай нөхөр Жд халуун цай өгч галаа түлээд Жыг дулаацуулсан бөгөөд тухайн үед миний харсанаар Жы баруун хацар орчимд нь халцарчихсан харагдаж байсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл Жы биед учирсан байсан эсэхийг нь би анзаарч сайн хараагүй учир хэлж мэдэхгүй байна. Тэгээд манай нөхөр Өлзийжаргал нь Жд хандан чи чинь наад нүүр, амаа яачихсан юм бэ гэхэд Ж нь юм мөргөөд унасан л гэх утгатай зүйл хэлж ярьж байсан. Тэгээд л манай нөхөр Өлзийжаргал нь Жд ор засаж өгөөд Жыг унтуулсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө манай нөхөр Өлзийжаргал нь Жыг сэрээгээд чи модонд явна гээд байсан яах юм гэхэд Ж нь над руу ярих байх гэх утгатай зүйл хэлж ярьсан. Тэгээд Ж нь сэрснийхээ дараа нээх удалгүй гэр лүүгээ явлаа гээд гэрээс маань гарч явсан...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 хуу/

 

Гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн: ... Би Хэнтий аймгийн Биндэр сумын сум дундын эмнэлэгт мэдээгүйжүүлэгийн их эмчийн ажил хийдэг юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг жижүүр эмчээр гарч ажиллаж байх үед манай эмнэлэгт Лхагвасүрэн гэх хүн 11 цаг 15 минутын үед дуудлага өгсөн, уг хүн тухайн үед манай эмнэлэгт дуудлага өгөхдөө Ж гэх хүн цээж, толгой нь өвдөөд байна гэнэ ээ, согтуу байна ирж үзээч гэсэн дуудлага өгсөн. Яг тухайн үед нь би давхар дуудлагатай явж байсан учир эхний дуудлагынхаа хүнийг үзэж дуусаад ажил дээрээ ирэхэд эмчид үзүүлнэ гээд нэг хүн ирчихсэн байсан учир би уг хүнийг бас үзчихээд Лхагвасүрэн гэх хүний өгсөн дуудлага руу нь явсан. Тэгээд би Ж гэх хүний гэрт нь очиход Ж гэх хүний гэр нь битүү утаа болчихсон, зуухных нь ам онгойчихсон, Ж нь өөрөө согтуу байдалтай, орон дээрээ хажуу талаараа хараад хэвтэж байсан. Тэгээд би Ж гэх хүний биеийг нь үзэж эхэлсэн бөгөөд үзэж байхдаа Жд хандан зовиурыг нь асуухад Ж нь толгой, цээж өвдөөд байна гэж бүдэг зовиур хэлж байсан. Тухайн үед Жы артерийн даралт, амьсгалын тоо, пульс зэрэг нь бүгд хэвийн байсан бөгөөд би Жыг эмнэлэг рүүгээ авч явж зүрхний цахилгаан бичлэг хийх гэхэд Ж нь өөрөө босож явж чадахгүй байгаад байсан. Тэгээд байж байхад харин гаднаас манай Биндэр сумын Санчирсайхан гэх багш Жы гэрт нь ороод ирсэн. Тэгээд Санчирсайхан багш бид хоёр Жыг хамжиж өргөөд манай эмнэлгийн машин руу оруулсан. Тэгээд би Жыг эмнэлэг дээрээ авчирсныхаа дараа Жыг яаралтай тусламжийн хэсгээрээ оруулж амин үзүүлэлтийг нь үзэж, зүрхний цахилгаан бичлэгийг нь хийж Жд эрчимт эмчилгээг хийж эхэлсэн. Тэгэхэд ойролцоогоор 16 цагийн үед Жы биеийн байдал нь арай гайгүй болж дээрдсэн ба би тэр үед нь Жд өвчний түүх нээсэн. Тэгээд би Жд тархины цусан хангамж сайжруулах, хордлого тайлах, бусад шинж тэмдгийн эмчилгээ зэрэг эмчилгээнүүдээ үргэлжлүүлэн хийж явж байгаад өөр дуудлага гарахаар нь уг дуудлаганд оччихоод буцаад эмнэлэг дээрээ ойролцоогоор 17 цагийн үед ирэхэд Ж нь босож шээнэ гээд баруун талаараа нэг өндийчихөөд буцаад хэвтсэн. Тэгээд байж байхад удалгүй л Ж нь таталт өгөөд биеийн байдал нь хүндэрсэн, тэгэхээр нь би таталт тавих тариаг хийж эрчимт эмчилгээг цааш үргэлжлүүлэн хийсэн ба би тухайн үед эмчилгээнүүдээ хийж байхдаа аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн болон мэс засал, гэмтлийн эмч нараас зөвлөгөөг авч байсан. Тэгээд 20 цаг 17 минутын орчимд Жы амин үзүүлэлтүүд нь тогтворгүй болж эхэлсэн. Тэгэхээр нь би эрчимт эмчилгээнүүд болох бодисын солилцоо сайжруулах, тархины цусан хангамж сайжруулах, гавлын дотоод даралт бууруулах, артерийн даралт бууруулах, өвчин намдаах, зүрхний цусан хангамж сайжруулах, хэм алдалтыг тогтворжуулах, шээс хөөх зэрэг эмчилгээнүүдийг хийсэн боловч Жы биеийн байдал огт дээрдэхгүй байгаад байсан. Тэгээд 22 цаг 20 минутад Жы биед эмч нарын хамтарсан үзлэгийг хийж эмчилгээг цааш үргэлжлүүлсэн ба нэмэлтээр эрдэс тогтворжуулах, тархины эсийг хамгаалах, тархины цусан хангамжийг сайжруулах эмчилгээнүүдийг авч, асаргаа сувилгааг жижүүр эмч, сувилагчийн хяналтан доор үргэлжлүүлсэн. Тэгээд өглөөний 04 цаг 30 минутын орчимд Жы биеийн байдал хүндэрсэн хэвээр улмаар амьсгалахгүй болж эхэлсэн учраас биеийн байдлыг нь дахин үзэж хиймэл амьсгалыг хийж эхэлсэн, тэгээд хиймэл амьсгалыг  2 цаг орчим үргэлжлүүлсэн боловч Жы биеийн байдал дордсон хэвээр байсан ба биеийн байдал нь сайжрахгүй, зүрхний цохилтын тоо нь цөөрсөн учраас зүрхний үйл ажиллагааг дэмжих тариаг 1 мл-ээр судсаар авч мэс заслын эмч Өсөхбаярын хамт сэхээн амьдруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хийхэд Жы биеийн байдал нь засарч дээрдэхгүй байсаар байгаад 06 цаг 17 минутанд Жы зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа нь бүрэн зогсож нас барсан... Тухайн үед намайг Жы биед үзлэг хийхэд Жы баруун нүд орчимд хөхөрч хавдсан, зүүн шанааны доод хэсгээр бага зэргийн зулгарсан шархтай байсан. Тухайн үед Жы биед өөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл надад харагдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 хуу/

 Гэрч Н.Долгоржавын өгсөн: ... Жых манай яг зүүн талын айл байгаа юм, 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө би гэртээ байх нь байсан. Гэхдээ би Жы гэрт маргаан, зодоон цохион болсон эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Надад тухайн үед юу ч сонсогдоогүй... 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Жы хашаан дотор болон гудамж талбайд хүмүүс орилж хашгиран зодоон, болж байгаа дуу чимээ надад сонсогдоогүй, хэрвээ гудамж талбайд орилоон, хашгираан, айхтар зодоон цохион болсон бол би гэртээ байсан хүн сонсмоор л юм, надад тухайн үед ямар нэгэн дуу чимээ огт сонсогдоогүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 хуу/

Гэрч Д.Одончимэгийн өгсөн: ... Надад өөрийн нөхөр Д.Эын одоо холбогдчихоод байгаа хэргийнх нь талаар мэдэх зүйл огт байхгүй, би энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй учир надад энэ талаар ярих зүйл алга байна... тухайн үед манай нөхөр Д.Эыг хэрэгт холбогдсоныхоо дараахан манай Биндэр сумын Баярхүү гэх ах манай гэрт ирээд надад хандан Цэндийн Зоригоо гэх залуу талийгаач Жтай шөнө халамцуу таараад маргаж муудаад талийгаач Жыг зодсон юм шиг байна. Цэндийн Зоригоо өөрөө хүмүүст тэгж хэлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ энэ талаар дурдсан юм... би нөхөр Дашнямын Этай 2007 онд анх танилцаж 2008 онд нэг гэрт орж байсан. Би тухайн үед өмнөх амьдралаасаа нэг охинтой байсан юм. Тэгээд Э бид хоёр 2009 онд дундаасаа охинтой болсон бөгөөд дараахан нь уг ондоо гэр бүлээ батлуулсан. Тэгээд бид хоёр 2010 онд хүү, 2013 онд бас хүүтэй болсон бөгөөд бид хоёр нийтдээ 2 охин, 2 хүүтэй. Миний нөхөр Дашнямын Э нь зан байдлын хувьд үг дуу цөөн, ажил төрөл хийхдээ сайн, хүнд их тусархаг, хүнтэй ер нь маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав нөхрийгөө хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи дарсыг байнгын бол хэрэглээд байдаггүй, хааяа нэг манай нөхрөөр машин тэргээ янзлуулсан хүмүүс нөхөрт маань архи авч өгөөд уулгачихсан  л байдаг. Тэрнээс биш нөхөр маань өөрөө архи хайж, мөнгөөрөө архи худалдан авч бол уудаггүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүний амь нас хохироосон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, машин тэрэг засах сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл бол байхгүй, бүрэн дунд боловсролтой шиг санаад байна, яг сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч л байсан автын цахилгаанчин мэргэжилтэй хүн байгаа юм. Манай нөхөр хүний амь нас хохироосон гэх хэрэгт холбогдон цагдан хоригдохоосоо өмнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороо 12-11  тоотод 4 хүүхэд, надын хамт оршин сууж байсан, ер нь миний нөхөр Д.Э нь үг дуу цөөн, ажилсаг, хүнд их тусархаг л хүн байгаа юм... Манай нөхөр Дашнямын Э нь эхээс 7 уулаа бөгөөд дээд талын 3 ах нь нас барчихсан, одоо айлын том гэж явж байгаа, доороо 2 эмэгтэй,  1 эрэгтэй дүүтэй. Манай нөхөр Д-ын Э нь 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, тэгээд Орхон аймагт оршин сууж амьдарсан бөгөөд Орхон аймагтаа Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөөд аймгийнхаа онцгой байдлын газарт ажилд орсон байдаг. Тэгээд нөхрийн маань аав, ээж нь Улаанбаатар хот руу нүүхээр болоход нөхөр маань ажлаасаа гараад аав, ээжийнхээ хамт Улаанбаатар хотод ирсэн гэж байсан. Тэгээд надтай 2007 онд анх танилцаж 2008 онд бид хоёр нэг гэрт орсон. Тэгээд 2009 оноос бид хоёр миний төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Биндэр суманд ирсэн. Тэгээд нөхөр маань Биндэр суманд ирээд нэг хэсэг хувиараа шавар байшин барьдаг байж байгаад 2013 оны үеэс шиг санаад байна яг тодорхой бол сайн санахгүй байна. Биндэр сумын төвд байдаг Амраа гэх хүний модны цехэд ажилд орж 2-3 жил ажилласан. Тэгээд тэндээсээ 2015, 2016 оны үед гарсан бөгөөд гарсанаасаа хойш дандаа хувиараа шавар байшин барих, машин тэрэг засах ажлыг хийж байна...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 хуу/

 

Гэрч Ж.Баярхүүгийн өгсөн: ... би Д.Э, Ц.Батзориг гэх хүмүүсийг танина. Д.Э, Ц.Батзориг гэх хүмүүс манай Биндэр суманд оршин сууж амьдардаг хүмүүс байгаа юм. Тэрнээс биш Д.Э, Ц.Батзориг гэх хүмүүс нь надтай ах дүү, хамаатан садны бол холбоогүй... Би тухайн үед буюу Д.Эыг хэрэгт холбогдоод Хэнтий аймаг руу явсаны дараахан нь Д.Эыг Хэнтий аймаг явсныг мэдэлгүй Д.Эаас хүрзийг нь гуйх гээд гэрт очих нь очсон. Гэхдээ би Эын эхнэр Одончимэг, түүний ах дүү, хамаатан садны хүмүүст нь Цэндийн Зоригоо гэх залуу талийгаач Жтай шөнө халамцуу таараад маргаж муудаад талийгаач Жыг зодсон юм шиг байна, Цэндийн Зоригоо өөрөө хүмүүст тэгж хэлсэн байна гэж бол огт хэлээгүй, иймэрхүү утгатай үг ч хэлээгүй, хэрвээ намайг ингэж хэлсэн гэж байвал уг хүмүүс худлаа хэлсэн байна. Би тухайн үед Д.Эыг Хэнтий аймаг руу явсаныг нь мэдээд гуйх гэж байсан хүрзээ ч гуйж чадалгүй тэдний гэрээс нь явсан...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 хуу/

 

Гэрч Ц.Батзоригийн өгсөн: ... Би 2020 оны 03 дугаар сарын 20, 21-ний үеэр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансар хороонд байх гэртээ л байсан, уг үеэр би гэрээсээ гараагүй, гадуур, дотуур тэнэж ямар нэгэн хүнтэй архи, дарс уугаагүй, энэ талаар манай эхнэр Анхцэцэг мэдэж байгаа. Харин ямар хүн уг өдрүүдэд намайг талийгаач Жтай уулзаж маргалдаж муудалцсан зодсон гэж худал цуурхал гаргасан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Манай сумаар нэг ийм цуурхал бол яваад байгаа, миний хувьд би талийгаач Жтай хамт огт архи ууж байгаагүй, талийгаачийн гэрийнх нь ч ойр хавиар нь явж байгаагүй хүн байгаа юм. Би талийгаачтай хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард яг хэдний өдрийг нь хэлж мэдэхгүй байна, Биндэр сумын төвд зүгээр таарч л байсан шиг санагдаж байна. Тэрнээс хойш би талийгаач Жтай огт таарч уулзалдаагүй...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 хуу/

 

Гэрч О.Анхцэцэгийн өгсөн: ... Миний хамтран амьдрагч Ц.Батзориг бид хоёр 2020 оны 03 дугаар сарын 20, 21-ний үеэр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг ”Сансар хороонд байх гэртээ л байсан. Уг үеэр миний хамтран амьдрагч Ц.Батзориг нь гэрээсээ гараагүй, ямар нэгэн хүнтэй архи, дарс уугаагүй, гадуур тэнэж огт яваагүй...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 хуу/

 

Гэрч Я.Амаржаргалын өгсөн: ... Би Э гэх хүнийг танина. Э нь манай Биндэр сумын залуу бөгөөд мөн миний модны компанид ажилладаг байсан, залуу байгаа юм. Тэрнээс биш надтай ах дүү, хамаатан садны бол холбоогүй... Э нь 2013-2015 оны хооронд шиг санаад байна. Яг тодорхой бол сайн санахгүй байна. Миний модны  компанид маань жолооч хийдэг байсан юм. Э нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архинд бол үнэхээр дуртай, энэ архины асуудлаасаа болоод л манайхаас халагдсан, тамхи татдаг, ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, цэргийн алба хаасан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч л байсан онцгой байдлын газарт ажилладаг л байсан гэж байсан, машин техникт сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй, эхнэр, хүүхэдтэй, би яг хичнээн хүүхэдтэй болохыг нь сайн санахгүй байна, ямар ч байсан нилээн л олон хүүхэдтэй, ер нь Э нь даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, архинд л дуртай залуу байгаа юм...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 хуу/

 

Гэрч Н.Д-ын өгсөн: ... Миний хүү Э нь бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 8 настайдаа Баянхонгор аймгийн Заг сумын Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэн орж суралцаж 4 дүгээр анги төгссөн, тэгээд манай гэр бүл Баянхонгор аймгаас Орхон аймаг руу шилжин нүүсэн бөгөөд хүү маань Орхон аймагт ирээд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуульд орж суралцан 8 дугаар ангиа төгсөж бүрэн бус дунд боловсролтой болсон. Тэгээд 8 дугаар ангиа төгсөөд эхнэр, бид хоёрын гар дээр өсөж хүмүүжиж байгаад 18 настайдаа шиг санаад байна, одоо бас яг сайн санахгүй байна, Орхон аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр ажилд орж 4 жил гаран ажилласан, тэгээд манайх бас Улаанбаатар хот руу нүүхээр болсон учир хүү маань Онцгой байдлын газраасаа гарч эхнэр бид хоёрын хамт Улаанбаатар хот руу 2002 онд явсан шиг санаад байна, тэгээд Улаанбаатар хотод ирээд хүү маань Жигүүр гранд гэх нэртэй компанид хамгаалагчаар ажилд орж 1 жил гаран ажиллаад эхнэртэйгээ анх танилцсан, тэгээд эхнэртэйгээ танилцаад нэг их удалгүй л эхнэрийнхээ нутаг болох Хэнтий аймгийн Биндэр сум руу ажиллаж амьдрахаар явсан юм. Миний хүү Э нь зан байдлын хувьд даруу төлөв, томоотой, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүүгээ хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи дарс уудаг үгүйг нь сайн хэлж мэдэхгүй байна, лав миний хажууд бол архи дарс ууж байгаагүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, урьд өмнө ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүний амь нас хохироосон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, модоор байшин сав барих болон машин техникт сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд эхнэр, 4 хүүхэдтэй бөгөөд 2 хүү, 2 охинтой... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 хуу/

 

Гэрч Ж.Нууцхан-Одын өгсөн: ... Миний төрсөн эцэг Доржийн Ж нь намайг бага байхад ээжээс маань салчихсан юм. Гэхдээ аав, ээж хоёр маань байнгын холбоотой байдаг байсан бөгөөд би аав дээрээ амралт болон зав чөлөөтэй үедээ байнгын л ирдэг байсан. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй бөгөөд талийгаач эцэг маань зан байдлын хувьд эелдэг зөөлөн, наргианч, ямар нэгэн хурц зан авиргүй, хүнд их тусархаг, хар бор ажил төрөл хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэдэг, гэхдээ байнгын бол хэрэглээд байдаггүй байсан. Тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна, би энэ талаар ааваасаа асууж байгаагүй юм байна. Миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, дуу дуулах, загасанд явах сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй л хүн байсан...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 хуу/

 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт:

1. Д.Э нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй болно.

2. Д.Э нь үнэн зөв мэдүүлэг чадвартай.

3.Д.Э нь өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх чадвартай.

4. Д.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 91-93 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай:  

1. Талийгаач Д.Жы цогцост дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, духны зүүн дээд хэсэг, баруун хацар, баруун, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

2. Талийгаачийн цус, болон цөсөнд спиртийн агууламж илрээгүй байна.

3. Талийгаачийн цус нь О/I/-р бүлгийн харъяалалтай байна.

4. Талийгаач Д.Жд эмнэлгийн байгууллагын зүгээс зөв эмчилгээ хийгдсэн байна.

5. Талийгаачийн цогцост угаартсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. Гэмтлийн гаралтай дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

7. Талийгаач нь зүрхний булчингийн голомтлог томрол, уушгины сүрьеэ, уушгины голомтлог хатгаа, элэгний архаг үрэвсэл, хөнгөн зэргийн өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин илэрсэн нь үхэлд нөлөөлөөгүй байна.  гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 113-116 хуу/

 

Шинжээч эмч Б.Өнөрборгилын өгсөн: ...Талийгаачийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн нь үйлчилсэн газрын эсрэг талд буюу дагз хэсгийн хатуу хальсан доор цус харван баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсэгт тархмалаар цусан хураа үүсэж улмаар талийгаачийн биед дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтлүүдийг үүсгэсэн байх ба уг дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн байна. Дээрх баруун нүдний дээд зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн /цохих үед/ үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин дээрх талийгаачийн цогцост үүссэн бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна... талийгаачийн цогцост үүссэн дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой. Гэхдээ унасан тохиолдолд хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, хуйхан доор болон чамархайн булчинд цус хуралт мөн гавал ясанд хугарал, цуурал үүсдэг. Энэ тохиолдолд талийгаачийн цогцост хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, хуйхан доор болон чамархайн булчинд цус хуралт мөн гавал ясанд хугарал, цуурал бүхий гэмтлүүд үүсээгүй байх тул талийгаачийн үхэлд хүргэсэн гэх дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлүүд нь унах үед үүсээгүй байна... Дагзны хэсэгт үүссэн хатуу хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтэл авснаас хойш энгийн хөдөлгөөн хийх буюу тодорхой цаг хугацаанд амьд явах боломжтой ба дээрх гэмтэл нь тархмалаар тархины орой болон баруун чамархай хэсгийг хамарсан цусан хураа үүсгэсэн байна...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-123 хуу /

 

Яллагдагч Д.Эын өгсөн: ... би прокурорын тогтоолд дурдсан гэмт хэргийг үйлдээгүй учраас сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...тухайн үед талийгаач Ж нь гэрч Батбаяртай маргалдаж муудалцаад байсан, тэгэхээр нь би Батбаярыг өмөөрч талийгаачтай маргалдаж муудалцсан. Намайг талийгаачийн гэрээс нь гарч явахад талийгаач гэрч Батбаяртай үлдсэн. Би талийгаач, Батбаяр хоёрыг хоорондоо дахиж маргалдаж муудалцаж зодолдсон эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн дээр нь би тухайн үед талийгаачийн гэрээс нь 22 цагийн орчим гарч явсан. Намайг гарч явсанаас хойш талийгаач өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаж зодолдсон байхыг үгүйсгэхгүй байна. Миний хувьд ийм хоёр шалтгааны улмаас л надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би талийгаачийн амь насыг хохироогоогүй... Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ойролцоогоор 19 цагийн үед Биндэр сумын төвд Амархүү гэх хүний дэлгүүрийн гадаа өөрийн танил Санчирсайхан гэх хүнтэй таараад архи уухаар болсон юм. Тухайн үед би машинтайгаа явж байсан учир Санчирсайхан миний машинд маань суугаад бид хоёр Амжилт гэх нэртэй дэлгүүр лүү явсан. Тэгэхэд уг дэлгүүр хаалттай байхаар нь Санчирсайхан бид хоёр Амжилтын дэлгүүрийг ажиллуулдаг хүний гэрт нь очсон. Тэгээд бид хоёр Амжилтын дэлгүүрийн худалдагчийг нь гэрээс нь авч гараад дэлгүүр дээр нь очоод дэлгүүрээс нь 2 шил 0.75-н ерөөл нэртэй архи авсан. Тэгээд би Санчирсайханд хандан хоёулаа манай гэр лүү явах уу гэхэд Санчирсайхан нь хоёулаа Ок буюу Жы /талийгаачийн/ гэр лүү явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд талийгаачийн гэрт нь очиход талийгаач гэртээ Батбаяр гэх хүний хамт байж байсан. Тэгээд бид дөрөв нийлээд авчирсан 2 шил архиа хувааж ууцгаасан бөгөөд хувааж уугаад байж байхад ойролцоогоор 20 цагийн үед  Өлзий гэх залуу талийгаачийн гэрт нь хүрээд ирсэн бөгөөд араас нь удалгүй Өлзий гэх залуугийн эхнэр нь талийгаачийн гэрт нь ирсэн. Уг Өлзий гэх залууг талийгаач дуудсан байсан. Тэгээд бид хэд архиа хувааж ууцгаагаад  1 шил архи нь дуусаад 2 дахь шил архиа дөнгөж задлахад Өлзий гэх залуу эхнэрийнхээ хамт талийгаачийн гэрээс нь явсан. Тухайн үед ойролцоогоор 21 цагийн үе л байсан. Тэгээд Санчирсайхан, Батбаяр, талийгаач бид дөрөв үлдээд үлдсэн архиа хувааж ууцгаасан бөгөөд нэг мэдэхэд Санчирсайхан нь талийгаачийн гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд байж байхад сумын цагдаа нар талийгаачийн гэрт нь ороод ирсэн. Тухайн үед цагдаа нар хэлэхдээ бид нар энэ айлыг шалгах ёстой юм аа гэж  л хэлсэн. Тэгээд нээх удалгүй сумын цагдаа нар талийгаачийн гэрээс гарч явсан бөгөөд гэрт нь Батбаяр, талийгаач бид гурав  л үлдсэн. Тэгээд бид гурав үлдсэн байсан архиа үргэлжлүүлэн хувааж уусан бөгөөд талийгаач Батбаярт архи хийж өгөөд уу гээд зандарсан байдалтай хэлсэн. Тэгэхэд Батбаяр нь орон дээр хэвтэж байснаа босоод аяганд хийчихсэн байсан архийг нь уусан. Тэгээд Батбаяр нь талийгаачид дахин загнуулаад орон дээр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би талийгаачид хандан та яах гэж ингэж байдаг юм бэ, хөгшин настай хүнийг гэж хэлэхэд талийгаач надад хандан чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд л талийгаач бид хоёр Батбаяр гэх ахаас болж хоорондоо бага зэрэг маргалдаж муудалцсан. Тэгээд талийгаач бид хоёр сууж байснаа хоёулаа босоод барьцалдаад авсан. Тэгэхэд талийгаач миний эрүүний орчимд 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би талийгаачтай ноцолдоод талийгаачийн хамт газарт унасан бөгөөд би ноцолдож байхдаа талийгаачийн шанааны орчим луу нь гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд талийгаач над руу ахиад дайрсан. Тэгэхээр нь би талийгаачид хандан та яагаад новшийн зан гаргаад байгаа юм бэ, би яачихсан юм гэхэд талийгаач юу ч дуугараагүй, тэгээд л би талийгаачийн гэрээс нь гарч явсан бөгөөд тухайн үед ойролцоогоор 22 цагийн үе болж байсан... би хүний амь нас хохирсон асуудалд их харамсаж байна, надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж л хүч байна... би тухайн үед талийгаачтай ноцолдоод газарт уначихсан байхдаа цохисон учир хүчтэй бол цохиогүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 149-153  хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Яргуй хорооны 4-404 тоотод согтуугаар тус хаягт оршин суудаг хохирогч Д.Жтай маргалдан түүнийг нүүрэнд цохих зэргээр зодсон, Д.Ж нь толгой өвдлөө гэх зовиуртайгаар байж байгаад 2020 оны 03 дугаар 21-ний өдрийн 12 цагийн үед сумын эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлын улмаас 2020 оны  03 дугаар сарын 22-ны өглөөний 06 цагийн үед нас барсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “талийгаач Д.Жтай маргалдаж нэг удаа нүүрэнд нь цохьсон нь үнэн, харин үхлийн шалтгаан нь миний үйлдэлтэй холбоогүй гэж үзэж байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Ганбат нь “шинжээчийн дүгнэлт бүрэн биш гарсан, цусан хурааны хугацааг тогтоох шинжилгээ хийгээгүй, энэ хугацааг тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна, мөн талийгаач нь гэрээсээ согтуу гарч явах замдаа газар унасан, эсхүл өвчний улмаас цус харвалт болж нас барсан алин болохыг тогтоох шаардлагатай тул шалтгаан холбоо болон нотолбол зохих асуудлуудыг эргэлзээгүй хангалттай тогтоолгохоор прокурорт буцаах нь үндэслэлтэй” гэж дүгнэлт гаргасан.

 

  1. Гэм буруугийн талаар

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед шүүгдэгч Д.Э, талийгаач Д.Ж нар нь согтуугаар хоорондоо маргалдаж Д.Э нь Д.Жы нүүрэнд нь цохьсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь маргаагүй байна.

Шинжээч нь “унасан тохиолдолд хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, хуйхан доор болон чамархайн булчинд цус хуралт мөн гавал ясанд хугарал, цуурал үүсдэг. Энэ тохиолдолд талийгаачийн цогцост хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, хуйхан доор болон чамархайн булчинд цус хуралт мөн гавал ясанд хугарал, цуурал бүхий гэмтлүүд үүсээгүй байсан” гэж мэдүүлэг өгсөн, шинжээчийн дүгнэлтийн гавал тархины шинжилгээ гэсэн хэсэгт “толгойн хуйхны дотор гадаргуу цайвар цагаан, цус хуралт, гэмтэлгүй, баруун зүүн чамархайн булчинд өөрчлөлтгүй” гэж дурдсан, цогцост задлан шинжилгээ хийх үеийн хуйх, гавлын орой хэсгийг бэхжүүлж авсан гэрэл зургууд зэргээс үзэхэд талийгаач нь толгойн дагз, чамархай хэсгээрээ ямар нэгэн байдлаар цохигдсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин гэрч Ч.Батбаяр нь “хоорондоо зодолдсон бөгөөд Э нь Жыгаа зодсон” гэж мэдүүлэг өгсөн, шинжээчийн дүгнэлтэд “духны зүүн дээд хэсэг, баруун хацар, баруун, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл” тогтоогдсон талаар дурдсан зэргээс үзэхэд талийгаач Д.Ж нь нүүр хэсгээрээ цохигдсон байна гэж дүгнэв.

Шинжээч нь “талийгаачийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн нь үйлчилсэн газрын эсрэг талд буюу дагз хэсгийн хатуу хальсан доор цус харван баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсэгт тархмалаар цусан хураа үүсэж улмаар талийгаачийн биед дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтлүүдийг үүсгэсэн байх ба уг дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал бүхий гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн байна. Дээрх баруун нүдний дээд зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн /цохих үед/ үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд талийгаачийн тархинд үүссэн цусан хураа нь талийгаач нүүрэнд хэсгээрээ цохигдсоноос буюу гэмтлийн гаралтай үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэрч Ж.Өлзийжаргалын өгсөн: ... би Жд хандан чи чинь нүүр амаа яачихаа вэ гэхэд Ж нь надад хандан шургаж унаад л гэж хэлсэн, өөр ямар нэгэн зүйл надад ярьж хэлж яриагүй...   гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтантүлхүүрийн өгсөн: ... миний харсанаар Жы баруун хацар орчимд нь халцарчихсан харагдаж байсан...Тэгээд манай нөхөр Өлзийжаргал нь Жд хандан чи чинь наад нүүр, амаа яачихсан юм бэ гэхэд Ж нь юм мөргөөд унасан л гэх утгатай зүйл хэлж ярьж байсан... гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн талийгаачийг шөнө согтуугаар гэрээсээ гарч гэрч Ж.Өлзийжаргал, Б.Алтантүлхүүр нарын гэр лүү очих замдаа унаж ойчих, юм мөргөснөөс дээр дурдсан гэмтэл учирсан байх боломжтой, мөн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө гэртээ мод хагалаад байж байсан гэж гэрч А.Санчирсайхан мэдүүлсэн бөгөөд тархинд цусан хураа үүссэн үед хүн мод хагалах чадваргүй тул мод хагалж байснаас хойш даралт ихэсэх гэх мэт өвчнөөс шалтгаалан цус харвалт үүсэн байх боломжтой гэжээ.

Гэвч шүүх хуралдааны үед гэрч Ч.Батбаяр нь  “тухайн үед сумын төв цасгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтантүлхүүр нь  “ Жы өмд нь өвдөгнөөсөө доош шороо болсон байсан,  нүүр толгой болон цээжээрээ өмссөн хувцас, өмдний гуя хэсэг нь шороо болоогүй байсан, хацар нь халцарсан байсан боловч засаж өгсөн ор хөнжлийн даавуу цус болоогүй байсан” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын үед гэрч А.Санчирсайханы өгсөн “би Жд хандан чи наад нүүр амаа яачихсан юм бэ гэхэд Ж нь яасан болохоо мэдэхгүй, унаж туссан л юм байлгүй гэж хэлсэн. Тэгэхэд Батбаяр нь Жд хандан чи өчигдөр Этай зодолдсон шүү дээ гэхэд Ж нь тийм үү гээд Этай зодолдсоноо мэдэхгүй байсан” гэсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд талийгаач Д.Ж нь гэрч Б.Алтантүлхүүрийн гэрт очих үедээ өмд нь өвдөгнөөсөө доошоо шороогоор бохирлогдсон, нүүр болон хувцасны бусад хэсэг шороогоор бохирлогдоогүй, нүүрний халцарсан шархнаас цус гараагүй байсан буюу зулгаралт үүсээд цус хатах хүртэлх тодорхой хугацаа өнгөрсөн, Д.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед гэртээ очсоны дараа Эд зодуулсныгаа гэрч А.Санчирсайханаас мэдсэн байх бөгөөд түүнээс өмнө буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн үед гэрч Б.Алтантүлхүүрийнд очих үедээ энэ талаар мэдээгүй байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд үүнээс үзэхэд 2020 он 03 дугаар сарын 21-ний шөнийн 01-04 цагийн хооронд Д.Ж нүүр хэсгээрээ юм мөргөсөн, унасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шинжээч нь...дагзны хэсэгт үүссэн хатуу хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтэл авснаас хойш энгийн хөдөлгөөн хийх буюу тодорхой цаг хугацаанд амьд явах боломжтой ба дээрх гэмтэл нь тархмалаар тархины орой болон баруун чамархай хэсгийг хамарсан цусан хураа үүсгэсэн байна...гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруй нас бараагүй, цусан хураа томорч үхэлд хүргэх хэмжээнд хүртэл амьд байж үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, энэ хугацаанд тодорхой зовиур илэрч /толгой өвдөх гэх мэт/  байсан нь гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн... Ж нь надад хандан энэ шарталт бишээ, толгой, тархи өвдөөд нэг л биш байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг,  гэрч А.Санчирсайханы өгсөн... Ж гэртээ ирчихсэн хашаан дотроо түлээгээ хагалаад байж байсан...гэр лүү нь ороод архиа уух гэхэд Ж нь ууж чадахгүй байсан...Тэгээд байж байхад Ж нь миний толгой, тархи нэг л хөөрөөд байх шиг байна аа, чи миний толгой, тархийг нэг бариад өгөх үү гэж надад хэлсэн...гэх  мэдүүлгүүдээр тогтоогдсон, талийгаачийг гэртээ мод хагалж байснаас хойш цусан хураа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Д.Э нь Д.Жыг нүүрэнд нь цохьсон үйлдлийн улмаас  Д.Жы тархинд цусан хураа гэмтэл үүсэж улмаар үхэлд хүргэсэн, шүүгдэгчийн үйлдэл болон талийгаачийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул Д.Эыг нь хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, дахь заалтад  заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэх талаар дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, уг журмыг хэрэглэх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь оршуулгын зардал болон өмгөөлөгчид төлсөн зардалд тооцож нийт 7.743.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгаж үзээд 5.093.000 /таван сая ерэн гурван мянга/ төгрөгийн зардал нь нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д  насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор заажээ. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь уг журмын 2.6.6 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчид төлсөн  зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул  1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, 1.150.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар тогтоосон  5.093.000 /таван сая ерэн гурван мянга/ төгрөгийг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жад 5.930.000 /таван сая есөн зуун гучин мянга/ төгрөг хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт”-аар /2 хх-ийн 106 хуу/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Эын 2020 оны 03 дугаар сарын 24-ний  өдрөөс эхлэн цагдан хоригдсон  139 /нэг зуун гучин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагд эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн хохиролд тооцож 5.930.000 /таван сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 7.743.000 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн зардал болох 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.150.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ

 

 

                           ШҮҮГЧИД                                                       М.ЭНХМАНДАХ

 

 

                                                                                                   Н.БАЯРБААТАР