Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 531

 

 

 

 

   

 

 

 

    2020          08           11                                   2020/ШЦТ/531  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,      

улсын яллагч С.Оюунжаргал /томилолтоор/,      

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ө, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж П овогт О  З-д холбогдох эрүүгийн 2003002540163 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .......... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ....мэргэжилтэй, Ерөнхий боловсролын ......... ажилтай, ам бүл ....... хамт Чингэлтэй дүүргийн ....дугаар хороо .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П овогт О  З  /РД: ................/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

О.З нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн зам, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн урд талын чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудлын замд Тоёота приус-10 маркийн 25-33 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 5.1 гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон,/ гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай, эмэгтэй Ө.Х  мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.З нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн зам, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн урд талын чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудлын замд Тоёота приус-10 маркийн 25-33 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай, эмэгтэй Ө.Х  мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:  

1. Шүүгдэгч О.Зын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шувуун фабрикийн зам, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн урд талын чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудлын замд явган зорчигч 16 настай, эмэгтэй Ө.Х  мөргөж амь нас нь хохирсон. Уг ослыг гаргасандаа маш их харамсаж байна...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би 4 хүүхэдтэй. Талийгаач айлын ууган хүүхэд юм. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр охины багш нь надад “муу мэдээ” дуулгах гэсэн юм” гэхээр нь би гар утсаа нөхөртөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

3. Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12/

4. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22/

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Өийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 20 минутын орчим миний утсанд дуудлага ирсэн. Тэгсэн миний талийгаач охин Хулангийн дасгалжуулагч багш нь залгасан. Би хэцүү мэдээ дуулгах нь гээд Хулан маань автын осолд орчихлоо гэсэн. Тэгээд би ярьж чадахгүй нь гээд манай нөхөртэй ярьсан. Манай нөхөрт охиныг минь нас барсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр Бямбадоржийн хамт орой 23 цагийн үед хот руу гарсан. Өглөө 9 цагийн үед шүүх эмнэлэг рүү очсон. Тэгээд эмчтэй нь орж уулзахад охиныг тархины суурь гавлын ясны хугарал, тархи нь няцарсан учир газар дээрээ нас барсан байна гэж хэлсэн... Хүүхдийнхээ амь насны хохирлыг юутай ч харьцуулшгүй гэж бодож байна. Тийм учраас би жолоочид гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

6. Насанд хүрээгүй гэрч Ү.У  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минут өнгөрч байхад талийгаач Хулан, Ганцэцэг, Отгонзаяа бид 4 амьдардаг газар болох Эко спорт цогцолбороос дэлгүүр орох гээд явсан. Тэгээд явж байгаад цэргийн ангийн урд талын автобусны буудлын карман дээр явж байсан чинь тас хийх чимээ гарсан. Тэгээд харсан чинь Отгонзаяа эгч орилоод талийгаач Хулан газарт хэвтэж байсан. тэгээд жолооч нь машинаасаа бууж ирээд анхны тусламж үзүүлнэ гээд Шувуун фабрикийн эмнэлэг рүү авч ярьсан. Эмнэлэг дээр очоод өрөө рүү нь оруулаад эмч талийгаачийг чагнуураар чагнаад толгой сэгсэрсэн. Талийгаач нас барсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 62/

7. Гэрч Ц.Б  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Тэр өдөр би гэртээ байж байхад зам тээврийн осол гарлаа гэж хүүхдүүдйн нэг нь над руу хэлсэн. Тэгээд би дуудлага аваад Шувуун фабрикийн эмнэлэг дээр очиход эмч нь талийгаачийг нас барсан гэж хэлсэн. Машины жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэгээд талийгаачийн аавд нь утсаар болсон явдлын талаар хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 69/

8. Гэрч А.Б  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Тэр өдөр орой 22 цаг 40 минутын орчим бэлтгэл хийдэг дүү нар болох Ганцэг, Ундрал, талийгаач Хулан нарын хамт бид 4, Эко спорт цогцолбороос дэлгүүр орох гээд гарсан. Тэгээд бид 4 Шувуун фабрик явдаг зам дагуу алхаж байсан. тэгээд дэлгүүрийн өмнө автобусны буудал дээр явж байтал гэнэт нэг машин аймар хурдтай орж ирээд миний зүүн талд явж байсан талийгаач Хуланг мөргөсөн. Талийгаач дүү маань урагшаагаа шидэгдээд автобусны буудлын цаана унасан. тэгээд тэр машин нь тэр дороо зогсоогүй. Жаахан цаашаа явж байгаад зогссон. Бид нар аймаар балмагдаад сандарцгаасан. Тэр машины жолооч нь бууж ирээд бид нар нийлээд талийгаачийг мөргөсөн машинд суулгаад Шувуун фабрикийн эмнэлэг дээр хүргэж ирсэн. Тэр жолооч эмэгтэй замдаа цагдаад дуудлага өгч байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 75/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 1563 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хүрмэнд хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр зулгаралт, татах хүчний үйлчлэлээр ханзралт, хар өнгийн майканд хуучин эдэлгээний явцад цооролт гарсан байна. Бор өнгийн хүрмэнд гарсан зулгаралт, ханзралтын зам ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр, хар өнгийн майканд гарсан цооролтын утасны зах ирмэг бохирлогдож өнгөө алдсан байгаа нь хуучин эдэлгээний явцад гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 84/

10. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн /№743/-ний дүгнэлт “1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ба суурь ясны салсан хэлтэрхий үүсгэсэн болон шугаман хугаралууд, баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархай дагз, суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлгийн суурийн духны эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, умдаг, мөчдөд цус хуралт, зулгаралтууд, зүүн дунд чөмөгний доод хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн /мөргөгдөх, мөргөгдөөд унасан үед/ үүссэн нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай. 3 Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4 Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байжээ 6. Шүүх биологийн шинжилгээгээр АВ/4/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-ийн 101-104/

11. Техникийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн: "... Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь стандартын шаардлага хангахгүй. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Урд салхины шил баруун гар талын хэсэгтээ бага зэрэг цацарч хагарсан, урд салхины шилний баруун гар талын багана дунд хэсгээр бага зэрэг хонхойсон, зүүн гар талын толь сууриараа хугарсан, крыло хуниралдаж дотогш чихэгдсэн, зүүн гар талын урд крыло дунд хэсэгтээ бага зэрэг хонхойсон хуучин сэвтэй, ... баруун гар талын их гэрлийн бурхүүл шил, доторх цайр, дохионы гэрэл, оврын гэрлийн чийдэнгүүд нь хагарсан, улсын дугаарын 2 гэрлийн дээд хөмсөн хагарсан хуучин сэвтэй, зүүн гар талын урд хаалганы бариул хугарсан хуучин сэвтэй, урд оврын 2 гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй, урд дохионы гэрэл асахгүй, ухрах арааны зүүн гар талын 1 гэрлийн чийдэн асахгүй, ... зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Уг тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тусах зайг хэмжих боломжгүй, Итали улсад үйлдвэрлэсэн 12999/L2//R маркийн багажаар шалгаж үзэхэд, зүүн гарын талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0.00 cd, хол дээрээ 0.00 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0.00 cd, хол дээрээ 0.00 cd, / стандарт 10.000-225.000 cd/ байна. Уг тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна гэх дүгнэлт /хх 115-119/

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 1897 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар өнгийн нимгэн куртик, саарал өнгийн цамц, судалтай цагаан эрээн өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, канттай саарал өнгийн бэлтгэлийн өмд, бор өнгийн куртик дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Юүдэнтэй саарал өнгийн цамц, судалтай цагаан эрээн өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд дээрх цус нь АВО системээр АВ/4/ бүлгийн харьяалалтай хүний цус байна..” гэх дүгнэлт, /хх-ийн 125-126/

13.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 1899 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хар болон саарал өнгийн хуванцар зүйлс нь “Тоёота приус-10" маркийн автомашины толины эд анги байна. ... хэргийн газраас хураан авсан толь нь Тоёота приус-10” маркийн автомашины баруун талын толь байна. Шинжилгээнд ирүүлссэн хар болон хуванцар өнгийн зүйлс, толь зэрэг нь 25-33 УНЯ улсын дугаартай “Тоёота приус-10” маркийн автомашины баруун талын толины суурьтай нэг бүхэл байсан байна" гэх дүгнэлт, /хх-ийн 130-132/

14. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 237 дугаартай: “1. “Тоёота приус-10" маркийн 25-33 УНЯ улсын дугаартай тээврйин хэрэгслийг жолоодож явсан жолооч Отгонбаяр овогтой З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” / Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр бүлгийн хавсралт 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 141-142/ 

            15. Шүүгдэгч О.Зын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч О.З нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№743/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 1897 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 1899 дугаар, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 237 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

Шүүгдэгч О.Зын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ. 

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч О.З нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн зам, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн урд талын чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудлын замд Тоёота приус-10 маркийн 25-33 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 5.1 гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон/ гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай, эмэгтэй Ө.Х  мөргөж, амь насыг нь хохироосныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч О.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч О.Зын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж тогтоовол зохино.   

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Өөдсийн шүүх хуралдаанд гаргасан: “...гомдол байна, надад нэхэмжлэх  зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  түүний хувийн байдал /...32 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 26 дугаар бүрэн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 охины хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П овогт О  З ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.  

Шүүгдэгч О.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн талийгаачийн Ө.Хулангийн гялгар ууттай үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, О.Зын В ангиллын 929205 дугаарын 1 /нэг/ ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр даалгав.         

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П овогт О  З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П овогт О  З ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч О.Зд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажил лагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн талийгаачийн Ө.Хулангийн гялгар ууттай үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, О.З-ын В ангиллын 929205 дугаарын 1 /нэг/ ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.   

  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар О.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг О.З-д сануулсугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

  

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР