Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/00532

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Гоё овогт Ц.Д /РД:......................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл болон  уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь  хүчингүй болгуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийг захирамжаар хариуцагч “К”  ХХК-иас 120.215.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явуулж буйтай холбогдуулан нэхэмжлэгч миний бие 2016 оны 12 сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан.

Гэтэл гомдлын хариуг 2017 оны 01 сарын 02-ны өдөр өгсөн ба тус хариу албан бичигт 2016 оны 12 сарын 20-ны өдрийн ......... дугаар захирамжаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” гэж өөрчилсөн гэсэн хариу ирүүлсэн.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар шүүгчийн захирамжид хариуцагч “К” ХХК нь 120.215.875 төгрөгийг 2016 оны 3 сарын 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тухайн үед зээл авахад барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг хангуулахаар заагаагүй байхад Ц.Д миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ............................3 өрөө байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 сарын 06-ны өдөр оруулсан нь Баянгол, Сонгинохайрхан, Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг зөрчсөн буюу дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж гүйцэтгэх үед тус захирамжид барьцаа хөрөнгөөр хангуулах тухай захирамжлах хэсэгт заагаагүй байсан.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Ц Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 хороо, 24 дүгээр байр, 54 тоот, 65,7 м.кв 3 өрөө байрыг хурааж авсан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл, тус үл хөдлех хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 1212 дугаар захирамжаар “К” ХХК-иас 120.218.875 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 5 сарын 17-ны өдрийн 16/26 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 6 сарын 03-ны өдрийн 16/26 тоот хураах тогтоолоор хураан авсан.

Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтooлгоxoop Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж өмчлөгч Ц.Дд үнийн санал ирүүлэх тухай 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 3/23704 тоот албан бичгээр, 2016 оны 7 сарын 29-ний өдөр 88119608 дугаарын утсаар тус тус мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжпийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно.” гэсэн заалт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2 2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлгээг тогтооно”, гэсний дагуу шинжээч томилж “Бэсгэ” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар хүдалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 106.646.500 төгрөгийн 70 хувиар буюу 74.652.550 төгрөгөөр уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 сарын 02-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 1212 тоот захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай захирамжлах хэсэгт заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 20-ны өдрийн ......... дугаар захирамжаар 2016 оны 02 сарын 23-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, “К” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 120.218.875 төгрөгийг хариуцагч “Кэрголэнд” ХХК нь 2016 оны 3 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилсэн байгаа.

Нэхэмжлэгч  2016 оны 8 сарын 24-ний өдөр шүүхэд энэ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 12 сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр давж заалдах шатны шүүхэд хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Энэ хэргийг шийдвэрлэсний дараа үүнээс өмнөх бүх ажиллагаанд шүүхэд шинээр нэхэмжлэл гомдол гаргаад байгаа нь огт үндэслэлгүй, цаг хугацаа хожих гэсэн арга төдий юм.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ц.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан,  Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага оруулсан тогтоол, мэдэгдэл болон уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай  гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн 120.218.875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “К” ХХК 2016 оны 3 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 5 сарын 09-ний өдрийн 16270755 дугаар тогтоолоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/13742 захирамж, 01600 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2016 оны 5 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16270755 дугаар тогтоол гаргасан, энэ тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг төлбөр төлөгчид мэдэгдэж, танилцуулж  баримтжуулсан байх ба,  барьцааны хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 16/26, 2016 оны 6 сарын 03-ны өдрийн 16/32 тогтоолоор тус тус битүүмжилж, хураасан, энэ талаар нэхэмжлэгч Ц.Дд 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 3/23704 албан бичгээр хуульд заасны дагуу мэдэгдэж, барьцааны хөрөнгийн үнийг төлбөр авагчтай тохиролцож тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх талаар түүнд хүргүүлсэн байна.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 сарын 08-ны өдрийн 116 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилж, шинжээч барьцаа хөрөнгийг 2016 оны 8 сарын 10-ны өдөр 106.646.500 төгрөгөөр үнэлжээ.

 Барьцаа хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож, барьцааны хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, энэ тухай нэхэмжлэгч Ц.Дд 2016 оны 8 сарын 22-ны өдрийн 3/26399 дугаартай албан бичгээр мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шуудангаар хүргүүлж,  баримтжуулсан, барьцааны хөрөнгийг 2016 оны 9 сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заагаагүй байхад Ц.Дгийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/0......... дугаар захирамжаар шүүгч өмнөх ..........................дугаар захирамжийн 1 дэх заалтад “К” ХХК нь 2016 оны 3 сарын 20-ны өдрийн дотор 120.218.875 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулсан, шүүгчийн уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн ..........................дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр явагдсан  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, барьцааны хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Барьцааны хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01396 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх тул, шүүх энэ талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

            Нэхэмжлэгч Ц.Д дээрх  шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 12 сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан, энэ гомдлын хариуг ирүүлсэн хугацааг үндэслэн шүүхэд 2017 оны 01 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд,  Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, мэдэгдэл, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь  хүчингүй болгуулах  тухай Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид  шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 34.4.-т  заасныг баримтлан Барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага оруулсан тогтоол, мэдэгдэл болон уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР