Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0221/З |
Дугаар | 221/МА2022/0243 |
Огноо | 2022-04-07 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0243
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б
Нэхэмжлэгч: Д.Ц
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: ““Т” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, Д.Х
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2021/0272/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Т” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4, 23.3.2, 23.3.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох “Т” ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Гуравдагч этгээдийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гуравдагч этгээд Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Д.Ц-тэй харилцан тохиролцож “Т” ХХК-ийн дурмийн сан дахь хувьцааны 95 хувийг шилжүүлэн авахаар тохиролцож компаний хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ байгуулан тухайн гэрээ болон дээрх компаний 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 17/04 тоот шийдвэрийн дагуу тухайн компаний 95 хувийн хувьцаа эзэмшигч болсон.
3.2. Дээрх гэрээнүүдийг тухайн үед нотариатаар батлуулан улсын бүртгэлд хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Ц-ийн хүсэл зориг, өөрийнх нь сайн дурын Үйлдлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл, шийдвэрүүд байгаа. Эдгээр баримт хэрэгт нотлох баримтаар бүгд авагдсан.
3.3. Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь эрх шилжүүлэн авагч нь шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хэсэгт “бүртгүүлэх үүрэгтэй” гэсний дагуу тухайн үед хувьцаа шилжүүлэн авсан Б.Мөнхтөр улсын бүртгэлд бүргүүлэх үйлдлийг хийсэн байгаа. Харин хувьцаагаа шилжүүлэх гэрээ болон шийдвэрийг Д.Ц өөрөө сайн дурын үндсэн дээр гаргасан гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан байдаг. Энэ ч утгаараа шүүх бусдын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох чиглэлээр шийдвэр гаргадаг байгууллага.
3.5. Гэтэл Д.Ц нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн шийдвэр гаргаж, Иргэний хуульд заасан гэрээнүүдээ байгуулж нотариатаар батлуулаад дээрх үйлдлийг хийж гуравдагч этгээд Б.М-д компаний хувьцааны 95 хувь шилжсэний дараа Б.М-ийн тушаалаар тухайн компанидаа 2 жил гаруйн хугацаанд ахлах геологич, уурхайн дарга зэрэг албан тушаал хашин цалин авч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байгаад 2019 оны намар Б.М-тэй муудалцаж үүнээс хойш миний эрх ашиг зөрчигдөж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн дээрх зүйл заалттай зөрчилдөж байна. Мөн нэхэмжлэгч Д.Ц, гуравдагч этгээд Б.М нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлсэн байдаг.
3.6. Зүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн хувьцааг бусдад шилжүүлэх шийдвэр гаргаж, гэрээ байгуулж байх үеийг хамааруулах ёстой.
3.7. Гэтэл шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түтгэлзүүлж ингэж шинэ акт гаргахдаа холбогдох гэрээ, баримтуудыг зөвтгүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр боллоо.
3.8. Энэ шийдвэр нь бодит амьдралд хэрэгжих боломжгүй шийдвэр. Учир нь хариуцагч захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дээрх шинээр гарах актыг өөрөө бие даан гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэл зоригоос шууд шалтгаалахаар болж байна.
3.9. Гуравдагч этгээд Б.М-д шилжүүлсэн 95 хувийн хувьцаагаа буцааж авахаар янз бүрээр маргаж байгаа /Цагдаа, иргэний, захиргааны шүүх гэх мэт/ нэхэмжлэгч Д.Ц нь өөрөө сайн дураараа улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаад явна гэж байхгүй, 6 сарын хугацаагаа дуусгаж бүртгэлийг хүчингүй болгуулах үйлдэл хийх нь тодорхой байна.
3.10. Мөн шүүх холбогдох гэрээ, баримтуудыг зөвтгүүлэх замаар гэж буруу шийдвэрлэсэн. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн ямарч үйлдэл байхгүй, нэхэмжлэгч тал өөрөө гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай шүүхийн саналд татгалзсан хариу өгсөн бөгөөд гуравдагч этгээдийн гарын үсэгтэй маргалддаг.
3.11. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4026 тоот шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нотариатын дэвтэр дээрх гарын үсэг Б.М-ийн гарын үсэг мөн байна гэх дүгнэлт, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1839 тоот дүгнэлтээр "компаний хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ дээр зурагдсан Б.М-ийн гарын үсэг мөн байна гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлт бүгд захиргааны хэргийн шүүхийн хавтаст хэргийн материалд хавсаргагдсан байгаа.
3.12. Улмаар Д.Ц нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр татгалзсан. Дээрх баримтуудаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн улсын бүртгэл нь нэхэмжлэгч Д.Ц-ийн өөрийн хүсэл зоригийн дагуу түүний хүссэн үйлдлийг бүртгэсэн бүртгэл юм.
3.13. Дээрх бүртгэл нь нэхэмжлэгч Д.Ц-ийн ямар нэг ашиг сонирхолыг хөндсөн, зөрчсөн үйлдэл байхгүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчөөгүй захиргааны байгууллагын үйлдэлд шүүх ямар нэг дүгнэлт өгөх шаардлага байхгүй.
3.14. Д.Ц-ийн 5 жилийн өмнөх улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэж улайрч байгаа үйлдлийн зорилго нь “Талст молор” ХХК нь Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт Богоч нэртэй талбайд гянт болдын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компаний эзэн болох гэсэн санаатай холбоотой.
3.15. Анх "Т " ХХК нь 1 сая төгрөгийн дүрмийн сантай, байгуулагдсан цагаасаа хойш нэгч үйл ажиллагаа эрхэлж байгаагүй компани байсан бөгөөд гуравдагч этгээд Б.Мөнхтөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авч одоо 5 жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг 100 орчим ажилтантай хуулийн этгээд болсон байгаа.
3.16. Анх 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гуравдагч этгээд Б.М нь өөрийн ХААН банк дахь 5003348607 тоот данснаас 1,050,000,000 /нэг тэрбум тавин сая төгрөг/ төгрөгийг Ашигт малтмалын газрын дансанд тушааж “Л” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу дэнчин тавьж худалдан авч тухайн тусгай зөвшөөрлөө “Т” ХХК-д шилжүүлж тухайн компанийхаа 95 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл тухайн компанийхаа захирлаар ажиллаж байна.
3.17. Анх тусгай зөвшөөрлийг “Л” ХХК-ийн нэр дээр авч байсан гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байгаа, мөн гүйлгээний утга дээр “Б” талбайн үнийн санал гэж бичигдсэн байгаа. Дээрх санхүүгийн баримтыг нотлох баримтын шаардлага ханган захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн.
3.18. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага өөрөө бие дааж захиргааны шинэ акт гаргах боломжгүй нэхэмжлэгчийн үйлдлээс шууд шалтгаалахаар байгаа учир дээрх бүртгэл хүчингүй болвол нэхэмжлэгч Д.Ц “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмал олборлож байгаа компаний захирал болж гуравдагч этгээд Б.М өөрийн 1,050.000,000 төгрөгөөр дэнчин тавьж худалдаж авсан ашиглалтын тусгай зөвшөөрөл болон 5 жилийн хугацаанд үйл ажиллагааг тогтвортой болгосон компаниа бүр мөсөн алдах нөхцөл байдал үүсэж байна.
Иймд хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 474 дүгээр магадлалаар “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” дээрх Д.Ц-ийн гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй үлдсэн...” хэмээн дүгнэж, тус гарын үсэг уг маргааны хувьд ач холбогдолтой байх тул нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн боловч уг нотлох баримт цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор даалгасан ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж хүргүүлжээ.
2.2. Маргаан бүхий бүртгэлээр хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлт /гишүүдийн тоо 2, Д.Ц-ийг 51 ширхэг буюу 5 хувийн, Б.М-ийг 969 ширхэг буюу 95 хувийн хувьцаа эзэмшигч/, гүйцэтгэх захирлаар Д.М-ийг бүртгэж, 000137208 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд нэхэмжлэгч Д.Ц “...хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн шинэчилсэн дүрэм дээр, ... гарын үсгийг би зураагүй, миний гарын үсгээс илт зөрүүтэй байхад нягталж шалгахгүйгээр бүртгэсэн ...” гэсэн үндэслэлээр тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2.3. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд хуулийн 23.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 23.1.4-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэж хуулийн этгээдийн мэдээллийг өөрчлөхөд шаардагдах нотлох баримтуудыг тусгайлан заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хавсаргасан нолтох баримтуудын хүрээнд маргаан бүхий бүртгэлийг үйлдсэн байна.
2.4. Гэхдээ тухайн хавсаргасан гэх “Т” ХХК-ийн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх дүрэм, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр, мөн өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь хэрэв хууль бус буюу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй хуурамч гарын үсэгтэй байх тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:” 48.2.4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж зааснаар маргаан бүхий улсын бүртгэл хүчингүй болохоор байна.
2.5. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх 2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 болон 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр шинжээчийн дүгнэлтүүдээр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэгт Д.Ц-ийн гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх эцэслэн тогтоогоогүй байх бөгөөд анхан шатны шүүх “...хэргийн оролцогч нараас дээрх нөхцөл байдлыг тодруулахад тэдгээрийн хэн аль нь “шинжээч томилох шаардлагагүй, мэтгэлцээний явцад тодруулах боломжтой” гэсэн...” дүгнэлт хийж энэ талаар тодрхойгүй үлдээж шийдвэрлэсэн нь алдаа болжээ.
2.6. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилох, үзлэг, туршилж хийх зэрэг шаардлагатай ажиллагааг хийж хэргийн нөхцөл байдал, хэргийн оролцогчдын үндэслэл тайлбарыг нэг мөр тогтоож, бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг нэр мөр шийдвэрлэх ба уг хэргийн хувьд нэхэмжлэлийн үндсэн нөхцөл болох нэхэмжлэгч нь маргаан бүхий актын үндэслэл болсон баримтуудад гарын үсэг зурсан эсэхийг хөтөлбөргүй нотолж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байтал хэргийн оролцогчдын тайлбарыг харьцуулах замаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй үр дагаврыг үүсгэсэн байх тул маргаан бүхий актыг 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.
2.7. Өөрөөр хэлбэл 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” дээрх Д.Ц-ийн гарын үсэг мөн эсэхийг тодруулснаар нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх ашиг гэх “Т” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх болон тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмших эрхийн тухайд дүгнэлт хийх боломжтой болох бөгөөд энэхүү ажиллагааг хийгээгүй байхад уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА