Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/880

 

     2020              8           04                                       2020/ШЦТ/880

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, Б.Бямбаабаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

иргэдийн төлөөлөгч Н.Оюунгэрэл,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.А.............лд, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0243) Б.Баттулга (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б.......хийн А.............лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0334 30372 дугаартай, 2 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б.......хийн А.............лд, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү  нарын хамт ...................суух бүртгэлтэй, регистрийн дугаар ......................., урьд

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ял эдэлж дууссан.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон оногдуулсан хорих ялыг 2 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 218/ХМШЗ/14 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.А.............лд нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 16-10 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, иргэн Э.Э..............тартай таксины мөнгөнөөс болж таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу хутгаар нуруун тус газар нь 1 удаа хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэсний арын хана, дэлүүний буланд үүссэн цусан хураа, их сэмж, хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах, дэлүүг тайрсан мэс засал” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А.............лд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэргийн газарт үзлэг хийж байгаа газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин 4 талдаа банзан хашаатай хаяг байна...уг хашааны дотор талын хэсэгт 5 ханатай хоёр ширхэг Монгол гэр зэрэгцэн байрлаж харагдах бөгөөд хэрэг учрал болох гэх гэр нь хаалгандаа ногоон өнгийн модон амбаартай гэрийг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 04-06)

2. Хохирогч  Э.Э..............тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр А.............лд, С..............лд бид гурав А.............лдын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 16-10 тоотод байх гэрт нь уулзсан...А.............лдын гэрт хүн байхгүй байсан. Мөн гэрэл нь асахгүй байсан. С..............лд баруун талын орон дээр би газар хэвтсэн. Тэгсэн А.............лд таксины мөнгө байхгүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “чи мөнгийг нь өгөөч” гэсэн чинь намайг “чи босоод ир” гээд тэврээд миний нуруу руу хутгалсан. Би А.............лдтой маргалдах зүйл болоогүй. Би А.............лдыг таксины мөнгө өгөхгүй юм уу гэж хэлсэн чинь намайг хутгалсан...Миний биед учирсан гэмтлийг А.............лд хутгаар нэг удаа хатгаж учруулсан. ..би цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 75-76)

- “...А.............лд гурвуулаа зүгээр байж байхаар караоке баар оръё гэхээр бид хоёр зөвшөөрч хамт Орбитын тойрог дээр байрлах Хилчин нэртэй караоке бааранд орж 1 шил 0.75 литрийн архи авч ууцгаасан. Тэгээд байж байтал 2 цагийн үед бид гурвын сүүлд ажиллаж байсан дэлгүүрийн эзний охиныг таньдаг гээд Ангирмаа гэдэг эмэгтэй над руу утсаар залгаад “Хаана байгаа юм” гэхээр нь би байгаа газраа хэлтэл “ямар гоё юм” гэхээр нь хүрээд ирээч гэж хэлтэл таксины мөнгө байхгүй ш дээ гэхээр нь ирэхээр чинь өгье гэж хэлтэл за гээд хэсэг хугацааны дараа такси бариад хүрээд ирсэн. Тэр үед бид гурав баарнаас гарч А.............лдын гэрт очихоор болсон учир нь таксины мөнгө байхгүй би өдөр нь хүнд мөнгөө зээлүүлчихсэн байсан болохоор маргааш өгнө гэж хэлтэл А.............лд гэрээсээ аваад өгье гэж хэлсэн. Тэгээд бид нар А.............лдын гэрт такситай очиход А.............лд түрүүлээд гэрт орсон би С..............лдтой бие засчхаад араас нь ортол А.............лд тог асахгүй байна гээд үглээд байхаар нь би яачихсан юм бэ гэж хэлээд зүүн хойморт газар суусан. С..............лд баруун орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд...А.............лд гэнэт уурлаад чи манайхныг хүндэлдэггүй гэл үү гэхээр нь би яасан юм гээд босоод иртэл намайг зүүн талаас А.............лд дараад авах шиг болох үед зүүн нуруунд хүнд оргиод явчихаар нь гараа явуулаад дартал А.............лд миний нуруунд хутга зоочихсон сугалж аваагүй байхаар нь би чи намайг хутгалчихлаа ш дээ гэсэн чинь цаанаас С..............лд тоглоод байгаа юм уу гээд босож ирээд А.............лдыг чи хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлээд надаас А.............лдыг салгаад гараас нь хутгыг нь авах гээд ноцолдож байх шиг байсан...Эмчилгээний бодит зардлаа нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 115-116),

- “...А.............лд миний эмчилгээнд зарцуулсан мөнгийг бүрэн барагдуулж дууссан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 206-208)

3. Гэрч Э.С..............лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний 22 цагийн орчимд орбитын тойргын караоке ороод тэндээсээ 00 цагийн орчимд гараад найз А.............лдын гэрт би Э..............тар бид нар очсон. А.............лдын гэрт очоод архи уугаад хэсэг хугацаанд байж байгаад яг юунаас болж маргасныг мэдэхгүй байна. А.............лд нь Э..............тарын бөөрөн хэсэгт нэг удаа хутгалаад би салгасан. Гэтэл миний нурууны ар хэсэгт барьж байсан хутгаараа зүүн дал орчимд нэг удаа  хутгалсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 7-8, 24)

-“...Э..............тар, А.............лд хоёр хэрэлдсээр орж ирж байгаа харагдсан тэгсэн удалгүй Э..............тар ёолоод хэвтээд өгөхөөр нь би босож очоод юу болсон гээд асуутал А.............лд намайг хутгалчихлаа гэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал хутгалагдсан цус гарч байсан. Тэгэхээр нь би А.............лдыг яаж байгаа юм гэж хэлтэл А.............лд гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь хутгыг нь авах гэтэл өгөхгүй байхаар нь би хутгатай гарыг нь бариад автал надтай өөдөөс ноцолдож тэмцэлдэж эхлэх үед миний зүүн талын далан дээр хутгаараа хатгаад авахаар нь би больё гэж бодоод гэрээс нь гараад өөрийнхөө дугаараас дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 119-120)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1256 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Хэвлийн ар зүүн хэсэгт суганы арын шугамаар 10, 11-р хавирганы завсраар 1.5-2 см өргөн хатгагдсан шархтай.

Мэс заслын тэмдэглэлээс: 2018.7.12-ны 6 цаг 30 минут үргэлжилсэн цаг 1 цаг 30 минут. ...хэвлийн голын шугамаар 20 см орчим зүслэг хийж цус тогтоолтын доор үечлэн нээхэд хэвлийн хөндийд 1.2 литр цус болон цусан бүлэн байсныг соруулан авч дотор эрхтнийг шалгахад дэлүү арын ханандаа 1.5 см гүн хатгагдсан шархтай, цус алдаж байсныг ...оёдол тавьж цус тогтоож цааш шалгахад бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэс арын ханандаа дэлүүний булан дээр цусан хураа үүссэн байсныг нээж цусан хурааг гадагшлуулан...физиологийн уусмалаар...угааж гуурс тавьж шархыг үечлэн хаав...гэжээ.

- Цэргийн төв эмнэлэг өвчний түүх №12059:  өвчний түүх нээсэн 2018.09.01, 13 цаг 05 минут: хэвтэх үеийн зовуурь: хэвлийн зүүн сүврэгдэс хэвлийн зүүн талаар базалж байгаа мэт өвдөнө, халуураагүй гэжээ.

2018.09.01-ний мэс заслын тэмдэглэл: өвчтөнийг мэс заслын ширээн дээр авч хагалгааны талбайг...ариутгаад...хуучин хагалгааны сорвиор...зүслэг хийж цус тогтоолт хийж хэвлийн өмнөд ханыг үечлэн нээв, их сэмж хэвлийн өмнөд хананд нэлэнхийдээ наалдац үүссэн байсныг хурц аргаар салган шалгахад хэвлийд бага аарцгийн хөндийд 200 мл орчим харласан шингэн хуучин цус байсныг соруулав, хэвлийн зүүн талд уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод өрц хооронд наалдац ихтэй салгахад төвөгтэй байсан тул хурц мохоо аргаар салгаж дэлүүний үүдээр үүдэвч хэсэгт хүрэхэд тэр орчмоос 50 гр орчим хуучин бүлэн байсныг соруулж авав. Дэлүүний дотор доод хэсэгт цус хурсан уутлагдсан байсныг нээв. Цааш шалгахад дэлүүнээс дахин цус шүүрэх хандлагатай байсанд дэлүүг тайрахаар шийдвэрлэж ходоодтой үүсгэсэн наалдцыг хурц мохоо аргаар салгаж үүдэвчинд багаж тавьж дэлүүг салгаж судсанд багцаар оёдол тавьж цус тогтоов...хэвлийн хөндийг сайтар угааж хана болон сувагт гуурс байрлуулав гэжээ.

2018.09.05-ны эхо: дэлүү мэс заслаар авагдсан ором цэвэр, хэвлий болон бага аарцагт сул шингэнгүй гэжээ...ДҮГНЭЛТ

1. Э.Э..............тар-н биед хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэсний арын хана, дэлүүний буланд үүссэн цусан хураа /2018.07.12-ны мэс заслын тэмдэглэл/, их сэмж, хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах, дэлүүг тайрсан мэс засал /2018.09.01-ний мэс заслын тэмдэглэл/ гэмтэл учирсан байна.

2. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь 2018 оны 7 дугаар сарын 12-д үүссэн шинэ гэмтэл байна.

4. 5. Дээр гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтмол 30%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 64-65),

 

5. Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э..............тарын биед учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай  болон бүдүүн гэдэсний арын хана дэлүүний буланд үүссэн цусан хураа их сэнж хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах дэлүүг тайрсан мэс засал гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баталсан А/216/422 дугаартай тушаалаар Гэмтлийн зэрэг тогтоох журмын 56.6 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүд болох 2.2.1, 2.2.2, 2.2.3 дахь хэсгийн ерөнхий шалгуур шинж бүгд хамаарна. ...Э.Э..............тарын биед учирсан дээрх гэмтэл нь шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд...гэмтлийн зэрэг тогтоох журмын 56.6 дахь заалтад заасан гэмтлийн улмаас дэлүүг авсан бол ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 30 хувиар тогтмол алдуулна...дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 178-180)

 

6. Шүүгдэгч Б.А.............лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 сард...бид 3 пиво уугаад сууж байхдаа дуу дуулах уу гэж ярилцаад караоке орохоор болсон. Тэгэхэд нөгөө хоёрт мөнгө байхгүй байсан болохоор би тэр хоёрт тус бүрд нь 40.000 төгрөг зээлэхээр болоод ойрхон Хилчин нэртэй караоке орж 2 цаг дуу захиалаад 0.75 литрийн “Хараа” архи, хэдэн шил пиво аваад нэлээн удаан суусан. Тэгээд бид шөнө 2 цаг өнгөрч 3 цаг болж байхад Э..............тар миний дуудсан охин ирчихсэн байна гэхээр нь юун эмэгтэй гэж асуухад хамт ажил хийж байхад танилцаж, нэг удаа зүс харсан охин байсан. Тэгээд бид нар караокеноос 2.5 литрийн 2 савтай пиво худалдаж аваад манай гэр рүү очин ууж суухаар болоод харих гэхэд бид гурвын 120.000 төгрөг дууссан байсан. Надад 30.000 төгрөг үлдсэн байсан болохоор нөгөө охины такси барьж ирсэн мөнгийг намайг өгчих гэхээр нь бид нар тэр таксигаар нь гэртээ хүргүүлсэн. Тэгээд би өөрийн гэртээ түрүүлээд хаалгаа онгойлгоод манайх аавын гэрээс тог авдаг болохоор манай гэр тог гүй байсан. Тэгэхээр нь аавын гэрт оръё гэж хэлээд аавын гэрийг онгойлгон орох үед аавын гэрэл нь шатчихсан тог гүй байсан. Тэгээд зурагтаа асаагаад аавын тогийг эхэлж засах гээд хутга аваад ноцолдож байхад С..............лд баруун орон дээр хэвтэж байсан бөгөөд Э..............тар надад асаагуурын чийдэн барьж гэрэл тусгаж өгөөд байж байсан. Түүнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байгаа бөгөөд миний мэдэж байгаагаар С..............лд чи хүн алчихлаа гээд орилоод  тэвэрсэн байхаар нь би айсандаа намайг тавь гээд салах гэж ноцолдож байхдаа хутгаа гараасаа хаяагүй байсан болохоор С..............лдыг гэмтээсэн байсан...Тэгээд манай ээж бид хоёр Э..............тар дээр очиж уулзаад эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулж эхэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 215-216),

- Хохирогч Э.Э..............тарын өвчний түүхийн хуулбар (1 хавтаст хэргийн 36-61), хохирлын талаарх баримтууд (1хавтаст хэргийн 160-168)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 хавтаст хэргийн 183, 184), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 80), шийтгэх тогтоолын хуулбарууд (1 хавтаст хэргийн 199-201, 232, 82-87, 89-90, 90 ар тал 92),  хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 117, 190-193, 2-р хавтаст хэргийн 43, 44-46, 47-50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 188, 189), хохирол төлсөн талаарх баримт (1 хавтаст хэргийн 175, 2-р хавтаст хэргийн 51-57), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 187) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А.............лдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч Б.А.............лд нь Сонгинохайрхан .........................тоотод, 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн Э.Э..............тартай таксины мөнгөнөөс болж таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар хутгаар нуруун тус газар нь 1 удаа хутгалж хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэргийн газарт үзлэг хийж байгаа газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин 4 талдаа банзан хашаатай хаяг байна...уг хашааны дотор талын хэсэгт 5 ханатай хоёр ширхэг Монгол гэр зэрэгцэн байрлаж харагдах бөгөөд хэрэг учрал болох гэх гэр нь хаалгандаа ногоон өнгийн модон амбаартай гэрийг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 04-06)

- Хохирогч  Э.Э..............тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 16-10 тоотод ...А.............лд “таксины мөнгө байхгүй” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “чи мөнгийг нь өгөөч” гэсэн чинь намайг “чи босоод ир” гээд тэврээд миний нуруу руу хутгалсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 75-76)

“...А.............лд гурвуулаа ...Орбитын тойрог дээр байрлах Хилчин нэртэй караоке бааранд орж 1 шил 0.75 литрийн архи авч ууцгаасан. ...бид гурав баарнаас гарч А.............лдын гэрт очихоор болсон. ...А.............лд гэнэт уурлаад “чи манайхныг хүндэлдэггүй гэл үү” гэхээр нь би “яасан юм” гээд босоод иртэл тэрээр миний зүүн талаас дараад авах шиг болсон. Тэр үед зүүн нуруунд хүнд оргиод явчихаар нь гараа явуулаад дартал миний нуруунд хутга зоогдчихсон байсан. Тэгээд би А.............лдод “чи намайг хутгалчихлаа” гэсэн чинь цаанаас С..............лд тоглоод байгаа юм уу гээд босож ирээд “А.............лдыг чи хүн хутгалчихлаа” гэж хэлээд надаас А.............лдыг салгаад гараас нь хутгыг нь авах гээд ноцолдож байх шиг байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 115-116),

- Гэрч Э.С..............лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орбитын тойргийн караоке ороод тэндээсээ 00 цагийн орчимд гараад найз А.............лдын гэрт би Э..............тар бид нар очсон. А.............лдын гэрт очоод архи уугаад хэсэг хугацаанд байж байгаад яг юунаас болж маргасныг мэдэхгүй байна. А.............лд нь Э..............тарын бөөрний хэсэгт нэг удаа хутгалаад би салгасан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 7-8, 24)

“...Э..............тар, А.............лд хоёр хэрэлдсээр орж ирж байгаа харагдсан тэгсэн удалгүй Э..............тар ёолоод хэвтээд өгөхөөр нь би босож очоод “юу болсон” гээд асуутал “А.............лд намайг хутгалчихлаа” гэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал хутгалагдсан цус гарч байсан....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 119-120)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1256 дугаар дүгнэлт “...1. Э.Э..............тар-н биед хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн 1.2 литр цус, бөөрний дээд булчирхай болон бүдүүн гэдэсний арын хана, дэлүүний буланд үүссэн цус хураа 2018.7.12-ны мэс заслын тэмдэглэл их сэмж, хэвлийн өмнөд хана, уруудах гэдэсний булан, дэлүү, ходоод, өрцний наалдац салгах, дэлүүг тайрсан мэс засал /2019.09.01-ний мэс заслын тэмдэглэл гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...4.5 Дээр гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтмол 30%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 64-65),

 

- Шүүгдэгч Б.А.............лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 сард...бид 3 пиво уугаад сууж байхдаа дуу дуулах уу гэж ярилцаад караоке орохоор болсон. Тэгээд...таксигаар гэртээ хүргүүлсэн. ...хутга аваад ноцолдож байхад С..............лд баруун орон дээр хэвтэж байсан бөгөөд Э..............тар надад асаагуурын чийдэн барьж гэрэл тусгаж өгөөд байж байсан. Түүнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байгаа бөгөөд миний мэдэж байгаагаар С..............лд “чи хүн алчихлаа” гээд орилоод  тэвэрсэн ...байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 215-216) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.А.............лд нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манайхыг хүндэлсэнгүй, таксины мөнгө өгсөнгүй” гэх сэдэлтээр, хохирогч Э.Э..............тарын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.А.............лдыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э..............тар нь эмчилгээний зардалд баримтаар 1.585.793 (1 хавтаст хэргийн 175 ар тал) нэхэмжилснээс шүүгдэгч Б.А.............лд нь 1.900.000 (1 хавтаст хэргийн 175, 2-р хавтаст хэргийн 51-57) авагдсан байх тул шүүгдэгч Б.А.............лдыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А.............лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.А.............лд нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгээд нийт 7 жил 7 сар 8 хоногийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Б.А.............лдын цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялаас хасуулж тооцуулах саналтай гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас  “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А.............лдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тиймээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу урьд тэрээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн эрүүгийн хариуцлага хүлээж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А.............лд нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 288 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, улмаар 2015 оны Эрүүгийн хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 236 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйл ангийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон оногдуулсан хорих ялыг 2 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоожээ.

Өөрөөр хэлбэл шүүхээс 7 сар 8 хоногийн хорих ялыг Б.А.............лдод биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж мөн ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд өмнө нь оногдуулсан болон энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн үндэслэл болжээ.

Иймд шүүгдэгч Б.А.............лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хүнд 7 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 288 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хөнгөн 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 07 сар 08 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг тогтоосонтой холбогдуулан түүний хохирол хор уршгийг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.А.............лдын цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Эрүүгийн 1808033430372 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.