Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1489

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын  газраас М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Т ийг цагаатгасугай.

2. М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж  авсан, биедээ хадгалсан, тээвэрлэсэн, мөн М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах  зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар,   

М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял  дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Т д 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг,

М.Б д 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Тогосгэрэлийн цагдан хоригдсон 84 хоног, М.Б гийн цагдан хоригдсон  54  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  23-19 УНЯ улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураагдсан “№6” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл, “№22” гэж дугаарласан 2 ширхэг хагархай тарианы усны шил, /1 дэхийг №22-1 гэж, 2 дахийг №22-2 гэж дугаарласан/, “№7”, “ № 7-1 “ гэж дугаарласан  хөвөн бамбар 2 ширхэг, шар өнгийн эвдэрхий асаагуур-1 ширхэг, 1 ширхэг “№7-2” гэж дугаарласан шаргал өнгийн эвдэрхий асаагуур-1 ширхэг, “№7-3” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, “№7-4” гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, Тогосгэрэлийн  биед үзлэг хийж хураагдсан “№79” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлөр  болохоор устгах, 1 ширхэг Си-Ди болон М.Т гэх үсийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, “№3” дугаарласан саарал өнгийн гар жин, “№2” гэж дугаарласан мөнгөлөг өнгийн уутанд хийсэн QС гэсэн бичиглэл бүхий гар жинг тус  улсын орлого болгох, М.Б биед үзлэг хийж хураагдсан “№17” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 6.5 грамм жинтэй шинжилгээнд дээж явуулсны дараа 6.4 грамм болсон “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “№24“ гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 7.2 грамм жинтэй шинжилгээнд дээж явуулсны дараа 7.1 грамм болсон “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Т , М.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Т , М.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ