Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 01

 

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Халхгол сумын Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.*******, түүний өмгөөлөгч Т.*******, хариуцагч Халхгол сумын Засаг дарга Х.*******, гуравдагч этгээд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус төрийн бус байгууллага нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зорилготой юм. Энэхүү зорилгоо хангах үүднээс “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь орон нутгийн захиргааны байгууллагатай байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх, энэ чиглэлийн ажилд иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлж буй эсэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Дээрхи ажлын хүрээнд сумын Засаг дарга хууль тогтоомжийг сурталчлан таниулж, биелэлтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж, нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд дэмжлэг авах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай гэрээ байгуулж ажиллахыг хүссэн гомдол хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа буюу 2018.07.20-ны өдрийн №09, 10 тоот албан бичгээр тухайн шат шатны Засаг дарга нарт гаргасан боловч эцэслэн шийдвэрлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.6-ын “а”-д “аймаг, сум, дүүргийн Засаг дарга хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлан, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах эрхтэй” гэж хуульчилжээ. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дахь хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг , орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг даргатай байгуулж ажиллах”, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг , уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийн хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажиллана” гэжээ.

Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.******* нь:

1. “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэх.

2. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7..., Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1... дэх хэсэгт тус тус заасан заалтын биелэлтийг хангаж ажиллах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдлийн улмаас тухайн орон нутагт газрын тос олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, тухайн сумын иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцааг сайн дурын үндсэн дээр үзүүлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Хөрш зэргэлдээ Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минериал” ХХК нь аймаг, сумын Засаг даргатай дээрхи хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж жил болгон 1.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг байна...

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минериал” ХХК нь манай аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аас хүчин чадал орлогын хувьд 10 дахин, “Шинь Шинь” ХХК-аас 3 дахин бага үзүүлэлтэй юм. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь 2041 он хүртэл нийт 21,01 сая тонн түүхий тос олборлох бөгөөд үүнээс хичнээн тэрбум долларын ашиг олж, хэдийг нь орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нь тодорхойгүй юм. Харин Засаг дарга нар хуулиар хүлээсэн эрхээ хэрэгжүүлж, уг компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулснаар орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулах нь тодорхой болох юм.

...эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийн улмаас орон нутгийн хөрсний эвдрэл ихсэж, агаарын бохирдол тоосжилт нэмэгдсэн, газрын гүний усны нөөц багассан, ан амьтан араатан жигүүртэн, зээр гөрөөс унаган нутгаасаа дайжсан, нөхөн сэргээлт хангалтгүй, үйлдвэрийн бүсээс Монгол улсын хил хүртэлх газрын тос тээвэрлэж буй автозамыг олон улсын жишигт нийцүүлэн тавиагүй, орон нутгийн иргэдийн 300 орчим хүн нь ажилгүй, сум орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гараагүй байна.

Бид тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хэрхэн хамтран ажиллаж иргэдийг ажлын байраар хангах, сум орон нутагт ямар хэмжээний тусламж дэмжлэгийг сайн дурын үндсэн үзүүлж болох талаар иргэдээс гэрээний төсөлд санал авч ажилласан бөгөөд энэхүү гэрээг жишиг болгон мөрдөх боломжтой гэж үзэж байгаа болно.

Иймд Халхгол сумын Засаг даргад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын      “а”-д заасан эрхээ хэрэгжүүлж, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зарим хэсгийг өөрчлөх тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлээ өөрчилж байна. Үүнд 1. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг хамтран хариуцагчаар гэснийг “гуравдагч этгээдээр” гэж өөрчлөх, 2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 гэснийг 29 гэж өөрчлөн, 3. Матад, Халхгол сумдын засаг дарга нар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох гэж нэмэгдүүлж байгаа болно гэжээ.

Хариуцагч Халхгол сумын Засаг дарга Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12-р сард “Петрочайна Дачин Тамсаг” ХХК 2017 онд 15.0 мянган долларын гэрээ байгуулах санал ирүүлсэн. Энэ үед миний бие “он дуусаж байхад гэрээ байгуулахгүй” гээд буцаасан. Мөн 2018 оны 05-р сард дахин гэрээгээ байгуулах санал ирүүлсэн. Миний зүгээс “Уг гэрээний санал нь зөвхөн танай хүсэлт. Бид саналаа тусгах ёстой. 2 тал харилцан ярилцаж санал нэгдсэний үндсэн дээр аливаа гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гээд буцаасан. Ингээд аймгийн Засаг даргатай зөвшилцсөний дараа аймагт ажлын хэсэг томилогдон гэрээний төслийг боловсруулан 2018 оны 09-р сарын 05-ны өдрийн 01/232 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч албан ёсны хариу ирүүлээгүй.

 Миний бие Халхгол сумын Засаг даргаар 2017 оны 01 дүгээр сард томилогдсон. Сумын Засаг даргын ажлыг аваад 2 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа хангуулах үүргийг хэрэгжүүүлж ажилласан гэж бодож байгаа. Манайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай гэрээ байгуулах саналууд ирж байсан. 2017 онд 15.0 мянган долларын гэрээн дээр гарын үсэг зуръя гэсэн. Аливаа гэрээ харилцан зөвшилцөж, 2 талын санал нийлсэнээр байгуулагдах ёстой учраас танайхаас шууд өгч байгаа гэрээг хийхгүй, гарын үсэг зурахгүй гээд буцаасан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас гэрээ байгуулаагүй талаар асуухад би тайлбараа хэлж байсан. 2018 онд мөн гэрээ байгуулах тухай асуудал яригдаж, 15.0 мянган доллар гэдгээрээ ирсэн. Тэгэхэд нь мөн дээрх шалтгаанаар гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч талаас тавьж байгаа асуудлын хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хуулийн дагуу гэрээ байгуулж ажиллая гэжээ.

Гуравдагч этгээд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Газрын тосны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зохих заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлж, түүний хэрэгжилтийг шаарджээ. Манай компанийн зүгээс хуульд заасны дагуу байгаль орчныг ажлын хүрээнд “Эко Тамсаг” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сард Биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндэслэлийн дагуу Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газартай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гурван талт хэлцлийг байгуулан ажиллаж байна. Тус хэлэлцээрээр: Ажиллагсадын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийн талаар, байгаль орчныг , газрын тосны тээвэрлэлт, ий аюулгүй байдал, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, ажиллах хүч сонгох, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах чиглэлүүдээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Тус гэрээ нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Засгийн газрын 2015 оны 430 дугаар тогтоолын агуулга зарчимд нийцсэн гэж үзэж байна. Сумын Засаг даргаас дээрх гэрээний агуулга, зарчимд нийцсэн асуудлын хүрээнд гэрээ байгуулан батламжлахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй.

...“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нэгдүгээрт, нэхэмжлэгч тодорхой бус байна гэж харж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлага мөн тодорхой бус байна. Шүүхээр яг юу шийдвэрлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй тайлбарууд явчихлаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дахь заалтуудыг сурталчлан таниулах, биелэлтийг хангуулах, 2018 оны гэрээг байгуулах, цаашид гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох гэсэн 5 шаардлага харагдаад байгаа юм. Энэ 5 шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан үндэслэлүүдийн алинд нь хамаараад байгаа нь тодорхойгүй. Дээр нь Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэл гэж байна. Энэ нь Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэл мөн үү гэдэг эргэлзээтэй зүйлүүд байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байгаа. Нийтийн эрх ашгийг эрх бүхий этгээд нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх ёстой. Энэ нэхэмжлэл нь “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын гаргаад байгаа нэхэмжлэл юм уу, тус байгууллагын тэргүүн Д.******* гэдэг хүний гаргаад байгаа нэхэмжлэл юм уу гэдэг нь тодорхойгүй. “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагаас дүрмийнхээ зорилгод нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол хэрэгт тус байгууллагаас Д.******* гэдэг хүнд олгосон итгэмжлэл байхгүй байна. Хэрвээ Д.******* гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэгэнт хуулийн дагуу авагдсан итгэмжлэл байхгүй учраас дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй, түүнийг төлөөлөх этгээд байхгүй байна гэж харагдаж байна.Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж түрүүнд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнөх шатанд гаргасан энэ хүсэлтээ дахин гаргамаар байна. Хоёрдугаарт, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна, дээр дурдсан 2 хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэдэг агуулгууд яригдаад байна. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг , орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх...” гэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаад байгаа бусад орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд төчнөөн төгрөг өгдөг, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК тэгэхгүй байна гэдэг асуудал байна. Дэмжлэг үзүүлэх эсэх асуудал сайн дурын үндсэн дээр явагддаг учир хэр хэмжээний дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал сумын Засаг даргад санал тавьсанаар талууд тохиролцох асуудал байгаа. Яагаад хуулиар олгогдчихсон тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн өөрийнх нь эрхийн асуудал дээр хэтэрхий гүн орж шаардлага тавьж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Байгаль орчныг чиглэлээр юу ч хийдэггүй гэж байна. Энэ компанийн тухайд, Байгаль орчныг тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны хуульд заасны дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулаад, байгаль орчныг , нөхөн сэргээлт хийх, байгаль орчны хяналт шалгалтыг хийлгэх гэрээнүүдийг 2018 онд 4, 5-н байгууллагатай хийгээд явж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ:

 

Нэхэмжлэгч “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.******* нь “Халхгол сумын Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус хуульчилжээ.

“******* *******, халх гол, нөмрөгийн ******* ******* ” төрийн бус байгууллага нь “Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ” зорилготойгоор 2007 онд байгуулагджээ.[1]

“******* *******, халх гол, нөмрөгийн ******* ******* ” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Дашнамжил овогтой *******ыг ий тэргүүнээр улируулан сонгосон байна.[2]

“******* *******, халх гол, нөмрөгийн ******* ******* ” төрийн бус байгууллагын дүрмийн 7.2-т “Удирдах зөвлөлийн дарга /тэргүүн/ нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хурлыг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй” гэж заажээ.

Иймд “******* *******, халх гол, нөмрөгийн ******* ******* ” төрийн бус байгууллагыг төлөөлж тус ий тэргүүн Д.******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, “******* *******, халх гол, нөмрөгийн ******* ******* ” төрийн бус байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг , орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах”,

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг , уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан байна.

Дээрхи хуулийн дагуу “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18/705 дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тус албан бичгийг 2018 онд Байгаль орчныг , орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний хамт хүргүүлсэн байна.[3]

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргаас 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/232 дугаартай албан бичгийг Орон нутгийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах гэрээний төслийн хамт “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хүргүүлсэн байна.[4]

Дээрхи албан бичиг болон хамтран ажиллах гэрээний төслүүдээс харахад Халхгол сумын Засаг дарга, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс 2 тал харилцан хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтээ харилцан илэрхийлсэн байх бөгөөд гэрээнд ямар асуудлыг хэрхэн тусгах, гэрээний агуулгаа хэрхэн тодорхойлох нь талуудын хүсэл сонирхол, сайн дурын тохиролцооны асуудал юм.

Гэвч 2 тал харилцан тохиролцож холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тухайн орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг тусган  хамтран ажиллах гэрээг байгуулж ажиллах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17,  Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Халхгол сумын Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад даалгасугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******, Халхгол, ******* ******* ******* ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-9-р хуудас

[2] Хавтаст хэргийн 10-р хуудас

[3] Хавтас хэргийн 89, 43-46-х хуудас

[4] Хавтаст хэргийн 35-42-р хуудас